Хүүхдийн Хүмүүжил
Өмнөх Үг
Хоёр зүрх, хоёр амьдрал гэрлэлтээр холбогдож, шинэ айл бий болдог бөгөөд өрх гэрийг үүсгэн байгуулж буй хосуудын юуны түрүүнд анхаарах зүйл бол уг шинэ айлд ерөөл болон ирэх хүүхдүүдийг зүй зохистой өсгөх тухай асуудал юм. Өвгөн Маноагийн асуусан «хүүхдийг хэрхэн өсгөх вэ?” гэсэн асуулт бол халамж хайранд нь гардуулж өгсөн бэлэг болох энхрий, бяцхан үрсийнхээ царайг ширтэн байгаа эцэг эхчүүдийг бодлогшруулдаг асуулт юм. XX 3.1
Хүүхдийн хүмүүжлийн тал дээр заавар зөвлөгөө авахын ач холбогдлыг Бурханы Үгэнд энэ нь ямар чухал байр эзэлж, эш үзүүллэгийн Сүнсний бичээсүүдэд тун нарийвчлан заасан сэдэв болохыг мэдэж авснаар илүү сайн ойлгож болно. Элен Уайт олон ном зохиолдоо, ялангуяа долоо хоног тутам эрхлэн гаргадаг сүмийн сэтгүүлүүдэд Христэд итгэгчдийн бодит амьдралын тухай бичсэн нийтлэлүүддээ эцэг эхчүүдэд баялаг зөвлөгөө өгсөөр ирсэн. Үүнээс гадна тэрээр олон гэр бүлүүдэд тохиолдсон бодит асуудлуудыг хэрхэн шийдэж байснаа харуулсан зуу зуун хувийн гэрчлэлээ бичиж үлдээсэн. Элен Уайт эдгээр нийтлэлүүд, хувийн гэрчлэлүүдээ эцэг эхчүүдийн мөрдөх ёстой зарчмууд, заавруудаа үзсэн үзэгдэлдээ үндэслэн бичиж үлдээсэн юм. XX 3.2
Хатагтай Уайт амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд «эх хүний хүүхдүүддээ үзүүлэх нөлөө болон хүлээсэн үүргийг” тодорхой болгох Христэд итгэгч эцэг эхчүүдэд зориулсан ном гаргах хүсэлтэй байгаа тухайгаа илэрхийлсэн байдаг. Адвентист Гэр Бүл ном болон энэхүү номоор дамжуулан түүний хүсэл биелэлээ олсон гэдэгт бид итгэлтэй байна. Энэ товхимол дээрх зөвлөгөөнүүдийг тунгаан бодож, залбирч, уншснаар эцэг эхчүүдэд хүүхдээ Бурханы зааварчилсны дагуу зүй зохистой хүмүүжүүлэх асар их, өргөн хүрээтэй нөлөөг үзүүлж чадна. XX 3.3
Элен Уайт дөрвөн хүүтэй байсан тул Бурханы хүүхдээ хүмүүжүүлэх зааврыг ойлгомжтой, мэдрэмжтэйгээр бичиж үлдээжээ. Тэрээр бусдад зориулан бичсэн зарчмуудаа өөрөө бодит амьдрал дээр мэддэг байсан нь уншигчийн зүрх сэтгэлд итгэл төрүүлдэг. XX 4.1
Хуухдийн Хумуужил хэмээх энэхүү номыг бэлтгэхэд Элен Уайтын хэвлэгдсэн болон хэвлэгдээгүй бүх эх үүсвэрүүдийг ашигласан болно. Энэхүү номын агуулгуудыг далаад жилийн турш бичигдсэн олон эх үүсвэрүүдээс иш татсан тул, зарим тохиолдолд сэдвийн дагуу илэрхийлж буй утга, санааны хувьд үл нийцэх явдал гарч болзошгүй. Эмхлэн гаргагчид олон эх үүсвэрээс тодорхой хэсгүүдийг сонгон авч, эмхлээд тохирох гарчгуудыг өгсөн. XX 4.2
Хуухдийн Хумуужмл номын бэлтгэлийг Элен Уайтын Итгэмжлэгдсэн Зөвлөлийн удирдлага дор Вашингтон хотод хийсэн. Элен Уайтын гар бичмэлүүд, хэвлэгдсэн материалуудыг эмхлэхдээ Уайтын итгэмжлэгчиддээ захиж үлдээсэн зааврын дагуу гүйцэтгэсэн болно. XX 4.3
Энэ номны хэрэгцээ тун өндөр гэдэгт эргэлзэх зүйлгүй билээ. Олон хүмүүсийн мөнхийн хувь тавилан дээсэн дөрөөн дээр байна. Сахилгажуулалт, зан чанарын төлөвшил болон бие махбодийн, сүнслэг боловсролын тухай нарийвчилсан зөвлөгөөнүүдийг ухаалаг эцэг эх бүр нандигнах болно. Энэхүү ном Адвентист Гэр Бүл, Залууст Хүргэх Мэдээ мөн эцэг эхчүүд, залуу үеийнхэнд хандсан Элен Уайтын бусад номуудын адил эцэг эхчүүдийн хамгийн чухал үүрэг болох хүүхдээ хүмүүжүүлэх ажилд тус нэмэр болоосой хэмээн эрхлэн гаргагчид болон Элен Уайтын Итгэмжлэгдсэн Зөвлөл чин сэтгэлээсээ хичээн зүтгэсэн. XX 4.4
Элен Уайтыг Хэвлэлийг эрхлэг гаргагчид