Адвентист Гэр Бүл
Наядугаар Бүдэг - Бид Хэрхэн Зугаацах Вэ?
Гэм буруутай үйлдлийг гэм буруугүй зугаацлаар солих хэрэгтэй. - Хүүхдүүд хөгширсөн мал адил, залуучууд хөгшин настай хүмүүстэй адил хөдөлгөөнгүй, хөшүүн болж болохгүй. Бузар гэм нүгэлтэй зугаацлыг бид зохих ёсоор нь буруутгах ёстой боловч эцэг, багш, сурган хүмүүжүүлэгчид оронд нь ёс зүйг бузартуулахааргүй гэнэн цайлган зугаа цэнгэлийг бий болгох ёстой. Залуучуудыг хэзээ ч битгий хатуу дүрэмд захируулан, хааж боогоорой. Тэд хавчигдан гадуурхагдсан байдлаас хөндийрч, бузар муу, сүйрлийн зам руу яаран орох болно. Залуучуудыг тууштай, эелдэг, анхаарал тавьсан байдлаар удирдаарай. Тэгэхдээ маш зөөлөн, ухаалаг, хайр энэрлээр дүүрэн байдлаар оюун ухаан болон зорилгыг нь удирдан, хянаарай. Ингэснээр тэд өөрсдийнх нь сайн сайхныг хүсч байдгийг мэдэж авах болно. AГБ 523.1
Бүжиглэх, хөзөр, шатар, даам тоглох байдлаар цагаа өнгөрөөхийг Диваажин буруутгадаг учир итгэгч хүмүүс дээрх байдлаар цагаа өнгөрөөх ёсгүй. Дээрх зугаа цэнгэлүүд агуу бузар муугийн үүдийг нээж өгдөг. Эдгээр зугаа цэнгэл ашиг тус багатайгаас гадна тоглоомонд донтон мөрий тавих, хөнгөмсөг явдал гаргах зэрэг рүү хөтлөн оруулж, зүрх сэтгэлийг дэвэргэн хөөргөдөг. Христэд итгэгчид ийм тоглоомуудыг буруутгаж оронд нь ямар ч бузар муу нөлөөгүй байдлаар амарч, зугаацах хэрэгтэй. AГБ 523.2
Бид буруу ЧИГАЭАТЭЙ, бузар болгох дэлхийн зугаа цэнгэлээс хүүхдүүдээ хөндийрүүлж байгаа боловч тэд нартаа гэм буруугүй, аюулгүй арга зам руу чиглүүлэх амралт, зугаа цэнгэлийг санал болгохгүй байна. Бурханы ямар ч хүүхэд уйтгартай, гутранги мэдрэмжтэй байх ёсгүй. Бурханы тушаал, амлалтууд уйтгарлах, гуниглахыг дэмждэггүй. Мэргэн ухааны үгэнд, «тааламжтай сайхан арга замууд амар тайвны арга замууд байдаг» гэж өгүүлсэн байдаг. AГБ 524.1
Бид бооцоотой морин уралдаан, хөзөр тоглох, азын сугалаа, бооцоотой тулааны үзүүлбэр, архи уух, тамхи татах гэсэн өнгөц, хий хоосон зугаацах аргуудыг буруутгадаг боловч шударга ариун, хүнийг гэгээрүүлсэн, тааламжтай байдлаар амрах нөхцөл, зугаацлыг бий болгох хэрэгтэй. AГБ 524.2
Биеийн тамирын танхимыг зөв ашиглах талаар. - Олон сургуулиудад гимнастикийн дасгалууд үр дүнгээ өгч байна, гэвч анхааралтай байхгүй бол үүнийг хэтрүүлэх магадлалтай. Олон залуус биеийн тамирын танхимд хүч чадлаа хөгжүүлэх зорилгоор амьдралын туршид зовоож шаналгах гэмтэл авч байна. AГБ 524.3
Зөв сайн зохион байгуулсан танхимд хийж буй дасгал хөдөлгөөн эрүүл агаарт хийж буй дасгалыг орлож чадахгүй. Тиймээс сургуулиуд гадаа, эрүүл агаарт дасгал хийх боломжийг нээж өгөх хэрэгтэй. AГБ 524.4
Бөмбөг оролцуулсан тоглоом - Үндсэн зарчмууд. - Би бөмбөг оролцуулсан энгийн дасгал хөдөлгөөнийг бурууттахтүй, гэхдээ энгийн дасгалуудыг ч гэсэн хэтрүүлж болохгүй. AГБ 524.5
Зугаа цэнгэл, тоглоомын үр дүн тодорхой байгаа нөхцөлд тухайн зугаа цэнгэл, тоглоомоос татгалзах хэрэгтэй. Христийг таньж мэдэхгүйгээр үнэний гэрэлгүйгээр нас барж буй хүмүүсийн төлөө зарцуулж байх ёстой хөрөнгө мөнгө зугаа цэнгэлээр дамжин буруу зарцуулагдаж байна. Өөрийгөө алдаршуулах зорилгоор хувийн хүслээ хангахаар мөнгө, цаг хугацаагаа зарцуулах, зугаа цэнгэл, тоглоомонд дурлах байдлыг зааж сургаж байгаа байдал нь Христэд итгэгчдийн зан чанарыг төлөвшүүлэх уур амьсгалыг бий болгодоггүй. AГБ 524.6
Дээд сургууль дээр гаргаж байгаа зан чанар диваажингийн зарчимтай нийцэхгүй байна. Дээрх үйлдэл оюун ухааны хүч чадлыг хүчирхэгжүүлдэггүй. Энэ нь зан чанарыг цэвэршүүлж, шинэчилдэггүй. Зарим ёс заншил, зуршлууд биднийг дэлхийн буруу үйлдэл рүү уруу татах урхи болж байдаг. Зугаа цэнгэлийг хөөцөлдөгч хүн хэт их зугаа цэнгэлдээ шунаж, дурласнаар диваажинд Бурханыг хайрлахаасаа илүү зугаа цэнгэлийг хайрласан гэж цоллогдох болно. Оюун ухаанаа хүчирхэгжүүлж, Христэд итгэгч хүний үүргээ гүйцэтгэхэд сайтар бэлтгэгдэх ёстой хүмүүс тоглоом, зугаа цэнгэлээр оюун ухаан, бодол санаагаа дүүргэж хичээл сургуулиасаа хөндийрөх ёсгүй... AГБ 525.1
Бид зугаа цэнгэл хөөцөлдөн, спорт тоглоом тоглож байхдаа Бурханыг алдаршуулах ёстой гэсэн туйлын үзэлдээ хөтлөгдөж чадаж байна уу? Бид зугаацаж байхдаа оюун ухаанаа Бурхан руу чиглүүлж чадаагүй болохоо сайн мэдэж байна. Бид Бурханы арга зам, Түүний зорилгыг умартах аюулд амархан автагддаг. Оюун ухаантай хүмүүс дэлхий дээр Христийн ирэлтийг хүлээж байх явцдаа Сатаны сүнсээр удирдуулан, Бурханы үзүүлсэн хүсэл зорилгыг хүний үзэл баримтлал, нээлтээр орлуулах нь ихсэж байна... Диваажингийн Эзэн Бурхан хүмүүсийн сэтгэл татагдаж буй бузар зугаа цэнгэл, тоглоомуудыг эсэргүүцдэг. AГБ 525.2
Биеийн тамирын тоглоомуудтай хамааралтай асуудлууд. - Сурагчид идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг байх ёстой. Бузар муугаас идэвхгүй болон зорилгогүй байдлыг бид илүүтэй үзэн ядах хэрэгтэй. Гэсэн хэдий ч залуучуудын сайн сайхны төлөө санаа зовдог хүмүүсийн хувьд ихэнх спорт тоглоомууд санаа зовоох асуудал болж байна. Спорт тоглоомууд сурагчдын хичээлийн амжилт болон ирээдүйн мөнхийн амьдралдаа гаргах амжилтуудад муу нөлөө үзүүлсээр байгаад сэтгэл хангалуун биш байна. Спорт тоглоомууд залуучуудын оюун ухааныг хичээл сургуулиас нь хөндийрүүлдэг. Спорт тоглоомууд залуучуудыг амьдралд бэлтгэх маш чухал үйлсэд ямар ч тус болдоггүй. Тоглоом наадам залуучуудыг ариусал, өглөгч зан, жинхэнэ төлөвшсөн хүн болоход ямар ч нөлөө үзүүлдэггүй. AГБ 525.3
Зарим спорт тоглоомууд болох хөл бөмбөг, бокс сургуулийн хүүхдүүдийн дунд хүчирхийллийн талбар болж хувирч байна. Тэд эртний Ромчуудын спорт тоглоом зохион байгуулж эхлэх үед төлөвшүүлж байсан зан чанаруудыг төлөвшүүлж эхэлдэг. Ийм байдал бусдыг дарангуйлах, балмад зан байдал гаргах, амь амьдралыг үнэлэхгүй байх хүслийг төлөвшүүлж, залуучуудад аймшигтай, ёс зүйгүй болох нөлөөг үзүүлдэг. AГБ 526.1
Гэвч зарим спорт тоглоомууд балмад хэрцгий зүйлийг хэтрүүлэх боломж багатай байх тул бусад спорт тоглоомуудыг бодоход буруутгах шаардлагагүй юм. Эдгээр тоглоомууд зугаа цэнгэл, сэтгэлийн хөөрлийг хөгжүүлж, үр ашигтай ажил, амьдралын чухал үүрэг даалгавруудыг хийх хүсэлгүй болоход нөлөөлж байдаг. Спорт тоглоомоор хөөцөлдөх нь амьдралын бодит байдал, цаг заваа зөв өнгөрөөх хүслийг алдагдуулдаг. Ийм байдлаар хууль бус, хөнгөн амьдрал руу чиглэх үүд хаалга нээгдэж, аймшигтай үр дүн гарч эхэлдэг. AГБ 526.2
Амьдрал энгийн байх үед. - Эрт дээр үеийн Бурханы удирдлагаар амьдарч байсан хүмүүсийн амьдрал маш энгийн байсан. Тэд байгальтай ойртож амьдардаг байсан. Үр хүүхдүүд нь эцэг эхийнхээ ажлаас хуваалцаж, байгалийн үзэсгэлэнгээс бурханлаг нууцуудыг суралцдаг байсан. Тэд үе үеийн туршид уламжлагдан ирсэн гайхамшигтай үнэнийг амар тайван тал нутаг, уул модон дунд тунгаах боломжоор хангагддаг байсан. Ийм сургалтууд хүчирхэг хүмүүсийг төрүүлж бий болгодог. AГБ 526.3
Өнөө үед амьдрал маш өнгөц болж, хүмүүс ёс зүйн хувьд доройтсоор байна. Бид эртний хүмүүсийн нөхцөл байдлыг өөрсөддөө бүрэлдүүлэн бий болгож чадахгүй боловч Христэд итгэгч гэсэн нэрэндээ зохицсон зөв зохистой амралтыг бий болгох хэрэгтэй. Бид чөлөөт цагаа бие махбод, оюун ухаан, зүрх сэтгэлийг босгон байгуулах зүйлсэд зарцуулах хэрэгтэй. AГБ 527.1
Гэр бүлийн зугаалга. - Хот, тосгонд амьдарч байгаа гэр бүлүүд нэгдэж оюун ухаан, бие махбодыг ядрааж байгаа ажил мэргэжлээсээ түр хөндийрөн байгалийн үзэсгэлэн цогцлон бүрэлдсэн хөдөө, хээр тал, нуурын эрэг, ой мод руу аялал хийх хэрэгтэй. Энгийн, эрүүл ахуйг хангасан хоол хүнс, хамгийн шилдэг жимс, үр тариаг бэлтгэж цэлмэг тэнгэрээр дээвэр хийн модны сүүдэр дор ширээгээ засах хэрэгтэй. Холын аялал, дасгал хөдөлгөөн, хүрээлэн буй орчин хоол идэх дур хүслийг нэмэгдүүлж, хаадын атаархлыг төрүүлэх хоол хүнсийг зооглох болно. AГБ 527.2
Ийм аялалын үеэр эцэг эхчүүд болон хүүхдүүд санаа зовоох асуудал, ажил төрлөөсөө хөндийрсөн байх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хажууд өөрсдөө хүүхэд болон, болж өгвөл маш тааламжтай уур амьсгалыг бүрэлдүүлэн бий болгох хэрэгтэй. Аялаж буй өдрийг бүхэлд нь амралт, зугаатай өнгөрөөхөд зарцуулаарай. Дасгал хөдөлгөөнгүй, байнга байшинд байсан хүмүүсийн зрүүл мэндэд сайнаар нөлөөлсөн байхын тулд дасгал хөдөлгөөн хийгээрэй. Боломжтой хүн бүр чөлөөт цагаа ийнхүү өнгөрөөхийг хичээх хэрэгтэй. Хүмүүс цагаа ийнхүү өнгөрөөснөөр юу ч алдахгүй, харин ашиг тустай байх болно. Тэд өөрсдийн ажил хөдөлмөртөө шинэ эрч хүч, урам зориг, шинэ хүсэл мөрөөдөлтэй орж, өвчин эмгэгээс илүү сайн хамгаалах хамгаалалттай болно. AГБ 527.3
Байгалийн сайхнаас аз жаргалыг мэдрэх нь. -Бурхан биднийг дэлхий дээр аз жаргалыг мэдэрч болох бүхнээсээ татгалзахыг хүсдэг гэж бүү бодоорой. Бурхан ердөө биднийг л аз жаргалд хүргэхгүй, сайн бус зүйлсээсээ татгалзахыг захидаг. AГБ 527.4
Бурхан сүрлэг моддыг тарьж, гайхамшигтай навчисаар бүрхсэн үзэсгэлэнтэй, үнэхээр гайхамшигтай цэцэгсийг бүтээсэн. Бид Түүний төгс, үзэсгэлэнтэй бүтээлийг байгалиас бүхэлд нь олж харах боломжтой. Эдгээр нь биднийг аз жаргалгүй байлгахаар бүтээгдсэн гэж үү? Бурхан бидэнд байгалиас гайхамшигтай сайхан мэдрэмж, аз жаргалыг мэдрүүлэхийг хүсээгүй гэж үү? Бурхан биднийг байгалийн гоо сайхнаас таашаал авахуулахаар бүтээсэн. Бурхан биднийг Өөрийн бүтээсэн байгалийн үзэсгэлэнгээс аз жаргалыг мэдрүүлэхийг хүссэн. AГБ 528.1
Үр ашигтай олон нийтийн цугларалт. -Зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлах хайраа асааж, Бурханы үгийг бодож тунгааж, бие биетэйгээ судалсан зүйлсээ хуваалцаж, Бурханы ажлыг хэрхэн гүйцэтгэх талаар харилцан ярилцаж, хөршүүддээ хэрхэн сайн үйлдлийг хийх талаар бодон тунгаахаар цуглаж буй хүмүүс хамгийн их ашиг тустай, сургамжтай байдлыг үүсгэн бий болгож байдаг. Эдгээр олон нийтийн цугларалтуудад Ариун Сүнс хамгийн эрхэм зочноор уригдаж, Бурханыг гомдоох үгс, үйлдэл хийгдээгүй нөхцөлд Бурхан алдаршиж, цуглаанд оролцогчид зүрх сэтгэлээрээ шинэчлэгдэн, хүчирхэгждэг. AГБ 528.2
Бид олон нийтийн цуглаануудад оролцоод буцахдаа Бурхан болон хүмүүсийн эсрэг ямар ч хоосон, бузар бодолгүй, уулзаж нөхөрлөсөн хүмүүсийнхээ дотоод сэтгэлийг гэмтээж, доройтуулан, муу нөлөөг үзүүлэхгүй байдлаар ярьж, үйлдсэн байх ёстой. AГБ 528.3
Есүс гэнэн цайлган зугаа цэнгэлээс аз жаргалыг мэдэрдэг байсан. - Есүс бүх төрлийн хувиа хичээсэн үзлийг буруутгаж байсан боловч бусадтай нөхөрлөх дуртай байсан. Тэрээр нийгмийн бүх шатны хүмүүсийн урилгыг хүлээн авч, баян ядуу, боловсролтой, боловсролгүй гэж ялгалгүй гэрээр нь айлчилж, хүмүүсийн бодол санааг амьдралын энгийн сэдвээс мөнхийн, сүнслэг зүйлс рүү чиглүүлдэг байсан. Есүс хөнгөмсөг байдлыг хүлээн зөвшөөрдөггүй байсан ба Түүний үйлдэл хөнгөн хуумгай байгаагүй. Тэрээр гэнэн цайлган байдлаас аз жаргалыг мэдэрч, Өөрийн биеэр цугласан олныг ариусгадаг байсан. Еврей хуримын үйл ажиллагаа үнэхээр гайхамшигтай үйл ажиллагаанаас бүрддэг ба Хүний Хүүгийн хувьд энэхүү баяр ямар ч сэтгэлд таагүй мэдрэмжийг өгч байгаагүй... Есүсийн хувьд хуримын баяр хөөр Түүний сүйт бүсгүй болох дэлхийн итгэгчдээ Эцэгийнхээ гэр лүү авч ирэх баяр хөөрийг мэдрүүлж байсан. Тэрхүү өдөр аврагдагсад Аврагчтайгаа хамт Хурганы хуримын ширээн дээр залагдах болно. AГБ 528.4
Харилцан яриа, үйлдлээрээ жишээ үзүүлсэн нь.-- Тэрээр дэлхий дээрх үйлчлэлээ эхлүүлээд удаагүй байхдаа Фарисай, татвар хураагчийн оройн хоол, баяр цэнгэлд оролцох урилгыг хүлээн авдаг байсан.... Энэ үед Христ ширээн дээр өрнөж байсан ярилцлагыг удирдан, үнэтэй сургамжуудаа айлдаж байсан. Уригдсан зочид Есүсийн үгийг сонсож, өвчтэй хүмүүс эдгэрч, зовж шаналагсад тайвширч, Тэрээр хүүхдүүдийг гар дээрээ өргөн ивээж байгаагүй гэж үү? Есүсийг амаа нээн ярих үед татвар хураагчид, гэм нүгэлтнүүдийн бүх анхаарал Түүн дээр татагдаж байсан. AГБ 529.1
Христ дагалдагч нартаа итгэл бишрэлгүй болон итгэл бишрэлтэй хүмүүсийн дунд хэрхэн биеэ авч явах талаар зааж сургасан. Есүс олон нийтийн үйл ажиллагаанд оролцохдоо зарим нэгэн зүйлсийн талаар ярих шаардлагагүй болохыг жишээгээрээ зааж сургасан. Есүсийн ярьж байсан үгс урьд өмнө хурим, найран дээр яригддаг байсан үгсээс тэс ондоо байсан. Түүний хэлсэн үг бүр сонсож байгаа хүмүүсийн хувьд амьдралын жинхэнэ утгыг мэдрүүлж байсан ба хүмүүс зайлшгүй сонсох ёстой үгсэд бүх анхаарлаа төвлөрүүлдэг байсан. AГБ 529.2
Элен Уайт ба тааламжтай олон нийтийн үйл ажиллагаанууд. - Би зүүн нутгуудаар хийсэн урт удаан аялалынхаа төгсгөлд гэртээ ирж, Шинэ Жилийн өмнөх үдшийг Хэлдсбургэд өнгөрөөсөн. Дээд сургуулийн танхимыг Шаббат хичээлийн ангийнхны уулзалтанд зориулан зассан байлаа. Наргил модны цэцэгсийн хэлхээ, намрын навчис, мөнх ногоон мод, цэцэгс зэргийг үзэсгэлэнтэйгээр чимж, үүдэн хэсэгт мөнх ногоон мөчрүүдээр хийсэн том хонхны дүрсийг өлгөсөн байлаа. Мөнх ногоон модыг өргөл хандиваар булсан байсан ба эдгээрийг ядууст шинэ жилийг тэмдэглэхэд зориулах байлаа.... Энэ үед хэний ч оюун ухаан, дотоод сэтгэл тавгүйтэх зүйлс яригдаагүй. AГБ 530.1
Зарим хүмүүс надад, «Уайт эгчээ, та энэ үйл ажиллагааны талаар юу гэж бодож байна? Энэ үйл ажиллагаа бидний итгэл бишрэлтэй нийцэж байна уу? » гэж асуухад би, «Лав л миний итгэл бишрэлтэй нийцэж байна” гэж хариулсан. AГБ 530.2
Залуучуудыг өөрсөддөө татан ирүүлээрэй. - Бурхан айл гэр бүл, сүм бүрийг дэлхийн уруу татах хүчнээс холдуулан өөрсөддөө татахыг уриалж байна. Тэрээр залуучуудыг бузар муу нөлөө үзүүлэх бүх төрлийн уруу таталтаас хол байлгахыг хүсдэг. Залуучуудыг хэрхэн Есүс рүү татан ирүүлж болох талаар судлаарай. AГБ 530.3