Хүүхдийн Хүмүүжил
Хорин Гуравдугаар Бүлэг - Өөрийгөө Үгүйсгэх, Хувиа Үл Хичээх Ба Ухаалаг Зан
Өрх Бүрт Хэрэгтэй Сургамжууд.— Өрх бүрт өөрийгөө үгүйсгэх хичээлийг заадаг байх ёстой. Эцэг эхчүүдээ, хүүхдүүддээ хэмнэлттэй байхыг заа. Тэднийг мөнгөө сайн мэдээ түгээхэд зориулан хадгалахад урамшуул. Христ бол бидний дууриах жишээ юм. Бидний төлөө Тэрээр ядуу болж, Түүний хоосролоор бид баян болсон. Түүний адил ажиллаж, Түүний адил золиос гаргаж, Түүнийг Бурханы хүүхдүүдийн жишээгээр хайрлахын тулд бүх хүмүүс хайр болоод нэгдмэл байдал дотор хамтрах хэрэгтэйг Эзэн зааж сургасан. (хх 131.1) XX 139.1
Өөрийгөө үгүйсгэхэд сурадцаж, үр хүүхдүүддээ үүнийг заа. Өөрийгөө үгүйсгэснээр хэмнэж чадах бүхий л зүйлс Эзэний ажлыг гүйцээхэд өнөө үед хэрэгтэй байна. Зовлонг тайтгаруулж, нүцгэн нэгнийг хувцаслаж, өлсгөлөнг хооллож, мэдэхгүй хүмүүст энэ үед зориулсан үнэнийг хэлж өгөх ёстой. (хх 13L2) XX 139.2
Золиос Гаргахыг Дадал Болго.—Үг болон үйлсээрээ өөрийгөө үгүйсгэл, хэмнэлт, уужим сэтгэл хийгээд биеэ даах чадварыг гаргахыг зааж сурга. Жинхэнэ зөв зан чанартай хүн бүхэн хүнд бэрхийг туулж чадах бөгөөд «Эзэн юу гэж тушаасныг»цаг алдалгүй биелүүлдэг. Христийн сургуульд Түүний өөрийгөө үгүйсгэх хийгээд дуулгавартай байдлыг гаргаж сурах хүртлээ хүмүүс Бурханы өгсөн үүргийг ухамсарлаж чаддаггүй. Золиос гаргах нь үнэнийг тунхаглаж, үнэнийг түгээх төвүүдийг байгуулах ажлын хамгийн анхны алхам юм. Энэ нь боловсролын нэн чухал хэсэг мөн. Хэрэв тэнгэрт хүний гараар босоогүй мөнхийн гэртэй болохыг хүсвэл бид энэ амьдралдаа золиосыг дадал зуршлаа болгон зан чанараа төлөвшүүлэх ёстой. (хх 131.3) XX 139.3
Өөрийгөө ҮгүйсгэхХайрцаг.—Хүүхдүүдийг өөрсдийгөө үгүйсгэхэд сургах хэрэгтэй. Нэгэн удаа би Нашвиллд сургаал номлож байтал Эзэн надад энэ тал дээр гэрлээ өгсөн юм. Айл бүрт өөрийгөө үгүйсгэх хайрцаг байх ёстой бөгөөд энэ хайрцагт хүүхдүүд чихэр боов болон бусад шаардлагагүй зүйлст зориулах байсан мөнгөө хийх ёстой болохыг харсан. (XX 132.1) XX 140.1
Хүүхдүүд эдгээр хайрцагт мөнгөө хийснээр агуу ивээл хүртэхийг та нар харах болно. ... Өрхийн гишүүн бүр хөгшин залуугүй өөрийгөө үгүйсгэж сурахад дасгалжуулах хэрэгтэй. (хх 132.2) XX 140.2
Хүүхдүүд Анхаарлын Төв Байх Есгүй.—Ялангуяа хоёроос дөрвөн настай хүүхдүүдийн гуйсан бүхнээ авах гэсэн бодлыг огтхон ч өөгшүүлж болохгүй. Эцэг эхчүүд тэднийг өөрийгөө үгүйсгэхэд сургаж, тэдэнд хэзээ ч өөрсдийгөө бүхний төв бөгөөд бүх зүйлс өөрсдийг нь тойрон эргэлдэх ёстой гэсэн бодлыг төрүүлэхүйцээр хандаж болохгүй. (хх 132.3) XX 140.3
Олон хүүхдүүд эцэг эхээсээ амин хувиа хичээх зан чанарыг өвлөн авдаг боловч эцэг эхчүүд тэдний мөс чанараас энэхүү бузар хүслийн үндэс бүрийг үлдээлгүй зулгааж авах хэрэгтэй. Шунахай, хувиа хичээсэн хүмүүсийг Христ олон удаа буруушааж байсан. Эцэг эхчүүд амин хувиа хичээсэн занг дөнгөж илрэнгүүт эргэн тойронд хэн байхаас үл хамаарч эдгээр шинж чанаруудыг үр хүүхдүүдийнхээ зан чанараас үндсээр нь суга татан хаях хэрэгтэй. (хх 132.4) XX 140.4
Зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ хөгжүүлэхэд ихээхэн цаг зарцуулдаг, гэвч хүүхдүүд өөрсдийгөө хөгжөөж, өөрийн бүтээлч сэдэл, ур чадвараа гаргах хэрэгтэй. Тэгвэл тэд энгийн зүйлсээр тоглохдоо сэтгэл хангалуун байх болно. Тэд өөрсдийн сэтгэлээр уналт болон бэрхшээл бүхнийг даах чадварт суралцах хэрэгтэй. Оюун санаанд буусан өвдөлт, эмзэглэл бүхнийг чагнахын оронд ялихгүй гадуурхал, тавгүй байдлыг тоолгүй өнгөрдөг болоход сурга. (хх 132.5) XX 140.5
Өөрийгөө Умартахын Ивээл.—Хүүхэд болгоны дэмжиж, хөгжүүлэх ёстой зан чанаруудын нэг бол төсөөлөхийн аргагүй ивээл өгөх өөрийгөө умартах зан чанар юм. Энэ бол зан чанарын эрхэмлэх зүйлсийн дотроос хамгийн гоё сайхан нь бөгөөд амьдралын туурвил бүхний жинхэнэ мөн чанарыг таних хамгийн чухал шалгуур билээ. (XX 133.1) XX 141.1
Хүүхдүүдэд хэрхэн бусдыг боддог болгох талаар судлаарай. Залуусыг бага наснаас нь дуулгаваргүй болгох, өөрийгөө үгүйсгэх болон бусдын аз жаргалыг эрхэмлэх зэрэгт сургасан байх ёстой. Тэдэнд түргэн зангаа дарж, бузар муу үгээ барьж, ямар ч нөхцөлд эелдэг, тусч, өөрийгөө захирах чадварыг илэрхийлэхийг заах хэрэгтэй. (хх 133.2) XX 141.2
Амин хувиа хичээх хандлага бүрийг нь няцаахын тулд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хэр анхааралтай ажиллах хэрэгтэй байдаг бол! Тэд үргэлж үр хүүхдүүдээ бусдыг боддог, мөн өөрсдийнх нь төлөө бүхнийг хийж буй эцэг эхээ гэсэн сэтгэлтэй болгох арга зам бүрийг ямагт хэрэгжүүлэх ёстой. (хх 133.3) XX 141.3