Боловсроа

50/66

Хорин Гуравдугаар Бүлэг - Амралт

“Бүх юм тогтоогдсон
цаг мөчтэй.”

Амралт, зугаа цэнгэл хоёрыг бид зааглан ойлгох хэрэгтэй. Амралт гэдэг үгийн гол утга санаа нь хүчирхэгжүүлж, сэргээн босгох гэсэн утга санааг агуулдаг. Амралт нь бидний өдөр тутмын үйл ажиллагаа, санаа зовоодог асуудлуудаас хөндийрөхийг сануулж, оюун ухаан бие махбодыг шинэчлэн, сэргээж, амьдралын ажил үүрэгтээ шинэ эрч хүчтэйгээр эргэн ороход тус болдог. Бо 243.1

Харин зугаа цэнгэл гэдэг нь зугаацаж цэнгэх хүсэл ба ихэвчлэн зугаа цэнгэл маань хэрээс хэтэрсэн байдаг. Энэ нь ашиг тустай ажил хөдөлмөрийн эрч хүчээс хумслан хулгайлж, амьдралын жинхэнэ амжилтанд чөдөр болдог. Бо 243.2

Бидний бие махбод үйл ажиллагаатай байхаар бүтээгдсэн. Бие махбодынхүч чадал дасгал хөдөлгөөнгүй байдлаар дамжин эрүүл бус болсон нөхцөлд оюун ухааны хүч чадал ч гэсэн хүрч болох өндөр хэмжээнд ашиглагдах боломжгүй болдог. Сургуулийн анги танхимд сурагчид бие махбодын хувьд хөдөлгөөнгүй байдалд орохоос өөр аргагүй болдог. Хөдөлгөөнгүй байдал нь бусад эрүүл бус нөхцөл байдалтай хоршин хүүхдүүдийн хувьд давж гарахад маш хүнд нөхцлийг бүрэлдүүлдэг. Энэ байдал сул дорой хүүхдэд бүр ч хүндээр тусдаг. Ихэвчлэн ангиудын агааржуулалт дутмаг, буруу хэлбэртэй суудал нь нурууг буруу байрлалтай болгож, уушиг, зүрхийг хавчигдмал байрлалд оруулан муу нөлөө үзүүлдэг. Хүүхдүүд ийм нөхцөлд гурваас таван цагийг өнгөрөөж, бузар муу, өвчний нян агуулсан агаараар амьсгалах шаардлагатай болдог. Тиймээс сургуулийн анги танхим нь насан туршийн өвчин үүсгэх үндсийг тавьж өгөх газар болон хувирчээ. Тархи бол бие махбодын хамгийн нарийн, эмзэг эрхтэн юм. Тархинаас бие махбодын бүх мэдрэлийн эрч хүч ялгаран гардаг. Тархи буруу үйл ажиллагаанаас болж хамгийн ихээр гэмтдэг. Тархийг эрүүл бус орчинд, бүрэн төлөвшиж дуусаагүй үед нь хэт их ачаалалд оруулснаар доройтолд орж, үүрдийн бузар муу үр дүн бий болдог. Бо 243.3

Хүүхдүүдийг байшинд эсвэл өрөөнд удаан хорих, бие махбодын хөгжил сайн хөгжихөөс нааш эрчимтэй хичээл судлахыг шаардахгүй байх хэрэгтэй. Хүүхдийн наймаас арван нас хүртэлх хугацаанд хээр тал, цэцэрлэгт хүрээлэн хамгийн шилдэг хичээлийн танхимыг бүрэлдүүлэн бий болгодог. Эдгээр насны хүүхдүүдийн хувьд ээж нь хамгийн сайн багш, байгаль хамгийн шилдэг сурах бичиг нь байх ёстой. Хүүхэд сургуульд орох нас нь болсон хэдий ч номноос олж болох мэдлэгээс илүү эрүүл мэндэд нь анхаарал хандуулах хэрэгтэй. Хүүхэд бие махбод болон оюун ухааны хувьд өсөн хөгжиж болох орчноор хүрээлүүлэх ёстой. Бо 244.1

Цэвэр агаар болон дасгал хөдөлгөөн зөвхөн хүүхдэд дутагддаг юм биш. Бага сургууль болон ахлах сургуулиудад зрүүл ахуйн энгийн зарчмуудыг үл тоомсорлосоор байгаа нь тодорхой харагддаг. Олон сурагчид өдөр тутам номоо шагайн бөгтийсөн байрлалтай суудаг. Цээж нь хавчигдсан учир хангалттай, гүнзгий агаар амьсгалж чадахгүй, цусны эргэлт нь удааширч, хөл нь хүйтэн болж, толгой нь халж эхэлдэг. Бие махбодод хангалттай шим тэжээл өгөхгүйгээс болж булчин нь суларч, бие махбодын тогтолцоо нь суларч, өвчинд баригддаг. Ийм байдалд удаан байсан сурагчид амьдралын туршид тахир дутуу болдог. Эдгээр сурагчид эрүүл саруул нөхцөлд, тогтмол дасгал хөдөлгөөн, нарны гэрэл, цэвэр агаараар амьсгалж байсан бол сургуулиасаа бие махбод болон оюун ухааны хувьд маш ихээр өсөж хөгжин төгсөх байсан. Бо 244.2

Хязгаарлагдмал цаг хугацаа, боломжоо ашиглан боловсрол эзэмших гэж байгаа сурагч дасгал хөдөлгөөн хийж өнгөрөөсөн цаг хугацаагаа дэмий зарцуулсан цаг биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Байнга номнууддаа анхаарал хандуулан уншдаг хүн хэсэг хугацааны дараагаар оюун ухаан нь цэцэн цэлмэг байхаа больсныг мэдэрдэг. Бичгийн ажил эрхэлдэг хүмүүс бие махбодын хөгжилдөө анхаарал хандуулах юм бол ихэнх цагаа судалгаандаа зарцуулдаг хүнээс илүү гайхамшигтай амжилт гаргах юм. Бо 245.1

Зөвхөн нэг төрлийн мэдлэгийг өгөх ухааныг хөөцөлдсөнөөр оюун ухаан тэнцвэрээ алдаж эхэлдэг. Оюун ухаан болон бие махбодын хүч адил хэмжээгээр ачаалал авч, бодол санаа олон төрлийн зүйлсийн талаар тэнцвэртэй бодож цэгнэх үед биеийн бүх чадал нэгэн зэрэг, зөв хөгжих боломжтой болно. Бо 245.2

Хөдөлгөөнгүй байх нь зөвхөн оюун ухаан бус ёс зүйн хүчийг доройтуулан сулруулдаг. Бурхан биеийн бүх тогтолцоотой холбогддог тархины мэдрэлийн холбоосуудаар дамжуулан хүнтэй холбоо тогтоон, харилцдаг ба энэ нь хүний дотоод сэтгэлд хамгийн чухал нөлөөг үзүүлдэг. Төв мэдрэлийн тогтолцооны цахилгаан гүйдэлд саад учруулж байгаа бүхэн амин чухал хүчийг сулруулж, оюун ухааны мэдээлэл хүлээн авах чадварыг муутгаж, ёс зүйг зөв чиглүүлэхэд хүндрэл учруулдаг. Бо 245.3

Хэт их хичээл судлах нь тархин дахь цусны эргэлтийг ихэсгэж энэ нь эрүүл бус сэтгэлийн хөөрлийг төрүүлж, биеэ хянах чадварыг сулруулснаар тухайн хүн сэтгэлийн мэдрэмж, элдэв буруу хэв маягт автагддаг. Ийнхүү бузар муугийн үүд хаалга нээгддэг. Бие махбодын хүчээ буруу ашиглах, бүр ашиглахгүй болсны үр дүнд завхрал, хээл хахууль дэлхий дахиныг нөмрөөд байна. «Бардамнал, илүүдэл болсон хоол хүнс, хийх ажлаа олж ядсан байдал» зэрэг нь Содомыг сүйрэл рүү хөтөлсөнтэй адил энэ үеийн нийгмийн хөгжилд маш муу нөлөө үзүүлж байна. Бо 245.4

Багш нар эдгээрийг ойлгож ухааран сурагчиддаа зааж сургадаг байх хэрэгтэй. Сурагч нартаа зөв сэтгэн бодох чадвар зөв амьдрал руу хөтөлдөг ба зөв, цэвэр ариун бодол санаатай байхад бие махбодын дасгал хөдөлгөөн маш чухал болохыг зааж өгөөрэй. Бо 246.1

Сурагчиддаа тохирохуйц амралт, завсарлага зохион байгуулах нь багш нарт бэрхшээлийг учруулах нөхцөл болдог. Олон сургуулиудад гимнастикийн дасгал хийлгэж байгаа нь үр дүнгээ өгдөг, гэвч хэрэв сайтар хянаж, харгалзаж байхгүй бол хэтрүүлэх явдал ажиглагддаг. Спорт танхимд олон залуучууд хүч чадлаа гайхуулах гэж байгаад амьдралын туршид харамсахуйц гэмтэл авдаг. Бо 246.2

Спорт танхимд дасгалыг маш сайн зохион байгуулсан ч энэ нь цэвэр агаарт зохион байгуулсан амралт, чөлөөт цагтай зүйрлэх аргагүй юм. Сургуулиуд сурагч нарт цэвэр агаарт амрах боломжийг илүү нээж өгдөг байх хэрэгтэй. Сурагчид эрчимтэй дасгал хийх хэрэгтэй. Залхуу хойрго, зорилгогүй байдлаас илүү айж эмээх бузар муу гэж бас байдаг. Залуучуудын сайн сайхны төлөө санаа тавьж байгаа хүмүүсийн хувьд ихэнх спортын тоглоомууд санааг нь зовоож байдаг. Спортын тоглоомууд сурагчдын гаргаж буй амжилт, ирээдүйн амьдралд гаргах амжилтанд үзүүлж байгаа нөлөөг бодож үзээд санаа зовж эхэлдэг. Спортын тоглоомонд хэт их цаг зарцуулж байгаа сурагч хичээлдээ анхаарлаа хандуулахаа больдог. Спортын тоглоом залуучуудыг чин сэтгэлээсээ, бодит ажил хөдөлмөртөө анхаарал тавихгүй байхад нөлөөлдөг. Спорт тоглоом хөгжин дэвжих, энэрэнгүй хандах, жинхэнэ эр хүн байх тал дээр буруу нөлөө үзүүлдэг. Бо 246.3

Хүмүүсийг хамгаас илүү сонирхдог хөл бөмбөг, бокс зэргийн спорт нь сургуулийн сурагчдын хувьд харгислал болон хувирдаг. Спортын тоглоомууд эртний Ромын спорт тоглоомуудын төлөвшүүлдэгтэй адил зан чанарыг төлөвшүүлж байна. Эдгээр нь бусдыг ялан дийлж, дарангуйлах, мунхаг хүчиндээ бардах, бусдын амь амьдралыг үл тоох, залуучуудыг аймшигтай, ёс суртахуунгүй байдлаар хүч чадлыг нь шавхан гаргахад нөлөөлж байна. Бо 247.1

Зарим спортын тоглоомуудыг хэрцгий биш боловч олон тооны хүмүүс их хэмжээтэй тоглодог учир буруутгах шаардлагагүй гэж үзэх болсон. Эдгээр нь зугаацах, хэт их сэтгэлийн хөдлөлд автагдахад нөлөөлдөг тул ашигтай хөдөлмөрийг үл таашаах, амьдралын өдөр тутмын үүрэг хариуцлагаа үл тоомсорлоход нөлөөлдөг. Эдгээр нь амьдралын бодит, эрүүл байдлын амт болон зөв сайхан баяр жаргалыг мартуулах хандлагатай байдаг. Ийнхүү хууль бус, хөнгөн амьдралын үүд хаалга нээгдэж, эдгээр нь аймшигтай муу үр дүнд хүргэдэг. Бо 247.2

Зугаа цэнгэл хөөцөлдөх зорилготой үдэшлэгүүд өргөнөөр тэмдэглэгддэг ба энэ нь оюун ухаан болон зан чанарын жинхэнэ өсөлт хөгжилд саад учруулдаг. Хөнгөн хийсвэр харилцаа үүсгэж, хэт үрэлгэн, зугаа цэнгэл хөөдөлдсөн байдал нь хэт хөнгөн амьдралыг үүсгэн бий болгож, амьдралыг тэр чигээр нь бузар муу руу чиглүүлдэг. Ийм зугаа цэнгэлийн оронд эцэг эхчүүд болон багш нар эрүүл саруул, ашиг тустай, амьдрал бэлэглэгч зугаа цэнгэлийг бий болгож чадах юм. Бо 247.3

Бидний сайн сайхан руу чиглүүлэх эдгээр болон бусад зүйлсийн талаар Бурханы Онгод зааварчилсан байдаг. Бурханаар удирдуулж байсан эртний хүмүүсийн хувьд амьдрал нь маш энгийн байсан. Тэд байгальтай шууд харилцаатай амьдарч байв. Үр хүүхдүүд нь эцэг эхийнхээ ажилд тусалж, байгалийн эрдэнэсийн өргөөнөөс үзэсгэлэн гоо, гайхамшгийг судалж, суралцдаг байсан. Тэд хээр тал болон ой шугуйн аниргүйд үеэс үед дамжин ирсэн Бурханлаг итгэл бишрэлийн гайхамшигтай, үнэнийг тунгаах боломжтой байсан. Ийм боловсрол хүчирхэг хүмүүсийг хөгжүүлдэг байлаа. Бо 247.4

Өнөө үед амьдрал хэт өнгөц болж, хүмүүс ч доройтсон. Бид эрт цагийн энгийн амьдрал руугаа буцан очих боломжгүй болсон ч эртний хүмүүсээс жинхэнэ амралтын утга учрын талаарх сургамжуудыг авах боломжтой. Жинхэнэ амралт нь бие махбод, оюун ухаан, сэтгэлийг хөгжүүлэх зорилготой юм. Бо 248.1

Гэр бүл болон сургуулийн эргэн тойрны нөхцөл байдал амралтаа зөв өнгөрөөхөд тус болдог байх ёстой. Гэр бүл болон сургуулийг байгуулахдаа дээрх зүйлсийг анхааралдаа аваарай. Мөнгө, нийгмийн нийтлэг сэтгэхүйгээс илүү оюун ухаан, бие махбодын зрүүл мэндэд анхаарал хандуулдаг хүмүүс хүүхдүүддээ байгалиас сургамж авч, байгалийн амар тайван нөхцөлд амраахыг хүснэ. Сургууль бүр сурагчиддаа газар тариалан эрхлүүлэх, хээр тал, ой модтой ойрхон байх боломжийг бүрэлдүүлж чаддаг бол боловсролын ажилд их хэмжээний ахиц гарах нөхцөл бүрэлдэнэ. Бо 248.2

Багш нар сурагчидтайгаа хамт амралтаа өнгөрөөх нь сурагчдын амралтыг хамгийн сайн үр дүнтэй болгодог. Жинхэнэ багш хүүхдүүдтэй чин сэтгэлээсээ, дотно нөхөрлөснөөр сурагч нартаа маш үнэтэй бэлгийг өгч чаддаг. Бид эелдэг харилцаагаар дамжуулан бусдыг ойлгож ухаардаг болохыг зөвхөн насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс ойлгох шаардлагатай бус харин ч залуучууд хүүхдүүд үүнийг илүү ихээр ойлгож ухаарах шаардлагатай юм. Бид залуучууд хүүхдүүдэд сайн туслах боломжтой болохын тулд тэднийг ойлгох хэрэгтэй. Багш болон сурагчдын эелдэг харилцааг хүчирхэгжүүлэхийн тулд ангиас гадуур нөхөрлөх боломжийг нээж өгөх нь ИЛҮҮ ҮР АҮНГ бий болгодог. Зарим сургуулиудад багш нар нь амралт, чөлөөт цагаар сурагчидтайгаа байнга хамт байдаг. Багш нь сурагчидтай нэг зорилготой болж, хээрийн аялалд хамт явж, сурагчидтайгаа нэгдмэл болж эхэлдэг. Энэхүү аргыг илүү өргөнөөр хэрэгжүүлэх нь сургуулиудад маань маш сайн нөлөө үзүүлэх болно. Мэдээж энэ нь багш нараас их хэмжээний золиос гаргахыг шаардана, харин хураан авах үр жимс нь элбэг дэлбэг байх нь гарцаагүй. Бо 248.3

Бусдад тусламж үзүүлж, бусдын хэрэгцээг хангаж буй хүүхэд залуучуудын хувьд өөрсдийн эрх ашгийг хайсан амралт, зугаа цэнгэл агуу ивээл хүртээдэггүй. Хүүхэд залуучууд ямар нэгэн санааг байгалиасаа өөдрөг, баяр хөөртэйгөөр хүлээн авах зан чанартай байдаг. Цэцэг ногоо тарих төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээс өмнө, багш анги болон сургуулийн хашааг үзэсгэлэнтэй болгох сонирхлыг сурагч нарт төрүүлэх хэрэгтэй. Энэ нь давхар ашиг тустай байх болно. Сургуулиа үзэсгэлэнтэй болгохыг хүсэж байгаа сурагчид цэцэгсийг сүйтгэж, устгах хүсэл төрөхгүй. Харин ч үзэсгэлэнтэй байдал, эмх цэгц, цэцэг ногоог асран халамжлах мэдрэмж ундран гарч, нөхөрлөл, хамтран ажиллах чадвар хөгжиж эдгээр нь амьдралынх нь туршид ивээл болон хувирна. Бо 249.1

Тансаг байгалиас тусгаарлагдсан хүүхдүүдтэй байгалийн үзэсгэлэнг хуваалцан хээр тал, уул модонд аялал зугаалга зохион байгуулснаар сургууль, гэр орноо цэцэрлэгжүүлэх хүсэл төрөх болох болно. Бо 249.2

Мэдрэмж сайтай багш сурагчдаа бусдад тусламж үзүүлэх арга хэмжээнд оролцуулах маш олон боломжуудыг нээж илрүүлэх болно. Бяцхан хүүхдүүдийн хувьд багш нар бол хэмжээлшгүй их итгэл найдвар, хүндэтгэлийг эдэлдэг хүмүүс нь болж хувирсан байдаг. Багш хүүхдүүдэд гэр бүлдээ өдөр тутмын ажил үүрэгтээ чин сэтгэлээсээ оролцох, ядуус, өвчтэй зовлонтой хүмүүст туслалцаа үзүүлэх саналыг дэвшүүлэх бүрт үр дүн гарахгүй байх нь ховор. Энэ бүх ажил үйлс нь үйлчилсэн хүмүүст давхар ашиг тус үзүүлэх болно. Зөв шударга зөвлөгөө өгсөн хүнд хариу нь буцаж ирдэг. Эцэг эхчүүдийн талархал, дэмжлэг багшийн дарамтыг хөнгөвчилж, ирээдүйг нь гэрэлтэй болгож өгнө. Бо 249.3

Амралт болон биеийн хүчний дасгал тогмол сургуулийн бусад ажлуудтай давхцаж байх болно. Сургуулийн бусад үйл ажиллагаа алдагдсанаар хүнд асуудал бэрхшээл үүсэхгүй. Оюун ухаан бие махбодыг сэргээж, хувиа үл хичээх сэтгэлийг урамшуулж, нэгэн ашиг сонирхолтой болох, нөхөрсөг байдлаар багш сурагчдыг хооронд нь холбоход тус тус зарцуулсан цаг хугацаа, хичээл зүтгэл ашгаа зуу дахин өгөх болно. Залуучуудыг аюул руу чиглүүлж байдаг цуцашгүй эрч хүчийг нь зөв зүйлсэд ашиглах ивээлтэй боломжууд гарч ирсээр байх болно. Залуучуудыг бузар муу нөлөөнөөс хамгаалахын тулд оюун ухааныг сайн зүйлс рүү чиглүүлэх нь тоо тоймшгүй хууль, дүрмийг сахиулахаар тулган шаардахаас хамаагүй дээр байдаг. Бо 250.1

*****