Хүүхдийн Хүмүүжил

3/86

Уншигч Авхай Танаа

Бурханы хаант улсын үүдэн дээр үр хүүхдүүдээ авчраад «Би хүүхдүүддээ Эзэнийг хайрлаж, Түүний хүслийг биелүүлэх болон Түүнийг алдаршуулахыг зааж сургахыг хичээлээ» хэмээн хэлэх нь эцэг эхчүүдийн завшаан байх болно. Ийм хүмүүсийн өмнө хаалга цэлийн нээгдэж, эцэг эхчүүд, хүүхдүүдтэйгээ дотогш орох болно. Харин бүх хүн тийшээ орж чадахгүй. Зарим нь Бурханы хүсэлд бууж өгч, зан чанараа өөрчилж амжаагүй хүүхдүүдтэйгээ хамт диваажингийн хаалганы гадаа үлдэнэ. Тэдэнд хандаж «Та нар гэр бүлийнхээ үүрэг хариуцлагыг умартсан. Та нар үр хүүхдүүдээ тэнгэрийн оронд тэнцүүлэх үүргээ гүйцэтгэж чадсангүй. Та нарыг оруулахгүй» гэж айлдах болно. Эцэг эхчүүд Бурханы хүслийг гүйцэлдүүлж сураагүй учир хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ умартсан учир диваажинд орж чадахгүй. XX 13.1

Үүрэг хариуцлагаа биелүүлэх тал дээр хэнийг ч алдаа гаргуулахгүйн тулд Бурханы Үг хийгээд Түүний Сүнсний гэрчлэлүүдийн гэрэл гийсээр байсан. Бурхан эцэг эхчүүдээс үр хүүхдүүдээ Өөрийг нь танин мэдэж, Өөрийнх нь шаардлагуудыг хүндэтгэн үздэг болгон хүмүүжүүлэхийг хүсдэг. Тиймээс тэд Бурханы гэр бүлийн бяцхан гишүүд болсон алаг үрсээ тэнгэрийн ордонд тэнцэхүйц гоо сайхан, зан чанар хийгээд хөөрхөн ааштай болгох ёстой. Үүргээ үл ойшоож, үр хүүхдүүдээ буруу эрхлүүлснээрээ эцэг эхчүүд Бурханы хаанчлалын хаалганы гадна үлддэг. Эдгээрийг л эцэг эхчүүд сайтар ухамсарлаж, босож, удаан умартсан үүргээ биелүүлэх ёстой. XX 13.2