Агуу Мэтгэлцээн
3—Сүнслэг Харанхуйн Үе
лч Паул Т есалоникхотынхон д бичсэн хоёр д ахь захид ал дааитгэгч дийн дунд итгэлээсээ урвах явдал бий болсон нь папын засаглалыг тогтооход нөлөөлнө хэмээн зөгнөсөн байдаг. Тэрээр «Эхлээд итгэлээс салах явдал гарч, сүйрлийн хөвгүүн болох ёс бусын хүн илчлэгдэхээс нааш тэр өдөр (Христийн өдөр) ирэхгүй. Тэр бол эсэргүүцэгч нэгэн бөгөөд өөрийгөө бурхан хэмээгдэгч бүрийн дээр эсвэл шүтдэг зүйл бүрийн дээр өргөмжлөн зална. Тэгээд өөрийгөө Бурхан болгон үзүүлж, Бурханы сүм дотор суудлаа эзэлнэ» хэмээжээ. Элч Паул үргэлжлүүлэн «Учир нь хууль бус байдлын нууц нь хэдийнээ ажиллаж байна” хэмээн итгэгч ахан дүүстээ анхааруулсан байна. 2 Тесалоник 2:3,4,7. Тэрээр эрт цагаас папын засаглал үүсэн бий болох нөхцөлийг бүрдүүлэхэд нөлөөлөх төөрөгдөл сүмд сэмхэн шургалж байсныг олж харсан байв. {АМ 49.1} Aм 45.1
«Гэм нүглийн нууцлаг байдал» анхандаа чимээгүйхэн үл мэдэгдэм ахисаар, яваандаа хүчээ авч, хүмүүсийн оюун бодлыг эзэмдэн, хууран мэхэлж, Бурханыг эсэргүүцсэн зорилгоо биелүүлж эхлэв. Хуурамч шүтлэгтнүүдийн элдэв зан заншлууд анзаарагдамгүй байдлаар Христийн сүмд шургалан орох болов. Сүм хүчтэйгээр хавчигдаж байсан тэр үед буруутай зохицох, аялдан дагалдах байдлыг олж харах боломжгүй байв. Харин хавчлага зогсоход Христэд итгэх итгэлийг хаадын өргөө, орд харшид шүтэхийг хүлээн зөвшөөрснөөр сүмд шургалсан хуурамч шүтлэгтэй тахилчид удирдагчдын ивээлд орохын тулд Христ болон Түүний элч нарын даруу төлөв итгэл бишрэлээ орхиж, Бурханы хуулийг хүний онол, ёс заншлаар сольжээ. Дөрөвдүгээр зууны эхээр Константин хаан нэр төдий итгэгч болсноо зарлахад сүм үлэмж баяр хөөр болж, дэлхийн үзэл баримтлалыг сахигчид зөвт байдлын дүрд хувилан сүмтэй нэгдсэн байна. Үүний улмаас сүмд завхрал тун хурдацтай дэлгэрэх болов. Хуурамч шүтлэгтнүүд устсан мэт ялагчид болон хувирчээ. Сатаны сүнс сүмийг удирдаж эхэллээ. Түүний үзэл баримтлал, ёс заншил, мухар сүсэг Христэд итгэгчид гэж нэрлэгдэж буй хүмүүсийн итгэл бишрэл, мөргөлтэй холбогдсон ЮМ. {АМ49.2} Aм 45.2
Хуурамч шүтлэг, Христийн сүм хоорондоо холилдсоноор «Гэм нүглийн хүн” буюу өөрийгөө Бурханаас дээгүүр өргөмжлөн, эсэргүүцэгч үүсэн бий болоход нөлөөлсөн юм. Хуурамч итгэл бишрэл дээр үндэслэсэн шашин болон нүсэр тогтолцоо бол Сатаны хамгийн агуу бүтээл бөгөөд дэлхийг дураараа удирдаж, өөрийгөө дэлхийн хаанаар өргөмжлөх гэсэн оролдлогыг бэлгэдсэн баталгаа байв.{АМ 50.1} Aм 46.1
Сатан нэгэн цагт Христтэй тохиролцох гэж оролдож байсан билээ. Тэрээр Бурханы Хүүг цөлд соригдож байхад, Түүнд дэлхийн бүх хаанчлал, сүр жавхланг үзүүлж, хэрэв харанхуйн ханхүүгийн хэмжээлшгүй эрх мэдлийг хүлээн зөвшөөрвөл Түүний гарт дэлхийн бүх эд баялгийг өгье гэсэн саналыг тавьж байв. Христ бузар санаа бодолтой уруу татагчийг бурууттаж, буцаасан юм. Харин Сатан энэ аргаараа хүнийг уруу татан амжилт олжээ. Сүм дэлхийн эд баялаг, алдар, нэр хүндтэй болохын тулд дэлхийн ихэс дээдэст тал засаж, ивээлд нь багтахыг хичээх болов. Сүм ийнхүү Христийг эсэргүүцсэнээрээ Сатаны биет төлөөлөгч болох Ромын хамба ламд үнэнчээр хүчин зүтгэх уруу таталтанд бүрэн бууж өгсөн юм. {AM 50.2} Aм 46.2
Ромын Католик сүм, Пап лам бол бүх дэлхий дээрх Христийн сүмийг толгойлогч бөгөөд даян дэлхийн бүх пасторууд болон санваартнуудыг захирах бүрэн эрхтэй гэж номлодог ба энэ нь тэдний чухал үзэл баримтлалуудын нэг юм. Үүгээр ч үл барам Пап ламд Бурхан хэмээх цолыг өгсөн байна. Үүнийг «Эзэн Бурхан Пап Ламтан» гэж нэрлэсээр ирсэн ба түүнийг алдаа дутагдалгүй гэж үзэх болов. Пап бүх хүнийг хүлцэнгүйгээр удирдуулахыг шаардаж байна. Есүсийг цөлд соригдоход Сатаны тавьсан болзлуудыг Ромын сүм дэлхий дахинд тулган шаардсаар байгаа бөгөөд өнөө үед үй олон хүн түүнд хүчин зүтгэхэд бэлэн болжээ. {АМ 50.3} Aм 46.3
Гэвч Бурханаас эмээж, Түүнийг хүндэтгэдэг хүмүүс Бурханыг басамжилсан шаардлагын хариуд Христ дайсныхаа уруу татлагад «Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн Түүнд үйлчил» Лук 4:8 гэж хариулсны адил хариултыг өгнө. Бурхан сургаалаа зааж, үлдээхдээ хэзээ ч хэн нэгэн хүнийг сүмийн тэргүүнээр өргөмжилсөн гэж хэлж байгаагүй юм. Пап ламыг хэмжээлшгүй эрх мэдэлтэй гэж номлож байгаа номлол бол Ариун Бичээсүүдийг эсэргүүцсэн хэрэг юм. Пап лам хүч хэрэглэхээс бусад арга замаар Христийн сүмийг хэзээ ч захирч чадахгүй.(АМ 51.1) Aм 46.4
Ромын католикууд Протестантуудыг хуурамч үзлийг дэлгэрүүлж, үнэн сүмээс санаатай салан тусгаарласан хэмээн тууштай буруутгасаар байв. Ийнхүү тэд өөрсдийн буруу үйлдлийг бусдад нялзаан гүтгэсэн юм. Үнэндээ тэд өөрсдөө Христийн харьяаллаас татгалзаж, «Ариун хүмүүст нэгэнт бүрмөсөн тушаагдсан» (Иуда 3) итгэлээс холдон хөндийрсөн юм. {AM 51.2} Aм 46.5
Харин Сатан Ариун Бичээсүүд хууран мэхлэлтүүдийг илчилж, хүч нөлөөг нь сөрөн зогсох боломжийг олгоно гэдгийг сайн мэдэж байлаа. Энэ үгээр дэлхийг Аврагч Сатаны дайралтуудыг эсэргүүцсэн билээ. Христ соригдох бүртээ Бичээст «Бичигдсэнээр” хэмээх мөнхийн үнэний бамбайг ашиглад аг байл аа. Заналт д айсан уруу татах бүртээ Бурханы үгэнд орших мэргэн ухаан, хүч чадлыг үгүйсгэдэг юм. Сатан хүн төрөлхтнийг эрхэндээ оруулж, Папын засаглалыг түрэмгий аргаар тогтоохын тулд, Бичээсүүдийг хүмүүсээс нууцлах ёстой байв. Библи Бурханыг өргөмжилж, мөхөс хүний жинхэнэ байр суурийг зааж өгдөг учраас, Сатан ариун үнэнийг нууцалж, дарагдуулах шаардлагатай болсон юм. Ромын Сүм ийм үзэл баримтлалаар ажиллаж байв. Зуун зууны туршид Библийг хүмүүсээс нууцалсан байлаа. Библийг энгийн хүмүүст уншуулах эсвэл гэртээ хадгалахыг хориглосон бөгөөд жудаггүй санваартнууд буруу сургаалаа батлахдаа Библийг ашиглаж байв. Ийнхүү пап ламтан дэлхий дээрх Бурханыг орлогч хэмээн хаа сайгүй өргөмжлөгдөж, шашин төрийг хослуулан захирах эрх мэдэлтэй болсон байна.{АМ 51.3} Aм 47.1
Алдааг илчлэгч Бичээсийг зайлуулснаар Сатан дур зоргоороо авирлаж эхлэв. Эртний эш үзүүллэгт пап «Цаг үе болон хуульд өөрчлөлт оруулахыг оролдох болно” Даниел 7:25 гэж зөгнөсөн юм. Пап ч энэ зорилгоо цаг алдалгүй эхлүүлжээ. Хуурамч шүтлэгтнүүдийг эгнээндээ нэгтгэж, хуурамч шүтээнүүдийг нь орлуулж, Христийн шашинд нэгтгэн оруулахын тулд элдэв дүрс хөрөг, эртний шүтээнүүдийг аажим аажмаар Христийн мөргөлд нэвтрүүлэх болжээ. Сүмийн ерөнхий зөвлөл хуурамч шүтээн шүтэх тогтолцоог сүмд оруулж ирэхийг ийнхүү зөвшөөрсөн байна. Ром энэхүү гутамшигт үйлсээ гүйцэлдүүлэхийн тулд Бурханы хуулийн хуурамч шүтээн шүтэхийг цээрлэсэн хоёр дахь хуулийг хасаж, тоог нь хэвээр хадгалахын тулд арав дахь хуулийг хоёр хэсэг хуваасан юм.{АМ51.4} Aм 47.2
Хуурамч шүтлэгийг сүмд оруулж ирсэн нь Бурханы эрх мэдлийг үл тоомсорлох үүд хаалгыг нээн өгчээ. Сүмийн сэтгэлгүй удирдагчдыг ашиглан, дөрөв дэх хуулийг уландаа гишгэж, Бурханы ерөөж, ариун болгосон эртний Шаббатыг зайлуулж, (Эхлэл 2:2,3) оронд нь хуурамч шүтээнүүдэд зориулагдсан «Нарыг шүтэх өдрийг» сахих болов. Энэ өөрчлөлт эхэндээ ил тодоор хийгдээгүй. Нэгдүгээр зуунд бүх Христэд итгэгчид жинхэнэ Шаббатыг сахиж байлаа. Тэд Бурханыг чин сэтгэлээсээ алдаршуулж, Түүний хуулиуд өөрчлөгдөшгүй хэмээн итгэж, хуулийг ариун нандин байлгахаар бүх хүч чадлаараа хамгаалж байв. Гэвч Сатан зорилгоо биелүүлэхийн тулд хүмүүсээ ашиглан, аажим аажмаар зорилгодоо хүрчээ. Тэрээр хүмүүсийн анхаарлыг Ням гараг руу чиглүүлэхийн тулд, Ням гаргийг Христийн дахин амилсныг тэмдэглэх баяр болгов. Шаббатыг сахидаг байх үед Сатан Ням гаргийг шашны зан үйл үйлддэг, нийтээрээ амарч, цэнгэдэг өдөр болгон тогтоосон ажээ.{АМ 52.1} Aм 47.3
Сатан зорьсон хэргээ бүтээхийн тулд Христийг дэлхийд анх ирэхээс өмнө Еврейчүүдээр дамжуулан Шаббатыг хатуу чанд дүрэмтэй, хүнд дарамттай өдөр болгож хувиргажээ. Ийнхүү Сатан Шаббатын талаарх буруу үзлээ овжноор ашиглаж энэ өдрийг зөвхөн Еврейчүүдийн сахих ёстой хууль хэмээн гадуурхах нөхцөлийг бүрдүүлсэн юм. Христэд итгэгчид нийтээрээ Ням гаргийг баяр ёслол болгон тэмдэглэх үед Сатан Иудейчүүдийн үндсэрхэг үзлийг үзэн ядуулж, Шаббатыг мацаг барьдаг, уйтгар гунигийн өдөр хэмээн танилцуулж байв.,{АМ 52.21} Aм 48.1
Дөрөвдүгээр зууны эхээр Константин хаан Ням гаргийг Ромын Эзэнт гүрэн даяар баяр ёслолын өдөр болгон зарлав. Хуурамч шүтлэгтнүүдийн сахидаг Нарны өдрийг хүмүүс олноороо дээдэлдэг байсан тул Христэд итгэгчид ч сахидаг болж, хааны хуурамч шүтээн шүтэгчид болон Христэд итгэгчдийн үл нийцэх үзэл арилж, нэгдэх бодлого хэрэгжив. Хэрвээ Христэд итгэгчид хуурамч шүтлэгтнүүдтэй адил өдрийг шүтвэл хуурамч шүтлэгтнүүд Христийн шашныг нэр төдий хүлээн зөвшөөрөх нь ихсэж сүм алдар, нэр хүнд, маш их хүч чадалтай болно гэдгийг сүмийн удирдагчид, хэргэм зэрэгтнүүд ойлгож, Константин хааныг шахалтанд оруулжээ. Хэдий тийм ч Бурханаас эмээгч олон Христэд итгэгч аажмаар Ням гаргийг ариун өдөр гэж үзэх болсон ч жинхэнэ Шаббатыг Эзэний ариун өдөр хэмээн үзэж, Бурханы дөрөвдүгээр хуулийг хүндэтгэн сахисаар байлаа.{AM 53.1} Aм 48.2
Агуу мэхлэгчийн зорилго үүгээр дуусгавар болсонгүй. Тэрээр Христэд итгэгчдийг удирдаж Христийн биет төлөөлөгч гэгдэх бардам Папаар дамжуулан, эрх мэдлээ хэрэгжүүлэх санаатай байв. Тэрээр хагас дутуу итгэлтэй хуурамч шүтлэгтнүүд, эрх ашигт дурлагч санваартнууд, дэлхийг хайрлан шүтэгч сүмийн гишүүдээр дамжуулан зорилгоо биелүүлэхийг хичээж байв. Сүмийн зэрэг дэвтнүүд дэлхийн зүг бүрээс цуглаж том хэмжээний зөвлөгөөнийг байнга явуулж байлаа. Зөвлөгөөн бүр дээр Бурханы тогтоож өгсөн Шаббатын ёслолын нэр хүндийг унагаж, Ням гаргийг өргөмжилж байв. Ингэж хуурамч шүтлэгтнүүдийн баяр ёслол Бурханы баяр ёслол хэмээн тооцогдож, Библийн Шаббат үеэ өнгөрөөсөн Иудей ёслол хэмээн ад үзэгдэж, Шаббатыг сахигчид хараагдсан хэмээн гадуурхагдах болов.{АМ 53-2} Aм 48.3
Агуу төөрөлдөлд автагч өөрийгөө «Бурхан хэмээгдэгч бүрийн дээр, мөн шүтдэг зүйл бүрийн дээр өргөмжилсөн” 2 Тесалоник 2:4 гэсэн зөгнөл биелэгдэж бүх хүн төрөлхтөнд жинхэнэ, амьд Бурханыг мэдүүлж өгдөг Бурханы хуулийн цорын ганц заалтыг өөрчилж дөнгөжээ. Дөрөв дэх хуульд Бурханыг тэнгэр газрыг Бүтээгч хэмээн танилцуулдаг бөгөөд Бурхан Бүтээгч гэдэг нь Түүнийг бусад хуурамч шүтээнүүд, бурхдаас ялгадаг билээ. Бурхан дэлхийг бүтээснээ дурсан, долоо дахь өдрийг хүнд зориулан ариусгасан билээ. Энэ өдөр Бурханыг амь амьдралын эх үүсвэр, магтаал хүндлэлийг авах зохистой Агуу Бурхан болохыг хүмүүсийн оюун ухаанд ямагт сануулах зорилготой байлаа. Сатан хүмүүсийг Бурханд үнэнч байж, Түүний хуулинд захирагдах хүсэл мөрөөдөлтэй байхаас нь хөндийрүүлэхийг хичээсээр байна. Чухам иймээс л Сатан Бурханы Бүтээгч гэдгийг нь харуулсан хуулийг бүх хүчээ дайчлан эсэргүүцсээр иржээ. (AM 53.3) Aм 49.1
Өнөө үед ихэнх Протестантууд Христийн дахин амилсан Ням гараг бол Христэд итгэгчдийн хувьд Шаббат өдөр болсон гэж зүтгэж байна. Гэвч үүнийг батлах Библийн ямар ч баримт байхгүй. Христ болон Түүний элч нар Ням гаргийг эрхэмлэх талаар юу ч хэлж байгаагүй. Ням гаргийг Христэд итгэгчдийн эрхэмлэх өдөр болгох үйл явдал бол Паулын үед үүсэн бий болсон «Хууль бус байдлын нууцтай” (2 Тесалоник 2:7) холбоотой юм. Бурхан хэзээ, хаана папыг Өөрийн хүү болгон хүлээж авсан юм бэ? Бичээст тэмдэглэгдээгүй өөрчлөлтийг чухам ямар бодит үндэслэлээр зөвтгөж болох юм бэ? {АМ 54.1} Aм 49.2
Гуравдугаар зуун гэхэд папын засаглал баттайгаар тогтсон байлаа. Түүний хүч хааны сэнтий эзэнт гүрний нийслэлд залагдаж, Ромын хамба лам бүх сүмүүдийн тэргүүнээр өргөмжлөгдөв. Хуурамч шүтлэгтнүүд папын засаглалд байр сууриа тавин өгчээ. Луу энэхүү араатанд «Өөрийн хүч ба сэнтий, агуу эрх мэдлийг” өгөв. Илчлэлт 13:2. Ийнхүү Даниел Илчлэлт дээрх зөгнөл болох мянга хоёр зуун жаран жилийн Папын дарангуйлал эхэлсэн юм. Даниел 7:25; Илчлэлт 13:5-7. Христэд итгэгчид нэг бол үнэн итгэлээсээ няцаж, папын ёс заншил, шүтлэгийг хүлээн авах, нэг бол үлдсэн амьдралаа гянданд сууж, тэлүүрт хадуулж, зууханд хаягдан, алуурчны сүхээр толгойгоо цавчуулах хувь тавиланг сонгох ёстой болов. Энэ бүхэн Есүсийн «Харин та нарыг эцэг эх, ах дүүс, садан төрөл, анд нөхөд чинь хүртэл бариулна. Тэд заримыг чинь ална. Миний нэрнээс болж бүгд та нарыг үзэн ядах болно” Лук 21:16,17 гэсэн үгсийн биелэл байв. Итгэлтэй хүмүүс урьд урьдынхаас илүү ширүүн хавчлагад өртөж, дэлхий бүхэлдээ асар том дайны талбар болон хувирчээ. Үүнээс болж Христийн сүм олон зууны туршид эзгүй, зэлүүд газар нуугдах болсон юм. Эш үзүүлэгч энэ талаар «Өнөөх эмэгтэй Бурханы бэлдсэн газар бүхий цөл уруу зугтав. Тэнд түүнийг мянга хоёр зуун жаран хоногийн турш тэжээх юм» Илчлэлт 12:6 хэмээн зөгнөсөн байна.{AM 54.2} Aм 49.3
Ромын Сүмийн үүсэл Харанхуйн Цаг Үеийн эхлэлийг тавьжээ. Ромын сүмийн эрх мэдэл ихсэх тусам, байдал улам харанхуй болж байлаа. Хүмүүс жинхэнэ хадан суурь болох Христэд итгэхээсээ илүү папд итгэж найдах болов. Нүглийн уучлал, мөнхийн аврал Бурханы Хүүгээс ирнэ гэж итгэдэг байсан хүмүүс пап болон түүний эрх мэдлээ өгсөн гэх санваартнуудаас аврал хайх болов. Тэд пап бол дэлхийг Бурхантай зуучлах зууч бөгөөд түүний тусламжгүй хэн ч Бурханд ойртож чадахгүй ба пап Бурханыг орлож байгаа тул үгийг нь үг дуугүй дагах ёстой хэмээн зааж байв. Түүний тушаалыг өчүүхэн ч болов зөрчвөл тухайн хүн бие, сэтгэлийн хатуу шийтгэл хүртэх байв. Ийнхүү хүмүүс оюун ухаанаа удирдуулсан нэгэнд зүрх сэтгэлээ өгөх боломжгүй болжээ. Гэм нүгэл ариун мэт хувцсаар зүсээ хувиргасан байлаа. Бичээсүүдийг хориглож, хүн өөрийгөө өргөмжилснөөр зөвхөн худал, хуурмаг, ёс бус байдал л газар авч эхлэв. Хүний хууль, ёс заншлуудыг өргөмжилж, Бурханы хуулийг үл тоомсорлосноор завхрал, доройтлын үр дагаврууд үүсэн бий болж байв.{АМ 55.1} Aм 50.1
Тухайн цаг үе Христийн сүмийн хувьд зовлон, бэрхшээлийн өдрүүд байлаа. Итгэлийн зарчмуудаа сахигчид тун цөөхөн байв. Үнэнийг гэрчлэх хүмүүс байсаар байсан ч худал сургаал болон мухар сүсэг бүрэн ялалт байгуулж, жинхэнэ итгэл бишрэл газрын хөрснөөс арчигдсан мэт байлаа. Сайн мэдээ тунхаглагдахаа больж шашны элдэв ёс дэг олширч, хүмүүс шашны ёсыг чандлан сахих хүнд дарамтанд оржээ.(АМ 55.2} Aм 50.2
Тэд папыг гэмээ уучлуулах зууч гэж заалгахаас гадна, хүн өөрсдийн хүчээр гэмээ цайруулж болно хэмээн заалгаж байв. Тэд Бурханыг шалихгүй юманд уурлаж, бэлэг сэлт авч эсвэл биеэ зовоож байгаа үйлдлийг үзээд зангаа өөрчилдөг хүн шигээр төсөөлж, Түүний уур хилэнг намдааж, Түүний тааллыг олохын тулд урт удаан даян хийж, өөрсдийгөө тамлан зовоож, хөрөг дүрсэнд мөргөж, сүм дуган, мөргөлийн газар, тахилын ширээ барьж босгон, сүмд их хэмжээний мөнгө хандивладаг байв. {AM 55.3} Aм 50.3
Ромын Сүмийн удирдагчид завхрал, доройтолд автагдсаар байсан ч сүмийн хүч нөлөө улам бүр газар авсаар байв. Наймдугаар зууны төгсгөлд папыг шүтэгчид, сүмийн эхэн үед Ромын хамба лам нар өнөө үеийнхэнтэй адил сүнслэг эрх мэдлийг эзэмшиж байсан хэмээн тунхаглаж эхлэв. Тэд энэхүү тунхаглалаа баталгаажуулж, эрх мэдлээ харуулахын тулд ямар нэгэн арга сэдэх хэрэгтэй болсон бөгөөд худал хуурмагийн эцэг аргыг нь түвэггүй заан өгчээ. Санваартнууд эртний бичээсүүдийг хуурамчаар үйлдэв. Урьд өмнө огт дуулдаж байгаагүй сүмийн зөвлөлүүдийн шийдвэрүүд гарч эхлэв. Тэдгээр шийдвэрүүдэд папыг эрт цагаас дэлхийг удирдах хамгийн дээд эрх мэдлийг олж авсан гэж бичсэн байв. Үнэнийг эсэргүүцсэн сүм эдгээр мэхлэлтүүдийг дуртайяа хүлээн зөвшөөрч байлаа.{АМ 5б.1} Aм 50.4
Үнэний суурин дээр итгэл бишрэлээ босгож байсан цөөн хүн (1 Коринт 3:10,11) хуурамч үзэл сургаалаар ажил үйл нь саатахыг хараад гайхаж, урам зоригоо алдаж байлаа. Тэдний зарим нь Нехемиагийн үед Иерусалимын ханыг сэргээн босгож байсан барилгачид шиг «Ачаа үүрэгчийн хүч сульдаж байв. Гэсэн ч хог новш их байв. Бид өөрсдөө хэрмийг сэргээн барьж чадахгүй» (Нехемиа 4:10) хэмээн дуу алдахад хүрсэн байлаа. Сатаны саад бэрхшээл болгон өгч буй хавчлага, мэхлэлт, гэм нүгэл, бэрхшээл бүхэнтэй байнга тэмцэлдэн эцэж цуцаж буй зарим итгэмжит барилгачдын зориг мохож, эд баялаг хийгээд амь насаа хамгаалж, амар тайван байхын тулд үнэний бат сууриас урвасан билээ. Гэвч зарим нь заналт дайсныхаа дайралтаас сүрдэлгүй «Тэднээс бүү айцгаагтун. Аугаа, аймшигт Эзэнийг сана» (14-р эшлэл) хэмээн тунхаглаж, хүн бүр илдээ агсан ажил үйлчлэлээ үргэлжлүүлцгээв. Ефес {AM 56.2} Aм 51.1
Үнэнийг үзэн ядаж, эсэргүүцдэг сүнс бүх цаг үед Бурханы дайснуудыг эзэмдэж байсан тул Бурханы зарц нар үнэнч хүмүүстэй адил соргог, үнэнд тууштай байх хэрэгтэй. Анхны дагалдагчдадаа Есүсийн хэлсэн «Би та нарт хэлж байгаагаа бүгдэд хэлж байна. ‘Сонор сэрэмжтэй байгтун’” Марк 13:37 гэсэн үгс сүүлчийн цаг үеийн дагалдагчдад хамааралтай билээ. {АМ 56.3} Aм 51.2
Харанхуй улам түнэр харанхуй болж байлаа. Хөрөгт мөргөх байдал нийтлэг жишиг болж хувирав. Хөрөг дүрснүүдийн өмнө лаа асааж, хүмүүс тэдэнд хандан залбирч байв. Хамгийн гаж, мухар сүсэгтэй холбоотой ёс заншлууд газар авч байв. Эрүүл ухаан алга болж хүмүүсийн оюун ухаан мухар сүсэгт бүрэн эзэмдүүлж, удирдуулсан байв. Сүмийн санваартнууд болон хамба нар зугаа цэнгэл хөөж, тачаадаж, доройтоход тэдэнд удирдуулж буй хүмүүс мунхаглал, бузар муу байдалдаа живэх нь аргагүй байв.(АМ 57.1} Aм 51.3
Арван нэгдүгээр зуунд IV пап Грегорий Ромын Сүм төгс болсон гэж зарлахдаа эрх мэдлээ дараагийн түвшинд хүргэжээ. Тэрээр Бичээсийн дагуу сүм хэзээ ч алдаа гаргаж байгаагүй, цаашид ч гаргахгүй гэж тунхагласан юм. Гэвч Бичээс дээрх үндэслэлүүд уг нотолгоотой нийцэхгүй байлаа. Сүмийн бардам тэргүүн мөн хаадыг суудлаас нь буулгах эрх мэдэлтэй бөгөөд, зарлигийг нь хэн ч өөрчлөх боломжгүй боловч бусдын зарлиг шийдвэрийг цуцлах гэж тунхагласан юм.{АМ 57.2} Aм 51.4
Алдаа дутагдал гүй хэмээн өөрийгөө цолл огч энэхүү д арангу йл агчийн үнэн дүр төрх Германы IV эзэн хаан Генрид хэрхэн хандсан түүхээс тод харагдана. Пап эрх мэдлийг нь үл тоомсорлосон IV Генри эзэн хааныг сүмээс хөөж, хаан ширээнээс нь буулгах зарлиг гаргав. Папын зарлигийн дагуу өөрийнх нь эсрэг босох магадлалтай тайж нарынхаа урвалт, заналхийллээс айсан Генри Ромтой эвлэрэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байв. Тэрээр папад даруу сэтгэлээр гэмшиж буйгаа илэрхийлэхийн тулд дүн өвлөөр Альпийн нурууг эхнэр болон итгэлт зарц нарынхаа хамт давжээ. Генри Грегорий папын заларч байсан цайз дээр ирээд хамгаалалтгүйгээр ордны хашаанд орж, паптай уулзах зөвшөөрөл авах хүртлээ өвлийн хүйтэнд малгайгүй, хөл нүцгэн, муу хувцастай хүлээн зогсжээ. Түүнийг гурван өдөр мацаг барьж, гэмшсэний дараа сүмийн удирдагч өршөөлөө үзүүлсэн байна. Гэхдээ эзэн хаан папыг зөвшөөрөл өгөхөөс нааш хаан ширээндээ заларч, эрх мэдлээ хэрэгжүүлэх ёсгүй гэсэн болзолтойгоор өршөөгдөв. Грегорий ялалт байгуулсандаа бардаж, өөрийгөө хаадын бардамналыг номхруулах үүрэгтэй гэж тунхаглах болов. (AM.57.3) Aм 52.1
Ихэмсэг папын хэрээс хэтэрсэн ихэрхэг, бардам зан даруу төлөв, эелдэг зөөлөн Христийн зан чанараас ямар их ялгаатай байсан гэж бодно. Хүмүүсийн зүрх сэтгэлийн үүдийг тогшин, өршөөл уучлал, амар тайвныг бэлэглэхийг хүсдэг Есүс дагалдагчдадаа «Та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь та нарын боол болог” (Матай 20:27) хэмээн сургасан билээ.{АМ 58.1} Aм 52.2
Эрин зуунууд өнгөрөх тусам Ромын үзэл сургаалууд улам илүү алдаатай болсоор байлаа. Папын засаглалыг үүсэн бий болохоос өмнө хуурамч шүтлэгтнүүдийн гүн ухаант сургаал сүмд нөлөөлж, олны анхаарлыг татах болов. Христэд итгэсэн гэх нэр зүүсэн олон хүн хуурамч шүтлэгийн гүн ухааны үзэл сурталуудтай зууралдаж, тэдгээрийг үргэлжлүүлэн судлаад зогсохгүй, харь үндэстнүүдэд нөлөөлөх зэвсэг болгон ашиглахыг ятгаж байлаа. Христийн итгэл бишрэлд ийнхүү ноцтой буруу үзэл баримтлал нэвтэрч байв. Эдгээр нь хүн үхэшгүй мөнх сүнстэй бөгөөд хүн үхсэн ч гэсэн оюун ухаан нь амьдарсаар байдаг гэсэн сургаал дээр үндэслэдэг юм. Энэ үзэл баримтлал Ромын ариун хүмүүсийн сүнсийг дуудах, Онгон Мариад хүндэтгэл үзүүлэх ёслолуудын үндэс болов. Мөн энэ үзлээс гэм нүгэлтэн шийтгэл хүлээхдээ мөнхөд тарчлан зовох болно хэмээх папын анхны хуурамч үзлүүдийн нэг урган гарч ирсэн юм.{АМ 58.2} Aм 52.3
Мөн Ромын ариутгах газар гэж нэрлэсэн бодлогогүй, мухар сүсэгт нэрвэгдсэн хүмүүсийг айлган сүрдүүлэх өөр нэгэн хуурамч үзлийг нэвтрүүлэх зам тавигджээ. Энэ хуурамч үзэл нь мөнхийн шийтгэл аваагүй сүнснүүд диваажинд орох хүртлээ гэм нүглийнхээ төлөө шийтгүүлж, бузар муугаас цэвэршүүлэгдэх хүртлээ ариутгах газар байдаг гэж батлахыг оролдох болсон явдал юм. (АМ 58.3) Aм 52.4
Ром итгэгчдийнхээ айдас, дорой хүсэл зорилгыг нь далимдуулан ашиг хонжоо олохын тулд өөр худал хуурмагийг сэдэн олжээ. Ромын сүм энэ санаагаа гэмээ хэлтрүүлэх тухай номлолоороо хэрэгжүүлж байна. Сүм папын газар нутаг эзэмших үйлсэд нэгдэж, заналт дайсныг устгах папын сүнслэг хүчийг эсэргүүцэгчдийг цээрлүүлэх дайн тулаанд нэгдсэн хүмүүст өнгөрсөн, одоо болон ирээдүйн бүх гэм нүглийг нь цагаатгаж, зовлон шаналал, шийтгэлүүдээс нь чөлөөлнө гэж амлажээ. Хүмүүс бас сүмд мөнгө төлж, гэм нүглээсээ чөлөөлөгдөж, нас барсан дотны хүмүүсээ тамын галаас аварч болно гэж заалгах болов. Ийм аргуудаар эд хөрөнгөө арвижуулж, сүнслэг, тансаг эрх ямбаа хэрэгжүүлж толгой хоргодох газаргүй байсан Есүсийн төлөөлөгч хэмээх хуурамч дүр төрхөө хадгалж байв.{АМ 59.1} Aм 53.1
Эзэний Зоогийн тухай Библийн ёслол, хуурамч шүтлэгийн мөргөлтэй холбоотой ёслолоор орлуулагдав. Папын санваартнууд утгагүй хоосон үгс үглэснээрээ энгийн талх, дарсыг «Христийн жинхэнэ бие ба цусыг” бий болгодог хэмээн жүжиглэж байна.—Cardinal Wiseman, The Real Presence of the Body and Blood of Our Lord Jesus Christ in the Blessed Eucharist, Proved From Scripture, lecture 8, sec. 3, par. 26. Тэд бүхнийг Бүтээгч Бурханыг өөрсдийн хүчээр бүтээх чадалтай гэж үзэв. Христэд итгэгчдэд энэхүү аймшигт, Бурханд тэрсэлсэн хуурамч үзлээ хүлээн зөвшөөрөхийг цаазын ялаар сүрдүүлэн, тулгаж байв. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан олон хүн амьдаараа шатаагдсан билээ.{АМ 59.2} Aм 53.2
Арван гуравдугаар зуунд Папын засаглалын хамгийн харгис мөрдөн байцаалт, эрүүдэн Шүүх байгууллага байгуулагдсан юм. Харанхуйн хун тайж папын удирдагчдыг удирдаж байлаа. Сүмийн нууц зөвлөлүүд дээр Сатан болон түүний тэнгэр элчүүд бузар муу хүмүүсийн оюун ухааныг удирдаж байв. Харин Бурханы тэнгэр элчүүд хүмүүсийг эрүүдэж шүүх шийдвэрүүд болон нүд хальтрам харгис түүхийг үл үзэгдэм байдлаар тэмдэглэн авч байсан юм. «Агуу Вавилон” «Ариун хүмүүсийн цусанд согтсон” байлаа. Амиа алдсан сая сая ариун хүмүүсийн зэрэмдэг дүр төрх хуурамч үзлийг түгээгч хүчнээс өшөөг нь авч өгөхийг хүсэн Бурхан уруу хашгирч байв.{АМ 59.3} Aм 53.3
Пап дэлхийн дарангуйлагч болон хувирчээ. Хаад ноёд Ромын удирдагчийн зарлигийн өмнө бөхийх болов. Хүмүүсийн зуурдын хийгээд үүрдийн хувь тавилан түүний эрхшээлд орсон мэт санагдаж байлаа. Дөрвөн зуун жилийн турш зөвхөн Ромын үзэл баримтлалыг өргөн хүрээнд хүлээн зөвшөөрч, Ромын ёс заншлыг ёсчлон мөрдөж, баяр ёслолыг нь нийтээрээ дагаж байв. Ромын сүмийн санваартнуудыг дээдлэн хүндэлж, өгөөмрөөр дэмжин тэтгэж байлаа. Ромын Сүм дахин хэзээ ч ийм их нэр хүнд, сүр жавхлан, хүч чадалтай байж чадаагүй.{АМ 60.1} Aм 53.4
Гэвч «Папын засаглалын гэрэлт өдөр нь дэлхийн хувьд гүн харанхуй байлаа.»—J. A. Wylie, The History of Protestantism, b. 1, ch. 4. Ариун бичээсүүдийг ард иргэд битгий хэл санваартнууд ч хүртэл бараг мэддэггүй байлаа. Папын удирдагчид эртний фарисайчуудын адил гэм нүглүүдийг нь илчилсэн гэрлийг үзэн ядсан билээ. Зөвт шударгын хэмжүүр болох Бурханы хуулийг хүчингүй болгосноор тэд хэмжээлшгүй эрх дарх эдэлж, гэмт үйлдлүүдийг эрээ цээргүй үйлдэх болсон. Мэхлэлт, шунал, эх захгүй байдал газар авав. Хүмүүс эд баялаг болон эрх мэдэлтэй болохын тулд ямар ч гэм нүглийг үйлдэхээс татгалзахаа больсон байв. Пап болон хамба нарын орд харш хамгийн бузар завхайрлын үүр болжээ. Ромын сүмийн зарим удирдагчид харгис хэрцгийгээрээ алдаршиж, сүмээс хөөгдөж, шийтгүүлэхүйц, сэтгэл сэрдхийлгэм үйл явдалтай өнөөгийн дэлхийн удирдагч, гэмт хэргийн эзэд байсан юм. Европод олон зууны туршид боловсрол, урлаг соёл хийгээд соёл иргэншлийн хувьд ямар ч ахиц гарсангүй. Христийн шашинт улсууд ёс зүй болон оюун ухааны саажилтанд нэрвэгдэн зогсонги байдалд орсон юм.{АМ 60.2} Aм 54.1
Ромын сүмийн дарангуйллын дор дэлхийн нөхцөл байдал эш үзүүлэгч Хосеагийн «Миний ард түмэн мэдлэг дутсанаас болж устгагдсан. Та нар мэдлэгээс татгалзсан учир Би ч бас та нараас... татгалзах болно. Та нар Бурханыхаа хуулийг мартсан болохоор Би ч бас та нарын хүүхдүүдийг мартах болно.» «Яагаад гэвэл энэ газарт итгэмжит байдал, энэрэл эсвэл Бурханыг мэдэх мэдлэг алга.” «Энд хараал, заль мэх, аллага, хулгай ба садар самуун байна. Тэд хүчирхийллийг хөлсөлж байна. Ингэснээр цус урсгалтыг дагалдах юм» гэсэн зөгнөлийн аймшигтай, цочирдом биелэл байв. Хосеа 4:6,1,2. Бурханы үгийг зайлуулсны уршиг ийм гашуун байсан ЮМ {AM 60.3} Aм 54.2