Агуу Тэмцэл
7 — Оюун санааны эрх чөлөөнд халдсан нь
Одоо үед Протестантууд Ромын шашныг урьдын он жидүүдээс идүү хүдээн зөвшөөрөх болжээ. Католик сүм хөгжиж дэвжихгүй байгаа зарим улс орнуудад папыг дэмжигчид нөлөө бүхий байр суурийг эзлэхийн тулд урьдын асуудлуудыг намжуулахыг хичээж өөрчлөлт шинэчлэлтийн үеийн сүмийг папын засаглалаас ялгаж байсан үзлүүдийг үл тоомсорлох байдал улам ихэссээр байна. Хүмүүс Протестантуудын хүлээн зөвшөөрч буй чухал үзлүүдэд ялгагдах зүйлс нэг их байхгүй тул Ромын шашинтай зөвшилцөж ойлголцолд хүрэх боломжтой гэсэн үзэл газар авна. Протестантууд үзэл бодлын эрх чөлөөг үнэлж түүнийхээ төлөө ихээхэн золиосыг гаргах хэрэгтэй болсон. Тэд хүүхдүүддээ папын засаглалаас татгалзаж, Ромын шашинтай нийцэх гэж оролдож буй бүхнийг Бурханд үнэнч бус хандсан гэж үздэг байсан. Гэвч одоо нөхцөл байдал, үзэл баримтлал ямар ихээр өөрчлөгдсөн байна вэ! AT 64.1
Папын засаглалыг хамгаалагчид сүмд өсөрхөгчид бий болсон гэж зарлах үед Протестантууд түүнийг нь эсэргүүцэх зүйлгүйгээр хүлээн зөвшөөрөхөөр болсон байна. Олон хүмүүс олон зууны өмнөх харанхуй үе, мэдлэг боловсрол дулимаг байсан үеийн шашны удирдлагын буруу, бузар муу үйл ажиллагааг өнөө үеийн сүмд тохож, игүүх нь шударга бус гэж үзэх болно. Тэд аймшигтай харгислалыг нь тухайн үеийн харанхуй бүдүүлэг нийгэмтэй холбон тайлбарлаж, орчин үеийн соёл эртний үзэл баримтлалд нь сайнаар нөлөөлсөн гэж ятгадаг. AT 64.2
Гэвч эдгээр хүмүүс өөртөө эрдэж, бардсан энэхүү хүч нь найман зууны өмнө үзэл баримтлал, үйл ажиллагааны ху вьд ямар ч алдаа дутагдал гаргаагүй гэж тунхагласаар ирснийг мартсан гэж үү? Тэд дээрх үзлээсээ татгалзахын оронд XIX зуун хүртэл сүм ямар ч алдаа гаргаагүй хэмээн ямар ч эргэлзсэн зүйлгүйгээр баталсаар байна. Ромын сүмийнхэн, “Бичээсүүд хэзээ ч алдаа гаргахгүй, гаргаж байгаагүйтэй адил хэзээ ч алдаа гаргаж байгаагүй, цаашид ч гаргахгүй” (Жон Л. вон Мошеим, Сүмийн Түүхийн институт, 3 дугаар боть, II зуун, 2 хэсэг, 2 боть, 9 хэсэг, 17 нийтлэл) гэж хэлсээр байна. Тэд өнгөрсөн үеийнхээ удирдуулсаар ирсэн зарчмуудаас хэрхэн салж чадах билээ? AT 64.3
Папын сүм алдаа дутагдал гаргаж байгаагүй гэсэн үзлээсээ хэзээ ч няцахгүй. Тэд сүмийнхээ үнэн зөв гэж тооцож буй үзэл баримтлалыг нь хүлээн зөвшөөрөөгүй хүмүүсийг хавчин гадуурхаж байсантайгаа адил дахин боломж гарах юм бол урьдын үйлдлээ дахин хэрэгжүүлэхгүй гэж үү? Одоогийн улс төрийн засаг захиргаанаас тавьж буй хориг цуцлагдаж, Ромын сүм урьдын эрх мэдлээ олж авах юм бол Ромын сүм маш хурдан хавчлага, дарлал, харгислалаа хэрэгжүүлж эхэлнэ. AT 65.1
Нэгэн алдартай зохиолч Америкийн Нэгдсэн Улсын амжилтанд хүргэсэн үзэл баримтлалд саад болох, папын удирдлагын эрх мэдэл хүний чөлөөтэй бодож сэтгэх эрхэд хэрхэн халдаж байгаа талаар ийнхүү бичсэн байна: “Олон хүмүүс Ромын Католик сүм Америкийн Нэгдсэн улсад сохор шүтлэг, утгагүй байдлаар нөлөөлөх айдас хүйдсээ алдсаар байна гэж бодож байна. Тэд Ромын шашны зан авир, гаргаж байгаа үйлдлээс эрх чөлөөтэй нийгэмд муугаар нөлөөлөх, өсөлт хөгжилд нь ямар ч муу нөлөөг дагуулахааргүй байна гэж дүгнэх болно. Тэгвэл хамтдаа Католик Сүмийн үндсэн зарчмуудыг манай улс орны үндсэн зарчмуудтай харьцуулцгаая. AT 65.2
“Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн Хууль хүний бодож сэтгэх эрх чөлөөг хамгаалдаг. Үүнээс илүү чухал, үнэтэй эрхэм зүйл гэж үгүй билээ. Гэвч Пиус 9 дүгээр Пап 1854 оны 8 сарын 15-нд Сүмд хандан бичсэн захидалдаа, “Алдаа дутагдалтай, утга учиргүй үзэл баримтлалууд, хувь хүний чөлөөт үзэл, баримтлалыг хамгаалсан солиорол зэргүүд нь хамгийн жигшүүртэй алдаа юм. Эдгээрээс хамгийн аймшигтай тахлын халдвараас хамгаалж байгаа мэт хамгаалах ёстой.’ Мөн энэхүү Пап, 1864 оны 12 сарын 8-ний өдөр, Сүмдээ хандан бичсэн захидалдаа, “чөлөөтэйгөөр сэтгэн бодох, чөлөөтэйгөөр итгэж шүтэх талаар ярьж, сүм ямар ч хүч хэрэглэж болохгүй гэж үзэж буй хэнийг ч болов” буруутгасан байдаг. AT 65.3
“Ромын шашин Америкийн Нэгдсэн улсад номхон дөлгөөн дуу хоолойтой байгаа нь зүрх сэтгэл нь өөрчлөгдсөний шинж биш. Тэрээр хүч хүрэхгүй зүйлстэйгээ эвлэрэхээс өөр аргагүй болоод байгаа. О. Коннор хэмээх нэгэн санваартан: ‘Шашны эрх чөлөө бол Католик ертөнцөд ямар нэгэн саад болох зүйлсгүй болох үе хүртэл үргэлжлэх зүйл” гэж дүгнэсэн. . . Архиепископ Гэгээн Луис: “Хуурамч шүтлэг, итгэлгүй байдал бол гэмт хэрэг, Католик шүтлэгтэй Итали, Испани гэх мэтийн Христэд итгэгч улс оронд, хуурамч шүтээнүүдийг тухайн газар нутгийн хууль ёс өөр бусад гэмт хэргийг хэрхэн шийтгэдэгтэй адил шийтгэдэг,” учир нь тухай нутгийн ёс заншил хууль дүрэмд Католик үзэл нөлөөлсөн юм гэж хэлсэн байдаг. AT 65.4
“Католик сүмийн бүх кардинал, архиепископ, лам санваартнууд папд үнэнч байх тангараг өргөдөг ба тэдний тангарагт: ‘Бидний эзнийг (пап) эсвэл тэднийг залгамжлагчдын хэлсэн үгс, тунхагийг эсэргүүцэж буй гаж буруу үзэлтнүүд, салан тусгаарлагчид, эсэргүүцэгчдийг би эцсээ хүртэл хавчин гадуурхаж, эсэргүүцэх болно” гэж үзүүлдэг”—Иосиа Стронг, Бидний улс орон, 5 бүлэг, 2-4 хэсэг. AT 66.1
Ромын Католикчуудын дотор чин сэтгэлээсээ итгэж найдаж буй Христэд итгэгчид байгаа гэдэг нь үнэн. Олон мянган Католик гиигүүд өөрсдийн хүлээн авсан гэрлийн хэмжээнд Бурханд үйлчилж байгаа. Гэвч тэд Бурханы Үгийг унших боломжоор хангагддаггүй учир үнэнийг таньж мэдэх боломжгүй байсаар байна. Тэд чин сэтгэлийн үйлчлэл болон ёс заншил, ёслолын ялгааг ажиглан харах боломжоор хангагдаж байгаагүй. Бурхан эдгээр хүмүүсийг төөрөгдсөн, сэтгэлийг үл хангах итгэл бишрэлээр хүмүүжиж байгааг нь ажиглан хараад ихэд өрөвддөг. Бурхан тэднийг хүрээлж буй гүн харанхуйг нэвтлэх гэрлээ тусгах болно. Есүсийн зааж сургасан үнэнийг танилцуулах үед олон Католик хүмүүс Бурханы хүмүүстэй хамт мөр зэрэгцэн зогсоно. AT 66.2
Ромын шашны тогтолцоо түүхийн өмнөх цаг үед Христийн сайн мэдээтэй нийцэхгүй байсантай адил одоо ч гэсэн үл нийцнэ. Протестант сүмүүд нэг бол агуу харанхуйд нөмрүүлсэн хэвээр байна нэг бол цаг үеийн шинж тэмдгийг зөвөөр таньж мэдэх боломжтой болно. Ромын Католик сүм төлөвлөгөө, үйл ажиллагаагаа удаан хугацаанд, баттайгаар хэрэгжүүлнэ. Тэрээр Протестантуудын хийсэн бүхнийг өөрчилж, дэлхийг эзэрхийлэх тэмцлийг эхлүүлэхийн тулд нөлөөгөө газар бүрт түгээж, эрх мэдлээ нэмэгдүүлэхээр бүх төрлийн арга хэрэгслийг ашиглана. Католик сүм бүх талаар довтлох аргаа боловсруулсан. Протестант улс орнуудад Католик сүмүүд, цугларалтууд тооны хувьд хэрхэн өсөж байгааг ажиглан хараарай. Америкт тэдний шашны болон дээд сургуулиуд ямар алдартай байгаа болон тэдгээр сургуулиудад Протестантууд ямар олноороо суралцаж байгааг ажиглан хараарай. Мөн Англид хуучны ёс заншлууд сэргээгдэж, олон хүмүүс Католикчуудын эгнээнд нэгдэн орж байгааг ажиглан хараарай. Энэ бүхэн сайн мэдээний ариун зарчмыг хадгалж үлдэхээр санаа тавьж байдаг хүн бүрийн анхаарлыг заавал ч үгүй татах болно. AT 66.3
Протестантууд паптай эелдэг харилцаа үүсгэхээр оролдож эхэлсэн. Тэд папыг дэмжигчдийн ойлгож, хүлээн зөвшөөрч чаддаггүй зарим зүйлсийг хүлээн зөвшөөрч, санаа нийцэж эхэлсэн. Хүмүүс Ромын шашны ноёрхол ямар аймшигтай болохыг, түүний жинхэнэ дүрийг харахыг хүсэхээ больж байна. Хүмүүс нийгмийн болон шашны эрх чөлөөнд хамгийн хэрцгийгээр хандахаар зэхэж буй энэхүү аймшигтай хүчний талаар зөв мэдээлэлтэй байж, эсэргүүцэх хэрэгтэй. AT 66.4
Олон Протестант хүмүүс Католик шашин хүмүүсийн анхаарлыг татахгүй, тэдний сүмийн үйл ажиллагаанд сэтгэл хөдөлгөхөөр зүйл байхгүй, хоосон ёс заншлуудаар дүүрсэн гэж дүгнэдэг. Гэвч тэд том алдаа хийж байна. Ромын шашин худал хуурмаг дээр үндэслэдэг ба тэд эв хавгүй, хүний анхаарал татахааргүй биш юм. Ромын сүмийн шашны ёслолууд хүмүүсийн сэтгэлд хамгийн ихээр хүрэхээр зохион байгуулагдсан байдаг. Маш үзэсгэлэнтэй дүр төрх, хүндэтгэл үзүүлэхүйц ёслол хүмүүсийн мэдрэмжийг өдөөж, хүмүүсийн чөлөөтэй сэтгэж, бодох чадварыг алдагдуулах зорилготой. Хүмүүсийн нүд харсан зүйлсдээ алмайрдаг. Сүрлэг сүмийн барилга, сүр жавхлантай цуваа, алтан тахилын ширээ, үнэт эрдэнэсээр гоёсон сүмүүд, үнэтэй, тансаг уран зураг, гайхалтай сайхан уран баримлууд үзэсгэлэн гоог бахдан харуулах зорилготой. Хүмүүс сонссон хөгжмийг биширч, татагдах болно. Сүмийн дуу хуурыг давж гарах дуу олдохгүй. Баргил дуутай сүмийн бадралт баг гишгүүр хөгжмийн тансаг хөг аялгуу олон хүний дуу хоолойтой нийцэн сүмийн өндөр оройг, том баганатай сүрлэг сүмийн өрөөг дүүргэх нь хүмүүсийн оюун ухаанд алмайрах, хүндэтгэл үзүүлэх сэтгэгдлийг төрүүлнэ. AT 67.1
Гэм нүгэлтэй зүрх сэтгэлийн хүсэл мөрөөдлийг уруу татахуйц гадаад үзэмж, эрхэмсэг байдал, ёс заншлууд дотоод сэтгэлийн ялзралыг илтгэн харуулна. Христэд итгэх итгэл бишрэл хүмүүсийг гадаад, өнгөц байдлаар татах зорилготой байх ёсгүй. Жинхэнэ Христэд итгэх итгэл бишрэл өнгөц гоёл чимэглэлээр үнэ цэнээ нэмэгдүүлэх бус харин загалмайгаар гэрэлтэх гэрлээс цацрах ариун, сайхан байдлыг мэдрүүлдэг байх ёстой. Бурхан ариун байдлын гоо үзэсгэлэн, даруу, дөлгөөн зүрх сэтгэлийг үнэлдэг. AT 67.2
Үзэсгэлэнтэй дүр төрх бол ариун, өндөрт өргөмжлөгдөхүйц үзэл бодлыг харуулах шалгуур байх ёсгүй. Дэлхийн хүсэл, эд зүйлсэд оюун ухаанаа даатгасан хүмүүс л уран сэтгэмжтэй урлагийн бүтээл, маш нарийн, тансаг хэв маягт татагддаг. Тийм хүмүүс Сатаны зүрх сэтгэлийн хэрэгцээг умартуулах уруу таталтанд автагдаж, ирээдүйн мөнхийн амь амьдралыг харахаа больж, хэмжээлшгүй агуу Туслагчаасаа хөндийрч, зөвхөн энэ дэлхийн амьдралын төлөө зүтгэж эхэлдэг. AT 67.3
Өөрчлөгдөж шинэчлэгдээгүй зүрх сэтгэл өнгөц, гадаад гоо сайхныг шүтсэн шашинд татагддаг. Католик сүмийн эрх ямба, ёслолуудад олон хүмүүс уруу татагдаж, эзэмдүүлэх болно. Ийм хүмүүс Ромын Сүмийг диваажин руу чиглүүлэгч үүд хаалга гэж тооцох болно. Үнэний суурин дээр баттай зогсож байгаа, Бурханы Сүнсээр шинэчлэгдэн, өөрчлөгдөж байгаа хүмүүс л эдгээр нөлөөг эсэргүүцэх баталгаа болох болно. Христийг амьдралын үйл явдлуудаараа таньж мэдсэн олон мянган хүмүүс ямар ч хүчгүй бурханлаг дүр төрхийг хүлээн зөвшөөрч эхэлнэ. Олон мянган хүмүүс ийм л шашин шүтлэгийг хүсэн мөрөөдөж байна. AT 67.4
Ромын шашинд нэгдэгчид сүмийн гэм нүглийг уучлах чадвартай гэсэн тунхагийг хүлээн зөвшөөрснөөр өөрсдийгөө гэм нүгэлгүй гэж бодон, гэмшлийн ёслолгүйгээр уучлагдах боломжгүй гэж үзснээр хүмүүс бузар мууг үйлдэх эрхийг өгөх болно. Мөхөс хүний өмнө өвдөг сөгдөн байж, зүрх сэтгэлийнхээ нууцлаг бодол, төсөөллийг хуваалцах нь хүний эрх чөлөөгөө доройтуулж, зүрх сэтгэлийн эрхэм зөн чадварыг сулруулдаг. Хүмүүс алдаа дутагдалтай, гэм нүгэлтэй, байнга дарс, садар самуунд автагддаг мөхөс санваартанд гэм нүглээ наманчилснаар зан чанараа хөгжүүлэх хэм хэмжээгээ доройтуулдаг. Үүнээс гарах үр дагавар нь бузар муу нөлөө болон хувирдаг. Санваартан Бурханыг төлөөлөх болсноор хүмүүсийн Бурханы талаарх үзэл бодол уналтанд орсон хүний хэмжээнд хүртлээ доройтно. Мөхөс хүн мөхөс хүндээ гэм нүглээ гэмшиж байгаа байдал дэлхийг цаг үеийн төгсгөлийн сүйрэлд автуулаху йцаар бу зартуулах бузар муу г үүсэн бий болоход нөлөөлнө. Хувийн бузар хүслээ хангах хүсэлтэй хүмүүсийн хувьд зүрх сэтгэлээ Бурханд нээхээс илүү өөртэйгөө адил мөхөс хүнд нээх нь сайхан мэдрэмж лөрүүлэх болно. Мөхөс хүний хувьд гэм нүглээ орхисноос гэм нүглийн төлөө төлбөр төлөх нь илүү таалагдана. Тэдний хувьд бие махбодын бузар хүслээ цовдлохын оронд таар нөмөрч, халгайгаар хатгуулж, доромжлогдсоны бэлгэдэл болох гинжээр ороолгуулах нь илүү санагдана. Махан биетэй хүн Христийн буулганд орохоос илүү хүнд хүчир бодит буулгыг зүүхийг илүүд үздэг. AT 68.1
Ромын сүм Христийг дэлхийд анх ирэхэд байсан Еврей сүмтэй олон талаараа адил төстэй юм. Еврейчүүд Бурханы хуулийн бүх зарчмуудыг үл тоомсорлон, уландаа гишгэчсэн боловч хуулийн зарчмуудыг маш хатуу чандаар сахиж байгаа дүр төрхтэй байсан. Тэд Бурханы хуулийг олон ёс заншил, нэмэлт тушаалуудаар хүндрүүлж, Бурханд дуулгавартай байх боломжийг дэндүү хэцүү, зовлонтой болгосон. Еврейчүүд хуулийг сахьдаг гэж тунхаглаж байсантай адил Ромчууд ч гэсэн загалмайг хүндэтгэн шүтдэг гэж хэлдэг. Тэд Христийн зовлон шанлалын бэлгэдлүүдэд хүндэтгэл үзүүлдэг ч бэлгэдлийн гол Эзэнийг амьдралаараа эсэргүүцэж, хүлээн зөвшөөрдөггүй. AT 68.2
Папыг дэмжигчид сүм, тахилын ширээ, болон хувцсан дээрээ загалмайг залдаг. Тэдний эргэн тойронд загалмай хаа сайгүй харагдана. Тэдний гадаад дүр төрх загалмайг л хүндэтгэж, дээдэлдэг мэт харагдана. Гэвч тэд Христийн сургаалуудыг утга учиргүй олон ёс заншлууд, Бичээсийн хуурамч тайлбар, хатуу чанд дүрэм журмаараа дарагдуулдаг. Хуурамч шүтлэгт Еврейчүүдэд хандсан Аврагчийн “Тэд хүнд ачаанууд баглаж хүмүүсийн мөрөн дээр тавьдаг атлаа өөрсдөө тэр ачаанд хуруугаа ч хүргэхийг хүсдэггүй” Матай 23:4 гэсэн үгс Ромын Католик сүмийн удирдагч нарт хамаарсан хэвээр байна. Ромын Католик сүмд зүрх сэтгэлээсээ итгэж буй хүмүүс уурлаж бухимдсан мэтээр танилцуулсан Бурханы уур хилэнг хөдөлгөхөөс байнга айж эмээж байх зуур сүмийн эрх мэдэлтнүүд нь тансаглаж, бузар хүслээ хангасан байдалтайгаар амьдардаг. AT 68.3
Тэдний дүрс, зураг шүтэж, эртний гэгээнтнүүдийн сүнсийг дуудах, папыг бишрэн хүндлэх шүтлэгүүд нь хүмүүсийн оюун ухааныг Бурхан болон Түүний Хүүгээс хөндийрүүлэх Сатаны арга хэрэгслэлүүд юм. Сатан хүмүүсийг сүйрүүлэхийн тулд авралыг авч болох цорын ганц боломж буюу Христээс анхаарлыг нь сарниулдаг. Тэрээр хүмүүсийг, “Эцэжтуйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая” Матай 11:28 гэж хэлсэн Нэгэнийг орлуулахын тулд юунд ч болов хандуулахыг хичээнэ. AT 69.1
Сатан Бурханы зан чанар, гэм нүгэл, агуу мэтгэлцээнтэй холбоотой бодит асуудлуудыг худал хуурмагаар танилцуулахыг байнга хичээдэг. Түүний нарийн аргууд Бурханы хуулийг сахих шаардлагыг үгүйсгэж, хүмүүст гэм нүгэл хийх эрх дархыг өгөхийг зорьсон байдаг. Сатан мөн Бурханы талаарх буруу үзэл баримтлалууддаа итгэж, Бурханаас айж эмээж, Түүнийг хайрлахаас илүү үзэн ядах зүрх сэтгэлтэй болоход нөлөөлдөг. Сатан өөрийн зан чанарт баттай суурилсан харгис хэрцгий байдлаа Бүтээгч Бурханы зан чанар хэмээн танилцуулж, зохион байгуулсан шашны тогтолцоо, шүтлэгийн хэлбэрүүдэд тусгаж өгдөг. Ийнхүү хүмүүсийн оюун ухааны мэлмий бүрэн сохорч, Сатан тэднийг Бурханыг эсэргүүцэх арга хэрэгслээ болгон ашиглаж эхэлдэг. Бурханы зан чанарыг буруу, гажууд байдлаар ойлгуулснаас болж хуурамч шүтлэгтэй улс үндэстнүүд Бурханы таалалд багтахын тулд амьд хүнээр тахил өргөх шаардлагатай гэсэн ойлголттой болж, олон төрлийн хуурамч шүтээнүүдийг шүтэх шүтлэгүүд аймшигтай харгислалыг өдөөх болсон. AT 69.2
Ромын Католик сүм хуурамч шүтлэгийг Христийн итгэл бишрэлтэй хослуулснаар хуурамч шүтлэгүүдийн адилаар Бурханы зан чанарыг буруу гаар танилцуулж, хуурамч шүтлэгтнүүдээс дутахааргүй харгислал, эсэргүүцлийг хөхүүлэн дэмжсэн ёс заншлуудыг бий болгосон. Сүмийн тунхаглал, үзлийг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүсийг дүүжлүүр хүлээдэг байсан. Бурханы Шүүлтийн өдөр болох хүртэл бүрэн утгаараа ил тод болохооргүй их хэмжээний алан хядлага явагдаж байлаа. Сүмийн эрх мэдэлтнүүд өөрсдийн эзэн болох Сатаны удирдлаган дор хохирогчдын амийг таслахгүйгээр хэрхэн хамгийн аймшигтайгаар тарчлаан зовоох арга хэрэгслүүдийг судалж, зохион бүтээдэг байв. Тэдний залхаан цээрлүүлэх, тарчлаан зовоох аймшигтай аргууд дааж тэвчихээргүй хэмжээнд хүртэл олон удаа давтан хэрэглэгддэг байсан ба тарчлан зовж буй хүн үхэл бол амар тайвныг авах боломж гэж үзэх хэмжээнд хүрдэг байжээ. AT 69.3
Ромын шашныг эсэргүүцэгчид ийм хувь тавилантай нүүр тулдаг байсан. Ромын сүм өөрийг нь эсэргүүцэгчдийг тамлан зовоохоос гадна, өлсгөж, бие махбодыг нь хүний төсөөлөшгүй зүрх шимшрүүлэм хэлбэрээр тарчлаан зовоодог байв. Нүглээ наманчилж буй хүмүүс Диваажингийн таалалд нийцүүлэхийн тулд байгалын болон Бурханы хуулийг зөрчдөг байлаа. Тэд хүний дэлхий дээр хийж бу й амьдрал хэмээх аялалыг ивээж, хөнгөлөхөөр бий болгосон Бурханы боломжуудыг хаах аргуудаас суралцсан. Католик Сүмийн хашаа бусдыг хайрлан, халамжлахаар Бурханы бүтээж өгсөн мэдрэмж, бодол санааг хязгаарлахаар дэмий хичээн зүтгэж, Бурханы таалалд нийцэхгүй байх вий хэмээн эмээсэн олон мянган хохирогчдын булшийг хадгалсаар байгаа. AT 70.1
Хэрэв бид Бурханы талаар сонсож байгаагүй хүмүүсийн дунд бус харин Христийн сүм бүрт, сүмийн дотор Сатан бузар муу аргаа олон зуун жилийн туршид хэрхэн шийдэмгийгээр хэрэгжүүлж байсныг ойлгож, суралцахыг хүсэж байгаа бол Ромын Католик сүмийн түүхийг судлахад хангалттай. Бу зар муугийн ханхүү хэмжээлшгүй их худал хуурмагийн тогтолцоог үүсгэн бий болгосноор Бурханд зориулагдсан хүндэтгэлийг гутаан доромжлох, хүнийг улам сул дорой болгох зорилгоо биелүүлсэн. Мөн бид сатан сүмийн удирдагч нарыг ашиглан өөрийгөө хэрхэн нууцалж, ажил үйлсээ хэрхэн нууцаар хэрэгжүүлж байгааг ажиглан харах боломжтой болсноор Сатан яагаад Библид ихэд дургүйцдэгийг илүү сайн ойлгоно. Хэрэв хүмүүс Бичээсийг унших юм бол Бурханы хайр, нигүүлслийг олж харж, Бурхан хүмүүсийн нуруун дээр Сатаны танилцуулсантай адил хүнд дарамтуудыг тавиагүй гэдгийг олж харна. Бурхан хүмүүсээс гэмшсэн, чин сэтгэлээсээ хандсан зүрх, даруу, дуулгавартай бодолтой ирэхийг шаарддаг. AT 70.2
Христ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг диваажинд орох болзлоо хангахын тулд нийгмээс тасарсан байдалтайгаар сүмд даянчлан суух жишээг үзүүлээгүй. Тэрээр хэзээ ч хүмүүсийг хайр, энэрлээ хязгаарлах ёстой гэж зааж байгаагүй. Аврагчийн зүрх сэтгэл байнга хайр энэрлээр бялхан дүүрдэг байсан. Хүн ёс зүйн төгс төлөвшилд ойртох тусам мэдрэмжүүд нь улам сэргэж гэм нүглийн талаарх үзэл нь улам тодорхой болж, зовж шаналсан хүмүүст илүү энэрэнгүй хандаж эхэлдэг. Пап өөрийгөө Христийг орлогч гэж тунхагладаг боловч түүний зан чанар бидний Аврагчтай хэрхэн зүйрлэгдэх билээ? Христ диваажингийн Хаанд хүндэтгэл үзүүлээгүй хүмүүсийг шоронд хорьж, тарчлаан зовоох шийдвэрийг гаргаж байсан уу? Тэрээр Өөрийг нь хүлээн зөвшөөрөөгүй үхэгсдийг буруутгасан уу? Есүс Самарийн тосгоны хүмүүсээр доромжлуулах үед элч Иохан уур бухимдалд автагдан, “Эзэн, тэднийг сөнөөхийн тул тэнгэрээс гал буугтун гэж бид тушаахыг Та хүсэхсэн болов уу? гэж асуухад, Есүс дагалдагч руугаа өрөвдсөн харцаар хараад, түүний хатуу зүрх сэтгэлийг буруутган, “Учир нь Хүний Хүү хүмүүсийн амийг хөнөөхийн тулд биш, харин аврахаар ирсэн гэжээ.” Лук 9:54, 56. Христийн зүрх сэтгэлээс гарсан шийдвэр Христийг орлож буй гэж хэлж буй нэгний үйлдлээс ямар их ялгаатай байна вэ. AT 70.3
Ромын сүм аймшигтай харгислалдаа уучлал гуйх маягаар халхавч хийн дэлхий дахины өмнө нэр хүндээ сэргээх гэж оролдож байна. Тэрээр Христтэй адил хувцасласан дүр төрхтэй ч үнэндээ бол өөрчлөгдөөгүй. Ромын сүм харанхуй цаг үед зохиосон үзэл баримтлалуудаа хадгалсаар байгаа. Хэн ч түүний хууран мэхлэлтэнд бүү хууртагдаасай. Протестантуудын хүлээн зөвшөөрч, хүндэтгэл үзүүлэхэд бэлэн байгаа папын засаглал Өөрчлөлт шинэчлэгчдийн өдрүүдэд байсан сүмтэй адил хэвээр байгаа. Тэд Бурханы хүмүүс амиараа дэнчин тавьж Ромын сүмийн бүх гэм нүглүүдийг илчлэхээр зогсож байсан өдрүүдтэй адил байгаа. Ромын сүм хаад, ноёдыг удирдан чиглүүлдэг гэсэн бардамнал, үзэлдээ үнэнч байсаар байгаа ба Бурханы онцгой эрх ямбыг эдлэх ёстой гэж тунхагласаар байгаа. Ромын сүм Агуу Бурханы ариун хүмүүсийн амийг хороож, хүний эрх чөлөөг уландаа гишгэж байсан үеийнхээс дутуугүй харгис, дарангуйллаар дүүрэн байгаа. AT 71.1
Папын засаглал зөгнөлд бичигдсэний дагуу дэлхийн төгсгөлийн цаг үеийн хуурамч үзлийг дэлгэрүүлэгч байх болно. 2 Тесалоник 2:3, 4. Дээрх зөгнөлд Ромын сүм зорилгоо хамгийн сайн биелүүлэхийн тулд ямар зарчим хэрэгжүүлж байгаагаар харагдах болно. Хэдий тэрээр хамелеон шиг олон төрлийн дүрд хувилсан байх ч өөрчлөгдөшгүй могойн хорыг ялгаруулна. Сүм, “Итгэл бишрэлийгтэрслүү үзэлтэн, аль эсвэл тэрслүү үзэлд сэжиглэгдэж байгаа хүмүүстэй сахиж болохгүй” (Ленфант, 1 боть, 516 хуудас), гэж тунхагладаг. Мянган жилийн туршид гэгээнтнүүдийн цусаар түүхээ бичсэн энэ хүч Христийн сүмийн нэг гэж тооцогдох ёстой гэж үү? AT 71.2
Протестант улсуудад Католикчууд урьдын үеийг бодоход Протестант сүмүүдээс ялгагдаад байх зүйлгүй болсон гэж хэлж байгаа нь ямарч шалтгаангүйгээр хэлэгдэж байгаа үгс биш юм. Католик сүмд өөрчлөлт гарсан боловч пап өөрчлөгдөөгүй. Протестантууд Өөрчлөлт шинэчлэлтийн өдрүүдээе хойш маш ихээр доройтсон тул Католикчууд өнөө үеийн Протестант сүмүүдтэй олон зүйлсээр адилхан харагдаж байгаа. AT 71.3
Протестант сүмүүд дэлхийн таашаалд нийцүүлэхийг хичээж, Ромын сүмд тал засахаар нүд нь сохорсон. Тэд сайн ба муу оршдог, мөн эцэстээ хүссэн хүсээгүй сайн ба бузар мууд итгэх шаардлага гарна гэдгийг ойлгодоггүй. Тэд аврагдагсдад өгсөн мэдээг тунхаглахын оронд одоо Ромын сүмийн талаар буруу бодолтой байсандаа уучлалт хүсэн, муйхарлаж байсныг нь уучлахыг хүснэ. AT 72.1
Нийгмийн ихэнх хүмүүсийг төлөөлж бу й Ромын сүмд тааламжтай ханддаг хүмүүс түүний эрх мэдэл, нөлөө ямар аюултай болохыг сайтар ойлгохгүй байна. Олон хүмүүс Дундад Зууны оюун ухаан, ёс зүйн харанхуй байдал сүмийн үзэл баримтлал, хуурамч шүтлэг, хавчлагад нөлөөлсөн ба өнөө үеийн мэдээлэл хуваалцах, шашны эрх чөлөө нэмэгдэж байгаа үед дахин бусдыг хүлээн зөвшөөрөхгүй байх, харгислал үйлдэх нөхцлийг бий болгохгүй гэж үзэж байна. Урьдын нөхцөл байдал дахин үүснэ гэдгийг гэгээрсэн гэх энэхүү үеийнхэн доромжлон хүлээн авдаг. Энэ үеийнхэн дээр оюун ухаан, ёс зүй, шашны үзэл баримтлалын агуу гэрэл гэгээ гийж байгаа нь үнэн. Бурханы Ариун Үгсийг нээснээр дэлхий дээр диваажингийн гэрэл гийж байна. Гэвч хэдий их гэрэл цацарна төдий чинээ агуу гэрлийг буруугаар ашиглах, үгүйсгэх харанхуй ч нөмрөх болно гэдгийг бид санаж байх хэрэгтэй. AT 72.2
Хэрэв Протестантууд залбиралтайгаар Библийг судлах юм бол папын жинхэнэ зан чанарыг таньж мэдэж, түүнийг үзэн ядаж, түүнтэй нийцэхээс сэргийлнэ. Гэвч олон хүмүүс өөрсөддөө хэт итгэсэн учраас Бурханаас үнэн рүү чиглүүлэхийг хүсэн гуйхгүй байна. Тэд өөрсдийгөө гэгээрсэн хэмээн бардамнаснаар Бичээсүүд болон Бурханы хүчийг үл тоомсорлож байна. Тэд оюун ухаанаа цочроохгүй байх арга хэрэглэж, сүнслэг бус, даруу төлөв болгохооргүй бүхнийг эрэлхийлдэг. Тэд Бурханыг мартуулах арга хэрэгслийг Түүнийг санан дурсах арга хэрэгслэл гэж итгэхийг хичээнэ. Пап энэ бүх хүмүүсийн хэрэгцээг хангахад туслана. Дэлхийг бүхэлд нь нөмөрч буй хоёр бүлгийн хүмүүст дээрх тусламж хүрэх болно. Эдгээр нь үйлсээрээ аврагдахыг хүсэгчид, мөн гэм нүгэл үйлдсэнээр аврагдана гэж бодож буй бүлэг юм. Үүнд л папын засаглалын хүчний нууц оршиж байгаа. AT 72.3
Оюун ухааны харанхуй байдал папын амжилтанд сайнаар нөлөөлнө гэдэг нь тогтоогдсон. Мөн оюун санааны агуу гэгээрэл хүртэл папын амжилтанд сайнаар нөлөөлнө гэдэг нь удахгүй тодорхой болно. Өнгөрсөн цаг үед хүмүүсийн гар дээр Бурханы үг байгаагүй тул, тэд үнэнийг мэдээгүйгээсээ болж нүдээ боолгосон байсан. Энэ үед олон мянган хүн өмнө нь тор татсан байгааг мэдэлгүй хууртагдсан. Энэ үеийн хүмүүсийн дотор хүний таамаглал буюу “шинжлэх ухаан гэсэн хуурамч нэрийн дор” дэвшүүлж буй таамаглалд нүд нь алмайрч, сохорч буй олон хүмүүс байна. Тэд урьд нь тавьсан урхийг харалгүй нүдийг нь тагласан хүмүүс адил алхана. Бурхан хүний оюун ухааны хүч чадлыг Бүтээгчээс өгсөн бэлэг хэмээн хүлээн авахаар бүтээсэн, хүний оюун ухаан зөвхөн үнэн болон зөв шудрагын төлөө зориулагдах ёстой. Гэвч хүний сэтгэлд бардамнал, хувиа хичээсэн хүсэл ноёлох үед хүмүүс өөрсдийн онолыг Бурханы үгнээс өндөрт тавьдаг. Ийм нөхцөлд тэдний мэдлэг харанхуй бүдүүлэг байдлаас илүү аюулыг бий болгодог. Өнөө үеийн хуурамч шинжлэх ухаан, Библи дээр зааж сургасан итгэл бишрэлийг буруутгаж, папын засаглалыг хүлээн зөвшөөрөхөд ашиг тустай арга болон хувирна. Папын засаглал Харанхуй Он жилүүдэд мэдлэгийг хязгаарласнаар магтаал сайшаалд умбаж байсантай адил болно. AT 72.4
Америкийн Нэгдсэн Улсад Протестант сүмүүд болон бусад байгууллагуудаа улс төрийг дэмжих хэрэгслэл болгохоор хичээж байгаа нь папын арга замыг эрэлхийлж, байгааг илтгэнэ. Тэд Протестант Америкт папын засаглалыг сэргээх үүд хаалгыг нээж өгснөөр урьдын цаг үед алдсан эрх мэдлээ буцаан авахад тус болж байна. Энэхүү хөдөлгөөнд илүү их ач холбогдол өгч буй нэг хэлбэр нь Ням гарагийг амралтын өдөр болгох хууль батлуулах асуудал юм. Энэ заншлыг Ромын сүм үүсгэн бий болгож, үүнийг өөрийн эрх мэдлийн баталгаа гэж тунхагладаг. Папын дэлхийн ёс заншлуудад нийцүүлэх, хүний ёс заншлуудыг Бурханы тушаалуудаас илүүд хүндэтгэх үзэл баримтлалууд Протестант сүмүүдэд халдаж, урьд өмнөхтэйгөө адил Ням гарагийн хуулийг дээдлэхэд бусдыг уруу татах болно. AT 73.1
Удахгүй болох гэж буй тэмцэлд ямар хүчнүүд голлох байр суурь эзлэхийг у ншигч авхай ойлгожухаарахыг хүсэж байгаа бол Ромын сүм өнгөрсөн үеүдэд дээрх зорилгоо хэрэгжүүлэхийн тулд ямар хүчийг ашиглаж байсныг судлах хэрэгтэй. Папыг дэмжигчид болон Протестантууд хэрхэн нэгдсэнийг, үзэл баримтлалыг нь эсэргүүцэгчдэд яаж хандахыг уншигч ойлгосноор Ромын сүм Шаббат болон Шаббатын зарчмыг хамгаалагчдад хэрхэн хандахыг олж харах болно. AT 73.2
Папын баяр ёслолууд улс төрийн хүчний дэмжиж буй хааны тушаал, ерөнхий зөвлөлийн шийдвэр, сүмийн ёслолуудаар дамжуулан Христэд итгэгчдийн ертөнцөд эрх мэдэл бүхий байр суурьтай болсон. Ням гарагийг олон нийтээр сахиулах арга хэрэгслэлийг Константин хааны хуулиар дамжуулан хэрэгжүүлсэн. (М.Э. 321 онд; 53 дугаар хуудсанд зориулсан нэмэлт тайлбарыг судлаарай.) Энэ хуулинд хотын хүмүүсийг “нарыг шүтэх тусгай өдөр” амрахыг тушаасан боловч орон нутагт буй хүмүүсийг газар тариалангийн ажлаа үргэлжлүүлж болно гэж заасан. Константин өөрийгөө хуурамч бурхан гэж өргөмжилдөг боловч өөрийгөө Христэд итгэгч гэж нэр төдий зөвшөөрүүлээд Ням гарагийн хуулийг гаргасан. AT 73.3
Хааны тушаал Бурханы эрх мэдэл гэж тооцогдох хангалттай эрх мэдэл агуулж чадахгүй байсан тул хаад ноёдын тааллыг эрэлхийлдэг, Константинд бялдуучилж, дотно найз нөхөр нь болсон Еусебиус хэмээх ламтан Христ Шаббат өдрийг Ням гараг болгон өөрчилсөн гэсэн тунхаглалыг хуурамчаар гаргасан. Энэхүү шинэ үзлийг баталгаажуулахын тулд ганц ч Библийн ишлэл ашиглагдаагүй. Еусебиус энэхүү үзэл худал хуурмаг болохыг өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрснөөр энэ үзлийн жинхэнэ зохиолчийн хэн болохыг бидэнд мэдүүлж өгсөн. Тэрээр, “Шаббат өдөр хийх ёстой бүх үйл ажиллагааг бид Эзэний Өдөр рүү шилжүүлэн өөрчилсөн.” гэж хэлсэн.--Роберт Кокс, Шаббатын Хууль, Шаббатын үүрэг даалгаврууд, 538 хуудас. Гэвч ямар ч үндэслэлгүй Ням гарагтай холбоотой маргаан хүмүүсийг Эзэний Шаббатыг хөл доороо гишгэчих зүрх зоригтой болгосон. Дэлхийн хүндэтгэлийг авахыг хүсэж байгаа хүн бүр энэхүү олон нийтийн хүлээн зөвшөөрч буй ёслолыг хүлээн зөвшөөрсөн. AT 74.1
Папын засаглал бат суурьтай болох үед Ням гарагт хүндэтгэл үзүүлэх асуудал гүнзгийрсэн. Хүмүүс сүмд явахгүй үедээ газар тариалангийн ажил үйлсээ амжуулдаг байснаас шалтгаалан долоо дахь өдөр Шаббат хэмээн тооцогдсоор байлаа. Гэвч өөрчлөлт аажмаар үүсэн бий болсон. Ариун үйлчлэлийг гүйцэтгэж буй хэмээн тооцогдож буй хүмүүс Ням гарагт ямар ч иргэний асуудлыг игүүх шийдвэрлэх ёсгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Удалгүй ямар ч зэрэг зиндааны хүн жирийн ажил үйлсээсээ энэ өдөр татгалзах ёстой болов. Хэрэв тушаалыг дагахгүй бол чөлөөт иргэн мөнгөн төлбөр, зарц боолууд ташуурдуулах шийтгэлтэй болов. Удалгүй баячууд ч гэсэн энэ тушаалыг санаатай зөрчсөнөөр эд хөрөнгөнийхөө талыг алдах ба хэрэв тушаалыг зөрчсөөр байх юм бол боол болох хүртэл шийтгэлийг хүртэхээр болсон. Харин доод гаралтай хүмүүст хот тосгодоос үүрд хөөгдөх ял тулгах болсон. AT 74.2
Энэ тушаалыг сахиулахын тулд хуурамч гайхамшиг тохилдсон гэсэн түүхүүднйг тарааж эхлэв. Жишээ нь нэгэн тариачин Ням гарагт талбайгаа хагалахаар санаархаж төмөр анжисаа цэвэрлэж байтал анжис гарт нь наалдаж, тэрээр хоёр жилийн туршид төмөр анжисаа тэвэрч явсан ба “тэрээр ихээхэн зовлон шаналал, ичгүүрт автагдсан” гэсэн түүх түгэж байлаа.—Францис Уэст, Эзэний Өдөртэй холбоотой түүхийн, бодит амьдралын түүхүүд, 174 хуудас. AT 74.3
Пап яваандаа итгэгчдээ харгалзагч лам нарт Ням гарагийг зөрчиж, сүмд очиж, залбирал үйлдэхгүй бол тэд өөрсдөдөө болон хөршүүдийнхээ дээр агуу сүйрлийг буулгах болно гэж сануулахыг тушааж эхэлсэн. Сүмийн эрх мэдэл бүхий зөвлөл Ням гарагт ажил хийж байгаад аянганд ниргүүлсэн хүн байх юм бол энэ өдөр яах аргагүй Шаббат байх ёстой гэсэн маргааныг дэгдээсэн. Энэ маргааныг хүмүүс, тэр тусмаа Протестантууд их хэрэглэх болсон. Сүмийн хутагтууд, “Энэ өдрийг үл тоомсорлосноор Бурхан ямар их дургүйцэж байгаагаа харууллаа шүү дээ” гэж хэлэх болсон. Тиймээс ч тахилчид, сүмийн үйлчлэгчид, хаад, ноёд, итгэл бишрэлтэй хүн бүхэнд “Ням гарагийг хүндэтгэлтэй өдөр болгохын төлөө чадах бүхнээ хийж, анхааралтай байхаас гадна, Христэд итгэгчид бүгд энэ цагаас эхлэн энэ өдрийг итгэлтэйгээр сахих хэрэгтэй.” гэсэн шаардлагыг хүргүүлсэн.—Томас Морер, Эзэний Өдрийг сахих талаарх Нэр, Үзэл, Зарчмуудын талаарх зургаан хэлэлцээрийн талаарх бичээс, 271 хуудас. AT 75.1
Зөвлөлүүдийн гаргаж буй тушаалууд ямагт баталгаан дээр үндэслээгүй, иргэний засаг захиргаа ард иргэдийн зүрх сэтгэлд айдас төрүүлж, Ням гарагт ажил хийхгүй байлгахад хүчлэх журмуудыг батлахыг хичээж байлаа. Ромд цугласан сүмийн зөвлөл урьд гаргаж байсан бүх тушаал, шийдвэрүүдээ сүр хүчээ, дөвийлгөн байж бататгасан. Тэд бараг бүх Христэд итгэгч улс үндэстнүүд эдгээр тушаалуудыг сахиулуулахаар сүмийн болон иргэний засаг захиргааны эрх мэдэлтнүүдийг шаардаж эхэлсэн. (Хейлин, Шаббатын Түүх, 2 хэсэг, 5 бүлэг, 7 мөр.) AT 75.2
Ням гарагийг сахиулахаар хичээж буй хүмүүс Ням гарагийн тушаалыг Библийн эрх мэдэл хүлээн зөвшөөрдөггүйд санаа зовж, ичээгүй. Хүмүүс Ехувагийн “Долоо дахь Өдрийн Шаббат бол Бурхан Эзэний өдөр юм” гэсэн зааварчилгааг үл тоомсорлон, нарыг шүтдэг өдрийг шүтүүлэх ямар эрх дархтай болохыг асууж эхлэв. Ромын сүм дутагдаж буй Библийн баталгааг нөхөхийн тулд өөр баримтуудыг цуглуулж эхэлсэн. XX зууны төгсгөлд Ням гарагийг тууштайгаар дэмжигч нэгэн хүн Английн сүмүүдэд айлчлахад үнэний төлөө тэмцэж байсан хүмүүс түүнийг эсэргүүджээ. Тэрээр ирсэн зорилгоо биелүүлж чадалгүй нутаг руугаа буцаад хуурамч үзлээ улам хүчирхэгжүүлэхэд өөрийгөө зориулж эхэлсэн. Тэрээр буцан яваад дутуу байсан баталгаагаа олсноор ихээхэн амжилт гаргажээ. Тэрээр Ням гарагийг сахихыг тушаасан Бурханаас ирсэн гэж мэлзэх хуйлаастай бичээсийг гаргаж ирээд тушаалыг дагаагүй хүмүүсийг аймшигтайгаар шийтгэнэ гэж заналхийлж эхэлсэн. Энэхүү чухал бичиг баримтыг тэрээр диваажингаас буун ирсэн ба Иерусалимын Голгот дахь Гэгээн Симеонд өргөл өргөдөг тахилын ширээн дээр байсан гэж тунхагласан. Гэвч энэхүү бичиг баримтыг түүний төлөөлж буй байгууллага нь баталгаажуулж өгчээ. Үнэндээ энэхүү хууран мэхлэлт Ромын понтифын өргөөнөөс санаачилсан мэхлэлт байв. Сүмийн эрх мэдэл, мөнгөн санг нэмэгдүүлэхийн тулд худал хуурмаг, зохиомол аргуудыг хэрэглэхийг папын удирдлагууд үе үеийн туршид хууль ёсонд нийцнэ гэж үзсээр ирсэн. AT 75.3
Ням гарагийг сахих тушаал Бямба гарагийн үдээс хойш есдүгээр цаг буюу өнөө цагийн гурван цагт эхлэн Даваа гаригийн нар мандах хүртэл үргэлжилдэг байсан. Ийм цаг хугацааг товлосон нь гайхамшигтай үйл явдал тохиолдсонтой холбоотой байв. Тэд энэхүү заасан цагт ажиллаж байсан хүмүүс өрөөл, татанхай болон хувирсан гэж хэлсэн. Нэгэн тээрэмчин Ням гарагт эрдэнэ шиш тээрэмдэх гэтэл тээрмээс гурил биш харин цус урсан гарсныг харсан ба тээрмийн хүрд их хэмжээний ус олгойдон гарснаас болоод зогсжээ. Нэгэн эмэгтэй зуухандаа зуурсан гурил хийгээд хэсэг хугацааны дараа гаргатал халуун зуухнаас болоогүй талх гарч иржээ. Мөн есдүгээр цагийн үед гурилаа бэлдсэн эмэгтэй Даваа гараг хүртэл зуурсан гурилаа хадгалахаар шийдсэнээс болж дараа өдөр гурил нь Бурханы хүчээр жигнэгдсэн байв. Бямба гарагийн есдүгээр цагт талх барьсан хүн дараа өглөө нь талхаа идэхээр хэрчтэл талхнаас нь цус урсан гарсныг харав. Тэд иймэрхүү хуурамч сүсэг бишрэлийг өдөөхүйц, утга учиргүй түүхээр дамжуулан Ням гарагийг ариун нандин өдөр гэж зааж сургахыг хичээж байлаа. (Рожер де Ховеден, Үйл явдлын тойм, 2 боть, 526-530 хуудас.) AT 76.1
Шотландуудыг Англичуудтай адил эртний Шаббатын тушаалыг Ням гарагийг эрхэмлэн сахих аргатай хольсноор буулган авч чадсан. Гэвч тэдний ариунаар сахих цаг хугацаа нь бусдынхаас ялгаатай байв. Шотландын хааны гаргасан зарлигт, “Бямба гарагийн арван хоёр цагаас хойших цагийг ариунд тооцсугай” гэж бичсэн байсан ба ямарч хүн тогтоосон цагаас Даваа гараг хүртэл дэлхийн ажил үйлсээ эрхэлж болохооргүй болсон.—Морер, 290, 291 хуудас. AT 76.2
Папыг аялдан дагалдагчид Ням гарагийг ариунаар сахиулах бүх хичээл зүтгэлдээ ханцу й шамлан орохдоо Шаббат болон хүнийг хэн бүтээсэн болохыг тайлбарлах гэж хичээхдээ энэ бүхэн, Бурханы эрх мэдлээр бүтээгдсэнийг олон нийтэд хүлээн зөвшөөрч эхэлсэн. Папын зөвлөл XVI зуунд, “Бүх Христэд итгэгчид долоо дахь өдрийг Бурхан ариусгасан ба энэ өдрийг зөвхөн Еврейчүүд буюу Бурханыг хүндэтгэж байгаа дүр исгэсэн хүмүүс л хүлээн зөвшөөрч, сахьсан. Харин бид Христэд итгэгчдийн хувьд тэдний Шаббатыг Эзэний өдөр болгон өөрчилсөн.” гэж тодорхой тунхагласан— Морер, 281, 282 хуудас. Бурханы хуулиар оролдож байсан хүмүүс өөрсдийн хийж байгаа ажлын утга учрыг ч сайтар ойлгохгүй байлаа. Тэд өөрсдийгөө Бурханаас илүү мэтээр зарлан тунхагласан. AT 76.3
Ромын дүрэм журамд түүний зааварчилгааг сахиагүй хүмүүсийн жишээ Уолденсийн зарим нэгэн Шаббатыг сахьдаг хүмүүсийг удаан хугацаанд, харгис хэрцгийгээр хавчин гадуурхаж байснаар илрэн харагддаг. Бурханы дөрөв дэх хуулинд үнэнч байснаасаа болоод олон хүмүүс зовж шаналсан. Этиопын болон Абиссын сүмүүдийн түүхүүд ч гэсэн онцгой нөхцөл байдлыг харуулдаг. Харанхуй Цаг үеийн бэрх хэцүү цагт Төв Африкийн Христэд итгэгчид дэлхий дахины хувьд мартагдсан, үл тоогдсон байдалд байсан. Тэд олон зууны туршид итгэл бишрэлээ сахих эрх чөлөөг эдэлсэн. Ромын сүм тэдний оршин тогтож буйг олж мэдээд Абиссийн эзэнт хаанд шахалт үзүүлэн папыг Христийг орлогч гэж хүлээн зөвшөөрүүлсэн. Үүний дараагаар сүм үзэл баримтлалаа тулгаж эхэлсэн. Ийнхүү Эзэн хаан Шаббатыг сахьсан хүмүүст хатуу шийтгэл үзүүлэхээр сүрдүүлсэн тушаалыг гаргасан. (Майкл Геддес, Этиопын сүмийн Түүх, 311, 312 хуудас.) Гэвчудалгүй папын дарлал хэрээс хэтэрснийг мэдэрсэн Аббиссчууд папын дарлалыг устгах шийдвэрийг гаргасан. Тэд ширүүн тэмцэл явуулсны эцэст Ромын сүмийн ноёрхолыг улс орноосоо зайлуулж, эртний итгэл бишрэлээ сэргээсэн. Сүмүүд эрх чөлөөгөө сэргээсэндээ баярлан хөөрч, дахин хэзээ ч Ромын мэхлэлт, хэт туйлшрал, дарангуйллаас авсан сургамжаа мартаагүй. Тэд биеээ даасан, бусад Христэд итгэгч улс орнуудад үл тоомсорлогдсон байдалдаа сэтгэл хангалуун үлдсэн. AT 77.1
Африкийн сүмүүд Католик сүмийн хуурамч үзэлд бүрэн автагдахаасаа өмнө Шаббатыг хэрхэн сахиж байсан заншлыг сахисаар байв. Тэд Бурханы тушаалын дагуу долоо дахь өдрийг сахихын зэрэгцээ нэмээд Ромын сүмийн ёс заншлыг даган Ням гарагт ажил үйлс эрхэлдэггүй байв. Ром агуу эрх мэдэлтэй болсныхоо дараагаар Бурханы Шаббатыг хайр найргүйгээр гишгэчиж, өөрсдийн өдрийг санал болгосон. Гэвч бараг мянгаад жилийн туршид нууцлагдмал байсан Африкийн сүмүүд хуурамч үзлийг хүлээн зөвшөөрөөгүй. Ромын удирдлага жинхэнэ Шаббатыг орхиж, хуурамч шаббатыг сахихыг хүчилсэн боловч Африкийн сүмүүд тусгаар тогтнолоо олж, Бурханы дөрөв дэх хуулийг сахих болсон. AT 77.2
Өнгөрсөнд болж өнгөрсөн үйл явдлуудын тоймоос үзвэл Ромын сүм жинхэнэ Шаббат болон түүнийг хамгаалагчдад заналхийлж, өөрсдийн бий болгосон үзэл баримтлалыг сахиулахаар хүч хэрэглэж байсныг тодорхой харуулж өгдөг. Бурханы үгэнд эдгээр үйл явдлууд болох Ромын Католикчууд Протестантуудтай нэгдэн Ням гарагийг сахиулах гэж хичээснээр дахин давтагдахыг зааж сургадаг. AT 77.3
Илчлэлт 13-р бүлэг дээрх зөгнөл хурга шиг эвэртэй араатнаар дүрслэгдсэн хүч “ирвэс адил” араатан болох папыг “дэлхий болон тэнд нутаглагсдаар” хүлээн зөвшөөрүүлэн, шүтүүлнэ гэж өгүүлдэг. Мөн хоёр эвэртэй араатан “дэлхий болоод тэнд нутаглагсдыг үхлийн шарх нь эдгэсэн анхны араатанд мөргүүлж,” цаашлаад бүх бүтээлүүд болох “том жижиг, баян ядуу, чөлөөт хийгээд боол хүмүүсийг” араатны тэмдгийг хүлээн авахыг шаардана. Илчлэлт 13:11-16. Үзэгдэл дээр гарсан хурга адил эвэртэй араатан нь Америкийн Нэгдсэн улсыг бэлгэдэж байгаа ба Америкийн Нэгдсэн улс Ромын сүмийн эрх мэдлээр хэрэгжиж буй гэж хүлээн зөвшөөрдөг Ням гарагийн хуулийг гаргах үед энэ зөгнөл биелэлээ олох болно. Гэвч папын эрх мэдлийг Америкийн Нэгдсэн улс дангаар хүлээн зөвшөөрөхгүй. Ромын эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн байсан улс орнуудын нөлөө устаж алга болоогүй. Зөгнөлд түүний эрх мэдэл дахин сэргэнэ гэж бичсэн байгаа. “Түүний толгойнуудын нэг нь алуулчихсан юм шиг байсныг харлаа. Үхлийн шарх нь эдгэсэн байв. Дэлхий даяараа гайхширч, араатны араас дагалаа.” 3 дугаар ишлэл. Араатан үхлийн шархыг авсан байсан гэдэг нь 1798 онд папын засаглал нуран унасныг тодотгож байна. Дээрх үйл явдлын дараагаар эш үзүүлэгч, “үхлийн шарх нь эдгэсэн байв. Дэлхий даяараа гайхширч, араатны араас дагалаа” гэж хэлсэн. Паул “гэм нүглийн хүн” дахин ирэлтийн цаг болох хүртэл оршин тогтноно гэж тодорхой хэлсэн. 2 Тесалоник 2:3-8. Дэлхийн төгсгөлийн цаг ойртох үед тэрээр хууран мэхлэх ажиллагаагаа явуулж эхэлнэ. Эш үзүүлэгч папын талаар, “алагдсан Хурганы амийн номд ертөнцийн сууриас хойш нэр нь бичигдээгүй дэлхий дээр нутаглагч бүх хүн түүнд мөргөнө” гэж хэлсэн. Илчлэлт 13:8. Хуучин болон Шинэ дэлхийн түүхэнд пап Ням гарагийг сахиулснаар алдарших ба энэхүү өдрийн эрх мэдэл зөвхөн Ромын сүмд л хамааралтай. AT 78.1
XIX зууны дунд үеэс Америкийн Нэгдсэн улсын Библийн зөгнөлийг судлаачид дэлхий дахинд удахгүй болох үйл явдлыг гэрчилсэн. Одоо өрнөж буй үйл явдлууд зөгнөл хурдацтайгаар биелэгдэж байгааг харуулж байна. Протестант багш нар Бурхан Ням гарагийг сахиулахаар тогтоосон гэсэн үзэлдээ үнэнч байсаар байгаа ба тэд Библийн ямар ч баталгаан дээр үндэслэлгүй папын удирдагч нарын заадагтай адил Бурхан гайхамшиг үзүүлэн шинэ тушаалыг өгсөн гэж зааж сургасаар байна. Тэд Ням гарагийг сахих шаббатыг зөрчсөн хүмүүс дээр Бурханы аймшигтай игүүлт бууна гэсэн үзлийг о лонтаа давтах нь дээрх үйл ажиллагаа эхлэлээ тавьж байгааг харуулах болно. Ням гарагийг сахиулах хөдөлгөөн маш хурдан газар авч байна. AT 78.2
Ромын сүм маш нарийн, хүмүүсийг алмайруулах арга барилыг эзэмшсэн байдаг. Тэрээр нөхцөл байдлыг гайхалтайгаар өөртөө ашигтайгаар дүгнэн тунгаах чадвартай. Тэд Протестант сүмүүд хуурамч шаббатыг нь хүлээн зөвшөөрч, урьдын өдрүүдэд ашиглаж байсан хүчирхийллийг нь ашиглахаар санаархаж буйг тэвчээртэйгээр хүлээж байгаа. Үнэний гэрлийг эсэргүүцдэг хүмүүс хүртэл эрх мэдлээ ямар ч алдаа дутагдалгүй гэжтунхаглаж, өөрсдийн үзлийг өргөмжилж буй энэхүү хүчийг дэмжих болно. Энэ үйл хэрэгт байгаа Протестантууд туслалцаа үзүүлэхээр хэрхэн яаравчлахыг таамаглахад хэцүү гэж үү? Папын удирдагчид сүмийн тушаалд дуулгаваргүй хандсан хүмүүстэй хэрхэн харьцахыг мэддэггүй гэж үү? AT 79.1
Ромын Католик сүм дэлхий дахинд бий болгосон салбаруудаараа дамжуулан папын ашиг сонирхолд үйлчлүүлэх маш том хяналтын тогтолцоог үүсгэнэ. Дэлхийн улс орон бүрт байршуулсан мэдээлэгчид нь папад үнэнч байх зааврыг авсан байдаг. Тэд ямар ч засгийн газар, үндэстний удирдлагаас илүү сүмийн эрх мэдлийг тавьдаг. Тэд улс орондоо үнэнч байх ам тангарагийг өгдөг ч энэ нь үнэндээ Ромд дуулгавартай байх амлалтан дээр суурилдаг. Энэ тангараг сүмийн эрх мэдэлтэй зөрчилдөж буй ямар ч ашиг сонирхлоос чөлөөлөх эрхтэй гэж тооцогддог. AT 79.2
Т үүхийн бичээсүүдэд Ромын сүм нь улс орны дотоод асуудалд маш нарийн, үр дүнтэй аргаар нөлөөлдөг гэдгийг гэрчлэн харуулдаг. Католик улс төрд баттай байр суурьтай болсныхоо дараа ард түмэн, хаад ноёдыг сүйрүүлснээр зорилгоо хэрэгжүүлнэ. 3-р Инносент Пап 1204 онд Аррагоны хаан болох 2 дугаар Петрийг шахалтанд оруулж, “Би, Аррагониансын хаан Петр, миний эзэн болох Инносент Пап болон дараа дараагийн Католик сүмийн пап, Ромын сүмд итгэлтэй, дуулгавартай байхаа андгайлж байна. Би хаанчлалаа Ромын сүмд итгэлээр замнуулж, ард түмнээ дуулгавартай байлгаж, Католик итгэл бишрэлийг хамгаалан, хуурамч үзэл сургаалуудыг хавчин гадуурхах болно” гэсэн амлалт өгөхөд хүргэсэн. --Жон Довлинг, Ромын сүмийн Түүх, 5 ном, 6 бүлэг, 55 хэсэг. Энэ нь Ромын понтифын эзэмшиж буй гэж хэлсэн эрх мэдэлтэй нийцэж байна. Тэрээр, “хаад ноёдыг түлхэн унагах хууль ёсны эрхтэй” ба “өөрийн албатуудыг шударга бус удирдагч нарын эрхшээлд орсон үйлдлийг уучлан өршөөх эрхтэй” гэж тунхагласан.”—Мошеим, 3 ном, 11 ерөнхий хэсэг, 2 бүлэг, дэд бүлэг 2, дэд хэсэг 9, 17 нийтлэл. AT 79.3
Ромын ихэрхсэн бардамнал хэзээ ч өөрчлөгддөггүйг анхаарах хэрэгтэй. 7 дугаар Грегори болон 3 дугаар Инносентийн зарчмуудыг Ромын Католик сүм одоо хүртэл хадгалсаар байгаа. Хэрэв түүнд эрх мэдэл нь өгөгдөх юм бол тэрээр өнгөрсөнд гаргаж байсантайгаа адил зарчмуудаа ихээхэн хичээл зүтгэл гарган хэрэгжүүлнэ. Протестантууд Ням гарагийг өргөмжлөх ажил үйлсэд Ромын сүмийн тусламжийг авах шийдвэр гаргаснаар ямар асуудалд орооцолдож байгаагаа сайтар ойлгоогүй. Протестантууд буруу зорилгоо биелүүлэхээр хичээж эхлэх үед Ром эрх мэдлээ сэргээхийг хичээж эхлэх ба алдсан эрх мэдлээ тун удахгүй сэргээнэ. Америкийн Нэгдсэн улсад шашны үйл хэрэг явуулдаг сүм улс орныг удирдах эрхтэй байх боломжийг бий болгосноор улс төрийн хууль шашны ёс заншлыг сахиулахад ашиглагдаж, шашны болон улс төрийн эрх мэдэл хүний чөлөөтэйгөөр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж, Америкийн Нэгдсэн Улсад хэрэгжүүлж буй Ромын эрх мэдэл баталгаажих болно. Бурханы үгэнд ойртон ирж буй аюулыг анхааруулдаг тул бид сануулгуудыг үл тоомсорлож болохгүй. Протестантууд Ромын Католикчуудын урхинаас нь гарахааргүй болсон үедээ Ромын жинхэнэ зорилгыг ойлгох болно. Ромын Католик сүм аажмаар хүч нөлөөтэй болсоор байгаа. Түүний үзэл, сургаалуудын нөлөө хууль тогтоогчдын танхимд, сүмүүдэд, хүмүүсийн зүрх сэтгэлд хүртэл мэдрэгдэнэ. Тэрээр хүчээ нөөн завсарлага авч байхдаа урьд өмнө хэрэгжүүлж байсан хавчлагаа давтахын тулд сүрлэг, агуу том тогтолцоогоо босгосоор байгаа. Тэрээр цохилт үзүүлэх цаг нь ирэх хүртэл аажмаар, санаандгүйгээр хүчээ нөөсөөр байгаа. Католик сүм аль хэдийн өөрт нь өгөгдсөн боломжуудыг ашиглах боломж нөхцлийг анхааралтай ажиглан харж байгаа. Бид удахгүй Ромын сүмийн зорилгуудыг харж, мэдэрч эхэлнэ. AT 80.1
Бурханы үгэнд итгэж, дагаж байгаа хэн бүхэн эсэргүүцэл, хавчлагатай тулгарна. AT 80.2