Адвентист Гэр Бүл

12/88

Арван Нэгдүгээр Бүлэг - Төлөвшөөгүй, Яаравчилсан Гэрлэлт

үүхэд ахуйдаа хайр дурлалд автагдахын аюул - Эрт гэрлэлтийг дэмжиж урамшуулах хэрэггүй. Амьдралын туршид нөлөө үзүүлэх гэрлэлтийн чухал харилцааг яаравчлан, хангалттай бэлтгэж базаалгүйгээр, оюун ухаан, бие махбодын хүч чадлаа хөгжүүлж, төлөвшүүлээгүй мөртлөө эхлүүлж хэрхэвч болохгүй. {АГБ 79.1} AГБ 71.1

Охид хөвгүүд бүрэн төлөвшөөгүй хайр, дутуу дулимаг үзэл бодол, ариуссан, зөв сайн мэдрэмжгүйгээр гэр бүл болох тангараг өргөж, хүүхдийн хүсэл тачаалдаа бүрэн удирдуулж байна...{АГБ 79.2} AГБ 71.2

Хүүхэд ахуй үедээ үүсгэн бий болгосон хайр дурлалын харилцаа ихэнхдээ хөөрхийлэлтэй гэр бүл, ичгүүртэй салалтаар төгсдөг. Эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр үүсгэсэн дотны харилцаа ихэвчлэн аз жаргалтай байдаггүй. Бага залуугаас үүсэн бий болсон хайрын харилцааг тохирсон нас, туршлага хураах хүртэл нь хязгаарлах юм бол гэрлэлт дөнгө тушаа бус харин хүндэтгэлтэй, аюулгүй харилцаа болж хувирна. Хайр дурлалаа хязгаарлуулаагүй хүмүүс аз жаргалгүй амьдралаар амьдрах аюултай нүүр тулгарах болно. (АГБ 79.3} AГБ 71.3

Өсвөр насныхаа хүслийг даван гараагүй залуу амьдралынхаа ханийг сонгоход тохиромжтой шийдвэрийг гаргах чадваргүй байдаг. Тэдний шүүн тунгаах чадвар төлөвшиж дууссаны дараа тэд бие биенээ хэрхэн аз жаргалтай байлгах талаар тунгаан бодож үзээгүй болохоо ойлгож, амьдралынхаа туршид тухайн хүнтэй уягдсанаа ойлгодог. Тэд өөрсдийн сонгосон хувь тавилангаа сайжруулахын оронд үзэл бодлынхоо ялгааг шийдвэрлэлгүй, бие биенээ үл тоомсорлох хүртлээ бие биенээ буруутгаж, харилцаанд үүссэн ангалаа өргөсгөж байна. Тэдний хувьд «гэр бүл” гэдэг үг ямар ч ариун нандин утга агуулахаа больдог. Хайр энэрэлгүй үгс болон гашуун зэмлэл гэр бүлийн уур амьсгалыг бохирдуулдаг. {АГБ 79.4} AГБ 71.4

Нас гүйцээгүй үедээ гэр бүл болох нь өнөө үеийн их хэмжээний бузар муугийн үр дүнд нөлөөлсөн. Хэт эрт гэрлэх нь бие махбод, оюун ухааны эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөггүй. Энэ чухал асуудалд хүмүүс маш бага ухаан зарж байна. Олон залуус сэтгэл хөдлөлдөө хөтлүүлж байна. Ирээдүйн амьдралыг сайн сайхан эсвэл зовлон бэрхшээлээр дүүрэн байх эсэх, насан туршийн ивээл байх уу, эсвэл хараал байх уу гэдгийг тодорхойлох алхмыг хэт яаруу, хүсэл тачаалдаа удирдуулан хийж байна. Олон хүмүүс Христэд итгэгчдийн үзэл бодол, зөвлөгөөг сонсохыг хүсэхгүй байна. (АГБ 80.1} AГБ 72.1

Сатан амьдралын туршлага хураагаагүй залуусыг гэр бүлийн харилцаанд орохыг байнга яаруулж байна. Бид залуугаасаа гэр бүл болж буй байдлыг магтан сайшаахгүй байх нь илүү дээр. (АГБ 80.2} AГБ 72.2

Яарч хуримласан гэр бүлүүд тэр тусмаа Бурханд итгэдэг гэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүсийн дунд гэр бүл салж, сүм дотор их хэмжээний үл ойлголцол бий болж байна. (АГБ 80.3} AГБ 72.3

Өнөө үеийн залуус, тэр тусмаа Христэд итгэгч гэж өөрсдийгөө нэрлэж буй хүмүүс болон Исаакын үйлдэл хоёрын хооронд ямар том ялгаа гарч байна вэ! Залуучууд ихэвчлэн өөрсдийн хайр дурлалын асуудлыг Бурхан эсвэл эцэг эхчүүд удирдах ёсгүй. Тэд зөвхөн өөрсдийн оюун ухаанд найдан энэхүү асуудлаа шийдвэрлэх ёстой гэж бодож байна. Тэд эрийн цээнд болон нас бие гүйцэхээс олон жилийн өмнө өөрсдийн амьдралын сонголтоо эцэг эхийн тусламжгүйгээр хийх чадвартай болсон гэж үздэг. Гэр бүлийн цөөхөн хэдэн жилийн амьдрал тэдний алдаа дутагдлыг ойлгуулахад хангалттай байдаг ч гэр бүл болсноос гарах аймшигтай үр дүнгээс сэргийлэх боломж аль хэдийн алдагдсан байдаг. Гэр бүл болох яаруу шийдвэрийг хийхэд хүргэсэн ухаангүй, биеэ барих чадваргүй байдал гэр бүлийн харилцааг сэтгэлийн дарамт болгож, бузар муугийн үндсийг тавьсаар байх болно. Ийм замаар олон хүмүүс энэ амьдралынхаа аз жаргалаа сүйтгэж, ирээдүйн амьдралынхаа итгэл найдварыг алдсаар байна. {АГБ 80.4} AГБ 72.4

Бурханы төлөө үйлчлэхүйц хүмүүс урхидуулсаар байна - Залуу хүмүүс үнэнийг хүлээн аваад хэсэг хугацаанд итгэл бишрэлийн хувьд идэвхтэй байдаг боловч Сатан ухаангүй дурлал, сайтар тунгаагаагүй гэрлэлт зэргээр дамжуулан эргэн тойронд нь тороо нэхэж эхэлдэг. Сатан эдгээр аргууд бол итгэгч хүнийг ариун замаас нь холдуулах хамгийн сайн арга гэдгийг аль хэдийн олж харсан байдаг. (АГБ 80.5} AГБ 73.1

Би өнөө үеийн залуус аймшигт аюулыг мэдрэх чадваргүй болсон болохыг үзэгдлээрээ олж харсан. Бурхан Өөрийн олон төрлийн үйлчлэлдээ залуучуудыг ашиглахыг хүсч байдаг боловч Сатан тэднийг тойруулан нэхсэн тороороо урхидахыг хүсдэг. Ингэснээр тэд Бурханаас холдож, Түүний үйлчлэлийг хийх хүч чадалгүй болдог. Сатан бол заль мэхтэй бөгөөд өөрийн ажлаа маш шургуу хийдэг. Тэрээр анхаарал сэрэмжгүй нэгнийг хэрхэн урхидахаа сайн мэддэг ба түүний нарийн тооцоолсон арга залиас цөөхөн хүн зугтан гарч чаддаг гэдэг нь аймшиг төрүүлж байдаг. Залуучууд Сатаны хууран мэхлэлт ямар аюултай болохыг ойлгодоггүй ба түүний хууран мэхлэлтүүдээс өөрсдийгөө хамгаалдаггүй. Сатан Бурханы мэргэн ухааныг, эсвэл заавар зөвлөгөө, анхааруулгыг өгүүлэхээр Бурханы ивээж өгсөн хүмүүсийн зөвлөгөөг эрж хайлгүй бие биендээ хайртай болохыг шахаж шамдуулж байдаг. Тэд өөрсөддөө хэт итгэж, бусдын сануулга, анхааруулгыг үл тоомсорлодог. {АГБ 81.1} AГБ 73.2

Өсвөр насны залуучуудад өгөх зөвлөгөө-- Залуу охидыг хайрлах төлөвшөөгүй үзэл бодол чинь бусад хүмүүст таны тухай зөв сайн ойлголтыг өгөхгүй байна. Чи оюун ухаанаа ийм үзэл бодлоор дүүргэх юм бол хичээл номоо судлах бодол чинь самуурах болно. Энэхүү бодол зүй бус хүмүүстэй нийлж, чиний болон нийлж байгаа хүмүүсийн чинь амьдрал бузар муу болж хувирна. Миний үзэгдлээр үзсэний дагуу хэрэв чи өөрийн бузар хүсэлдээ удирдуулсаар байх юм бол зүрх сэтгэл чинь үнэн болон зөв шударгын зарчимтай нийцэхээ больж амьдралыг чинь чиглүүлж, сайнаар нөлөөлж, бузар муугаас сэргийлэн хамгаалах гэсэн хүмүүсийн зөвлөгөөг чи тууштайгаар эсэргүүцдэг болж хүмүүжнэ. (АГБ 81.2} AГБ 74.1

Насны ялгаа - Хосууд их хэмжээний дэлхийн эд баялаг хураагаагүй байж болох ч эрүүл мэндээр маш ихээр ивээгдсэн байх хэрэгтэй. Гэр бүл бологсдын дотор их хэмжээний насны ялгаа байж болохгүй. Энэхүү зарчим зөрчигдсөнөөр залуу хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж болох юм. Мөн үр хүүхдүүд нь бие махбод болон оюун ухааны эрч хүчийг мэдрэх боломжгүй болдог. Үр хүүхдүүд бага насны эрч хүчтэй үед шаардлагатай байдаг анхаарал халамжийг нас өндөр болсон эцэг эсвэл эхээсээ авч чаддаггүй. Мөн хайр халамж, удирдамж хамгаас илүү шаардлагатай байгаа цаг мөчид эцэг эсвэл эх нь нас барж, хүүхдүүд олон төрлийн хэрэгцээгээ хангуулах чадваргүй болж болох юм. (АГБ 81.3} AГБ 74.2