Адвентист Гэр Бүл
Гучин Хоёрдугаар Бүлэг - Зүрх Сэтгэлийн Цэцэрлэгийг Арчлан Хамгаалах Нь
Эцэг эхчүүд бол цэцэрлэгчид юм. - Эзэн эцэг эхчүүдэд маш чухал, ариун нандин үүрэг даалгаврыг өгсөн. Эцэг эхчүүд зүрх сэтгэлийн хөрсийг арчлан тордох үүргийг авсан. Тэд энэхүү үүргээ Бурхантай хамтран гүйцэтгэх хэрэгтэй. Бурхан эцэг эхчүүдийг үр хүүхдийнхээ зүрх сэтгэлийн цэцэрлэгийг хамгаалж, арчлаасай гэж хүсдэг. Тэд сайн үрийг суулган, ургах ёсгүй хогийн ургамлыг зулгаан хаях ёстой. Бүх төрлийн зан чанарын доголдол, алдаа дутагдал бүрийг таслан хаях хэрэгтэй. Эдгээрийг зүрх сэтгэлд оршихыг зөвшөөрснөөр зан чанарын гоо сайхан бохирдон гутаагдах болно. AГБ 203.1
Эцэг эхчүүдээ та гэр бүлдээ хамгийн түрүүнд үйлчилдэг байх ёстой. Гэр бүл хэмээх ногооны талбай тань таны хамгийн их анхаарал халамжинд байх ёстой газар юм. Шүүлтийн өмнө байцаагдах зүрх сэтгэл бүрийг та харж халамжлах үүргийг хүлээн авсан. Та өөрийн ажил үүрэг, хариуцлага, үр дүнгийнхээ талаар анхааралтай тунгаан бодож байгаарай. AГБ 203.2
Таны өмнө Бурханы хариуцуулан өгсөн цэцэрлэгийн талбай байна. Бурхан танд даалган өгсөн үүрэг даалгаврын хариуцлагыг танаас нэхэх болно. AГБ 203.3
Цэцэрлэгийг арчлах нь. Дэлхий дахин залуучуудыг өөрсдийн оюун ухаандаа захирагддаг буруу зуршилтай болгон төлөвшүүлж байна. Хүүхэд бага залуу насандаа дүрсгүй байх тохиолдолд эцэг эхчүүд арван зургаа эсвэл арван таван нас хүрээд ухаан орж буруу зуршлуудаа аяндаа орхиж, хэсэг хугацааны дараагаар зөв шударга хүн бодно гэж боддог. Энэ нь ямар аймшигтай алдаа болохыг тэд ойлгохгүй байна. Эцэг эхчүүд дайснууддаа хүүхдүүдийнхээ зүрх сэтгэлд олон жилийн турш муу үрийг суулгахыг зөвшөөрдөг. Хүүхдүүд амьдралынхаа туршид буруу зуршлаар удирдуулж байна. Муу үрийг тарьсан зүрх сэтгэлийг маш олон тохиолдолд яаж ч арчлаад ямар ч үр дүн гардаггүй. AГБ 203.4
Зарим эцэг эхчүүд хүүхдүүддээ муу зуршил төлөвшүүлэн бий болгоход нөлөөлдөг. Үүний үр дагавар үр хүүхдүүдийн амьдралын турш шарх сорви болон хадгалагдаж үлддэг. Энэ гэм нүглийн үр дагаврыг эцэг эхчүүд үүрдэг. Эдгээр хүүхдүүд Христэд итгэж болох боловч уучлал өршөөлөөр өөрчлөгдөж, амьдрал нь бүрэн өөрчлөгдөн шинэчлэгдэхээс нааш урьд төлөвшүүлэн бий болгосон зуршлууд амьдралынх нь бүх мөчид илэрсээр байх болно. Хүүхдүүд эцэг эхчүүдийнхээ төлөвшүүлэхийг зөвшөөрсөн зан чанарыг харуулж байдаг. AГБ 204.1
Бага балчир хүүхдүүд маань ирээдүйд сайныг бузар муугаас илүүд үзэж, бузар муу нөлөөнд автагдахаа болино гэсэн бодолдоо автагдаж, сайн ба мууг ялгаж сурахгүй байхад туслахгүй байж болохгүй. Бузар муу сайн нөлөөнөөс илүү хурдан өсөн нэмэгддэг. Олон жилийн дараагаар төлөвшүүлсэн бузар муу зан чанар арилан алга болж болох ч, энэ тал дээр аз сорих хүсэл танд байна гэж үү? Цаг хугацаа бага байна. Хүүхдүүдийн зүрх сэтгэлээс аль хэдийн ургасан бузар муугийн хогийн ургамлыг зулгаах гэж оролдсноос, эхнээс нь цэвэр, сайн үрийг суулгах нь аюул багатай, илүү дээр юм. Бага наснаас сурсан зуршлыг арилгахад маш хэцүү байдаг. Тиймээс эхнээс нь маш зөв зуршлыг төлөвшүүлэх нь ямар чухал вэ? Амархан төлөвшдөг бяцхан хүүхдүүдийн зүрх сэтгэлийг зөв чиглэл рүү удирдах боломжтой байх болно. AГБ 204.2
Үр суулгах нь ба хогийн ургамлыг зулгаан хаях нь. Хүүхдийг бага, залуу байхаас нь Бурханы өршөөл нигүүлслийн хур бороонд зүрх сэтгэлийг нь бэлтгэн, арчилсан байх ёстой. Тэгснээр үнэний үрийн болгоомжтой тарьж, тууштайгаар арчлан хамгаалах боломж бүрэлдэн бий болно. Бурханы нэрээр үйлдсэн бүх хүч чармайлтыг шагнагч Бурхан тарьж суулгасан үрийг амь амьдралаар тэтгэдэг. Ийнхүү эхлээд соёолж, навчис, үр жимс урган бий болох боломж бүрэлддэг. AГБ 204.3
Эцэг эхчүүд сул дорой байдлаасаа болон хүүхэддээ анхаарлаа хандуулаагүйгээс ихэнх тохиолдолд Сатан хүүхдүүдийн зүрх сэтгэлд үрээ суулган, гутамшиг, зовлон шаналлын үр жимсийг хурааж эхэлдэг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ гэр бүл болон өөртөө татаж чадаагүйгээс болон энэ дэлхий жинхэнэ сайн сайхнаасаа салж хагацаж байна. Эцэг эхчүүд үл энэрэгч, амьдралыг үл хайрлагчдаас өөрсдийгөө сэргийлэн хамгаалдаггүй. Тиймээс хүүхдүүд дэлхийн амьдралд хөл нийлүүлэн, үхлийн үрийг суулгадаг. AГБ 205.1
Заавар зөвлөгөө өгөх байдлаар ашиг тусгүй, хортой хогийн ургамлыг арилгах агуу ажил бол бидний гүйцэтгэх хамгийн чухал үүрэг юм. Хэрэв бид хогийн ургамлыг зөнд нь орхих юм бол энэ нь ургаж гүйцээд ёс зүйн зарчмууд болон үнэний амин чухал ургамлыг боомилон устгах болно. AГБ 205.2
Хэрэв талбайг боловсруулахгүй орхих юм бол хорт ургамлууд заавал ч үгүй ургаж, яваандаа устгахад маш хэцүү болно. Чухал ургамал ногоог ургуулахын тулд талбайг боловсруулж, хогийн ургамлыг устгасан байх ёстой. Үнэ цэнэтэй ургамал ногоог ургуулахаас өмнө үрийг маш болгоомжтойгоор суулгах хэрэгтэй. Хэрэв эх хүн маш чухал үрийг суулгалгүйгээр үнэ цэнэтэй үр жимсийг хураан авна гэж хүлээх юм бол хүсэл нь биелэхгүй. Тэрээр талбай дээрээс өргөс, хатгууруудыг хурааж авах болно. Сатан өөрийн бузар муу зан чанарыг төлөвшүүлэх хангалттай ургацыг ургуулахыг үргэлжид хүсэн мөрөөдөж, бэлтгэАээ базаасан байдаг. AГБ 205.3
Бид хүүхдүүддээ үүрд мөнх сонор сэрэмжтэй ханддаг байх ёстой. Сатан хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн зан чанар, хүсэл мөрөөдөлд нь нөлөөлөхийн тулд олон төрлийн аргуудыг ашигладаг. Хүүхдүүдийн аюулгүй байдал эцэг эхчүүдийн мэргэн ухаан, сонор сэрэмжээс ихээхэн шалтгаалдаг. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ зүрх сэтгэлийн талбайд Бурханаас эмээх, хайрлах байдал дээр үндэслэсэн зөв шударга зүрх сэтгэл, зуршил болон Бурханыг хайрлах, эмээх сайн үрийг суулган эзэмдэхийг хичээх хэрэгтэй. AГБ 206.1
Байгалийн үзэсгэлэнг нээн илрүүлэх нь. - Эцэг эхчүүд Есүсийн өгөхийг байнга хүсч байдаг мэргэн ухааныг бүх хүч чадлаараа эрж хайх хэрэгтэй. Учир нь эцэг эхчүүд хүний хөгжлийн хамгийн сонирхолтой, гайхамшигтай үе шатуудад тохирсон оюун ухааны төлөвшилтийг бий болгохыг хичээж байдаг. Залуучуудын хөгжлийн үе шат цэцэрлэгт ургаж буй цэцэг, ургамал адил аажим аажмаар өсч хөгжиж байдаг. AГБ 206.2