Агуу Тэмцэл
8 — Ойртож буй хямрал
Диваажинд агуу тэмцэл үүссэн цагаас хойш Сатан Бурханы хуулийг хүчингүй болгох зорилго тавин ажилсан. Тэрээр энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Бүтээгчийг эсэргүүцэх ажлаа эхлүүлсэн. Тэрээр хэдийгээр диваажингаас хөөгдсөн боловч дэлхийгээс тэмцлээ үргэлжлүүлсэн. Сатан хүмүүсийг мэхэлж, тэд нараар Бурханы хуулийг зөрчүүлэхээр удирдах ажлыг хамгаас илүү чухалчлан гүйцэтгэдэг. Үүнийг хэрэгжүүлэхэд Бурханы хуулийг бүхэлд нь үл тоомсорлох, аль эсвэл нэг заалтыг нь хүлээн зөвшөөрөхгүй байхад уруу татах хэрэгтэй байв. Эцсийн дүндээ эдгээр нь яг адилхан үр дүнг бий болгоно. Нэг “заалтыг” зөрчсөн хүн бүхэл хуулийг зөрчсөн гэсэн үг. Бурханы хуульд ийнхүү хандсан хүний жишээ болон нөлөө түүнийг хууль зөрчигч ба “бүх хуулийн заалтыг зөрчсөн” буруутан болгоно. Иаков 2:10. AT 81.1
Сатан Бурханы хуулиудыг хүлээн зөвшөөрүүлэхгүйн тулд Библийн сургаалуудыг бузартуулж, Библид итгэдэг гэж хэлж буй олон хүмүүсийн итгэл бишрэлд худал хуурмагийг хольсон. Үнэн болон худлын хоорондох агуу тэмцэл бол Бурханы хуультай холбоотой урт удаан ху гацаанд үргэлжилж буй тэмцлийн эцсийн тэмцэл байх болно. Бид хүний хууль болон Ехувагийн тушаалуудын хооронд явагдаж буй, Библийн итгэл бишрэл болон ёс заншил, үлгэр домгийн шашны хоорондох тэмцлийн дунд амьдарч байгаа. AT 81.2
Үнэн болон зөвт байдлыг эсэргүүцэхээр нэгдэж байгаа хүчнүүд яг одоо маш идэвхитэйгээр ажилласаар байгаа. Зовлон шаналал болон цусаар бид нарт дамжуулагдан ирсэн Бурханы ариун үгийг тэд үнэ хүндгүй болгоно. Библи хүн бүрийн гар дээр очих боломжтой болсон ч цөөхөн хүмүүс л Библийг амьдралыг чиглүүлэгч ном хэмээн хүлээн зөвшөөрч байна. Итгэл бишрэлийг үгүйсгэх байдал зөвхөн дэлхий дахинд бус харин сүмд хүртэл санаа зовоох хэмжээнд хүртлээ өсөн хөгжиж байна. Олон хүмүүс Христэд итгэгчдийн чухал багана болох үнэн сургаалуудыг эсэргүүцэж байна. Библийн бичээч нарын дэлхий хэрхэн бүтээгдсэн, хүн уналтанд орсон, эвлэрүүлэл, Бурханы хуулийн зарчмууд үүрд мөнхөд хэрэгжинэ гэсэн сургаалуудыг Христэд итгэгчид гэж нэрлэгдэж буй үй олон хүмүүс бүхэлд нь болон хэсэгчлэн шууд үгүйсгэж эхэлнэ. Мэргэн ухаан болон тусгаар тогтнолоороо бахархаж буй олон мянган хүмүүс Библид бүрэн итгэл найдвараа тавих нь сул доройгийн баталгаа хэмээн үзэж, харин Библиэс тодорхой шалтгаангүйгээр өө хайхыг, хамгийн чухал үнэнийг нь тайлбарлаж, хэт сүнслэг болгохыг хичээхийг гайхамшигтай мэдлэг, чадвар гэж тооцно. Олон сүмийн үйлчлэгчид хүмүүстээ, профессор болон багш нар сурагчиддаа Бурханы хууль өөрчлөгдөж, хүчингүй болсон ба Бурханы тушаал хүчинтэй гэж зааж, хуулийг шууд утгаар нь хүлээн зөвшөөрөхийг дэмжиж байгаа хүмүүсийг доромжилж, муулдаг. AT 81.3
Хүмүүс үнэнийг эсэргүүцэхдээ Зохиогчийг нь ч гэсэн эсэргүүцэж байна. Т эд Бу рханы хуулийг уландаа гишгэснээр Хуулийг Өгсөн Нэгэний эрх мэдлийг үгүйсгэдэг. Хуурамч сургаалийг шүтээнээ болгох нь мод, чулуугаар хуурамч шүтээн бүтээх шиг амар хялбар юм. Сатан Бурханы зан чанарыг буруу зөрүүгээр танилцуулахад хүмүүс Бурханы зан чанарыг буруугаар төсөөлнө. Олон хүмүүсийн хувьд гүн ухаан хэмээх хуурамч шүтээн Ехувагийн байр суурийг эзэлж, цөөн хүмүүс Бурханы Үгээр болон Христийн амьдралаар үнэн бодитой гэдгээ нотлон харуулсан, дэлхийг бүтээсэн амьд Бурханыг шүтнэ. Мянга мянгаад хүмүүс байгалыг бурханчлан шүтэх боловч байгалыг бүтээсэн Бурханыг үгүйсгэнэ. Өнөө үеийн Христэд итгэгчдийн дотор хуурамч шүтээн шүтэх асуудал хэдий өөр хэлбэрт хувилсан ч, Елиагийн цаг үед эртний Израйлчууд дотор байсан шиг оршсоор байгаа. Гүн ухаантнууд, яруу найрагчид, сэтгүүлчид хэмээх нийгэмдээ цэцэн мэргэн гэж тооцогдож буй хүмүүс алдартай хүмүүсийн хүрээлэл, олон их дээд сургуулиуд, шашны еургуулнудьш бурхад болон тэд Баал, Феникиний нарны бурханд тооцогдох болно. AT 82.1
Бурханы хууль хүмүүст үйлчлэхээ больсон гэж зааж, хурдацтайгаар газар авч буй орчин үеийн буруу үзлээс илүү, Христэд итгэгчдийн хүлээн зөвшөөрсөн буруу үзэл баримтлалаас илүү, Диваажингийн эрх мэдлийг зоригтойгоор эсэргүүцэж буй зөв шудрага учир шалтгааныг эсэргүүцэх, ихээхэн хор хөнөөлтэй арга хэрэгслэл гэж өөр байхгүй. Үндэстэн бүр хууль журамтай байдаг ба эдгээр нь харилцан хүндэтгэл, дуулгавартай байдлыг тогтоох зорилготой. Ямар ч засаг захиргаа хууль дүрэмгүйгээр оршин тогтнож чадахгүй. Тэгэхээр тэнгэр газрыг Бүтээгч Өөрийн бүтээсэн бүтээлүүдээ удирдан, захирах ямар ч хууль, тушаалгүй болсон байна гээд төсөөлөөд үзээрэй. Жишээ нь алдартай сүмийн номлогч олон нийтэд хандан улс орныг удирдан залж, иргэдийн эрхийг хамгаалж буй хууль хүмүүсийн эрх чөлөөг хязгаарлаж байгаа учраас дагах шаардлагагүй гэж заах юм бол тэр хүмүүс хэр удаан сургаалиа айлдсаар байх вэ? Тэгэхээр улс орны, үндэстний хуулийг үгүйсгэх, бүх засаглалын үндэс болсон Бурханы тушаалыг үгүйсгэхийн аль нь илүү хүнд хэрэг зөрчил гэж тооцогдох вэ? AT 82.2
Үндэстнүүд орчлон ертөнцийн Удирдагчийн Хуулийг хэрэгсэхгүй болгож, дэлхий дахины гэм бурууг шүүн тунгааж, дуулгавартай хүмүүсийг зөвтгөх хэм хэмжээгүй болгохоос улс орныхоо хуулийг хэрэгсэхгүй болгож, ард түмэндээ дуртай бүхнээ үйлдэхийг зөвшөөрөх нь шударга явдалтай илүү нийцэх юм. Бид Бурханы хуулийг хүчингүй болгосноор ямар үр дагавар гарахыг хэр сайн ойлгож байгаа вэ? Ийм туршилт явагдаж байсан. Франц шашингүй үзлээр удирдуулах үед аймшигтай үр дагавар, үйл явдлууд болж өнгөрсөн. Энэ үед дэлхий дахин Бурханы тогтоосон хязгаарлалтыг үл тоомсорлосноор хамгийн хэрцгий харгислалаар удирдуулахыг зөвшөөрснийг батлан харуулсан. Зөв шудрагын хэм хэмжээг хойш тавих юм бол бузар муугийн зарчмууд дэлхий дээр эрх мэдлээ хэрэгжүүлэх болно. AT 83.1
Бурханы хуулийг эсэргүүцэх бүрт гэм нүгэл нь гэм буруу биш, мөн зөв шудрагыг хүсэн мөрөөдөх шаардлагагүй гэсэн мэдрэмж газар авдаг. Бурханы удирдлаганд дуулгавартай байхыг эсэргүүцэжбуй хүмүүс өөрсдийгөө захирах чадвараа бүрэн алддаг. Тэдний хор хөнөөл бүхий сургаалуудаар дамжин угийн хяналтанд орохыг хүсдэггүй хүүхдүүд болон залуучуудын зүрх сэтгэл дуулгаваргүй болж, тэд дураараа авирлах зан чанарыг төлөвшүүлдэг. Энэ нь яваандаа хуулийг үл тоомсорлогч, дүрэм журмыг үл хэрэгсэгч нийгмийг үүсэн бий болгоно. Тэдний олонх нь Бурханы зааварчилгааг дагаж буй хүмүүсийн итгэл бишрэлийг буруутгахын сацуу Сатаны хууран мэхлэлтийг уриалагхан хүлээн зөвшөөрнө. Тэд хуурамч шүтлэгтнүүд дээр игүүлтийг буулгахад нөлөөлсөн бузар муу, гэм нүгэлтэй үйлдлээ хөгжүүлэх хүсэлдээ автагдана. AT 83.2
Бурханы хуулийг үл тоомсорлохыг зааж сургаж байгаа хүмүүс дуулгаваргүй байдлыг өдөөхийн тулд дуулгаваргүй байдлыг зааж сургана. Бурханы хуулийн хязгаарлалтуудыг бүрэн үгүйсгэснээр хүний хууль дүрэм ч гэсэн үл тоомсорлогдох болно. Бурхан шударга бус үйл ажиллагаа, шунал, худал хэлэх, заль мэхийг эсэргүүцдэг тул хүмүүс Түүний хуулийг дэлхийн элбэг дэлбэг амьдралыг мэдрэхэд саад болж байна хэмээн төсөөлөн уландаа гишгэхэд бэлэн байдаг. Бурханы тушаалуудыг үгүйсгэснээр хүмүүс хэзээ ч төсөөлж байгаагүй нөхцөл байдалтай тулгарна. Хууль дүрэм хүчин төгөлдөр биш бол гэм буруутай үйлдлээс айх шаардлага үүсэх үү? Хүмүүсийн эд хөрөнгө аюулгүй байхаа болино. Хүмүүс хөршийнхөө эд зүйлсийг хүч хэрэглэн эзэмшиж, хүчтэй нь баян тансаг амьдралтай болно. Хүмүүс амь амьдралыг хүндэтгэхээ болино. Гэр бүлийн андгай тангараг гэр бүлийн ариун нандин байдлыг хадгалахаа больж эхэлнэ. Эрх мэдэлтэй хүн хүсэх юм бол хөршийнхөө эхнэрийг ч хүчээр булаан авах боломжтой болно. Бурханы хуулийн тавдугаар зүйлийг дөрөвдүгээр зүйлтэй хамт хэрэгсэхгүй болгоно. Хүүхдүүд бузар зүрх сэтгэлийнхээ хүслийг биелүүлж байвал эцэг эхийнхээ амийг хороохоос ч айж эмээхээ болино. Соёлжсон нийгэм дээрэмчид, алуурчдын үүр болон хувирч, амар жимэр, тайван дөлгөөн амьдрал, аз жаргал дэлхий дээр оршин тогтнохоо болино. AT 83.3
Хүний үзэл баримтлалууд Бурханы тушаалд дуулгаваргүй хандахыг зааж сургаснаас хойш ёс зүйн хэм хэмжээ суларч, дэлхий дахинд гэм нүгэл үерийн ус адил түрэн орж ирэх нөхцлийг бүрэлдүүлсэн. Хууль бус байдал, хэт үрэлгэн зан, авилгал бид нарыг далайн хүчтэй давалгаа мэт нөмрөн авна. Сатан гэр бүлүүдэд ажлаа эрчимтэй явуулна. Сатан Христэд итгэгч гэж хэлж буй гэр бүлүүдийн дээр ялалтын тугаа залсан байна. Тэндээс атаархал, бузар муу гүтгэлэг, хоёр нүүр гаргах, бие биентэйгээ муудалцах, тэмцэл, зөрчилдөөн, ариун итгэлцлийг хөсөрдүүлэх, бузар муу хүсэлдээ автагдах байдлыг олж харж болно. Нийгмийн амьдралын үндэс, ноён нуруу болж байх ёстой итгэл бишрэлийн зарчмууд, сургаалын тогтолцоо нь нурж унахад бэлэн болсон байшин мэт санагдаж эхэлнэ. Бузар гэмт хэрэг үйлдсэнээс болж шоронд хоригдсон хамгийн харгис гэмт хэрэгтнүүд өндөр нэр алдрыг олсон мэт бэлэг сэлт хүртэн, олны анхаарлын төвд байх болно. Тэдний зан чанар, гэмт хэргийг олон нийтэд танилцуулна. Сонин сэтгүүлүүд бусдад залилан, дээрэм хийх, хүний амь бүрэлгэх үндсийг тавин өгч бузар муу гэмт үйлдлийг нэгд нэгэнгүй үйлдлээр нь танилцуулна. Энэ үед Сатан тамын үйл хэргээ амжилттай танилцуулах боломжтой болно. Гэмт хэргийг шүтэн сайшаах, зорилгогүй утга учиргүй амьдрал, тэвчээргүй байдал, бүх төрлийн гэм буруутай үйлдэл аймшигтайгаар газар авч буй нь Бурханаас эмээгч хүн бүрийг сэрдхийлгэж, тэд бузар муугийн давалгааг сөрөхийн тулд юу хийж болохыг асууж лавлахад хүрнэ. AT 84.1
Шударга үнэнийг тогтоох ёстой игүүх нь хээл хахуульд автагдана. Удирдагчид эд хөрөнгөтэй болж, бие махбодын таашаалыг олж авах хүсэлдээ удирдуулагдана. Олон хүмүүсийн хүсэл мөрөөдөл тэвчээргүй, хязгаарлах боломжгүй болсноор тэд Сатаны удирдлаганд бүрэн орно. Шүүгчид доройтож, хээл хахуульд автагдаж, зорилгоо умартана. Хуулийг хэрэгжүүлэгчид согтуурхах, наргиж цэнгэх, өс хонзон, бүх төрлийн шударга бус үйлдэлд автагдана. “Шударга ёс хойш хаягдан, үнэн зөв нь холдов.Үнэн нь гудамжинд бүдэрч, шударга явдал нэвтэрч чадахгүй байна “Исаиа 59:14. AT 84.2
Ромын сүм ноёлж байх үед бий болсон сүнслэг харанхуй, гэм нүгэлд автагдах байдал Библийг хавчин гадуурхсаны үр дүнд бий болсон. Гэвч сайн мэдээний гэрэл хүчтэй цацарч байх үед, шашны эрх чөлөөг эрхэмлэсэн цаг үед итгэл, бишрэлгүй байдал газар авч буй нь, Бурханы хуулийг эсэргүүцэх, үүнээс үүсэн бий болсон ялзрал хэрхэн бий болох болов? Сатан Библийг эсэргүүцэн дэлхийг удирдлагандаа байлгах боломжгүй болсон тул зорилгоо хэрэгжүүлэхээр өөр арга барилуудыг ашиглаж эхэлсэн. Библид итгэх итгэлийг устгах нь Библийг устгаж байгаатай адил зорилгыг биелүүлдэг. Бурханы хууль хүчингүй болсон гэсэн итгэлийг тунхагласнаар Сатан Бурханы хуулийг мэдээгүйгээс болж гэмт үйлдэл хийж байгаа мэт хүнийг гэмт үйлдэлд орооцолдуулсан. Тэрээр одоо ч гэсэн урьд өмнөх үеүүдийн адил сүмүүдээр дамжуулан зорилгоо хэрэгжүүлсээр байна. Өнөө үеийн шашны байгууллагууд Библи дээр зааж сургаж буй олны анхааралдаа авахыг хүсэхгүй байгаа үнэнийг хүлээж авахаас татгалзана. Тэд үнэнийг эсэргүүцсэнээр эргэлзээ, итгэлгүй байдлын үрийг суулгах тайлбар, байр суурьтай болж эхэлдэг. Тэд папын заасан буруу сургаал болох хүн нас барсны дараагаар мөнхийн сүнс, оюун ухаанаа хадгалдаг гэсэн үзлийг хүлээн зөвшөөрснөөр сүнсний ертөнц хэмээх хууран мэхлэлтнээс хамгаалагдах ямар ч боломжгүй болно. Мөнхийн шийтгэл, гэсгээлтийн сургаал олон хүмүүсийг Библид үл итгэх байдал руу татан оруулсан. Дөрөвдүгээр хуулийг сахихыг хүмүүст заан сургах үед хүмүүс Долоо дахь Өдрийн Шаббатыг сахихтай холбоотой болохыг ойлгож ухаарна. Энэхүү тушаалыг эсэргүүцэж, зааврыг нь дагахаас чөлөөлөгдөхийн тулд алдар нэр хүндтэй багш нар Бурханы хууль хүчингүй болсон гэж зааж сургана. Ийнхүү тэд хууль болон Шаббатыг үл тоомсорлоно. Шаббатыг өөрчлөн шинэчлэх ажлын хүрээ өргөжин тэлэх үед дөрөвдүгээр хуулийн шаардлагаас мултрахын тулд дэлхий дахин Бурханы хуулийг хүчингүй болсонд тооцно. Шашны удирдагчдын сургаалууд итгэл бишрэлгүй байдал, сүнсний орчин, Бурханы ариун хуулийг үл тоомсорлох үүд хаалгыг нээх ба эдгээр удирдагчид дээр Христэд итгэгчдийн дунд оршиж буй гэм нүглийн аймшигтай хариуцлага буух юм. AT 85.1
Бузар муу ёс зүй нийгмийг хурдацтайгаар бүрхэж байна гэж тунхаглаж буй хүмүүс “Христэд итгэгчдийн шаббатаас” болж энэ бүхэн боллоо гэж гүтгэх ба хүмүүст Ням гарагийг эрхэмлэн сахиулснаар нийгмийн ёс зүй сэргэж, сайжирна гэж үзнэ. Ялангуяа жинхэнэ Шаббатын сургаалыг хамгийн их тунхагласан Америкт ийм үзэл ихэд дэлгэрнэ. Америкт бузар муу хүслээ хязгаарлах хамгийн нөлөө бүхий, чухал ёс зүйн өөрчлөлтүүдийг хийсэн ба эдгээр үйл ажиллагаанууд ихэвчлэн Ням гарагийн хөдөлгөөнтэй холбоотой байх болно. Ням гарагийг дэмжигчид нийгмийн хамгийн сайн сайхны төлөө хичээн зүтгэж байгаа ба тэд нартай нэгдэхийг хүсэхгүй хүмүүс бузар муу хүслээ хязгаарлахыг хүсдэггүй, өөрчлөлт шинэлчлэлийг бий болгохыг хүсдэггүй хүмүүс хэмээн тооцогдоно. Гэвч тэдний үүсгэн бий болгосон худал хуурмагийг хөхүүлэн дэмжих хөдөлгөөн зөв сайн үйлсийг хэрэгжүүлэх зорилготой байгаа нь буруу үзлийг эсэргүүцэх боломжийг арилгана. Бид сайн хоол хүнсэнд хорыг хольж хутгаж болно игүү дээ, гэсэн хэдий ч хорны муу нөлөө арилан алга болохгүй. Ийм хольцтой хоолыг хүмүүс санаандгүй идэх боломжтой тул дан хор мэт хэлбэртэй байхаас ч илүү аюултай. Сатан худал хуурмагийг зөв харагдуулах зорилгоор таарсан хэмжээний үнэнтэй хольдог арга барилтай. Ням гарагийг хөхүүлэн дэмжигчид шаардлагатай байгаа, Библийн зарчимтай нийцэхүйц өөрчлөлт шинэчлэл хийхийг уриалах боловч Бурханы хуультай үл нийцэх шаардлагуудыг тавьж эхэлнэ. Тийм ч учраас Бурханы зарц нар түүнтэй нь нийцэж чадахгүй. Бурханы тушаалуудыг хүний тушаалуудаар орлуулах ажил үйлсийг юугаар ч зөвтгөх боломжгүй. AT 85.2
Сатан үхэшгүй мөнхийн сүнс, Ням гарагийг эрхэмлэн сахих гэсэн хоёр агуу хууран мэхлэлтээрээ хүмүүсийг хууран мэхлэнэ. Эхний хууран мэхлэлт үхэгсдийн сүнсэнд итгэх итгэлийн суурийг тавьдаг бол хоёр дахь нь Ромын сүмд тааламжтай хандах харилцааг үүсгэдэг. Америкийн Нэгдсэн улсын Протестантууд үхэгсдийн сүнс мөнх оршдог үзлийн харанхуй ангалыг хүмүүст хүлээн зөвшөөрүүлэхээр хамгаас илүү хичээн гараа сунгах ба тэд тамын хүч болох Ромын хүчинтэй гар нийлэх болно. Тэд гурвалсан хүчээ нэгтгэж, Америк улс хүний чөлөөтэй сэтгэн бодох эрхийг хязгаарлах Ромын замаар замнана. AT 86.1
Үхэгсдийн сүнсэнд итгэх итгэл өнөө үеийн Христэд итгэгч хэмээн нэр зүүгчдийн сургаалтай адилхан байх боловч хүмүүсийг хууран мэхлэх, эзэмдэх агуу хүчийг агуулна. Сатан өөрөө шинэ үзэл баримтлал, үзэлдээ итгэж шинэчлэгдэнэ. Тэрээр тэнгэрийн элч мэтээр дэлхийд үзэгдэнэ. Мөн үхэгсдийн сүнсэнд итгэх итгэлээр дамжуулан гайхамшгуудыг бүтээж, өвчтэйг эдгээж, няцаахын аргагүй олон гайхамшгуудыг бүтээнэ. Үхэгсдийн сүнснүүдэд хувилагсад Библид итгэдэг, сүмийг хүлээн зөвшөөрдөг гэж хэлэх үед хүмүүс тэдний үйлсийг бурханы хүч нөлөөгөөр бий болсон гэж хүлээн зөвшөөрнө. AT 86.2
Христэд итгэгч гэсэн нэр зүүгчид болон Бурханлаг бус хүмүүс хоорондоо ялгагдах зүйлс бараг байхгүй болно. Сүмийн гишүүд дэлхийн хүсэж мөрөөддөгийг мөрөөдөж, тэд нартай ч хамтрахад хэзээд бэлэн байна. Сатан хүн бүрийг үхэгсдийн сүнсийг шүтдэг болгох ажлаа хүчирхэгжүүлэхийн тулд тэднийг нэгтгэнэ. Гайхамшгийг жинхэнэ сүмийн шинж тэмдэг гэж бардамнах Папыг дэмжигчид гайхамшиг бүтээх хүчинд нь ядах зүйлгүйгээр хууртагдана. Мөн үнэний хамгаалалтаа гээсэн Протестантууд ч гэсэн хууртагдана. Папыг дэмжигчид, Протестантууд, дэлхийн хүмүүс бүгд хүч нөлөөгүй бурханлаг байдлыг хүлээн зөвшөөрч, хамтын хүчээр дэлхий дахинд ихээхэн өөрчлөлт шинэчлэлийг бий болгохыг хичээж, удаан хүлээсэн амар тайван ноёрхох мянган жилийн эхлэлээ тавихыг хүснэ. AT 86.3
Сатан үхэгсдийн сүнсний онолоороо дамжуулан хүн төрөлхтний төлөө ирж, хүмүүсийн өвчин зовлонг анагааж, шинэ итгэл бишрэл, илүү өндөрт өргөмжлөгдсөн шашны тогтолцоог танилцуулагч мэтээр ирэхийн сацуу дэлхий дээрх сүйрлийг үүсгэн бий болгоно. Бузар хүсэлдээ удирдуулах хүсэл тунгаан бодох учир зүйг уландаа гишгэснээс болж бузар хүсэлдээ хэт автагдах, зовлон шаналал, цус урсгах байдал гаарна. Дайн дажин хүмүүсийн бузар муу хүслийг өдөөж, хүчирхийлэл, цус урсгалтын золиос болсон хүмүүсийг мөнхийн сүйрэл рүү нь хөтөлдөг тул Сатан дайныг өдөөх дуртай. Тэрээр хүмүүсийн оюун ухааныг Бурханы өдөрт тууштай зогсоход бэлтгэхэд саад болохын тулд үндэстнүүдийг бие биеийнх нь эсрэг хөдөлгөхөөр турхирна. AT 87.1
Сатан зүрх сэтгэл нь бэлтгэгдээгүй хүмүүсийг өөртөө татахын тулд байгалийн юмс үзэгдлүүдийг ашиглана. Тэрээр байгалын нууцлагуудыг судалсан учраас хүч нөлөөгөө ашиглан Бурханы зөвшөөрсөн хэмжээнд сүйрлийг авчирдаг. Тэрээр Иовыг зовлон шаналалд унагахаар хичээж байх үед мал адгуус, зарц, байшин, үр хүүхдүүд нь ямар хурдан сүйрч, алга болсон билээ. Тэр үед нэг гамшиг нөгөө гамшгаар үтэр түргэн солигдож байсан. Бурхан Өөрийн бүтээлүүдээ сүйрлийг өдөөгчийн хүчнээс хамгаалж, хаацайлдаг. Гэвч харамсалтай нь Христэд итгэгчид Ехувагийн хуулийг үл тоомсорлосон учир Эзэн амласан амлалтаа заавал ч үгүй хэрэгжүүлэхээс өөр аргагүй болно. Тэрээр дэлхийгээс ивээлүүдээ холдуулж, Түүний хуулийг, сургаалыг эсэргүүцэгч, бусдыг өөрсөдтэйгөө адил байлгахаар хүчилдэг хүмүүсээс хамгаалалтаа авна. Сатан Бурханы тусгайчилсан хамгаалалтанд багтаагүй хүн бүрийг эзэмшдэг. Тэрээр өөрийн зорилгыг хэрэгжүүлэхээр зарим нэгэн хүмүүсийг өөрийн таалалдаа багтааж, эд хөрөнгөтэй болгох боловч Бурхан хүмүүст зовлон шанлалыг буулгасан гэж итгүүлэхийн тулд бусад хүмүүс дээр зовлон, бэрхшээлийг буулгана. AT 87.2
Сатан хүний хөвгүүд дээр бүх төрлийн өвчин зовлонг анагаах чадвартай агуу эмч мэтээр ирснээр их хэмжээний өвчин зовлон, гамшгийг бий болгож олон хүн амтай хотуудыг үнсэн тавраг болгоно. Тэрээр одоо ч гэсэн энэ ажлаа үргэлжлүүлсээр байгаа. Сатан хаа сайгүй, хэдэн мянган төрлийн аюул осол, далай болон хуурай газар дээрх сүйрэл, агуу түймэр, хүчтэй шуурга, том хэмжээний мөндөр, далайн хүчтэй шуурга, хар салхи, далайн хүчтэй түрлэг, газар хөдлөлтөөр дамжуулан хүчээ харуулсаар байна. Сатан боловсорсон ургацыг сүйрүүлж, ган гачиг, сэтгэлийн шанлалыг бий болгодог. Мөн агаар мандалд үхлийн нянг тарааж олон хүмүүс тахлаар амь насаа алдана. Эдгээр үйл явдлууд илүү ойр ойрхон өрнөж, илүү их сүйрлийг дагуулна. Хүн болон араатан амьтдын аль аль нь сүйрэлд автагдана. Дэлхий гашуудах болно. Ертөнц гаслан хувхайрна. Дэлхийн хүмүүст өргөмжлөгдсөн нь алга болно. Дэлхий өөрийн оршин суугчдын дор бузарлагдав. Учир нь тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн, мөнхийн гэрээг эвдэв44 Исаиа 24:4, 5. AT 88.1
Агуу хууран мэхлэгч Бурханд үйлчилж буй хүмүүсийг дээрх бузар муу үйлсийг хийж гүйцэтгэсэн гэж олон түмнийг төөрөгдүүлнэ. Диваажингийн уур хилэнг хөдөлгөсөн бүлэг хүмүүс дэлхийд нүүрлэж буй бүх асуудал бэрхшээлүүдээ гэм буруутай хүмүүсийг байнга буруутгаж буй Бурханы тушаалуудыг сахьдаг хүмүүс рүү нялзаахыг хичээнэ. Тэд Ням гарагийн шаббатыг зөрчсөнөөр Бурханы уур хилэнг хөдөлгөсөн ба тэдний гэм нүгэл Ням гарагийг хатуу чандаар сахихаас нааш дэлхий дээрх гамшгууд арилан алга болохгүй гэж тунхаглана. Мөн дөрөвдүгээр хуулийн зарчмыг зааж сургаж байгаа хүмүүс Ням гарагийг эрхэмлэхийг эсэргүүцэж байгаа тул хүмүүст бузар мууг үйлдэж, Бурханы тааллыг олж, нийгмийн амжилтанд, элбэг дэлбэг болоход саад болж байна гэх болно. Ийнхүү эрт үеийн Бурханы зарц нарыг эсэргүүцэж байсан гүтгэлгүүд дахин маш сайтар бэлдсэн үндэслэлүүдийн дагуу давтагдах болно. 44Ахаб Елиаг хармагцаа, -Энэ чинь Израилийг зовоогч чи юу? гэсэнд Елиа- Би Израилийг зовоосон бус харин чи болон чиний эцгийн гэр бүл зовоосон билээ. Юу гэвэл та нар ЭЗЭНий тушаалуудыг огоорон, Баалыг даган явсан” Хаадын дээд 18:17, 18. Хүмүүс худал гүтгэлгэнд автан уур хилэнд автагдаж, Бурханы элчин сайд нарын эсрэг хөдөлж байгаа нь хуурамч шүтлэгт автсан Израиль Елиагийн амийг хороохоор эрэн сурвалжилж байсантай адил байх болно. AT 88.2
Үхэгсдийн сүнстэй холбоотой номлолыг заагчдын гайхамшиг бүтээж буй хүч жирийн хүмүүсээс илүү Бурханыг дагах сонголт хийж буй хүмүүсийн эсрэг нөлөөлнө. Үхэгсдийн сүнстэй холбоо баригчид Ням гарагийг эсэргүүцэгчдийн алдаатай үзлийг сэнхрүүлэхийн тулд тэднийг Бурхан илгээсэн гэж хэлэх ба тэд улс орны удирдагчдын хуулийг Бурханы хууль адил сахих хэрэгтэй гэж заана. Тэд дэлхий дахин аймшигтай бузар муугаар дүүрч байгаад харамсаж байгаагаа илэрхийлж, Ням гарагийг эрхэмлэхээ больсноос болж хүмүүсийн ёс зүй доройтсон гэж зааж буй шашны багш нарын сургаалыг дэмжинэ. Тэд зааж буй сургаалыг нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хүмүүсийн эсрэг ихээхэн уур хилэнг бадраана. AT 88.3
Сатаны Бурханы хүмүүстэй хийх эцсийн тэмцлийн зарчим бол диваажинд анх агуу тэмцлийг эхлүүлж байх үетэй адил байх болно. Тэрээр Бурханы хаанчлалыг тогтвортой болгохоор хичээж байгаа гэж хэлсэн боловч үнэндээ бүх эрч хүчээ Бурханы хаанчлалыг унагаахаар нууцаар ажиллаж байсан. Тэрээр өөрийн гүйцэтгэх гэж хичээж байсан ажил үйлс бүрээ эцэстээ үнэнч шударга тэнгэрийн элч нар д ээр тохсон. Ромын Сүм ч гэсэн түүхэндээ д ээрхтэй адил хууран мэхлэлтийг гүйцэтгэсээр ирсэн. Ромын сүм Диваажингаас томилогдсон сайд гэх боловч үнэндээ бол өөрийгөө Бурхан, Түүний хуулиас илүү хэмээн өргөмжлөхийг хичээсэн. Ромын удирдлага оршин тогтнож байхад сайн мэдээнд итгэж найдсанаасаа болж амиа алдсан хүмүүс бузар муу үйлстнүүд хэмээн тооцогдох болно. Тэднийг Сатантай хамтрагчид гэж зарлаж, тэднийг буруутгахын тулд бүх боломжуудыг ашиглаж, тэднийг хүмүүсийн өмнө болон өөрсдөд нь хамгийн аймшигтай гэмт хэрэгтнүүд хэмээн ойлгуулахыг хичээнэ. Өнөө үед ч гэсэн ийм үйл явдлууд тохиолдоно. Сатан Бурханы хуулийг эрхэмлэж буй хүмүүсийг сөнөөхийг хичээхийн сацуу тэднийг хууль зөрчигчид, Бурханыг үл хүндлэгчид, дэлхий дахин дээр игүүлт буулгаж байгаа гэж буруутгана. AT 89.1
Бурхан хүний чөлөөт сонголтыг хэзээ ч хүчилдэггүй. Харин Сатан уруу татаж чадахгүй байгаа хүмүүсээ удирдлагандаа оруулахын тулд хавчлага, харгислалыг байнга ашигладаг. Тэрээр айдас, хүчирхийллээр дамжуулан хүний оюун ухааныг удирдаж, өөрийн эрхэнд оруулахыг хичээдэг. Сатан дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд шашны болон улс төрийн эрх мэдэлтнүүдийг ашиглаж, Бурханы хуулийг эсэргүүцсэн хүний хуулийг хүлээн зөвшөөрүүлэхээр хичээдэг. AT 89.2
Библийн Шаббатыг эрхэмлэж буй хүмүүс хууль болон эмх журмыг эсэргүүцэж буй дайснууд хэмээн тооцогдоно. Тэд нийгмийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, хэт өөрийнхөөрөө аашилж, доройтож бузартсан тул дэлхий дээр Бурханы уур хилэнгийн шүүлт буу х шалтаг байна гэж гүтгэгдэнэ. Т эдний ёс суртахуунтай үйлдэл гэж үзэж байгаа үзлийг зөрүүдэлсэн эсэргүүцэл, өөрийн хүслийг онцлогч, эрх мэдлийг эсэргүүцэх үзэл гэж үзнэ. Тэд засаг захиргаагаа дагахаас дургүйцэж байна гэж гүтгэгдэнэ. Бурханы хуулийг хүчингүйд тооцож буй сүмийн үйлчлэгчид Бурханд бус Бурханы байгуулсан иргэний засаглалын эрх дархтнуудад дуулгавартай байх үүргийг зааж сургана. Хууль тогтоох, шударга ёсыг тогтоох шүүх танхимуудад Бурханы хуулийг сахигчдыг гүтгэж, буруутгана. Тэдний хэлсэн үгсийг буруугаар тайлбарлаж, тэдний зорилго, хүслийг маш буруугаар үнэлж, дүгнэх болно. AT 89.3
Протестант сүмүүд Бурханы хуулийг хамгаалж буй Библийн тодорхой үзлүүдийг шууд эсэргүүцнэ. Тэд Библийн баримтуудаар дууг нь хорьж чадахгүй байгаа хүмүүсийн дуу хоолойг хорихыг хүснэ. Тэд өөрсдийнхөө нүдийг хаагаад зогсохгүй дэлхий дахинд үйлчилж буй Христэд итгэгчдийн хэрэгжүүлж байгаа үйлсийг дагахаас татгалзаж, папын шаббатын талаарх тунхаглалыг эсэргүүцэж байгаа хүмүүсийг хавчин гадуурхах арга замыг сонгоно. AT 90.1
Сүм болон улс орны удирдлагууд бүх хүмүүсийг Ням гарагийг хүндэтгэн, сахидаг болгохын тулд хахуульдах, хэрцгийгээр шаардах, тушаах аргуудыг ашиглана. Тэд ням гарагийг сахих тушаал Бурханы эрх мэдэлтэй холбоотой биш гэсэн баримтуудыг хүч хэрэглэн эсэргүүцнэ. Улс төр доторх доройтол үнэнийг тогтоох шударга байдлыг хайрлах хүслийг мөхөөнө. Америкийн Нэгдсэн улсад хүртэл удирдагчид, хууль санаачлагчид олон нийтийн таашаалд нийцүүлэхийн тулд Ням гарагийг сахих шаардлагад нэгдэнэ. Маш их үнэ цэнээр олж авсан чөлөөт сонголт хийх эрх чөлөөг хүндэтгэхээ болино. Уцахгүй өрнөж эхлэх хямралаас бид бүхэн, “Луу мөнөөх эмэгтэйд хилэгнэж, Бурханы хуулиудыг болон Есүсийн гэрчлэлийг сахьдаг, эмэгтэйн бусад үр удамтай нь дайтахаар явав” Илчлэлт 12:17 гэсэн эш үзүүлэгчийн үгс хэрхэн биелэхийг ажиглан харна. AT 90.2