Боловсроа

16/66

Паул, Баяртайгаар Үйлчлэгч Нэгэн

Есүстэй хамт байсан Галилын дагалдагчид итгэл найдвар, амьдралаараа баярт мэдээний ажилд оролцох үед Иерусалимын Рабби буюу багш нар уур уцаартайгаар оюун ухааны чадвар, хүч чадалаа ашиглан эсэргүүцэж эхэлсэн. Харийн хотод төрсөн, Ромын иргэн, зөвхөн судсаар нь урсах цусаар бус олж авсан боловсролоороо хүртэл тууштай Еврей хэмээн тооцогдох, үндэсний эрх ашиг, шашин шүтлэгийнхээ төлөө зүрх сэтгэлээ зориулсан, хамгийн алдартай Раббигаар Иерусалимд хичээл заалгаж байсан, эцэг өвгөдийнхөө бүх хууль, ёс заншлыг судалсан Тарсусын Саул үндэстнийхээ бахархал, үзэл суртлыг бүрэн өөртөө шингээсэн хүн байв. Тэрээр залуу насандаа Санхедриний хүндэт гишүүнээр сонгогдсон байсан. Хүмүүс түүнийг эртний шүтлэгийг зоригтойгоор хамгаалах, маш их ирээдүйтэй залуу хэмээн үздэг байв. Бо 74.1

Иудейн теологи буюу Бурханы үгийг судлах сургуульд Бурханы үгний оронд хүний таамаглалуудыг судлан, Рабби нарын тайлбар, уламжлан ирсэн ёс заншлууд зэрэг нь Бурханы үгний хүчийг их хэмжээгээр султгаж байлаа. Бо 74.2

Эдгээр багш нар өөрсдийгөө дөвийлгөх, эзэрхийлэн удирдах, атаархлаар дамжуулан бусдаас өөрсдийгөө хөндийрүүлэх, бардамналаар удирдуулсан, хувиа бодож, бусдыг жигших хүсэл зорилготой зарчмуудаар удирдуулсан байсан. Бо 74.3

Рабби нар өөрсдийгөө зөвхөн бусад үндэстнүүдээс бус харин өөрсдийн ард түмнээс илүү агуу хэмээн алдаршуулдаг байлаа. Тэд Ромын эзлэн түрэмгийлэгчдийг ихэд үзэн яддаг байсан ба үндэстнийхээ тусгаар тогтнолыг цэрэг дайны хүчээр эргүүлж олж авч болно гэж үзэж байсан. Есүсийн дагалдагчдын амар тайвны мэдээ тухайн багш нарын бузар арга барилтай зөрчилдөж байсан тул багш нар тэднийг үзэн ядаж, амийг нь хороосон. Саул энэхүү хавчлагын хамгийн хайр найргүйгээр, хэрцгийгээр эсэргүүцэгч байсан. Бо 74.4

Мосе Египетийн цэргийн сургуульд хүч хэрэглэх арга барилыг заалгасан ба сурсан зүйлс нь зан чанарт нь маш хүчтэйгээр нөлөөлсөн тул Бурхан дөчин жилийн турш нам тайван орчинд харилцан ярилцаж, байгалийн зарчмуудаас зааж сурган, Израильчуудыг Хайрын хуулиар удирдах чадвартай болгосон. Паул түүнтэй адил хичээлийг сурах шаардлагатай байсан. Бо 75.1

Дамаск хотын хаалган дээр Загалмайд Цовдлогдсон Нэгэн үзэгдсэнээр Саулын амьдрал тэр чигээрээ өөрчлөгдсөн. Хавчлага явуулж байсан нэгэн Есүсийн дагалдагч болж, багш байсан нэгэн сурагч болж хувирсан. Дамаскад юу ч харж чадахгүй болж, ганцаардсан байдал нь олон жилийн туршлага олж авах сургалттай зүйрлэгдэж байлаа. Түүнд цээжилсэн Хуучин Гэрээний бичээсүүдээс суралцахад, Христ багш нь болсон. Түүний хувьд байгалийн анир чимээгүй байдал сургууль болж байлаа. Тэрээр Арабын цөл рүү явж, Бичээсүүдээс Бурханы талаар судалсан. Паул амьдралынхаа туршид заалгаж байсан хүний ёс заншлууд, атгаг бузар бодол санаагаа зүрх сэтгэлээсээ гаргаж, үнэний Эх Ундаргаар чухал хичээл заалгасан. Бо 75.2

Энэ цагаас хойш түүний амьдрал хайрын үйлчлэл, өөрийгөө үл огоорох байдлаар удирдуулж эхэлсэн. Тэрээр, “Грекчүүд болон бусад үндэстнүүд, мэргэн болон мунхаг хүмүүсийн хэн хэнд нь би өртэй. » «Христийн хайр биднийг албаддаг» гэж хэлсэн. Ром 1:14; 2 Коринт 5:14. Бо 75.3

Хүн төрөлхтний хамгийн агуу багш нарын нэг болох Паул хамгийн энгийн болон хамгийн агуу үүрэг даалгаваруудыг хүлээн авч биелүүлж байсан. Тэрээр ажил хөдөлмөр бие махбодоос гадна оюун ухаанд сайнаар нөлөөлдгийг хүлээн зөвшөөрч, амьдралынхаа хэрэгцээг гарын ур дүй шаардсан ажлаар хангаж байсан. Тэрээр өдрийн туршид соёл иргэншлийн төвүүдээр явж авралын зар түгээсний дараагаар майхан оёж амьдралаа залгуулж байлаа. Тэрээр Ефесийн ахлагч нараас салж явахдаа, “Миний энэ гар миний өөрийн болон надтай хамт байсан хүмүүсийн хэрэгцээний төлөө үйлчилж байсан» гэж хэлсэн. Үйлс 20:34. Бо 76.1

Паул оюун ухааны маш өндөр чадваруудыг эзэмшсэн байсан боловч, амьдрал нь ховор нандин мэргэн ухааны хүчийг бодитойгоор харуулдаг байлаа. Түүний зааж байсан сургаалиуд, амьдралын жишээгээр амьдралын хамгийн чухал, үе үеийн агуу ухаантнуудын таньж мэдээгүй зарчмуудыг тодорхойлдог байлаа. Тэрээр бүх ухааны агуу оргилд хүрсэн байсан ба энэхүү мэргэн ухаан нь хүмүүсийг бие биенээ ойлгож мэдрэх, илүү гайхамшигтай чанарыг эзэмших, илүү сайн сайхан амьдрал руу чиглэх хүслийг бий болгодог. Бо 76.2

Паул Листрийн хуурамч шүтээн шүтэгчдэд Бурхан байгалиар дамжуулан Өөрийгөө хэрхэн харуулдаг талаар хэлж өгч байхдаа, Тэрээр бүх сайн сайхан бүхний Эх Үндэс, «тэнгэрээс хур бороо оруулж, үр жимстэй улирлыг хайрлаж, зүрхийг тань хоол хүнс, баяр баяслаар цатгадаг» гэж хэлсэн. Үйлс 14:17. Бо 76.3

Тэрээр Филиппой хотод өвчин шаналаар дүүрсэн шоронд сууж байхдаа ч шөнө дундын анир чимээгүй ч магтаалын дуугаар сэргээж байсан. Газар хөдлөлтөөр шоронгийн хаалганууд нээгдэх үед харь үндэстэн болох шоронгийн хуягт, «амиа бүү хорло. Бид бүгд энд байна хэмээн» (Үйлс 16:28) найдварын үгсийг хашгиран хэлсэн. Түүний үгийг сонссон хүн бүр шоронгийн өрөөндөө байсаар байлаа. Шоронгийн хуяг Паулд амьдралын эрч хүчийг өгч байдаг бодит итгэлийн талаар мэдээд, авралыг хэрхэн авч болох талаар асуусан. Тэрээр Христийн дагалдагч нарын хавчигдан гадуурхагдаж байсан бүлэгт гэр бүлээрээ нэгдсэн. Бо 76.4

Паул Аеропагус хотын зөвлөлийн өмнө шинжлэх ухааны асуултуудыг шинжлэх ухаанаар, учир шалтгааныг учир шалтгаанаар, гүн ухааныг гүн ухааны сэдвүүдээр тус тус хариулж байсан. Тэрээр тэнгэрлэг хайраар өгөгдсөн арга барилаа ашиглан «үл мэдэгдэх Бурхан» хэмээн мөргөн залбирч байсан Бурхан бол Ехува хэмээн тайлбарлахдаа тухайн нутгийн шүлэгчийн шүлгийг ашигласан. Тэрээр Бурханыг Эцэг хэмээн дүрсэлсэн ба өөрийг нь сонсогч хүмүүсийг Бурханы хүүхдүүд хэмээн тайлбарласан. Язгууртан боол хэмээн ялган гадуурхдаг, хүний эрхийг тоож авч хэлцдэггүй цаг үед хүн төрөлхтөн бол ахан дүүс нар хэмээн сургаж байсныг анзаараарай. Тэрээр, Бурханыг « газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг бүтээж, товлосон цаг хугацаа болон тэдний нутаглах хил хязгаарыг тогтоосон” хэмээн тунхагласан. Бурхан хүнтэй харилцахдаа өршөөл, нигүүлслээ харамгүйгээр өгдөг талаар, «хүн Бурханыг эрж хайх ёстойн учир агаад Тэр бид бүхний хэнээс нь ч холгүй хэдий ч хүмүүс Түүнд хүрч, Түүнийг олоосой хэмээсэнд болой. » Үйлс 17:23, 26, 27 гэж хэлсэн. Бо 77.1

Паулд Фестусын ордонд ял оноож байсан Агрийп хаан авралын зарыг хүлээж аваад, «Богинохон хугацаанд чи чинь намайг Христийнх болгох нь ээ» гэхэд, Паул маш их найрсаг байдлаар өөрийн гинж гаваа заагаад, «зөвхөн та ч биш, харин өнөөдөр энд намайг сонсогсод бүгдээрээ энэхүү гинжнээс бусдаар надтай адил болоосой гэж би Бурханд залбирмаар байна” гэж хэлсэн. Үйлс 26:28, 29. Бо 77.2

Түүний амьдрал хэлсэн үгсийнх нь дагуу өрнөсөн, «ахин дахин аялан явахдаа, гол мөрний аюул, дээрэмчдийн аюул, нутаг нэгтний аюул, харь үндэстнүүдийн аюул, хотын аюул, говийн аюул, тэнгис дээрх аюул, хуурамч ах дүүсийн дунд байх аюул дундуур явж байсан бөгөөд хөдөлмөр болон хүнд хэцүү байдал дотор байж, олон удаа унталгүй, өлсөж, цангаж, олонтаа хоол ундгүй байж, нүцгэрч, даарч хөрч байлаа. » 2 Коринт 11:26, 27. Бо 77.3

Тэрээр, “Биднийг зүхэхэд нь ерөөж, хавчихад нь тэвчиж, гүтгэхэд нь тайтгаруулахыг бид хичээдэг. » «гутрангуй юм шиг боловч үргэлж баяр хөөртэй, ядуу хоосон юм шиг боловч олон хүнийг баян болгогчид, юу ч байхгүй юм шиг боловч бүгдийг эзэмшигчид мөн” гэж хэлсэн. 1 Коринт 4:12, 13; 2 Коринт 6:10. Бо 78.1

Тэрээр бусдад үйлчилж байхдаа маш их баяр хөөртэй болж, зовлон бэрхшээлээр дүүрэн амьдралын эцэст бүх ялалт, бэрхшээлүүдээ санан дурсахдаа, «би сайн тэмцлээр тэмцсэн” гэж хэлж чадсан. 2 Тимот 4:7. Бо 78.2

Эдгээр нь бид нарын хувьд судлах маш чухал түүхүүд юм. Ялангуяа залуучуудад маш чухал утга санааг илэрхийлдэг. Мосе эзэмшиж болох байсан хаант улсаасаа татгалзсан бол Паул хүмүүсийн өмнө эд баялаг, алдар нэр хүндтэй байх боломжоосоо татгалзан Бурханы үйлчлэлд зүтгэх зовлон бэрхшээлээр дүүрэн амьдралыг сонгосон. Эдгээр хүмүүсийн амьдрал ихэнх хүмүүсийн хувьд бүх сайн сайхан бүхнээсээ татгалзаж, золиослосон амьдрал мэт санагдаж магадгүй. Энэ нь үнэхээр тийм байсан уу? Мосе Египетийн эрдэнэсээс Христийн илүү агуу баялагийн төлөө буруутгагдахыг илүү хэмээн үзсэн. Энэ нь үнэхээр үнэн байсан тул энэхүү шийдвэрийг гаргасан. Паул, «миний хувьд ололт байсан бүх юмсыг би Христийн төлөө гарз хохирол болгон тооцов. Тэр ч байтугай, би өөрийн Эзэн Христ Есүсийг таньж мэдэхийн давуу агуу байдлын төлөө бүх юмсыг гарз хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх юмсын гарз хохирлыг амсаж, тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд юм. » Филиппой 3:7,8. Тэрээр өөрийн гаргасан шийдвэртээ сэтгэл хангалуун байсан. Бо 78.3

Мосед Фараоны ордон болон хааны суудлыг өгөхөөр амласан байсан. Хааны ордонд Бурханыг мартахад нөлөөлдөг гэм нүглийн зугаа цэнгэлүүд оршиж байсан, Мосе энэ бүхний оронд «үргэлжид байх хөрөнгө болон шударга зөвийг» сонгосон. Сургаалт үгс 8:18. Тэрээр өөрийгөө Египетийн агуу байдалтай холбохын оронд өөрийн амьдралаа Бурханы төлөвлөгөөтэй холбох шийдвэрийг гаргасан. Египетийн хууль тогтоогч болохын оронд тэрээр Бурханы тусламжтайгаар дэлхий дахины хуулийг тогтоогч болсон. Тэрээр айл гэр бүл болон нийгмийг бузар муугаас сэргийлэн хамгаалах зарчмыг танилцуулах Бурханы багаж хэрэгслэл болсон. Энэхүү зарчмууд улс үндэстнүүдийн хөгжлийн булангийн чухал чулуу байсан. Эдгээр зарчмуудыг өнөөдөр дэлхийн агуу алдар хүндтэй олон тооны хүмүүс хүн төрөлхтний байгуулсан хамгийн шилдэг суурьтай засаглалын зарчим хэмээн хүлээн зөвшөөрдөг. Бо 79.1

Египетийн агуу байдал тоос шороонд дарагдан алга болсон. Хүч чадал, хөгжил боловсрол нь улиран алга болсон. Харин Мосегийн үйлс хэзээ ч үхэж мөхөхгүй. Түүний тогтоон байгуулахаар амь амьдралаа зориулсан зөв шударгын зарчмууд мөнхөд оршино. Бо 79.2

Мосегийн зовлон бэрхшээл, сэтгэлийн дарамтаар дүүрэн амьдрал «арван мянгатуудыг удирдагч”, «хайр ивээлээр бялхсан” Нэгэний оршихуйд замхран алга болдог байсан. Кантикл 5:10, 16. Эзгүй цөлөөр Христтэй аялж байх үед, Христтэй уулан дээр үзэгдэх үед, Христтэй тэнгэрийн ордон хаанчлах үед дэлхий дээр өнгөрүүлж байсан амьдрал нь ивээл хайраар дүүрэн байсан ба амьдрал нь диваажингийн ивээл, алдар хүндийг олохуйц байсан. Бо 79.3

Паул олон төрлийн ажил үйлсийг гүйцэтгэж байх үед Бурханы оршихуй түүнийг түшиж тулдаг байв. “Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна. » «Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, зүдрэл үү, хавчлага уу, өлсгөлөн үү, нүцгэн байдал уу, аюул уу, илд үү? ... Бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжуулан давуулан дийлдэг. Учир нь үхэл ч, амь ч, тэнгэр элч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэж би бат итгэлтэй байна. Филиппой 4:13; Ром 8:35-39. Бо 79.4

Паул хийж гүйцэтгэсэн бүхнийхээ эцэст ирээдүйн баяр хөөртэй цаг үе ирэхийг хүсэн хүлээж байсан. Христ ийм л баяр хөөрийн төлөө ичгүүртэй байдлыг даван гарч, загалмайн шаналлыг үүрсэн. Тэрээр өөрийн үйлсийн үр дүнг харах хүсэлд автагдсан. «Хэн бидний найдвар, эсвэл баяр баясгалан, эсвэл өргөмжлөлийн титэм нь вэ? Энэ нь бидний Эзэн Есүсийг ирэхэд Түүний оршихуй доторх та нар ч гэсэн биш гэж үү? Та нар бол бидний алдар бөгөөд баяр баясгалан билээ” гэж Тесалоникчуудад хэлсэн. 1 Тессалоник 2:19, 20. Бо 80.1

Паулын амьдралын үйлчлэлийн үр дагаврыг хэн хэмжиж чадах юм бэ? Бүх л зовлон шаналлыг замхруулж, гутрал шаналлыг тайвршуулж, бузар мууг хязгаарлаж, хувиа хичээсэн, зугаа цэнгэл хөөцөлдсөн амьдралаас биднийг холдуулж, мөнхийн амийг авах итгэл найдвараар алдаршуулсан ивээлүүд Паул болон түүний хамтран зүтгэгчдийн ажил үйлстэй хэр холбоотой вэ? Тэд нарын Ази тивээс Европын эрэг хүртэл газар нутаг руу Бурханы Хүүгийн баярт мэдээг тараасан аялал үүнтэй холбоотой юу? Бо 80.2

Ивээл хайрын нөлөөг өгөгч Бурханы багаж зэмсэг болох нь хэн нэгэн хүний амьдралд ямар ашиг тус болдог вэ? Ийм зорилгын дагуу амьдарсан хүний амьдралын үр дүн мөнхийн хаанчлалын үед ямар үнэ цэнэтэй гэрчлэл гэж тооцогдох бол? Бо 80.3