Христэд хүрэх зам

6/14

5—Бурханд бүхнээ зориулахуй

та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно» хэмээн Бурханы амлалтанд өгүүлжээ (Иеремиа 29:13). Бидний дотор Бурхантай төст байдал сэргээгдэхүйц өөрчлөлт гарахын тулд бид Түүнд бүрнээ автагдах учиртай. Бид уг чанараараа Бурханаас хөндийрөн холджээ. MonSC 41.1

«Та нар өөрсдийн нүгэл, хилэнц дотор үхсэн байв», «Толгой нь бүхэлдээ өвчтэй, зүрх нь бүхэлдээ ядруу байна, эрүүл газар алга”, Сатан өөрийнхөө торонд чанга атгаж «өөрийн хүслээр тэднийг хөдөлгөхийн тулд тэднийг олзлон авсан байна” (Эфэс 2:1; Исаиа 1:5-6; 2 Тимош 2:26) хэмээн Ариун Сүнс бидний байдлыг дүрслэн өгүүлжээ. Бурхан биднийг анагааж, чөлөөлөхийг хүсч байна. Чингэхийн тулд бидний бүхий л төрөлх чанарыг язгуур үндсээр нь өөрчлөн шинэчлэх шаардлагатай учраас бид Түүнд бүрэн захирагдах ёстой. MonSC 41.2

Өөрийнхөө «би”-тэй тэмцэлдэх нь хүмүүсийн хэзээ нэгэн цагт хийхээс аргагүй хамгийн том тулалдаан мен. Өөрийнхөө «би”-г номхотгож, Бурханы таалалд бүрэн нийцүүлэхийн тулд хүчин чармайлт хэрэгтэй. Бурханд өөрийгөө зориулахгүйгээр хүн ариун ёсны шинэ амьдралыг зохиох боломжгүй. MonSC 41.3

Бурханы засаглал нъ Сатаны дүрсэлж үзүүлэхийг хүсдэгчлэн сохроор бишрэн дагах, өөрийн бодолгүй захирагдах явдал биш юм. Бурхан Өөрийнхөө бүтээлүүдийн саруул ухаан, нинжин сэтгэл өөд дуудаж, хүмүүст хандан: «Нааш ир. Хамт хэлэлцье» (Иссша 1:18) хэмээн санал гаргаж байна. Тэрээр бидний хүсэл зоригийг хүчээр барьдаггүй, харин сайн дураараа ухаалгаар итгэх итгэлийг хүлээж авдаг юм. Албадлагаар итгэх явдал, оюун ухаан болон ёс суртахууныг бүхий л талаар хөгжүүлэх бололцоог хааж, хүнийг оньсон хөдөлгүүр мэт болгон хувиргана. Энэ нь Бүтээгчийн хүсэл зоригт харшилна. MonSC 42.1

Тэр Өөрийнхөө бүтээлийн дээж болсон хүнийг дээд зэргээр хөгжөөсэй гэж хүсдэг юм. Бурхан эрхэм дээд аз жаргалыг бидэнд санал болгож, Өөрийнхөө өршөөл ивээлийн хүчээр биднийг тэр аз жаргалд умбуулахыг хүсэмжилдэг юм. Тэр Өөрийнхөө үзэл санааг бидний дотор хэрэгжүүлэхийн тулд биднийг Өөртөө урин дуудаж байна. Бурханы үр хүүхдүүдийн эрх чөлөөг эдлэхийн тулд гэм нүглийн боолчлолоос чөлөөлөгдөхийг бид хүснэ үү? Энэ бол бидний сонголт мэдсэн хэрэг. MonSC 42.2

Бид өөрсдийгөө Бурханд зориулахдаа биднийг Түүнээс тусгаарлаж байгаа юм бүхнээс зайлшгүй татгалзах ёстой. Тиймээс ч Аврагч «Та нарын хэн нь ч байгаа бүхнээсээ эс татгалзваас Миний шавь байж чадахгүй» (Лук 14:33) хэмээн айлджээ. MonSC 42.3

Зүрх сэтгэлийг Бурханаас холдуулагч бүхнийг орхих хэрэгтэй. Эд баялаг олон хүний шүтээн болж хувирсан. Менгө зоосонд шунаж, баяжих гэж улайран зүтгэх явдал бол тэднийг Сатантай холбож дөнгөлсөн гинж мөн. Бусад зарим нь юу юуны түрүүнд нэр алдар, өргөмжлөл хүндлэл рүү тэмүүлдэг. Зарим нь санаа амар, ямар ч хариуцлагагүй амьдрахыг эрхэмд үздэг. Гэвч боолчлолын эдгээр гав гинжийг тас цохих ёстой. Бид нэг хэсгээ Их Эзэний мэдэлд, нөгөө хэсгээ дэлхийн мэдэлд байлгаж таарахгүй. Хэрэв бид Түүнд бүрэн харъяалагдахгүй бол Бурханы хүүхдүүд болж үл чадна. MonSC 42.4

Зарим нь Бурханы хуулийг биелүүлэх, ариун зан байдлыг төлөвшүүлэх, аврагдахын тулд өөртөө л бүрэн найдлага тавьдаг мөртлөө Бурханд хүчин зүтгэж байна гэж ярьдаг. Эдгээр хүмүүс Христийн хайр энэрлийг хамаг зүрх сэтгэлээрээ мэдэрч чадаагүй авч Бурханы шаардлага хэмээн Христэд итгэгчийн үүргээ, сайн биелүүлж, улмаар мөнхийн амьдрал хүртэхийг эрмэлздэг. Тэгвэл ийм итгэл юунд ч хүргэхгүй. MonSC 43.1

Христ зүрхэнд минь бат оршиж байгаа цагт бидний сэтгэл Түүний хайр энэрэл, Түүнтэй харилцсаны баяр баясгалангаар бялхаж, Түүнгүйгээр цаашид байхын аргагүй болдог. Түүний тухай эргэцүүлэн бодохдоо бид өөрийнхөө «би”-г умартаж, Христийг хайрлах хайрын хүчээр хамаг бүхнээ хийдэг. MonSC 43.2

Бурханы хайр энэрлийн хүчийг мэдэрсэн хэн боловч Бурханы шаардлагыг өөрийн зүгээс яаж аль болох бага хохиролтойгоор хангая даа гэж огт боддоггүй. Тэд өөрсдийнхөө Цагаатгагчийн хүсэл зориг лугаа бүрэн нийцтэй аж төрөхийг эрмэлзэн, хамаг юмаа дуртайяа орхиж, сонгосон зорилгодоо хүрэхийн төлөө өөрийгөө бүрэн дайчлахад бэлэн байдаг. Хэрэв Христэд итгэгчийн сэтгэл зүрхэнд энэ гүн хайр байхгүй бол түүний итгэл хоосон үг, худал хуурмаг зүйл, хүнд дарамт болно. MonSC 43.3

Та нар Христэд бүхнээ зориулахдаа хэтэрхий их юм золиослож хохирч байна гэж бодож байж болох юм. Тэгвэл өөрсдөөсөө «Христ миний төлөө юугаараа хохирсон билээ?» гэж асуугтун. Бурханы Хүү биднийг аврахын төлөө амгалан тайван байдал, халуун амь бүхнэЗрээ хохирсон. Тэр бидэнд хамаг зүрх сэтгэл, хайр энэрлээ зориулсан. Тэгэхэд бид, тийм л хайр энэрэл үгүй хүмүүс, Түүний төлөө зүрхээ нээхгүй байх гэж үү? MonSC 43.4

Бид агшин бүрийг Христийн өршөөл ивээлээр өнгөрөөж буй боловч ямархан их мунхаг бүдүүлэг, гаслан зовлонгийн харанхуй ангалаас биднийг өөд татан гаргасныг бүрэн дүүрэн ухамсарлахгүй байгаа юм. Бидний нүгэлд иоо хатгуулсан Түүний өөдөөс бид хараад Түүний хайр энэрэл хийгээд хүмүүсийн төлөө золиослогдон шаналахдаа эдэлсэн зовлонг нь хайхрахгүй байж болох уу? Эзэн Өөрийгөө химнээн төв хүлцэнгүй болгосныг харсаар байж, амьдралд хөтлөх бидний зам тэмцэл, бэрхшээл дундуур өнгөрдөгт унтууцаж болно гэж үү? MonSC 43.5

Бардам зантай олон хүн «Хүлцэнгүй байж гэмшихийн хэрэг юу байна вэ? Ингэлгүйгээр Бурхан намайг хүлээж авна гэдэгт итгэл дүүрэн байж болохгүй гэж үү?” хэмээн асуудаг. Тэгвэл Христийг харцгаа. Тэр нүгэлгүй байсан. Түүгээр ч барахгүй Тэр Тэнгэрийн Хаан байсан, гэвч хүн төрөлхтнийг цагаатгахын тулд нүглийн Золиос болсон. «Тэр Өөрийн амийг үхэл уруу асгаж, хилэнцэтнүүдтэй хамт тоологдсон. Тэр олны нүглийг Өөртөө тээж, хилэнцэтнүүдийн төлөө зуучилсан” билээ (Исаиа 53:12). MonSC 44.1

Бид сэтгэл санаа бүхнээ Христэд өгөхдөө юунд татгалзана вэ? Есүс нүгэлд автсан бидний зүрхийг Өөрийн цусаар ариусгаж, Өөрийн зүйрлэшгүй хайр энэрлээр биднийг нүглийн бузраас аврахыг л хүсдэг. Гэтэл зарим хүнд байгаа бүхнээ Бурханд зориулах нь маш хэцүү санагддаг. Иймэрхүү үг яриа, бодол санаа бидэнд ичиж зовох сэтгэлийг төрүүлэх ёстойсон. MonSC 44.2

Бурхан үнэхээр хэрэгтэй зүйлээсээ татгалзахыг биднээс шаарддаггүй. Тэр үргэлж Өөрийн үр хүүхдийн сайн сайхны төлөө байдаг. Христийг хараахан сонгож амжаагүй байгаа хүмүүс, Бурхан тэдэнд энэ хорвоогийн элдэв юмтай зүйрлэшгүй сайн сайхныг хүсдэгийг л ойлгох хэрэгтэй. Хүн Бурханы хүслийн эсрэг бодож, сэтгэж үйлдэх нь өөртөө асар их гай тарьж байгаа хэрэг юм. Бурханы хориглосон замаар явбал жинхэнэ аз жаргалыг эдэлж чадахгүй. Зөвхөн Тэр л бидэнд чухам аль нь сайн бэ? гэдгийг мэдүүлж, бидний сайн сайхны төлөө бүхий л зүйлийг төлөвлөдөг шүү дээ. Харин нүглийн зам бол зовлон гаслан, үхэл мөхлийн зам билээ. MonSC 44.3

Бурхан Өөрийнхөө үр хүүхдүүдийн зовлонг хараад сэтгэл ханадаг гэж боддог хүмүүс ихээхэн төөрөлдөж байна. Нэлэнхүй Тэнгэр хүнийг аз жаргалтай байгаасай гэж хүсч байдаг юм. Тэнгэр дэх бидний Эцэг Өөрийн гараар бүтээсэн хүмүүний баяр баясгаланг хааж боогдуулдаггүй. Харин ч Бурхан аз жаргал ба мөнх амьдралд хүрэх замыг боож хаах, зовлон гаслан тарих зүйлээс татгалзахыг бидэнд уриалдаг билээ. Ертөнцийг Аврагч хүмүүсийг жинхэнэ байгаа байдлаар нь, бүхий л гэм зэмтэй нь, төгс төгөлдөр биш, эмзэг сул шинжтэй нь хүлээж авдаг юм. Бурхан тэднийг нүглээс нь цэвэрлэж, Өөрийн цусаар цагаатгадагаар үл барам Түүний «ачааг» үүрэхийг зөвшөөрсөн хүн бүхний нандин хүсэл эрмэлзлийг нь хангадаг юм. Тэр Өөрөөс нь «амьдралын талх» гуйж ирсэн хүн бүрийг энх амгалан байлгахсан гэж хүсч байдаг. MonSC 44.4

Есүс биднийг жаргал цэнгэлийн оргилд хүргэх тэр л үүргүүдийг биелүүлэгтүн хэмээн уриалан дууддаг билээ. Түүний хүсэл тааллыг эсэргүүцсэн хүмүүс ийм байдлыг хэзээ ч амсч чадахгүй. Суу алдарын найдлага болсон Христийг зүрхэндээ тээгч хүн амьдралын баяр баяслыг дүүрэн эдэлдэг. MonSC 45.1

«Өөрийнхөө амьдралыг Христээр яаж удирдуулах вэ?” гэж олон хүн асуудаг. Та нар өөрсдийгөө Христэд зориулахыг хүсдэг боловч ёс суртахууны тэсвэр хатуужил үгүй, эргэлзэж тээнэгэлздэг, нүгэлт зуршлын эрхшээлд орсон байдаг. Та нарын өөртөө өгсөн амлалт, шийдвэр тоглоомон байшин шиг нурж унадаг. Та нар өөрийнхөө бодол, сэхээрэЛ;, шохоорхлыг удирдан жолоодож чаддаггүй. Үл биелэгдэх үүрэг амлалтууд та нарыг өөрсдийнхөө чин сэтгэлд эргэлзэхэд аргагүй хүргэдэг. MonSC 45.2

Бурхан та нарыг хүлээж авахгүй юм шиг санагдавч гутарч цөхрөхийн хэрэг байхгүй. Хүсэл зоригийн жинхэнэ хүч гэж юу вэ? гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүний мөн чанараар яривал, энэ нь аливаа шийдвэр гаргах үед зөв сонголт хийхэд хүргэдэг хүч бөлгөө. Хамаг юм хүний хүслийн зөв үйлдлээс шалтгаална. MonSC 45.3

Бурхан сонголт хийх чадварыг хүнд заяасан юм. Тэр чадварыг ашиглах хэрэггэй. Хэдийгээр та нар зүрх сэтгэлээ дан өөрсдийн хүчээр өөрчилж чадахгүй боловч Бурханыг дагах тодорхой сонголт хийж чадна. Хэрэв хүсэл эрмэлзлээ Түүнд даатгах тэнхэлтэй бол, Тэрбээр та нарын хүсэл, үйлдлийн аль алиныг Өөрийн тааллаар зохицуулах болно. Чингэвээс та нар Христийн Сүнсний удирдлагад бүрэн орж, хүсэл сонирхол тань Түүнийхтэй эвсэн нийцнэ. MonSC 45.4

Ариун ёс, сайн үйлс рүү тэмүүлэх нь сайшаалтай хэрэг, гэвч дан ганц хүсэл эрмэлзлээр хязгаарлагдвал ямар ч ашиг тус гарахгүй. Хэдийгээр Христэд итгэгч болохыг хүсч, Түүний дагалдагчид хэмээн өөрсдийгөө TOOUCOH ч олон хүн төөрөлдөх болно. Учир нь тэд өөрийн хүслээ Бурханд захируулаагүй, бас ийм сонголт хийхийг даруй шууд шийдэж чадахгүй байна. MonSC 46.1

Хэрэв та нар өөрсдийнхөө хүсэл зоригийг зөв гольдролд чиглүүлэх юм бол та нарын амьдрал бүхэлдээ өөрчлөгдөх болно. Та бүхэн амьдрал юугаан Христэд даатгавал Ертөнцийн хамгаас хүчирхэг Эзэний тусламж дэмжлэгийг авч чадна. Бурханд бүхнээ зориулваас та шинэ амьдралаар итгэл төгс замнах болно. MonSC 46.2