Адвентист Гэр Бүл

83/88

Наян хоёрдугаар бүдэг - Христэд Итгэгчид Зугаа Цэнгэаээ Хэрхэн Зохицууаах Таааар

Христэд итгэгчдийн болон дэлхийн зугаа цэнгэлийг хооронд нь харьцуулах нь. -Зугаа цэнгэл, амралт хоёр хоорондоо ялгаатай. Амралт нэрнийхээ утга санаатай адил биднийг хүчирхэгжүүлж, босгон байгуулдаг. Амралт биднийг жирийн ажил төрөл, санаа зовоох асуудлуудаас хөндийрүүлж оюун ухаан, бие махбодыг амьдралын шинэ эрч хүчээр сэлбэж өгдөг. AГБ 537.1

Харин зугаа цэнгэл зугаацах зорилгыг агуулсан байдаг ба хүмүүс ихэвчлэн зугаа цэнгэлийг хэтрүүлдэг. Энэхүү зугаа цэнгэл үр ашигтай эрч хүчийг шимэн сорж аваад, биднийг амьдралын жинхэнэ амжилтаас хөндийрүүлдэг. AГБ 537.2

Христийн дагалдагчдын амралт, зугаа цэнгэл болон дэлхийн хүмүүсийн амралт зугаа цэнгэлийн хооронд маш том ялгаа ажиглагдан харагдах болно. Христийн талаарх болон ариун нандин сургаалт үгс, залбирлын оронд дэлхийн хүмүүсийн амнаас дэмий хоосон хошигнол, яриа гарч байдаг. Дэлхийн хүмүүс хоосон сэтгэлийн хөөрөлд автагдахыг хүсдэг. Тэдний зугаа цэнгэл мунхаг, дэмий хоосон байдлаар төгсдөг. AГБ 537.3

Хүн амьдралдаа тэнцвэртэй хандах ёстойн адил зугаа цэнгэл амралтандаа тэнцвэртэй хандах хэрэгтэй. Зугаа цэнгэл ямар зарчим дээр үндэслэгдсэн болохыг анхааралтай бодож үзээрэй. Залуу хүн бүр, «Энэхүү зугаатай арга хэмжээ миний бие махбод, оюун ухаан, ёс зүйн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх вэ? Оюун ухаан маань зугаа цэнгэлдээ хэт автагдан Бурханыг мартахад хүргэх болов уу? Би Бурханыг алдаршуулахаа больж болох уу?” гэсэн асуултуудыг өөрөөсөө асуух хэрэгтэй. AГБ 537.4

Зөв шударга баяр хөөрийг амьдралдаа хэрэгжүүлэх дүрэм. - Бид Есүс бол баяр баяслын эх ундарга гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Бурхан хүн төрөлхтний зовлон шаналалд хэзээ ч баярладаггүй, харин ч биднийг аз жаргалтай байлгахыг хүсдэг. AГБ 538.1

Христэд итгэгчид аз жаргалтай байх олон түлхүүрийг гартаа атгасан. Тэд ямар ч алдаагүйгээр ямар зугаа цэнгэл нь зөв шударга, Бурханы хуультай нийцэхийг мэддэг. Христэд итгэгчид оюун ухааныг үл сарниулагч, зүрх сэтгэлийг үл бузарлагч, сэтгэлээр унасан, уйтгар гуниг үлдээдэггүй, өөрийн үнэлэмжийг алдаж, ашиг тустай байх боломжгүй зугаа цэнгэлийг хэрэгжүүлэх боломжтой. Хэрэв тэд хаа явсан ч Есүстэй хамт байж, Бурханд байнга залбирах юм бол төгс аюулгүй амьдралаар амьдрах боломжтой. AГБ 538.2

Итгэлээрээ Бурханы ивээлийг хүсэн, гүйцэтгэж болохуйц зугаа цэнгэл аюул учруулахгүй. Чимээгүй залбирал хийх болон залбирлын ширээнд очих завдал өгдөггүй, залбирлын цуглаанаас холдуулан хөндийрүүлсэн зугаа цэнгэл аюулгүй биш харин ч маш их аюултай юм. AГБ 538.3

Амьдралын жирийн үүрэгтэй үл зохицох зугаа цэнгэл. - Бид дэлхий дээр өдөр бүр Бурханыг магтан алдаршуулж байх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрдөг хүмүүс. Бид энэ дэлхий дээр зөвхөн зугаацаж, өөрсдийн хүслийг хангах ёстой юм шиг амьдралаар амьдрах ёсгүй. Бид хүн төрөлхтөнд ач тусаа үзүүлж, нийгэмд ивээл болж байх ёстой. Хэрэв бид оюун ухаанаа дэмий хоосон, утга учиргүй зүйлсэд зориулж байгаа хүмүүсийн адил ёс зүйгүй болгох юм бол бид хэрхэн өөрийн үндэстэн, хүмүүст ашиг тустай нөлөө үзүүлэх билээ? Эргэн тойронд байгаа нийгэмдээ хэрхэн ивээл буулгах билээ? Өөрсөддөө зохицохгүй, өдөр тутмын үүргээ гүйцэтгэх чадваргүй болгох зугаа цэнгэлд ямар ч гэм нөлөөгүйгээр оролцож чадахгүй. AГБ 538.4

Зүрх сэтгэл хувиа хичээсэн ямар ч хүслээс болж аюулд орох ёсгүй. Бид амьдралын жирийн хариуцлагыг сонирхолгүй, эрх чөлөөг хязгаарласан мэтээр харагдуулах зугаа цэнгэлээс холдон хөндийрөх ёстой. Эдгээр зугаа цэнгэлд хэт автагдсанаар оюун ухаан буруу чиглэл рүү удирдуулан, Сатан бодол санааг самууруулж, бузар муу үйлдэл зөв шударга юм шиг харагдаж эхэлдэг. Энэ үед Христийн эцэг эхдээ захирагдаж байсантай адил биеэ хянах, дуулгавартай байх амьдрал бүтэмжгүй зүйл мэт санагдаж эхэлдэг. AГБ 539.1

Бузар муу зугаа цэнгэлийг дүрсэлсэн нь. - Дэлхий дээр олон сайн сайхан зүйлс байдаг боловч Сатан тэр бүхнийг санаандгүй байхад минь урхи болгон ашигладаг. AГБ 539.2

Жирийн зугаа цэнгэл хөөцөлдсөн үдэшлэгүүд... жинхэнэ оюун ухаан, зан чанараар өсч хөгжих хөгжилд саад бэрхшээл учруулдаг. Хөнгөмсөг байдал, хэт чамирхах зуршил, зугаа цэнгэл хөөцөлдөх, цагаа хэт дэмий өнгөрөөх зэрэг нь бүхий л амьдралыг бузар муу болгон хувиргадаг. Эцэг эхчүүд болон багш нар муу нөлөөтэй зугаа цэнгэлийн оронд амьдрал бэлэглэгч, төгс төлөвшил рүү чиглүүлэх зугаа цэнгэлийг орлуулах талаар их зүйлийг хийх боломжтой. AГБ 539.3

Сүм болон сүмийн байгууллагуудад бузар муугаар нөлөөлөхүйц зугаа цэнгэл хөөцөлдсөн үдэшлэг, олон нийтийн уулзалтууд ……. газар зохион байгуулагдсан байна. Үдэшлэгт гадаад үзэмж болон хувцсаараа бахархах, өөрийн дурыг хангах, дэмий цагаа өнгөрөөн, найрлах байдлыг урамшуулж байна. Тэр газар Сатан хүндэт зочин нь болж, үдэшлэгийг зохион байгуулж байгаа хүмүүс эзэмдүүлсэн байлаа. AГБ 539.4

Үнэн сургаалд итгэдэг гэж нэрийдсэн хүмүүсийн цугларалт үзэгдлээр маань үзэгдсэн. Нэгэн хүн хөгжмийн зэмсгийн ард суугаад тэнгэр элч нарыг харамсуулан, уйлуулсан дууг дуулж байлаа. Хүмүүс зугаацан цэнгэлдэж, чанга чангаар инээлдэн, сэтгэл хөдлөлдөө автагдан, урам зориг орсон байлаа. Гэвч тэр газар зөвхөн Сатан л үүсгэн бий болгож болохуйц баяр баясал бий болсон байлаа. Тэрхүү зугаацал, баяр хөөр Бурханыг хайрладаг хүмүүсийн ичиж санаа зовохуйц хэмжээнд хүрсэн байлаа. Үдэшлэгт оролцогчид ариун бус бодол, үйлдэл хийхэд бэлэн болсон харагдсан. Тэнд байсан зарим хүмүүс чин сэтгэлээсээ ичгүүртэй үйлдэл гаргасандаа гэмшиж харамсах хэмжээнд хүрсэн гэдэгт би итгэлтэй байна. AГБ 540.1

Би дээр өгүүлсэнтэй адил цугларалтуудын талаар үзэгдлээрээ үзсэн. Би баяр баясал, тансаг хувцаслалт, чимэглэлүүдийг нь харсан. Хүн бүр агуу гайхамшигтай гэж бодогдохыг хичээж, хуурамч инээмсэглэл, хошигнол, бие биедээ бялдуучлах, чанга чанга инээлдэх байдалд автагдаж байсан. Нүд нь гэрэлтэж, хацар нь улайран ягаарч, оюун ухаан нь самуурч, идэж, ууж, баярлан цэнгэж байхдаа Бурханыг бүхнээс илүүтэйгээр мартаж байлаа. Зугаа цэнгэл нь диваажин болж диваажингийн бүх бүтээлүүд тэднийг ажиглан, яриаг нь сонсож байлаа. AГБ 540.2

Үзвэр болон зугаа цэнгэлд оролцохоор цуглах нь итгэл болон зорилгыг ойлгомжгүй, тодорхой бус болгодог. Эзэн хоёрдсон зүрх сэтгэлийг хүлээн авдаггүй. Эзэн биднийг бүрэн бүтнээр маань хүлээн авахыг хүсдэг. AГБ 540.3

Цөөхөн үзвэрүүд л аюулгүйд тооцогддог. -Өнөөгийн дэлхий дахинд алдартай болсон олон үзвэрүүдийн зарим нь Христэд итгэгчдэд зориулсан гэж тооцогддог боловч итгэл бишрэлгүй хүмүүст үзүүлдэгтэй адил нөлөөг үзүүлж байна. Тэднээс цөөхөн хэдийг нь Сатан сүйрэлд хөтлөхөд ашиглаагүй байна. Сатан олон зууны туршид драмын жүжгээр дамжуулан хүмүүсийн хүсэл тачаалыг сэргээж, утгагүй хоосон амьдралыг алдаршуулахыг хичээсэн. Сатан дуурийн өнгөлөг дүрслэл, гайхалтай дуу хөгжим, багт наадам, бүжиг, хөзрийн ширээгээр дамжуулан итгэгчдийн зарчмуудыг нурааж, тачаангуй мэдрэмжиндээ хэт их татагдах үүд хаалгыг нээж байна. Бардам занг дэвэргэсэн, наргиж цэнгэхийг хөхүүлэн дэмжиж, мөнхийн ашиг сонирхлоо гээн Бурханыг мартах үзвэрээр Сатан хүн бүрийг гинжилж байна. AГБ 540.4

Жинхэнэ Христэд итгэгч Бурханы ивээлийг гуйн авахаас холдуулан хөндийрүүлэх ямар ч зугаа цэнгэл, үзвэрт оролцох хүсэлгүй байх болно. Тэрээр театр, биллиардны газар, боулингийн клубт очихгүй. Тэрээр нийтийн бүжгийн газарт очиж, Христийг оюун ухаанаас холдуулан зайлуулах ямар ч бузар муу зугаа цэнгэлд оролцох ёсгүй. AГБ 541.1

Дээр өгүүлсэн зугаа цэнгэлд оролцохыг хүсэгчдэд, Бид Назарын Есүсийн нэр дээр ийм зугаа цэнгэлд оролцох боломжгүйг хэлж өгч байна. Бурханы ивээл театр болон бүжгийн газар өнгөрөөсөн цаг үед бууж ирдэггүй. Ямар ч Христэд итгэгч ийм газар үхэлтэйгээ иүүр тулахыг хүсэхгүй. Христийг ирэх үед тэд ийм газар байхыг хүсэхгүй байх болно гэж хариулдаг. AГБ 541.2

Театр ёс зүйгүй бүхний голомт болж байдаг. - Зугаа цэнгэлүүд дотроос театр хамгийн аймшигтай нөлөөг үзүүлдэг. Театр ёс зүй, ариун журмыг заан сургадаг гэж хэлдэг боловч ёс зүйгүй байдлын голомт болж байдаг. Театрчилсан жүжиг нь шалиг завхай зуршил, гэм нүгэлтэй бодлыг хүчирхэгжүүлэн, төлөвшүүлдэг. Ес зүйгүй дуу, тачаангүй байдал, үг хэллэг, зан авир хүмүүсийн төсөөллийг бузартуулж, ёс зүйг доройтуулдаг. Эдгээр үзвэрүүдийг тогтмол үзэж заншсан залуучууд зарчмууддаа доройтсон байдаг. Бидний амьдарч буй газар нутагт театрчилсан үзвэрүүдээс илүү оюун ухааныг хордуулагч, сүнслэг мэдрэмжийг устгагч, цэвэр ариун зугаа цэнгэлийг сүйтгэгч, амьдралын эрүүл саруул байдлыг алдуулагч зүйл гэж байдаггүй. Согтууруулах ундааг уух тусам согтдогтой адил театрчилсан үзвэрийг үзэх тусам үзэх сонирхол нэмэгддэг. Эдгээрээс өөрийгөө хамгаалах хамгийн аюулгүй арга нь театр, цирк гэм мэтийн үзвэрүүдээс хол байх юм. AГБ 541.3

Бүжиглэх - Доройтон сулрах сургууль. - Итгэл бишрэлтэй олон гэр бүлүүдийн хувьд бүжиглэх, хөзөр тоглох нь цагаа өнгөрөөх гол арга нь болсон байна. Тэд эдгээр зугаацах аргыг эцэг эхийн хяналтан дор, гэр орны хүрээнд зохион байгуулж болох юм гэж үздэг. Гэвч хүмүүс эдгээр зугаацах арга хэрэгсэлд дуртай болсоор байна. Гэр бүлийн хүрээнд хийгдэхэд ямар ч бузар муу нөлөөгүй гэж үзсэн зугаацлыг дэлхийн хүмүүс бузар муу гэж үзэхээ болих болно. Эдгээр зугаацах арга хэрэгслүүдээс сайн нөлөөг нь одоо болтол олж харах боломжгүй юм. Эдгээр нь бие махбодыг хүчирхэгжүүлж, оюун ухааныг сэргээдэггүйгээс гадна зүрх сэтгэлд ёс зүйтэй, ариун бодол сэдлийг төрүүлдэггүй. Харин ч чухал сэдвээр бодон тунгааж, Бурханд зориулсан үйлчлэлд оролцох хүслийг арилгадаг. Ес зүйгүй, бузар муугаас эхлэн өндөр зэрэглэлийн бүжгийн газрууд гэж байдаг боловч бүгд цагаа дэмий өнгөрөөх арга замыг зааж өгдөг. AГБ 542.1

Давидын бүжгээр шалтаг хийх ёсгүй юм. -Зарим хүмүүс Давидыг Бурханы өмнө хүндэтгэл үзүүлэн бүжиглэсэн нь орчин үеийн бүжиг хийж болно гэсэн шалтаг болж байдаг. Ийм шалтаг ямар ч утгагүй юм. Өнөө үед бүжиглэх нь дэмий хоосон, шөнө дунд явагддаг зүйл болон хувирсан. Зугаа цэнгэл хөөцөлдөгчид эрүүл мэнд, ёс зүйгээ золиослодог. Нийтийн бүжиг явагддаг газруудад Бурханыг алдаршуулж, Түүний талаар бодож тунгаадаггүй. Ийм газар магтаалын дуу, залбирал өргөх боломжгүй. Зугаа цэнгэлтэй байх шийдвэр бидний амьдралыг шийдвэрлэх болно. Дээрх зугаа цэнгэл итгэгчдийн хүсч мөрөөддөггүй зүйлс болох Бурханы хүслийг хайрлах хайрыг сулруулж, Бурханы үйлчлэлийг гүйцэтгэх хүслийг сарниулдаг. Бурханы гэрээний авдарыг зөөхөд баяртайгаар магтан дуулж, бүжиглэж байсан байдал өнөөгийн орчин үеийн бүжигтэй ямар ч холбоотой байгаагүй. Тухайн үед хүмүүс Бурханы дүр төрхийг дуурайж, Түүний ариун нэрийг алдаршуулдаг байсан. Бүжиг бол Бурханыг мартаж, Түүнийг гутаан доромжлох олон аргуудын нэг. AГБ 542.2

Хөзөр тоглох нь - гэмт хэргийн оршил. - Хөзөр тоглохыг хориглох хэрэгтэй. Хөзөр тоглосноор аюултай хүмүүстэй нөхөрлөж, аюултай бодлыг өөртөө төлөвшүүлэх болно. Бузар муугийн хүч хөзөр тоглох бүрт, тоглоомын өрөөнд оршиж байдаг. Гэм нүгэлтэй элч нар ийм газруудад байнга оршдог. Ийм төрлийн тоглоомонд зүрх сэтгэл болон бие махбодод сайнаар нөлөөлөх юу ч байдаггүй. Хөзөр мэтийн тоглоомоос оюун ухааныг хүчирхэгжүүлж, ирээдүйн амьдралд хэрэг болохуйц ямар ч сайн сайхан зүйлс олддоггүй. Хөзөр тоглож байх үед бузар муу, дэмий хоосон яриа үүсэн гардаг... Хөзөрт гарамгай болж буй хүн олж авсан мэдлэгээрээ хувийн ашиг олох сонирхолтой болдог. Эхлээд бага мөнгөөр мөрий тавин удалгүй их хэмжээний мөнгөөр бооцоолсоор тоглоомондоо донтох хүртлээ доройтно. Мэдээж энэ нь тухайн хүнийг сүйрэл рүү хөтлөнө. Ямар олон хүн энэхүү хор хөнөөлтэй зугаа цэнгэлээс бүх төрлийн гэм нүгэл, ядуу зүдүү, шорон, аллага тэр тусмаа дүүжлүүлэх байдал руу халтиран орсон гэж бодно! Гэсэн хэдий ч олон эцэг эхчүүд аймшигтай сүйрэл хүүхэд залуучууд дээр нь ирж байгааг харахгүй л байна. AГБ 543.1

Бусдаас хөндийрч ганцаардахаас айх айдас. — Зан чанар болон итгэл бишрэлийн хувьд төлөвшөөгүй Христийн нэрийг зүүгсдийг Уруу Татагч бусдыг уруу татах урхиа болгон ашигладаг. Ийм хүмүүс зугаацах, тоглож наадахад байнга бэлэн байдаг ба тэдний муу нөлөө бусдад халддаг. Библийн зарчмыг дагасан Христэд итгэгчид байхыг хичээж буй залуучууд, охид тэдэнтэй нэгдэх дуудлагыг хүлээн авч дунд нь орж эхэлдэг. Тэд Христэд итгэгч хүн бүрийн ургуулж байх ёстой үр жимсний талаар Христ юу гэж сургасан талаар судалж, залбиралтайгаар ханддаггүй. Тэдний уриалж буй Сатаны найр болон зугаа цэнгэл хүмүүсийг Хурганы хуримын зоогийн урилга, итгэгч хүний зан чанар болох Христийн зөв шударгыг бэлэгдсэн цагаан өмсгөлийг авахаас татгалзах шийдвэрийг гаргуулах зорилготой. Тэд Христэд итгэгч хүн ямар амьдралтай байх тал дээрээ эргэлзэж эхэлдэг. Тэд бусдаас ялгарах хүсэлгүй болж, бусдын жишээг дагах хүсэлд автагддаг. Тиймээс тэд зүрх сэтгэл болон оюун ухаанаараа Бурханд удирдуулаагүй хүмүүсийн нөлөөнд автагддаг. AГБ 543.2

Зугаа цэнгэлийг хэтрүүлэх эхний алхмаас татгалзах хэрэгтэй. - Та дэмий хоосон байдал, зугаа цэнгэл хөөцөлдөх анхны алхмаа хийх үедээ ямар аюултай алхам хийж байгаагаа ойлгохгүй байж болох юм. Та буруу үйлдлээ сайн үйлдлээр солиход амархан байх болно гэсэн буруу ойлголттой байж болохгүй. Энэ бол маш том алдаа байх болно. Буруу найз нөхдийг сонгож нөхөрлөснөөр олон хүмүүс хэзээ ч уруу татагдахгүй гэж байсан дуулгаваргүй, цагаа дэмий өнгөрөөх байдал руу аамжаар чиглэн ордог. AГБ 544.1

Христэд итгэгчдийн зарчмуудыг тодорхойлох нь. - Хэрэв та үнэхээр Христийн хүмүүс гэж тооцогдож байгаа бол Түүнийг гэрчлэн харуулах боломжоор хангагдах юм. Та зугаацаж цэнгэх газар руу уригдах боловч Эзэнийг гэрчлэх боломжоор хангагдана. Хэрэв та Христэд үнэнч хэвээр байгаа бол буруу үйлдэл хийх шалтаг хайхгүй, харин ч маш энгийн амьдралын жишээгээр Бурханы хүүхэд болохоо батлан харуулна. Та Эзэнийг гомдоон, доромжлох нөхцөлд өөрийгөө бага ч болов хугацаанд оруулахгүй байх зарчмыг баримтлана. AГБ 544.2

Бурхан Өөрийн хүмүүсээр дамжуулан хаанчлалынхаа зарчмуудыг харуулахыг хүсч байна. Бурханы хүмүүс амьдрал болон зан чанараараа дээрх зарчмуудыг харуулж байдаг. Бурхан хүмүүсээ дэлхийн ёс заншил, зуршил, үйлдлүүдээс салангид байгаасай гэж хүсдэг... AГБ 545.1

Гайхамшигтай дүр зураг бидний өмнө нээгдэж байна; бузар муу хаа сайгүй дэлгэрч буй цаг мөчид Бурханд итгэгч хүмүүсийн амьдралд амьд гэрчлэлүүд бий болж, Бурханы хүмүүс өөрсдийн хүслийг огоорч Бурханы хүслийг дагахыг хичээж байгаагаа харуулах ёстой. Энэ хүмүүсийн зүрх сэтгэл, амьдралд Бурханы хууль бичигдэх болно. AГБ 545.2

Бурхан Христийн нэрийг зүүсэн хүмүүсийг Түүнийг төлөөлөхүйц байхыг шаарддаг. Христэд итгэгчид цэвэр ариун байж, үг нь зөв шударга, өндөрт өргөгдсөн байх ёстой. Христийн сургаал тэдний яриа, үйлдлээр илэрхийлэгддэг байх ёстой. . . Бурхан Өөрийн хүмүүсийн амьдралыг дэлхийн амьдралаас илүү болохыг амьдралаараа харуулаасай гэж хүсдэг. Бурхан Өөрийн хүмүүсийг өндөрлөг газраар алхуулж байгааг харуулах ёстой. AГБ 545.3