Боловсроа
Гуравдугаар Бүлэг - Сайн Ба Муугийн Талаарх Мэдлэг
“Тэд Бурханыг мэдэх нь
зохистой гэж үзээгүй шиг,”
“... мунхаг зүрх сэтгэл нь
харанхуй болжээ.”
Бидний анхны эцэг эх ариун, гэм нүгэлгүй байдалтай бүтээгдсэн боловч буруу үйлдэл хийх боломж, чадваргүйгээр бүтээгдсэн юм биш. Бурхан тэднийг Өөрийн заавар, тушаалд дуулгаваргүй ханддаггүй байхаар бүтээж болох байсан. Тэд зан чанарын хувьд хөгжин, дэвжих боломжгүй байх байсан. Тэдний үйлчлэл сайн дурынх бус харин хүчилсэн үйлчлэл байх байсан. Тийм ч учраас Бурхан хүмүүст сонгох чадварыг өгсөн, энэ нь дуулгавартай эсвэл дуулгаваргүй байхаа өөрсдөө сонгох эрх гэсэн үг. Тэд Бурханы өгөхийг хүсэж байгаа ивээлүүдийг бүрэн дүүрнээр нь авахын тулд хайр, үнэнч байдлаараа соригдох шаардлагатай байлаа. Бо 25.1
Едений цэцэрлэгт Мамин мод хийгээд сайн мууг мэдүүлэгч мод байжээ... ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан ийнхүү өгүүлэв. -Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно. Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. » Эхлэл 2:9-17. Бурхан Адам, Ева хоёрт бузар мууг мэдүүлэх ямар ч зорилго, хүслийг агуулаагүй байсан. Сайныг таньж мэдэх мэдлэг тэд нарт чөлөөтэй өгөгдсөн байсан, харин бузар муугийн мэдлэг болох гэм нүгэл, гэм нүглийн үр дүн, эцэж туйлдсан хөдөлмөр, сэтгэлийн түгшүүр, санаа зовох, сэтгэлээр унах, зовлон зүдгүүр, өвчин зовлон, үхэл зэргийг хайраараа нуун далдалсан байсан. Бо 25.2
Бурхан хүний сайн сайхныг эрж байсан бол Сатан хүнийг устгаж сүйтгэхийг хичээж байсан. Ева Эзэний хориотой модны талаарх сануулгыг үл тоомсорлон модонд зориглон ойртсоноор өст дайсантайгаа нүүр тулгарсан. Сатан Евагийн сонирхол, сониуч занг сэргээсний дараагаар Бурханы үгийг үгүйсгэх, Бурханы ухаан, сайн сайханд эргэлзэх эргэлзээг төрүүлэхээр довтолж эхэлсэн. Бурхан мэдлэгийн модны талаар эмэгтэйд хандан, мТа нар түүнээс бүү ид, бас түүнд бүү хүр, тэгвэл та нар үхнэм гэж айлдсан. Харин тэр могой эмэгтэйд -Та нар ерөөсөө үхэхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ гэжээ. » Эхлэл 3:3-5. Бо 26.1
Сатан сайныг мэдэх мэдлэг бузар муутай нийлснээр ивээл болон хувирах ба Бурхан агуу сайныг хүмүүст мэдүүлэхийг хүсэхгүй байгаа учир модны жимснээс идэж болохгүй хэмээн хориглосон мэтээр харагдуулахыг хүсэж байсан. Сатан, Бурхан хүнийг илүү сурвалжит болгон хөгжүүлж, урьд хүнийг өмнөхөөсөө илүү агуу аз жаргалтай болгохыг хүсдэггүй байсан ба жимсийг мэргэн ухаан, хүч чадал өгөх гайхамшигтай шинж чанартай тул идүүлэхийг хүсээгүй хэмээн шалж эхэлсэн. Тэрээр өөрийгөө хориотой жимсийг идсэний үр дүнд ярих чадвартай болсон, хэрэв тэд өөртэй нь адил жимснээс идэх юм бол илүү эрх хэмжээтэй, илүү өргөн мэдлэгийн хүрээтэй болно гэж тунхагласан. Бо 26.2
Сатан хориглосон жимсийг идсэнээр агуу сайныг мэдэрсэн гэж хэлж байсан боловч гэм нүглээс болон диваажингаас хөөгдсөн болохоо хуваалцаагүй. Тэрээр бодит болон тодорхой үнэнийг худал хуурмагийг ашиглан нуун далдалсан. Дур булаах байдлаар толгойг нь эргүүлж, зусардан бялдуучлан, хууран мэхлүүлж байсан Ева заль мэхийг ажиглаж харж чадаагүй. Ева Бурханы хориглосон зүйлд шунаж, Бурханы мэргэн ухаанд үл итгэсэн. Тэрээр мэдлэгийн гол түлхүүр болох итгэлээ уландаа гишгэсэн. Бо 26.3
Ева «тэр модны жимс нь хүнс болоход шимтэй, нүд булаам, мэргэн ухаантай болгочихмоор, шунал хөдөлгөм сайхан харагдсан тул түүнээс авч иджээ. » Тэрээр жимсийг идэхэд жимс амттай байсан ба хүч чадал бодитойгоор нэмэгдэж буй мэт санагдаж, өөрийгөө илүү дээд түвшинд шилжин орж байгаа мэтээр төсөөлсөн учраас нөхрөө уруу татан нөхөртөө өгч, «тэр ч иджээ” Эхлэл 3:6. Бо 27.1
Дайсан, «Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг, Бурхан мэддэг билээ. » Эхлэл 3:5. Тэдний нүд үнэхээр нээгдсэн боловч энэ нь ямар харамсал, гунигтай нээлт байсан бэ? Гэм нүгэл үйлдэгчид бузар муугийн мэдлэг, гэм нүглийн үр дүн болох хараалаас өөр юуг ч олж аваагүй. Жимсэнд ямар нэгэн хорт бодис агуулагдаагүй ба хоол идэх дур хүсэлдээ удирдуулагдах нь гэм нүгэл байгаагүй. Бидний анхны эцэг эх Бурханы сайн сайханд найдалгүй, Түүний үгэнд үл итгэж, Түүний эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсанаар дэлхийд бузар муугийн мэдлэгийг авчирсан. Энэ бүгд бүх төрлийн худал хуурмаг, алдаа дутагдлын үүд хаалгыг нээсэн. Бо 27.2
Хүн бүх ойлголтыг эзэмшсэн Үнэн Нэгэнийг сонгохын оронд хууран мэхлэгчийн үгэнд орохоор шийдснээр бүхнээ алдсан. Тэрээр бузар мууг, сайнтай хольсноор оюун ухаан нь эмх цэгцгүй болон будилж, сүнслэг хүч чадал нь мохсон. Тэрээр Бурханы харамгүйгээр, үнэгүйгээр өгсөн сайн сайхныг үнэлж цэгнэхээ больсон. Бо 27.3
Адам Ева хоёр бузар муугийн мэдлэгийг сонгосон ч гэсэн алдсан байдлаа буцаан авах боломжтой байсан ба юуны түрүүнд өөрсөд дээрээ авчирсан маш тааламжгүй байдлуудаа шийдвэрлэх шаардлагатай болсон. Едений цэцэрлэгийн төгс амьдрал суралцах шаардлагатай болсон сургамжийг өгч чадахгүй байсан тул Адам Ева цэцэрлэгт амьдрах боломжгүй болсон. Тэд төгс үзэсгэлэнтэй газраасаа салж явахдаа маш их уйтгар гунигтай байсан ба гэм нүглийн хараал буусан газар амьдрахаар явсан. Бо 27.4
Бурхан Адамд хандан «Чи эхнэрийнхээ үгийг сонсож, мБүү ид!м гэж Миний чамд тушаасан модноос идсэн учир Чамаас болж газарт хараал хүрч, Чи насан туршдаа зүтгэж байж ургацыг нь идэх болно. Газар чамд зангуу ба халгайг ургуулна. Чи тариалангийн талбайгаас ногоо идэх болно. Чи газар шороондоо эргэж очих хүртлээ духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно” гэжээ. Эхлэл 3:17-19. Бо 28.1
Дэлхий хараалаар дамжин сүйрэлд автагдсан боловч байгаль хүн төрөлхтний хувьд сургамж үзүүлэх ном байсаар байгаа. Хаа сайгүй бузар муугийн нөлөө тархаж, газар дэлхий, далай тэнгис, агаар мандал бузартаж, гэмтсэн учир байгаль зөвхөн сайн сайхны бэлэгдэл байхаа больсон. Зөвхөн Бурханы зан чанар, зөв сайны мэдлэг оршиж байсан газар дээр одоо Сатаны зан чанар, бузар муугийн мэдлэг бичигдэх болсон. Сайн ба муугийн мэдлэгийг илэрхийлэн харуулах болсон байгаль дэлхийгээс хүн гэм нүглийн үр дүнгийн талаарх сануулга анхааруулгыг байнга авч байх ёстой болсон. Бо 28.2
Адам өөрийн ханьтай хамт хатаж гандаж буй цэцэг, унаж буй навчсаас доройтон муудаж буй анхны шинж тэмдгийг олж харсан. Тэдний оюун ухаанд бүх амьд бүхэн үхэх ёстой болсон гашуун боловч бодит үнэн маш тодорхойгоор харагдаж эхэлсэн. Амьдралыг тэтгэгч агаар хүртэл үхлийн үр жимсийг тээх болсон. Бо 28.3
Тэд байнга алдагдсан эзэмшлээ санан дурсдаг байсан. Адам Бурханд үнэнч байсан үедээ өөрөөс нь сул дорой бүтээгдсэн бүтээлүүдийн хаан болдог байв. Байгаль ертөнц ч түүний эрх мэдлийг хүлээн зөвшөөрч байсан. Харин түүнийг гэм нүгэл үйлдэх үед бүх эзэмшил нь гээгдсэн. Түүний нээсэн эсэргүүцлийн үүд хаалга бүх бүтээгдсэн араатан амьтанд тархсан. Тиймээс зөвхөн хүний амьдрал бус, араатан амьтны зан авир, ой шугуйн мод, талд ургах зүлэг, бидний амьсгалж байдаг агаар хүртэл бузар муугийн мэдлэгээс ирэх гунигтай сургамжийг зааж сургадаг болсон. Бо 28.4
Гэвч хүн өөрийн сонгосон бузар муугийн үр дүнг үүрэхээр хаягдаагүй. Бурхан Сатанд үүрүүлэх шийтгэлийг урьдчилан оноож байхдаа хүн төрөлхтний авралын дохиог сануулж өгсөн. Бурхан, «Би чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой, бас чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн үр хүүхэдтэй өс хонзонтой болгох болно. Тэр эмэгтэйн үр хүүхэд чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно” Эхлэл 3:15 гэж хэлсэн. Бидний анхны эцэг эхийн сонссон энэхүү ялын тогтоол тэдний хувьд амлалт байсан. Тэд халгай, өргөс, зовлон бэрхшээл, хүнд хүчир нөхцлөөр дүүрэн амьдрал, бүтээгдсэн шороо руугаа буцна гэсэн хувь тавилангаа сонсохоос өмнө итгэл найдвар өгөхөөс өөр аргагүй үгийг сонссон. Хүн бүхнээ Сатанд зориулснаар байгаа бүхнээ алдсан боловч Христээр дамжуулан энэ бүхнийг буцаан авах боломжтой болсон. Бо 29.1
Энэхүү сургамжийг байгаль дэлхий бид нарт давтан сургасаар байдаг. Байгаль дэлхий гэм нүглээр бузарлагдсан боловч зөвхөн бүтээлийн талаар бус харин авралын талаар зааж сургадаг. Бузартан доройтож буй шинж тэмдгийг газар дэлхий гэрчлэн харуулдаг боловч, амьдралыг тэтгэн, бэлэглэгч гайхамшигтай үзэсгэлэнтэй, тансаг бэлэгдлүүдээр дүүрэн байдаг. Модод шинэ ногоон навчисаар бүрхэгдэхийн тулд навчсаа унагадаг, цэцэгс үхэж, гунддаг боловч шинэ төгс үзэсгэлэнг бий болгохоор дахин соёолж ургадаг. Бүтээлийн агуу хүч биднийг шинээр бүтээгдэх боломжтой, «зөвт байдал болон үнэний ариун байдал» Ефес 4:24 руу шилжин орох боломжтой гэсэн итгэл найдварыг өгдөг. Байгаль үхэж үрэгдэж байгаа ч шинээр сэргэн ургаж буй үйл ажиллагаа, зорилго бидний оюун ухаанд маш тодорхой итгэл найдварыг өгч байдаг. Бо 29.2
Бузар муу оршин тогтнож байгаа цагт Эцэгийн үр хүүхдүүдээ гэм нүглийн үр дүнг олон харж, бузар муугаас холдон хөндийрөхийг сануулан анхааруулж, сайн бүхнийг хүлээн авахыг урин дуудсан дуу хоолой үеийн үед сонсогдсоор байх болно. Бо 30.1
*****