Агуу Тэмцэл
14 — Агуу Мэтгэлцээн Төгсөв
Мянган жилийн эцэст Христ дэлхий дээр дахин ирнэ. Түүнийг аврагдагсад болон тэнгэрийн элчүүд дагалдах болно. Христ сүрдмээр их хүч чадлаа дуурсган ирэхдээ үхсэн байгаа бузар хүмүүст сүйрэх хувь тавиланг нь мэдрүүлэхээр буун ирнэ. Үхэгсэд далайн элс адил тоолошгүй ихээрээ, үй олноороо дахин амилна. Тэд анхны дахин амилалтаар дахин амилсан хүмүүсээс ямар их ялгаатай байсан гэж санана! Зөвт хүмүүс мөнхийн залуу нас болон үзэсгэлэнтэй байдлыг авсан байв. Харин бузар муу хүмүүс үхэл болон өвчин зовлонтой дүр төрхөө хадгалсан хэвээр байлаа. AT 151.1
Тухайн үед цугласан олны мэлмий бүр Бурханы Хүүгийн алдрыг харсан. Бузар муу хүмүүс нэгэн дуугаар “Эзэний нэрээр Ирэгч ерөөлтэй еэ!” хэмээн дуу алдахад хүрсэн. Тэд Есүсийг хайрласан учраас ийнхүү дуу алдаагүй, тэд үнэний агуу хүчийг мэдрээд ийн хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдалд хүрсэн. Бузар муу хүмүүс булшинд орохдоо Христэд өс хонзон санаж, Түүнийг эсэргүүцэж байсантай адил булшнаасаа дахин амилсан. Тэд нарт өнгөрсөн амьдралынхаа алдаа дутагдлыг засах боломж дахин олдохгүй. Тэд нарт боломж өгснөөр ямар ч сайн үр дүн гарахгүй. Амьдралынхаа туршид гэм нүгэлд автагдсан хүмүүсийн зүрх сэтгэл зөөлрөх боломжгүй болон хувирчээ. Хэрэв тэд нарт хоёр дахь боломж өгөгдөх юм бол тэд анх өгөгдсөн боломжоо хэрхэн ашигласантай адил Бурханы хуулинд дуулгавартай байхаас татгалзаж, Түүнийг эсэргүүцэх хүслээ өдөөх байсан. AT 151.2
Христ тэнгэрээс Оливын уулан дээрээс буун ирээд дараагаар нь дахин амилаад дээш тэнгэр рүү өргөгдөхөд тэнгэрийн элчүүд Түүний дахин ирнэ гэсэн амлалтыг нь давтан хэлсэн. Эш үзүүлэгч “миний Бурхан ЭЗЭН ирэх бөгөөд бүх ариун нэгнүүд Түүнтэй хамт байна. Тэр өдөр Түүний хөл Иерусалимын урд, дорно зүгт Чидун уулан дээр гишгэнэ. Чидун уул зүүнээс баруун тийш өргөн хөндийгөөр голоороо хуваагдана. Эзэн бүх дэлхийн хаан болж, Эзэн нь цорын ганцаар байж, Түүний нэр нь цорын ганц байх болно.” Зехариа 14:5, 4, 9. Үзэсгэлэн төгөлдөр Шинэ Иерусалим диваажингаас дэлхий рүү буун ирэхдээ ариусгаж, бэлэн болгогдсон газар газардаж, Христ ард түмэн, тэнгэр элчүүдтэйгээ Ариун Хотдоо морилно. AT 151.3
Энэ үед Сатан эрх мэдлийг булаан авах хамгийн сүүлчийн агуу тэмцлээ хийхээр бэлтгэлээ базаана. Бузар муугийн ханхүү хүч чадлаа алдаж, хууран мэхлэх боломжоо бүрэн хязгаарлуулсан байх үедээ өрөвдөлтэй, сэтгэлээр унасан дүр төрхтэй байв. Гэвч нас барсан бузар муу хүмүүс дахин амилах үед тэрээр өөрийн талд үй олон хүн байгааг олж хараад итгэл найдвар нь сэргэж, агуу мэтгэлцээндээ бууж өгөхгүй байх шийдвэрийг дахин гаргана. Тэрээр ялагдал хүлээгчдээс бүрдсэн албатуудаа туган доороо жагсааж, тэд нарын оролцоотойгоор төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр хичээж эхлэнэ. Бузар муу хүмүүс бол Сатаны боолууд юм. Тэд Христийг эсэргүүцсэнээр эсэргүүцэгчийг удирдагчаа болгон хүлээн зөвшөөрнө. Тэд Сатаны зөвлөгөөг сонсож, түүний хүслийг хэрэгжүүлэхэд ямагт бэлэн байна. Гэвч Сатан урьдын хууран мэхлэлтээ үргэлжлүүлэн өөрийгөө Сатан болохоо хүлээн зөвшөөрөхгүй. Тэрээр өөрийгөө дэлхийг эзэмших бүрэн эрхтэй ханхүү ба түүний өвлөж авсан эзэмшлийг хууль бусаар булаан авсан гэж тунхагласаар байна. Сатан хууртагдсан албатууддаа өөрийгөө Аврагч нь хэмээн танилцуулж, тэднийг өөрийн хүчээр булшнаас нь дахин амилуулж, одоо хамгийн харгис удирдлагаас авран хамгаална гэж үнэмшүүлнэ. Сатан Христийн оршихуй байхгүйг далимдуулан өөрийн үгсээ баталгаажуулахын тулд олон төрлийн гайхамшгийг бүтээнэ. Тэрээр сул доройг хүчтэй болгож, өөрийн сүнс болон хүч чадлаар хүмүүсээ урам зоригтой болгоно. Тэрээр ариун хүмүүсийн байрлаж байгаа газар буюу Бурханы Хотыг эзлэн авахаар дайрах саналыг гаргана. Тэрээр үхлээс дахин амилсан тоо томшгүй олон сая хүмүүст хандан аймшигтай хэрцгий уриалга гаргаж, өөрийгөө тэдгээр хүмүүсийн удирдагчаар зарлаж, Бурханы хотыг эзлэн авч, хаан суудал, хаанчлалаа буцаан авах бүрэн чадвартай хэмээн тунхаглана. AT 152.1
Цугласан олны дунд урт удаан наслаж байсан Үерийн өмнөх үеийн хүмүүс, агуу оюун ухаан, өндөр эрх мэдэлтэй боловч уналтанд орсон тэнгэр элч нарын удирдлаганд орж, бүх чадвар, мэдлэгээ өөрсдийгөө алдаршуулахад ашигласан хүмүүс болон зогсож байв. Т эд гайхамшигтай ур чадвараа ашиглан дэлхий дахиныг өөрийн чадвар, мэргэн ухааныг шүтэхэд уруу татсан, тэдний бузар муу, харгис нээлтүүд дэлхий дахиныг бузарлаж, хүмүүст оршиж буй Бурханы дүр төрхийг доройтуулсан. Ийм учраас Бурхан тэднийг бүтээсэн дэлхийгээсээ зайлуулсан. Тэнд улс үндэстнүүдийг эзэлсэн хаад, цэргийн жанжинууд, ойртон ирж буй сургаар нь хаанчлалууд айж сандардаг, хэзээ ч дайнд ялагдал хүлээж байгаагүй аймшиггүй, бардам, хүсэл мөрөөдөлдөө автагдсан дайчид хүртэл байх болно. Тэд булшнаас гарч ирээд үхэх үедээ л завсарласан бузар муу бодлуудаа үргэлжлүүлэн бодож сэтгэж эхэлнэ. Тэд уналтанд орох үедээ удирдуулж байсан бодлууддаа удирдуулсаар байв. AT 152.2
Сатан тэнгэр элчүүдтэйгээ зөвлөлдсөний дараагаар хаад, эзлэн түрэмгийлэгчид, хүчит эрчүүдтэй зөвлөлдсөн. Тэд өөрсдийн талд буй хүмүүсийн TOO, хүч нөлөөг тооцоолоод, хотод буй цэргийн хүч тэдний хүчнээс дутуу хэмээн тунхаглаж, тухайн хотыг эзлэн авахаар шийднэ. Тэд Шинэ Иерусалимын алдар, баялагийг хэрхэн булаан эзлэх төлөвлөгөөг боловсруулна. Ийнхүү бүгд гэнэт дайн өдөөхөд бэлтгэнэ. Чадварлаг урчууд дайнд хэрэглэгдэх зэр зэвсгийг зэхнэ. Алдар нэрээ дуурсгасаар ирсэн цэргийн удирдагчид дайнд улайрсан эрчүүдийг хороо, бүлэгт хуваан зохион байгуулна. AT 153.1
Ийнхүү давших тушаал гарч, тоолж баршгүй цугларсан хүмүүс дэлхийг эзлэн түрэмгийлэгчийн урьд удирдаж байгаагүй их хэмжээний цэргийн хүчийг үүсгэсэн байлаа. Энэхүү олон түмний хүч дэлхий дээр болж байсан ямар ч дайн тулаантай зүйрлэхээргүй байв. Хамгийн чадварлаг дайчин болох Сатан олон түмнийг удирдаж, түүний тэнгэр элчүүд эцсийн тэмцэлд хүчээ нэгтэн оролцоно. Хаад, дайчид Сатаныг дагалдаж, олон түмэн оноосон удирдагч бүрээ даган багширалдана. Нарийн зохион байгуулсан бүлгүүд дэлхийн хагарч, эмтэрсэн хөрсөн дээгүүр Бурханы Хотыг эзлэхээр урагшилна. Энэ үед Шинэ Иерусалимын хаалгууд Есүсийн тушаалаар хаагдаж, Сатаны цэргүүд хотыг бүслэж, эзлэн авахад бэлтгэнэ. AT 153.2
Христ дайснууддаа дахин харагдав. Хотын дээр, гялалзсан алтан суурин дээр Түүний сэнтий өндөрт өргөгдсөн байлаа. Энэхүү сэнтий дээр Бурханы Хүү суух ба Түүнийг тойрон хаанчлалынх нь бүх албатууд зогсоно. Христийн эрх мэдэл, агуу байдлыг хүний ямар ч уран цэцэн үгсээр, үзэг бийрээр дүрслэх боломжгүй байх болно. Мөнхийн Эцэгийн алдар Түүний Хүүг тойрон хүрээлсэн байв. Түүнээс цацарч буй гэрэл гэгээ Бурханы Хотыг гэрэлтүүлэх ба Түүний гэрэл хотын хаалганаас халин урсаж, дэлхийг бүхэлд нь гийгүүлж байлаа. AT 153.3
Сэнтийний хажууд Сатаны үйл хэргийг чин сэтгэлээсээ үйлдэж байсан боловч галд шатахаас өмнө татан авсан модны гиигүү адил Аврагчийг тууштай, үнэнч зүрх сэтгэлээс даган аврагдсан хүмүүс зогсож байлаа. Тэдний хажууд худал хуурмаг, хуурамч үзэл баримтлалаар хүрээлүүлсэн ч Христэд итгэгч зан чанараа төгс төгөлдрөөр хадгалж Христийн сүмүүд Бурханы хуулийг ач холбогдолгүй, хэрэгцээгүй гэжтунхаглаж байхад хуулийг дээдэлж, олон сая жилийн туршид, бүх цаг үеүдэд итгэл бишрэлийнхээ төлөө амиа зориулсан хүмүүс зогсож байлаа. Харин тэдний ард, “сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан, үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй” Илчлэлт 7:9 үй олон хүн зогссон байлаа. Тэдний тэмцэл төгсгөл болж тэд ялалт байгуулсан. Тэд гүйлтийн тэмцээндээ амжилттай оролцож, шагнал авсан. Тэдний гарт байгаа дал модны мөчир ялалтыг бэлгэдэх ба цагаан өмсгөл нь Христийн ямар ч хир толбогүй, зөв шударга занг өвлөн авсны илэрхийлэл байв. AT 153.4
Аврагдагсад диваажингийн өнцөг булан бүрт сонсогдохуйцаар цуурайтах “Аврал бол сэнтийд залрагч бидний Бурханд ба Хурганд байдаг” Ишлэл 10 хэмээн магтаалын дуугаа дуулж байлаа. Энэхүү магтаалд тэнгэр элчүүд, серафууд дуугаа нэгтэнэ. Аврагдагсад Сатаны хүч чадал, бузар нөлөөг урьд өмнөхөөсөө илүү бүрэн мэдрээд, хэний ч биш зөвхөн Христийн хүчээр ялан дийлэх боломжтой байсныг ойлгоно. Гэрэлтэн цацарч буй цугларагсад дотроос өөрсдийн хүч, чадлаар авралыг авч, ялалт байгуулсан гэж хэлж чадах ганц ч хүн байсангүй. Тэд өөрсдийн хүчээр юуг хийж, хэрхэн зовж шаналсан гэж ганц ч дугараагүй үг, харин Авралын ач гавьяа зөвхөн Бурхан, Хургад ноогдоно гэсэн санааг дуу бүхэндээ багтаасан байлаа. AT 154.1
Дэлхийн болон диваажингийн оршин суугчид цугласан байх энэ үед Бурханы Хүүг хаан ширээнд залах ёслол явагдсан. Хаадын Хаан хамгийн агуу эрх мэдэл, хүч чадлыг эзэмшин хаанчлалыг нь эсэргүүцсэн бүх хүмүүст шийтгэл оноож, Түүний хуулийг зөрчиж, ард түмнийг нь хавчин гадуурхсан хүмүүст шударга шийтгэлийг нь оноосон. Бурханы эш үзүүлэгч энэ талаар “Цагаан өнгөтэй агуу их сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар олдсонгүй. Үхсэн их бага хүмүүс сэнтийн өмнө зогсож байхыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэгэн ном дэлгээстэй байсан бөгөөд тэр нь амийн ном юм. Үхэгсэд нь өөрсдийн үйлсийн дагуу энэхүү номд бичигдсэн зүйлсээр игүүгдэв” Илчлэлт 20:11, 12 гэж өгүүлсэн байдаг. AT 154.2
Номууд нээгдэх үед Есүс бузар муу хүмүүсийн нүд рүү харсан ба хүн бүр хийсэн гэм буруу болгоноо хүлээн зөвшөөрч, ойлгосон. Тэд ариун, зөв шударгаас ямар ихээр холдож, бардамнал, эсэргүүцэл нь Бурханы хуулийг зөрчихөд ямар аймшигтайгаар нөлөөлсөнийг олж мэдсэн. Тэд гэм нүгэлдээ хэт автагдах байдлаар уруу таталтанд илүү ихээр автаж, ивээлүүдээ буруугаар ашиглаж, Бурханы үгийг дамжуулагчдыг үзэн ядаж, сануулгыг нь эсэргүүцэж, зөрүүд, гэмшээгүй зүрх сэтгэлдээ удирдуулан уучлал өршөөлийн түрлэгийг хөөн зайлуулсан. Энэ бүхэн галаар бичсэн захидал мэт харагдаж байлаа. AT 154.3
Сэнтийн дээр загалмайн дүрс харагдах ба өргөн дэлгэцээр Адамын уруу таталт, уналт, авралын агуу төлөвлөгөө хэрхэн өрнөсөн үйл явдлууд урсан харагдана. Аврагчийн энгийн даруу төрөлт, Түүний энгийн даруу, дуулгавартай бага нас, Иордан голд хийлгэсэн баптисм, цөлд мацаг барьж, уруу татлагад орсон, олон нийтэд үйлчилсэн, диваажингийн хамгийн үнэтэй ивээлүүдийг хүмүүст нээж өгсөн, хайр, уучлал өршөөлийн үйлчлэлээр дүүрсэн өдрүүд, ганцаар уулан дээр шөнөжин залбирч, Бурханы хүслийг таньж мэдэхийг хүсэн хүлээж байсан мөчүүд, Түүний хийсэн сайн сайхан бүхэнд хэрхэн атаархал, үзэн ядалт, бузар муу хүслээр хуйвалдаан үүсгэсэн, бүхэл дэлхийн гэм нүглийн хүнд ялыг үүрэхээр Гетсеманид ер бусын аймшигтай зовлон шаналалд автагдсан байдал, урвагч амийг нь хороох зорилготой Түүнийг хэрхэн хүмүүсийн гарт тушаасан, тэрхүү аймшигтай шөнө болж өнгөрсөн үйл явдлууд болох эсэргүүцэл үзүүлэлгүй өөрийгөө тушааж, хайртай дагалдагчиддаа хаягдаж, Иерусалимын гудамжаар гутамшигтайгаар туугдсан үйл явдлууд, Бурханы Хүү Аннасын өмнө ялалтаа тунхаглаж, тэргүүн тахилчийн өргөө болон Пилатын игүүх танхимд шүүгдэхээр дуудагдаж, хэрцгий боловч шийдэмгий бус Херодод байцаагдаж, доромжлуулж, хараалгаж, тарчлаагдаж, үхэх ял авсан бүх үйл явдлууд маш тодорхой харагдаж байлаа. AT 155.1
Ийнхүү нааш цааш яахаа мэдэхгүй холхилдож байгаа олон түмний өмнө Калварын замаар тэвчээртэйгээр Зовлон шанлалыг Тээгч, загалмай дээр цовдлогдсон диваажингийн Хан Хүү, өөрсдийгөө хэт өндөрт өргөмжилсөн тахилчид, өвчин зовлондоо шаналж байгаа Христийг гутаан доромжилж бахаа хангаж буй олон түмэн, дэлхий дахины Аврагч амиа тавих үед тохиолдсон үйл явдлууд буюу ер бусын харанхуй, чичирхийлж буй газар дэлхий, бутарч буй хадад, нээлттэй булшнууд болох Аврагчийн сүүлчийн мөчтэй холбоотой дүр зураг үзэгдсэн. AT 155.2
Аймшигтай үйл явдлууд бодитойгоор харагдсан. Сатан болон түүний тэнгэр элчүүд, түүний албатууд өөрсдийн үйл хэргийг танилцуулж байгаа зураглалаас зугатах хүч чадалгүй болсон. Бузар үйл хэрэгт оролцсон хүн бүр үйлдсэн хэргээ тод санаж байлаа. Израилийн Хааныг устгахын тулд Бетлехемийн гэмгүй хүүхдүүдийн амийг хороосон Херод, Иохан Баптистын цусыг урсгасан гэм буруутай бузар хүсэлдээ автсан Херодиас, хүмүүсийн талыг засагч Пилат, хараал урсгагч цэргүүд, тахилчид, удирдагчид болон “Түүний цусыг урсгасан буруу бид нар болон бидний үр хүүхдүүд дээр байг” гэж галзуурсан мэт орилж буй олон бүгд ямар аймшигтай гэм буруутай болохоо ойлгоно. Тэдгээр бузар муу хүмүүс нарнаас илүү алдраа гэрэлтүүлж буй, аврагдагсад Аврагчийн хөлд титмээ тайлан шидэж, “Тэрээр миний төлөө нас барсан!” гэж дуу алдаж байгаа Бурханы оршихуйгаас зугатах гэж хий дэмий хичээх болно. AT 155.3
Аврагдагсдын дунд Христийн элчүүд болох зоригт Паул, шийдэмгий Петр, хайрлагдсан, хайрладаг Иохан, үнэнч зүрх сэтгэлтэй нөхөд ба олон тооны үнэний төлөө амиа алдагсад байв. Харин хотын хэрмийн гадна талд аврагдагсдыг аймшигтай, бузар аргаар хавчин гадуурхаж, шоронд хорьж, аминд нь хүрсэн хүмүүс зогсож байлаа. Тэнд хэрцгийлэл, бузар аргаараа нэрд гарсан, бусдын тарчлалаар сатаны хүсдэг таашаалыг авч байсан Неро зовоон тарчлааж байсан хүмүүсээ баяр хөөртэйгөөр алдаршиж байгааг харсан. Түүний эх ч гэсэн хийсэн үйлийнхээ үр дүнг гэрчлэн зогсож байлаа. Тэрээр бузар муу зан чанар нь хэрхэн хүүд нь өвлөгдөж, хүү нь эхийнхээ нөлөө, жишээгээр хэрхэн бузар хүслээ урамшуулж, хөгжүүлсэн болохыг, энэ бүхний үр дүнд дэлхий дахиныг чичрүүлэхүйц ямар гэмт хэрэг өдөөснийг харсан. AT 156.1
Папын санваартнууд, шашны өндөр эрх мэдэлтнүүд өөрсдийгөө Христийн элчин сайд нар гэж өргөмжилсөн боловч Бурханы ард түмний оюун ухааныг удирдахын тулд төмөр тор, шорон гяндан, амьдаар нь галдан шатаах аргыг ашиглаж байсан. Зарим нэгэн шашны удирдагчид өөрсдийгөө Бурханаас ч илүүд өргөмжилж, Хамгаас Агуу Нэгэний хуульд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзсэн. Эдгээр сүмийн эцгүүд хэмээн дүр исгэгчид Бурханд өөрсдийнхөө хаацаалахуйц түүхийг шалтаг тооцон ярих болно. Гэвч тэд бүхнийг мэдэгч Нэгэн хуулиа амь шигээ хайрлаж, гэм буруутныг ямар ч нөхцөлд зөвтгөхгүй гэдгийг дэндүү оройтож ойлгожээ. Тэд Христ зовлон шаналал эдэлж байсан хүмүүсийг хүлээн зөвшөөрдөгийг мэдэрч, Түүний, “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ. Матай 25:40 гэсэн үгсийг бүрэн ухаарсан. AT 156.2
Бузар дэлхий бүхэлдээ диваажингийн удирдлагын эсрэг урваснаасаа болж хүнд шийтгэл авахаар Бурханы шүүлтийн өмнө зогссон. Тэднийг өмгөөлөх өмгөөлөгч байхгүй ба тэд нарт ямар ч шалтаг байхгүй. Тэд нарт мөнхийн үхлийн шийтгэл оноогдсон. AT 156.3
Гэм нүглийн үр дүн бол эрхэм нандин тусгаар тогтнол, мөнхийн амь биш харин боолчлол, сүйрэл, үхэл гэдэг нь тодорхой болсон. Бузар муу хүмүүс эсэргүүцлээр дүүрсэн амьдралаар амьдарснаар юунаас хагацсанаа харсан. Тэд алдаршуулагдсан амьдрал ямар холын үр дагавар, мөнхийн ач холбогдолтой байсныг ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрөхүйц байсныг олж харна. Амиа алдагсад, “Би энэ бүхнийг авч болох байсан шүү дээ, гэвч би эдгээрээс хол хөндий байхаар шийдсэн. Би ямар буруу хүсэлд автагдсан юм бэ! Би амар тайван, аз жаргал, алдар нэр хүндийг үгээгүй дорой, муу нэр хүнд, сэтгэлийн шанлалаар сольсон байна. Бузар муу бүх хүмүүс өөрсдийгөө диваажинд орох эрхгүй болохыг мэдсэн. Г эвч тэд “Бид энэ Хүн болох Есүсээр удирдуулахгүй” гэсэн зарчмын дагуу амьдарсан. AT 157.1
Бузар муу хүмүүс Бурханы Хүүг хаан суудал дээр залахыг хараад гайхширч, зогтусах шиг болов. Тэдний үзэн ядаж, эсэргүүцсэн Бурханы хуулийн хавтангууд Христийн гарт байгааг харсан. Тэд аврагдсан хүмүүсийг гайхан шагшиж, авралын баяр хөөрт автагдаж, магтаал өргөж байгааг гэрчилсэн. Аврагдагсдын дуу хуурын түрлэг хотгүй болон үлдсэн үй олон хүмүүсийг нөмрөн авч, аврагдагсад нэг хоолойгоор, “Төгс хүчит Эзэн Бурхан минь, Таны үйлс агуу бөгөөд гайхалтай. Үндэстнүүдийн Хаан Таны замууд зөвт бөгөөд үнэн” (Илчлэлт 15:3) гэж хэлэн, газар сунан унаж, амь амьдралын Хан Хүүг магтан алдаршуулсан. AT 157.2
Сатан Христийн алдар, гайхамшигтай байдлыг хараад царцсан мэт болов. Нэгэн үе хамгаалагч херуб байсан тэнгэрийн элч ямар өндөрлөгөөс унаснаа санав. Гэрэл цацруулсан сераф, “үүрийн цолмон” ямар аймшигтайгаар өөрчлөгдөж, доройтсон гээч! Тэрээр хүндлэгдэн дээдлэгдэж байсан зөвлөлөөсөө үүрд мөнхөд хөөгдсөн. Тэрээр өөр тэнгэр элч Эцэгийн хажууд зогсон, Түүний алдрыг халхалж байгааг олж харна. Сатан цэх шулуун бие махбод, гайхамшигтай дүр төрхтэй тэнгэрийн элч Христийн толгой дээр титэм зүүлгэж буйг хараад, энэхүү өндөрт өргөмжлөгдсөн байр суурь түүнийх байх байсан гэдгийг мэдэрнэ. AT 157.3
Тэрээр Бурханы эсрэг худал хуурмагт автагдаж, Христэд атаархахаас өмнөх гэм буруугүй, ариун уур амьсгалтай гэр орон, амар тайван, сэтгэл хангалуун байдлаа санан дурссан. Түүний тэнгэрийн элч нарын дэмжлэгийг олохоор хийсэн гүтгэлэг, урвалт, хууран мэхлэлтүүд, өөрийгөө бузар муугаас хамгаалахаар ямар ч хичээл зүтгэл гаргалгүй, зөрүүдэлсэн, Бурханы уучлал өршөөлөө өгөх үед өөрийгөө татаж авахыг хүсээгүй зэрэг нь тод томруунаар харагдсан. Сатан хүмүүсийн зохион явуулсан өөр хооронд нь дайсагнуулах, амь амьдралыг аймшигтайгаар устган, сүйтгэж, хаанчлалуудыг босгож, нурааж, хаадыг сэнтийнээс нь буулгаж, ар араасаа даган бий болсон тэмцэл, зөрчилдөөн, хувьсгалууд гэх мэт ажил үйлс, тэдгээрийн үр дагавруудыг дүгнэсэн. Тэрээр Христийн ажлыг үргэлжид эсэргүүцэж, хүнийг улам доройтуулсаар байснаа ухаарсан. Сатан Есүст итгэсэн хүмүүсийг там руу чиглүүлэх хуйвалдаан эзэмдэж чадаагүйг харсан. Сатан хаанчлалаа, ажил үйлсийнхээ үр дүнг ажиглан хараад зөвхөн сүйрэл, бүтэлгүйтлийг олж харсан. Тэрээр багширсан дагалдагчиддаа Бурханы Хотыг эзлэн авах нь амархан байх болно гэж итгүүлсэн боловч, түүний үгс худал гэдгийг мэдэж байсан. Агуу мэтгэлцээн өрнөх үед Сатан байнга, үргэлжид ялагдал хүлээж, байнга буулт хийж гэмших боломжоор хангагдаж байсан. Тэрээр Мөнхийн Нэгэний хүч чадал, агуу сүр алдрыг мэднэ. AT 157.4
Агуу эсэргүүцлийн гол зорилго нь өөрийгөө зөвтгөж, үүсэн бий болоод буй эсэргүүцэлд Бурханы удирдлага буруутай гэж батлах байв. Тэрээр энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бүх хүч чадал, агуу оюун ухаанаа дайчилсан. Сатан олон түмнийг өөрийн зохиосон агуу мэтгэлцээний талаарх хуурамч тайлбартаа итгүүлэхийн тулд маш нарийн зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй хандсан тул гайхамшигтай амжилтанд хүрсэн. Энэхүү агуу хууран мэхлэгч олон мянган жилийн туршид үнэнийг худал хуурмагаар орлуулсан. Г эвч одоо энэхүү эсэргүүцэл эцсийн ялагдлаа хүлээж, Сатаны түүх болон зан чанар төгсгөл болох цаг иржээ. Худал хуурмагийн эцэг Христийн хаан суудлыг эзэлж, ард түмнийг нь устгаж, Бурханы Хотыг эзлэхээр санаархахдаа өөрийгөө бүрэн таниулсан. Түүнтэй нэгдсэн бүхэн зорилго нь бүхэлдээ бүтэлгүйтснийг харсан. Христийн дагалдагчид, үнэнч тэнгэрийн элчүүд Бурханы удирдлагын эсрэг ямар арга сүвэгчилснийг бүрэн дүүрнээр нь таньж мэдсэн. Тэрээр орчлон ертөнцийн хамгийн их үзэн ядалтыг тээгч болсон. AT 158.1
Сатан санаатай эсэргүүцэл өрнүүлсэн нь түүнийг диваажинд оршин байх боломжгүй болгосныг мэдэрнэ. Тэрээр хүч чадлаа Бурханд дайсагнахад бэлтгэхийн тулд ашигласан. Тиймээс диваажингийн ариун, амар тайван, төгс нийцэлтэй нөхцөл байдал түүний хувьд хамгийн аймшигтай шийтгэл болох байв. Түүний Бурханы нигүүлсэл, шударга байдлыг эсэргүүцсэн гүтгэлэг цааш үргэлжлэх боломжгүй болсон. Түүний Ехува дээр тохохыг хичээсэн бүх буруутгал нь бүхэлдээ түүн дээр буун ирсэн. Одоо Сатан толгой гудайлган, шийтгэл нь Бурханы шударга болохыг хүлээн зөвшөөрнө. AT 158.2
“Өө, Эзэн, Танаас эмээхгүй, нэрийг тань алдаршуулахгүй хэн байх вэ? Учир нь зөвхөн Та ариун билээ. Бүх үндэстэн Таны өмнө ирж, мөргөнө. Учир нь Таны зөвт үйлс илчлэгдсэн.” 4 ишлэл. Олон жилийн туршид соригдсоор ирсэн үнэн, худлын талаарх асуулт бүрийн үндсэн мэтгэлцээн хүн бүрт тодорхой болсон. Эсэргүүцлийн, Бурханы тушаалуудыг үл тоомсорлосноор гарсан үр дүн оюун ухаантайгаар бүтээгдсэн бүхний өмнө нээлттэй болсон. Бүх орчлон ертөнцөд Сатаны удирдлага ямар нөлөө үзүүлснийг Бурханы удирдлагатай харьцуулан танилцуулсан. Сатаны үйлдсэн үйлдэл бүгд буруутгагдсан. Бурханы мэргэн ухаан, шударга байдал, сайн сайхан бүхэн Түүнийг бүрэн цагаатгасан. Агуу мэтгэлцээнд Бурхан ард түмнийхээ болон бүтээсэн бүх гараг дэлхийн мөнхийн сайн сайхныг бодож оролцож байсан нь харагддаг. “Өө, ЭЗЭН, Таны бүтээл бүхэн Танд талархал өргөх бөгөөд Таны бурханлаг хүмүүс Таныг магтацгаана. 44 Дуулал 145:10. Гэм нүглийн түүх мөнхийн гэрчлэл болох ба харин Бурханы хууль Бурханы бүтээсэн бүх бүтээлүүдийн аз жаргалын төлөө болохыг бүгд ойлгож мэдэрнэ. Агуу мэтгэлцээнтэй холбоотой бүх үнэн баримтуудыг ажиглан харсан орчлон ертөнцийн бүх үнэнч шударга, эсэргүүцэгч бузар муу бүхэн нэгэн дуугаар “Таны зам бол шударга, үнэн юм. Та бол бүх гэгээнтнүүдийн Хаан” гэж хүлээн зөвшөөрнө. AT 159.1
Орчлон ертөнцийн өмнө Эцэг болон Хүүгийн хүний төлөө хийсэн агуу золиосыг маш тодорхойгоор танилцуулжээ. Христийн хувьд хууль ёсны байр сууриа эзэлж, бүх эрх мэдэл, хүчнүүд болон орчлон хорвоо дээрх бүх нэрнээс өндөрт өргөмжлөгдөх цаг нь болсон. Тэрээр олон хөвгүүдийг мөнхөд алдаршуулагдах амьдрал руу чиглүүлж, загалмайн шанлалыг даван гарч, гутаан доромжлуулахаас үл шантарснаар өөртөө ихээхэн баяр хөөрт автагдах боломжийг нээсэн. Тэрээр төсөөлөхийн аргагүй зовлон, гутамшгийг үүрсэн ч Түүний хүлээн авсан баяр хөөр, алдар хүнд Түүнээс хавьгүй илүү мэдрэмжийг төрүүлсэн. Тэрээр аврагдаж, Түүний дүр төрхийн дагуу өөрчлөгдөж, Бурханы төгс дүр төрхийг төлөвшүүлж чадсан зүрх сэтгэл бүрийг, Хаантайгаа адил дүр төрхийг гэрэлтүүлж байгаа бүхнийг ажиглан харна. Христ эдгээр хүн бүрээс зүрх сэтгэлийн ихээхэн зовлон шанлалын үр дүнг мэдэрч, таашаалыг авдаг. Тэрээр үй олноороо цугласан зөв шударга болон бузар муу бүхэнд сонсогдохуйцаар “Миний цусаар аврагдсан хүмүүсийг харцгаа! Би эдгээр хүмүүсийн төлөө тэднийг мөнхөд Миний оршихуйд байгаасай гэж зовж, нас барсан” гэж тунхаглана. Нядлуулсан Хурга хүч, баялаг, мэргэн ухаан, сүр хүч, хүндэтгэл, алдар ба магтаалыг авбал зохистой” гэж дуулна. Илчлэлт 5:12. AT 159.2
Сатан Бурханы шударга зарчмыг хүлээн зөвшөөрч, Христийг өндөрт өргөмжлөхөөс аргагүй нөхцөл байдалд орсон ч зан чанарын хувьд өөрчлөгдөөгүй. Эсэргүүцэх зүрх сэтгэл нь хуй салхи адил хүчтэйгээр ил гарч ирсээр. Тэрээр сэтгэлийн хөдлөлдөө автагдсаар агуу мэтгэлцээнд ялагдал хүлээснээ хүлээн зөвшөөрөхгүй байхаар шийдсэн. Тэрээр диваажингийн Хааны эсрэг хамгийн сүүлчийн аргаа барсан тэмцлийг хийхээр төлөвлөв. Сатан өөрийн уур хилэнгээр албатуудаа өдөөж, тулаанаа эхлүүлэхээр уриалахаар хүмүүсийнхээ дунд яаравчлан очсон. Гэвч түүний уруу татан мэхэлсэн тоо томшгүй олны дотор түүний эрх мэдлийг хүлээн зөвшөөрөх ганц ч хүн олдсонгүй. Түүний эрх мэдэл төсгөл болжээ. Бузар муу хүмүүс Сатаны өдөөн хатгалгаар Бурханыг үзэн ядах сэтгэлд автагдсан боловч өөрсдийн нөхцөл байдлыг найдваргүй, Ехуваг эсэргүүцэх боломжгүй гэдгээ ажиглан харжээ. Тэд Сатан болон түүний хууран мэхлэх ажилд гар бие оролцож байсан туслахуудад хилэгнэж, бузар чөтгөрийн уур хилэнгээр тэд нар луу асаж эхэлсэн. AT 160.1
Эзэн, “Чи өөрийн зүрхийг Бурханы зүрхтэй адил болгосон у чраас, тиймээс харагтун, Би чиний дээр харь хүмүүсийг үндэстнүүдээс хамгийн хэрцгийг нь авчрах болно.Тэд чиний мэргэн ухааны үзэсгэлэнгийн эсрэг илдээ сугалж, чиний сүр жавхланг бузарлах болно.Тэд чамайг доошоо нүхэнд хаях болно... Халхлагч херуб аа, Би чамайг галт чулуунуудын дундаас устгав... Би чамайг газарт хаяж, хаадад чамайг харуулахын тулд тэдний өмнө тавьсан... Чи айдаст автаж хойшид байхгүй болно. “гэж тунхагласан Езекиел 28:6-8, 16¬19. AT 160.2
“Тулалдаанд цэрэг хүний өмссөн гутал бүрийг, цусанд өнхрүүлсэн хувцас бүхнийг галын түлш мэт шатаана. Учир нь ЭЗЭНий зэвүүцэл бүх үндэстний эсрэг байж, уур хилэнгээ тэдний бүх цэргийн эсрэг гаргаж, тэднийг бүрмөсөн устгалаа. Тэднийг Тэр алуурчинд өгсөн болой. Тэрээр хорон муу хүн дээр тор буулгах бөгөөд Гал, хүхэр болон түлэх салхи тэдний аяганы хувь хишиг болох юм.” Исаиа 9:5; 34:2; Дуулал 11:6. Тэнгэрээс Бурхан галаа буулгасан. Дэлхий эвдрэн сүйрсэн. Дэлхийн гүнд нуусан байсан зэвсгийг ил гаргах цаг болжээ. Газрын ан цав бүрээс хүчтэй гал оргилон гарч. Хад чулуу хүртэл галд шатав. Дэлхий галт зууханд орсон мэт шатах өдөр ирлээ. Бүх төрлийн бодис, дэлхий, дэлхий дээр хийж бүтээсэн бүхэн хэт их халуун галд шатан хайлна. Малахи 4:1; 2 Петр 3:10. Дэлхийн гадаргуу бүхэлдээ улайссан цөм адил болж, дэлхий галт нуур адил харагдана. Энэ бол бурханлаг бус хүмүүсийн игүүлт, мөнхийн шийтгэлийн цаг юм. Учир нь Сионд хариуг нь өгөх жил, өшөө авалтын өдөр ЭЗЭНд бий.” Исаиа 34:8. AT 160.3
Бузар муу хүмүүс үйл хэргийнхээ шийтгэлийг дэлхий дээр хүртэх болно. Сургаалт үгс 11:31. Тэд “Учир нь харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс болон мууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.” Малахи 4:1. Зарим нь хормын төдий хугацаанд устгагдаж байхад зарим нь олон өдрүүдийн туршид зовж шанална. Бүгд “үйлдлийнхээ дагуу” шийтгэлээ хүртэнэ. Зөвт хүмүүсийн гэм нүгэл бүхэн Сатан дээр тохогдож, тэрээр зөвхөн өөрийн эсэргүүцэл бус харин Бурханы хүмүүсийг уруу татан хийлгэсэн бүх гэм нүглийн төлөө зовж шанална. Тэрээр уруу татсан хүмүүсээсээ хамгаагүй илүү их шийтгэлийг авна. Түүний мэхлэлтээс болж нас барсан хүн бүр сүйрсэн боловч Сатан амьд байж, зовж шаналсаар байх юм. Цэвэршүүлэгч галын дөлд бузар муугийн үндэс, мөчир бүхэн бүрэн сүйрнэ. Сатан бол бузар муугийн үндэс, дагалдагчид нь мөчрүүд нь юм. Хуулийг зөрчсөн шийтгэл бүрэн оноогдож, шударга үнэнийг тогтоох шаардлага бүрэн хэрэгжихийг тэнгэр болон дэлхий бүхэлдээ ажиглан харна. Энэ бүхнийг ажиглан харсан бүхэн Ехуваг зөв шударга хэмээн тунхаглана. AT 161.1
Сатаны сүйрлийг тарих ажил үүрд мөнхөд төгсгөл болов. Тэрээр зургаан мянга гаруй жилийн туршид хүслээ хэрэгжүүлж, дэлхийг зовлон шаналалд автуулж, орчлон ертөнцийг уй гашуугаар дүүргэсэн. Бүх бүтээл түүний бий болгосон өвчин зовлонгоос болжёолж, өвдөж шаналсан. Одоо харин Бурханы бүтээлүүд Сатаны оршихуй, уруу таталтаас үүрд хамгаалагдлаа. “Бүх газар амарч, анир чимээгүй болж, баяр баясгалангийн уухайг хадаана.” Исаиа 14:7. Бурханд үнэнч орчлон ертөнцийн бусад гараг дэлхийгээс ялалтын дуу хоолой, магтаалын дуу хадна. “Хурсан олон түмний дуу хоолой шиг, их усны шуугиан шиг, хүчит аянгын нүргээн шиг дуу гарахыг би сонсов. -Халлелуяа! Төгс хүчит Эзэн [бидний] Бурхан хаанчилдаг” Илчлэлт 19:6. AT 161.2
Дэлхий сүйрлийн галд бүрэн автаж, зөвт хүмүүс Ариун Хотдоо аюулгүйгээр оршин суух болов. Эхний дахин амилалтаар амилсан хүмүүсийг хоёр дахь үхэл ялан дийлж чадахгүй. Бузар муу хүмүүсийн хувьд Бурхан бол устгагч гал бол Бурхан ард түмнийхээ хувьд нарны гэрэл болон хамгаалалт юм. Илчлэлт 20:6; Дуулал 84:11. AT 161.3
“Би шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож, тэнгис байхгүй болов.” Илчлэлт 21:1. Бузар муу хүмүүсийг устгасан гал дэлхийг цэвэршүүлнэ. Хараалын бүх шинж тэмдэг арилан алга болно. Аврагдсан хүмүүст гэм нүглийн аймшигтай үр дүнг мэдрүүлэхийн тулд тамын гал мөнхөд уугин шатах шаардлагагүй. AT 162.1
Нэг сануулга бид нарт байнга өгөгдсөөр байна. Энэ нь, бидний аврагч Загалмайд цовдлогдсон тэмдгээ үүрд мөнхөд хадгална. Түүний шархадсан толгой, бөөр, гар, хөл гэм нүглийн бий болгосон аймшигтай үр дагаврын тэмдгийг тээдэг. Алдраа дуурсгасан Христийг харсан эш үзүүлэгч: “Түүний туяа нь нарны гэрэл мэт юм. Түүний мутраас цацрагууд гялбадаг бөгөөд Түүний хүч чадал нууцлагдсан” гэж өгүүлсэн Хаббакук 3:4. Хажуу бөөрнөөс нь урсан гарсан улаан цус хүнийг Бурхантай эвлэрүүлсэн. Энэ бол Аврагчийн алдар, хүч болон үүнд Түүний “хүч нууцлагдаж байдаг.” Золиосоороо дамжуулан “аврах хүчийг” авсан Тэрээр Бурханы уучлал өршөөлийг эсэргүүцсэн хүмүүс дээр эрх мэдэлтэйгээр шударга ёсыг тогтоож чадсан. Түүний гутаагдан доромжлогдсон байдал Түүнд хамгийн эрхэм нэр алдрыг өгсөн. Христийн Калвар дээрээс олсон шарх мөнхийн цаг хугацааны туршид магтаал авах эрхийг өгч, Түүний хүч чадлыг тунхагласаар байх болно. AT 162.2
“Чиний хувьд, сүргийн цамхаг аа, Сионы охины толгод оо, энэ нь чам дээр ирнэ. Урьдын ноёрхол буюу Иерусалимын охины хаанчлал ч ирэх болно.” Мика 4:8. Анхны хосыг Едений цэцэрлэгээс хөөж, галт илдээр хамгаалах болсон цагаас эхлэн ариун хүмүүс “зольсон хүмүүсийн авралыг” Ефес 1:14 тэсэн ядан хүлээсээр ирсэн. Дэлхий анхнаасаа хүнд зориулагдсан түүний хаанчлал байсан боловч Сатан эрх мэдлийг нь булаан авсан. Тэр цагаас хойш дэлхий удаан хугацааны туршид зовлон бэрхшээлд автагдсан боловч авралын агуу төлөвлөгөөний ачаар урьдын байдалдаа буцаж орсон. Гэм нүглээс болж алдагдсан бүхэн сэргээгдсэн. Эзэн, Би бол газрыг бий болгосон Бурхан юм. Тэр газрыг хоосноор бүтээгээгүй бөгөөд хүмүүсийг оршин суулгахын тулд бүтээсэн билээ.” Исаиа 45:18. Бурханы дэлхийг бүтээсэн анхны зорилго дэлхийг аврагдсан хүмүүсийн мөнхийн гэр орон болгосноор биелэлээ олсон. “Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, Түүнд мөнхөд оршин суух болно. “Дуулал 37:29. AT 162.3
Ирээдүйд өвлөн авах амлалтыг бодит гэж ойлгохоос эмээдэг хүмүүс ирээдүйн амлалтыг өөрийн гэр орноо хэмээн хүлээн зөвшөөрөх үнэнийг бодит бус, сүнслэг мэтээр ойлгоход нөлөөлдөг. Христ дагалдагч нартаа тэдний төлөө Эцэгийн гэрт орон байр бэлдэхээр явсан гэж амласан. Бурханы үгэнд заасан сургаалыг хүлээн зөвшөөрсөн хүмүүс диваажинд бэлтгэгдсэн гэр орны талаарх үнэнийг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байж чадахгүй. Гэвч, “Нүдэнд үзэгдээгүй, чихэнд сонсогдоогүй, Хүний санаанд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүстбэлджээ.” 1 Коринт 2:9. Зөвт хүмүүсийн шагналыг хүний хэлээр дүрслэн хэлэх боломжгүй юм. Энэхүү шагналыг зөвхөн харж мэдэрсэн хүмүүс л жинхэнэ утгаар нь ойлгож ухаарна. Мөхөс оюун ухаан хэзээ ч Бурханы Диваажингийн алдар, сүрийг мэдэрч чадахгүй. AT 162.4
Библи дээр аврагдсан хүмүүсийн өвлөн авсан газрыг “төрөлх газар нутаг” гэж нэрлэдэг. Еврей 11:14-16. Тэнд тэнгэрийн Хоньчин хонин сүргээ амийн ус руу дагуулдаг. Амийн мод cap бүр жимсээ ургуулж, модны навчис үндэстний сайн сайхны төлөө ургана. Эзэний аврасан хүмүүст зориулан бэлтгэсэн зам дээр хэзээ ч ширгэшгүй, болор адил цэнгэг горхи урсаж, хажуугаар нь ургасан модод навчсаараа дэвэн угтана. Өргөн уудам талууд нь үзэсгэлэнт дов толгодоор хүрээлүүлж, Бурханы уулс хамгийн өндөрлөгт заларна. Эдгээр амар тайвныг мэдрүүлэгч тал хөндий, амийн гол горхины дэргэд удаан хугацааны туршид даянчилж, аялсан Бурханы хүмүүс амар тайвныг олно. AT 163.1
“Миний ард түмэн энх амгалан орчинд, аюулгүй гэрүүдэд, анир чимээгүй газарт амьдарна. Чиний нутагт хүчирхийлэл, хил хязгаарын чинь дотор эвдрэл сүйрэл дахин сонсогдохгүй. Харин чи өөрийн хана хэрмүүдийг Аврал, дааман хаалгануудаа Магтаал гэж нэрлэнэ. Тэд гэр барьж, түүн дотроо сууна. Тэд бас усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ. Тэд барихгүй, өөр хүн сууна. Тэд тарихгүй, бусад нь иднэ... Миний сонгосон хүмүүс өөрсдийнхөө гарын бүтээлийг өмсөнө.” Исаиа32:18; 60:18; Исаиа 65:21, 22. AT 163.2
Тэнд,44 Зэлүүд газар, цөл баярлан, Араба ч баясан, замар цэцэг мэт дэлгэрнэ. Өргөст бутны оронд нарс, халгайн оронд мирт л ургана. Чоно хургатай хамт амьдран, ирвэс ишигтэй хамт хэвтэж, тугалын залуу арслантай хамтад нь тэжээж, хүн тэднийг удирдана.” 44Тэд Миний бүх ариун ууланд хорлохгүй, устгахгүй” гэж Эзэн өгүүлнэ. Исаиа 35:1; 55:13; Исаиа 11:6, 9. AT 163.3
Өвчин зовлон диваажингийн уур амьсгалыг бүрдүүлэх боломжгүй юм. Тэнд цаашид нулимс, оршуулгын цуваа, гашуудан шаналсан дүр төрх харагдахгүй. 44Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо.” 44Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй. Тэнд амьдарч байгаа хүмүүсийн нүгэл нь уучлагдах болно.” Илчлэлт 21:4; Исаиа 33:24. AT 163.4
Тэнд шинэ дэлхийн төв болох Шинэ Иерусалим хот, “ЭЗЭНий мутар дахь үзэсгэлэнт титэм, Бурханы мутар дахь цэцгэн хэлхээ болон” оршин тогтноно.” “Гялбаа нь үнэт чулуу мэт бөгөөд талст шиг тунгалаг хас чулуу мэт байв. “Үндэстнүүд тэр гэрлээр нь алхацгааж, газрын хаад тийшээ алдраа авчирна. “Би Иерусалимд баярлан, Өөрийн ард түмэн баясаж байна.” Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно.” Исаиа 62:3; Илчлэлт 21:11, 24; Исаиа 65:19; Илчлэлт 21:3. AT 164.1
Бурханы Хотод “шөнө гэж байхгүй.” Хэнд ч амрах, хүчээ сэлбэх хэрэгцээ, шаардлага гарахгүй. Бурханы хүслийг хэрэгжүүлэхэд, Түүний нэрийг магтан алдаршуулахад эцэж цуцах асуудал гарахгүй. Бид өглөөний эрч хүчийг байнга мэдэрч, энэхүү эрч хүчээ хэзээ ч алдахгүй. “Тэнд цаашид шөнө болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнлүүний гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй болно. Учир нь Эзэн Бурхан тэднийг гийгүүлнэ. Тэгээд тэд үеийн үед хаанчлах болно.” Илчлэлт 22:5. Нарны гэрэл хурцаар төөнөж, нүдийг гялбуулдаггүй Бурханы агуу их гэрлийн хүчний нөлөөнд автагдах ба энэхүү гэрэл үдийн нарны гэрлээс хэмжээлшгүй тод, гэрэл гэгээтэй байна. Бурханы болон Хурганы алдар Ариун Хотыг сарнишгүй их гэрлээр дүүргэнэ. Аврагдагсад мөнхийн өдрүүдийн туршид нарны гэрэлд шаардагдахгүй алдрын гэрлээр алхана. AT 164.2
“Би хотод ямар ч сүм харсангүй. Учир нь Төгс хүчит Эзэн Бурхан ба Хурга бол тэндхийн сүм юм. “Илчлэлт 21:22. Бурханы ард түмэн Эцэг болон Хүүтэй нээлттэй харилцаатай байх боломжоор хангагдана. “Учир нь бид одоо толинд бүдэг бадаг хардаг” 1 Коринт 13:12. Бид Бурханы дүр төрхийг толинд харж байгаа мэт байгалын тогтолцоо, Түүний хүмүүстэйгээ хэрхэн харилцаж байгаагаас харах болно. Бид Түүнтэй ямар нэгэн халхлах зүйлсгүйгээр нүүр тулан харилцана. Бид Түүний оршихуйд зогсож, Түүний дүр төрхнөөс гэрэлтэх алдрыг ажиглан харна. AT 164.3
Аврагдагсад тэнд өөрсдийгөө хэрхэн мэдүүлж байгаатай адил бусад зүйлсийг таньж мэдэх болно. Бурханы зүрх сэтгэлд суулгаж өгсөн хайр, энэрэл хамгийн бодит, сайхан үйлдэл, мэдрэмжийг төрүүлнэ. Ариун бүтээлүүдтэй тогтоосон ариун харилцаа, ивээлээр дүүрэн тэнгэрийн элч нар, Хурганы цусаар дээлээ угаалгаж, цав цагаан болгосон бүх цаг үеийн итгэл бишрэлтэй хүмүүстэй тогтоож буй нөхөрлөл, ариун үерхэл, холбоосууд, “тэнгэр болон газар дахь бүх гэр бүлүүд,” (Ефес 3:15) хоорондоо нэгдэж аврагдагсдын аз жаргалыг бүрэлдүүлэн бий болгоно. AT 164.4
Тэнд үхэж мөхөшгүй оюун ухааныг өвлөн авсан хүмүүс бүтээгчийн гайхамшигтай хүч, авралын хайрын нууцуудыг хэзээ ч уйдаж, залхалгүйгээр тунгаан бодсоор байх юм. Бурханаас хөндийрүүлэх ямар ч харгис хэрцгий, хууран мэхлэхүйц зовлон бэрхшээл оршин тогтнохгүй. Хүний бүх төрлийн чадварууд, бүх талаараа хөгжин, төгөлдөршсөн байна. Хүмүүс мэдлэгийг олж авахын тулд оюун ухааны хувьд эцэж туйлдан, эрч хүчээ алдахгүй. Тэнд хүмүүс хамгийн агуу ажил үйлсийг явуулж, хамгийн эрхэм хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлж, хамгийн чухал зорилгоо гүйцэлдүүлнэ. Гэсэн хэдий ч шинэ өндөрлөгүүдийг эзлэх, шинэ гайхамшгуудыг таашаах, шинэ үнэнийг ойлгож мэдрэх боломжууд нээгдсээр байх ба оюун ухаан, бие махбод, зүрх сэтгэлийн хүчийг нэмэгдүүлэх шинэ зүйлс байнга бий болсоор байна. AT 164.5
Бурханаар аврагдсан хүмүүсийн өмнө орчлон ертөнцийн бүх үнэт эрдэнэс бүрийг судлахад нээлттэй байх болно. Үхэлд дийлдэхээ больсон аврагдагсад хүн төрөлхтний зовлон шанлалыг нүд салгалгүй гайхширан ажиглаж байсан алс холын гаригс, дэлхийгээр эцэж цуцалгүйгээр аялах үед тэдгээр оршин суугчид аврагдсан хүмүүсийн баяртай мэдээг сонсоод баяр талархалын дуугаа өргөнө. Дэлхийн үр сад уналтанд ороогүй Бурханы бүтээлүүдийн мэргэн ухаан, баяр хөөрийг хэмжээлшгүй баяр хөөртэйгөөр хүлээн авна. Тэд олон жилийн туршид Бурханы гарын бүтээлийг судалж, ажигласан мэдлэгийн баялагаа бие биентэйгээ хуваалцана. Тэд доройтож сулраагүй харааныхаа тусламжтайгаар бүтээлийн алдар болох нарнууд, одод, орчлон ертөнцийн тогтолцоонууд хэрхэн Бурханы сэнтийг тойрон эргэлдэхээр тогтоогдсоны дагуу эргэлдсээр байгааг ажиглан харна. Хамгийн багаас хамгийн агуу зүйлс бүрийн дээр Бүтээгчийн нэр бичигдсэн байх ба бүх бүтээлүүдээс Түүний хүч чадал ямар агуу болох нь харагдах болно. AT 165.1
Мөнхийн он жилүүд урсах үед Бурхан болон Христийн алдрын гайхамшигтай илчлэлтүүд улам баяжин, тэлсээр байх болно. Мэдлэг өсөн нэмэгддэгтэй адил хайр, хүндэтгэл, аз жаргал улам нэмэгдэнэ. Хүмүүс Бурханы талаар илүүг судлан мэдэх бүртээ Түүний зан чанарыг илүү ихээр шүтэн биширнэ. Есүс хүмүүст авралынхаа эд баялаг, Сатантай хийсэн агуу мэтгэлцээний үр дүнд гарсан гайхамшигтай амжилтуудыг танилцуулах үед олзноос суллагдагсдын Бурханыг шүтэх шүтлэг илүү хүчтэй болж, тэд алтан хуур хөгжмөө үлэмж баяр хөөртэйгөөр тоглоно; ийнхүү олон арван мянгыг мянгад үржүүлсэнтэй адил олон тооны дуу хоолой агуу магтаалын дууг хоолой нийлүүлэн дуулна. AT 165.2
“Тэнгэрт, газар дээр, газар доор, тэнгис дээр байгаа аливаа бүтээгдсэн юмс болон тэдгээрийн дотор байх бүх юмс -Сэнтийд Залрагчид ба Хурганд магтаал, хүндэтгэл, алдар, сүр хүч нь үеийн үед байх болтугай” Илчлэлт 5:13. AT 165.3
Агуу мэтгэлцээн ийнхүү төгслөө. Гэм нүгэл болон гэмтнүүд цаашид оршин тогтнохоо больж, орчлон ертөнц бүхэлдээ ариуслаа. Бүх бүтээлүүд эв нийцэл болон баяр хөөрөөр дүүрч. Бүхнийг бүтээгчээс хил хязгааргүй уудам орчлон даяар амьдрал, гэрэл гэгээ, баяр баясал ундран гарах болно. Хамгийн жижиг атомаас авахуулан агуу том амьтай амьгүй дэлхий гаригууд бузартаж доройтоогүй үзэсгэлэн гоо, төгс баяр баясалд автагдан, бүгд Бурханыг хайр хэмээн тунхаглана. AT 166.1