Агуу Мэтгэлцээн
32— Сатаны Урхи
Христ болон Сатаны хоорондох агуу тэмцэл зургаан мянгаад жилийн туршид үргэлжилж байгаа баудахгүй төгсөнө. Бузар чөтгөр Христийн хүнийг аврах ажилд саад учруулж, хүмүүсийг урхиндаа оруулахаар хичээл зүтгэлээ хоёр дахин нэмэгдүүлнэ. Тэрээр Аврагчийн зуучлалыг дуустал хүмүүсийг харанхуй, итгэлгүй хэвээр нь байлгаж, гэм нүглийн төлөөх золиосыг хүчингүй болгож, хүмүүс аврагдах боломжоо алдаасай гэж хүсч байгаа.{АМ 518.1} Aм 419.1
Сатаны хүчийг эсэргүүцэхэд онцгой хичээл зүтгэл гарахгүй болж, дэлхий болон сүмийг ялгах боломжгүй болсон цагт Сатан санаа зовохоо болино. Учир нь хүмүүс түүний хүслийг дагахгүй гэх аюулгүй болох юм. Харин хүмүүс мөнхийн амьдралтай холбоотой сэдэвт анхаарч «Бид аврагдахын тулд юу хийх вэ?” гэж асуухад Сатан, Христийн хүч чадалтай ойролцоо хүчийг гаргаж, Ариун Сүнсийг дуурайлган хүмүүсийг мэхлэх ГЭЖ ХИЧЭЭЖ болно. (AM 518.2) Aм 419.2
Нэгэн удаа тэнгэр элчүүд Эзэнтэй уулзахаар цуглахад Сатан тэдний дунд байсан гэж Библид өгүүлдэг. (Иов 1:6). Тэрээр Мөнхийн Хаанд мөргөхөөр бус харин зөвт хүмүүсийн эсрэг тэмцлээ идэвхжүүлэхээр ирдэг ажээ. Хүмүүс Бурханыг магтан хүндэтгэхээр цуглахад Сатан ч гэсэн тэнд дээрх зорилгоо хэрэгжүүлэхээр ирнэ. Тэрээр харагдахгүй байгаа ч магтан хүндэтгэж байгаа хүмүүсийн оюун ухааныг удирдахыг хичээнэ. Тэрээр чадварлаг цэргийн жанжны адил дайны төлөвлөгөөгөө урьдчилан гаргана. Сатан Бурханы мэдээ дамжуулагчийн юу судалж байгаа, юу гэж зааж сургах гэж байгааг тэмдэглэж авдаг юм. Дараа нь зааж буй хичээлийг хүмүүст ойлгуулахгүйн тулд нөхцөл байдлыг удирдаж, хүмүүсийг мэхлэхийн тулд бүх башир, нарийн аргуудаа ашигладаг байна. Ийнхүү Библийн хичээлээр сануулга авах ёстой хүн өөр ажил үйлсэд хамрагдах шаардлагатай болох, эсвэл ямар нэгэн шалтгаанаар амь амьдралд нь утга учир бэлэглэх сургамжийн үгсийг сонсож чадахгүйд хүрнэ. {AM 518.3} Aм 419.3
Хүмүүсийг сүнслэг харанхуйд автагдахад Эзэний зарц нар хараад сэтгэлээр унахыг Сатан ажиглан харж байдаг. Тэрээр хэнэггүй, анхааралгүй, хойрго хүмүүсийн төлөө хийж буй залбирлыг нь сонсдог. Сатан энэ бүхэнд урамшин илүү урам зоригтойгоор аргуудаа нарийсгадаг ажээ. Чөтгөр хүмүүсийг дур хүсэлдээ удирдуулж, бузар хүслээр нь уруу татаж, сүнслэг мэдрэмжийг нь алдагдуулснаар хүмүүсийг хамгийн ихээр сонсох ёстой үнэнээс хөндийрүүлдэг юм. {АМ 519.1} Aм 420.1
Хүмүүсийг залбирал болон Библи судлах зуршлаа үл тоомсорловол дайралтыг нь эсэргүүцэж чадахгүй болно гэдгийг Сатан сайн мэднэ. Тиймээс хүний оюун ухааныг булаах бүх төрлийн арга, хэрэгслийг зохион бүтээдэг байна. Бурханд итгэдэг гэж хэлдэг боловч үнэнийг эрэлхийлэх арга замаар замнахын оронд нийцдэггүй хүмүүсийнхээ зан чанар болон итгэл бишрэлийн алдааг шүүж буруутгахыг гол зорилгоо хэмээн үздэг бүлэг хүмүүс байсаар байна. Ийм хүмүүс бол Сатаны баруун гарын туслахууд болдог юм. Ах дүүсээ буруутгадаг хүмүүс цөөн биш бөгөөд Бурхан ажлаа хийж, Бурханд үйлчилдэг хүмүүс Түүнд чин сэтгэлээсээ хүндэтгэл үзүүлж байхад, маш идэвхитэйгээр эсэргүү ажлыг гүйцэтгэж байдаг. Тэд үнэнийг хайрлаж, Бурханыг дуулгавартай дагадаг хүмүүсийн үг, үйлдлийг хуурамч өнгөөр будаж, буруутгадаг юм. Тэд Христийн үнэнч, шийдэмгий, өөрсдийгөө огоорсон зарц нарыг хууран мэхлэгчид, худалч гэж зарлан танилцуулдаг байна. Тэд үнэнч шударга, хүндэтгэл хүлээхүйц ажил үйлсийг буруу танилцуулж, худал хуурмаг гүжирдлэг тарааж, Бурханы талаар бага мэдлэгтэй хүмүүсийн дунд эргэлзээ төрүүлэх ажлыг зохион байгуулдаг юм. Тэд зөв шударга, ариун зүйлсийг худал хуурмаг, алдаа дутагдалтай болгон харагдуулахын тулд төсөөлж болох бүх арга хэмжээг авдаг ажээ. {АМ 519.2} Aм 420.2
Гэвч тэдэнд хууртаж болохгүй. Тэд хэний үр хүүхдүүд болох, хэний жишээг дагадаг, хэний ажил үйлсийг гүйцэтгэдгийг таньж мэдэхэд амархан. «Та нар тэднийг үр жимсээр нь танина. Өргөст бутнаас усан үзэм, халгайнаас инжир хураадаггүй биз дээ?» Матай 7:16. Тэдний үйлс хамгийн бузар гүтгэн доромжлогч, «Бидний ахан дүүс нарыг буруутгагч» Илчлэлт 12:10, Сатаны үйлстэй адилхан.{АМ 519.3} Aм 420.3
Агуу хууран мэхлэгч хүний зүрх сэтгэлийг эзэмдэхийн тулд бүх төрлийн худал хуурмагийг танилцуулахад бэлэн олон туслахтай юм. Тэрээр сүйрүүлэхээр уруу татах хүмүүсийнхээ олон төрлийн хүсэл, хэрэгцээнүүдэд нийцүүлэн хуурамч сургаалуудыг бэлддэг байна. Сатан эргэлзээ, итгэлгүй байдлыг хөгжүүлж, Бурханы ажлыг урагшлуулахыг хүсч буй хүмүүст саад учруулахын тулд чин сэтгэлгүй, итгэлийг сэвтээх нөхцөл байдлыг сүм дотор оруулж ирдэг ажээ. Бурханд болон Түүний үгэнд бараг итгэдэггүй олон хүн сүмийн зарим нэгэн зарчмуудыг хүлээн зөвшөөрч, Христэд итгэгч гэсэн нэр зүүдэг байна. Эдгээр хүмүүс алдаатай сургаалаа Библийн сургаал мэтээр зааж сургах боломжоор хангагддаг байна.{АМ 520.1} Aм 420.4
Хүмүүс юунд итгэх нь чухал биш гэсэн үзэл бол Сатаны хамгийн амжилттай хууран мэхлэлт юм. Үнэнийг хайраар дүүрэн зүрх сэтгэлээр хүлээн авснаар тухайн хүний зүрх сэтгэл ариусдаг гэдгийг Сатан сайн мэднэ. Тиймээс үнэнийг хуурамч үзэл баримтлал, хуурамч сайн мэдээгээр орлуулахыг байнга хичээдэг юм. Бурханы зарц нар эрт дээр үеэс л хуурамч багш нартай тэмцэж, тэднийг жирийн хор хөнөөлтэй хүмүүс биш харин зүрх сэтгэлийг сүйрүүлэх зорилготой худал хуурмагийг сурталчлагчид гэж үзсээр иржээ. Елиа, Иеремиа, Паул нар бусдыг Бурханы үгнээс холдуулж байгаа хүмүүстэй тууштай, айж эмээлгүйгээр тэмцсээр ирсэн юм. Үнэний ариун тэмцэгчид зөв итгэл бишрэлийг чухал биш гэж тооцдог дураараа авирлагчидтай хэзээ ч эвлэрч байгаагүй.{АМ 520.2} Aм 421.1
Христийн сүмүүдийн дунд нийтлэг болоод байгаа Библийг ерөнхийд нь тайлбарлаж, сонирхолтой болгох гэж хичээж, итгэл бишрэлтэй үл нийцэхүйц олон үзэл санааг тунхаглаж байгаа нь үнэнийг булзайруулж, оюун ухааныг самууруулж буй дайсны ажил юм. Христийн сүмүүдийн хоорондох эв зүйгүй, хуваагдмал байдал нь таалагдсан үзэл баримтлалуудаа Библитэй нийцүүлэх гэж хичээсэнтэй холбоотой. Тэд Бурханы үгийг даруу зүрх сэтгэлээр хүлээн авч, Түүний хүслийг ойлгохын тулд анхааралтай судалгаа хийхийн оронд ихэнх нь гаж, бусдын бодож олоогүй утга санааг гаргахаар хичээж байна.{АМ 520.3} Aм 421.2
Зарим хүмүүс хуурамч үзэл баримтлал, Христэд итгэгчдэд байх ёсгүй зан үйлийг хөгжүүлэхийн тулд Библийн эшлэлүүдийг зөв утга санаанаас нь салгаж, заримдаа үзэл санаагаа баталгаажуулахаар өөр утга илэрхийлж буй эшлэлийг хоёр хуваан эш татжээ. Могойн заль мэхэнд автсан хүмүүс хоорондоо холбоогүй эшлэлүүдийг холбож, бузар махан биеийнхээ хүслийг хангаж болно гэж зөгнөжээ. Ийнхүү олон хүн Бурханы үгийг буруугаар ашигладаг юм. Зарим чөлөөт сэтгэлгээтэй хүмүүс Ариун Бичээсийн бэлгэ тэмдгүүдийг өөрсдийн гажууд төсөөлөлтэй нийцүүлэхийг хичээж, Библи өөрөө өөрийгөө тайлбарладаг зарчмыг үл тоомсорлосоор иржээ. Тэд хачин жигтэй үзлээ Библийн сургаал мэтээр танилцуулдаг юм. (AM.521.1) Aм 421.3
Библийг залбиралтайгаар, даруу бөгөөд үнэнийг сурахыг хүсэж судлаагүйгээс болж энгийн, тодорхой эшлэлүүдээс авахуулан ойлгоход хүнд эшлэлүүдийн жинхэнэ утгыг алдагдуулж байна. Папын удирдагчид Библийн ийм эшлэлүүдийг өөрсдийн хүсэл зорилгодоо нийцүүлж хуурамч үзлээ хүмүүст зааж сургадаг билээ. Тэд ийм замаар хүмүүсийг Библи судлах, үнэнийг хувьчлан судлах боломжийг нь хааж боогдуулж байна. Библийг хүмүүст бүхэлд нь байгаагаар нь танилцуулах ёстой. Хүмүүст Библийг худал хуурмагаар зааж тайлбарласнаас зааж сургаагүй нь илүү дээр. (AM 521.2) Aм 421.4
Библи Бүтээгч, Түүний хүсэлтэй танилцах хүсэлтэй хүн бүрт зөв замыг зааж өгдөг чиглүүлэгч юм. Бурхан хүмүүстээ зөгнөлийн баттай үгсийг өгсөн ба тэнгэр элчүүд, тэр байтугай Христ Өөрөө Даниел, Иохан нарт удахгүй болох үйл явдлуудыг танилцуулсан билээ. Бидний авралтай холбоотой чухал үнэн, нууцлагдмал байх ёсгүй. Библийн зөгнөлүүд үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлдэг хүмүүсийг самууруулж, төөрөгдүүлэхээр илчлэгдсэн юм биш. Эзэн эш үзүүлэгч Хабаккукт хандан, «Үзэгдлийг уншсан нэгэн гүйн зугтахын тулд түүнийг тэмдэглэн, хавтангууд дээр сийлэн бич” Хабаккук 2:2 гэж хэлсэн байна. Бурханы үгийг залбиралтайгаар судалж буй хүн бүр ойлгох болно. Чин шударга хүн бүр үнэний гэрэл рүү ойртох боломжтой. «Зөв шударга хүний төлөө гэрэл, Шулуун шударга зүрхтэй хүний төлөө баяр хөөр таригдсан” Дуулал 97:11. Үнэнийг нууцлагдмал эрдэнэсийг эрж байгаа мэт эрж хайдаггүй гишүүдтэй сүм ариун шударга сүм байж чадахгүй. (AM 521.3) Aм 422.1
Хүмүүс энх тайван, эрх чөлөө хэмээн хашгирч байх үедээ зорилгоо биелүүлэхээр үргэлжид, тууштай ажиллаж буй хууран мэхлэгчийн арганд хууртащаж, сохрох болно. Дайсан Библийг хүний үзэл, таамаглалаар орлуулснаар Бурханы хуулийг хүчингүй хэмээн ойлгуулж, сүмүүд хэдийгээр өөрсдийгөө эрх чөлөөтэй болсон гэж үзэх боловч үнэндээ гэм нүглийн боолчлолд автагдсан байх болно.{АМ 522.1} Aм 422.2
Шинжлэх ухааны судалгаанууд олон хүний хувьд хараал болж байна. Бурхан дэлхий дахинд шинжлэх болон хүмүүнлэгийн ухаанаар дамжуулан гэрлээ үерийн ус адил цацруулсан боловч агуу оюун ухаантай хүмүүс судалгаагаа Бурханы үгээр удирдуулаагүй тохиолдолд шинжлэх ухаан, илчлэлт хоёрын харилцан шүтэлцээг таньж мэдэж чадахгүй төөрч будилах болно.(АМ 522.2) Aм 422.3
Хүний бодит болон сүнслэг зүйлсийн талаарх ойлголт нь хагас дутуу, бүрэн гүйцэд бус юм. Тиймээс хүмүүс шинжлэх ухааны үзэл баримтлалыг Бичээсүүдийн үзэл сургаалтай нийцүүлж чадахгүй байгаа юм. Олон хүн өнгөц онол, таамаглалыг шинжлэх ухааны баримтууд хэмээн хүлээн зөвшөөрч, Библийн үгсийг «Шинжлэх ухаан хэмээн нэрийдсэн хууран мэхлэлтийн» сургаалуудаар шалгаж нягтлах ёстой гэж үздэг. 1 Тимот 6:20. Тэд Бүтээгч болон Түүний үйлсийг ойлгох чадваргүй, тэдгээрийг байгалийн хуулиар тайлбарлах боломжгүй учраас хүмүүс Библийн түүхийг үнэн биш гэж үзэж байна. Хуучин болон Шинэ Гэрээний бичээсүүдийн баталгаанд эргэлздэг хүмүүс арга барилуудаа улам нарийсган гүнзгийрүүлж, Бурханд эргэлзэж, Бурханы хэмжээлшгүй агуу хүчийг байгаль, ертөнцтэй холбон үздэг ажээ. Тэд үнэнээс зуурч, найдахаа больсноор итгэл бишрэлгүй байдлын хадан цохиог мөргөж, сүйрэх аюулд автдаг юм.{АМ 522.3} Aм 422.4
Ийнхүү олон хүн итгэлээсээ хазайж, бузар чөтгөрт уруу татагджээ. ХүмүүсБүтээгчээсээухаалагболохгэжхичээж,мөнхийнцагүеийнтуршид тайлбарлагдахааргүй нууцлаг зүйлсийг гүн ухааны тусламжтайгаар олж, тайлбарлахыг хичээж байна. Хэрэв хүмүүс Бурханы Өөрийнхөө болон зорилгынхоо талаар мэдүүлсэн бүхнийг нь ойлгох гэж хичээсэн бол Ехувагийн алдар, сүр жавхлан, хүч чадлыг мэдэрч, өөрсдийгөө ямар өчүүхэн болохыг ухаарч, өөрсдөд нь болон үр хүүхдүүдэд нь үзүүлсэн бүхэнд сэтгэл хангалуун байх байв.{АМ 522.4} Aм 423.1
Сатан хүнд Бурханы таниулж мэдүүлдэггүй, харин хүмүүсийн ойлгох шаардлагагүй зүйлсийг эрэлхийлж, таамаглал дэвшүүлэх байдлаар агуу хууран мэхлэлтээ хэрэгжүүлдэг юм. Лусифер ийнхүү диваажин дахь байр сууриа алдсан билээ. Тэрээр Бурханы бүх нууцуудтай танилцаагүйгээс сэтгэл ханамжгүй болж, өөрт нь даалгаж өгсөн эрхэм зүйлсийг үл тоомсорложээ. Сатан удирдлагандаа байсан тэнгэр элч нарт эсэргүүцлээ хуваалцсанаар тэднийг бас уналтанд татан оруулсан юм. Тэрээр одоо хүмүүсийн оюун ухааныг дээрхтэй адил үзэл санаагаар дүүргэж, Бурханы тодорхой болгож өгсөн тушаалыг үл тоомсорлохыг зааж сургасаар байна. {АМ 523.1} Aм 423.2
Библийн энгийн, зүрх зүсэхүйц үнэнийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа хүмүүс оюун ухааныг сул дорой болгох, бузар хүсэлдээ нийцсэн хуурамч үлгэрийг эрж хайж байна. Тэд хэдий чинээ сүнслэг бус, хувиа бодсон, бардамнасан номлолыг заана, төдий чинээ тийм сургаалуудыг тааламжтайгаар хүлээн авдаг болно. Ийм хүмүүс оюун ухааны хүч чадлаа доройтуулж, бие махбодын хүсэлдээ эзлүүлнэ. Тэд гэм нүгэлдээ гэмшин, чин сэтгэлээсээ залбирч Бурханаар удирдуулахын тулд Бичээсүүдийг судлах шаардлагагүй. Тэд өөрсдийгөө хангалттай мэргэн ухаантай гэж үзсэн тул хууран мэхлэлтээс хамгаалагдах хамгаалалтгүй болно. Сатан хүмүүсийн зүрх сэтгэлийн бузар хүслийг өдөөж, үнэний оронд худал хуурмагийг заан сургадаг юм. Папын засаглал ийм арга замаар хүмүүсийн оюун ухааныг эзэмдсэн ба Протестантууд яваандаа загалмайг хүлээн зөвшөөрөхгүйгээсээ болж, үнэнийг эсэргүүцэж, Католикчуудтай адил замаар орох болно. Дэлхийгээс ялгарахгүйн тулд хүсэл, зорилгоо үл огоорч, Бурханы үгийг судлахаас татгалзсан бүх хүмүүс итгэл бишрэлийг өдөөгч үнэний оронд тамын шийтгэлийг хүлээхүйц хуурамч үзэл сургаалыг хүлээж авна. Бидний төсөөлж болох бүх төрлийн худал сургаал бүрийг үнэнийг эсэргүүцэж буй хүмүүс нааштайгаар хүлээн авна. Нэг худал хуурмагийг үзэн ядаж буй хүн өөр төрлийн худал хуурмагийг шууд хүлээн зөвшөөрөх болно. Элч Паул, «Авралыг авахын тулд үнэнийг хайрлаагүй хүмүүсийн” талаар «Бузар муугийн зүсэн бүрийн заль мэхтэйгээр мөхөгчдийн төлөө ирнэ. Яагаад гэвэл тэд аврагдахын тулд үнэний хайрыг хүлээн аваагүй. Тиймээс Бурхан тэдний дээр төөрөгдлийн ажиллагааг илгээнэ. Тэгээд тэд худал хуурмагт итгэх болно. Ингэснээр үнэнд итгээгүй, харин бузар мууг таалсан бүх хүн яллагдах юм» 2 Тесалоник 2:10-12 гэж тунхагласан байна. Ийм сануулгыг авсан бид ямар үзэл сургаалыг хүлээн зөвшөөрөх тал дээр их анхааралтай хандах ёстой.{АМ 523.2} Aм 423.3
Агуу хууран мэхлэгчийн ажлыг хамгийн амжилттайгаар хэрэгжүүлэгчид нь үхэгсдийн сүнстэй холбоотой хуурамч сургаал, нүд хуурсаи гайхамшгуудыг бүтээгчид юм. Тэд агуу тэнгэр элчийн дүрд хувилан, ямар ч төсөөлөлгүй байгаа хүмүүсийг хууран мэхлэлт ашиглан тороороо урхидна. Т эд үнэнийг эсэргүүцсэнээр хууран мэхлэ лтийг хүлээн зөвшөөрөх юм. Хэрэв хүмүүс чин сэтгэлийн залбиралтайгаар Бурханы Үгийг судалбал энэ бүхнийг ойлгон ухаарч, хуурамч сургаалуудыг хүлээн авахуйц харанхуй бүдүүлэг байдалд автахгүй.(АМ 524.1) Aм 424.1
Худал хуурмагийн өөр нэгэн аймшигтай алдаа дутагдал бол Христийг дэлхийд ирэхээс өмнө оршиж байгаагүй гэсэн үзэл бөгөөд Түүний бурханлаг байдлыг хүлээн зөвшөөрдөггүй онол байх юм. Библид итгэдэг гэж дүр исгэгчид энэхүү үзлийг тааламжтайгаар хүлээн авах болно. Энэ үзэл Аврагчийн Эцэгтэйгээ тогтоосон харилцаа, Түүний бурханлаг зан чанар, Түүний урьд өмнө оршиж байсан гэдгийг шууд эсэргүүцэн, үгүйсгэдэг юм. Энэ буруу үзлийг Бичээсүүдийг үндэслэлгүйгээр гуйвуулахгүйгээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ нь хүмүүсийн авралын үнэнийг хүч нөлөөгүй болгохоос гадна Библийг Бурханаас ирсэн илчлэлт хэмээн хүлээн зөвшөөрөх итгэлийг нураах зорилготой юм. Ийм үзэл хамгийн аюултай үзэлд тооцогдох ёстой ба үүнийг эсэргүүцэхэд хүнд байх болно. Хэрэв хүмүүс Ариун Сүнсний онгодоор бичигдсэн Бичээсүүдийн Христийн бурханлаг байдлын гэрчлэлүүдийг эсэргүүцвэл тэдгээр хүмүүстэй маргах нь цагаа дэмий үрсэн асуудал болж хувирна. Ямар ч баттай баримт харуулсан тэд Христийг хүлээн зөвшөөрөхгүй.” Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Учир нь тийм хүнд эдгээр нь мунхаг явдал бөгөөд эдгээрийг ойлгож чадахгүй. Яагаад гэвэл эдгээр нь сүнслэгээр үзэгддэг» 1 Коринт 2:14. Энэ алдаатай үзлийг хүлээн зөвшөөрсөн хүмүүс Христийн зан чанар, ажил үйлс, хүнийг аврах Бурханы агуу төлөвлөгөөг зөв ойлгож, төсөөлж чадахгүй. {АМ 524.2} Aм 424.2
Өөр санаандгүй боловч их гай гамшиг дагуулах, хурдацтай тархаж буй үзэл бол Сатан бодитойгоор оршдоггүй гэсэн үзэл юм. Хүмүүс Бичээсүүд дээр ашиглагдаж буй Сатаны нэрийг зөвхөн хүний бузар бодол, хүслийг илэрхийлсэн нэр томьёо гэж үздэг.{АМ 524.3} Aм 424.3
Алдартай номлогчид хүн бүр нас барахдаа Христтэй шууд нүүр тулан уулзах байдлаар Христ ирнэ гэж зааж байгаа нь хүмүүсийн оюун ухааныг Есүсийг диваажингаас үүл хөлөглөн биечлэн буюу бодитойгоор ирэх ирэлтэнд итгүүлэхгүй байх зорилгыг агуулж байна. Сатан олон жилийн туршид, «Хараач, Тэр дотоод өрөөнд байна” (Матай 24:23-26) гэж заасаар ирсэн ба олон хүн энэ хууран мэхлэлтийг хүлээн зөвшөөрснөөр мөнх амиа гээжээ. {АМ 525.1} Aм 425.1
Мөн дэлхийн хүмүүс залбирлыг чухал биш гэж зааж сургаж байна. Шинжлэх ухаанч гэх хүмүүс залбиралд бодитой хариултаа авах боломжгүй гэж маргадаг. Тэд залбирлаа биелүүлэхийн тулд байгалийн хуулийг зөрчих шаардлагатай болдог учраас энэ ер бусын гайхамшиг нь бодитой зүйл биш гэж үздэг юм. Тэд орчлон ертөнц хөдөлшгүй хуулиудад захирагддаг ба Бурхан эдгээр хуулийг зөрчих, эсэргүүцэх боломжгүй гэж зааж байна. Тэд Бурханыг Өөрийн бий болгосон хуулинд захирагддаг ба Бурханы бий болгосон хууль нь Бурханы эрх чөлөөг хязгаарладаг гэж боддог ажээ. Ийм үзэл баримтлал Библийн гэрчлэлүүдтэй зөрчилддөг ажээ. Христ болон Түүний элч нар гайхамшиг бүтээгээгүй гэж үү? Өршөөл, хайрын Аврагч өнөө үед ч гэсэн амьд байгаа ба Тэрээр хүмүүсийн дунд бодитойгоор амьдарч байсан шигээ бидний итгэлтэйгээр үйлдэх залбирлыг сонсдог билээ. Бодит зүйлс ер бусын зүйлстэй харилцан шүтэлцээтэй. Бурхан биднийг гуйхаас нааш хийдэггүй зүйлсийг итгэлийн залбирал хийх үед заавал биелүүлэх болно. {AM 525.2} Aм 425.2
Христэд итгэгчдийн сүмүүдийн дунд тоо томшгүй алдаатай үзэл баримтлал, анхаарал татсан үзэл санаанууд бий. Бурханы үгэн дэх хөдөлшгүй зарчмуудын нэгийг л хүчингүй болгосон гэж заах нь ямар бузар муу үр дагаварт хүргэхийг урьдчилан тооцоолохын аргагүй. Ийм арга ашиглаж байгаа хүмүүс ганц үнэнийг улам лавшруулаад зогсохгүй эсэргүүцээд сэтгэл ханахгүй. Тэд үнэний зарчмуудыг нэг нэгээр нь үгүйсгэсээр байгаад эцэстээ итгэл бишрэлгүй хүмүүс болон хувирдаг {AМ.525.3} Aм 425.3
Олны анхаарлыг татах хуурамч үзэл сургаалууд Библийг хүлээн зөвшөөрч, итгэгч болох байсан олон хүнийг эргэлзээ рүү хөтөлдөг ажээ. Ийм хүмүүс Библийн зааж сургаж буй зөв шударга байдал, өршөөл уучлал, бусдад энэрэнгүй хандах сургаалыг хүлээн зөвшөөрч чадахгүй болно. Тэд Библийг Бурханы үг гэж хүлээн зөвшөөрдөггүй.(АМ 525.4} Aм 425.4
Сатан ийм зорилгын төлөө л ажилладаг юм. Сатан Бурхан болон Түүний үгэнд итгэх итгэлийг устгахаас өөр хүсэл мөрөөдөлгүй. Сатан агуу эргэлзээ түгээгч цэргүүдээ удирдаж хүмүүсийг өөрийн талд оруулахаар хууран мэхлэхийн тулд бүх хүч чадлаа зориулсаар байна. Өнөө үед эргэлзэх нь олны анхаарлыг татаж таашаагдах болжээ. Олон хүн Бурханы үгийг үгүйсгэдэг шиг зохиогчид нь үл итгэж байна. Учир нь Библи гэм нүглийг буруутгаж, эсэргүүцдэг юм. Бурханы тушаал, заавруудыг дагах хүсэлгүй хүмүүс эрх мэдлийг нь унагахыг хичээнэ. Тэд Библиэс болон номлолуудаас зөвхөн алдаа хайж, Библийг уншихаас гадна, ариун үйлчлэл хийж байгаа хүмүүсийн номлолуудыг сонсож байна. Үүрэг даалгавраа үл тоомсорлож буй цөөн бус хүн шалтаг хайж, итгэл бишрэлгүй хүмүүс болон хувирч байна. Зарим хүн бардам зан, хариуцлагагүйгээсээ болж эргэлзээгээр дүүрэн зарчмуудыг хүлээн зөвшөөрдөг ажээ. Тэд хичээл зүтгэл, золиос шаарддаг нэр хүндтэй, сайн үйлсийг бүтээхээс татгалзан, Библийг шүүмжлэх байдлаар мэргэн ухаан, нэр хүнд олохыг хичээгчид юм. Мөхөс ухаантай, бурханлаг мэргэн ухаанаар гэгээрч чадаагүй хүмүүст ойлгож чадахгүй зүйлс их байдаг тул тэд ойлгоогүй зүйлсээ шүүмжлэхийг урьтал болгодог юм. Зарим нь итгэлгүй байдал, эргэлзээ, сүжиггүй байдлыг зөвтгөж, хамгаалах ёстой гэж боддог байна. Гэвч тэдний шулуун шударга харагдах дүр төрхийн цаана өөртөө хэт итгэсэн, бардамнасан байдал ажиглагдана. Олон хүн Библийн төвөгтэй асуудлыг олж хүмүүсийн оюун ухааныг эргэлзүүлэх болсондоо баярлан хөөрч байна. Зарим нь зөвхөн мэтгэлцэх сонирхлоор буруутай талыг дэмжин, шүүмжлэл, асуултаа дэвшүүлдэг байна. Тэд ийнхүү сүйрлийн хавханд орооцолдож байгаагаа анзаардаггүй. Тэд итгэлгүй байдлыг нээлттэйгээр хүлээн зөвшөөрсөн учир тэр үзэлдээ үнэнч байхаас өөр аргагүй гэж боддог ажээ. Ийнхүү тэд бурханлаг бустай нэгдэж, Диваажингийн үүдээр орох боломжоо халж орхидог юм.{АМ 526.1} Aм 425.5
Бурхан бурханлаг зан чанарыг Өөрийн Үгээрээ хангалттай баталгаажуулж өгсөн билээ. Бидний авралтай холбоотой агуу үнэнийг маш тодорхойгоор зааж сургасан байна. Үнэнийг чин сэтгэлээсээ эрж хайж байгаа хүн бүрт өгнө гэж амласан Ариун Сүнсний тусламжтайгаар үнэнийг бүрэн ойлгож, мэдрэх боломжтой. Бурхан хүмүүст итгэж найдаж болох баттай суурийг бэлдэж өгсөн юм. {АМ 526.2} Aм 426.1
Мөхөс оюун ухаантай хүн Хэмжээлшгүй Агуу Нэгэний зорилго, төлөвлөгөөг бүрэн ойлгож, ухаарах чадваргүй. Бид эрэл хайгуулаараа Бурханыг хэзээ ч тайлж, ойлгож чадахгүй. Бид Бурханы агуу байдлын нууцалж буй хөшгийг бардамнасан үзэл бодлоороо нээж чадахгүй. Элч энэ талаар, «Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ! Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ? ” Ром 11:33 гэж өгүүлсэн байна. Бид Бурханы хэмжээлшгүй их хүч чадал нь хайр, уучлал өршөөлөөр дамжин, бидэнтэй хэрхэн, ямар зорилгоор харилцаж байгааг мэдэрдэг. Тэнгэрийн Эцэг маань бүхнийг мэргэн ухаан, зөв шударга зангаараа удирддаг учраас бид сэтгэлээр унаж, итгэлээ алдалгүй харин хүндэтгэлтэйгээр түүнд дуулгавартай байх шийдвэрийг гаргах ёстой. Тэрээр бидэнд мэдэх шаардлагатай бүх сайн хүсэл зорилгуудаа танилцуулах ба Түүний үзүүлснээс илүү гүн гүнзгий үнэнийг ойлгохын тулд бид агуу хүч чадал, хайраар дүүрэн Зүрх Сэтгэлд нь найдах хэрэгтэй. {АМ 527.1} Aм 426.2
Бурхан итгэж найдах хангалттай нотолгоог өгсөн боловч үл итгэх шалтаг гаргах боломжийг хэзээ ч арилгаж байгаагүй. Эргэлзэхийг хүсч байгаа хүн бүрт нээнтэг, зуурч авах шалтаг яаж ийгээд олдох болно. Бүх эсэргүүцэл, эргэлзээг арилгаж, ямар ч эргэлзэх боломжгүй болгосны дараа Бурханы үгийг хүлээн зөвшөөрч, дагана гэж бодож байгаа хүн хэзээ ч гэрлийг харж чадахгүй. (AM 527.2) Aм 427.1
Өөрчлөгдөж, шинэчлэгдээгүй зүрх сэтгэлтэй хүн Бурханд итгэлгүй хандах нь зайлшгүй. Учир нь түүний сэтгэл Бурханд дайсагнадаг. Харин итгэл бишрэл Ариун Сүнсээр удирдуулдаг ба сэтгэлдээ ургаж буй итгэлийг арчилж тордвол Сүнс улам илүү ургаж цэцэглэнэ. Шийдэмгий зангүй ямар ч хүн итгэл бишрэлээ хүчтэй болгож чаддаггүй. Итгэлгүй байдлыг урамшуулбал хүчирхэгжинэ. Хүмүүс итгэлийг батжуулах Бурханы баталгаануудад анхаарлаа хандуулахаа больж, үнэнийг үндэслэлгүйгээр эсэргүүцэж, эргэлзээнээс татгалзахгүй бол эргэлзээ, итгэлгүй байдал нь улам даамжрахыг мэдэрнэ.{АМ 527.3} Aм 427.2
Бурханы амлалт уучлал өршөөлийн баталгаанд найдахгүй байгаа хүмүүс Түүнд хүндэтгэлгүй хандаж байгаа гэсэн үг. Тэдний нөлөө бусдыг Христ рүү чиглүүлэх бус харин ч Түүнээс холдуулж, хөндийрүүлнэ. Ийм хүмүүс нь үржил шимгүй модтой адил ба тэдний харанхуйлагч мөчрүүд хол ойрыг халхалж, эргэн тойрныхоо ургамал ногоон дээр тусах нарны гэрлийг хааж, итгэлийг нь хөргөж, хөлдөөж үхэхэд нөлөөлдөг байна. Ийм хүмүүсийн ажил үйлс тэдний эсрэг үүрд мөнхөд гэрчлэл болно. Тэдний тарьж буй эргэлзээ, итгэлгүй байдал муу үр жимсийг гаргана. {АМ 527.4} Aм 427.3
Эргэлзээнээсээ ангижрахыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа хүмүүст нэг л зам байна. Тэд ойлгохгүй байгаа зүйлсдээ эргэлзэж, асуудлаа үр дүнгүйгээр дэлгэхийн оронд аль хэдийн тод цацарч буй гэрэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ингэснээр тэд илүү агуу гэрэл гэгээг хүлээн авна. Тэд ойлгож, ухаарсан үүргээ итгэлтэйгээр гүйцэтгэснээр эргэлзэж, тээнэгэлзэж байсан үүргээ ойлгож, хэрэгжүүлэх боломжтой болно. {АМ 528.1} Aм 427.4
Сатан мэхлэгдэхэд бэлэн байгаа, өөрийгөө огоорох хүсэлгүй, үнэний шаардлагыг эсэргүүцдэг хүмүүст зориулан, хууран мэхлэлтээ үнэнтэй адил харагдахуйц болгоно. Гэвч чин сэтгэлтэй, үнэнийг ямар ч үнээр мэдэхийг хүсч буй хүнийг Сатан эрх мэдэлдээ оруулж чадахгүй. Христ бол үнэн ба «Ертөнцөд ирж, хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв. Иохан 1:9. Үнэний Сүнс хүмүүсийг бүх үнэн рүү чиглүүлэн удирдахаар илгээгджээ. Тэрээр Бурханы Хүүгийн эрх мэдлээр, «Гуй, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ.” «Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсэж байвал тэр нь энэ сургаал Бурханаас ирсэн үү, эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ” Матай 7:7; Иохан 7:17 гэж тунхаглажээ.{АМ 528.2} Aм 427.5
Христийн дагалдагчид тэдний эсрэг Сатан болон түүний албатууд ямар хуйвалдаан зохиож байгааг сайтар ойлгохгүй байна. Гэвч диваажинд заларсан Нэгэн энэ бүх башир аргуудыг эрхэндээ оруулж, агуу зорилго, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд ашиглах болно. Эзэн ард түмнийхээ зовлон, шаналлаас таашаал авдаг учраас уруу татлагын аймшигтай сорилтыг зөвшөөрдөг юм биш, харин эцсийн ялалт байгуулахад чухал нөлөөтэй учраас уруу татлагыг зөвшөөрдөг ажээ. Бурхан агуу алдраараа ард түмнээ уруу таталтаас байнга хаацайлж хамгаалдаггүй учир нь уруу татагдаж буй хүн бузар муугийн хууран мэхлэлт, уруу татлагыг эсэргүүцэхэд бэлтгэгдсэн байхын тулд юм.{АМ 528.3} Aм 428.1
Бузар муу хүн болон чөтгөр, Бурханы ажилд саад болж, ард түмнээс Түүний оршихуйг холдуулж чадахгүй. Хэрэв ийнхүү оролдвол итгэгчид Бурханы Сүнсэнд эзэмдүүлж, гэм нүглээ хүлээн зөвшөөрч, даруу зүрх сэтгэлээр, гэм нүглээ орхиж, Бурханы амлалтуудыг итгэлтэйгээр тунхаглах юм. Тэд нээлттэй болон хаалттай аливаа уруу татлага, эсэргүүцлийг үүсгэгчийн нөлөө бүрийг амжилттайгаар эсэргүүцэх ба «Хүч чадлаар ч бус, эрх мэдлээр ч бус, харин Миний Сүнсээр” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдсаныг” хэрэгжүүлнэ. Зехариа 4:6. {АМ 529.1} Aм 428.2
«Учир нь Эзэний мэлмий зөвт хүмүүс дээр байна. Түүний сонор тэдний залбиралд анхаарал тавьдаг юм. Харин Эзэний царай бузар мууг үйлдэгчдийн эсрэг байдаг, та нар сайны төлөө хичээн зүтгэх аваас хэн та нарт хор учруулах юм бэ?” 1 Петр 3:12,13. Балаам их хэмжээний шан харамжинд хууртагдан, Израилийн эсрэг ёрын дом хийхээр болсон ба Эзэнд өргөж буй тахилаар дамжуулан, Түүний ард түмэн дээр хараал буулгахыг оролджээ. Гэвч Бурханы Сүнс түүний хараалыг эсэргүүцсэн ба Балаам санаандгүйгээр, «Бурханы хараагаагүй хүнийг би хэрхэн хараах билээ? ЭЗЭНий буруушаагаагүй хүнийг би хэрхэн буруушааж чадах билээ? Иаковын тоосыг хэн тоолж чадах вэ? Израилийн дөрөвний нэгийг хэн тоолж чадах вэ? Шударга зөвийн үхлээр намайг үхүүлтүгэй, төгсгөл маань түүнийхтэй адил байх болтугай» гэж дуу алдсан юм. Бурханлаг бус эш үзүүлэгч, дахин тахил өргөөд «Харагтун, ерөөх тушаалыг би хүлээн авсан. Тэр ерөөсөн байхад би түүнийг нь зөрчиж чадахгүй. Тэр Иаковын дотор гэм бурууг ажиглаагүй. Израилийн дотор Тэр зовлонг хараагүй. Түүний Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байгаа, хааны уухай тэдний дунд байна.» «Учир нь Иаковын эсрэг ямар ч ёр алга, Израилийн эсрэг аливаа мэргэ төлөг байхгүй. Бурханы юу хийсэн нь зохистой цагт Иаков болон Израильд хэлэгдэх болтугай» хэмээжээ. Гэвч Балаам гурав дахь удаагаа тахилын ширээг босгоод Израильчуудын эсрэг хараал хийх гэж оролдов. Гэвч Бурханы Сүнс зөвийг тунхаглах хүсэлгүй эш үзүүлэгчийн амыг ашиглан, сонгогдсон хүмүүсийнхээ талаар эш үзүүлэгч, бузар мууг үйлдэх гэж буй хүмүүсийн увайгүй башир арга, үзэн ядалтыг, «Чамайг ерөөх бүхэн ерөөгдөх агаад чамайг хараах бүхэн хараагдах болтугай» Тооллого 23:8,10, 20, 21, 23; 24:9 гэсэн ерөөлийг эсэргүүцэв. (AM 529.2) Aм 428.3
Израилийн ард түмэн энэ үед Бурханд үнэнч байв. Тэд Бурханы хуулийг дуулгавартайгаар дагаж байсан цагт дэлхийн болон тамын ямар ч хүчинд дийлдэхээргүй байлаа. Гэвч Бурханы ард түмний эсрэг буулгахыг хүсэж байсан хараалаа Балаам яваандаа гүйцэлдүүлж, Бурханы ард түмнийг гэм нүгэлд уруу татаж чаджээ. Бурханы ард түмэн Түүний хуулийг зөрчиж эхэлсэн ба Бурханаас хөндийрч, сүйрүүлэгчийн хүчинд бүрэн автагджээ.{АМ 529.3} Aм 429.1
Христэд итгэж байгаа хамгийн сул дорой хүнийг ч харанхуйн хүчнүүд дийлж чадахгүй гэдгийг Сатан сайн мэдэхээс гадна, хэрэв өөрийгөө нээлттэйгээр харуулбал эсэргүүцэлтэй тулгарна гэдгээ сайн мэднэ. Тиймээс Сатан загалмайн дайчдыг хүчтэй хамгаалалтаас нь холдуулж, нөөцөлсөн хүчээ ашиглан довтлоход бэлтгэж, газар нутаг руу нь орж ирсэн хүн бүрийг устгахаар отож байдаг юм. Бид зөвхөн Бурханд бүхнээ даруугаар даатгаснаар, бүх тушаалуудад нь дуулгавартай хандсанаар аюулгүй байх болно.{АМ 530.1} Aм 429.2
Хэн ч залбиралгүйгээр нэг өдөр, нэг цаг ч аюулгүй байх боломжгүй. Бид Эзэнээс Түүний үгийг ойлгох мэргэн ухаан, ойлголтыг хүсэн гуйх хэрэгтэй. Бурханы үгэнд мэхлэгчийн амжилттайгаар эсэргүүцэх арга барил, түүний заль мэх, уруу татлагуудыг танилцуулжээ. Сатан Библийн эшлэлийг, өөрийн тайлбараа шингээн чадварлагаар ашигладаг ба тэрээр энэ аргаараа биднийг бүдрүүлэхийг оролддог юм. Бид зүрх сэтгэлээ даруу төлөв болгож, Бурханд бүрэн найдаж Библийг судлах хэрэгтэй. Бид Сатаны хууран мэхлэлтийг байнга эсэргүүцэж байх ёстой ч итгэлтэйгээр, «Биднийг уруу таталтанд бүү оруулаач» хэмээн тууштайгаар залбирах хэрэгтэй. {АМ 530.2} Aм 429.3