Адвентист Гэр Бүл

82/88

Наян Нэгдүгээр Бүдэг - Удаан Сэтгэаийн Ханамж Өгөх Зугаа Цэнгэа

Оюун ухаан, зан чанар, бие махбодыг хөгжүүлэх дасгал. - Тоглоомтохуу, эсвэлтуршлагахураахаар зохион байгуулж байгаа үйл ажиллагаа зөв сайн нөлөө үзүүлдэггүй. Эрүүл агаар, булчин шөрмөсөө ашиглах үед үр ашигтай нөлөө бий болдог. Гэхдээ бусдад тусламж үзүүлэх үйл ажиллагаанд ч гэсэн адил хэмжээний эрч хүчийг гаргах хэрэгтэй. Ингэснээр маш сайн нөлөө мэдрэгдэх ба бид сэтгэл хангалуун болох болно. Тусламж үзүүлэх нь бусдад туслах, сайн үйлсийг дэмжсэн оюун ухааныг бий болгодог. AГБ 531.1

Хүүхэд, залуучууд өөрсөддөө болон бусдад тус болохуйц үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах хүслийг төрүүлэхүйц ажилд оролцох хэрэгтэй. Эдгээр үйл ажиллагаа нь оюун ухаан, зан чанарыг хөгжүүлж, залуучуудад амьдралын үүргээ биелүүлэхийг зааж сургах болно. Ийм үйл ажиллагаа тэдний бие махбод болон бусад мэдрэмжүүдийг хүчирхэгжүүлэн, хөгжүүлнэ. Үр ашигтай ажил хөдөлмөр маш сайн үр дүнг бий болгохоос гадна сайныг үйлдэх амьдралын хэвшлийг төлөвшүүлдэг. AГБ 531.2

Зөвхөн өөрсдөд ашигтай ажил үйлс хүүхэд залуучуудад бусдын төлөө санаа тавих, бусдад туслах гайхамшигтай ивээлүүдийг өгч чадахгүй. Залуучууд байгалиасаа эрч хүч, урам зоригоор дүүрэн байдаг тул ямар ч саналыг цаг алдалгүй хүлээн авч байдаг. AГБ 531.3

Есүсийн бага залуу байхдаа үзүүлсэн жишээ. - Есүсийн амьдрал үр бүтээлтэй ажил хөдөлмөрөөр дүүрэн байсан. Есүс бие махбодын хөгжилд тус болохуйц олон төрлийн ажил үүргийг гүйцэтгэдэг байсан. Тэрээр Өөрт ноогдсон ажлаа гүйцэтгэхдээ сэтгэл хөдөлгөсөн, хоосон зугаа цэнгэлд татагдах цаг завгүй болж байсан. Есүс ёс зүй болон бие махбодод бузар муугаар нөлөөлөх ямар ч ажилд оролцдоггүй байсан, оронд нь хичнээн хүнд байсан ч үр ашигтай ажилд оролцдог байсан. AГБ 532.1

Христ дэлхий дээр амьдарч байхдаа хүн төрөлхтөнд зориулсан жишээг үзүүлсэн. Тэрээр гэр орондоо дуулгавартай, бусдад тусалдаг хүү байсан. Есүс мужааны ажлаас суралцаж Назар хотын мужааны жижигхэн өрөөнд ажилладаг байсан... AГБ 532.2

Библи дээр Есүсийн талаар, «Хүү сүнсээр хүчирхэгжиж, мэргэн ухаанаар дүүрч, Бурханы нигүүлсэл, хайр ивээл Түүн дээр буун ирж байлаа» гэж өгүүлсэн байдаг. Есүс хүүхэд ахуй болон залуу насандаа ажиллаж байх үед оюун ухаан, бие махбодоороо хөгжиж байсан. Тэрээр бие махбодын хүчээ дэмий хоосон ашигладаггүй байсан боловч эрүүл саруул байлгахуйц хэмжээний дасгал хөдөлгөөнийг хийж гүйцэтгэдэг байсан. Есүс бүх төрлийн ажлыг төгс сайн хийхийн тулд өөрийгөө бэлтгэж байсан. Тэрээр мужааны багажтай харьцаж байхдаа ч алдаа дутагдал гаргаж байгаагүй. Есүс төгс ажилчин байснаас гадна зан чанарын хувьд төгс байсан. Христ ашиг тустай хөдөлмөрийг үлгэр дууриалал болгон дүрэм журмаараа харуулсаар ирсэн. AГБ 532.3

Олон төрлийн ажил биднийг сэргээн шинэчилдэг. - Залуучууд өөрсдөд нь өгөгдсөн бүх боломжуудынхаа дагуу шүүгдэнэ гэдгээ санаж байх ёстой. Тэд өөрсдийгөө хөгжүүлэх цаг хугацаа, авъяас чадвараа зөв ашигласан талаар шүүгдэнэ. Залуучууд, Бид цагаа зугаатай өнгөрөөж болохгүй гэж үү? Бид амралтгүй, зогсолтгүй ажиллаад байх ёстой юм уу? гэж асууж болох юм. AГБ 532.4

Хүч чадал шаардсан биеийн хөдөлмөрөөс түр зуур амсхийн амарсны дараагаар ажлаа үргэлжлүүлэх үед гайхамшигтай амжилт гарч эхэлдэг. Харин урт удаан амралт бие махбодыг сайн үр дүнд хүргэдэггүй. Нэг төрлийн ажил гүйцэтгээд ядарсан боловч үнэ цэнэтэй цагаа дэмий өнгөрөөж болохгүй. Хүүхэд залуучууд ээж, эгч нартаа ивээл болохуйц ядарч цуцахааргүй ажил төрлийг гүйцэтгэж болох юм. Хүүхдүүд ээж, эгч нарынхаа хүнд үүргийг нуруун дээрээ үүрснээр жинхэнэ аз жаргалыг бий болгох зарчим дээр үндэслэсэн зугаа цэнгэлийг бий болгож, цаг заваа дэмий хоосон, хувиа хичээсэн байдлаар өнгөрөөхгүй. Хүүхдүүд цагаа хөгжил дэвшил рүү хөтөлж, тогтмол олон төрлийн ур чадварыг суралцаж байх ёстой. Ингэснээр цаг хугацаагаа зөв өнгөрөөж байгааг бусад хүмүүс олж харах боломжтой болох юм. AГБ 533.1

Олон хүмүүс биеэ махбодоороо эрүүл байхын тулд хувиа бодсон зугаа цэнгэлд цагаа зарцуулах шаардлагатай гэж үзэж байна. Бие махбод, оюун ухааныг хөгжүүлэхийн тулд ажил хөдөлмөртөө өөрчлөлт хийх нь зөв. Гэвч энэхүү өөрчлөлт утга учиргүй зугаа цэнгэл ба залуучуудыг өдөр тутмын үүргээс нь хөндийрүүлснээр бий болдоггүй. AГБ 533.2

Бурханы ивээсэн сурагч нарт зориулсан хөтөлбөр. - Бид залуучуудыг оюун ухаан болон бие махбодоо зэрэг хөгжүүлэх ёстойг зааж сургах хэрэгтэй. Эрүүлжүүлэх дасгал хөдөлгөөн өргөн хүрээний, тодорхой боловсролыг бидэнд өгөх болно. AГБ 533.3

Бид Австралид байхдаа залуучууд болон эцэг эхчүүдийг дээрх зарчмын дагуу их хичээл зүтгэл гаргахад сургасан. Бид бүрэн төгс ойлголтыг өгөхийн тулд маш их хичээл зүтгэл гарган, зааварчилдаг байсан. Бид онолын мэдлэг өгөхийн зэрэгцээ бодит амьдралын мэдлэгийг олгох тал дээр анхаарлаа хандуулдаг байсан. AГБ 533.4

Бид өдрийн зарим нэгэн хэсгийг ашиг тустай ажил хөдөлмөр эрхэлж өнгөрөөдөг байсан ба сурагчид тоглоом тоглон, цагаа дэмий зугаацан өнгөрөөхийн оронд ногооны талбайг цэвэрлэх, хөрс шороог хэрхэн бэлтгэх, байшин барьж босгох талаар суралцаж байсан. Эзэн ашиг тустай ажил хөдөлмөр эрхлэх талаар суралцаж байгаа сурагчдыг маш ихээр ивээсэн. AГБ 533.5

Бурхан эрүүл мэндийн хөгжилд зориулан бидэнд маш ашигтай ажил төрлүүдийг бий болгосон. Эдгээр ашиг тустай ажил төрлүүд сурагчдыг өөрсөддөө болон бусдад ашиг тустай байхад дэмжлэг үзүүлдэг. AГБ 534.1

Бид цагаа дэмий зугаацан өнгөрөөхийн оронд сайн нөлөө үзүүлэхүйц нөлөөг бий болгохын төлөө хичээн ажиллах хэрэгтэй. AГБ 534.2

Баярын мэдээний ажил бол маш сайн дасгал болж байдаг. - Энэ дэлхий дээр дэмий хоосон зугаа цэнгэлийн хойноос хөөцөлдөх шаардлагагүй олон ашиг тустай ажил хөдөлмөр хангалттай байдаг. Зорилготой ажил төрөл гүйцэтгэснээр уураг тархи, араг яс, булчин шөрмөс хатуурч, хүчтэй болдог. Оюун ухааны болон бие махбодын хүчийг хөгжүүлэхийн тулд сайныг гүйцэтгэж, сайтар тунгаан бодож, төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй. Ингэснээр Бурханы өгсөн авъяас чадваруудыг зөв зүйлсэд ашиглаж, Бурханыг алдаршуулах боломж гарах болно. AГБ 534.3

Бурхан залуучуудад өгсөн булчин шөрмөс, уураг тархиа ашиглан зөв сайн үйлдлийг гүйцэтгэх үүргийг өгсөн. Ингэснээр тэд бусдад тусламж дэмжлэг үзүүлж, бусдын ажлыг хөнгөвчилж, зовлон бэрхшээлүүдийг нимгэлж, урам хугарсан нэгнийг урамшуулж, итгэл найдваргүй нэгэнд итгэл найдварын үгсийг хэлж, сурагчдыг бузар муу, гэм нүгэл рүү уруу татдаг оюун ухааныг хошигнол, зугаа цэнгэлээс холдуулах боломжтой болно. Эзэн оюун ухааныг өндөрт өргөж, илүү өндөр, сурвалжит зүйлс рүү чиглүүлэх болно. AГБ 534.4

Оюун ухаан болон булчин шөрмөсөө ашиглах нь баярын мэдээний ажид болон Бурханы зорилгыг биелүүлэх ажилчид болгох арга зам, боломжуудыг бий болгодог. Энэ нь ашигтай ажил хөдөлмөр хийж өнөөгийн амьдралдаа бэлтгэх маш чухал боловсрол болон хувирах юм. . . AГБ 534.5

Христийн хүслийг биелүүлэхээр ажиллаж байгаа залуу хүн бүр үүнийг хийж байх ёсгүй гэж үү? Христ та бүхэнд туслах болно. Оюутнуудын оюун ухаан тэлэх болно. Тэд ихийг бүтээж, үр ашигтай болж сурлага боловсролдоо ч гэсэн тууштайгаар өсч хөгжинө. Бурханы тусламж, дэмжлэг сайныг үйлдэх тэнгэрийн шинж тэмдгийг илэрхийлэх ба эцэстээ «Миний сайн, итгэлтэй зарц минь чи сайн гүйцэтгэлээ” гэсэн магтаалыг хүртээх болно. AГБ 535.1

Тахир дутуу хүмүүст зориулсан зөвлөгөө. -Бурхан надад өвчтэй хүмүүсийг өрөөнөөсөө гарч, цэвэр агаарт цагаа өнгөрөөж, цэцэг ургуулж, хөнгөн, тааламжтай ажлыг гүйцэтгэх юм бол оюун ухаан маань өөр дээрээ төвлөрөхөө больж, эрүүл саруул зүйлсэд оюун ухааныг чиглүүлэхийг үзэгдлээрээ үзүүлсэн. Агаарт дасгал хөдөлгөөн хийх нь үр ашигтайгаас гадна амь амьдралыг бэлэглэдэг. AГБ 535.2

Бид шувуудын хөгжилтэй жиргээний сонсож, цэцэглэж буй тал, ногооны талбайг ажиглан харах үедээ баяр хөөрөөр дүүрдэг. Бид оюун ухаанаа Бурханы үнэгүйгээр хангаж өгсөн агуу гайхамшигтай зүйлс рүү чиглүүлэх хэрэгтэй. Бид Түүний хайр, халамжийн үнэтэй баялгуудыг тунгаан бодсоноор бэрхшээлүүдээ мартаж, баяр хөөртэй, Эзэнд зориулан зүрх сэтгэлдээ магтаалын дууг өргөх болно. AГБ 535.3

Бурхан надад олон жилийн туршид, олон удаа өвдөж зовж буй хүмүүс эрүүл мэндээ сайжруулахын тулд биеийн хүчний ажил хөдөлмөрөөсөө татгалзахгүй байхыг сануулсан. Өвчтэй хүмүүс өөрсдийн биеийг илүү хүнд байна гэсэн төсөөлөлдөө автагдаж, хөдөлмөрийн чадвараа алдаж, өөрсдийгөө хамгийн аз жаргалгүй хүмүүс болгон хувиргаж байна. Биеийн байдалд нь муу маш сайн тохируулсан ажил хөдөлмөр тэдэнд өөрсдийгөө хэнд ч хэрэггүй гэж төсөөлөхөө больж бусдад ашиг тус үзүүлэх чадвартайг нь ойлгуулах болно. Ажил хөдөлмөр нь зүрх сэтгэлийн хий хоосон зугаа цэнгэлээс хэзээ ч авч чадахгүй хангалуун, урам зоригтой, эрч хүчтэй нөхцөл байдлыг бий болгож өгдөг. AГБ 535.4

Бурханы жинхэнэ баяр хөөр. - Бурхан баян ядуу хүн бүрт баяр хөөртэй байдлыг хангаж өгдөг. Энэхүү баяр хөөр нь бодол санааг ариусгаж, хувиа үл хичээх, бие биенээ хайрлан халамжилсан үгс, тусч сайн үйлсийг хийх боломжуудыг бий болгодог. Эдгээр үйлчлэлүүдийг хийсэн хүмүүс бэрхшээл зовлонгоор харанхуйлагдсан хүмүүсийн амьдралыг Христийн гэрэл гэгээгээр гэрэлтүүлэх болно. AГБ 536.1