Агуу Мэтгэлцээн

4/44

2—Нэгдүгээр Зууны Үеийн Хавчлага

Есүс дагалдагчдадаа Иерусалимын эмгэнэлт хувь тавилан болон дахин ирэлтийн үйл явдлыг танилцуулахдаа дагалдагчдаа орхин явах цагаас эхлэн, Түүний хүмүүсээ аврахаар алдар, сүр хүчээ бадруулсаар ирэх хүртэл ард түмэнд нь юу тохиолдохыг зөгнөсөн юм. Чидун уулан дээр байхдаа Аврагч анхны сүм дээр буух хавчлагын салхи шуурга болон ирээдүйн харанхуйн үе, үзэн ядалтын эрин үеүдэд дагалдагчдыг нь түйвээх аймшигт хар шуурга болохыг тольдон харжээ. Есүс ирээдүйн чухал үйл явдлыг цөөн хэдэн үгээр дүрслэхдээ дэлхийн удирдагчид Бурханы сүмд хатуу хандахыг зөгнөсөн байна. Матай 24:9,21,22. Христийн дагалдагчид Эзэнийхээ үүрсэн доромжлол, буруутгал, зовлон шаналлаар дүүрзи замаар замнах ёстой байв. Аврагчийг эсэргүүцсэн дэлхийн уур хилэн Түүний нэрэнд итгэсэн бүх хүн дээр буун ирэх байлаа.{АМ 39.1} Aм 37.1

Анхны сүмийн түүх Аврагчийн үгс биелсэн болохыг гэрчилж байна. Дэлхий болон тамын хүчнүүд Христийн эсрэг өс хонзонгоо Түүний дагалдагчдаас авахаар хүчээ нэгтгэжээ. Хуурамч шүтээн шүтэгчид хэрэв сайн мэдээ ялалт байгуулбал сүм дуган, тахилын ширээнүүд нь устаж алга болохыг сайн мэдэж байв. Тиймээс Христийн шашныг сөнөөхийн тулд хамаг хүчээ дайчилжээ. Хавчлага түймэр мэт газар авав. Христэд итгэгчид эд хогшлоо хураалгаж, гэр орноосоо хөөгдөж байлаа. Тэд «Зовлонгийн үлэмж зөрчлийг тэвчсэн юм» Еврей 10:32. Тэд «Доромжлогдон ташуурдуулж, гинжлэгдэн хоригдож байлаа» Еврей 11:36. Олон хүн гэрчлэлээ цусаараа баталгаажуулсан юм. Сурвалжит боол, баян ядуу, боловсролтой, боловсролгүй гэж ялгалгүй бүгдэд өршөөл үзүүлэхгүй амийг нь егүүтгэж байлаа.{АМ 39.2} Aм 37.2

Элч Паулыг цаазлуулсан үеэс Неро хааны эхлүүлсэн хавчлага хэдэн зууны туршид их багахэмжээгээр үргэлжилсээр байв. Христэд итгэгчдэд өлсгөлөн, тахал, газар хөдлөлт гэх мэт бүхий л жигшүүрт хэргүүдийг тохож, гай гамшгийн шалтгаан болсон хэмээн гүтгэж эхэлсэн юм. Тэд олон нийтийн хардалт болох үед гэмгүй хүнийг гүтгэн ашиг хонжоо олдог хүмүүсийг боломж хэмээн үзэж эхлэв. Тэд Эзэнт гүрний эсрэг тэрсэлж зүрхэлсэн, шашны дайсан, нийгмийн хог шаар хэмээн буруутгагдав. Тэднийг олноор нь амфитеатруудад зэрлэг араатны өгөөш болгож, амьдаар нь галдан шатааж байв. Зарим нь цовдлогдож, бусад нь зэрлэг амьтны арьс нөмөрч өлсгөлөн нохдод тасчуулахаар олны өмнө гардаг байв. Христэд итгэгчдийг шийтгэх үйл явдал олон нийтийг цэнгүүлэх үзүүлбэр болж байлаа. Үзүүлбэрийг үзэж, цэнгэхээр цугласан олон хүн итгэгчдийн үхлийг харан инээлдэж, алга ташин баярлан цэнгэдэг байв. {AM40.1} Aм 37.3

Христийн дагалдагчдын хоргодсон газар бүрт тэднийг зэрлэг араатан адил агнаж байв. Тэд ийнхүү эзгүй, зэлүүд газруудад нуугдахаас өөр аргагүй болсон юм. Тэд «Хоосон тарчиг байн, зовж, ад үзэгджээ. Тэд цөл, уул, агуй болоод газрын нүх сүвээр тэнүүчлэн байлаа» 37, 38-р эшлэл. Тэд газар доорх цогцос тавьдаг газруудад мянга мянгаараа толгой хоргодож байв. Ром хоттой ойр уул толгод дор хад чулууг нүхлэн гаргасан урт оршуулгын газар бий. Эдгээр харанхуй олон салаа сүлжигдсэн нүх, хотын хана хэрмээс эхлэн олон бээр үргэлжилдэг байжээ. Газар доорх ийм нуувчуудад Христэд итгэгчид амь алдагсдаа булшилж, мөрдөгдөн мөшгигдөх үедээ толгой хорогддог байв. Амьдрал Бэлэглэгч ирж сайн тэмцлээр тэмцэгчдийг сэрээхэд Христийн төлөө амиа зориулсан хүмүүс эдгээр харанхуйд амилуулагдах болно.{АМ40.2} Aм 38.1

Гэсэн ч хамгийн хэрцгий хавчлагын дор эдгээр Есүсийг гэрчлэгчид итгэлээ алдаагүй юм. Бүх тав тухаа алдаж, нарны гэрлээс холдож, харанхуй газрын хөрсөн дор аюул багатай бүгж байхдаа тэд гомдоллоогүй билээ. Ганцаардал, сэтгэлийн дарамтыг туулахын тулд тэд бие биенээ итгэл найдвар болон тэвчээрийн үгсээр зоригжуулж байв. Дэлхий дээр бүх ивээлээ алдсан ч гэсэн тэд Христэд итгэх итгэлээсээ эргэж буцаагүй. Харин ч бэрхшээл хавчлага тэднийг амар тайван, тэнгэрийн шагнал руу нь ойртуулах алхам болж байлаа. {АМ41.1} Aм 38.2

Тэд эрт цагийн Бурханы зарц нар адил «Илүү дээр амилалтад хүрэхийн тулд золилтыг хүлээж авалгүй тамлагдсан юм» 36-р эшлэл. Тэд Христийн төлөө хавчигдан зовж байхдаа Эзэнийхээ «Баяр хөөртэй байцгаа, учир нь тэнгэр дэх шагнал агуу бөгөөд урьдын эш үзүүлэгчид хүртэл хавчигдаж байсан» гэсэн үгийг санаж байв. Тэд үнэний төлөө зовлон эдэлж байгаадаа баярлаж, шажигнан асах түүдэг галын дэргэдээс Бурханд хандан баярын дуугаа дуулж байлаа. Тэд итгэлээрээ дээш тэнгэр лүү харахдаа Христ болон тэнгэр элчүүд тэднийг тууштай итгэлийг нь бахдан сайшааж, анхааран ашиглаж буйг нь мэдэрч байлаа. Бурханы хаан суудлаас «Үхэл хүртэл итгэмжтэй бай. Тэгээд Би чамд амийн титмийг өгье» Илчлэлт 2:10 гэсэн үгс тэдэнд сонсогдсон билээ.(AM 41.2) Aм 38.3

Христийн сүмийг харгис аргаар устгахыг оролдсон Сатаны оролдлого үр дүнд хүрсэнгүй. Есүсийн дагалдагчдын амиа зориулсан агуу тэмцэл итгэлээ бат сахигчдыг үхүүлснээр төгсөөгүй билээ. Ялагдал тэдний ялалт болж байв. Бурханы хүмүүс алагдсан ч Бурханы үйл хэрэг тууштай урагшилсаар байв. Сайн мэдээ түгэн тарсаар, сайн мэдээг хүлээж авч буй хүмүүс олширсоор байлаа. Сайн мэдээ нь Ромын бүргэдийн хүрч чадахгүй газар нутгуудад хүртэл хүрч байв. Хавчлагыг эрчимтэйгээр ериүүлж байсан хуурамч шүтээн шүтэгч удирдагчдад эгдүүцсэн Христэд итгэгч «Та нар биднийг алж талж, тамлан зовоож, буруушааж болно ... Та нарын энэ шударга бус үйлдэл бидний гэмгүйг нотолж байна. ... Та нарын харгислал ... та нарт тус болохгүй» гэж хэлсэн байдаг. Хавчлага бусдад итгэл бишрэлээ түгээх, бусдыг эгнээндээ нэгдүүлэх хүчтэй нөлөө болж байв. «Та нар биднийг устгах тусам улам олширсоор байх болно. Христэд итгэгчийн цус бол итгэлийг үрслүүлэгч үр болж байна.»— Tertullian, Apology, paragraph 50. (АМ 41.3) Aм 39.1

Итгэгчид мянга мянгаараа баривчлагдан хоригдож, амиа алд аж байсан ч, тэдний оронд олон хүн нэмж ирсээр байлаа. Итгэл бишрэлийнхээ төлөө амиа зориулагчдыг Христ хүлээн авч, ялалт байгуулагчид хэмээн тооцжээ. Тэд сайн тэмцлээр тэмцсэн тул Христийг ирэхэд алдрын титмийг хүлээн авах болно. Тэдний үүрсэн бүх зовлон бэрхшээл тэднийг өөр хоорондоо болон Аврагчтай улам ойртоход тус болсон юм. Тэдний амьдралын үлгэр жишээ, амь насаараа хийж буй гэрчлэл үнэний байнгын баталгаа болж байв. Энэ бүхэн Сатаны гар хөл бологчдыг хүртэл Сатанаас хөндийрч Христийн туган дор нэгдэхэд нөлөөлсөн юм. (АМ 41.1) Aм 39.2

Сатан Бурханы засаглалыг эсэргүүцэхийн тулд Христийн сүм дотор өөрийн хүмүүсийг шургуулах аргыг хэрэглэхээр болов. Хэрэв Христийн дагалдагчид Бурханы хүслийг үл тоомсорлохоор мэхлэгдвэл тэдний хүч чадал, тууштай итгэл доройтож, Сатаны урхинд маш амархан орохоор байв. (АМ 42.2) Aм 39.3

Тиймээ аймшигт дайсан хүчээр авч чадаагүй эрх мэдлээ башир аргаар авахыг хичээх болов. Хавчлага мөрдлөг зогссон боловч оронд нь дэлхийн эд хөрөнгө, алдар нэр хүнд хэмээх аюултай уруу татлага бий болов. Хуурамч шүтлэгтнүүд Христийн сургаалын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн боловч, бусад чухал сургаалуудыг хүлээн авахаас татгалзаж эхлэв. Тэд Есүсийг Бурханы Хүү хэмээн хүлээн зөвшөөрч, Түүний үхэл болон дахин амилалтанд итгэсэн гэх боловч гэм нүглийн талаар ямар ч ойлголтгүйн дээр гэмшиж, зүрх сэтгэлээ өөрчлөхийг огт хүсээгүй. Тэд Христийн сургаалыг бага сагаар хүлээн авсан ч Христэд итгэгчдийг хУУРамч шүтлэгт буулт хийхийг шаардаж эхэлжээ. Тэд ийм байдлаар Христэд итгэх итгэгчид гэсэн нэр дор нэгдэхийг хичээж байв. (АМ 42.3) Aм 39.4

Сүм ийнхүү аймшигтай нөхцөл байдалд оров. Шорон гяндан, харгислал, яргалал, гал болон илдээр амиа алдах нь энэ бүгдийн хажууд ивээл байсан билээ. Христэд итгэгчдийн зарим нь бат зогсож, буулт хийхгүй гэдгээ тунхаглалаа. Зарим итгэгчид итгэл бишрэлээ тодорхой хэмжээнд өөрчилж, Христийн зарим сургаалыг хүлээн авсан хүмүүстэй нэгдэж, ингэх нь үл итгэгчдэд Христэд бүрэн итгэх боломж өгч болох юм гэж ятгаж эхлэв. Ийм үзэл Христэд үнэнчээр итгэдэг дагалдагчдад маш их зовлон боллоо. Сатан Христэд итгэдэг мэт хуурамч дүрээр халхавчлан итгэл бишрэлийг завхруулж, оюун санааг нь үнэний үгнээс холдуулахын тулд сүмд шургалан орж ирлээ.(АМ 42.4) Aм 40.1

Харамсалтай нь Христэд итгэгчдийн ихэнх нь үнэний хэмжүүрээ бууруулж, Христэд итгэх итгэл болон хуурамч шүтлэг хоёрыг хольж эхлэв. Хуурамч шүтлэгтнүүд өөрчлөгдөж, сүмтэй нэгдсэн гэх боловч хуурамч шүтлэгээсээ зуурч хуурамч шүтээнүүдээ Есүс болон Түүний эх Мариа болон гэгээнтнүүдийн хөргөөр орлуулжээ. Ийнхүү сүмд орж ирсэн хуурамч шүтлэгийн бузар нөлөө сүмийг доройтуулсаар байв. Эрүүл бус сургаал, мухар сүсэг, шүтээн шүтэх зан заншлууд сүмийн ёслол заншилд шингэж эхэллээ. Христийн дагалдагчид хуурамч шүтлэгтнүүдтэй нэгдэх тусмаа Христэд итгэх итгэлийг, сүм ариун дагшин, нөлөөтэй байдлаа алдаж эхлэв. Гэвч худал хуурмагт удирдуулаагүй хүмүүс сүмд байлаа. Тэд үнэнийг Зохиогчид итгэж найдаж, зөвхөн Бурханд итгэж мөргөсөн юм. (АМ 43.1) Aм 40.2

Христийн дагалдагчдын дотор ямагт хоёр анги байсаар иржээ. Нэг хэсэг нь Аврагчийн амьдралаас судалж, Түүнтэй нийцэж, алдаа зөрчлөө арилгах гэж чин сэтгэлээсээ хичээж байхад, өөр нэг хэсэг нь алдаа дутагдлыг нь илчлэн харуулж буй жинхэнэ, бодит үнэнийг эсэргүүцэж байв. Сүм хамгийн амжилттай байх үедээ хүртэл чин үнэнч, цэвэр ариун, үнэн сэтгэлтэй хүмүүсээс бүрдэж байсангүй. Аврагч гэм нүглийг мэдсээр байж үйлддэг хүмүүсийг сүмдээ хүлээн авч болохгүй гэж сургасан билээ. Гэсэн хэдий ч Есүс гэмт зан чанартай хүмүүстэй холбогдож, алдаа зөрчлүүдээ ойлгож, амьдралаа засаж шинэчлэх боломж олгохын тулд тэдэнд сургаалыг нь сонсож, үлгэр дуурайлыг нь харах боломж өгч байв. Арван хоёр элчийнх нь дотор урвагч байсан. Есүс Иудасыг зан чанарын доголдлоос нь бус харин алдааг нь үл харгалзан хүлээн авсан юм. Иудас дагалдагчидтай холбоотой байж, Христийн сургаал болон үлгэр дуурайл, Христэд итгэгчийн зан чанараас суралцаж, өөрийн алдаа ду тагдл аа ухаарч, Бурханы ивээлээр зүрх сэтгэлээ цэвэршүүлж «Үнэнд дуулгавартай байх» боломжоор хангагдах ёстой байв. Гэвч Иудас өөрийг нь гийгүүлж байсан гэрэл дотор алхаагүй. Тэрээр гэм нүгэлд дурласнаараа Сатанд уруу татагджээ. Түүнийг нүгэлт зан чанар нь эзэмдэж байв. Тэрээр харанхуйн хүчнүүдэд оюун ухаанаа удирдуулж, алдаа дутагдлыг нь сануулахад уурлаж, хилэгнэж эцэст нь Эзэнээсээ урван тэрслэх аймшигт гэмт хэрэг үйлдсэн юм. Ийнхүү бурханлаг дүртэй боловч бузар мууг хайрлагчид гэм нүглийг буруутгаж тав тухыг нь алдагдуулсан хүмүүсийг үзэн яддаг юм. Ийм хүмүүс боломж гарвал Иудас шиг сайн санаж, алдаа зөрчлийг нь засахыг оролдож буй хүмүүсээс урвах болно.(АМ 43.2} Aм 40.3

Элч нар сүмдээ бурханл аг дүртэй атлаа бу зар муугхайрл аж, хамгаалдаг хүмүүстэй тулгарч байв. Ананиа, Сапфир хоёр шунахай сэдлээр эд хөрөнгөө авч үлдсэн мөртлөө Бурханд бүхнээ өргөсөн хэмээн дүр эсгэж, хуураи мэхэлжээ. Үнэний Сүнс элч нарт дүр исгэгчдийн жинхэнэ зан чанарыг таниулж, Бурхан сүмийн ариун байдлыг алдагдуулсан тэднийг устгасан билээ. Энэ үйл явдал Христийн бүхнийг мэдэгч Сүнс сүм доторх бузар үйлстнүүд, хоёр нүүртнүүдэд айдас төрүүлсэн юм. Ийм хүмүүс зан чанар, үйлдлээрээ Христийг дуурайж буй хүмүүстэй холбоотой байх боломжгүй гэдгээ мэдэрч эхэлжээ. Тиймээс бэрхшээл зовлон, хавчлага нөмрөх үед зөвхөн үнэний төлөө бүхнээ зориулсан хүмүүс л Христийг дагахыг хүсч байв. Хавчлага байгаа цагт сүм харьцангүй цэвэр ариун байлаа. Гэвч хавчлага зогсоход үнэн, итгэлтэй бус хүмүүс сүмд орж Сатанд удирдуулах боломжуудыг нээн өгчээ.{АМ44.1} Aм 41.1

Гэсэн ч Гэрлийн Хан Хүү харанхуйн хан хүү хоёр болон тэдний дагалдагчдын дунд нөхөрлөх, хамтрах ямар ч боломж байхгүй. Христэд итгэгчид хагас өөрчлөгдсөн хуурамч шүтлэгтнүүдтэй нэгдвэл тэд үнэнээс улам холдох болно. Сатан Христийн дагалдагчдыг мэхэлсэндээ баярлан хөөрдөг юм. Сатан өөрийн хүчээ ашиглан, уруу татсан хүмүүсээ эрхшээлдээ оруулан, Бурханд үнэнч хүмүүсийг хавчин гадуурхах зэвсэг болгон ашиглаж байв. Жинхэнэ Христэд итгэх итгэл бишрэлийг хэрхэн эсэргүүцэхийг нэгэн цагт Христийг дэмжиж байсан хүмүүсээс илүү хэн мэдэх билээ.{АМ45.1} Aм 41.2

Эдгээр итгэлээсээ урвасан итгэгчид хагас хуурамч шүтлэгтэй нөхөдтэйгөө хамтран Христийн сургаалын хамгийн чухал үнэнийг эсэргүүцэж байв. Ариун нандин мэт дээлээр халхавчлан сүмд шургалан орж ирсэн хууран мэхлэлтүүд, гутамшигт ёс заншлуудын эсрэг шийдвэртэй зогсогч хүмүүс хатуу ширүүн тулаан хийх шаардлагатай болов. Библи итгэл бишрэлийн жишиг зарчмыг тогтоогч хэмээн тооцогдохоо больжээ. Шашин шүтэх эрх чөлөөтэй холбоотой сургаалуудыг буруу үзэл хэмээн тооцож, үнэний талд зогсогчдыг үзэн ядаж, зүхэж байлаа. (АМ45.2) Aм 41.3

Урт удаан, ширүүн тэмцлийн эцэст итгэлдээ үнэнч цөөн хүн, хуурамч сургаалыг заадаг сүм нь худал хуурмаг үзэл, хуурамч шүтээнүүдээсээ салахаас татгалзвал тэднээс бүх холбоогоо таслахаар шийджээ. Тэд Бурханыг дуулгавартайгаар дагахын тулд салж хөндийрөх нь зайлшгүй гэдгийг ухаарчээ. Тэд мөнх аминд нь халтай, үр хүүхэд, ач гуч нарынх нь итгэлд аюул учруулах бурууг үл тоож, тэвчиж чадаагүй. Тэд эв нэгдэл, амар тайвныг тогтоох гэж оролдвол Бурханд үнэнч байх шийдвэрийг гаргуулах хэрэгтэй гэж үзэж байв. Гэвч тэд үнэний үндсэн зарчмуудаа золиослон амар тайвныг тогтоох гэж оролдох нь хэт үнэтэй буулт байна гэдгийг ойлгож байв. Хэрэв зөвхөн үнэн ба зөвт байдлыг үгүйсгэж байж эв нэгдэлд хүрвэл хагарал, дайн дэгдэхээс эмээх шаардлагагүй гэж үзжээ. {АМ 45.3} Aм 42.1

Хэрэв тууштай итгэгчдийн зүрх сэтгэлийг удирдаж байсан зарчмууд Бурханд итгэж буй хүмүүсийн зүрх сэтгэлийг удирдвал сүм болон дэлхийд сайн нөлөө бий болох болно. Өнөө үед Христэд итгэгчдийн итгэлийн тулгуур үзэл баримтлалуудыг үл тоох байдал газар авч байна. Хүмүүс тэдгээрийг чухал биш гэж бодоцгоож байна. Энэ бүх доройтол нь Сатанд үйлчилдэг хүмүүсийг хүчирхэгжүүлж, өнгөрсөн цаг хугацаанд итгэлтэй дагалдагчдын амиа золин байж эсэргүүцэж, анхааруулж байсан худал сургаалууд, аймшигтай төөрөгдлүүдийг олон мянган Христийг дагагчид дэмжиж, хүлээн зөвшөөрөхөд нөлөөлж байна.(АМ 46.1) Aм 42.2

Эртний Христэд итгэгчид бусдаас онцгой ялгарсан хүмүүс байжээ. Тэдний гэм буруугүй амьдрал, гуйвшгүй итгэл нь гэмтнүүдийн амар тайвныг сэвтээж, байнга буруутгалыг мэдрүүлсээр иржээ. Хэдийгээр тэд цөөхүүлээ, хөрөнгө чинээгүй, албан тушаал, алдар нэргүй байсан ч зан чанар, үзэл сургаал нь бузар муу хүмүүст айдсыг төрүүлдэг байв. Тийм учраас гэмгүй Абел бузар муу Кайнд үзэн ядагдсаны адил зөвт хүмүүс бузар хүмүүст үзэн ядагдах болно. Кайны Абелийг хөнөөсөн шиг Ариун Сүнсний зөвлөгөөг эсэргүүцэгчид Бурханы хүмүүсийн аминд хүрсэн юм. Яг үүнтэй адил өөрсдийнх нь хувиа хичээсэн, бузар муу зан чанарыг Өөрийн ариун, зөв шударга байдлаараа илчилж, буруутгасан Аврагчийг Еврейчүүд эсэргүүцэн загалмайд цовдолсон билээ. Христийн өдрүүдээс өнөөг хүртэл Түүний итгэлтэй дагалдагчид гэм нүглийг хайрлагчдын үзэн ядалт, эсэргүүцлийг тэсвэрлэсээр ирсэн юм.(АМ 46.2) Aм 42.3

Тэгвэл сайн мэдээг хэрхэн амар тайвны мэдээ гэж нэрлэх билээ? Эш үзүүлэгч Исаиа Мессиа төрөх талаар зөгнөхдөө Түүнийг «Энхийн Жонон” хэмээжээ. Христийн мэндэлсэн тухай мэдээг хоньчдод тунхагласан Тэнгэр элчүүд Бетлехемийн уулан дээр «Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай» Лук 2:14 хэмээн дуулсан байдаг. Гэтэл дээрх эш үзүүлэгчийн үгс Христийн «Намайг газар дээр энх тайвныг авчрахаар ирсэн гэж бүү бод. Би энх тайвныг бус харин илд авчрахаар ирсэн юм» Матай 10:34 гэсэн үгстэй зөрчилдөж байгаа мэт санагдаж болох юм. Хэрэв зөв ойлговол дээрх хоёр үгс хоорондоо төгс нийцэлтэй юм. Сайн мэдээ бол энх тайвны мэдээ. Христэд итгэх итгэл бол хүлээн зөвшөөрч, итгэж дагавал дэлхий даяар энх тайван, нийцэл, аз жаргалыг бэлэглэх юм. Христийн шашин үзэл сургаалуудыг нь хүлээн авсан хүн бүрийг ойр дотно ахан дүүс болгон холбодог юм. Христ хүмүүсийг Бурхантай төдийгүй бие биентэй нь эвлэрүүлэхээр ирсэн. Харамсалтай нь дэлхий гол төлөв Христийн заналт дайсан болох Сатаны эрхшээлд орсон юм. Сайн мэдээ тэдний дур хүсэл, зуршлуудаас нь ялгаатай амьдралын зарчмыг танилцуулсан тул тэд сайн мэдээг эсэргүүцдэг ажээ. Тэд гэм нүглүүдийг нь илчилж, буруутгаж буй цэвэр ариун байдлыг үзэн ядаж, сайн мэдээний шударга ариун зааврыг танилцуулж буй хүмүүсийг хавчин гадуурхаж хөнөөхийг хүсдэг юм. Сайн мэдээ үнэнийг тунхаглаж, үзэн ядалт, тэмцлийг үүсгэдэг учир илд хэмээн нэрлэгджээ.{АМ 46.3} Aм 42.4

Зөвт шударга хүмүүс бузар муу хүмүүсийн гарт хавчигдан зовж шаналахыг зөвшөөрч байгаа нууцыг итгэл бишрэл султай хүмүүс хараад гайхан, төөрөлддөг юм. Бузар муу этгээдүүд хангалуун амьдарч, зөв шударга цэвэр ариун хүмүүсийг тэдний харгислал дор зовж шаналахыг зөвшөөрч буй Бурханы талаар зарим нь бодож тунгаагаад итгэлээ орхиход хүрдэг билээ. Шударга, нигүүлсэнгүй, хязгааргүй хүчтэй Бурхан шударга бус явдал, хавчлагыг яагаад зөвшөөрдөг юм бэ? хэмээн олон хүн асууж байна. Бид энэ асуултыг бүрэн ухаж ойлгож чадахгүй. Бурхан бидэнд хайраа хангалттайгаар батлан харуулсан тул бид Түүний хэрхэн ажиллаж байгааг бүрэн ойлгохгүй ч Түүний сайн сайхан төлөвлөгөөнд эргэлзэх хэрэггүй. Зовлон шаналал, хавчлага тохиолдоход дагалдагчид нь эргэлзэж, гайхахыг мэдэж байсан Аврагч «Боол эзнээсээ илүү агуу биш гэж Би та нарт хэлснийг санагтун. Хэрэв тэд Намайг хавчсан бол, та нарыг ч бас хавчих болно” Иохан 15:20 гэж айлдаж байлаа. Есүс бидний бузар муу хүмүүсийн гарт зовж шаналахаас хавьгүй илүү ихээр зовж шаналсан юм. Тамлуулж, амиа алдах дуудлага авсан хүн бүр Бурханы хайрт Хүүгийн замаар замнаж байна гэсэн үг.{АМ 47.1} Aм 43.1

«Эзэн Өөрийнхөө амлалтанд хойрго биш” 2 Петр 3:9. Бурхан үр хүүхдүүдээ мартдаггүй, умартдаггүй, Бурхан бузар хүмүүсийг илрүүлэх боломжийг олгодог ба Түүний хүслийг биелүүлэхийг хүсэж байгаа хэн ч болов мэхлэгдэхгүй. Зөв шударга хүмүүс зовлонгоор улам цэвэршүүлэгдэж, бусдад итгэл бишрэл бурханлаг байдлынхаа жишээг харуулж, мөн мятаршгүй итгэл зүтгэлээрээ итгэлгүй, бурханлаг бус хүмүүст бурууг ойлгуулж ухааруулах болно.[АМ48.1) Aм 43.2

Бурхан бузар хүмүүсийг элбэг дэлбэг болж, Түүний эсрэг дайсагналаа ил харуулахыг зөвшөөрдөг юм. Ийнхүү тэдний гэм нүгэл бүгдэд ил болоход бүгд тэднийг бүрэн сөнөөгч Бурхан зөв шударга хийгээд нигүүлсэнгүй гэдгийг харах болно. Бурханы уур хилэнгийн өдөр ирэхэд Түүний хуулийг зөрчиж, Түүний хүмүүсийг хавчин гадуурхсан хүмүүс үйлсийнхээ тохирох шанг хүртэж, Түүнд итгэдэг хүмүүст үзүүлсэн харгислал, шударга бус үйлдлийг Христийг хавчин гадуурхаж, зовоож шаналгасан гэж тооцож шийтгэх болно.(АМ 48.2) Aм 44.1

Өнөө үеийн сүмийн хүмүүс чухал нэгэн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Элч Паул «Христ Есүс дотор бурханлаг амьдрахыг хүсэгч бүх хүмүүс хавчигдах болно” 2 Тимот 3:12 гэж тунхагласан юм. Тэгвэл хавчлага яагаад нам жим болж, бидний дунд байхгүй байна вэ? Сүм дэлхийн жишигтэй нийцэж, адилхан болсон учир ямар ч эсэргүүцэлтэй тулгарахгүй байна гэсэн ганц хариулт бидэнд байна. Өнөө цагийн шашин Христ болон Түүний элч нарын өдрүүдийнх шиг цэвэр, ариун байхаа больжээ. Гэм нүглийг хүлээн зөвшөөрснөөс үүдэж, Бурханы үгэнд орших агуу үнэнийг үл тоомсорлосноос болж, сүмд чухал шаардлагатай байгаа зөвт байдал алга болсон тул дэлхийтэй хэт их адилсаж, түгээмэл болсноос болж ийм байдалд хүрч байгаа билээ. Анхны сүмийн итгэл найдвар, хүч чадал сэргэх болтугай. Ийм нөхцөлд хавчлага ч гэсэн сэргэж, хавчлагын гал дахин бадран асах болно. (AM 48.3) Aм 44.2