Хүүхдийн Хүмүүжил
Хорин Дөрөвдүгээр Бүлэг - Хэмнэх Болон Ариглан Хамгаалах Нь
Үрэлгэн Занг Арилга.—Хүүхдүүддээ эзэмшиж байгаа бүхэн Бурханых бөгөөд энэ байдал ямар ч нөхцөлд өөрчлөгдөхгүй. Тэд байгаа бүхнээ дуулгавартай байх эсэхийг нь шалгахаар даалган өгсөн гэдгийг суралцсан байх ёстой. Мөнгө бол амьдралд хэрэг болохуйц эрдэнэ учраас хэрэгцээ байхгүй хүмүүст мөнгийг дэмий зарцуулж болохгүй. ... Таны сэтгэлийн өглөг хэн нэгэнд хэрэгтэй. Хэрэв та үүнийг хийхгүй бол мөнхийн мөнхөд дампуурах болно. Ариглан гамнах, ажилсаг зан чанар болон биеэ барих чадвар энэ дэлхий дээрх амьдрал болон үр хүүхдүүдэд тань ямар ч үнэтэй инжнээс дээр өв хөрөнгө болох болно. (хх 134.1) XX 143.1
Хүүхдүүдээ Хэмнэхэд Сурга.—Бид үнэт цаг хугацаа, мөнгө төгрөгөө боддогогүй зарцуулахгүйн тулд болгоомжтой байх ёстойг Эзэн надад харуулсан. Бидний нүдийг булаах олон зүйлс байж болох боловч бид талх биш эд зүйлсэд мөнгөө зарцуулахаас сэрэмжлэх хэрэгтэй. Хотуудад сайн мэдээний ажлыг шийдэмгийгээр зохион явуулахад их мөнгө хэрэгтэй. Хүн бүр Эзэний үйлсэд хувь нэмрээ оруулах ёстой. Эцэг эхчүүд хонин сүргийн бяцхан гишүүдийг өнөө цагийн Бурханы ажлыг дэмжих үүрэг хариуцлагад хувь нэмрээ оруулахад сургахын тулд хэмнэхийг сургах ёстой. (хх 134.2) XX 143.2
Баярхуу Зангаар Хайр Илэрдэггүй.—Гэртээ мөнгөө хэмнэж сур. Олон хүмүүс шүтээнүүдийг хайрлан, тэдэнд мөргөж байна. Шүтээнүүдээ зайлуулцгаа. Амин хувиа хичээсэн зугаа цэнгэлээ орхи. Та бүхнээс гуйя, гэр орноо гоёж чимэх явдалд бүү автаач, учир нь энэ нь Бурханы мөнгө бөгөөд таниас буцааж нэхэгдэх болно. Эцэг эхчүүдээ Христийг бодож хүүхдүүдээ эрхлүүлэхэд Эзэний мөнгийг битгий зарцуулаач. Тэднийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хэв маяг, баярхалын араас бүү хөөцөлдүүлээч. (хх 134.З) XX 143.3
Үр хүүхдүүдээ эцэг эхийн хайр бардамнал, баярхал, өнгөнд дурлах явдлыг дэмжиж байгаа мэтээр илрэх ёстой хэмээн боддог болгон хүмүүжүүлж болохгүй. Мөнгө үрэх арга чарга хайх шаардлагагүй. Та хэрхэн мөнгөө хэмнэж, бага мөнгийг хэрхэн хүргэх вэ гэдэгт бүх чадвараа дайчлах ёстой. (хх 135.1) XX 144.1
Хэмнэх Тухай Христийн Сургамж.—Таван мянган хүнийг ХООААОСОН явдал нь хүнд бэрх нөхцөлд, хэмнэл гаргах шаардлагатай болсон үедээ хэрэглэж болох тун чухал сургамжийг өгдөг. Христ гайхамшиг үйлдэн, олон хүний өлсгөлөнг дарахдаа илүү гарсан хоолыг хаяагүй. (хх 135.2) XX 144.2
Тэрээр шавь нартаа «юуг ч хаяхгүйн тулд үлдсэн бүх үлдэгдлийг цуглуул” гэж хэлсэн. Хэдийгээр Түүний эрх мэдэлд тэнгэрийн бүх нөөц байсан боловч Есүс талхны хэлтэрхийг ч хаяхыг зөвшөөрөөгүй. (хх 135.3) XX 144.3
Хэрэг Болохуйц Юуг ч Бүү Хая.—Хэрэг болохуйц юуг ч хаяж болохгүй. Ингэхэд мэргэн ухаан, алсын хараа хийгээд байнгын анхаарал шаардлагатай. Эдүгээ өчүүхэн зүйлсийг хадгалах чадваргүйгээсээ болж олон тооны айл өрх амьдралын хэрэгцээт зүйлсээр дутагдан, ядуу амьдарч байгааг надад харуулсан. (хх 135.4) XX 144.4
Тэд Хэзээ ч Хэмнэж Сураагүй.—Эзэний төлөө хийх ажил их байна. Эдүгээ Бурханы ажилтай холбоотой өндөр байр сууринд байгаа хүмүүс хэзээ ч хэмнэж сураагүйгээсээ болж алддаг. Тэд энэ ажлыг авахдаа хувийн орлого олох хүслээ хязгаарлаагүй, тэдний гамгүй үрдэг дадал зуршлууд нь тэднийг Эзэний ажилд үр бүтээлгүй болгодог. (хх 135.5) XX 144.5
Мөнгөний Зөв Хэрэглээг Хэрхэн Сургах Вэ?—Хүүхэд, залуучуудыг зөвхөн цаасан дээр бус харин бодит орлого, зарлагаа оновчтой байлгах тал дээр бодлого бодуулж сурга. Хүүхэддээ мөнгөний зөв хэрэглээг бодит байдал дээр сурга. Охид, хөвгүүд эцэг эхээсээ авсан эсвэл өөрсдийн хүчээр олсон мөнгөөр өөрсөддөө хувцас, унших ном болон бусад хэрэгцээт зүйлсээ худалдаж авдаг байх хэрэгтэй. Өөрсдөө зардлаа тооцож сурсанаар хүүхдүүд мөнгөний үнэ цэнэ болон хэрэглээг өөр ямар ч арга хэрэглэхээс илүүтэй сурах болно. (хх 136.1) XX 144.6
Зардлаа Тооцохын Учир.—Хүүхдүүд багаасаа уншиж, бичиж, тоо бодож, зардлаа тооцож сурах ёстой. Тэд энэ талын мэдлэгийн хувьд улам ахиж, дэвших ёстой. (хх 136.2) XX 145.1
Хүүхдүүдэд зардлаа тооцохыг нь зааж өг. Энэ нь тэднийг зөв зүйтэй болгох болно. Үрэлгэн хөвгүүн үрэлгэн эр болно. Хөнгөн хийсвэр, хувиа хичээгч, өөрийгөө боддог охин тийм бүсгүй болох болно. Бид бусад залуучуудын төлөө хүртэл хариуцлага хүлээнэ гэдгээ санах хэрэгтэй. Хэрэв бид хүүхдүүдээ зөв зан чанартай хүн болгон хүмүүжүүлэх юм бол бусдад нөлөөлж чадах болно. (хх 136.3) XX 145.2