Боловсроа
Хорин Долдугаар Бүлэг - Хувцаслалт
“Хайр ... өөрийнхийг эрдэггүй.”
Боловсон байдал тэр бүр чухалд тооцогдохоо больжээ. Зарим зүрх сэтгэлийн хувьд боловсон хүмүүс биеэ авч явах байдлаараа боловсон байхгүй байна. Чин сэтгэл болон шударга шулуун зан чанараараа олны хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс гадаад байдалдаа хангалттай анхаарал тавихгүй байна. Эдгээр дутагдлууд нь амьдралаараа мэдэрч болох байсан аз жаргалыг цөлмөж, бусдад үзүүлж болох тусламжийг нь багасгадаг. Амьдралын олон баяр хөөртэй, чухал тусламж болох мэдрэмжүүд эелдэг боловсон байдлаа золиослон өөрийн өчүүхэн хүсэлдээ автагдах байдлаас болон алдагддаг. Бо 283.1
Эцэг эхчүүд болон багш нар баяр хөөртэй, боловсон байдлыг дэмжин бий болгодог байх хэрэгтэй. Хүн бүр баяр хөөртэй дүр төрх, эелдэг зөөлөн дуу хоолой, найрсаг боловсон зан чанарыг эзэмших боломжтой ба эдгээр зан байдлууд хүч чадалтайг илтгэсэн язгуур үндэсүүд юм. Хүүхдүүд баяр хөөртэй, гэрэл гэгээтэй дүр төрхтэй хүнд татагддаг. Хүүхдүүдэд эелдэг зөөлөн, энэрэнгүй байдлаар хандах юм бол тэд танд болон бие биедээ эргүүлээд тийм л байдлаар хандах болно. Бо 283.2
Жинхэнэ боловсон байдал ёс суртахууны дүрмийг сахин биелүүлснээр төлөвшдөгггүй. Бүх цаг үеийн туршид зөв сайхан зан байдлыг харуулдаг байх хэрэгтэй. Үнэний зарчмаас хазаалгүйгээр бусдын хүсэл зоригт анхаарал халамж тавьснаар хүлээн зөвшөөрөгдсөн зан заншилтай нийцдэг. Жинхэнэ эелдэг, боловсон зан байдалтай хүн зөв зарчмуудаа хэвшил болсон зан заншлаар сольдоггүй. Эелдэг боловсон байдал нийгмийн гарал үүсэл, зиндааг үл тоомсорлодог. Эелдэг боловсон зан чанар өөрийгөө хүндэтгэж, хүнийг хүн ёсоор нь хүндэтгэн дээдлэх, хүн төрөлхтний агуу том гэр бүлийн гишүүн бүрийн төлөө анхаарал, халамж тавихыг зааж сургадаг. Бо 283.3
Гадаад байдал болон хэв маягт хэт анхаарал хандуулах, хэв маягийг суралцахад хэт их цаг зарцуулах зэрэг аюул бид нарт байсаар байна. Амьдрал залуу хүн бүрээс тууштай хичээл зүтгэлийг шаарддаг. Амьдралын энгийн хариуцлагууд хүртэл хүнд хүчир, өөр хоорондоо адилгүй хичээл зүтгэлийг шаарддаг. Тэр тусмаа дэлхийн харанхуй бүдүүлэг, хөөрхийлэлтэй нөхцөл байдлын дарамтыг хөнгөвчлөхийн тулд их хэмжээний хичээл зүтгэл шаардагдах болно. Эдгээр нь хэвшмэл бодолгүйгээр гүйцэтгэх зан заншил бүрэлдэн тогтох нөхцлийг устгадаг. Бо 284.1
Ес дүрэмд хэт их анхаарал тавьдаг хүн төгс төгөлдөр боловч өнгөц, хуурамч хэм хэмжээнд үл нийцэх зарчимд маш бага хүндэтгэл үзүүлдэг. Энэ бол хуурамч боловсрол юм. Энэ нь бусдыг бардам сэтгэлээр шүүх, гадуурхах зан чанарыг төлөвшүүлдэг. Бо 284.2
Бусдад анхаарал халамж тавих нь жинхэнэ эелдэг боловсон байдлын үндэс юм. Үндсэн, амьдралд нөлөө үзүүлэхүйц боловсрол дэлхийн бүх хүнд энэрэнгүй байдлаар хандаж, эелдэг зан чанараа өргөжүүлэн хөгжүүлэхийг зааж сургадаг байх ёстой. Залуучуудыг эцэг эхдээ хүндэтгэлгүй, хийж гүйцэтгэсэн бүхэнд нь талархалтайгаар ханддаггүй, алдаа дутагдлыг нь уучлан өршөөдөггүй, шаардлагатай хэрэгцээгээ хангахад нь тусламж дэмжлэг үзүүлдэггүй, бусдад анхаарал хандуулж, эелдэг зөөлнөөр ханддаггүй, өтгөс, залуус, ядарч зүдэрсэн бүх төрлийн хүмүүст өглөгч, тусч бус байдалд сургадаг соёл, боловсрол нь боловсрол бус алдаа, сүйрэл юм. Бо 284.3
Жинхэнээр төлөвшсөн ухаан бодол, амьдралын хэв маягийг хүний тогтоосон дүрэм журмыг сахиснаар бус харин тэнгэрлэг Багшийн сургуулиар дамжуулан суралцдаг. Зүрх сэтгэлийг эзэмдэгч Бурханы хайр бидний зан чанарыг Түүнийнхтэй адил зан чанартай болгох төлөвшилтийг бий болгодог. Ийм боловсрол тэнгэрлэг нэр хүнд, ёс журмыг төлөвшүүлдэг. Ийм боловсрол гадаад байдалд хэт анхаарал хандуулдаг, ганган хээнцэр байдлыг шүтсэн нийгэмтэй харьцуулшгүй эелдэг даруу, сэтгэл татам зан байдлыг бий болгодог. Бо 285.1
Библи эелдэг боловсон байдлыг хэрэгжүүлэхийг тушаадаг ба Библид хувиа үл хичээх сэтгэл, эелдэг нигүүлсэл, ялдам зан байдлыг жинхэнэ боловсон байдал хэмээн дүрсэлсэн байдаг. Эдгээр нь Христийн зан чанарын илэрхийлэл юм. Дэлхийд орших, Бурхан болон Түүний нэрийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсээс илрэн харагдах жинхэнэ эелдэг, найрсаг байдал Бурханаас ирдэг. Бурхан Өөрийн хүүхдүүдийг эдгээр зан чанаруудын төгс илэрхийлэл болоосой гэж хүсдэг. Бурхан бид нараар дамжуулан Өөрийн үзэсгэлэн, гоо байдлаа хүн төрөлхтөнд мэдрүүлэхийг зорьдог. Бо 285.2
Ес зүйн хамгийн үнэтэй сургамжийг Аврагч маань, Ариун Сүнсээр дамжуулан, Паулаар бичүүлж, тэмдэглүүлсэн байдаг. Эдгээр сургамжийн үгс хөгшин, залуу хүн бүрийн оюун ухаанд, хэзээ ч арчигдалгүй бичигдсэн байх ёстой: Бо 285.3
мБи та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун.” Иохан 13:34. Бо 285.4
“Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй юм;
Хайр атаархдаггүй;
бардам зан гаргадаггүй,
ихэрхдэггүй,
Зохисгүй авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, уурладаггүй,
муутай тооцоо хийдэггүй;
Зөвт бус байдалд баярладаггүй,
харин үнэнд баярладаг;
бүгдийг далдалдаг,
бүгдэд итгэдэг,
бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг.
Хайр хэзээ ч дуусдаггүй.”
Бо 285.5
1 Коринт 13:4-8. Хүндэтгэлтэй байдал бол хүмүүсийн эрж хайж, хүсэн хүлээж байх өөр нэгэн боловсон ёс юм. Бурханы хэмжээлшгүй агуу байдал болон Түүний оршихуйг мэдэрснээр Бурханыг жинхэнээр хүндлэн хайрлах боломжтой болно. Үл үзэгдэгч Нэгэнийг мэдэрсэн хүүхэд бүрийн зүрх сэтгэл маш гүн гүнзгий мэдрэмжтэй болдог. Хүүхдэд Бурхан залбирлын газар, залбирлын цаг, сүмийн магтаал хүндэтгэлийн үйл ажиллагаатай хамт байдаг учраас ариун дагшин болохыг ойлгуулах хэрэгтэй. Бурханыг зан байдал, харилцаагаараа хүндэтгэх үед зүрх сэтгэл дахь Бурханы талаарх ариун мэдрэмж гүнзгийрдэг.
Бурханы онцгой оршихуй дүүрэн бүрхсэн газарт хэрхэн хандах талаар Ариун Бичээсийн үгсийг хөгшид, залуус тунгаан бодож, давтан унших нь сайн үр дүнг авчирдаг. Бо 286.1
Бурхан шатаж буй бургасны дэргэд зогсож буй Мосед, “чиний зогсож байгаа газар бол ариун газар учраас чи хөлөөсөө шаахайгаа тайл,м гэж тушаасан. Египетээс гарсан нь 3:5. Бо 286.2
Иаков тэнгэр элч нарын талаарх үзэгдлийг үзээд, МЭЗЭН үнэхээр энд байна, харин би мэдсэнгүй. . . Энэ бол гарцаагүй Бурханы өргөө, энэ бол тэнгэрийн хаалга байна.” Эхлэл 28:16,17, гэж өгүүлсэн. Бо 286.3
“ЭЗЭН Өөрийн ариун сүмдээ заларсан байдаг. Бүх дэлхий Түүний өмнө дуугүй байх болтугай.” Бо 286.4
Хабаккук 2:20.
МЭЗЭН бол агуу их Бурхан бөгөөд
Бүх бурхдын дээд агуу Хаан юм.
Дэлхийн гүн газрууд Түүний гарт байдаг бөгөөд
Уулсын шовх оройнууд ч бас Түүнийх.
Далай ч Түүнийх. Учир нь Тэрээр түүнийг бүтээсэн Нэгэн бөгөөд
Түүний мутар хуурай газрыг ч дүрсэнд оруулсан.
Ирэгтүн, мөргөж, бөхийн,
Биднийг бүтээгч ЭЗЭНий өмнө өвдөг сөгдөцгөөе.»
«ЭЗЭН Өөрөө бол Бурхан гэдгийг мэдтүгэй.
Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд бид өөрсдөө бус юм.
Бид Түүний ард түмэн, Түүний бэлчээрийн хонин сүрэг.
Түүний дааман хаалгаар талархалтайгаар,
Түүний хашаанд магтаалтайгаар ор.
Түүнд талархал өргөж, Түүний нэрийг магт.”
Бо 287.1
Дуулал 95:3-6; 100:3, 4.
Бид Бурханы нэр хүндэд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Бурханы нэрийг сайтар тунгаан бодолгүй, хөнгөн хуумгайгаар ашиглаж болохгүй. Бурханы нэрийг залбирал хийхэд хүртэл шаардлагагүйгээр, тогтмол ашиглахаас татгалзах хэрэгтэй. “Түүний нэр бол ариун болоод сүрдмээр юм.” Дуулал 111:9. Тэнгэрийн элч нар Бурханы нэрийг хэлэхдээ нүүрээ нуудаг. Тиймээс гэм нүгэл, уналтанд орсон бид бүхэн Бурханы нэрийг хэр хүндэтгэлтэй хэрэглэх ёстой вэ! Бо 287.2
Бид Бурханы үгэнд хүндэтгэлтэйгээр хандах ёстой. Бурханы хэвлэгдэн нийтлэгдсэн үгсийг хүндэтгэж, энгийн, жирийн ном хэмээн үзэж, хамаа замбараагүй байдлаар авч явахгүй байх хэрэгтэй. Библийн ишлэлүүдийг хэзээ ч тохуурхалд, хошин утга санаанд нийцүүлэн ашиглаж болохгүй. мШавар зууханд тунгаагдаж, Долоо дахин цэвэршүүлэгдсэн мөнгө мэт ЭЗЭНий үг бол цэвэр юм.” Сургаалт үгс 30:5; Дуулал 12:6. Бо 287.3
Хүүхдүүдэд чин сэтгэлийн хүндэтгэл дуулгавартай зан чанараар илрэн харагддагийг зааж сургаарай. Бурхан ямар ч чухал бус, шаардлагагүй тушаалыг өгөөгүй. Бурханы хэлсэн үг, тушаалуудыг дуулгавартай даган, хэрэгжүүлэхээс илүү хүндэтгэлээ илэрхийлэх арга гэж байдаггүй. Бо 288.1
Бурханы төлөөлөгчид болон Бурханы өмнөөс ярьж, үйлдэж байх ёстой номлогч, үйлчлэгч, багш, эцэг эхчүүд Бурханд хүндэтгэлтэй хандаж байх ёстой. Бурхан тэдний хүндэтгэлээр дамжуулан хүндлэгддэг. Бо 288.2
Бурхан ахмад настай хүмүүст хүндэтгэлтэй хандахыг тушаасан. Тэрээр, «3өв шударга амьдралаар амьдарсан бол буурал толгой бол алдрын титэм юм» гэж хэлсэн. Сургаалт үгс 16:31. Настан буурлуудын амьдрал байнгын тэмцэлдээн, байгуулж байсан ялалт, үүрч байсан бэрхшээлүүд, даван гарсан уруу таталтуудыг өгүүлдэг. Ядарч цуцсан хөл нь олон жилийн аяллаасаа хөндийрөн амрах гэж байгааг, удахгүй ор мөргүй алга болох гэж буй орон зайг нь илэрхийлж байдаг. Хүүхдүүдэд энэ бүхний талаар эргэцүүлэн бодоход тусалснаар хүүхдүүд настай буурлуудын замыг эелдэг даруу, хүндэтгэлтэй байдлаар засаж өгөх болно. Хүүхэд залуучууд, «буурлын өмнө босон зогсож, настанг дээдлэн хүндэл» Левит 19:32 гэсэн тушаалыг сахин биелүүлснээр залуу наснаасаа нигүүлсэл, ялгуун сайхан байдлыг бий болгоно. Бо 288.3
Эцэг эхчүүд, багш нар хүүхдүүдийг өөрсөдтэйгөө адил Бурханы төлөөлөгчид болгон төлөвшүүлэх эрх мэдэл, үүрэг даалгавраа бүрэн үнэлж сурах хэрэгтэй. Бид хүүхдүүдэд Бурханы үгсийг хэрхэн хэрэгжүүлэхийг, сайн болон муугийн аль руу чиглэхийг өөрсдийн өдөр тутмын зан байдлаар харуулж өгдөг: Бо 288.4
“Эцэг хүн үр хүүхдээ өрөвддөгийн адил ЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг.” Дуулал 103:13. мЭх нь хүүгээ тайвшруулдаг шиг Би та нарыг тайвшруулна.” Исаиа 66:13. Бо 288.5
Дээрх үгсийг уншаад хайр, баяр талархал, итгэлцэл сэтгэлд нь төрөн бий болсон хүүхэд аз жаргалтай болдог. Эцэг эх, багшийн эелдэг, шударга, тэвчээртэй байдал хүүхдүүдэд Бурханы тэвчээр, шударга байдал, хайрыг харуулж өгч буй нь ямар гайхамшигтай завшаан бэ. Дэлхий дээрх харгалзагчиддаа итгэж найдаж, хүндэтгэн, дуулгавартай байснаар Бурханд итгэж найдаж, дуулгавартай байн, хүндэтгэх зан чанарыг сурсан хүүхэд жаргалтай. Өөрийн үр хүүхэд, сурагчиддаа эдгээр бэлгүүдийг өгч чадсан хүн мөнхийн мөнхөд оршин тогтнох, бүх цаг үеийн үнэт эрдэнэсээс илүү эрдэнэсийг бэлэглэн өгсөн хэмээн тооцогдох болно. Бо 289.1
*****