Боловсроа

51/66

Хорин Дөрөвдүгээр Бүлэг - Биеийн Хөдөлмөр

“Хичээж ... өөрийн гараар
ажиллахыг зорилгоо болго.”

Бурхан дэлхийг бүтээх үедээ биеийн хөдөлмөрийг ивээл болгохоор өгсөн. Хөдөлмөр хүнийг хөгжүүлж, эрч хүч, аз жаргалыг өгөх ёстой байсан. Гэмийн хараалаас болж дэлхийн нөхцөл байдалд өөрчлөлт орж хүний хөдөлмөрт ч гэсэн өөрчлөлт орсон. Хэдийгээр хөдөлмөр сэтгэлийн айдас дарамт, эцэж ядрах, өвдөлтийг бий болгосон боловч хөдөлмөр хүнийг хөгжил, аз жаргал руу хөтлөх хэрэгслэл байсан хэвээр байна. Хөдөлмөр биднийг мөн уруу таталнаас хамгаалдаг. Хөдөлмөрийн хүмүүжил биднийг биеийнхээ хүсэлд автагдах байдлаас хамгаалж бүтээмж, ариун шударга, тууштай байдалдтай байхад дэмждэг. Хөдөлмөр нь Уналтаас сэргээх Бурханы агуу төлөвлөгөөний нэгээхэн хэсэг болдог. Бо 251.1

Залуус хөдөлмөрийн жинхэнэ нэр хүндийг олж харах ёстой. Бурхан эцэж цуцалтгүй ажиллаж хөдөлмөрлөдөг болохыг харуулж өгөөрэй. Байгальд байгаа бүхэн өөрсдийн хариуцсан ажил үйлсийг гүйцэтгэсээр байдаг. Дэлхийн бүх бүтээл үйл ажиллагаагаа хэрэгжүүлсээр байдаг ба бид ч гэсэн өөрсдийн үүргийг гүйцэтгэхийн тулд байнга идэвхтэй байх ёстой. Бо 251.2

Бид ажил хөдөлмөрөө байнга Бурхантай цуг эрхэлдэг байх ёстой. Тэрээр бид нарт дэлхий ертөнц, дээр орших эрдэнэсүүдийг нь даалган өгсөн. Бид эдгээрийг нь өөрсдийн хэрэгцээ, тааламжинд нийцүүлэн хэрэглэх хэрэгтэй. Бурхан моддыг ургуулдаг, харин бид модыг бэлтгэн байшин барьдаг. Бурхан газар шороонд алт, мөнгө, төмөр, нүүрсийг нуусан, бид энэ бүхнийг нь хүнд хүчрээр хөдөлмөрлөж байж гаргаж авч чадах юм. Бо 251.3

Бурхан бүхнийг бүтээж, тогтмол байнга бүхнийг удирдан зохицуулж байдгийг тодорхой харуулах хэрэгтэй. Тэрээр Өөртэйгөө адилгүй ч бид нарт боломжийн, адил хүч чадлыг ивээж өгсөн. Бурхан бид нарт байгалийн хүчийг тодорхой хэмжээнд удирдах чадварыг өгсөн. Бурхан эмх замбараагүй байдлаас дэлхийг Өөрийн үгээр үзэсгэлэнтэйгээр бий болгосон бол, бид ч гэсэн эмх замбараагүй, ойлгомжгүй зүйлсийг эмх цэгц, үзэсгэлэнтэй болгох чадвартайгаар бүтээгдсэн. Бүх зүйлс бузар муугаар бузарлагдсан боловч бид өөрсдийн бүтээж дууссан ажлыг хараад Түүнтэй адил баяр хөөрт автагддаг. Бурхан Өөрийн бүтээсэн дэлхийг хараад «маш сайн» болсон гэж тунхагладаг. Бо 252.1

Залуучуудад хамгийн их ашиг тусаа өгөх ажил хөдөлмөр нь бусдад тус болох ажил хөдөлмөр байдаг. Энэ бол байгалийн хууль. Бяцхан хүүхэд тоглоомоор дамжуулан олон талын мэдлэг, хөгжил дэвшлийг олж авдаг. Хүүхдийн тоглоом зөвхөн бие махбодыг хөгжүүлэх бус харин оюун ухаан, сүнслэг байдлыг хөгжүүлэхэд чиглэсэн байх ёстой. Хүүхэд хүч чадал, мэргэн ухааныг өвлөн авсны дараагаар ашиг тустай ажил үйлсээр сэтгэлийн амар тайвныг олох боломжтой болно. Бусад хүмүүст болон сурагчиддаа тусламж үзүүлэх, бусдын зовлонгоос үүрэлцэхийг зааж сургадаг хүн оюун ухаан болон зан чанарыг хөгжүүлэхэд хэмжээлшгүй сайн үр дүн гаргаж байгаа гэсэн үг. Бо 252.2

Залуучууд амьдрал бол чин сэтгэлийн, хариуцлагатай, бусдыг халамжилсан ажил хөдөлмөрөөс бүрэлддэгийг заалгасан байх ёстой. Залуучууд санаадгүй бэрхшээл болон тохиолдлыг даван гарч чадах амьдралын бодит туршлагатай эрэгтэй, эмэгтэйчүүд болон хүмүүжсэн байх ёстой. Залуучууд эмх журам, цэгц дараалалтай хөдөлмөрийн хүмүүжил бүх хүмүүст төлөвшсөн байх ёстойг заалгасан байх ёстой. Хөдөлмөрийн хүмүүжлийг зөвхөн амьдралд тулгарах бэрхшээлүүдийг даван гарахад бэлтгэхээр бус харин бүрэн төлөвшсөн хүн болон хүмүүжихийн тулд олж авах хэрэгтэй. Бо 252.3

Биеийн хүчний хөдөлмөр нэр хүндтэй хэмээн хичнээн ярьж, бичсэн ихэнх нь биеийн хөдөлмөрийг дорой буурай хүмүүсийн хийх ажил хэмээн ойлгосоор байна. Залуу эрчүүд биеийн хүчний ажил хийхгүйн тулд багш, албан газрын ажилтан, худалдаачин, эмч, хуульч болон бусад суумгай ажлыг хийх хүсэлтэй болсон. Залуу эмэгтэйчүүд гэр орны ажлаас хөндийрч өөр бусад мэргэжил олгох сургалтанд хамрагдаж байна. Эдгээр хүмүүс шударга хөдөлмөр ямар ч эрэгтэй, эмэгтэй хүнийг доройтуулдаггүйг ойлгох хэрэгтэй. Хувиа бодон өөртөө найдах, үр дүнгүй дэмий суух зэрэг нь хүмүүсийг доройтуулдаг. Үр дүнгүй цагийг дэмий өнгөрөөх нь хувийн хүсэлдээ боолчлогдох зан чанарыг бий болгож, үр дүнд нь амьдрал хоосорч, амьгүй болон хувирдаг. Ийм зүрх сэтгэлд бүх төрлийн бузар муу үрслэн ургадаг. мУчир нь өөр дээр нь үргэлж асгарах бороог уудаг, өөрийг нь эдлэгсдэд ашигтай тэжээлийг ургуулдаг газар нь Бурханаас ерөөл авдаг. Харин тэр нь хогийн ургамлууд болон халгайнуудыг ургуулбал хэрэггүй болж, хараалд ойртон, шатаагдаж төгсдөг.” Еврей 6:7, 8. Бо 253.1

Олон төрлийн ухааныг сургах гэж үрэн таран хийсэн сурагчдын цаг ашиг тус, аз жаргалыг мэдрүүлэх чадваргүй болон хувирдаг. Үүний оронд залуучууд өдөр тутмын үүргээ гүйцэтгэх арга барилд бүрэн сургагдсан байх нь илүү дээр. Залуу эмэгтэй Франц хэл, алгебр болон төгөлдөр хуурын мэдлэггүй байж болох боловч сайн талх барих, өөрт тохирсон, цэвэрхэн шагласан хувцас урлах, гэр орны олон төрлийн үүргийг хийж гүйцэтгэж сурсах байх нь туйлын чухал. Бо 253.2

Гэр бүлийн эрүүл мэнд, аз жаргалд хамгаас илүү чухал зүйл бол хоол бэлтгэж байгаа хүний чадвар, ухаан байдаг. Муу, эрүүл бусаар бэлтгэсэн хоол хүнсээр гэрийн эзэгтэй насанд хүрсэн хүний идэвхт амьдрал болон хүүхдийн хөгжлийг сааруулж, аюулд ч хүргэж болох юм. Бие махбодын хэрэгцээнд тохируулсан, дур хүсэл төрүүлэхүйц, амттай хоол хүнс бэлтгэснээр гэрийн эзэгтэй буруу үйлдэл хийхээс сэргийлж зөв үйлдэлтэй болж болох юм. Иймээс амьдралын аз жаргал нь өдөр тутмын жирийн үүргээ итгэл даахуйцаар гүйцэтгэхтэй холбоотой. Бо 254.1

Гэр бүлийг эрэгтэй, эмэгтэй хүн нийлж бүрэлдүүлдэг учир охид хөвгүүдийн аль аль нь гэр орны ажилд мэдлэг хуримтлуулсан байх хэрэгтэй. Ороо хурааж, гэрээ цэвэрлэн, аяга тавгаа угаан, хоол унд бэлтгэж, хувцсаа угааж, шидэх ажил ямар ч эрэгтэй хүнийг эр хүний зан чанараас хөндийрүүлэхгүй. Харин ч эр хүн энэ бүхнийг хийж сурснаар илүү аз жаргалтай, ашиг тустай болох болно. Нөгөөтэйгүүр, охид морь хазаарлаж, унах, алх, хөрөө хэрэглэх, тармуур, сэрээ ашиглах тал дээр сургагдсан байвал амьдралын чухал хэрэгцээтэй үед ашиг тусаа өгнө. Бо 254.2

Хүүхэд залуучуудыг Бурхан Библи дээр өдөр тутмын биеийн хөдөлмөрийг ямар ихээр таашаан авч үздэг байсан талаар судлахад нь дэмжлэг үзүүлээрэй. Тэдэнд мэш үзүүлэгчдийн хөвгүүд”-ийн (Хаадын дэд 6:1-7) талаар уншуулаарай. Эш үзүүлэгчдийн хөвгүүд сургуульд суралцаж байсан хэдий ч өөрсөддөө зориулан байшин барихаар болсон. Тэдгээрийн нэг нь зээллэж авсан сүхээ алдаад гайхамшигтайгаар олж авсан тухай өгүүлдэг. Сурагчиддаа Бурхан болон хүнд үйлчилдэг байсан хамгийн агуу үйлчлэлийг хийж байсан мужаан Есүс, майхан оёгч Паулын талаар уншиж өгөөрэй. Тэд өдөр тутмын хүнд хүчир ажлыг үйлчлэлтэй хослуулж, таван ширхэг талх авчирсан хүүг ашиглан Аврагч олон мянган хүнийг хооллосон гайхамшиг бүтээсэн талаар уншиж өгөөрэй. Ядууст хувцас оёж өгөх ажлыг хийлгэхийн тулд үхлээс амилуулсан ёдолчин Доркас, «Ноос ба маалинган даавууг тэр сонгон авч, гараа хумхилгүй ажилладаг, » «тэр үүр цайхаас өмнө босож, гэр бүлдээ унд цайг бэлтгэж, шивэгчин бүсгүйчүүлдээ хийх ёстойг нь хуваарилдаг, » «усан үзмийн мод тариалдаг, » түүний гар улам хүчтэй болно, » «Ядуу хүнд гараа сунгадаг. Гачигдаж дутагдсан хүмүүст тусалдаг, » «Тэр гэр орондоо санаа тавих бөгөөд залхуурахыг үл мэдэх” гэсэн Сургаалт үгс номон дээр дүрслэн харуулсан мэргэн эмэгтэйн талаар уншиж өгөөрэй. Сургаалт үгс 31:13, 15; 31:16, 17, 20, 27. Бо 254.3

Ийм хүний талаар Бурхан: “ЭЗЭНээс эмээгч эмэгтэй л магтаал авах учиртай. Ажил үйлсийнх нь үр жимсийг түүнд өг. Ажил үйлс нь дааман хаалган дээр түүнд хүндэтгэлийг авчрах болтугай.” Сургаалт үгс 31:30, 31 гэж өгүүлдэг. Бо 255.1

Хүүхэд бүрийн хувьд анхны үр ашигтай хөдөлмөр олгох сургууль нь гэр орон байх ёстой. Мөн боломжтой бол сургууль бүр биеийн хөдөлмөртэй холбоотой сургалтын газартай байх хэрэгтэй. Хөдөлмөр сургалтын газар нь биеийн тамирын танхимыг илүү сайнаар орлох болно. Хөдөлмөр сургалтын газар хүүхдийн хүмүүжилд ИЛҮҮ ҮР ашгаа өгөх газар болох юм. Бо 255.2

Биеийн хөдөлмөрт одоо тавьж байгаагаас илүү анхаарал тавих шаардлагатай байна. Сургуулиуд оюун ухаан болон ёс зүйн хамгийн өндөр боловсрол олгохыг хичээхийн зэрэгцээ бие махбодын, хөдөлмөрийн боловсрол олгох газартай байхаар зохион байгуулагдах шаардлагатай. Газар тариалан, үйлдвэрлэл гэх мэтийн хүнд хэрэг болохуйц олон төрлийн ур чадваруудыг сургуулиудад заах хэрэгтэй. Мөн гэр бүлийн эдийн засаг, эрүүл хоол хүнс, оёдол, эрүүл ахуйд нийцэх хувцас зохион бүтээж, оёх, өвчтөнг асрах, ургийн бичиг хөтлөх зэргийг хамруулах хэрэгтэй. Сургуулийг ногоон талбай, хөдөлмөрийн сургалт явуулах газар, эмчилгээний өрөөгөөр хангаж чадварлаг зааварлагч, багш нарыг ажиллуулах хэрэгтэй. Бо 255.3

Зохион байгуулагдаж буй ажил тодорхой зорилготой, бүрэн төгс байх хэрэгтэй. Хүн бүрт олон төрлийн гарын ур чадвар хэрэгцээтэй байдаг боловч нэг чадварыг маш сайн эзэмшсэн байх нь чухал. Залуучууд сургуулиа орхиж явахдаа хэрэгцээ шаардлага гарсан тохиолдолд амьдралаа залгуулж болохуйц мэргэжил, чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй. Бо 256.1

Сургуулиуд мэргэжлийн сургалт зохион байгуулахад их хэмжээний зардал гардаг гэсэн шалтгаанаар хөдөлмөрийн сургалт явуулахаас татгалздаг. Хэрэв мэргэжил олгох зорилгодоо хүрч чадах юм бол зардал ашгаа өгөх л болно. Залуучуудыг сургахаас илүү чухал хариуцлага бид нарт өгөгдөөгүй, залуучуудыг сургах зорилгыг биелүүлж байгаа нөхцөлд өндөр зардал зөв зохистой зардал хэмээн тооцогдох болно. Бо 256.2

Мэргэжлийн сургалт зохион байгуулахын тулд өндөр зардал гаргахыг эдийн засгийн талаас нь судлах юм бол энэ нь жинхэнэ, үнэн зөв эдийн засаг хэмээн тооцогдоно. Мэргэжлийн сургалт зохион байгуулснаар олон хөвгүүд архидан согтуурах, гудамжинд гарахаас сэргийлэгдэнэ. Ногоон талбай, хөдөлмөр сургалтын төв, усан сангууд яваандаа олон эмнэлэг, сувилал байгуулах зардлыг хэмнэх болно. Залуучууд үр ашигтай хөдөлмөр эрхлэх зуршлыг төлөвшүүлж, хэрэгцээтэй, бүтээмжтэй байх чадвартай болох үед, энэ нь нийгэм болон улс оронд ямар ашиг авчрахыг тооцоолж болно гэж үү? Бо 256.3

Хичээл сургалтаас хөндийрөн цэвэр агаарт хөдөлмөрийн чадвар эзэмшиж байгаа нь бүхэл биенд маш сайн ашиг тусаа өгөх дасгал болох болно. Ямарч хөдөлмөрийн чадвар газар тариалан эрхлэх чадвараас илүүд тооцогдох ёсгүй. Газар тариалан эрхлэх сонирхлыг бий болгон, хөгжүүлэхийн тулд маш их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Багш нар Библи дээр газар тариалан эрхлэх тал дээр юу гэж заадаг талаар танилцуулах хэрэгтэй. Бурхан хүнийг газар хагалуулахаар төлөвлөсөн. Дэлхийг удирдахаар бүтээгдсэн анхны хүн цэцэрлэг арчлах үүрэгтэй байсан. Дэлхийн хамгийн агуу, өндөр язгууртай хүмүүс газар тариалан эрхэлдэг хүмүүс байв. Газар тариалан эрхэлдэг хүнд ямар ашигтай талууд байдгийг зааж сургаарай. Нэгэн мэргэн хүн, “Бүхний эцэст талбайг боловсруулагч хаан тэр газартаа тэргүүлэх болой.” Номлогчийн үгс 5:9 гэж хэлсэн байдаг. Библи дээр газар тариалан эрхэлдэг хүний талаар, “Бурхан ёс журмаар нь заан, сургадаг юм.” Исаиа 28:26 гэж өгүүлсэн байдаг. Мөн дахин, “Инжрийн модыг арчлагч үр жимсийг нь идэх болно.” Сургаалт үгс 27:18. Газар тариалан эрхлэн амьдралаа залгуулдаг хүн олон уруу таталтыг даван гарч, тоолж баршгүй боломж, ивээлүүдээр хангагдана. Ийм боломж, ивээлүүдийг том хотод ажиллаж амьдарч байгаа хүн авч чадахгүй. Өнөө үеийн эд хөрөнгөнд найдаж, худалдаа наймааны тэмцэл дунд оршиж байгаа нийгэмд маш цөөхөн хүн газар тариалан эрхлэгч шиг жинхэнэ тусгаар тогтнол, шударгаар хөлсөө үнэлүүлэх боломжоор хангагдаж байна. Бо 257.1

Сурагчдад газар тариалангийн талаар зааж сургахдаа зөвхөн онол бус дадлагыг зааж өгөөрэй. Сурагчид байгаль цаг агаар, хөрсийг хэрхэн бэлтгэх, ногоо тарих хамгийн үр дүнтэй арга барилын талаар онолыг зааж болох хэдий ч заавал амьдрал дээр дадлага хийлгэсэн байх хэрэгтэй. Багш нар сурагчидтай хамтдаа хөдөлмөрлөж, чадварлаг болон тууштай байдлаар дамжуулан амжилтанд хүрч болохыг харуулах хэрэгтэй. Ингэснээр хүүхдүүдэд бүх чадлаараа, бүх боломжоо ашиглан ажиллах хүсэл төрнө. Ийм хүсэл, хүч чадал нэмсэн дасгал, нарны гэрэл, цэвэр агаартай нийлэн газар тарилангийн ажилд дуртай болох мэдрэмжийг төрүүлж, олон залуучуудын ирээдүйн мэргэжлийг тодорхойлоход тус болох болно. Энэ нь том хотууд руу чиглэж байгаа агуу нүүдэлд саад тавих нөлөө болон хувирч болох юм. Бо 257.2

Манай сургуулиуд ажилгүй олон хүмүүсийн нөхцөл байдалд тус болохуйц газар болж болох юм. Газар хагалах ажилд чадварлаг, тууштай ажиллах хүмүүсийг сургаснаар өдөр тутам тоо нь өсөж буй тусламж шаардлагатай, өлсгөлөнд баригдан гэмт хэрэгтнүүдийн ангид нэгдэж буй олон хүн аз жаргалтай, эрүүл, биеэ даасан хүмүүс болон хувирч болох юм. Бо 258.1

Мэргэжил боловсролтой хүнд хөдөлмөрийн боловсрол хэрэгцээтэй байдаг. Ухаантай, аливаа зүйлсийг маш хурдан өлгөн авдаг хүн өөрийн мэдлэг, чадварын дагуу амьдралаа залгуулах ажилтай болох боловч ажлаа бүрэн гүйцэтгэх биеийн тэнхээ тамиргүй байж болох юм. Ихэвчлэн номноос олж мэдсэн мэдлэг өнгөц байдаг. Бодит хөдөлмөр их хэмжээний ажиглалт, бие даан тунгаан бодох боломжийг бий болгодог. Хөдөлмөрийг зөв гүйцэтгэвэл бодит амьдралын ухаан төлөвшин, хөгжиж эхэлдэг. Үүнийг бид амьдралын ухаан гэж нэрлэдэг. Энэ ухаан нь төлөвлөж, гүйцэтгэх чадварыг хөгжүүлж, эр зориг болон тэвчээрийг хүчирхэгжүүлж, ая эв, чадварыг бий болгож өгдөг. Бо 258.2

Өвчтнүүдийг гардан эмчилж мэдлэг мэргэжлээ эзэмшсэн эмч зөвхөн дадлага туршлага хийсний үр дүнд л өвчний шинж тэмдгийг хурдан оношлох чадвартай, өргөн хүрээний мэдлэгтэй, онцгой тохиолдолд түргэн тусламж үзүүлж чаддаг, бүх талын шаардлагатай чадваруудыг эзэмшиж чаддаг. Бо 258.3

Сүмийн пастор, баярын мэдээ түгээгч, багш нар амьдралын өдөр тутмын үүрэг даалгавраа гүйцэтгэх мэдлэг, чадварыг эзэмшсэнээ харуулж чадсан үедээ хүмүүст гайхамшигтайгаар нөлөөлөх боломжтойгоо ойлгож ухаардаг. Баярын мэдээ түгээгчийн амжилт болон амьдрал ахуй нь амьдралын бодит мэдлэг хэр зэрэг хурааснаас ихээхэн шалтгаална. Хоол хүнсээ хэрхэн бэлтгэх, осол аюул тохиолдоход, өвчин зовлонг эдгээхэд, шаардлагатай үед гэр орон болон сүмийн барилга барихад эзэмшсэн чадварууд ихэвчлэн аж амьдралдаа амжилт гаргах эсэхийг тодорхойлож өгдөг. Бо 259.1

Боловсрол олгох явцад сурагчдыг биеийг нь даалгаж сургах юм бол олон тооны сурагчдад сургалт ашиг тусаа өгөх болно. Өр тавьж, эцэг эхчүүддээ хэт найдан, өөртөө итгэлгүйгээр хандахын оронд залуучууд охидыг өөрсөддөө найдаж сурахад тусламж үзүүлэх хэрэгтэй. Ингэснээр тэд мөнгө, цаг хугацаа, эрч хүч, боломжуудыг үнэлж, цагийг дэмий хоосон, үрэн таран хийх уруу таталтаас хөндийрөх болно. Залуус аривлан хямгадах, бүтээлч, биеэ хянах, бодит амьдралын худалдаа арилжаагаа зохицуулах, тодорхой зорилготой байх чадваруудыг тус тус эзэмшсэнээр амьдралын тэмцэлд чухалд тооцогдох бэлтгэлийг хангах юм. Сурагчид өөрсдийн хариуцлагыг үүрч сурах тал дээр сургамж авч чадсанаар сурч байгаа сургуулиуддаа үлгэр жишээ үзүүлэх боломжтой болно. Өнөө үед олон сургуулиуд зээл авсанаар санхүүгийн бэрхшээлд унаж байгаа ба зээл тавьснаас болж хүүхэд залуучуудад амьдралд бэлтгэх тусламжийг үзүүлж чадахгүй байдалд орсон байна. Бо 259.2

Боловсрол бол амьдралдаа гүйцэтгэх дургүй, хүнд хүчир үүрэг даалгавраас хөндийрөх арга хэрэгслэл биш. Харин ч боловсрол амьдралын ажил үйлсийг илүү амжилттай гүйцэтгэх шилдэг арга барилуудыг зааж өгдөг. Амьдралын жинхэнэ зорилго нь өөрсөддөө хамгийн шилдэг ашгийг нээж олохыг хичээхэд бус харин өөрт хариуцуулж өгсөн ажил үйлсээ итгэл даахуйцаар гүйцэтгэн, сул дорой, мэдлэг багатай нэгэнд тусламжийн гараа сунгаснаар Бүтээгч Бурханаа хүндлэн дээдлэхэд оршдог. Эдгээрийг залууст зааж сургах хэрэгтэй. Бо 259.3

Биеийн хүчний хөдөлмөрийг ихэвчлэн ухаан заралгүй, хааш яаш байдалтай гүйцэтгэдэг учир хүмүүс биеийн хүчний хөдөлмөрийг маш муугаар хүлээн авдаг болсон. Биеийн хүчний ажил сонголтоор бус харин хэрэгцээн дээр үндэслэн гүйцэтгэгддэг байх ёстой. Ажилчин ажилдаа сэтгэлээ шингээлгүй ажиллах юм бол өөртөө итгэлгүй болж яваандаа бусдын хүндэтгэлийг хүлээхээ больж эхэлнэ. Хөдөлмөрийн сургалт дээрх алдааг засахыг зорьдог байх ёстой. Хөдөлмөрийн сургалт нарийн тооцоо, тууштай байдлыг зааж сургах ёстой. Сурагчид хөдөлмөрийн сургалтаар эмх цэгц, ая эвийг олж сурах, цаг хугацаа, хөдөлгөөн бүрээ зөв хянан зохицуулах аргуудыг суралцах хэрэгтэй. Сурагчдад зөвхөн шилдэг арга барилуудыг бус харин байнга, үргэлжид шинэчлэн сайжруулах хүсэлд автагддаг байхыг зааж сургах нь чухал хэрэгтэй. Хийж гүйцэтгэж байгаа ажлаа хүний уураг тархи, гараар хийж болохуйц хамгийн шилдэг ур ухааны бүтээл болгохын төлөө шамдан ажилладаг болоход туслах хэрэгтэй. Бо 260.1

Хөдөлмөр сургалт залуучуудыг боолууд биш харин эздүүд болгох болно. Ийм сургалт амьдралын хүнд хүчир хариуцлагыг үүрч буй нэгний ачааг хөнгөлж, хамгийн энгийн мэргэжлийг хүндэтгэлтэй мэргэжил болгон өргөмжилнө. Биеийн хөдөлмөрийг захуутай, хүнд хүчир хэмээн бодож, өөрийгөө өөхшүүлэх байдлаа дөвийлгөн, аливааг шинэчлэх ямар ч санаачлага гаргадаггүй хүн биеийн хөдөлмөрийг дарамт гэж үзэх болно. Харин жирийн хөдөлмөрийн нууцыг нээсэн хүн эрхэм, сайхан байдлыг нь олж харна. Тэд биеийн хөдөлмөрийг баяр хөөртэйгөөр, итгэмжтэйгээр, тууштайгаар хийж гүйцэтгэнэ. Бо 260.2

Ийнхүү сургагдсан залуус шударга байж чадвал ямар ч ажил төрлөөр дамжуулан бусдад хэрэгтэй, итгэл хүндэтгэл даасан хүмүүс болж төлөвшинө. Бо 261.1

*****