Агуу Тэмцэл
13 — Дэлхий хоосорсон нъ
Дэлхийн нүглүүд нь тэнгэрт тултал овоорсон бөгөөд Бурхан түүний гэм бурууг санасан... Түүний найруулж байсан аяганд нь хоёр дахин их найруулж өг. Тэр өөрийгөө хичнээн их алдаршуулж, хээнцэр тансаг байсных нь хэмжээгээр түүнд тарчлал, уй гашууг өг. Учир нь тэр зүрхэндээ “Би хатан хаан мэт суудаг. Би бэлэвсэн эм биш бөгөөд уй гашууг хэзээ ч үзэхгүй” гэж хэлдэг. Тиймээс нэг өдөр түүний гамшиг болох үхэл, гашуудал, өлсгөлөн нь ирнэ. Түүнийг галаар шатаана. Яагаад гэвэл түүнийг шүүгч Эзэн Бурхан хүчтэй. Түүнтэй завхайран, хээнцэр тансаг амьдарсан дэлхийн хаад түүнийг шатахад гарах утааг хараад уйлж, гашуудна. Тэд Агуу хот, хүчит хот Вавилон золгүй еэ, золгүй еэ! Цагийн дотор шийтгэл чинь ирлээ гэцгээнэ. Илчлэлт 18:5-10. AT 143.1
Дэлхийн худалдаачид түүний хээнцэр тансгийнх нь хүчээр баяжицгаав гэв. Дэлхийн худалдаачид уйлж, түүний төлөө гашуудна. Учир нь тэдний ачаа барааг дахиж хэн ч худалдаж авахгүй Түүнээс баяжсан эдгээр зүйлийн худалдаачид, түүний тарчлалаас айсандаа зайдуу зогсоод уйлж, гашуудан Нарийн маалинга, нил ягаан, час улаан хувцас өмссөн, алт болон үнэт чулуунууд, сувдаар гоёсон агуу хот золгүй еэ, золгүй еэ! Ийм үлэмж их баялаг ганцхан цагийн дотор сүйтгэгдэв гэцгээнэ. “Илчлэлт 18:11, 3, 15-17. AT 143.2
Бурханы уур хилэн буух өдрүүдэд Вавилон дээр буух шүүлтүүд ийнхүү өрнөх болно. Вавилон гэм буруугийнхаа хэмжээг хэтрүүлснээр сүйрэлд автагдах цаг хугацаа нь бүрэн боловсорч дууссан. AT 143.3
Бурханы дуу хоолой ард түмнийг боолчлолоос чөлөөлнө. Амьдралын агуу тэмцэлд бүхнээ алдсан хүмүүс аймшигтайгаар сэрэх болно. Гэмтнүүдэд боломж өгч байх үед тэд Сатаны мэхлэлтэнд хууртаж гэм нүгэлтэй үйлдлээ зөвтгөж байсан. Баячууд Бурханы хуулийг зөрчин баяжсан боловч эд баялаг, боломж дутмаг нэгнээ дорд үзэн, бардамнан байдаг. Тэд өлсөж буй хүмүүсийг хооллож, нүцгэн байгааг хувцаслаж, хайр өршөөл, шударга байдлаар бусдад хандаагүй. Тэд өөрсдийгөө өндөрт өргөмжилж, өөрсдийн адил Бурханы бүтээлүүдээ халамжлаагүй. Эдгээр хүмүүс одоо өөрсдийг нь агуу болгож байсан бүхнээсээ хагацаж, юу ч үгүй ор хоосон болж, өөрсдийгөө хамгаалах чадваргүй болсон. Тэдний Бүтээгчээс илүү хэмээн онцолж байсан хуурамч шүтээнүүдийг нь хэрхэн сүйрүүлж байгааг айдастайгаар ажиглан харна. Тэд зүрх сэтгэлээ дэлхийн эд баялаг, зугаа цэнгэлд худалдаж, Бурханд зориулсан үйлсээрээ баян байхыг хүсээгүй. Энэ бүхний үр дүнд тэдний амьдрал доройтож, зугаа цэнгэл нь ичгүүргүй зан болон хувирч, эд баялаг нь авилгал болсон. Эдгээр хүмүүсийн эд хөрөнгө нь хоромхон зуурт хийсэн алга болж, баячуудын нүсэр байшингууд нь сүйрч, алт, мөнгө нь хаа сайгүй цацагдаж байгааг харан гаслан уйлна. Тэд харуусал нь хуурамч шүтээнүүдтэйгээ хамт сүйрнэ гэдгээ ойлгох үедээ анир чимээгүй болно. AT 143.4
Бузар муу хүмүүс харуусах боловч Бурханыг үл тоомсорлон, гэм бурууг хийсэндээ харуусахгүй, харин Бурханы ялалт байгуулсанд харуусна. Тэд бодитойгоор өрнөж буй үр дүнг хараад харуусан уйлах боловч бузар муудаа гэмшихгүй. Тэд Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэлд ялалт байгуулахын тулд байгаа бүхнээ зориулахад ч бэлэн байх болно. AT 144.1
Дэлхий дахины гутаан доромжилж, газрын хөрснөөс арчихыг хичээж байсан хүмүүс тахал, хүчтэй салхи, газар хөдлөлтөнд автагдахгүй байгааг дэлхийн хүмүүс ажиглан харна. Бурханы хуулийг эсэргүүцэгчдэд дүрэлзэн асах гал мэт харагдах Нэгэн ард түмнийхээ хувьд хоргодох газар нь байх юм. AT 144.2
Үнэнийг золиослон байж хүмүүсийн таашаалыг олдог байсан сүмийн удирдагч зааж байсан сургаал нь ямар нөлөө, зан чанарыг төлөвшүүлж байснаа ажиглан харна. Бүхнийг харагч нүд түүний ширээн дээрээ сууж гудамжаар алхаж, амьдралын төрөл бүрийн нөхцөлд хүмүүсийн дунд хэрхэн бие авч явж байсныг ажиглан харж байсан. Түүний зүрх сэтгэлээс гарч буй мэдрэмж бичижтэмдэглэсэн мөр бүр, үйлдэл нь хүмүүсийг худал хуурмагийг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор цацсан үр байв. Одоо тэрээр тарьсан ургац нь золгүй, үхэж үрэгдэж буй үр жимсийг ургуулсныг олж харна. AT 144.3
Эзэн: “Тэд “Амар амгалан, амар амгалан” гэж хэлэн Миний ард түмний охины хугарлыг хуурамчаар эдгээдэг. Гэвч амар амгалан нь үгүй. Учир нь Би түүнийг гашуудуулаагүй байхад та нар зөвт хүнийг худал хуурмагаар мохоосон атлаа, харин хорон муу үйлстнийг урамшуулж, өөрийнхөө хорон муу замаас салж, амиа хамгаалахаас нь болиулсан” гэжтунхагласан. Иеремиа 8:11; Езекиел 13:22. AT 144.4
“Миний бэлчээрийн хоньдыг тарааж сүйтгэж байгаа хоньчид гаслантайяа! ...Үзэгтүн, Би та нарын үйлсийн бузар муугийн улмаас та нарыг шийтгэх гэж байна. Уйлцгаа, хоньчид оо, та нар хашхир. Сүргийн эзэд ээ, та нар үнсэнд хөрвөө. Учир нь та нарын хядлагын болон таран бутралтын үе ирсэн бөгөөд та нар шилмэл сав шиг унана. Хоньчдод зугтах газар сүргийн эздэд хэлтрэх газар үгүй байх болно.” Иеремиа 23:1, 2; 25:34, 35. AT 144.5
Сүмийн удирдагчид болон хүмүүс Бурхантай зөв харилцаа тогтоож чадаагүйгээ ойлгох болно. Тэд шударга, зөв хуулийг Зохиогчийг эсэргүүцэж байснаа харна. Бурханы хуулийг эсэргүүцэх нь олон мянган хүмүүсийг бузар муу, үл нийцэх, үзэн ядалт, гэм бурууг хүлээн зөвшөөрөхөд нөлөөлж, дэлхийг зовлон бэрхшээлийн томоохон талбар болгож, ялзрал доройтолд автуулсан байна. Үнэнийг эсэргүүцэж, бурууг хайрлан хамгаалж байсан хүмүүс ийм л дүр зургийг харна. Дуулгаваргүй, шударга бус хүмүүс мөнхийн амьдралаа хэрхэн үүрд алдаж байгааг үгээр дүрслэн танилцуулах боломжгүй юм. Авъяас чадварыг, уран үгсийг нь шүтэж байсан дэлхийн хүмүүс бүхнийг бодитойгоор харж эхэлнэ. Тэд гэм нүглээрээ мөнх амийг авах боломжоо сольж, үзэн ядаж, үл тоомсорлож байсан хүмүүсийнхээ хөлд нь сөгдөж, Бурхан тэднийг хайрлаж энэрч байсныг хүлээн зөвшөөрнө. AT 145.1
Хүмүүс төөрөлдсөн байснаа ойлгож, ухаарна. Тэд сүйрэлд орох болсонд бусдыг буруутгах боловч сүмийн үйлчлэгч нарыг буруутгах боломжийг хамтран эрэлхийлж эхэлнэ. Итгэл даагаагүй пасторууд зөөлөн, хуумгай зөгнөл хийж, хүмүүст Бурханы хууль ач холбогдолгүй гэж зааж сургаж, хуулийг ариунаар сахиж буй хүмүүсийг хавчин гадуурхсан. Сүүлчийн өдөр эдгээр сэтгэлээр унаж буй багш нар дэлхий дахиныг хуурч байснаа хүлээн зөвшөөрөх болно. Олон түмэн уур бухимдалдаа автагдана. Тэд бүгд, “бид сүйрчээ! Чи бол бидний сүйрлийн гол шалтгаан” гэж гаслан, хуурамч хоньчид руу дайрна. Хуурамч хоньчдыг хамгаас их шүтэн биширч байсан хүмүүс хамгийн аймшигтай хараалыг хэлэх болно. Цэцгийн хэлхээг толгойд нь титэм болгон зүүж өгч байсан хүмүүс тэдний амийг хороон үхүүлэхийн тулд гараа өргөнө. Бурханы хүмүүсийг устгахаар зэхсэн илд сэлэм нь Бурханы хүмүүсийн дайсныг устгахад ашиглагдана. Дэлхийн хаа сайгүй тэмцэл, цус урсгах байдал үүсэн бий болно. AT 145.2
“ЭЗЭН үндэстнүүдтэй маргасан тул газар дэлхийн адагт хашхираан хүрчээ. Тэрээр бүх махан биесийг игүүнэ. Хорон муу хүмүүсийн хувьд, Тэрээр тэднийг илдэнд тушаажээ.” Иеремиа 25:31. Агуу мэтгэлцээн зургаан мянган жилийн туршид өрнөсөн. Бурханы Хүү болон Тэнгэрийн элчүүд бузар муугийн хүчийг эсэргүүцэн, хүмүүс болон хүүхдүүдийг анхааруулж, гэгээрүүлж, аврахаар тэмцсээр ирсэн. Одоо хүн бүр шийдвэрээ гаргасан ба бу зар муу хүмүүс Сатаны Бурханыг эсэргүүцэж бу й тэмцэлтэй бүрэн нэгдсэн. Одоо Бурхан үл тоомсорлож, гутаан доромжлуулсан Хуулиа сэргээх болно. Одоо тэмцэл зөвхөн Сатан бус харин хүмүүсийн эсрэг явагдах болно. “ЭЗЭН үндэстнүүдтэй маргасан тул газар дэлхийн адагт хашхираан хүрчээ. Тэрээр бүх махан биесийг шүүнэ. Хорон муу хүмүүсийн хувьд, Тэрээр тэднийг илдэнд тушаажээ.” AT 145.3
“Хамаг жигшүүрт хэргээс болж санаа алдаж, ёолон буй хүмүүсийн духан” дээр аврагдагсдын тэмдэг тавигдсан байх болно. Үхлийн зэвсэг барьсан хүмүүсээр дүрслэн харуулсан Езекиелийн зөгнөл дэх үхлийн сүйрлийг буулгах тэнгэр элчүүдэд, хөгшчүүл, залуус, залуу эмэгтэйчүүд, хүүхдүүдийг болон эмэгтэйчүүдийг ч хүйс тэмтэр “Гэвч тэмдэгтэй хүмүүст бүү хүр. Та нар Миний ариун газраас эхлэгтүн” гэсэн тушаал ирнэ. Эш үзүүлэгч энэ талаар: “Тийнхүү тэд сүмийн өмнө байсан ахмадуудаас эхлэв” Езекиел 9:1¬6 гэж өгүүлдэг. Сүйрэл хүмүүсийн сүнслэг удирдагчид, харгалзагчид гэж өөрсдийгөө өргөмжилсөн хүмүүсээс эхлэх болно. Хуурамч харгалзагчид хамгийн түрүүнд сүйрэлд автагдана. Тэдний дунд өрөвдөх, хамгаалах ганц ч хүн олдохгүй. Эрэгтэй, эмэгтэй, залуу охид, хүүхдүүд бүгд хамтдаа сүйрнэ. AT 146.1
“ЭЗЭН дэлхийн оршин суугчдыг нүглийнх нь төлөө шийтгэхээр Өөрийнхөө газраас ирэх гэж байна. Дэлхий асгарсан цусыг илчлэн, алагдагсдыг дахин далдлахгүй.” Исаиа 26:21. “Иерусалимын эсрэг дайнд мордох бүх ард түмнийг ЭЗЭНий цохих гай гамшиг нь энэ байх болно. Тэд хөл дээрээ зогсож байхад нь махан бие нь ялзарч, ухархайдаа нүднүүд нь бээж, амандаа хэл нь өмхийрнө. Тэр өдөр тэдний дээр асар их үймээн сандрал ЭЗЭНээс буун ирнэ. Тэд нэг нэгнийгээ баривчлан, нэгийнх нь гар нөгөөгийнхөө гарын эсрэг өргөгдөнө.” Зехариа 14:12,13. Дэлхийн бузар мууд автагдсан оршин суугчид буюу тахилчид, удирдагчид, ард түмэн, баян, ядуу, өндөр, дорд албаны хүмүүс сэтгэл дотроо ноцож буй аймшигтай хүслийнхээ гал, Бурханы шударга уур хилэнгээр сөнөөгдөнө. “Тэр өдөр ЭЗЭНээр хядуулсан хүмүүс газар дэлхийн нэг адгаас нөгөөг хүртэл байна. Тэдний төлөө гашуудахгүй, тэднийг цуглуулахгүй, оршуулахгүй. “Иеремиа 25:33. AT 146.2
Христийг ирэх үед Түүний амнаас гарах сүнсээр устгагдаж, Түүний алдрын хурц гэрлээр сүйрэх бузар муу хүмүүс дэлхийн гадаргуу дээрээс юу ч үгүй арчигдана. Христ ард түмнээ Бурханы Хот руу авч явж, дэлхий дээр ямар ч оршин суугч үлдэхгүй. “Үзэгтүн, ЭЗЭН газрыг хоосруулан, түүнийг хөмрөх гэж байна. Газрын гадаргууг эвдэж, оршин суугчдыг нь тараана. Дэлхий бүрэн хоосрон, бүрэн тоногдоно. Учир нь ЭЗЭН энэ үгийг айлдсан юм. Учир нь тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн, мөнхийн гэрээг эвдэв. Иймээс дэлхийг хараал идэж, түүн дээр амьдрагчид нь гэм нүгэлд автав. Иймээс дэлхийн оршин суугчид нь шатаагдаж, цөөн хүмүүс л үлдэв.” Исаиа 24:1,3,5,6. AT 146.3
Дэлхий бүхэлдээ эзгүйрч хоосорсон цөл мэт байх болно. Г азар хөдлөлтөөр сүйрсэн хот, тосгод, үндсээрээ сугарсан модод, далайгаас болон уулсаас шидэгдсэн хад асгад дэлхийн гадаргууг бүрхэж, байрнаасаа хөдлөн, хол шидэгдсэн уулс агуу том ангал, нүхийг үүсгэсэн байна. AT 147.1
Ийнхүү Эвлэрүүллийн Өдөр явагддаг ариун үйлчлэлээр бэлгэдсэн үйл явдал өрнөнө. Ариунаас ариун газарт явагддаг ёслол хийгдэж дуусах үед Израилийн гэм нүгэл гэмийн өргөлийн цус, Эзэний өмнө золигт гаргахаар зэхсэн амьд ямаагаар дамжуулагдан зөөвөрлөгдөнө. Тэргүүн тахилч цугласан олны өмнө золигт гаргаж буй ямаан дээр гараа тавин, “Израилийн хөвгүүдийн бүх муу үйлсийг, тэдний гэм буруу үйлс, бүх нүглийг түүн дээр наманчилж, тэдгээрийг ухны толгой дээр шилжүүлнэ.” Левит 16:21 Үүнтэй адил диваажингийн ариун ордон дахь эвлэрүүллийн ажил дуусахад Бурханы ард түмний гэм нүгэл Бурхан, тэнгэрийн элчүүд, аврагдсан хүмүүсийн өмнө Сатан дээр тохоогдоно. Тэрээр хүмүүсийг уруу татан үйлдүүлсэн бүх бузар гэм бурууг хүлээх ёстойг танилцуулна. Золигт гаргах ямааг хүн оршин суудаггүй газар руу явуулдагтай адил Сатан ч гэсэн хүнгүй, амьгүй болж хоосорсон дэлхий рүү цөлөгдөнө. AT 147.2
Илчлэлт номыг бичигч Сатан хэрхэн хөөгдөж, дэлхий хэрхэн эмх замбараагүй, зэлүүд хоосон газар болон мянган жил болох талаар зөгнөсөн байдаг. Зөгнөлд Эзэний дахин ирэлт болон бузар муу хүмүүсийг хэрхэн устгахыг танилцуулаад, “Гартаа ёроолгүй гүний түлхүүр, асар том гинжтэй тэнгэр элч тэнгэрээс бууж ирэхийг би харав. Тэрээр диавол ба Сатан болох эртний могой буюу лууг бариад, түүнийг хүлж, мянган жилийн турш ёроолгүй гүнд хаяжээ. Тэгээд мянган жилийг нь дуустал үндэстнүүдийг цаашид мэхлүүлэхгүйн тулд түүнийг түгжээд лацдав. Үүний дараа тэр ахархан хугацаанд суллагдах ёстой аж” гэж өгүүлдэг. Илчлэлт 20:1-3. AT 147.3
“Ёроолгүй нүх” гэсэн хэллэг Библийн бусад ишлэлүүдтэй жиших юм бол дэлхийн самуурч, харанхуй байдалд автагдсаныг илэрхийлсэн үг байдаг. Дэлхий “анх бүтээгдэхээс өмнө” байсан нөхцөл байдлыг Библи дээр “Газар нь ямар ч хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон, гүний гадаргуу дээгүүр нь харанхуй бүрхэж, Бурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж байлаа.” Эхлэл 1:2 гэж тодорхойлдог. Эш үзүүллэгт дэлхий тодорхой хэжээнд дээр өгүүлсэнтэй адил байдалд орно гэж зааж сургадаг. Бурханы агуу өдрийг урьдчилан харсан эш үзүүлэгч Иеремиа, “Намайг газар дэлхийг харахад, үзэгтүн, энэ нь хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон байв. Тэнгэрүүд уруу харахад, тэд ямар ч гэрэлгүй байлаа. Намайг уулс уруу харахад, үзэгтүн, тэд доргиж байв. Мөн бүх дов толгод хойшоо урагшаа хөдөлж байв. Намайг харахад, үзэгтүн, тэнд ямар ч хүн байсангүй. Тэнгэрийн бүх шувууд ниссэн байв. Намайг харахад, үзэгтүн, арвин жимстэй газар нь цөл бөгөөд бүх хотууд нь ЭЗЭНий өмнө, Түүний ширүүн уур хилэнгийн өмнө нураагдсан байв” Иеремиа 4:23-26 гэж өгүүлдэг. AT 147.4
Сатан энэ газарт бузар тэнгэр элчүүдтэйгээ мянган жилийг өнгөрөөх ёстой юм. Тэрээр дэлхийгээс холдох эрхгүй болсноор бусад дэлхий, гараг руу явж хэзээ ч уналтанд орж байгаагүй бүтээлүүдийг уруу татаж, гай тарихгүй юм. Дэлхий дээр уруу татаж, эрх мэдлээ ашиглах ганц ч хүн үлдээгүй тул энэ нөхцөл байдал түүний хувьд хүлэгдсэнтэй адил шийтгэл байв. Тэрээр олон зууны туршид таашаал аван үйлдэж байсан мэхлэх, сүйрүүлэх ажлаасаа бүр мөсөн холдуулагдсан. AT 148.1
Эш үзүүлэгч Исаиа Сатаны эрх мэдлийг нураах цаг үеийг үзэгдлээр хараад: 44 Аяа, Үүрийн хүү, гялбаат цолмон. Чи яаж тэнгэрээс унав аа? Үндэстнүүдийг дордуулагч чи газарт хаягдлаа! Учир нь чи зүрхэндээ 44Би тэнгэр уруу гарна. Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно. Би өөрийгөө Хамгийн Дээд Нэгэн шиг болгоно” гэсэн. Гэвч чи Үхэгсдийн орон уруу, нүхний хамгийн гүнд хүртэл хаягдана. Чамайг харсан хүн бүр гайхан, мэлэрч “Дэлхийг донсолгон, хаанчлалуудыг чичрүүлсэн хүн энэ мөн үү? Ертөнцийг цөл мэт болгон, хотуудыг нь бусниулсан, хоригдлуудаа гэрт нь харихыг үл зөвшөөрсөн хүн энэ үү?” гэцгээнэ. Исаиа 14:12-17 гэж дуу алдан өгүүлсэн байдаг. AT 148.2
Сатаны эсэргүүцэл зургаан мянган жилийн туршид “дэлхийг чичрүүлсэн.” Тэрээр, “дэлхийг цөл болгож, хотуудыг устган, сүйрүүлсэн.” Мөн “олзлогдогсдын шоронгийн үүдийг нээгээгүй.” Тэрээр зургаан мянган жилийн туршид Бурханы хүмүүсийг шорондоо хорьж, тэднийг мөнхөд хориотой байлгахыг хичээсэн. Гэвч Христ энэхүү боолчлолыг устгаж, олзлогдогсдоо чөлөөлсөн. AT 148.3
Бузар муу хүмүүс ч хүртэл Сатаны эрхшээлээс хөндийрч, Сатан бузар тэнгэр элчүүдтэйгээ үлдэж гэм нүгэл ямар аймшигтай үр дагавар авчирсаныг ажиглан харна. “Үндэстнүүдийн бүх хаад алдар дотор өөрийн булшиндаа хэвтэж байна. Харин чи жигшигдсэн гиигүү мэт, хөлд гишгэгдэх хүүр мэт, сэлмэнд сийчүүлж, нүхний чулуунууд уруу явах хүмүүсийн бүтээлэг шиг булшнаасаа хаягдав. Чи газар нутгаа сүйтгэж, ард түмнээ устгасан учир тэдэнтэй хамт булшинд нэгдэхгүй.” Исаиа 14:18-20. AT 148.4
Сатан мянган жилийн туршид эзгүйрсэн дэлхий дээгүүр нааш цааш холхин явж, Бурханы Хуулийг эсэргүүцсэнээр ямар үр дүн бий болсныг ажиглан харах болно. Тэрээр энэ цаг мөчид маш ихээр зовж шанална. Тэрээр уналтанд орсноосоо хойш эцэс төсгөлгүй ажиллаж байсан тул аливааг эргэцүүдэн бодохоо больсон байв. Сатан одоо эрх мэдлээ хязгаарлуулсан тул диваажингийн засаглалыг эсэргүүцсэн цагаас хойш ямар үр дүнд хүргэх зүйлсэд оролцсоноо тунгаан бодох боломжоор хангагдана. Тэрээр хийж гүйцэтгэсэн бүх бузар муу, үйлдэл уруу татсан бүх гэм нүглүүдийнхээ төлөө аймшигтай ирээдүйгээ айдас, эмээсэн байдлаар харах шаардлагатай болсон. AT 148.5
Бурханы хүмүүс Сатаныг барьж хорьсонд ихэд баярлан, хөөрөх болно. Эш үзүүлэгч: “Тэр өдөр ЭЗЭН зовлон, үймээн самуун, боолчлолын хүнд хүчир албанаас чамайг чөлөөлөн амраахад чи Вавилоны хааны сатаны төлөөлсөн нэр эсрэг ийм шог дуу дуулна. “Дарангуйлагчийн төгсгөл ирэв... ЭЗЭН хилэнцтэний таягийг, захирагчдын очирт таягийг хугалжээ. Тэр тасралтгүй цохих уураараа ард түмнүүдийг цохиж, зогсолтгүй мөшгөх хилэнгээрээ үндэстнүүдийг захирав.” 3-6-р ишлэлүүд. AT 149.1
Эхний болон хоёр дахь мянган жилийн дундуур бузар муу хүмүүсийн шүүлт явагдана. Элч Паул энэхүү шүүлтийг дахин ирэлтийн дараагаар бий болох үйл явдал гэж тодорхойлсон. “Иймд та нар тогтоосон цагаас өмнө Эзэнийг иртэл юуг ч битгий шүүгтүн. Эзэн харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гаргах бөгөөд хүмүүсийн зүрхний зорилгыг илрүүлнэ.44 1 Коринт 4:5. Даниел Эртний Нэгэн ирэх үед, “Дээдийн Дээд Нэгэний ариун хүмүүсийн төлөө. Шүүлт явуулна” Даниел 7:22 гэж зөгнөсөн. Энэ үед зөв шударга хүмүүс Бурханы өмнө хаад, тахилчдын үүргийг гүйцэтгэх болно. Иохан Илчлэлт номонд 44 Би сэнтийнүүдийг харав. Тэд дээр нь заларчээ. Тэдэнд игүүх эрх өгөгдсөн байлааТэд Бурханыг ба Христийн тахилч нар болцгоож, Түүнтэй хамт мянган жилийн турш хаанчлах болно. Тэд амилаад Христтэй хамт мянган жилийн турш хаанчилжээ44 Илчлэлт 20:4, 6 гэж бичсэн. Паулын зөгнөн бичсэнээр бол энэ цаг үед, “гэгээнтнүүд дэлхийг игүүх юм.” 1 Коринт 6:2. Тэд Христтэй хамтран бузар муу хүмүүсийг шүүж, үйлдлийг нь хуулийн ном, Библитэй харьцуулж, хүн бүрийн үйлдлийн дагуу хүн бүрт тохирсон игүүлтийг явуулна. Ингэснээр бузар муу хүмүүсийн үйлдлийн дагуу хүн бүрт тохирсон шийтгэл оногдох ба ял оноосон хүн бүрийн нэрийг үхлийн номонд бичиж тэмдэглэнэ. AT 149.2
Сатан болон бузар тэнгэр элчүүд Христ болон Түүний ард түмнээр шүүгдэнэ. Паул энэ талаар 44Бид тэнгэр элч нарыг шүүнэ гэдгийг та нар мэдэхгүй гэж үү?” 3-р ишлэл. Иуда номонд, 44Эрх мэдэл бүхий байр сууриа сахилгүй, харин ч орон байраа орхин одсон тэнгэр элч нарыг Тэрээр агуу их өдрийн шүүлт болтол мөнхөд хүлээсэнтэй нь харанхуйд хорьжээ” Иуда 6 гэж өгүүлдэг. AT 149.3
Мянган жилийн төгсгөлд хоёр дахь дахин амилуулалт эхлэнэ. Бузар муу хүмүүс үхлээс дахин амилуулагдан, Бурханы өмнө “шүүлтээр оноосон” ялаа эдлэх болно. Илчлэлт номыг бичигч зөв шударга хүмүүсийн дахин амилалтыг дүрсэлсний дараагаар “Үхэгсдээс үлдсэн нь мянган жилийг дуустал амилсангүй. Энэ бол анхны амилалт юм.” Илчлэлт 20:5 гэж өгүүлсэн. Исаиа ч гэсэн бузар муу хүмүүсийн талаар, 44 Тэд гяндан дахь хоригдлууд мэт хамтдаа бөөгнөрөөд шоронд хоригдоно. Олон хоногийн дараа тэд шийтгэгдэнэ. Исаиа 24:22 гэж өгүүлсэн. AT 150.1