Боловсроа
Хорин Зургадугаар Бүлэг - Багшлах Арга Барилууд
“Гэнэн нэгэнд хэрсүү байдлыг,
идэр нэгэнд бодлоготой үйлдэл
ба мэдлэгийг өгөхөөр.”
Олон зууны туршид багш нар цээжлэх арга барилаар боловсролыг тодорхойлсоор ирсэн. Цээжлэх арга барилыг хэт их, эцэст нь тултал хэрэглэснээс болж бусад оюун ухааны эрч хүчийг нэгэн хэмжээнд хөгжих боломжгүй болгосон. Сурагчид мэдээллээр толгойгоо дүүргэх гэж ихэнх цагаа зарцуулдаг боловч эдгээрээс маш бага хэсэг амьдралд нь ашиглагддаг. Уураг тархи шингээж чадахгүй их хэмжээний мэдээлэлд дарамтлуулагдан, мэдээллийг амьдралдаа тусгах чадвар-аар сулардаг. Ийм оюун ухаан биеэ даасан, эрч хүчтэй байх чадвараа алдаж, бусдын ойлголт, дүгнэлтэнд найддаг болон хувирдаг. Бо 271.1
Энэхүү арга барил муугаар нөлөөлж байгааг ажигласан зарим нэгэн хүмүүс эсрэг туйл руу зүтгэж эхэлдэг. Тэд хүмүүсийг дотоод сэтгэлдээ байгаа зүйлсийг л хөгжүүлэх хэрэгтэй гэж заах болсон. Ийм сургалтын арга барил өөртөө хэт найдах байдал руу оруулж, тухайн хүн жинхэнэ мэдлэгэ, хүч чадлын эх үүсвэрээс өөрийгөө хөндийрүүлэх болдог. Бо 271.2
Цээжлэх арга барил ашигладаг сургалтын арга барил бие даан бодож тунгаах чадварыг мохоож, ёс зүйг эрхэмлэхийг онцлохоо больдог. Сурагч биеэ даан тунгаан бодож, дүгнэхээ болих үедээ үнэн худлыг хооронд нь ялган таних чадваргүй болж уруу татлага, мэхлэлтэнд амархан автагддаг. Ийм хүн ёс заншил, уламжлалыг дагахдаа амархан болдог. Бо 271.3
Дээрх арга барил хэдийгээр аюул учруулдаггүй юм шиг боловч бидний бодож байгаа хэмжээнээс илүү алдаа дутагдалтай байдаг. Үүнийг олон хүмүүс үл тоомсорлодог. Хүмүүс зөвхөн үнэнтэй нөхөрлөж, үнэнтэй ойртон ирснээр алдаа дутагдалыг олж харах боломжтой болдог. Бидний анхны эцэг эх сайн ба мууг мэдүүлэх модны жимснээс идсэнээр сүйрэлд автагдсан. Өнөөгийн эрэгтэй, эмэгтэй хүмүүс сайн ба мууг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлснээр сүйрдэг. Бусдын дүгнэлт, ойлголтонд хэт их найддаг оюун ухаан эрт орой нэг л өдөр буруу зам руу чиглүүлнэ. Бо 272.1
Зөвхөн Бурханд бүрэн итгэж найдсанаар бид зөв бурууг ялган таних чадалтай болдог. Хүн бүр Бурханы Үгийг ашиглан Бурханаас зөв бурууг ялган таньдаг байх ёстой. Хүн бүрт ялган таних, тунгаан бодох чадвар өгөгдсөн ба Бурхан бид нарыг эдгээр чадвараа сайн ашиглахыг хүсдэг. Тэрээр биднийг мНааш ир. Хамт хэлэлцье” (Исаиа 1:18), гэж урьдаг. Бид Бурханд итгэж найдсанаар мэргэн ухааныг олж авах боломжтой болдог, бид “муугаас татгалзаж, сайныг сонгохоо мэддэг.” Исаиа 7:15; Иаков 1:5. Бо 272.2
Жинхэнэ, зөв сургалтын арга барилд хувь хүний чанарыг таньж мэдэх нь хамгаас чухалд тооцогддог байх ёстой. Христ сургаалаа айлдаж байхдаа хүн бүртээ биечлэн харьцдаг байсан. Тэрээр Арван хоёр дагалдагч нартайгаа хувьчлан уулзаж, нөхөрлөсөн байдлаар сургадаг байв. Есүс хамгийн чухал сургамжаа хувьчлан, ганцаарчлан зааж байлаа. Олив уулан дээр олны хүндэтгэлийг хүртсэн раббитай (багш) шөнө ганцаарчлан, Сикхарын худаг дээр гадуурхагдсан эмэгтэйд тус тус хамгийн үнэтэй эрдэнэсээ нээж өгсөн. Түүний хувьчлан уулзсан хүмүүсийн зүрх сэтгэл уяран өөрчлөгдөж, оюун ухаан нь нээгдэн цэлмэж, зүрх сэтгэлээрээ Түүнийг хүлээн зөвшөөрсөн. Есүсийг алхам бүрт нь дагаж явсан олон тооны хүмүүс Түүний хувьд үл таних замбараагүй бөөгнөрөн цугласан хүмүүс байгаагүй. Есүс оюун ухаан, зүрх сэтгэл бүрт хандан үгээ хэлдэг байлаа. Тэрээр Өөрийн үгийг сонсож буй хүмүүсийн нүүр царайг ажиглан харах үед хүмүүс үнэнийг ойлгон ухаарснаа нүдний харц, шаламгай хөдөлгөөн, нүүрэндээ гэрэлтэж буй очоор илэрхийлж байсан. Энэ бүхнийг харсан Түүний зүрх сэтгэлд өрөвдөн энэрсэн, баяр хөөр тодорч, зүрх сэтгэл нь хөдөлж байлаа. Бо 272.3
Христ хүн бүрийн чадварыг үнэлдэг байсан. Тэрээр бүтэмжгүй нөхцөл байдал, чадваргүй дүр төрхнөөс хэзээ ч бууж өгч байгаагүй. Тэрээр Матайг татвар хураагчийн ширээнээс, Петр болон түүний нөхдүүдийг загасчны завинаас дуудан дагалдагчаа болгон, сургасан. Бо 273.1
Өнөөгийн боловсролын ажилд дээрхтэй адил хүнийг хөгжүүлэх гэсэн сонирхол, анхаарал халамж хэрэгцээтэй байна. Ирээдүйн итгэл найдвараа алдсан гэх олон тооны залуучууд ашиглагдаагүй олон төрлийн чадваруудаа эзэмшсэн хэвээр байна. Тэдний боловсролд анхаарал хандуулах ёстой хүмүүс зохих анхаарлыг тавиагүйгээс болж чадварууд нь ил гарахаа больсон байна. Олон хүмүүсийн хувьд зарим охид, хөвгүүд гадна талдаа эв дүйгүй, засаж тэгшлээгүй чулуу мэт харагдаж болох юм. Харин тэд халуун гал, хүчтэй шуурга, хүнд дарамтыг тэсэн гарч чадах үнэт эрдэнэ байж ч магад. Жинхэнэ сурган хүмүүжүүлэгч өөрийн засаж, шинэчлэх гэж буй чулууны үнэ цэнийг ойлгож, сурагч нарынхаа өсөж хөгжих хэмжээг мэдэрч чаддаг. Тэрээр сурагч бүрт анхаарал хандуулж, бүх хүч чадлыг нь хөгжүүлэхийг хичээдэг. Түүний хичээл зүтгэл төгс биш боловч зөв шударга зарчим руу чиглүүлэх оролдлого бүрийг нь Бурхан дэмжинэ. Бо 273.2
Залуучууд бүгд сургамжаа амьдрал дээрээ хэрэгжүүлэх шаардлага, хэрэгжүүлснээс үүсэн гарах хүч чадлын талаар заалгасан байх ёстой. Чадвар, суут ухаанаас илүү сургамж зөвлөгөөг амьдрал дээр хэрэгжүүлэхээс л амжилт гаргах эсэх нь шалтгаалдаг. Сурсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэхгүй л юм бол хамгийн гайхамшигтай чадвартай хүн ч амжилт гаргах чадваргүй болно. Жирийн авъяас чадвартай хүмүүсийг зөв чиглүүлж чадвал гайхамшигтай зүйлсийг хийж бүтээх боломжтой болон хувирна. Гайхамшигтай амжилтанд хүрсэн суут ухаантан тууштайгаар, зорилгодоо анхаарал хандуулан ажилласан учир олныг гайхуулах амжилтанд хүрдэг. Бо 273.3
Сул дорой, хүчтэй залуучууд бүгд өөрсдийн бүх төрлийн чадвар, бололцоогоо хөгжүүлэх зорилготой байх талаар сургагдах хэрэгтэй. Олон хүмүүс өөрсдийн дур сонирхлын дагуу цөөхөн хэдэн чиглэлийн дагуу л суралцах хүсэлтэй байдаг. Ийм алдаа гаргахаас байнга зайлсхийдэг байх хэрэгтэй. Байгалиас заяасан авъяас чадвар амьдралын чиглэлийг мэдүүлж өгдөг, хэрэв авъяас, чадвараа зөв тодорхойлсон бол түүнийгээ маш зөвөөр хөгжүүлэх хэрэгтэй. Ямар ч үед үнэтэйд тооцогдох тууштай байдал, өв тэгш зан чанар нь бүрэн төгс, олон талыг хамарсан, зөв, тэнцвэртэй хөгжил боловсролоос ихээхэн шалтгаалдаг болохыг мартаж болохгүй. Бо 274.1
Багш, сурган хүмүүжүүлэгчид байнга энгийн, үр дүнтэй аргуудыг эрэлхийлдэг байх хэрэгтэй. Багш нар хүүхдүүд тэр тусмаа ахлах ангийнханд зориулан хичээлийг дүрслэл ашиглан, маш энгийн, тодорхой байдлаар тайлбарлаж өгөхийг хичээх хэрэгтэй. Олон сурагчид ахлах ангид дэвшсэн гэх боловч тэдний ойлголт, оюун ухааны хөгжил нь хүүхдийнх хэвээр байсаар байна. Бо 274.2
Сурган хүмүүжүүлэх ажлын өөр нэгэн чухал зүйл бол сэтгэлийн илэрхийлэлтэй холбоотой. Дээрх өгүүлбэрийг алдартай жүжигчний дэвшүүлсэн нэгэн санал илүү сайн ойлгуулж өгөх байх. Нэгэн удаа Кантберийн хамба лам нэгэн жүжигчнээс, жүжигчид бодит бус зүйлсийн талаар ярьж байгаа боловч хүмүүсийн сэтгэлийг хүчтэй хөдөлгөж байна, харин сүмийн номлогчид үнэн бодит зүйлсийг ярьж байгаа боловч хүмүүсийн сэтгэлийг эзэмдэж чадахгүй байгаа нь ямар учиртай вэ, гэж асуухад. Жүжигчин хариуд нь, мТаны албат мөхөс би асуултны тань хариултыг маш энгийнээр болгооё: Жүжигчний хүч сэтгэлийн хөдлөлд нь нуугдаж байдаг юм. Жүжигчид бид бодит бус амьдралыг бодит мэтээр ярьдаг, харин индрийн ард зогсон номлол хийж байгаа та бүхэн бодит зүйлсийг бодит бус мэтээр ярьдаг юм» гэж хариулжээ. Бо 274.3
Ажлаа гүйцэтгэж буй багш хүн жинхэнэ, бодит зүйлсийн талаар зааж сургадаг. Тиймээс багш нар сурагчиддаа бодит амьдралын талаарх мэдлэг, чухал зарчмуудыг сэтгэлд нь гүн гүнзгий буутал бүх хүчээ дайчлан, чин сэтгэлээсээ зааж сургах хэрэгтэй. Бо 275.1
Багш бүр өөрсдийн ажлыг маш үр дүнтэй байх ёстойг ойлгож ухаарсан байх ёстой. Багш ямар нэгэн хичээлийг заахаасаа өмнө тодорхой төлөвлөгөөг боловсруулан, ямар үр дүнд хүрэхийг хүсэж байгаагаа тодорхойлсон байх хэрэгтэй. Сурагчид хичээлтэй холбогдолтой зарчим, үнэн, ойлгож мэдсэн зүйлсээ тодорхой хэлж чаддаг болтол нь заасан хичээлдээ санаа амарч болохгүй. Бо 275.2
Боловсролын агуу зорилгод, хүүхэд залуучууд чадвар, ойлголтоороо байнга дэвшин суралцдаг байхыг дэмждэг. Залуучууд дээд боловсролыг эзэмшихээсээ өмнө суурь боловсролоо сайтар эзэмшсэн байх хэрэгтэй. Ихэнх хүмүүс үүнийг үл тоомсорлодог. Дээд сургуулиудад суралцаж байгаа оюутнуудын дотор боловсролын суурь мэдлэг хангалтгүй оюутнууд олноор элсэн орж байгаа нь ажиглагдсаар байна. Зарим энгийн тооны ухааныг ойлгоогүй оюутнууд дээд тоог суралцахаар их хэмжээний цаг зарцуулсаар байна. Зарим оюутнууд номоо ухаалаг, ойлгомжтой, сэтгэл хөдөлгөхүйцээр уншиж сураагүй мөртлөө уран илтгэгч болох арга барилуудыг суралцаж байна. Уран илтгэх хичээлийг судалсан олон залуучууд жирийн захидал бичих явцдаа зөв бичих дүрэм, найруулан бичих чадваргүй болохоо харуулсаар байна. Бо 275.3
Дээд сургуульд орох оюутнуудаас суурь боловсролын шалгалтыг маш нарийн авах нь зөвхөн дээд сургуульд орох шаардлага байгаад зогсохгүй харин тогтмол хөгжиж, дэвших хүслийг төрүүлсэн шалгуур болсон байх ёстой. Бо 276.1
Боловсролын бүх хэлтсүүдийн өмнө онолын мэдлэгийг шалгахаас илүү чухал зорилго оршдог. Жишээ болгон гадаад хэлний мэдлэгийн талаар өгүүлье. Амьд болон хэрэглэгдэхээ больсон үхмэл гадаад хэлийг суралцаж, мэдэхээс илүү өөрийн эх хэл дээр ямар ч түвэггүйгээр, уран сайхнаар зөв бичиж, ярьж сурсан байх нь илүү чухал. Хэлийг дүрмийн хувьд судлан ойлгохоос илүү Бурхантай холбон судлах нь илүү чухал ач холбогдолтой. Эдгээр сурч мэдсэн зарчмууд ирээдүйн амьдралыг асуудлаар дүүргэх үү, ивээлээр дүүргэх үү гэдгийг тодорхойлж өгнө. Бо 276.2
Хэл ярианд тавигдах хамгийн гол шаардлага нь цэвэр ариун, эелдэг зөөлөн, үнэн шударга байхад оршдог. Хэл яриа «дотоод сэтгэлийн илрэл” болдог. Бурхан, мюу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь цэвэр ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтай байна, хэрэв аливаа сайн үйл байгаа бол, хэрэв магтууштай ямар нэгэн юм байгаа бол тэдгээр юмсыг бодож санацгаа.” Филиппой 4:8 гэж сургасан. Бидний бодол санаанд байгаа зүйлс бидний үг, яриа болон илэрхийлэгддэг. Бо 276.3
Хэл яриагаа төгөлдөржүүлэх хамгийн шилдэг СУРГУУЛЬ бол гэр орон юм. Гэр орны боловсролд анхаарал тавихаа больсон тул багш нар зөв ярих зуршлыг төлөвшүүлэх үүргийг нуруун дээрээ үүрэх болжээ. Бо 276.4
Багш нийгэм, хөршүүд, гэр орны хүрээнд хараал хэлэх зуршлыг таслан зогсооход нөлөөлөх чадвартай юм. Зааварчилгааг эсэргүүцэх, хов жив ярих, бусдыг үл хүндэтгэсэн шүүмжлэл зэргийг таслан зогсоохын тулд их олон зүйлсийг хийх чадвартай юм. Энэ тал дээр зааварчилгаа өгөхдөө ямар ч бэрхшээл, хүндрэлд бууж өгч болохгүй. Буруу хэл яриатай хүн соёлгүй, төлөвшөөгүй, сайн сайхан зүйлсгүй болсон болохыг илэрхийлдэг ба бузар муу хэл яриа энэ дэлхийн болон диваажингийн соёлтой, төлөвшсөн хүмүүс болон ариун бүтээлүүдтэй нийцэхгүйг сурагчиддаа тайлбарлан ойлгуулж өгөөрэй. Бо 276.5
Бид дагжин чичирч, цус нь хөрж амжаагүй байгаа араатныг зооглохоор цуглаж буй махчдыг талаар төсөөлөн бодоод айдаст автагддаг, харин бусдын зорилгыг буруугаар мушгин тайлбарлах, хэн нэгэн хүний нэр хүндийг харлуулах гэж оролдох, хүний зан чанарыг олон талаас нь задлан тайлбарлах хов яриа нь үүнээс ч илүү аймшигтай үйлдэл, үр дүнг бий болгодог гэдгийг мэдэх үү? Хүүхэд, залуучуудад эдгээр зүйлсийн талаар Бурхан юу гэж хэлсэн байдаг талаар зааж сургах хэрэгтэй: Бо 277.1
мАмь ба үхэл нь хэл ярианы хүчинд байдаг.” Сургаалт үгс 18:21. Бо 277.2
Библи дээр заавар зөвлөгөөг эсэргүүцдэг хүмүүсийг “Бурханыг үзэн ядагч” гэж нэрлэдэг ба тэд мхорон мууг санаачлагч,” тэдний нөхөрлөдөг хүмүүс нь мүл хайрлагч, өршөөл үзүүлдэггүй хүмүүс,” ийм хүмүүс матаа жөтөө, аллага, хэрүүл, заль мэх, хар санаагаар дүүрэн’ байдаг. Тиймээс Бурхан Мийм зүйлсийг үйлдэгч нь үхвэл зохино” гэж тушаасан. Ром 1:30, 31, 29, 32. Бурханы Сионы иргэд, “зүрхэндээ үнэнийг өгүүлдэг хүн;м “хэлээрээ гүтгэдэггүй,” “хөршийгөө ч эсэргүүцэн буруутгадаггүи’ хүмүүс байх ёстой. Дуулал 15:2, 3. Бо 277.3
Бурханы үгэнд худал хуурмаг утга учиргүй, сэтгэлээсээ хэлээгүй үгсийг буруутгадаг. Мөн өнөөгийн нийгэм болон худалдаа эрхлэгчдийн дунд түгээмэл оршдог худал хуурмаг магтаал сайшаал, үнэнийг гуйвуулсан, хэтрүүлэгтэй, худалдаа наймаанд ашиглагдах хууран мэхэлсэн үгс зэргийг ч буруутгадаг. “Харин үг чинь м3а, зам эсвэл мҮгүй, үгүйм байг. Эдгээрээс цааших нь муугаас гардаг хэрэг юм.” Матай 5:37. Бо 277.4
“Талтай мод болон үхлийн нумыг шидэгч галзуу хүн байдаг. Хөршийгөө мэхэлчихээд, мБи тоглосон юм” гэх хүн тийм нэгэнтэй адил буюу.м Сургаалт үгс 26:18, 19. Бо 278.1
Бузар муу зүрх сэтгэлтэй хүн нээлттэй хэлж чадахгүй байгаа бузар муу бодлоо хов яриагаар дамжуулан бусдыг зулгуйдан, далд нууц санаа агуулан илэрхийлдэг. Халдварт уяман өвчнөөс сэргийлдэгтэй адил бид залуучуудыг ийм харилцаанаас тууштай сэрэмжлүүлэх хэрэгтэй. Бо 278.2
Яарч тэвдсэн, тэвчээргүй байдлаар ярьсан яриандаа анхаарал болгоомжтой хандаагүйгээс болж хөгшин, залуу хүмүүс алдаа дутагдал амархан гаргадаг. Тэд алдаа дутагдал гаргаад, «би сайтар тунгаан бодоогүйгээсээ болж, хэлье гэж хүсээгүй зүйлсээ хэлжээ» гэсэн шалтаг тоочсоноор алдаагаа засчихаж болно гэж бодож магадгүй. Бурханы үг буруу зөрүү хэлсэн үгсийг хөнгөн хийсвэр авч үздэггүй. Библийн сударт: Бо 278.3
мХэлэх үгэндээ яаруу нэгнийг чи хардаг биз ээ? Мунхаг нэгэнд тийм хүнээс ч илүү засрах найдвар бий.м Сургаалт үгс 29:20. Бо 278.4
“Өөрийнхөө сүнсийг захирдаггүй хүн бол эргэн тойрондоо хэрэм босгоогүй, нурсан хот мэт буюу.м Сургаалт үгс 25:28. Бо 278.5
Гэнэт, яарч хилэгнэсэн, уур уцаартаа автагдсан, бодолгүй хэлсэн үг амьдралын туршид харамсаад баршгүй бузар мууг үүсгэн бий болгож болдог. Тусламж, эдгэрлийг бий болгож болох байсан хүмүүс хатуу, хэрцгий үгсээсээ болж зүрх сэтгэлийг эмзэглүүлж, найз нөхдүүдийг муудалцуулж, хүмүүсийн амьдралыг үрэн таран болгодог! Бо 278.6
мИлдээр дүрэхтэй адил бодлогогүй ярьдаг хүн байдаг бол мэргэн хүний хэл илааршлыг авчирдаг.” Сургаалт үгс 12:18. Бо 278.7
Хүүхэд бүрийн сэтгэлд өөрийгөө огоорон, мартах сэтгэлийг үргэлж ургуулж, тордох шаардлагатай ба энэ зан чанар амьдралд санаандгүй ивээлүүдийг буулгаж өгдөг. Ийм зан чанар хамгийн үзэсгэлэнтэй, төгс сайхан зан чанар хэмээн тооцогддог. Амьдралын туршид дээрх зан чанар хамгаас чухал үүрэг гүйцэтгэдэг. Бо 279.1
Хүүхдүүд бусдыг энэрч, урамшуулж, талархалтай хандах шаардлагатай. Гэхдээ хүүхдүүдийг хий хоосон магтаал урсгадаг болгон хүмүүжүүлж болохгүй. Хүүхдүүдийн сайн үйлдлийг онцлон тодорхойлох, ухаалаг үгсийг нь хүмүүст давтан хэлж өгөх шаардлагагүй. Эцэг эх багш нар хүүхдэд жинхэнэ төгс зан чанарыг төлөвшүүлж, амжилтанд хүргэхийг хүсэж байгаа бол өөрийгөө мартаж, огоорч сурахыг л зааж өгөх хэрэгтэй. Ийм хүмүүс хүүхэд залуучуудын авъяас, чадвараа бусдын анхаарлыг татахын тулд, өөрийгөө таниулахын тулд ашиглахыг дэмждэггүй. Өөрөөсөө илүү зүйлсийг олж харсан хүн өөрийн байгаа өчүүхэн зүйлдээ бардамнадаггүй. Үүнийг ойлгож ухаарсан хүн хүний агуу чадвар, өнгөц, үзэгдэх зүйлсэд сэтгэл ханаж, балмагдахгүй болдог. Бо 279.2
Хууль дүрэм сахиснаар зан чанар төгс төгөлдөр болон хөгждөггүй. Ариун, хүндлүүштэй, үнэн уур амьсгал, орчинд байснаар жинхэнэ хөгжил явагдаж эхэлдэг. Цэвэр ариун зүрх сэтгэл, хүндлэлээр удирдуулсан зан чанар байгаа нөхцөлд шударга ариун, хүндлүүштэй үйлдэл, үг яриа бий болдог. Бо 279.3
“Цэвэр зүрх сэтгэлийг хайрлагч болон үг яриа нь нигүүлсэнгүй нэгэнд Хаан хүн хүртэл анд нөхөр нь болдог.” Сургаалт үгс 22:11. Бо 279.4
Бусад сургалтын арга барил хэл сурах арга барилтай адил зарчмаар явагддаг. Сургалт зан чанарыг босгон байгуулж, хүчирхэгжүүлэх зорилго чиглэлтэй байх ёстой. Бо 279.5
Зан чанарт түүхийн хичээлээс илүү нөлөө үзүүлэх хичээл гэж үгүй. Үүнийг Бурханы талаар судлан ойлгох талаас нь авч үзье. Бо 279.6
Хүмүүс түүхийг хаадын сэргэлт, уналт, хаадын ордонд явагдаж байсан нууц явуулга, цэрэг армийн ялалт, ялагдлыг агуулсан баримтууд ба шунал, бузар муу хүсэл, мэхлэлт, харгислал, цус урсгалтыг өгүүлдэг гэж үздэг. Хэрэв түүхийг дээрх зарчмын дагуу зааж сургавал зорилго нь тодорхойлогдохгүй өнгөрнө. Түүхийг зүрх өвтгөсөн олон удаа давтагдах гэм хэрэг, харгислал, аймшигтай үйлдэл хэмээн аймшигтайгаар дүрслэн харуулсанаар суулгасан үр нь олон хүмүүсийн зүрх сэтгэлд бузар муугийн үр жимсийг ургуулдаг. Бо 280.1
Бурханы үгийг судалж үзсэнээр бид түүхээс илүү гайхамшигтай зүйлсийг суралцах боломжтой болно. Хаанчлалуудын сэргэж, уналтанд орох болсон шалтгаануудыг судлах боложтой. Залуучуудад улс үндэстэн Бурханы зарчмыг хүлээн зөвшөөрөн дагаснаар ямар гайхамшигтайгаар хөгжиж байсан талаар сургаарай. Агуу өөрчлөлт шинэчлэлтийн хөдөлгөөн өрнөсөн үед олон хүмүүсийн үзэн ядаж, цааргалж байсан зарчмыг заан дэлгэрүүлэгчид хэдийгээр хоригдож, шатаагдаж байсан ч тухайн хүмүүсийн золиосоор дамжин ялалт байгуулж чадсан талаар судалж үзэх хэрэгтэй. Бо 280.2
Ийм зарчмаар судалсан хичээл амьдралын талаар өргөн хүрээтэй, ойлгомжтой ойлголтуудыг өгдөг. Ийм судалгаа залуучуудад өөр хоорондын холбоо хамаарал, харилцааг ойлгуулж өгнө. Үүний үр дүнд нийгэм, улс үндэстнүүд бүгд гайхамшигтай ахан дүүс нар болон нэгдэж. Бие биеэ дарангуйлж, доройтуулах нь аймшигтай үйлдэл байсан болох нь ойлгогдож эхэлнэ. Бо 280.3
Тооцоолон бодох ухааныг маш энгийнээр зааж сургах хэрэгтэй. Хүүхэд, залуучуудад бүр төсөөлөл төдий тооны бодлогыг бодуулах бус харин өөрийн орлого, зарлагыг нарийн тооцоолдог болгон хэвшүүлэх хэрэгтэй. Хүүхдүүд мөнгө зарцуулж үзсэнээр мөнгөтэй зөв харилцдаг болж эхэлнэ. Орлогоо эцэг эхээсээ, өөрөө олсон эсэхээс үл хамааран эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд хувцас, ном, бусад шаардлагатай хэрэгцээгээ сонгон худалдаж авах боломжийг өгөөрэй. Хүүхдүүд өөрсдийн орлого, зарлагыг тооцоолж сурснаар, өөр ямар ч аргаар сурах боломжгүй мөнгөтэй харилцах ухааныг суралцах боломжтой болно. Ийм сургалт жинхэнэ эдийн засгийн ухааныг харамч, нарийн болгон үрэлгэн байдлаас ялган салгадаг. Харин зөв чиглүүлсэн тохиолдолд өгөөмөр, харамгүй сэтгэлийг хөгжүүлнэ. Эдийн засгийн зөв сургалт залуучуудыг сэтгэлийн хөдлөлд автагдсанаар бус харин тогтмол, зохион байгуулалттай тусламж хандив өгдөг болгон хүмүүжүүлдэг. Бо 280.4
Дээр өгүүлсэн байдлаар сургалтын арга барил бүх цаг үеийн туршид хамгийн чухалд тооцогдох эрэгтэй эмэгтэй хүмүүсийг амьдралын үүрэг хариуцлагаа биелүүлэхэд сургахад чиглэсэн байх юм. Бо 281.1
*****