Адвентист Гэр Бүл
Арван Гуравдугаар Бүлэг - Гэр Бүлийн Хүмүүжил
Гэрлэлтэнд бэлтгэх нь боловсролын чухал хэсэг юм- Гэр бүл болох гэж буй хүмүүс гэр бүл доторх бодит үүрэг хариуцлагын талаар мэдлэгтэй болоогүй нөхцөлд гэр бүлийн харилцаанд орохгүй байх ёстой. Эхнэр хүн өөрт нь даалган өгөх үр хүүхдүүдээ зөв сайн хүмүүжүүлэх чадвартай байхын тулд арга барил, боловсролыг суралцсан байх хэрэгтэй. {АГБ 87.1} AГБ 79.1
Боловсролын байгууллагуудаас өндөр зэрэг цолтой төгсөж, өндөр боловсролтой гэж тооцогдож буй олон эмэгтэйчүүд амьдралын өдөр тутмын үүрэг хариуцлагаа ойлгохгүй байгаа нь үнэхээр ичгүүртэй юм. Тэд гэр бүлийн аз жаргалд маш чухал хэрэгцээтэй, гэр бүлийг чиглүүлэгч чадвараар маш ядуу байна. Ийм эхчүүд эмэгтэй хүний эрх дарх, чухал дуудлагын талаар ярьдаг боловч жинхэнэ эмэгтэй хүний үүрэг, дуудлагаа хэрэгжүүлэх хэмжээнд хэрхэвч хүрч чаддаггүй. (АГБ 87.2} AГБ 79.2
Анхны эмэгтэй Евагаас төрсөн охид бүр гэр орны үүргийн талаар бүрэн мэдлэгтэй болсон байх үүрэгтэй байлаа. Тэд гэр орны бүх салбарт сургагдсан байх ёстой байсан. Залуу охид, бүсгүйчүүд гэрийн эзэгтэй болон эх хүний үүргийг гүйцэтгэх дуудлагыг авах үедээ хаанчлалаа удирдаж буй хатан хаан адил байх чадварт сургагдах хэрэгтэй. Тэрээр өөрийн хүүхдүүддээ зааварлаж, гэр орны туслахуудаа удирдан чиглүүлж, шаардлагатай үед гэр орныхоо хэрэгцээг өөрийн чадвар, боломжоор хангахаар үйлчлэхэд бүрэн бэлтгэгдсэн байх ёстой. Гэрийн эзэгтэй хүний биеийн бүтэц зохион байгуулалт, эрүүл ахуйн зарчмууд, хоол хүнс, хувцаслалт, ажил хөдөлмөр, амралт зугаа цэнгэл гэх мэт гэр бүлийн сайн сайханд маш чухал шаардлагатай юугаар ч үнэлшгүй мэдлэгийг ойлгож мэдсэн байх хариуцлагыг үүрдэг. Эх хүн үнэт эрдэнэ болсон үр хүүхдүүдээ өвчин эмгэг тусах цагт үл таних эмч, сувилагч нарын гарт тушаахын оронд эмчлэн анагаах хамгийн шилдэг арга барилуудыг олж авч, хүүхдүүдээ асран халамжилж сурсан байх ёстой. {АГБ 87.3} AГБ 79.3
Боловсорч, боловсон болсон эрэгтэй, эмэгтэйчүүд өдөр тутмын амьдралын үүрэг хариуцлагыг гүйцэтгэж мэдэхгүй байх ёстой гэсэн үзэл Бурханы хүнийг бүтээсэн анхдагч зарчмыг зөрчиж байдаг. Үр ашиггүй байх нь гэм нүгэл. Амьдралын эгэл жирийн үүрэг хариуцлагаа гүйцэтгэж мэдэхгүй байна гэдэг нь мунхаглалын үр дүн ба энэ нь хожмын амьдралд маш их харамсал, гунигийг бий болгох болно. (АГБ 88.1} AГБ 80.1
Залуу бүсгүйчүүд гэр орноо эмхлэн цэгцлэх болон хоол унд хийх ажлуудыг хар ажил хэмээн дүгнэж байдаг. Тийм ч учраас гэрлэж, гэр бүлээ халамжлах шийдвэрийг гаргасан олон охид эхнэр болон эх хүнд ноогдсон үүргүүдийн талаар маш бага ойлголттой болсон байна. (АГБ 88.2} AГБ 80.2
Залуу хүмүүс гэр бүлд мэндлэх үр хүүхдээ хэрхэн асран халамжлахыг мэдэхгүй тохиолдолд гэрлэхгүй байх ёстой. Тэд Бурханы даалган өгсөн гэр орноо хэрхэн харж хамгаалах аргыг мэддэг байх ёстой. Тэд өөрсдийн бие махбодын тогтолцоог Бурхан ямар хууль журамтай бүтээснийг ойлгож мэдээгүй нөхцөлд Бурханы болон өөрсдийнхөө өмнө ямар хариуцлага үүрдэг болохыг ойлгодоггүй. (АГБ 88.3} AГБ 80.3
Дээд сургуулийн хичээлийн хуваарьт гэр бүлийн үүргийг заах хэрэгтэй - Сүмийн харьяа дээд сургуульд суралцаж байгаа залуу охид, хөвгүүдэд гэр бүлийн амьдралын талаар хичээл заахад бид анхаарал хандуулдаг байх ёстой. Сургуулиудад маань суралцаж байгаа оюутнууд залхуу хойрго зан чанараа гээж, даалгаж өгсөн амьдралдаа хариуцлагатай хандаж сурснаар зан чанарын хувьд төлөвших чухал ач холбогдолтой. Тэд амьдралын өдөр тутмын үүрэг хариуцлагатай танилцсан байх хэрэгтэй. Тэд гэр орныхоо ажлыг олонд тайлагналгүй, маргаан мэтгэлцээнгүйгээр, бүрэн гүйцэд, маш сайн хийдэг болж сургагдах хэрэгтэй. Гэр орны бүх ажил эмх цэгцтэй, зөв сайн хийгдсэн байх ёстой. Гал тогоо болон гэр орны бусад хэсгүүд тааламжтай, цэвэрхэн сайхан байх ёстой. Ном сониноо тохирсон цаг үед уншиж судлахын тулд хойш нь тавьж сур. Гэр орныхоо үүрэг даалгаврыг золиослолгүй, зохистой цагт хичээл номоо судлаарай. Хичээл ном судлахад хэт шунаж, оюун ухаанаараа гэр бүлийн амгалан тайван байдалд сайнаар нөлөөлж байдаг гэр орны ажил үүргээ үл тоомсорлож болохгүй. {АГБ 88.4} AГБ 80.4
Хүмүүс гэр орны ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үл ойшоосон, хамаа замбараагүй, эмх цэгцгүй байдлаа ялан дийлж байдаг. Эдгээр зуршлуудаа засч залруулахгүй бол замбараагүй байдал амьдралын бүх хэсэгт тархаж, амьдрал үр ашиггүй болж эхэлдэг. (АГБ 89.1} AГБ 81.1
Гэр орны ажлаа гүйцэтгэх мэдлэг юунаас ч илүү чухал - Оюутан залуусын суралцаж байгаа хичээлүүд дотор цагийг нь үрэн таран хийж буй, аз жаргал, үр ашигтай зан чанартай болоход нөлөөлдөггүй олон хичээлүүд байна. Залуу хүн бүр өдөр тутмын гэр орны ажил үүрэгтэй танилцсан байх нь маш чухал. Залуу бүсгүй шаардлага гарвал франц хэл, алгебр, тэр ч байтугай төгөлдөр хуурын мэдлэг эзэмшихээс татгалзаж болох боловч сайн талх барих, цэвэрхэн таарамжтай хувцас оёж шидэх, гэр оронд хамааралтай олон төрлийн ажлыг гүйцэтгэхэд суралцахгүй өнгөрч яавч болохгүй. (АГБ 89.2} AГБ 81.2
Гэр бүлийг бүхэлд нь эрүүл саруул, аз жаргалтай байлгахын тулд хоол хийх тал дээр ур чадвар болоод мэдлэг боловсролтой байх нь чухал. Муу болгож бэлтгэсэн, чанар муутай хоол хүнс насанд хүрсэн хүмүүсийн идэвх, хүүхдийн өсөлт хөгжилд сөргөөр эсвэл бүр аюултайгаар нөлөөлж болох юм. Гэрийн эзэгтэй бие махбодын хэрэгцээнд нийцсэн, амт чанар сайтай, сэтгэл ханахуйц хоол ундыг хийснээр энэхүү чадварыг эзэмшээгүй үедээ гаргаж болох байсан алдаатай дүйцэхүйц хэмжээний зөв сайныг гэр бүлийнхэндээ хийж өгч байдаг. Амьдралын аз жаргал өдөр тутмын гэр орны үүрэг даалгавраа хэр итгэл зүтгэлтэй гүйцэтгэж байгаагаас ихээхэн шалтгаалдаг. {АГБ 89.3} AГБ 81.3
Эрүүл ахуйн зарчимд анхаарах нь - Хоол унд, дасгал хөдөлгөөн, хүүхдээ асран хүмүүжүүлэх, өвчтэй хүмүүсийг халамжлах болон амьдралын анхаарал татаад байдаггүй олон ердийн үйл ажилд эрүүл ахуйн зарчмуудыг сахин хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. (АГБ 89.4} AГБ 82.1
Эрүүл ахуйн хичээлд чин сэтгэлээсээ хандаж буй багш хүмүүст хувийн болон хүрээлэн буй орчны эрүүл ахуйг төгс анхаарахын тулд бүх боломжоо ашиглах хэрэгтэйг зааж сургах болно... Сурагч оюутнуудад эрүүл саруул унтлагын өрөө, сайтар цэвэрлэсэн гал тогооны өрөө, сэтгэл татахуйц хоол хүнсийг дэлгэн тавьсан ширээ зэрэг нь гэр бүл болон нарийн мэдрэмжтэй зочин гийчнийг ямар ч үнэтэй тавилга, тансаг байдлаас илүү аз жаргалтай болгодгийг зааж сургах хэрэгтэй. Арван найман зууны өмнө тэнгэрлэг Багшийн «Тиймээс амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү эрхэм” [Лук 12:23] гэж хэлсэн сургамж тухайн үеэс дутахааргүй өнөө үед ч хэрэгцээтэй байсаар байна. АГБ 90.1} AГБ 82.2
Залуу бүсгүйчүүдэд ажилсаг байх дадлыг эзэмших талаар зөвлөх нь - Чи ямар ч асуудал бэрхшээлгүйгээр гэрлэх боломжтой болохоосоо өмнө өөрт байгаа өвөрмөц зан чанараа хатуу чанд сахилгажуулж, шийдэмгийгээр хянаж сурах хэрэгтэй. Чи зан чанарынхаа алдаа дутагдлыг оюун ухаанаасаа салгаж хаях хүртлээ гэр бүл болох талаар бодох хэрэггүй. Хэрэв чи энэ байдлаараа байх юм бол аз жаргалтай эхнэр байж чадахгүй. Чи гэр орноо эмх цэгцтэй байлгах тал дээр цэгцтэй боловсрол эзэмшихээс татгалзсаар ирсэн. Чи ажилч хөдөлмөрч зан чанарыг төлөвшүүлэх шаардлага байгааг ойлгож хүлээн зөвшөөрөөгүй. Үр ашигтай хөдөлмөр эрхэлдэг зуршлыг өөртөө бий болгосон бол тэрхүү зуршлаа хэзээ ч алдахгүй. Тэгснээр чи амьдралдаа тулгарах ямар ч нөхцөл байдалд бэлтгэгдэж, хүнд нөхцлийг даван гарах чадвартай болно. Чи идэвхтэй амьдралаар амьдрах дуртай болох болно. Хэрэв та үр ашигтай хөдөлмөр хийх дуртай байх юм бол оюун ухаан тань хийж байгаа зүйлдээ татагдаж, элдэв мөрөөдөлдөө автагдан суух цаггүй болох болно. {АГБ 90.2} AГБ 82.3
Үр ашигтай хөдөлмөрийн амтыг мэдэрч эхлэхэд амгалан бус, ундуйцаж цухалдсан оюун ухаан тань хүч чадал, эрч хүч, өөртөө итгэлтэй байдал, бусдын хүндэтгэлийг хүлээхүйц энгийн даруу байдлыг бий болгох болно. (АГБ 91.1} AГБ 83.1
Амьдралын ухааныг охидод суулгаж өгөхийн үнэ цэнэ- Хөвгүүдээ ирээдүйн амьдралд хэрэг болохуйц мэргэжлээ өөрсдөө сонгож, сургагдсан байх ёстой гэж үзэж буй олон эцэг эхчүүд охидоо бие дааж, өөрсдийгөө авч явахад тус болох боловсролыг өөрсдөө сонгож ч болно, сонгохгүй ч байж болно гэж үзэж байна. Охид сургуульд суралцахдаа амьдралаа залгуулахуйц ухааныг маш бага суралцаж байгаагаас гадна гэр орондоо гал тогооны өрөө болон гэр бүлийн дотоод амьдралын нууцуудаас заалгахгүй байна. Охид ийнхүү хэнд ч хэрэгцээгүй, эцэг эхдээ дарамт болсон хүмүүс болж төлөвшиж байна... (АГБ 91.2} AГБ 83.2
Өөртөө анхаарал халамж тавьж сурсан эмэгтэй бусдыг асран халамжлах чадвартай байх болно. Тэрээр гэр бүл болоод нийгэмдээ хэзээ ч саад тээр болохгүй. Мөнгө санхүүгийн хүндрэл тохиолдох үед тэрээр шударга үнэнээр амьдралаа залгуулж, өөрт хамааралтай хүмүүсээ тэтгэх боломжтой газар олох болно. Эмэгтэй хүн шаардлага гарсан тохиолдолд амьдралаа залгуулаад аваад явахуйц шударга, ажил төрөл, худалдаа наймаанд суралцсан байх хэрэгтэй. Охид бүхэн хүмүүсийн нэр хүндтэй гэж үздэг зүйлсэд анхаарахаа больж гэр орны ажлуудаа удирдан авч явахад тус болох хоол хийх, гэрээ цэвэрлэх, оёх хатгах ажлуудад суралцах хэрэгтэй. Эмэгтэй хүн гэр бүл нь баян чинээлэг, ядуу тарчигийн аль нь ч байсан гэрийн эзэгтэй бүрийн мэдвэл зохих бүхнийг суралцах хэрэгтэй, ингэснээр ямар ч санамсаргүй өөрчлөлт гарах үед тэд ямар ч нөхцөл байдалд бүрэн биеэ авч явах чадвартай болсон байх юм. {АГБ 91.3} AГБ 83.3
Гэр орны ажил үүргээс суралцах нь эмэгтэй хүний хувьд үнэлшгүй зүйл юм. Эхнэр болон эх нь гэр бүлээ халамжилж чадахгүй байгаагаас тоо томшгүй гэр бүлүүд аз жаргалгүй байдалд автагдаж байна. Охид маань уран зураг, хатгамал, хөгжим, тэр тусмаа бодлого бодох, уран илтгэх зэргээс суралцахаас илүүтэй хувцсаа хасах, оёх, амт чанар сайтай, дур сонирхол татахуйц хоол хийж сурах хэрэгтэй. Охидыг ес, арван нас хүрэх үед нь өөрсдийнх нь чадварт тохирсон гэр орны ажил үүргийг тогтмол хийлгэж байх хэрэгтэй ба тэдэнд хариуцуулж өгсөн ажлуудыг хэрхэн хийж байгааг нь шалгаж байх хэрэгтэй. Нэгэн эцгээс охидынхоо ирээдүйг хэрхэн чиглүүлэх гэж байгааг нь асуухад тэрээр, «цагаа хэрхэн зөв ашиглаж, хэрхэн сайн эхнэр, эх хүн болж, гэр орноо удирдан чиглүүлж, нийгэмдээ хэрэгцээтэй хүн болох талаар маш сайн мэдлэг хурааж авсан эхээс нь суралцуулах хүсэлтэй байна” гэсэн маш ухаалаг хариултыг өгчээ. (АГБ 91.4} Ирээдүйн гэрийн эзэн арвич хямгач, хөдөлмөрч байх ёстой - Эрт цагт хүргэн болох хүн бэр гуйж сүй тавихаасаа өмнө эхнэр болох хүнийхээ эцэгт боломжоосоо хамааран тодорхой хэмжээний мөнгө эсвэл түүнтэй тэнцэх эд хөрөнгийг инж болгон өгдөг уламжлалтай байсан. Энэхүү уламжлал гэрлэлтийг хамгаалах зорилготой байсан гэж яригддаг. Эцгүүд гэр бүлийнхээ хэрэгцээг хангах чадваргүй эр хүнд охиныхоо аз жаргалыг даатгах боломжгүй гэж үздэг байж. Тэд хүргэн болохыг хүсч байгаа хүн нь ажил төрөл эрхэлж, мал аж ахуй болон газар тариалан эрхлэх чадвар, эрч хүчгүй бол шинээр үүсгэж буй гэр бүлийнх нь амьдрал ямар ч үнэ цэнэгүй байх вий гэж эмээдэг байлаа. Инж нь эхнэрийнхээ төлөө золиос гаргах чадвартай эсэхийг шалгасан шалгуур юм. Залуучуудад хайртай бүсгүйнхээ эцгийн гэрт ажиллах боломжтой байдаг байсан. Ажиллах хугацаа нь шаардаж буй инжний хэмжээнээс шалтгаална. Хүргэн хүү ажилдаа үнэн сэтгэлээс хандаж, хүндэтгэл хүлээхүйц хүн болохоо батласан үедээ охиныг нь эхнэрээ болгон авдаг байжээ. Эцгүүд ихэвчлэн хүргэнээс авсан инжээ гэр бүл болох үед нь буцаагаад өгдөг байсан... {АГБ 92.1} AГБ 84.1
Харамсалтай нь Лабан гэх мэтийн хүмүүс энэхүү уламжлалыг буруугаар ашигласан боловч хүргэнээ сайн сонгож сайн үр дүнд хүрсэн. Энэ уламжлал сайн үр дүнг өгдөг. Сүй тавихыг хүсч буй хүүгээс охины гэр бүл үйлчлэл хийхийг шаардах нь хэт яаравчлан хуримлахгүй байхаас сэргийлдэг байлаа. Энэ үед хайр энэрлийн хэмжээ болон гэр бүлийн хэрэгцээг хангах чадвартай эсэхийг таньж мэдэх боломж бий болдог байсан. Өнөө үед бид дээрх зарчмын эсрэг шийдвэр гаргаснаар их хэмжээний бузар муугийн үр дүнг бий болгож байна. (АГБ 92.2} AГБ 85.1
Эр хүнд санхүүгийн чадваргүй байх ямар ч шалтаг байж болохгүй. Эр хүн олонд эелдэг зөөлөн, найрсаг, өгөөмөр, сайхан сэтгэлтэй, Христэд итгэгч гэж танигдсан ч ажил үүрэгтээ үр ашигтай байж чаддаггүй бол тэрээр гэр бүл болох чадваргүй юм. Ийм хүн төсөв зардлаа удирдах тал дээр бяцхан хүүхэдтэй адил байна гэсэн үг. Тэрээр өөрийн санхүүгийн хэрэгцээг хангах ёстой гэсэн зарчмыг эцэг эхээрээ заалгаж, хэрэгжүүлээгүй гэсэн үг. AГБ 85.2