Адвентист Гэр Бүл
Тавин Есдүгээр Бүлэг - Нас Өндөр Болсон Эцэг Эхчүүд
Эцэг эхээ хүндэл.»- Хүүхдүүдэд эцэг эхээ хүндэтгэхийг шаардан өгсөн тушаал амьдралын Л ‘ туршид хэрэгжиж байх ёстой. Эцэг эхчүүд сульдан доройтож, нас өтөлсөн бол хүүхдүүд нь эцэг эхийнхээ хэрэгцээг хангахуйц анхаарал халамж, хайр энэрлийг үзүүлэх шаардлагатай. Золиослол шаардагдах тул хүүхдүүд шийдэмгий, хүндэтгэлтэйгээр үйлчлэх хэрэгтэй. Ингэснээр эцэг эхчүүдийн оюун ухаанаас санаа зовох, шаналах бодол арилан алга болно... AГБ 379.1
Хүүхдүүд эцэг эхээ эелдэг зөөлнөөр хайрлаж, халамжилдаг байдалд сургагдсан байх ёстой. Хүүхдүүдээ өөрсдийн биеэр эцэг эхээ халамжлаарай. Таны үзүүлж чадах энэрэнгүй үйлдлийг танаас илүү хэн ч үзүүлж чадахгүй. Энэрэнгүй сэтгэлийн үрийг цацах сайхан боломжийг ашиглаарай. AГБ 379.2
Бидний эцэг эхийнхээ өмнө хүлээсэн үүрэг хэзээ ч дуусдаггүй. Тэдний биднийг хайрлах хайр, бидний тэднийг хайрлах хайр хэзээ ч төгсдөггүй. Энэхүү хайрыг он жил болон алслагдмал газраар хэмжих боломжгүй ба бид хариуцлагаасаа хэзээ ч мултарч гарах боломжгүй. AГБ 379.3
Хүүхдүүд нас өтөлсөн эцэг эхчүүд баярлаж хөөрөх, тайтгарах зүйл багатай болсон байдгийг сайтар бодох хэрэгтэй. Үр хүүхдүүд нь эцэг эхээ үл тоомсорлохоос илүү зүрх сэтгэлийг уй гашууд автуулах зүйл гэж байх уу? Нас өндөр, өөрсөддөө туслах чадваргүй болсон эцэг эхээ гомдоохоос илүү аймшигтай гэм нүгэл гэж байх болов уу? AГБ 379.4
Замыг нь тэгшилж өг.- Зарим нэгэн үр хүүхдүүд насанд хүрсний дараагаар эцэг эхээ амьдран суух байр сууцтай болгосноор үүргээсээ мултарлаа гэж үздэг. Тэд эцэг эхдээ хоол хүнс, байр сууц олж өгсөн боловч хайр энэрэл, халамж үзүүлэхээ больдог. Нас өтөлсөн эцэг эхчүүд хайр энэрэл, халамжийг мэдрэхийг хүсч байдаг ба үр хүүхдүүд нь эцэг эхийн амталж байх ёстой халамжийг мэдрүүлдэггүй. Хүүхдүүд эцэг эхээ хайрлан, хүндэтгэхгүй байх ямар ч цаг хугацааг өөртөө зөвшөөрч болохгүй. Эцэг эх амьд байгаа нөхцөлд хүүхдүүд эцэг эхээ хүндэтгэн, дээдэлснээр баяр хөөрийг авч байх ёстой. Хүүхдүүд чадлынхаа хирээр нас өтөлсөн эцэг эхдээ баяр хөөр, гэрэл гэгээг өгдөг байх ёстой. Тэд булш руу хөтөлж буй замыг бартаатай бус шулуун тайван байлгах хэрэгтэй. Энэ дэлхий дээр эцэг эхээ хүндэл гэж заахаас илүү агуу заавар зөвлөгөө гэж үгүй. Диваажингийн номонд эцэг эхээ хүндэтгэн, хайрлахаас илүү тэмдэглэгдэх гавъяа гэж үгүй. AГБ 380.1
Эцэг эхийн ач тусыг хариулахгүй байх байдал. -Хүүхдүүд өөрсдийн чадалд багтахуйц эцэг эхийнхээ зовлон шаналлыг арилгаж, эцэж туйлдалгүйгээр харж халамжлах тушаал, үүргээ бүрмөсөн мартах боломжтой юу? Тэд эцэг эхийнхээ үлдсэн хоногуудыг хамгийн шилдэг дурсамжаар дүүрэн байлгахгүй байхыг хүсч чадна гэж үү? Охид, хөвгүүд эцэг эхээ өөр хүний гарт халамжлуулахаар орхиод явахыг хэрхэн зөвшөөрч болох вэ! Эх хүн Христэд итгэдэггүй, санаа нэгддэггүй байсан ч хүүхдүүд Бурханы эцэг эхээ хайрлан, халамжлах ёстой гэсэн үүргээс чөлөөлөгдөх ёсгүй. AГБ 380.2
Зарим эцэг эхчүүд хүндэтгүүлэхгүй байх шалтгааныг бий болгосон байдаг.- Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ багаас нь хүндэтгэхгүй, ууртай, хатуу өнгөөр ярихыг зөвшөөрснөөр олон жилийн дараагаар маш муу үр нөлөөг үүрдэг. Эцэг эхчүүд хүүхдүүддээ төгс төгөлдөр, цаг алдалгүй үгэнд ордог байдлыг төлөвшүүлээгүйгээс болж, бяцхан хүүхдийнхээ зан чанарын үндсийг зөв суулгаж чадаагүй байдаг. Тэд хүүхдүүдээ нас бие гүйцээд эцэг эхээ хүндэтгэдэггүй байх байдалд бэлтгэсэн. Ингэснээр тэд нас өтөлсөн үедээ өөрсөд дээрээ гашуудлыг буулгадаг. Христийн ивээл хайр хүүхдүүдийн зүрх сэтгэлийг өөрчлөхөөс нааш өөрчлөгдөх боломжгүй. AГБ 380.3
Шударга бусаар хандсан эцэг эхчүүдийг эсэргүүцэх хандлага.- Нэгэн эмэгтэй эхийнхээ талаар, «би ээжийгээ байнга үзэн ядаж, ээж маань ч намайг үзэн яддаг байсан. » Эдгээр үгс диваажингийн номонд тэмдэглэгдсэн байгаа ба шүүлтийн өдөр хүн бүр үйлсийнхээ дагуу шүүгдэхэд нээгдэх болно. AГБ 381.1
Хүүхдүүд бага байхдаа чанга хатуу гараар хүмүүжсэн гэж бодож, эцэг эхээсээ хариугаа нэхэж, тэднийг эсэргүүцэх сэтгэлээр хандсаар байх юм бол, өндөр настай, эцэж туйлдах үедээ Христийн мэдлэг, хайр нигүүлслээр өсөн хөгжиж, Түүний дүр төрхийг тусган харуулж чадах уу? Эцэг эх хүч чадалгүй болох үедээ эцэг эхдээ үзүүлэх хайр энэрлийг хүсч мөрөөдөхгүй гэж үү? Нас өтөлсөн эцэг эхийн хэрэгцээ уужим зүрх сэтгэлийг хүсч мөрөөдөхгүй гэж үү? Христийн ивээл хайраар эцэг эхчүүд ҮР хүүхдийн хүндэтгэл, хайр энэрлийг хүртэх боломжгүй гэж үү? Хүүхдийн зүрх сэтгэл эцэг эхийнхээ эсрэг бүү ган төмөр адил хатуу болох болтугай! Христийн нэрийг зүүсэн охин хэрхэн эхийгээ үзэн ядах сэтгэлийг, тэр тусмаа нас өндөр болж, өвчилсөн эхийнхээ эсрэг байсаар байна вэ? Энэрэнгүй байдал ба хайр, Христэд итгэгчдийн амьдралаас урган гарах амтат үр жимс хүүхдүүдийн зүрх сэтгэлд эцэг эхийгээ хайрлах хүслийг бий болгоосой. AГБ 381.2
Алдаа дутагдалд тэвчээртэй ханд. - Нас өндөр болж, эцэж туйлдсан өргөмөл эхийнхээ гэм буруутай үйлдлийг үзэн ядсан хүүхдийн бодол ямар аймшигтай вэ? Ийм эх дээр өсөн торнисон хүүхдүүд эхтэйгээ ямар их тэвчээрээр харилцах шаардлага гарах вэ! Зүрх сэтгэлийг эмзэглүүлэхээргүй эелдэг зөөлөн үгсийг хэлж яриарай. Жинхэнэ Христэд итгэгч хэзээ ч эелдэг бус зан чанарыг бус, харин ямар ч нөхцөлд эцэг эхээ үл тоомсорлоогүй зан чанарыг гаргадаггүй юм. Тэд харин ч Бурханы, «эцэг эхээ хүндэл» гэсэн тушаалыг сахин биелүүлэхэд анхаарал хандуулна. Бурхан, «та өтгөс буурлуудын өмнө босож, настай хүний өмнө хүндэтгэл үзүүл” гэж захисан... AГБ 381.3
Хүүхдүүдээ, гэм буруутай, өөрсдийгөө асран хамгаалж чадахгүй болсон эцэг эхчүүдийн сүүлчийн өдрүүдийг сэтгэл хангалуун, амар тайван, хайр энэрлээр дүүрэн байлгаарай. Тэднийг булшинд орох хүртэл нь Христийн нэр дээр зөвхөн энэрэнгүй байдал, хайр, өршөөл, уучлалаар хандаарай. Та үргэлж Эзэний хайр, энэрэл, уучлалыг болон өвчин зовлонтой үедээ эдгэрэл, халамжийг авахыг хүсдэг. Та бусдыг өөртөө хэрхэн хандаасай гэж хүссэн хэмжээгээр бусдад хандах уу? AГБ 382.1
Нас өндөр болсон хүмүүст хандсан Бурханы төлөвлөгөө. - Нас өндөр болсон ч гэр оронгүй болсон ахан дүүс нарт туслах шаардлага байнга урган гарсаар байна. Бид тэдэнд хэрхэн тусалж болох вэ? Эзэний надад өгсөн илчлэлт давтан ирсэн: Настай хүмүүсийг бөөгнүүлэн асрах асрамжийн газрыг байгуулах нь тийм ч сайн санаа биш юм. Тэд асрамж халамж хүртэхийн тулд гэрээсээ холдон явах ёсгүй. Гэр бүлийн бүх гишүүд гэр бүлийнхээ хүнийг асран хамгаалдаг байх ёстой. Хэрэв боломжгүй бол сүм энэхүү хариуцлагыг үүрэх хэрэгтэй. Энэ үүрэг гэр бүлийн гишүүд, сүмийн хувьд тусгай үүрэг хариуцлага ба онцгой эрх гэж тооцогдох ёстой. Христийн сүнсийг хүлээн авсан хүн бүр ядарч туйлдаж, нас өндөр болсон хүмүүсийг хүндэлж, хайрлан халамжлах болно. AГБ 382.2
Сэтгэл хангалуун, баяр хөөртэй байдлыг бий болгох завшаан. - Хүүхдүүд эцэг эхийгээ асран халамжилж байсан гэсэн бодол амьдралынх нь туршид сэтгэл хангалуун байх боломжийг төрүүлж өгдөг. Үр хүүхдүүд өөрсдөө хайр энэрэл, халамж хэрэгцээтэй үедээ баяр хөөрийг мэдэрнэ. Зүрх сэтгэлээ хайр энэрлээр дүүргэсэн хүмүүс эцэг эхийнхээ булш руу хөтөлж буй замыг бартаатай бус харин шулуун болгохоос илүү үнэ цэнэтэй завшаан байхгүй гэж тооцогддог. Тэд хайртай эцэг эхийнхээ сүүлчийн өдрүүдийг амар тайван, тавлаг байлгасандаа маш ихээр баярлан баясах болно. Үр хүүхдүүдийн хувьд нас өтөлж, тусламж шаардлагатай болсон эцэг эхдээ дээр өгүүлсэн хайр халамжаа үзүүлэхээс татгалзах нь үр хүүхдүүдийн зүрх сэтгэлийг гэмшил, харууслаар дүүрэн болгоно. Үр хүүхдүүдийн зүрх сэтгэл хүйтэн болж, чулуу шиг хатуураагүй л бол эцэг эхийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ. AГБ 382.3