Боловсроа
Сул Дорой Байдлаас Хүч Хүч Чадалтай Байдал руу Шилжих нь
Петрийн амьдралаас илүү Христийн боловсрол олгох, сурган хүмүүжүүлэх арга барилыг гайхамшигтайгаар харуулсан түүх гэж өөр байдаггүй. Зоригтой, түрэмгий, өөртөө итгэлтэй, ойлгоц хурдтай ба шууд хэрэгжүүлэгч, бусдын бурууг шууд хэлдэг боловч өглөгч, өршөөнгүй Петр байнга алдаа дутагдал гаргаж, буруутгагддаг байсан. Христ түүний чин сэтгэлээсээ итгэж, үнэнчээр ханддаг болохыг ч цаг алдалгүй таньж мэдээд, магтан сайшаадаг байсан. Аврагч тэвчээргүй дагалдагчтайгаа тэвчээртэйгээр, бусдаас онцгойлсон хайраар хандаж байхдаа түүнийг хэт бардамнасан зангаа ажиглан хараад, даруу, дуулгавартай, итгэлтэй зан чанарыг төлөвшүүлэхийг хүсэж байсан. Бо 101.2
Харамсалтай нь Петр сургамжийг хагас дутуу тусгаж авч байлаа. Өөртөө хэт итгэх байдлаа үндсээр нь сугалан хаяж чадахгүй байлаа. Бо 101.3
Есүс ихэвчлэн дагалдагч нарынхаа төлөө маш ихээр санаа тавин бэрхшээл, зовлонгоо ойлгуулахаар сэтгэлээ хуваалцдаг байсан. Харин тэдний нүд нээгдэж өгөхгүй байлаа. Мэдлэгийг хүлээж аваагүйгээс тэд Түүнийг хэн болохыг нь олж харахгүй байлаа. Зовлон шаналал эдлэхээр ирсэн Христийн шаналлыг хуваалцахаас айсан Петр, «Эзэн минь, Таныг Бурхан өршөөг. Ийм юм Танд хэзээ ч тохиолдохгүй гэж зэмлэж эхэлсэн. » Матай 16:22 гэж хэлсэн. Түүний хэлсэн үгс бусад Арван Хоёр дагалдагчдын сэтгэгдэл, бодлыг төлөөлж байсан. Бо 101.4
Бэрхшээл, хямрал ойртсоор байхад тэд анзааралгүй явсаар байлаа. Тэд загалмайн талаар төсөөлөх ч сөхөөгүйгээр бардамнан, сэтгэл дүүрэн байж, өндөр алдар нэр хүндийг горилно хэмээн хүсэн мөрөөдөж байв. Бо 102.1
Петрийн мэдрэмж бүгдэнд нь маш том сургамж болсон. Бэрхшээл зовлон өөртөө итгэх зан чанарыг номхотгодог. Бузар муу сүнсний ажил үйлс бүрмөсөн алга болоогүй байна, Христ энэ бүхнийг бид нараас зайлуулаагүй. Петр далайн давалгаанд нөмрүүлэн хол шидэгдэх гэж байхад Христ гараа сунган аварсантай адил Петрийн зүрх сэтгэлийг их ус нөмрөн авах үед Христ агуу хайраараа авралын гараа сунгасан. Петр сүйрлийн ирмэгт ирэх үедээ удаа дараа, дахин дахин бардамналын үгсийг хэлж, сүйрлийн ирмэг рүү улам ойртсоор байсан. Христ удаа дараа, дахин дахин түүнд сануулгын үгсийг хэлж байсан. “Намайг танихгүй гэж... чи үгүйсгэнэ. » Лук 22:34. Петр харамсаж, хайрласан зүрх сэтгэлээр дагалдагчдад тохиолдох гэж байгаа зүйлсийг хүлээн зөвшөөрөн, «Эзэн минь, Тантай хамт шоронд ороход ч, үхэхэд ч би бэлэн байна” гэж хэлсэн. (Лук 22:33); Хүний зүрх сэтгэлийн нууцыг мэддэг Христ тухайн үед үгийг үнэлж үзээгүй боловч Петрийг харанхуй нөмрөн авахад итгэл найдварын гэрлийг гэрэлтүүлж өгсөн, Тэрээр «Симон оо, Симон оо, үзтүгэй, чамайг улаан буудай мэт шигшихийн тул Сатан зөвшөөрөл гуйсан. Гэсэн ч итгэл чинь сульдахгүйн тулд Би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул” гэж Петрт хэлсэн. Лук 22:31, 32. Бо 102.2
Шүүхийн хашаанд Христийг үгүйсгэсэн үгсийг хэлэхэд Аврагчийн өрөвдөж, хайрлан, зовж шаналсан харц Петрийн хайр, үнэнч дуулгавартай байх мэдрэмжийг сэрээсэн. Энэ нь Петрийг Есүсийн уйлан, залбирч байсан цэцэрлэг рүү гүйхээрээ очиход нөлөөлсөн. Есүсийн агуу ихээр шаналан духнаас нь хөлс адил урсан гарах цус дусалсан зүлэг дээр Петрийн харууслын нулимс унах Аврагчийн, «Би чиний төлөө залбирсан... Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул” гэсэн үг сэтгэлд тодрон бий болсон. Христ Петрийн гэм нүглийг урьдаас зөгнөсөн ч гэсэн ганцааранг нь сэтгэлийн шаналал дунд орхин яваагүй. Хэрэв Есүс Петрийг өрөвдөн хайрлахын оронд буруутгасан харцаар харж, үйлдэх гэж буй гэм нүглийг нь урьдчилан зөгнөхдөө итгэл найдварын үгсийг хэлээгүй бол тэрээр нөмрөн авч буй харанхуй байдалдаа ямар аймшигтайгаар удирдуулах байсан бол! Зовлон шаналалд автагдсан зүрх сэтгэл нь ямар аймшигтай сүйрэлд орох байсан бол! Өөрийгөө үзэн ядсан, шаналал, дарамтанд автагдах цаг үед Петрт Иудасынхтай адил арга замыг сонгохгүй байхад юу нөлөөлсөн бэ? Бо 103.1
Дагалдагч нараа сэтгэлийн зовлонд унахаас сэргийлж байсан Есүс, дагалдагч нараа зовлон шаналалд автагдах үед өнчрүүлэн үлдээгээгүй. Түүний хайр бид нараас хэзээ ч холддоггүй ба биднийг хэзээ ч орхидоггүй. Бо 103.2
Хүн төрөлхтөн өөрсдөө бузар муу зүйлсэд автагддаг мөртлөө алдаа дутагдал гарган, сорилтонд орсон нэгэнтэйгээ эелдэг, зөөлөн ханддаггүй. Тэд бусдын зүрх сэтгэлд юу болж байгааг мэдэх чадваргүй ба бусад хүмүүс ямар тэмцэл, шаналалд автагдсан байгааг мэддэггүй. Хүмүүс хайраар удирдуулан буруутгах, шархыг эдгээх тусламж, итгэл найдвар өгөхүйц зөвлөгөө, сануулгыг өгч сурах шаардлагатай. Бо 103.3
Иохан Есүсийг шүүхийн хашаанд байхад нь ажиглан харж, загалмайн хажууд зогсон, шарил уруу нь Арван Хоёр дагалдагч нараас хамгийн түрүүнд очоогүй. Харин Петр хамгийн түрүүнд очсон. Иймээс Христ дахин амилсны дараа Петрт санаа тавин, «харин явж, шавь нар болон Петрт мЕсүс та нараас өмнө Галил уруу явна. Яг л айлдсаных нь дагуу та нар тэнд Түүнийг харах болно” гэж хэлээрэй» хэмээн хэлсэн. Марк 16:7. Бо 103.4
Христ дагалдагч нартайгаа далайн эрэг дээр хамгийн сүүлчийн уулзалтаа хийх үед Петрийг гурван удаа, «Чи Намайг хайрладаг уу?” гэсэн асуултаар сорин урьдын удирдах үүргийг нь дахин даалгасан. Есүс Петрийг Эзэний сүргийг тэжээлгэхээр томилох ажлыг хийж байсан. Тэгээд Есүс хамгийн сүүлчийн зөвлөгөөгөө өгч, «Чи Намайг дага» гэж айлдсан. Иохан 21:17, 22. Бо 104.1
Петр Есүсийн үгсийг маш таашаалтайгаар хүлээн зөвшөөрч байлаа. Есүс дагалдагч нарынхаа дунд бяцхан хүүхэд суулгаад дагалдагч нараа хүүхэд шиг байхыг хүсдэг гэж хэлсэн үгсийг Петр энэ үед л маш сайн ойлгож эхэлсэн. Тэрээр өөрийн дорой байдал болон Христийн хүч чадлыг илүү сайн мэдэрсэнээр Христэд итгэн найдаж, дагахад бэлэн болсон. Петр Христийн хүчээр Эзэнээ дагах боломжтой болов. Бо 104.2
Загалмайн утга учрыг ойлгож, хүлээн зөвшөөрч чадахгүй байсан Петр үйлчлэл, золиос болсон Бо 104.3
амьдралынхаа төгсгөлд сайн мэдээний төлөө амьдралаа зориулахад баяр хөөртэй хандсан. Тэрээр Эзэнийг үгүйсгэсэн учир Эзэнтэй адилаар амиа алдах нь зохисгүй хэмээн үзсэн. Бо 104.4
Бурханы эелдэг зөөлөн зан байдал Петрийг өөрчлөгдөн шинэчлэгдэх гайхамшгийг бий болгосон. Агуу Багшийн алхааг дагахыг хүсэж байгаа хүн бүрт дээрх жишээ амьдралын чухал сургамж болж байдаг. Бо 104.5