Адвентист Гэр Бүл
Тавин долдугаар бүлэг - Адил Итгэл Бишрэлгүй Ханьдаа Хэрхэн Хандах Талаар
[ТАЙЛБАР: ЭНЭ БҮЛЭГ БЭРХШЭЭЛД ОРОН ЗӨВЛӨГӨӨ АВАХЫГ ХҮССЭН ИТГЭГЧ НАРТ ЗОРИУЛАГДСАН БИЧЭЭС ЮМ.- - ЭМХЭТГЭГЧ.] AГБ 365.1
Христэд итгэгч эхнэр үл итгэгч нөхрөөсөө салах ёстой юу? - Гэр бүлийн асуудлын талаар сэтгэл зовнисон эхчүүд надаас зөвлөгөө хүсэн захидал илгээсэн. Эдгээр асуултуудын нэг нь олон хүнд хамааралтай байх болов уу гэж бодож байна. Нөхөр буюу хүүхдүүдийн эцэг итгэгч бус учир эхийн хувьд хүүхдүүдээ хүмүүжүүлэх нь маш хүнд хүчир ажил болж хувирсан. Түүний нөхөр хараал хэлж, бүдүүлэг, хахир хэрцгий байдлаар эхнэртэйгээ ханддаг, тиймээс хүүхдүүд нь эхийнхээ удирдамжийг үл тоомсорлодог. Эх нь хүүхдүүдтэйгээ залбирахаар суухад нөхөр нь орж ирээд маш их хэмжээний дуу чимээ гаргаж, Бурханыг хараан зүхэж, Библийн талаар бузар булай үгсийг урсгаж гардаг. Тэрээр амьдралынхаа бэрхшээлүүдэд ихээр урам хугарсан байдалтай болсон. Тэрээр энэ бүхнийг хэрхэн зөв тийш нь чиглүүлэх вэ? Тэрээр ийм гэр бүлийг тэвчих нь үр хүүхдүүдэд сайнаар нөлөөлөх үү? Тэрээр Эзэний усан үзмийн тариаланд чин сэтгэлийн хувь нэмрээ оруулахыг хүсч нөхрийн байнга эхнэрээ үл хүндлэн, дуулгаваргүй байх байдлыг хүүхдүүддээ заан сургаж байгааг үл тэвчин нөхрөө орхин явах нь зөв алхам гэж шийдсэн. AГБ 365.2
Ийм нөхцөлд орсон эхчүүдэд хандан зөвлөхөд, та бүхэн ядуу зүдүү байдал, зүрх сэтгэлийн шарх, сорви, нөхрийнхөө хахир хатуу хандаж байгааг алинийг нь ч үүрсэн ямар ч нөхцөлд хүүхдүүдээ орхин явж болохгүй. Бурханд итгэдэггүй эцгийн нөлөө хүүхдүүдэд төлөвших боломжийг бүү зөвшөөрөөрэй. Та Сатанаар удирдуулж буй нөхрийнхөө тодорхой нөлөөг эсэргүүцэж, хүүхдүүдээ энэхүү нөлөөнөөс хамгаалах үүргийг гүйцэтгэж байдаг. AГБ 365.3
Биеэ хянах амьд жишээг үзүүлээрэй. - Та бүхэн соригдож байгааг би мэдэж байна. Гэвч та бүхэн бузар нөлөөнд автагдах бус харин бузар нөлөөг үзүүлж болох юм. Нөхөр тань өдөр бүр тэвчээр, биеэ барих амьд жишээг харах шаардлагатай байна. Та бүх хүч чадлаараа түүнийг тааламжтай байлгахыг хичээ, гэхдээ үнэний зарчмаас хэзээ ч ухарч болохгүй AГБ 366.1
Христ биднийг байгаа бүхнээ дайчлан үйлчлээсэй гэж шаарддаг. Тэрээр биднийг зүрх, сэтгэл, оюун ухаан, хүч чадлаа ашиглахыг шаарддаг. Та Түүний хүсч шаардсан бүхнийг Эзэнд зориулах үедээ Христийн зан чанарын төлөөлөл болох боломжтой болно. Ариун Сүнс зүрх сэтгэлд тань үйлчилж байгааг нөхөртөө харуулж өгөөрэй. Анхаарал, халамж, тэвчээр, хүлцэнгүй байдлыг хэрэгжүүлээрэй. Үнэнийг ойлгосон байхыг бүү шаард. Эхнэр хүний үүргээ гүйцэтгэ, ингэснээр нөхрийн тань зүрх заавал хөндөгдсөн байх болно. Та нөхрөө хайрлан хүндэлсэн байхаа зогсоож болохгүй. Чадах бүхнээрээ таашаалыг нь олохыг хичээ. Итгэл бишрэл тань та хоёрыг бие биенээсээ холдон хөндийрөх шалтаг бүү болоосой. Чин сэтгэлээсээ Бурханыг дага, мөн чадах бүхнээрээ нөхөртөө таалагдахыг хичээ. . . AГБ 366.2
Та хүн бүрт Есүсийг хайрлаж, Түүнд итгэдэг болохоо харуулаарай. Нөхөр болон Христэд итгэдэг, итгэдэггүй найз нөхдүүддээ гайхамшигтай үнэнийг таниулан мэдүүлэхийг хичээгээрэй. Гэхдээ гаргасан амжилтаа санаа зовсон, шаналсан байдлаар нурааж болохгүй. . . AГБ 366.3
Нөхрийн тань чихэнд ямар ч зэмлэл, алдаа дутагдал эрж хайсан үгс сонсогдох ёсгүй. Та хүнд хэцүү зүйлсийг туулан гарна, гэхдээ эдгээр бэрхшээлүүдийнхээ талаар нээлттэй ярьж болохгүй. Чимээгүй байдал уран үгнээс ИЛҮҮ үнэтэй байдаг. Яаруу, хуумгай үгс зөвхөн аз жаргалгүй байдлыг илүү нэмэгдүүлэх болно. Баяр хөөртэй, аз жаргалтай бай. Чадлынхаа хирээр гэр бүлдээ нарны гэрлийг оруулж, харанхуй, сүүдрийг оруулахгүй байхыг хичээх хэрэгтэй. Ариун Шударгын Нар болох Христийн хурц гэрэл зүрх сэтгэлийн сүм дуганы өрөөг гэрэлтүүлэх болтугай. Ингэснээр Христэд итгэгчийн амьдралыг тэтгэгч ариун үнэр гэр бүлд тань анхилуун үнэрээ түгээх болно. Гэр бүл үнэн дээр суурилаагүй, үл нийцэх зүйлсээ бүрэн гээсэн газар болж хувирна. AГБ 366.4
Дарамтан дунд байгаа эхнэрийг баяр хөөртэй байхыг зөвлөсөн нь. - Нөхөр тань Есүсээс нүүрээ буруулсан учир таны нуруун дээр давхар үүрэг бууж байна... AГБ 367.1
Бурханы үгийг амьдралдаа хэрэгжүүлэх тал дээр ганцаараа тэмцэх болсон нь таны хувьд уй гашуутай асуудал болсон болохыг би ойлгож байна. Гэвч эхнэрүүдээ итгэлээ бат сахисан, дуулгавартай амьдрал нөхрийг тань үнэн рүү буцаан авчрахгүй гэдгийг та хэрхэн мэдэж байгаа юм бэ? Хайртай хүүхдүүдээ Есүс рүү ирүүлээрэй. Хүүхдүүддээ үнэний үгсийг энгийн үгээр хэлж өгөөрэй. Тэд нарт Христийг хайрлах талаар сонирхолтой, хөгжилтэй дуу дуулж өгч байгаарай. Хүүхдүүдээ бяцхан хүүхдүүдийг хайрлагч Есүс рүү авчраарай. AГБ 367.2
Баяр хөөртэй байцгаа. Христ та бүхэнд Ариун Сүнсийг Туслагчаар илгээсэн болохыг бүү мартаарай. Та хэзээ ч ганцаар байдаггүй. Хэрэв та Түүний хэлж буй үгийг сонсож, зүрх сэтгэлийн хаалгыг тогшиж байгаа үед нь эргэлзэн тээнэгэлзэлгүй хаалгаа нээж, «Эзэн Есүс минь ирээч, Би таньтай, Та надтай хамт хооллооч» гэж хэлэх юм бол диваажингийн Зочин зүрх сэтгэлд тань орж ирнэ. Бүх талаараа бурханлаг байдлыг зүрх сэтгэлдээ оруулснаар амар тайван, амралт зүрх сэтгэлд тань бий болох болно. AГБ 367.3
Христэд итгэгчдийн зарчмыг сахин хамгаалах нь. -Бурханыг магтан хүндэтгэдэггүй гэр бүл эх захгүй далайд залуур, удирдагчгүй аялаж буй усан онгоцтой адил байдаг. Хүчтэй давалгаа босч, завийг нүдэх үед бүгд үхэж үрэгдэх аюулд нэрвэгддэг. Өөрийн болон хүүхдүүдийнхээ амьдралыг Христийн хувьд үнэ цэнэтэй болохыг тунгааж үзээрэй. Та үр хүүхэд, эр нөхөртэйгээ Бурханы хаан сэнтийний өмнө уулзахыг өөрийн зорилгоо болгох хэрэгтэй. Таны үл гуйвах Христэд итгэгчдийн зарчмууд тань сулрах бус харин улам илүү хүчирхэг болох ёстой. Нөхөр тань хэдийгээр залхаж, хүчтэйгээр эсэргүүцсэн ч Христэд итгэгчдийн зарчмууд дээрээ итгэлтэй, тууштай хандах хэрэгтэй. Нөхөр тань юу ч гэж хэлсэн тууштай байх юм бол нөхөр тань хүний зүрхтэй л юм бол зүрх сэтгэл, үзэл баримтлалын хувьд таныг хүндэтгэх болно. AГБ 368.1
Бурханы шаардлагыг бүхнээс онцлох хэрэгтэй. [ТАЙЛБАРгЭНЭХҮҮХЭСГИЙГНЭГЭНСҮМИЙНТОДОРХОЙХЭСЭГ ГИШҮҮДЭД ӨГСӨН «САНУУЛГА БА ЗААВАР» ГЭСЭН БҮЛГЭЭС ИШ ТАТАН АВСАН. ДАРААГААР НЬ Т. ГЭДЭГ ХҮНД ХАНДАН ХЭЛСЭН ЗААВАР БАЙГААГ АНХААРААРАЙ- ЭМХЭТГЭГЧ.] - Надад түүний бэрийн талаар үзэгдэл үзэгдсэн. Бурхан тухайн бэрийг хайрлан энэрдэг боловч тэрээр зусардах, айж эмээх, дагжин чичрэх, тавгүй, эргэлзэн, сандрах байдалдаа боолчлогдсон байлаа. Энэхүү итгэгч эмэгтэй өөрөөсөө дүү, бурханлаг бус залуугаар хүслээ захируулах ёстой гэж бодож болохгүй. Тэрээр гэр бүл хувь хүний онцлогийг устгадаг гэж ойлгож болохгүй. Бурхан тэр эмэгтэйн төлөө дэлхийн өөр ямар ч эд зүйлсээс илүү санаа тавин, заргалдан хамгаалж байдаг. Христ түүнийг Өөрийн цусаар худалдан авсан. Тэрээр өөрийгөө мэдэж, хариуцахаа больсон. Энэ эмэгтэй Бурханд бүрэн итгэж, итгэл үнэмшилдээ бүхнээ даатгах тал дээр алдаж эндсэн. ХөөрхийлэАТэй айж, эмээсэн тэр эмэгтэйн хүсэл зориг, зүрхийг сатанаар удирдуулсан, түрэмгий, хэрцгий зүрх сэтгэлтэй нөхөр нь сатаны удирдлаганд орох бүртээ амжилттайгаар эзэмдсээр байна. Эмэгтэй олон удаа үймж, самуурсан байдалд орсон учраас мэдрэлийн тогтолцоо нь муудаж, оюун ухааны хувьд сүйрэлд орсон. Эзэн энэ эмэгтэйг Бурханд үйлчилж чадахгүй, дарамтлуулсан байдалтай байлгахыг хүсч байгаа гэж үү? Үгүй. Түүний гэр бүл болсон байдал нь бузар муу сүнсний хууран мэхлэлт байсан. Гэсэн хэдий ч тэрээр энэ асуудлыг зөвөөр эргүүлж нөхөртөө эелдэг зөөлнөөр хандаж, өөрийн оюун ухааныг захирч буй зарчмуудаа үл зөрчиж нөхрөө аз жаргалтай болгохыг хичээх хэрэгтэй. Нөхөр нь түүнийг эсэргүүцсэн хэвээр байх юм бол тэрээр энэ дэлхийгээс өөр диваажингийн амьдралыг харахгүй болох болно. Харин цуглаанд оролцох боломжийг нь хааж, лууны сүнсээр удирдуулсан харгис хэрцгий нөхрийнхөө хүслийг тэвчих нь Бурханы хүсэлтэй нийцэхгүй. AГБ 368.2
«Нэгэн хүн, би эхнэр авсан тул цуглаандаа ирж чадахгүй боллоо, гэж хэлсэн. » Энэ хүний гэр бүл болсон нь гэм нүгэл биш боловч амьдралын хамгийн чухал зүйл болох бурханлаг зүйлсээс оюун ухаанаа холдуулснаар гэм нүгэл үйлдсэн. Ямар ч хүн хань ижил болон гэр бүлээ Христэд итгэж найдах үед оюун ухаанд нь сөргөөр нөлөөлж, баярын мэдээний ивээлээр дүүрэн байх урилгаас татгалзуулахыг зөвшөөрч болохгүй. AГБ 369.1
Бүхнээ алдахын оронд талыг нь ч гэсэн аварч үлд.- К………. гуай та маш олон удаа урам хугарч байсан, тиймээс та шийдэмгий, тууштай, чин сэтгэлээсээ гэр бүлийнхээ үүргээ гүйцэтгэх хэрэгтэй. Та гэр бүлийн гишүүдээ диваажин руу хийж буй аялалдаа хамт авч явахын тулд бүхнээ зориулах хэрэгтэй. Хэрэв эхнэр, хүүхдүүд тань таньтай хамт байхаас татгалзаж, таныг сүнслэг үүрэг даалгавар, ивээлээс холдуулах нөлөөг үзүүлэх юм бол та ганцаараа ч гэсэн цуглаандаа явах шийдвэрийг гаргасаар байх ёстой. Та Бурханаас эмээсэн амьдралаар амьдрах хэрэгтэй. Та ирээдүйн өдрүүдэд бэлэн байхын тулд цуглаандаа оролцох боломжуудаа сайжруулж, сүнслэг бүх төрлийн хүч чадлаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Лот бүх эд зүйлсээ хүхэрт галд алдсан. Та Лотынхтой адил бүхнээ алдсан ч сэтгэлээр унаж болохгүй, та гэр бүлийнхээ зарим хэсгийг нь авран үлдэх нь бүхнээ алдсанаас хамаагүй дээр. AГБ 369.2