Боловсроа

15/66

Мосе, Итгэлээр Хүчирхэг Болсон Нэгэн

Мосе, Иосеф болон Даниелийг бодоход бага насандаа хайрлан халамжлах гэр орноосоо холдсон боловч, Иосеф, Даниелийн амьдралыг удирдан, чиглүүлж байсан хүчин зүйлсээр удирдуулсан. Тэрээр дөнгөж арван хоёр жилийг Еврей ард түмнийхээ дунд өнгөрөөсөн. Тэр л цаг хугацааны үед агуу зан чанарын суурь нь тавигдсан. Энэхүү суурь нэр алдар нь дуурьсагдаагүй хүний хүчээр тавигдсан. Бо 70.3

Энэ хүн бол Иочебед гэсэн зарц эмэгтэй байв. Тэрээр энгийн даруу, хүнд хүчир амьдралд нухлуулсан хувь заяатай нэгэн байсан. Назарын Мариас өөр түүн шиг ивээлийг дэлхий дахинд буулгасан хүн байхгүй. Тэрээр тун удахгүй төрүүлсэн хүүхэд нь Бурханыг мэдэхгүй хүмүүсийн гарт орохыг мэдэж байсан боловч хүүхдийнхээ сэтгэлийг диваажинтай холбохын тулд чин сэтгэлээсээ хичээн зүтгэсэн. Хүүхдийнхээ зүрх сэтгэлд Бурханыг хайрлах, Түүнд үнэнч байх зан чанарыг суулгахыг зорьсон ба түүний хичээнгүй хөдөлмөрийн үр дүн гарсан. Эхийнхээ хичээл зүтгэл гарган зааж өгсөн үнэний зарчмууд, амьдралын тухай, амьдралаараа жишээ болгон харуулсан сургамжууд сүүлд бузар муу нөлөөнд орсон ч алдагдалгүй хадгалагдан үлдсэн. Бо 70.4

Иочебедийн хүү Гошений эгэл жирийн гэр орноос Фараоны ордон руу орж, Египетийн гүнжийн хайрлан, энхрийлдэг хүү болсон. Мосе Египетийн сургуульд иргэний болон цэргийн хамгийн өндөр сургалтыг дүүргэсэн. Тэрээр хувийн дур булаам зан чанар, сурвалжит дүр төрх, бие бялдар, суралцаж боловсорсон оюун ухаан, хун тайжийн дүр төрх, цэргийн алдартай удирдагч болсноор улс үндэстний бахархал нь болсон. Египетийн хаан тахилчдын зөвлөлд багтдаг ба байсан Мосед энэхүү үүрэг ноогдох үед, тэрээр хуурамч шүтээн шүтэх шүтлэгт оролцохоос татгалзсан. Гэсэн хэдий ч, тэрээр Египетийн шашин шүтлэгийн бүх л нууцуудаас заалгасан. Тухайн үед Египетийн хаанчлал бүх улс үндэстнүүдээс хамгийн хүчирхэг, хамгийн ихээр хөгжиж дэвжсэн үндэстэн байсан. Мосе Египетийн удирдагч болоход хамгийн их зохицсон хүн байсан ба дэлхийгээс олж болох хамгийн өндөр нэр алдрын зохистой өвлөгч нь байв. Гэвч тэрээр энэ бүхнээс илүү үнэ хүндтэй сонголтыг хийсэн. Мосе Бурханыг алдаршуулан, Бурханы уруудан доройтож буй хүмүүсийг эрх чөлөөтэй болгохын тулд Египетийн алдар хүндээ золиосолсон. Тэгэхээр, Бурхан түүнийг маш ер бусын байдлаар сургаж хүмүүжүүлсэн гэсэн үг. Мосе амьдралынхаа хамгийн чухал ажил үйлсийг гүйцэтгэхэд л бэлтгэгдээгүй байв. Тэрээр Бурханы хүчинд найдах чухал хичээлийг сурч амжаагүй байсан. Тэрээр Бурханы зорилго, төлөвлөгөөг буруу ойлгосон. Мосе Израильчуудыг цэргийн хүчээр чөлөөлөхийг мөрөөдсөн. Тэрээр энэ бүхний төлөө бүхнээ зориулсан боловч, амжилтанд хүрээгүй. Тэрээр ялагдал хүлээн, сэтгэлээр унаж харийн оронд дүрвэн зайлсан оргодол болон хувирсан. Бо 71.1

Мосе Мидианы эзгүй хээр талд хонь хариулан дөчин жилийн хугацааг өнгөрөөсөн. Амьдралынхаа зорилгыг биелүүлэх боломжоо бүр мөсөн алдсан мэт санагдаж байсан боловч, тэрээр зорилгоо биелүүлэхэд шаардлагатай сахилгажуулалтыг авсан. Дуулгаваргүй, сахилга батгүй ард түмнийг удирдах мэргэн ухааныг зөвхөн биеэ захирч сурах байдлаар олж авдаг. Хонинууд болон энхрий хургануудыг асран хамгаалснаар Мосе Израилийг тууштайгаар, тэвчээртэйгээр удирдах чадваруудыг олж авах ёстой байлаа. Тэрээр Бурханы төлөөлөгч болохын тулд Бурханаас суралцах ёстой байв. Бо 72.1

Өргөмөл ээжийнх нь хайр энэрэл, хааны ач хүүгийн байр суурь, олон мянган тансаг байдал, зугаа цэнгэл, мэхлэлтээр дүүрэн уруу татлага, цэвэр цэмцгэр байдал, нарийн судалгаа, хуурамч шашин шүтлэгтэй холбоотой ид шид болон Египетэд байсан бүх зүйлс Мосегийн зан чанар, оюун ухаанд нөлөө үзүүлсэн. Тал хээрийн эгэл жирийн, хүнд бэрхшээлтэй байдал энэ бүх муу нөлөөг арилан алга болоход нөлөөлсөн. Бо 72.2

Мосе ганцаар сүр хүчит уулсын дунд зогсож байхдаа зөвхөн Бурхантай л цуг байсан. Түүний харсан зүг бүрт Бүтээгчийн нэр сийлэгдсэн байлаа. Мосе Бурханы оршихуйд зогсон, Түүний агуу хүч чадлаар халхлагдсан байснаа мэдэрч байгаа сэтгэгдэлтэй байв. Энд түүний өөртөө итгэж, найдах зан байдал ор мөргүй хийсэн алга болсон. Тэрээр Эцэс Төгсгөлгүй Нэгэний оршихуйд өөрийнхөө мөхөс дорой, хүч чадалгүй, явцуу хүн болохоо мэдэрсэн. Бо 72.3

Мосе хүнд бэрхшээл, зовлон шаналлаар дүүрэн амьдралын туршид Ариун Нэгэнтэй үргэлж хамт байдгийг мэдэрч чадсан. Тэрээр Христийг хүний биетэйгээр ирэх түүхэн үйл явдлыг урьдчилан олж харахаас гадна, Израилийн ард түмэнтэй Христ хамт аялж байгааг олж харсан. Хүмүүст буруу ойлгогдож, буруутган гүтгэгдэх, доромжлол, дайсагналыг үүрэн гарах, аюул бэрхшээл, үхэлтэй нүүр тулгарах үедээ Мосе «үзэгдэхгүй Түүнийг харж байгаагаа” мэдэрч сурах ёстой байсан. Еврей 11:27. Бо 73.1

Мосе зөвхөн Бурханы талаар бодоод өнгөрдөг байсангүй, тэрээр Түүнийг хардаг байсан. Бурхан түүнд байнга харагддаг байсан. Тэрээр хэзээ ч Бурханы дүр царайг харалгүй өнгөрч байгаагүй. Бо 73.2

Мосегийн хувьд итгэл нь хоосон таамаглал байгаагүй, энэ нь бодит байдал байсан. Бурхан өөрийг нь маш тодорхойгоор удирддагт итгэдэг байсан, тэрээр амьдралынхаа бүх цаг мөчид Бурханыг хүлээн зөвшөөрч, дагадаг байлаа. Тэрээр бүх төрлийн уруу таталтыг эсэргүүцэхийн тулд Бурханд бүрэн итгэж найддаг байсан. Бо 73.3

Мосе даалгаж өгсөн агуу ажлаа хамгийн амжилттайгаар гүйцэлдүүлэхийг хүсэж байсан ба бүхнээ Бурханы хүчинд бүрэн найдсан. Тэрээр тусламж хэрэгцээтэй байгаа гэдгээ мэдрэн тусламж хүссэн ба итгэлээрээ хэрэгцээтэй туслалцаагаа авч байлаа. Тэрээр Бурхан хүч чадлаар хангана гэсэн бат итгэлтэйгээр урагшилсаар байсан. Бо 73.4

Мосе дөчин жилийн туршид цөлд мэдэрсэн зүйлсээс сургамж авсан. Төгс Мэргэн Ухааныг Эзэмшигч Нэгэн Мосед ийм сургамжийг өгөхийн тулд цаг хугацаа, үнэ өртгийг үл ойшоосон. Бо 73.5

Мосед зааж сургасан сургамж, дадлага туршлага зөвхөн Израилийн түүхэнд ул мөрөө үлдээгээд зогсоогүй, тухайн цагаас эхлэн өнөөг хүртэл дэлхийн хөгжил дэвшилд нөлөөлсөөр ирсэн. Мосегийг агуу амжилт бид нарт агуу гэрчлэл болдог ба Агуу Урам Зоригийг Хайрлагч түүний амьдралыг, «түүнээс хойш ЭЗЭНтэй нүүр нүүрээрээ учирч, таньж мэдсэн Мосе шиг эш үзүүлэгч Израильд гарсангүй” гэж дүгнэсэн байдаг. Дэд хууль 34:10. Бо 73.6