Адвентист Гэр Бүл
Далан долдугаар бүлэг - Зул Cap
Зул сарыг баярын өдөр болгох нь. - Дэлхийн өрнө зүгээс дорно зүг хүртэл, хойд зүгээс умард зүг хүртэл «3ул cap ойртож байна” гэсэн дуу чимээ хаддаг. Нас биед хүрч яваа хүмүүс, залуучууд хүүхдүүд, настай ахмадуудын хувьд энэ цаг үе баяр хөөр, талархлаа өргөх цаг болж байдаг. Зул сарын баяр яагаад бидний анхаарлыг тэгтлээ их татсаар байна вэ?... AГБ 501.1
Арван хоёр сарын хорин тавны өдрийг Есүс Христийн төрсөн өдөр гэж үзэн, зул сарын баяр хэмээн маш өргөн дэлгэрээр тэмдэглэдэг болжээ. Гэвч энэ өдөр бид Аврагч дэлхийд мэндэлсэн гэж тодорхой батлах боломжгүй. Түүх энэ талаар баттай мэдээллийг өгдөггүй. Библи ч гэсэн Аврагчийн төрсөн цаг үеийн талаар тодорхой цаг хугацааг өгдөггүй. Хэрэв Эзэн Өөрийн төрөлтийг бидний авралд чухал ач холбогдолтой гэж үзсэн бол элч, эш үзүүлэгч нараараа дамжуулан заавал ч үгүй мэдүүлэх байсан. Библи энэ талаар ямар ч тайлбар өгөхгүй байгаа нь цаанаа маш гүн, мэргэн утга санааг агуулсан байгааг харуулдаг. AГБ 501.2
Эзэн Өөрийн мэргэн ухаанаараа Мосег оршуулсан газрыг нууцалсан. Бурхан Мосег оршуулаад удалгүй дахин амилуулан диваажин руугаа авч явсан. Энэ нь хуурамч тахин шүтэхээс сэргийлэх зорилготой байсан. Израильчуудын жирийн хүний тэсэн гарах аргагүй эсэргүүцэл бослогыг даван гарч, удаан хугацаанд идэвхтэй үйлчилж байсан Мосег нас барсны дараагаар тэд түүнийг Бурхан адил шүтэж эхэлсэн. Бурхан Мосегийн нас барсан газрыг нууцалсантай адил шалтгаанаар Христийн төрсөн өдрийг нууцалсан. Хүмүүс дэлхийг Аварсан Христийн оронд тодорхой нэгэн өдөрт хэтэрхий их ач холбогдол өгөх ёсгүй байсан. Өөр дээр нь чин сэтгэлээсээ ирж байгаа хүн бүрийг аварч чадах тул хүмүүс Түүнийг хүлээн зөвшөөрч, итгэж найдаж, бүхнээ даатган өгөх ёстой байсан. Бид бүхий л зүрх сэтгэлээрээ Есүсийг хэмжээлшгүй Нэгэний Хүү хэмээн талархалтайгаар хүлээн зөвшөөрөх ёстой. AГБ 501.3
Өдөрт нь анхаарал тавихгүй байх нь.-- Арван хоёрдугаар сарын хорин тавныг Христийн төрсөнийг санан дурсах өдөр болгон тэмдэглэдэг. Хүүхдүүд энэхүү баяраар талархал, баяр хөөртэй байх ёстой гэсэн зарчмууд, жишээг заалгасаар ирсэн ба энэ цаг хугацааг үл тоомсорлон өнгөрөх боломжгүй болжээ. Тиймээс энэ өдрийг маш их утга учиртай болгох боломжтой юм. AГБ 502.1
Залуучуудад маш анхааралтай хандах хэрэгтэй. Залуучууд Зул сарын баяраар хий хоосон, сүнслэг байдалд муугаар нөлөөлөх зугаа цэнгэлд автагдахуйц сонголтыг ганцаараа гаргах ёсгүй. Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ оюун ухаан, мөнгө санхүүг Бурханд болон бусдыг аврах Бурханы үйлсэд зориулснаар тэднийг удирдан чиглүүлэх боломжтой болдог. AГБ 502.2
Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ зугаацан цэнгэх дур хүслийг бүрэн хязгаарлан, дур мэдэн үгүйсгэхийн оронд тэднийг хянаж, чиглүүлдэг байх ёстой. Бэлэг өгөлцөхийг хичээх хүслийг дэлхийн төлөө ирсэн Христийн агуу эрдэнэс, үйлчлэлийг хүмүүст сайн үйлс болгох цэвэр, ариун хүсэл, үйлчлэл болгон өөрчилж болох юм. Христ үргэлжид өөрийгөө үгүйсгэн, өөрийгөө золиослохоор амьдарч байсан. Есүсийг хайрладаг гэж хэлж буй хүмүүс түүнийхтэй адил амьдралаар амьдрах болтугай, учир нь Есүс дээр мөнхийн амьдралын итгэл найдвар суурилж байдаг. AГБ 502.3
Бэлэг хуваалцах нь хайр энэрлийн бэлэгдэл. -Бэлэг солилцох баяр ёслолууд ойртон ирж байна, настай болон залуу хүмүүс найз нөхөддөө хайр энэрлээ мэдрүүлэхийн тулд ямар бэлэг өгөхөө тунгаан бодож байна. Хэдий бага ч гэсэн хайртай хүмүүсээсээ бэлэг авах нь сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Бэлэг өгөлцөх нь найз нөхдөө мартаагүй болохыг харуулж байдаг ба биднийг найз нөхөдтэй маань илүү ойр дотно болгодог... AГБ 503.1
Бид бие биендээ хайр энэрлээ үзүүлэн бэлэг өгөхдөө хамгийн дотны найз болох Бурханыг мартахгүй байх тохиолдолд бэлэг өгөх нь зөв сайн зүйл хэмээн тооцогддог. Бид жинхэнэ ач тус болохуйц бэлгийг найз нөхөддөө өгдөг байх ёстой. Эдгээр бэлгүүд нь Бурханы үгийг ойлгож, Түүний хууль тушаалыг хайрлан шүтэх хүслийг төрүүлэхүйц ном товхимлууд байх хэрэгтэй. Өвлийн урт шөнөөр уншихад зориулсан номуудыг бэлэглэх нь зөв. AГБ 503.2
Хүүхдэд зориулсан ном бэлэглэх нь зүйтэй. -Өнөө үеийнхэнд тунхаглах үнэний талаар өгүүлсэн номуудыг эзэмшиж буй хүн цөөхөн байна. Бид ийм номуудыг худалдан авснаар мөнгөө зөв зүйлсэд зарцуулан, зөв хөрөнгө оруулалт хийх боломжтой. Бидний эргэн тойронд зөв сайн ном унших хэрэгцээтэй олон хүүхдүүд байна. Эдгээрт Нарны гэрэл, Алтан үр тарианууд, Шүлгийн түүвэр, Шаббатад унших товхимлууд зэргүүд нь багтдаг, [ТАЙЛБАР: ЭНЭХҮҮ НИЙТЛЭЛ ӨНӨӨ ҮЕИЙН СЭТГҮҮЛҮҮДИЙГ ДУРЬДААГҮЙ БОЛНО. ЭНЭХҮҮ НИЙТЛЭЛД ӨГҮҮЛЖ БУЙ ЗАРЧМУУД нь өнөөгийн нийгэмд нийцэж БАЙГАА БОЛОВЧ ХЭВЛЭЛҮҮД НЬ ХЭВЛЭГДЭН ГАРАХГҮЙ БАЙГАА.] Эдгээр нь гэр бүл бүрт уншигдаж байх ёстой гайхамшигтай сайхан номууд юм. Их хэмжээний мөнгийг чихэр, хэрэггүй тоглоомуудад зарцуулахын оронд хэмнэх юм бол дээрх товхимлуудыг худалдан авах боломжтой болно.... AГБ 503.3
Хүүхдүүд, ач зээ, нагац, үеэлүүддээ үнэтэй бэлэг өгөхийг хүсч байгаа бол дээр өгүүлсэн хүүхдийн номуудыг авч өгөөрэй. Залуучуудын хувьд Жосеф Бэйтсийн амьдралын дурьдатгал, Зөгнөлийн Сүнсээр бичигдсэн ботиуд маш үнэтэй эрдэнэс болох ёстой. [ТАЙЛБАР: «ҮЕ ҮЕИЙН ХҮСЛЭН» ГЭСЭН НОМУУДААС ӨМНӨ ГАРЧ БАЙСАН ЭЛЕН УАЙТЫН ЦУВРАЛ НОМУУД.»] Дээрх боть номууд бүх газар нутаг дахь гэр бүл бүрийн ширээн дээр залагдсан байх ёстой. Бурхан гэрэл гэгээгээ илгээж байгаа ба гэр бүлүүд түүнгүйгээр байх ёсгүй. Та бүхний бэлэг диваажин руу явах замыг гэрэлтүүлсэн бэлэг байх болтугай. AГБ 503.4
Бид Есүсийг мартаж болохгүй. - Ах, эгч дүүс нараа та бүхэн бие биедээ зориулан бэлгүүдээ бэлтгэж байх зуур, би тэнгэрлэг Найз нөхрийн тань талаар сануулах гэсэн юм. Эс тэгвээс та бүхэн Түүний шаардлагыг умартаж магадгүй. Бид бэлэг бэлтгэхдээ Түүнийг мартаагүй байгаагаа илэрхийлж чадвал Бурхан баяртай байх болов уу? Амийг бэлэглэгч Хун Тайж Есүс бидэнд авралыг өгөхийн тулд байгаа бүхнээ өгсөн. . . Тэрээр мөнхийн амийг өгөхийн тулд үхэх хүртлээ шаналан зовсон. AГБ 504.1
Бид Христээр дамжуулан бүх төрлийн ивээлүүдийг авч байдаг... Тэнгэрлэг ивээлүүдийг Өгөгчид бид хайр болон талархлаа илэрхийлэх ёсгүй гэж үү? Ах, эгч дүүс нараа үр хүүхдүүд, тэр тусмаа нялх хүүхдүүдээ тэврэн ирээд боломжоороо Бурханд зориулан бэлгүүдээ авчирч өгөөрэй. Та бүхэн Бурханд зориулан зүрх сэтгэлдээ магтаалын дуу аялж, үг хэл тань Түүнийг магтан хүндэтгэдэг байх ёстой. AГБ 504.2
Зул cap бол Бурханыг хүндэтгэх цаг. - Дэлхийн хүмүүс баяр ёслолоо хөнгөмсөг, хээнцэр, их хэмжээгээр идэж ууж, өөрсдийгөө гайхуулсан байдлаар тэмдэглэн өнгөрөөж байна... Та бүхэн удахгүй ирж буй Зул cap болон Шинэ Жилийн баярт хэрэггүй зугаацалд зориулан мянга мянган долларыг хоосон цацах гэж байна. Бид энэхүү доройтож буй үеийн ёс заншил, үйлдлүүдээс холдож, хагацах гайхамшигтай боломж, завшаанаар хангагдсан хүмүүс. Хоосон дур сонирхлоо хангаж, шаардлагагүй чимэглэл, хувцас хунар зэхэхийн оронд ирж буй баяр ёслолуудаа Бурханыг магтан, хүндэтгэх сайхан боломж болгон хувиргаарай. AГБ 504.3
Зул сарын баярыг тэмдэглэж байх үед Христ хамгийн чухал нь байх ёстой, харамсалтай нь энэхүү баярт Бурхан алдаршин, хүндэтгэгдэхийн оронд мөхөс хүн алдаршуулагдаж байна. Харин гэтэл Христ бидний гэм нүгэл, доройтсон зан чанарын төлөө энэ дэлхий дээр ирэх шаардлагатай болсон юм. AГБ 505.1
Диваажингийн Агуу Нэгэн, Тэнгэрийн Хаан болох Есүс Өөрийн хааны зэрэг дэв, хааны суудлаа, хааны эрх мэдлээ орхиод гэм нүгэлтэй, ёс зүйн хувьд доройтсон хүн төрөлхтөнд тэнгэрлэг тусламжийг үзүүлэхийн тулд ирсэн.... AГБ 505.2
Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ нүдэн дээр Бурханы хариуцуулж өгсөн заавар бүрийг нэг бүрчлэн, мөр бүрээр нь хэрэгжүүлэн, зааж сургах хэрэгтэй. Бид бэлэг сэлт болон өргөлүүдээрээ бие биенээ алдаршуулан, магтан хүндэтгэх нь бие биенийхээ өмнө хүлээсэн үүрэг гэхээсээ Бурханы өмнө хүлээсэн үүрэг юм. AГБ 505.3
Хүүхдүүдийнхээ бодлыг шинэ чиглэл рүү удирдах хэрэгтэй. - Хүүхдүүд болон хамаатнууддаа өгөх бэлгүүдийг хэрэгцээгүй зардал гаргалгүйгээр хямд төсөр, тааламжтайгаар зохицуулах олон аргуудыг санаачлах боломж байдаг. Ингэснээр гэр бүлд эелдэг зөөлөн, аз жаргалтай нөхцөл бүрэлдэн тогтох болно. AГБ 505.4
Та бэлдэж буй бэлэгнүүдээ илүү утга учиртай болгохдоо учир шалтгааныг нь хүүхдүүддээ сайтар тайлбарлан өгч, мөрдөж буй зарчмаа зааж сургах хэрэгтэй. Та үр хүүхдүүддээ урьд өмнө нь Бурханыг алдаршуулахын оронд тэдний хүслийг хангахад илүү анхаарлаа хандуулж байсан болохоо хэлж өгөөрэй. Бурханы хүслийг хэрэгжүүлэхийн оронд өөрийн хүсэл, мөрөөдлөө биелүүлж, дэлхийн ёс заншилд нийцүүлж байсан ба бүх хэрэгцээ нь хангагдсан хүмүүст бэлэг өгч байсан болохоо учирлан тайлбарлаарай. Та эртний мэргэдүүдийн адил гэм нүгэлтэй дэлхийд өгсөн бэлэгт талархаж байгаагаа илэрхийлж, Бурханд хамгийн шилдэг бэлгээ гардуулан өгч болох юм. Хүүхдүүддээ шинэ, хувиа үл хичээсэн бодлыг төрүүлж, цорын ганц Хүүгээ бэлэглэсэн Бурханд зориулан бэлэг бэлтгэх шаардлагатайг мэдрүүлээрэй. AГБ 505.5
«Бид Зул сарын мод засах уу?” - Зул сарын баяр бүрээр сүмийн хүндэтгэлийн өргөөнд их бага өргөлөө авчран өргөхийн тулд зул сарын мод засах нь Бурханд тааламжтай байдаг. [ТАЙЛБАР: ЭНЭХҮҮ НИЙТЛЭЛД АШИГЛАСАН ЗӨВЛӨГӨӨ БАРИГДАЖ БАЙГАА СҮМИЙН БАРИЛГЫН ТАЛААР ӨГҮҮЛЖ БАЙСАН ЮМ. ТУХАЙН ҮЕД АШИГЛАГДАЖ БАЙСАН ЗАРЧИМ ӨНӨӨ ҮЕД Ч ГЭСЭН АШИГЛАГДАЖ БАЙГАА БА ДЭЭРХ УТГА САНААГ НЬ САЛГАЖ АВАЛГҮЙ ҮЛДЭЭСЭН ЮМ.] Хүмүүс бидэнд захидал илгээн, Бид Зул сарын мод засах ёстой юу? Энэ нь дэлхийн ёс заншлыг дагаж байгаа мэт харагдах болов уу? гэж асуудаг. Бид, Хэрэв та бүхэн Зул сарын модонд дэлхийн ёс заншлын дагуу хандах юм бол дэлхийн ёс заншлыг дагаж байгаа гэж тооцогдох болно. Гэхдээ хэрэв та хүсвэл зул сарын модыг энэ дэлхийнхтэй адил байлгахгүй байх боломжтой гэсэн хариултыг өгдөг. Мөнх ногоон модыг шилж сонгон, сүмдээ засахад ямар нэгэн гэм буруу байхгүй. Гэхдээ үйлдлийг удирдаж байдаг зарчмууд биднийг гэм нүгэл рүү чиглүүлдэг болохыг бодож үзээрэй. Зул сарын модны доор бэлэг тавьж, түүндээ хэрхэн хандаж байгаа нь гэм нүгэл эсэхийг тодорхойлж өгдөг. AГБ 506.1
Сүмд зассан мод тань сүмийн тааз тулсан өндөр, тайз дүүргэхүйц өргөн байж болно, гэхдээ тэрхүү мод Бурханаас хүлээн авсан ивээлийн алтан, мөнгөн цэцэгс, чимэглэлээр дүүрсэн байх ёстой. Бид бүхэн өөрсдийн ивээлдээ талархан өргөсөн бэлгүүд Зул сарын модонд өлгөгдөн Эзэнд зориулагдсан байх ёстой. Та бүхэн бэлэг, өргөлөө залбирлаараа дамжуулан ариусгаарай. AГБ 506.2
Зул cap болон Шинэ Жилийн баяр ёслол тусламж хэрэгцээтэй байгаа хүмүүст зориулсан байдлаар тэмдэглэгдэх ёстой. Олон тооны үр хүүхэдтэй гэр бүлүүдэд туслалцаа үзүүлснээр бид Бурханыг магтан алдаршуулдаг. AГБ 507.1
Бурханд өргөсөн өргөлөө өлгөх Зул сарын мод нь гэм нүгэлтэй зүйл биш. - Эцэг эхчүүд Шаббат хичээл судалж байгаа хүмүүсийн хувьд сүмдээ мөнх ногоон мод засахыг гэм нүгэл гэж дүгнэх ёсгүй. Харин ч зул сарын мод ивээл болох гайхамшигтай зүйл болох боломжтой. Зул сарын мод талархлаа өргөх хэрэгсэл гэдгийг нь сайтар ойлгуулж өгөөрэй. Зул сарын модыг хоосон зугаа цэнгэл хийх хэрэгсэл болгон ашиглаж болохгүй. Зарим хүмүүс баяр ёслолын өдрүүдийг хөнгөмсгөөр өнгөрөөж, Бурханлаг мэдрэмжийг авахгүй боловч зарим нь гайхамшигтай ач тусыг өгөгч мэдрэмжийг олж авах болно. Баяр ёслолын ёс зүйг доройтуулагч заншлуудыг сайхан сэтгэлээр өөрчлөн шинэчилж, шинэ утга санааг агуулсан зүйл болгон өөрчилж болох юм. AГБ 507.2
Баяр ёслолын өдөрт зориулан гэнэн цайлган зугаа цэнгэлийг бий болгоорой. - Христэд итгэгч ах, эгч дүүс нараа та бүхэн Бурханаас эмээсэн байдлаар үйлчлэхээр өөрсдийгөө бэлдэн босох ёсгүй гэж үү? Бурханд өргөж буй үйлчлэл сонирхолгүй, амьгүй байх ёсгүй, харин диваажингийн зарчмыг агуулсан гэнэн цайлган зугаа цэнгэлээр дүүрэн байх ёстой биш гэж үү? Баян тансаг амьдралтай бус хүмүүс дээрх саналуудыг хүлээн зөвшөөрөх болно гэдгийг би сайтар мэдэж байна. Баян чинээлэг хүмүүс ч гэсэн өөрсдийн талархал, өргөлөө Бурханы даалган өгсөн хэмжээний дагуу өргөдөг байх ёстой. Диваажингийн амийн номонд Бурханы ажлыг гүйцэтгэх, Түүний хаанчлалыг босгон байгуулах сэтгэлийн өргөл өргөгдсөн Зул сарын баярын тэмдэглэл хөтлөгдсөн байхын төлөө үйлчилцгээе. AГБ 507.3