Адвентист Гэр Бүл

61/88

Жардугаар бүлэг - Бурханы Даамлууд

Бурхан бүхнийг бүтээснийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. - Шударга худалдаа наймаа, ажил хэрэг, жинхэнэ амжилт Бурхан бүхнийг бүтээж, эзэмшдэг болохыг хүлээн зөвшөөрөх зүрх сэтгэлээр эхэлдэг. Бүхнийг бүтээгч Бурхан, бүхнийг үүсгэн байгуулсан юм. Бид Бурханы даамлууд билээ. Бид бүхэнд Бурхан итгэлээ даатгаж өгсөн ба бид Түүний даалгаж өгсөн зүйлсийг Түүний хүслээр ашиглах ёстой. AГБ 385.1

Энэ бол хүн бүрт даалган өгсөн үүрэг хариуцлага. Энэ үүрэг даалгавар хүн төрөлхтний бүх үйл ажиллагаатай холбоотой үүрэг хариуцлага юм. Бид хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөөгүй ч гэсэн Бурханы даамлууд байсаар байх л болно. Бурхан дэлхийн бүх хүмүүст бэлэг авъяас, таатай нөхцөл байдлыг хангаж өгч, дэлхий дахинд Бурханы даалган өгсөн үүргийг гүйцэтгэх үүргийг даалгаж өгсөн. AГБ 385.2

Мөнгө бол биднийх биш; байшин сав, газар, зураг хөрөг, тавилга, хувцас хунар, тансаг хэрэглээ бүхэн биднийх биш. Бид аянчид, бид энэ дэлхийнх биш. Бидэнд зрүүл мэнд болон амьдралд чухал шаардлагатай бүхнийг Бурхан бэлэг болгон өгсөн... Бидэнд даалган өгсөн дэлхий дээрх түр зуурын итгэл найдвар мөнхийн эд баялгийг эзэмших чадвартай эсэхийг маань батлан харуулах үүрэгтэй. Хэрэв бид Бурханы итгэлийг даах чадвартайгаа батлан харуулах юм бол бид мөнхөд эзэмших эд баялгийг хүлээн авах болно. Тэрхүү эд баялаг бол алдар, хүндэтгэл, мөнхийн амь байх юм. AГБ 385.3

Бид тайлан тавих болно.- Хүмүүс Бурханы итгэл даалгасан мөнгийг хувийн хүсэл, хуурамч шүтээнд зарцуулахын оронд Бурханы зорилгыг биелүүлэхээр зарцуулах нөхцөлд диваажинд эд баялгийг хурааж, Бурханы хүсч шаардсан ажил үүргийг гүйцэтгэх болно. Гэвч хүмүүс сургаалт үлгэрт гарсан баян залуутай адил тансаг амьдралаар амьдарсаар байна. Бурханы нэрийг алдаршуулахад зарцуулахаар даалгаж өгсөн мөнгийг хамаагүй зарцуулж байна. Тэд Бурханы өмнө тайлан тавих талаар тунгаан бодохгүй байна. Тэд удалгүй дааж авсан ивээлүүдээ хэрхэн ашигласан талаар тайлан тавих шүүлтийн цаг ирж байгааг тунгаан бодохгүй байна. AГБ 386.1

Бид шүүлтийн үеэр Бурханы мөнгийг хэрхэн зарцуулах ёстой байсан талаар шүүгдэнэ гэдгээ байнга санаж байх хэрэгтэй. Хүмүүс өөрсдөд нь сайнаар нөлөөлөхгүй харин ч хор хөнөөл болж буй хувийн дур хүслээ хангах, хувиа хичээх байдлаар мөнгөө зарцуулж байна. Хэрэв Бурхан бүх сайн сайхан ивээлийг өгдөг, мөнгө бол Түүнийх гэдгийг ухаарах юм бол ухаалгаар, Бурханы ариун хүсэлд нийцүүлэн мөнгө төгрөгөө зарцуулах болно. Дэлхий, түүний ёс заншил, хэв загвар бидний амьдралаа удирдуулах хэм хэмжээ болохгүй юм. Бид дэлхийн арга барил, хэм хэмжээг дагах хүсэлд автахгүй байх хэрэгтэй. Бид өөрсдийн хүсэлд удирдуулахыг зөвшөөрөхгүй байх хэрэгтэй. AГБ 386.2

Бид мөнгө санхүүгээ Бурханаас даалган өгсөн ариун нандин итгэлцэл гэсэн бодлоор хандан, мөнгийг бардамнал, хоосон байдал, ховдоглох, бузар хүсэлдээ автагдах хэрэгсэл болгохгүй байх юм бол энэ нь сүнслэг байдлыг шинэчлэн сайжруулах хэрэгсэл болж хувирна. AГБ 386.3

Би амийн номыг хөтөлж буй тэнгэр элч Бурханд өргөж буй өргөл болгоныг түүнээс гарсан үр дүн бүрийг маш нарийн бичиж тэмдэглэдэг болохыг үзэгдлээрээ харсан. Бурханы мэлмий Түүний зорилгыг биелүүлэхээр, 386 албадлага бусаар, сэтгэлээсээ өргөл өргөсөн хүн бүрийг ажиглаж байдаг. Бидний ямар хүсэл зорилгоор хандиваа өргөсөн болохыг хүртэл тэмдэглэдэг. AГБ 386.4

Гэр бүл зохион байгуулалттай өргөл өргөж байх хэрэгтэй.-- «Бурхан та бүхнийг хангалуун болгох үед хүн бүр Бурханы агуулахад эрдэнэсээ нөөцлөөрэй. » Гэр бүлийн залуу болон настай гишүүн бүр тусламжийн гараа сунгах ажилд оролцох боломжтой. . . Энэ бол зохион байгуулалттай өргөл өргөх арга юм [ТАЙЛБАР: ЭНЭХҮҮ ХЭСЭГТ БИЧИГДСЭН ЗӨВЛӨГӨӨ АДВЕНТИСТ СҮМ ҮҮСЭЭД УДААГҮЙ БАЙХАД ДОЛОО ХОНОГ БҮР АРВАН ХУВЬ, ХАНДИВАА ТООЦОН ӨРГӨЖ БАЙХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙСАН ЮМ. - ЭМХЭТГЭГЧИД.] Зохион байгуулалттай өргөл өргөх арга гэр бүл бүрийг мөнгө санхүүгээ хэрэггүй зүйлсэд зарцуулах уруу таталтаас хамгаалж, баян тансаг амьдралтай хүмүүсийг хэт тансаг байдлаар мөнгөө зарцуулахаас сэргийлэн хамгаалах ивээлийг өгөх болно. AГБ 387.1

Ийнхүү долоо хоног бүр Бурханы хүслийг бодон тунгаах боломжтой болсноор гэр бүл бүр өөрсдийн хүслээ огоорч, Эзэний дансанд эд хөрөнгөө хадгалуулж, Бурханы алдрын төлөө өөрийгөө огоорох сургамжийг сэтгэлдээ хоногшуулж эхлэх болно. Долоо хоногт нэг удаа гэр бүлийн гишүүд долоо хоногоо хэрхэн өнгөрөөснөө тунгаан бодох боломжтой. Тэд хямгач байсан бол ямар орлоготой байх байсан, үрэлгэн байснаар юугаар дутагдах байсан зэргийг дүгнэх боломжтой болно. Ингэснээр хүмүүс Бурхантай ойртон Түүний өмнө магтаал, зэмлэл хүртсэн эсэхээ мэдэрдэг. Тэд Бурханы тааллыг олж, оюун санааны амар тайванг мэдрэхийг хүсвэл Бурханыг алдаршуулахын тулд хооллож, ундаалж, хувцаслах шаардлагатайг ухаарна. AГБ 387.2

Бурханы шаардлагыг бүхнээс илүү чухалчил. -Бурханы шаардлага бүхнээс чухал байх ёстой. Бид олсон орлогоо хүссэн бүхэндээ зарцуулан үлдэгдлээ өргөх үед Бурханы хүсэл биелэгддэггүй. Бид олсон орлогоо зарцуулаагүй байхдаа л Эзэнд өргөх ёстой өргөлөө орлогоосоо салган авч, Түүнд зориулж сурсан байх хэрэгтэй. Эрт үед талархлын өргөл тахилын ширээн дээр эцэс төгсгөлгүй шатаж байдаг байсан нь хүн Бурханы өмнө эцэс төгсгөлгүй талархлыг өргөж байх ёстойг бэлэгддэг байсан. Хэрэв бид хийж байгаа ажил үүрэгтээ амжилт гарган, хангалуун байгаа бол энэ нь Бурханаас ирсэн ивээл юм. Хандивын орлогоос зарим хэсэг нь ядууст зориулагдаж, ихэнх нь Бурханы зорилгыг биелүүлэхэд зарцуулагдах ёстой. Бурханы шаардсан өргөлийг өргөсний дараагаар үлдэгдэл орлого хувийн хэрэглээнд зориулагдахаар ариусгагдаж, ивээгдсэн байдаг. Хүн Бурханы шаардсан өргөлийг өргөхөөс татгалзах юм бол олсон орлого нь бүхэлдээ хараагдсан байх болно. AГБ 387.3

Ядуу доройг санаарай. Хэрэв бид Христийн зан чанарыг төлөөлөх ёстой юм бол хувиа хичээсэн бодол бүрээ зүрх сэтгэлээсээ таягдан хаях ёстой. Бурханы даалган өгсөн үүргийг гүйцэтгэхийн тулд бид өөрсдийн эзэмшиж буй бүх жижиг, том зүйлсээ зориулах шаардлагатай. Бид ядуу, зовлон бэрхшээлтэй байгаа гэр бүлүүдийн талаар сонсох болно, зовлон шаналалд автагдсан хүмүүсийг зовлонгоос нь салгах шаардлага бидний өмнө тулж ирнэ. Бид эргэн тойронд буй хүмүүсийн зовлон бэрхшээлүүдийг барагтай ойлгож мэддэггүй. Хүмүүсийн зовлон шаналлыг мэдрэх үедээ маш хүнд бэрхшээлд орсон хүмүүст яаралтай тусламж үзүүлэхэд бэлэн байх хэрэгтэй. AГБ 388.1

Баян тансаг амьдралыг цогцлуулахын тулд мөнгөө зарцуулах нь ядуу хүмүүст шаардлагатай хоол хүнс, хувцас хунарыг өгөх боломжгүй болж байна гэсэн үг. Хувцас, байшин, тавилга, чимэглэлээр бахархахад зарцуулсан мөнгөөр олон тооны ядарч, зовж шаналсан гэр бүлийн зовлонг нимгэлэх боломжтой. Бурханы даамлууд зовж шаналсан хүмүүсийн хэрэгцээг хангаж өгч байх ёстой. AГБ 388.2

Хувиа хичээсэн, шуналтай сэтгэлийг анагаах Бурханы эмчилгээ. - Хувиа хичээх зан чанараа огоорч бусдад тусламж үзүүлэх үйлдэл нь тусламж үзүүлж буй хүндээ эргүүлээд тус дэм болдог. Энэ нь сайн үйлсийг гүйцэтгэж, ядарч зовогсдын зовлонг тайлж, үгээгүй ядуучуудын хэрэгцээг хангаж өгч байсан Христийн ажлыг илүү ихээр ойлгож ухаарах боловсролыг олгодог. AГБ 389.1

Өөрийгөө огоорон, байнга бусдад тусламж үзүүлэх нь хувиа хичээх, шуналтай сэтгэлийн гэм нүглийг устган хаях эмчилгээ юм. Бурхан тогтмол өргөх өргөлөөр дамжуулан Өөрийн баярын мэдээг түгээж, ядарч зүдэрсэн, хоосорсон хүмүүсийн хэрэгцээг хангах зорилгоо биелүүлдэг. Бурхан тогтмол өргөл өргөх зуршлыг төлөвшүүлснээр шуналт хүсэл, бузар муу гэм нүглийн үр дүнг нураадаг. Тогтмол өргөл өргөх нь шуналыг үхүүлдэг. Тогтмол хандив өргөх нь шуналтайгаар, богино хугацаанд цуглуулсан эд хөрөнгийг устган хаяж, өөрсдийн Эзэндээ бүрэн харьяалагдаж, өөрсдийгөө Түүнд зориулахад туслах үүрэгтэй.... AГБ 389.2

Тогтмол өргөл өргөх Бурханы төлөвлөгөөг хэрэгжүүлснээр зүрх сэтгэлийн шуналыг доройтуулж, өглөгч зан чанарыг хүчирхэгжүүлдэг. Эд хөрөнгө нэмэгдэх үед бурханлаг хүмүүс ч хүртэл зүрх сэтгэлээ эд хөрөнгө рүү хандуулж эхэлдэг ба тэд их эд хөрөнгөтэй болох тусам Эзэний эрдэнэсийн санд илүү бага өргөл өргөдөг. Эд баялаг хүнийг хувиа хичээгч, шуналыг сэргээн хөгжүүлдэг ба шунал маш үр дүнтэйгээр амьдралд хэрэгжиж, хүчирхэгждэг. Бурхан бидэнд нүүрлэсэн аюулыг мэддэг ба сүйрлээс хамгаалах бүхнийг хангахад байнга бэлэн байдаг. Бурхан биднийг өглөгч зан чанартай болж, бузар муу зуршлыг эсэргүүцэх сайн үйлс амьдралд маань хэрэгжихийг хүсдэг. AГБ 389.3