Боловсроа

19/66

Есдүгээр Бүлэг - Бурханы Арга Барилыг Дүрслэн Харуулахуй

“Ертөнцөөс Таны Надад өгсөн хүмүүст
Би Таны нэрийг илэрхийлсэн. ”

Христийн багшлах арга барилыг харуулсан дүрслэл арван хоёр дагалдагч нараа сургаж байсан жишээнээс бүрэн харагддаг. Эдгээр хүмүүст маш хүнд хүчир үүрэг даалгавар ноогдсон. Есүс дагалдагч нараа Өөрийн Сүнсээр бүрэн удирдуулж, энэ дэлхийгээс буцах үедээ ажлыг нь дэлхий дээр үргэлжлүлэн авч явахад бэлтгэхээр сонгосон. Тэрээр эдгээр хүмүүст бусдаас илүү Өөртэйгөө нөхөрлөх боломжийг гаргаж өгсөн. Есүс хувийн харилцаа тогтоосноор хамтран ажиллахаар, сонгосон хүмүүстээ Өөрийгөө таниулж мэдүүлсэн. Хайрт дагалдагч Иохан, « Амь үзэгдэхийг бид харсан ба гэрчилж байна” гэж хэлсэн. 1 Иохан 1:12. Бо 97.1

Хүн оюун ухаанаараа Бурханы оюун ухаантай, зүрх сэтгэлээрээ Бурханы зүрх сэтгэлтэй харилцах харилцааг тогтоосноор жинхэнэ боловсролын бий болгох амьдралыг тэтгэгч хүч чадлыг олж авах юм. Амьдрал бэлэглэгч ганцаар амьдралыг өгч чадна. Аврагч дагалдагч нараа сургахдаа анх тогтоож өгсөн боловсролын тогтолцоог ашигласан. Есүс эхлээд Арван хоёр дагалдагч болон хэрэгцээтэй үйлчлэлд оролцуулахаар дуудсан бусад цөөн тооны хүмүүсийг гэр бүлээ болгон сонгож авсан. Тэд Есүстэй хамт гэрт, ширээ тойрон, саравчинд, талбайд байнга хамт явдаг байсан. Тэд Есүстэй хамт аялж, хүнд бэрхшээлүүдийг нь үүрэлцэн, боломж, чадварынхаа хирээр Түүний ажилд оролцож байсан. Бо 97.2

Есүс заримдаа уулын бэлд амран сууж байхдаа, далайн эрэг дээр, загасчны завин дээрээс, холын замыг туулж байхдаа ч хичээлээ зааж сургадаг байсан. Есүс олон түмэнд сургаалаа айлдах үед дагалдагчид нь Түүнийг тойрон суудаг байлаа. Дагалдагчид Есүсийн зааж буй сургаалаас юуг ч алдаж гээхгүйн тулд ойртон суудаг байлаа. Тэд бүх цаг үед, бүх газар нутгаар заах үнэнийг анхааралтай сонсож, чин сэтгэлээсээ ойлгож ухаарахыг хүсэж байв. Бо 98.1

Есүс анхны сурагчдаа нийгмийн жирийн гарал үүсэлтэй хүмүүсээс сонгосон. Тэд даруу, бичиг соёлгүй, Галилын загасчид байв. Тэд Рабби буюу Багш нарын ёс заншил, хичээлээс суралцаагүй боловч хүнд хэцүү нөхцөл байдлаас маш чухал хүмүүжлийг олж авсан. Тэд улс орныхоо нөхцөл байдалд дасан зохицсон, сурч боловсрох хүсэл мөрөөдөлтэй ба Аврагчийн үгээр зааварчлуулж, Бурханы хүссэн хэвэнд орох хүсэлтэй хүмүүс байсан. Жирийн амьдрал дээр өдөр тутмын ажил үүргээ тэвчээртэйгээр гүйцэтгэж байгаа маш олон хүмүүс нууц авъяас чадвараа нээж чадалгүй явсаар байна. Хэрэв тэд авъяасаа нээн илрүүлбэл дэлхийн агуу удирдагчид болон хүмүүжих юм. Аврагч ийм л хүмүүсийг хамтрахын тулд дуудсан. Тэд дэлхий дахинд төрж өсөөгүй хамгийн агуу багшаар гурван жилийн туршид сургагдах боломжтой болсон. Бо 98.2

Анхны дагалдагчид бие биенээсээ ялгаатай байсан. Тэд дэлхий дахиныг сургах багш нар болох байсан ба зан чанарын хувьд бие биеэсээ ялгаатай байлаа. Тэдний дунд, Ромын ашиг тусын тулд өдөр тутам ажиллаж байхдаа дуудагдсан татвар хураагч Леви овгийн Матай; Ромын засаглалыг тууштай үзэн ядан, тэмцэгч, итгэл бишрэлтэй Симон; сэтгэлийн хөдлөл их, өөртөө итгэж найддаг, сэтгэл сайтай Петр, дүү Андрейтэй хамт дуудагдсан; боловсорсон, чадвар сайтай, харамч Иудейн Иудас; итгэл даахуйц, аливаад чин сэтгэлээсээ ханддаг боловч итгэж найдахдаа удаан Филип, Томас; бусдаас бүх талаараа сул дорой боловч хүч чадал, алдаа дутагдал, алдар гавьяа эн тэнцүү залуухан Иаков болон Иуда; Чин сэтгэл болон итгэл найдвараар дүүрэн Натанел; хүсэл зорилго, хайр энэрлээр дүүрэн Зебедийн хөвгүүд тус тус байсан. Бо 98.3

Дуудагдсан ажлаа амжилттайгаар гүйцэтгэхийн тулд зан чанар, боловсрол, амьдралын хэвшил, зуршлын хувьд их ялгаатай эдгээр дагалдагчид мэдрэмж, үзэл бодол, үйлдлээрээ нэгдэх шаардлагатай байсан. Христ дээрх эв нэгдлийг бий болгохыг хүссэн. Есүс дагалдагч нараа Өөртэйгөө нэгдмэл болгохыг хүссэн. Есүс дагалдагч нарынхаа төлөө ямар ихээр санаа тавьж байсныг Эцэгтээ хандан залбирсан залбирлаас олж харж болох юм, мЭцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгдээрээ нэг байхын тулд бөгөөд мөн тэд Бидний дотор байж... Ингэснээр тэд төгс нэгдэн, Таны Намайг илгээснийг болон Намайг хайрласны адил тэднийг хайрласныг ертөнц мэдэх болно. » Иохан 17:21-23. Бо 99.1