Агуу Мэтгэлцээн
8—Лютерыг Шуүсэн нь
Германд V Чарльс хэмээх шинэ хаан, хаан ширээнд залрав. Ромын сүмийн элчин сайдууд түүнд хааны хүч чадлаа Өөрчлөн Шинэчлэлтийн эсрэг хандуулахыг ятгахаар яаран ирж, баяр хүргэв. Гэвч нөгөө талаас Чарльсыг хаан өргөмжлөгдөхөд тус болсон Саксоны удирдагч Лютерыг шударгаар шүүхээс нааш түүний эсрэг ямар нэгэн арга хэмжээ авахгүй байхыг гуйлаа. Ийнхүү шинэ хаан энэхүү зөрчил дунд эвгүй байдалд оров. Папын талыг баримтлагчид Лютерыг цаазлах тушаалыг хаанаар гаргуулахаас нааш санаа нь амрахгүй. Гэтэл Саксоны удирдагч «Хаан болон өөр ямар ч хүн Лютерын бичээсийг буруутай гэдгийг нотолж чадаагүй» хэмээж, «Лютерын амь насыг батлан дааж, түүнийг боловсролтой, итгэл бишрэлтэй, шударга шүүгчдээр шүүн тунгаахыг аминчлан гуйсан ажээ.»—D’Aubigne, b. 6, ch. 11.{АМ 145.1} Aм 123.1
Чарльс хаан ширээнд заларсны дараа Вормс хотод чуулсан Германы мужийн зөвлөлд дээрх талууд анхаарлаа хандуулж байв. Мужуудын зөв л өл өөр ул с төрийн бо лон мужуудын ашиг сонирхлын тал аар хэлэл ц дэг байв. Германы язгууртнууд анх удаа залуу хаантайгаа уулзах гэж байлаа. Нутаг бүрээс сүмийн зэрэгтнүүд болон улс төрийн зүтгэлтнүүд хүрэлцэн ирсэн байв. Өндөр удам судар, хүч нөлөө, өв залгамжилсан язгууртнууд, зэрэг зиндаа, эрх мэдлээ харуулсан сүмийн зэрэгтнүүд, эрхэмсэг жанжид, хамгаалагч нартайгаа, гадаад улсын элчин сайдууд Вормс хотод хуран цугларав. Энэ дээд хэмжээний зөвлөл дээр Саксоны Шинэчлэгчийн асуудал хүмүүсийн анхаарлыг хамгийн их татаж байлаа.{АМ 145.2} Aм 123.2
Чарльс Лютерыг Дээд Шүүхэд дуудаж, аюулгүй байдлыг нь ханган, маргаантай асуудлуудаар ярилцах чадвартай хүмүүстэй мэтгэлцэх боломж өгөхөөр Саксоны удирдагчтай урьдаас ярьж тохирсон байв. Лютер хаанд бараалхахдаа санаа зовж байлаа. Тэр үед эрүүл мэнд нь тааруухан байсан тул Саксоны удирдагчид хандан «Хэрэв би Вормс хотод эрүүл очиж чадахгүй бол, өвчтэй чигээрээ өргүүлээд ч болтугай очно. Хэрэв хаан намайг дуудаж байгаа бол түүнийг Бурханы дуудлага гэж хүлээн авна. Хэрэв сүмийнхэн хүч хэрэглэх аваас би бүхнээ Бурханд даатгах болно. Намайг хаанд бараалхахад тэд дургүй байгаа тул хүч хэрэглэх гэж оролдох нь зайлшгүй. Гурван залууг галтай зууханд ороход хамгаалж байсан Эзэн одоо ч амьд бөгөөд хаанчилсаар байгаа. Хэрэв Бурхан намайг хамгаалахгүй байсан ч, миний амь Бурханд өчүүхэн зүйл билээ. Бүгдээрээ зөвхөн сайн мэдээг нүгэлтнүүдийн доог тохуу болгохоос хамгаалж, ялагдахгүйн төлөө цусаа урсгацгаая. Амь нас минь хүн төрөлхтний авралд хувь нэмэр болж чадах эсэх нь миний шийдэх хэрэг биш. ... Та намайг зугтах болон бууж өгөхгүй гэдэгт найдаж болно. Дутааж би чадахгүй, харин бууж өгөхийг бол бүр ч чадахгүй» гэж хэлжээ.— Ibid., b. 7, ch. 1.{АМ 146.1} Aм 123.3
Лютерын хэргийг Вормс хотын Дээд Шүүхээр хэлэлцэх болсон мэдээ тарахад хүмүүсийн сэтгэл хөдөлж байлаа. Энэ хэргийг хариуцах онцгой үүрэг хүлээсэн папын элч Алеандр цочирдож, уурсан хилэгнэж байв. Тэрээр энэ бүх үйл явдал эцэстээ папын зорилгод муугаар нөлөөлнө гэдгийг мэдэж байв. Папын урьд өмнө буруутган, ял оноосон хэргийг дахин хэлэлцэнэ гэдэг папын хэмжээлшгүй эрх мэдлийг үл ойшоосон хэрэг байв. Мөн, Лютерын уран үг, мэтгэлцэх чадвар язгууртнуудыг папаас урвуулахад хүргэж болзошгүйг тэр гадарлаж байв. Тиймээс Лютерын хэргийг Вормст хэлэлцэх болсныг эрс эсэргүүцэв. Энэ үйл явдал Лютерыг сүмээс хөөх тогтоол гарахтай давхцсан тул, папын элч хаанд хүчтэй тулган, шахалт хийх шаардлагатай болжээ. Тэрээр Лютер буруугаа хүлээхгүй гэвэл Виттенбургтээ үлдэх ёстой гэсэн захидлыг Саксоны удирдагчид бичжээ.{АМ 146.2} Aм 124.1
Алеандр хаанд хандсандаа сэтгэл ханалгүй эрх мэдэл, арга залиа ашиглан Лютерыг буруутгасан ял оноохыг оролдож байв. Тэрээр хичээл зүтгэл гарган байж язгууртнууд, санваартнууд, зөвлөлийн гишүүдийн анхаарлыг энэ асуудалд хандуулж, Шинэчлэгчийг «Өдөөн хатгалт, бослого гаргаж, итгэлгүй байдлыг дэлгэрүүлж, Бурханыг доромжилсон” хэмээн гүтгэв. Үнэндээ папын элчийн энэ дээрэнгүй зан, хэт улайрсан байдал түүний мөс чанарыг тодорхой харуулж байлаа. «Тэрээр итгэл бишрэл, бурханлаг зан чанараас илүүтэй өшөө хорслоо гаргаж байна” хэмээн олон түмэн ундуйцаж эхлэв.— Ibid., b. 7, ch. 1. Дээд Шүүхийн гишүүд Лютерт илүү таатай хандах болов.{АМ 147.1} Aм 124.2
Алеандр ч хүчин чармайлт гарган хаанд папын тушаалыг биелүүлэхийг шаардаж эхлэв. Мөн Германы хуулиар ийм хэргийг мужийн ноёдын дэмжлэггүй шийддэггүй учир ятгалгад автсан Чарльс арга буюу түүнд Дээд Шүүхэд асуудлыг танилцуулах эрх өгсөн юм. «Папын элчийн хувьд энэ нь туйлын бахархалтай өдөр байлаа. Зөвлөл хуралдаж, Лютертэй холбоотой асуудлыг шийдэхээр болов. Алеандр бүх сүмийн эх, харгалзагч адил ... Ромын сүмийг хамгаалж байлаа.” Тэрээр Христэд итгэдэг улс гүрнүүдийн эрх мэдэлтнүүдийн өмнө Петрийн эрх мэдлийг хамгаалж, батлах ёстой байсан юм. «Алеандр уран илтгэх чадвартай байсан бөгөөд тэрээр агуу хэргийг бүтээх зорилготой байв. Харин Бурхан, Ромд ялагдал хүлээлгэхээр зөвлөлийн өмнө хамгийн чадварлаг, уран илтгэгчээ илгээж, тайлбар хийх боломжийг олгосон байлаа.»—Wylie, b. 6, ch. 4 Шинэчлэгчийг дэмжигчид Алеандрын илтгэлийн үр дүнд эргэлзэж байлаа. Саксоны удирдагч зөвлөлд ирээгүй болохоор зөвлөхүүд нь папын үгийг тэмдэглэн авч байв.{АМ 147.2} Aм 124.3
Мэдлэг боловсрол, уран илтгэгчийн чадлаараа Алеандр үнэнийг түлхэн унагаана гэж бодож байв. Тэрээр Лютерыг сүм болон улс орон, амьд болон үхэгсэд, санваартнууд болон иргэд, зөвлөл болон Христэд итгэгч хүн бүрийн дайсан болсон гэж буруутгаж эхэлжээ. Тэрээр «Лютерын буруу үзлээс болж зуун мянган эсэргүү нарыг амьдаар нь шатаасан ч болно” хэмээв.{АМ 148.1} Aм 125.1
Эцэст нь тэрээр Шинэчлэгчдийг буруутган «Лютерынхан гээд байгаа хүмүүс хэн юм? Тэд бол хамраа сөхсөн багш нар, завхарсан санваартнууд, сүжиггүй сүмийнхэн, мэдлэггүй хуульчид болон бузар муу язгууртнууд бөгөөд жирийн хүмүүс хүртэл түүнд мэхлэгдэн, хууртжээ. Харин Католик сүмийн хүч чадал, тоо, чадвар, итгэгчдийн эрх мэдэл ямар агуу вэ! Энэхүү түүхэн уулзалтын гаргах нэгдсэн шийдвэр жирийн иргэдэд гэгээрэл, тэрсэлдэгчдэд сануулга, эргэлзэгчдэд шийдвэр гаргах, дорой хүмүүст хүч чадал өгөх болно” гэж хэлэв.—D’Aubigne, b. 7, ch. 3.{АМ 148.2} Aм 125.2
Үнэний дайснууд үеийн үед ийм арга хэрэглэсээр ирсэн юм. Олны хүлээн зөвшөөрсөн алдаатай үзлийг эсэргүүцсэн хүн Бурханы энгийн, тодорхой мэдээг тунхагласнаараа ийм дайралтад өртөх болно. Олны итгэл бишрэлийг дагахыг эрхэмлэдэг хүмүүс «Шинэ бишрэл ухуулж байгаа хүмүүс гэж хэн бэ? Тэд боловсролгүй, цөөн тооны, ядуу зүдүү хүмүүс юм. Тэд өөрсдийгөө үнэнийг тунхагладаг, Бурханы сонгогдсон хүмүүс хэмээн ярьдаг. Үнэндээ тэд мэдлэггүй, мэхлэгдсэн хүмүүс юм. Манай сүм тэднээс тоо болон хүч чадлаар давуу их! Бидний дунд агуу, боловсролтой хүмүүс ямар их байдаг гэж бодно! Бид маш хүчтэй!” гэж ярих дуртай. Ийм яриа дэлхийд чухал нөлөө үзүүлдэг боловч буруу үзлийг баримтлагчид Шинэчлэгчийн өдрүүдээс илүү хүчтэй байж чадахгүй.{АМ 148.3} Aм 125.3
Олон хүн Өөрчлөн Шинэчлэлт Лютераар дууссан гэж үздэг. Үгүй ээ. Шинэчлэл дэлхийн төгсгөл хүртэл үргэлжлэх ёстой. Лютер Бурханы өөрт нь даалгасан үнэний гэрлийг бусдад түгээх агуу үүрэг хүлээхдээ дэлхийд тунхаглагдах бүх үнэнийг хүлээж аваагүй. Гэхдээ тэр цагаас өнөөг хүртэл Бичээсүүдээс шинэ гэрэл тасралтгүй цадарсаар байгаа бөгөөд, шинэ үнэн цаг ямагт илчлэгдсээр байна.{АМ 148.4} Aм 125.4
Папын элчийн үгс Дээд Шүүхэд гүн сэтгэгдэл төрүүлэв. Энэ үед Лютер байгаагүй болохоор Бурханы тодорхой, ойлгомжтой үнэн үгээр папын элчийг ялан дийлэх боломжгүй болов. Шинэчлэгчийг хамгаалах гэж хэн ч оролдсонгүй. Олон нийт түүнийг болон түүний заасан сургаалуудыг буруутгаад зогсохгүй, хэрэв боломжтой бол энэхүү хөдөлгөөнийг үндсээр нь устгах хэрэгтэй гэсэн саналтай байлаа. Ром эрх ашгаа хамгаалах таатай боломжийг бүрэн ашигласан юм. Папын элч сүмээ хамгаалахын тулд хэлж чадах бүхнээ хэлсэн байлаа. Гэвч энэхүү үнэмлэхүй ялалт ялагдлын дохио байв. Үүнээс хойш үнэн, худлын зөрчил дайн тулаан адил ил болжээ. Тэр өдрөөс хойш Ромд урьдын адил дахин ялалт байгуулах боломж гараагүй юм.{АМ 149.1} Aм 126.1
Дээд Шүүхийн гишүүдийн ихэнх нь Лютерыг Ромын өс хонзонд тушаахад бэлэн байхад мөн олон хүн сүмийн хавчлагыг харж, сүмийн удирдах санваартнуудын завхрал, бузар шунал хүчирхийллээс Герман хүмүүсээ хамгаалахыг хүсэж байв. Папын элч папын эрх мэдлийг хамгийн сайнаараа ухуулсан. Харин Эзэн папын дарангуйллын үнэн дүр төрхийг харуулахын тулд Дээд Шүүхийн нэгэн гишүүнийг ашиглажээ. Саксоны гүнтэн Жорж дээд чуулганд босож зогсоод, папын засаглалын мэхлэлт, жигшүүрт явдлууд, тэдгээрийн бодит үр дүнг тун хатуугаар илчлэн гаргалаа. Тэрээр хэлсэн үгээ дуусгахдаа: {АМ 149 2} Aм 126.2
«Энд болж байгаа үйл явдал нь Ромын хүчирхийллийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн жишээ юм. Ромчуудад ямар ч ичгүүр сонжуур гэж алга,... Тэдний цорын ганц зорилго бол мөнгө, мөнгө, мөнгө,... үнэнийг тунхаглах ёстой номлогчид нь худал хуурмагийг номлож, шийтгэл хүртэхийн оронд хүлээн зөвшөөрөгдөж бүр сайшаагдаж байна. Учир нь тэд худал ярих бүртээ мөнгө олж байна. Бохир ундаргаас зөвхөн бохир ус урсана. Сүмийн завхайрал, шунал дэндүү их болжээ. ... Олон гэмгүй хүнийг мөхөлд хүргэж буй бузар явдлыг санваартнууд л хийж байна. Олон нийтийг хамарсан өөрчлөн шинэчлэлт хийх цаг болжээ» хэмээсэн байна. — Ibid., b. 7, ch. 4.{АМ 149 3} Aм 126.3
Лютер дээрхтэй адил папын хүчирхийллийг тун чадварлаг, хүчтэйгээр буруутгасан үгсийг хэлж чадахгүй байжээ. Өөрчлөн Шинэчлэгчийн заналт дайсны илтгэл түүний үгийг улам хүч нөлөөтэй болгосон юм.{АМ 150.1} Aм 126.4
Хэрэв шүүх хуралд оролцож буй хүмүүсийн нүд нээгдсэнсэн бол тэд худал хуурмагийн заналхийллээс үнэний гэрлийг хамгаалж, хүмүүсийн зүрх сэтгэл, оюун ухааныг гэрэлтүүлж буй Бурханы тэнгэр элчүүд дунд нь буйг олж харах байлаа. Харин Өөрчлөн Шинэчлэлтийн дайснуудын хүсэл зорилгыг хорьж, удахгүй хэрэгжих агуу үйлсийн замыг зассан явдал нь үнэн болон мэргэн ухааныг эзэмшигч Бурханы хүч чадал байсан юм. Мартин Лютер шүүх хуралд биеэр оролцоогүй ч Лютерээс ч илүү агуу Нэгэн шүүх дээр үгээ таниулж мэдүүлсэн юм.{АМ 150.2} Aм 126.5
Дээд шүүх санал нэгтэйгээр Германы ард түмнийг дарамталж буй папын дарангуйллын жагсаалтыг гаргах зөвлөлийг томилов. Зуун нэгэн зүйлтэй жагсаалт гаргаж, гомдлуудыг даруй шийдвэрлэхийг хүссэн хүсэлтийг хаанд өргөн барьжээ. Гомдол гаргагчид «Христэд итгэгчдийн сүнслэг удирдагчдыг тойрсон дуулиан шуугиантай холбогдуулан ямар их гүтгэлэг, доромжлол, ичгүүргүй мөлжлөг явуулж байна вэ! Ард түмнээ гутамшигт автах, мөхөл рүү явахаас хамгаалах нь бидний үүрэг. Иймээс бид өөрчлөлт шинэчлэлтийг эхлүүлж, бодит амьдрал дээр хэрэгжүүлэхийг даруухнаар боловч нэн яаралтай гүйцэтгэхийг уриалж байна” хэмээжээ.— Ibid., b. 7, ch. 4. {АМ 150 3} Aм 127.1
Энэ бүгдийн дараагаар зөвлөл Өөрчлөн Шинэчлэгчийг дууджээ. Эзэн хаан, Алеандрын шаардлага, эсэргүүцэл, сүрдүүлгүүдийг үл тоон, Лютерыг Дээд Шүүхийн өмнө авчрахыг зөвшөөрөв. Тэрээр Лютерын аюулгүй байдлыг бүрэн батлан дааж, буцах замд нь хамгаалах амлалт өгчээ. Түүнийг Вормс хотод ирэх мэдээг элч Виттенбургт хүргэж ирсэн юм.{АМ 150.4} Aм 127.2
Лютерын анд нөхөд нөхцөл байдлаас айн, санаа зовж байлаа. Тэд түүнийг эсэргүүцэж, өширхөж, дайсагнаж байсныг мэдэж байсан тул хааны батлан даалтанд итгэж, амиа эрсдэлд оруулахгүй байхыг гуйж байлаа. Гэвч Лютер: «Папын тал намайг Вормст очилгүй яллагдаж, цайзлуулахыг хүсэж байгаа. Гэвч энэ чухал биш. Миний төлөө бус харин Бурханы үгийн төлөө залбирцгаа. ... Худал хуурмагийн элч нарыг ялан дийлэхэд Христ надад Сүнсээ илгээнэ. Би амьд байх цагтаа тэднийг эсэргүүцэж, үхлээрээ ялан дийлэх болно. Тэд намайг хэлмэгдүүлэхийн тулд Вормст тун завгүй байгаа. Би тэдэнд: «Би өмнө нь папыг Христийн амьд дүр гэж заадаг байлаа. Харин одоо тэр бол Эзэний заналт дайсан, буг чөтгөрийн элч хэмээн тунхаглаж байна” гэж хэлэх болно гэжээ.— Ibid., b. 7, ch. 6. {АМ 150.5} Aм 127.3
Лютер аюул дагуулсан аяллаа ганцаар хийх ёсгүй байлаа. Түүнийг хааны элчээс гадна хамгийн дотны гурван найз нь дагалдахаар болов. Меланктон тэдэнтэй хамт явахыг чин сэтгэлээсээ хүсэж байлаа. Тэрээр зүрх сэтгэлээрээ Лютертэй хамт байсан бөгөөд тэрээр түүнийг даган явж, шаардлагатай бол шоронд орж, хамт үхэхээс айхгүй байв. Гэвч Лютер хүсэлтийг нь эрс эсэргүүцэв. Хэрэв Лютер амиа алдвал, Өөрчлөн Шинэчлэлтийн итгэл найдвар түүний залуу хамтрагчийн нуруун дээр очих ёстой байлаа. Шинэчлэгч Меланктоноос салахдаа «Хэрэв би буцаж ирэхгүй бол, дайснууд амийг минь хороовол үнэнийг үргэлжлүүлэн зааж, үнэн дотор бат зогсоорой. Миний оронд чи тэмцээрэй. ... Хэрэв чи эсэн мэнд байвал миний үхэл өчүүхэн гарз гэж тооцогдох болно” гэв. — Ibid., b. 7, ch. 7. Лютерыг үдэхээр цугласан оюутнууд болон ард иргэдийн сэтгэл ихэд түгшиж байлаа. Сайн мэдээг хүлээн авсан олон хүн нулимс дуслуулан түүнийг үдлээ. Шинэчлэгч ийнхүү анд нөхдийн хамт Виттенбургийг орхин явлаа.{АМ 151.1} Aм 127.4
Тэд замдаа хүмүүс маш их дарамттай байхыг олж харжээ. Зарим хотод очиход хүмүүс ямар ч хүндэтгэл үзүүлсэнгүй. Тэднийг хоног төөрүүлэхээр саатахад нэгэн нөхөрсөг санваартан Лютерын өмнө амиа алдсан Итали шинэчлэгчийн хөргийг өргөн барьж, санаа зовж буйгаа илэрхийлжээ. Тэд маргааш нь Лютерын бичээсийг Вормсын зөвлөл бурууггасаи гэдгийг олж мэдэв. Хааны элчүүд хааны зарлигийг ард олонд тунхаглаж, хориотой бичээсүүдийг эрх мэдэлтнүүдэд тушаахыг хүмүүсээс шаардаж байв. Лютерын аюулгүй байдалд санаа зовсон хөтөч түүнийг шийдвэрээ өөрчилсөн гэж бодон замаа цааш үргэлжлүүлэх эсэхийг асуухад, тэрээр, «Хот бүрт хориг тогтоосон ч гэсэн би замаа үргэлжлүүлнэ» гэж хариулжээ.— Ibid., b. 7, ch. 7.{АМ 151.2} Aм 128.1
Ерфурт хотод Лютерыг хүндэтгэлтэй хүлээн авав. Өмнө нь сүмийн төлөө өргөл өргөхийг хүсэн алхаж явсан гудамжиндаа хүмүүсээр угтуулан алхав. Мөн суралцаж байсан сүмийнхээ хуучин өрөөгөөр орж, Германыг гийгүүлж буй үнэний гэрлийг олж авахаар тэмцэж байснаа дурсан санав. Хүмүүс түүнээс номлол айлдахыг хүслээ. Түүнийг номлол хийхийг хориглосон боловч тэрээр хааны элчийн зөвшөөрөлтэйгөөр, нэгэн үе шавилж байсан сүмийнхээ индэр дээр гарав.{АМ 152.1} Aм 128.2
Тэрээр хурсан олонд «Христийн амар амгалан та нартай хамт байх болтугай» хэмээн мэндлээд, «Гүн ухаантнууд, эрдэмтэд, зохиолчид хүн төрөлхтөнд мөнх амийг олох замыг заах гэж оролдоод, амжилтанд хүрээгүй. Харин ... Бурхан үхлийг устгаж, нүглийг ор мөргүй болгож, тамын хаалгыг хаахын тулд, Эзэн Есүс Христийг үхлээс амилуулсан юм. Энэ бол авралын төлөвлөгөө юм. ... Христ ялалт байгуулжээ. Бид өөрсдийн үйлсээр бус харин Түүний үйлсээр аврагддаг! Энэ бол баяртай мэдээ!... Эзэн Есүс Христ’ Амар амгалан нь та нартай хамт байх болтугай. Миний гарыг үз’ гэж хэлсэн байдаг. Хүнээ, харагтун! Чамд амар амгаланг өгөхийн тулд Би, чиний гэм нүглийг үүрч, чамайг худалдан авсан билээ гэж хэлсэн Эзэний үг юм» гэж тунхаглажээ.{АМ 152 2} Aм 128.3
Тэрээр үргэлжлүүлэн жинхэнэ итгэл, ариун амьдралаар илрэн харагддаг гэдгийг онцлон, «Бурхан биднийг аварсан тул Түүнд тааламжтай, хүлээн зөвшөөрөгдөхүйцээр амьдаръя. Та нар баян байна уу? Эд баялгаа ядуусын хэрэгцээнд зориул. Та ядуу байна уу? Баян хүнд чин сэтгэлээсээ үйлчил. Хэрэв та нарын үйлс зөвхөн өөрт чинь ашигтай байгаа бол таны Бурханд зориулж байна гэж бодож буй үйлчлэл чинь худал хуурмаг байна гэсэн үг» хэмээн номлов.— Ibid., b. 7, ch. 7.{АМ 152.3} Aм 128.4
Хүмүүс түүний үгийг ховсдуулсан мэт сонсож байлаа. Тэрээр амийн талхыг өлбөрч үхэж байсан хүмүүст өгсөн юм. Хүмүүс өмнө нь пап, папын төлөөлөгчид, хаад ноёдыг өргөмжилж байсан бол одоо Христийг өндөрт өргөмжилж байлаа. Лютер өөрийн хүнд хэцүү нөхцөл байдлын тухай огт дурдсангүй. Тэрээр хүмүүсийн бодол, санааг татах гэж оролдоогүй юм. Тэрээр Христийг бодож өөрийгөө умартан мартсан байв. Лютер Калварт цовдлуулсан Нэгэний ард нуугдаж, нүгэлтнүүдийн Аврагч бол зөвхөн Есүс болохыг тунхаглаж байлаа.{АМ 152.4} Aм 129.1
Шинэчлэгч замаа цааш үргэлжлүүлэхдээ байнга олны анхааралд өртөж байлаа. Хурсан олон түүнийг бүчин авч, сайн санаатнууд Ромын бузар зорилгыг анхааруулж байв. Зарим нь «Тэд Жонн Хассыг шатаасан шигээ, чамайг шатааж, үнс болгох болно” хэмээн хэлж байв. Лютер, «Тэд Виттенбургээс Вормс хүртэл тэнгэрт хүрсэн гал өрдсөн ч, би тэр галыг Эзэний нэр дээр туулж, тэдний өмнө очоод, мангасын аманд орж, Эзэн Есүс Христийг тунхаглан шүдийг нь хугалах болно” гэж хэлж байлаа.— Ibid., b. 7, ch. 7. {АМ 153.1] Aм 129.2
Лютерын Вормс уруу ирж байгаа мэдээ үймээн дэгдээв. Анд нөхөд нь түүний аюулгүй байдалд санаа зовж, дайснууд нь үйл хэргээ амжилттай байх эсэхэд санаа зовж байлаа. Түүнийг хотод оруулахгүй байх янз бүрийн оролдлогууд гарч байв. Папын талын өдөөн хатгалгаас болж хүмүүс түүнийг асуудал бэрхшээлээс хамгаалж чадах сайн санаат тайжийн шилтгээнд хоргодохыг санал болгов. Найзууд нь заналхийлж буй аюулыг байнга сануулж айдас төрүүлэхийг хичээж байлаа. Гэвч тэдний оролдлого талаар болж Лютер өчүүхэн ч эргэлзэлгүйгээр: «Хэрэв Вормс хотод барилгын дээврийн чулуунуудаас олон буг чөтгөр байсан ч би тийш очих болно” гэж итгэлтэй хэлэв.—Ibid., b. 7, ch. 7.{АМ 153.2} Aм 129.3
Түүнийг Вормс хотод орж ирэхэд олон хүн угтан авахаар дааман хаалган дээр цугласан байв. Хааныг ирэхэд хүртэл ийм олон хүн цуглардаггүй билээ. Ард олны сэтгэл хөдөлжээ. Хурсан олны дунд Лютерыг ямар хувь тавилан хүлээж байгааг сануулахаар нэг хүн чанга, гунигтай хоолойгоор оршуулгын үгсийг уншиж байлаа. Гэвч Лютер сүйх тэрэгнээс буухдаа «Бурхан намайг хамгаалах болно” хэмээв.{АМ 153 3} Aм 129.4
Лютерыг Вормс хотод ирсэнд Папын талынхан итгэж чадахгүй байсан бөгөөд тэд айдас хүйдэст автагдав. Хаан зөвлөхүүдээ яаралтай дуудаж, хэрхэх талаараа зөвлөлдөв. Папыг тууштай дэмжигч нэгэн хамба «Бид энэ хэргийг удаан хэлэлцсэн. Хаан та одоо энэ хүнээс салах хэрэгтэй. Сигизмунд Жонн Хассыг шатааж устгасан биз дээ! Бид тэрс үзэлтний батлан даалтыг дагах албагүй” хэмээв. Харин хаан хариуд нь «Үгүй, бид амлалтаа биелүүлэх ёстой” гэж хариулжээ.—Ibid., b. 7, ch. 8. Ийнхүү Шинэчлэгчийн үгийг сонсохоор болов.{АМ 153.4} Aм 129.5
Хотын бүх хүн энэ гайхамшигтай хүнтэй уулзахыг хүсэж байсан учир түүний байрласан газар хүмүүсээр дүүрэв. Лютерын өвчин дөнгөж эдгэж байсан ч, хоёр долоо хоногийн аян замд ядарч цуцсан байлаа. Маргааш болох түүхэн үйл явдалд бэлдэхийн тулд тэрээр нам гүм, ганцаар байх шаардлагатай байв. Гэвч түүнтэй уулзахыг хүмүүс маш их хүсэж байсан тул Лютер хэдхэн цаг амраад хуран цуглаж буй язгууртнууд, тайжууд, санваартан, ард иргэдтэй уулзахаар гарч ирэв. Зочдын дунд хаанаас папын засаглалын дарлалаас ангижирч, өөрчлөн шинэчлэлтийг эхлүүлэхийг шаардаж буй, Лютерын «Миний сайн мэдээгээр чөлөөлөгдсөн» гэж тодорхойлсон хүмүүс байлаа.—Martyn, page 393. Эр зоригтой санваартан Лютертэй уулзахаар ирсэн хүмүүс дотор дайсан болон найзуудын аль аль нь байлаа. Лютер хүмүүсийг тайвнаар хүлээн авч, эрхэм хүндтэйгээр, мэргэн ухаанаар хариу өгч байв. Тэрээр тууштай, урам зоригтой байлаа. Хичээл зүтгэлдээ болон өвчин зовлондоо ядарч цонхийсон, турж эцсэн царай нь хайр энэрэл, баяр хөөрөөр дүүрэн харагдаж байлаа. Түүний айлдсан ариун чин сэтгэлийн үгс дайснуудыг нь эсэргүүцэх боломжгүй болгож байв. Түүний хэлсэн үгэнд дайсан болон найз нөхөд гайхаж хоцорлоо. Зарим нь түүнээс Бурханы хүчийг мэдэрч байсан бол бусад нь фарисайчууд Христийг доромжилж байсантай адил «Түүнд чөтгөр шүглэжээ» гэцгээв. {АМ 154.1} Aм 130.1
Маргааш нь Лютерыг Дээд Шүүхийн өмнө дуудав. Түүнийг хурлын танхимд хүргэж ирэх хааны албат томилогдсон боловч тэрээр Лютер дээр очих замдаа бэрхшээлтэй тулгарчээ. Папын эрх мэдлийг эсэргүүцэж буй санваартныг харах гэж олон хүн өргөн чөлөөг дүүргэсэн байв.{АМ 154.2} Aм 130.2
Түүнийг шүүгчдийн өмнө очих үед олон тулаанд ялалт байгуулж байсан цэргийн ахмад ирж, найрсгаар: «Хөөрхий, санваартан цуст дайны талбарт ямар ч жанжны хийж байгаагүй тулаанд орох гэж байна. Хэрэв таны үйл хэрэг зөв бөгөөд та Бурханд бүрэн итгэлтэй байгаа бол юунаас ч бүү ай. Бурхан таныг орхихгүй» гэж хэлсэн байна.—D’Aubigne, b. 7, ch. 8{AM 154.3} Aм 130.3
Лютер ийнхүү удаан хүлээсний эцэст зөвлөлийн өмнө ирэв. Хаан сэнтийдээ заларсан байлаа. Тэрээр хаанчлалынхаа хамгийн нэр хүндтэй хүмүүсээр хүрээлүүлсэн байв. Мартин Лютер итгэл бишрэлээ танилцуулахын тулд урьд нь ямар ч хүн шүүгдэж байгаагүй сүр хүчтэй зөвлөлийн өмнө зогсож байлаа. «Лютер зөвлөлийн өмнө ирсэн нь папын засаглалыг аль хэдийн ялсны дохио байв. Пап урьд ялласан хүнээ дахин шүүж байгаа нь энэ зөвлөл папаас илүү эрх мэдэлтэй болохыг харуулж байлаа. Пап Лютерт хориг тавьж, түүнийг хүний нийгмээс хассан боловч тэрээр дэлхийн хамгийн нөлөө бүхий зөвлөлийн өмнө хүндэтгэлтэйгээр дуудагдаж, хүлээн зөвшөөрөгдөж байв. Пап түүнд үүрд дуугүй байх ял оноосон ч тэрээр Христэд итгэгч хаант улс бүрээс ирсэн мянга мянган хүний өмнө үгээ хэлэх гэж байлаа. Лютерын үйл хэргээс, агуу хувьсгал үүсэн бий болсон юм. Ром ганц санваартнаас болж гутамшигт автаж, хаан сэнтийнээсээ буухад хүрчээ.»—Ibid., b. 7, ch. 8.{AM 155.1} Aм 130.4
Тэрхүү нөлөө, нэр хүнд бүхий чуулганы өмнө дорд гаралтай Шинэчлэгч сүрдэж, тэвдэж буй мэт харагдав. Түүний сэтгэл хөдлөлийг ажигласан тайжууд түүнд ойртож ирэхэд, нэг нь «Биеийг алж чадах ч сүнсийг мөхөөж чадахгүй энэ хүмүүсээс бүү ай» гэж шивнэв. Өөр нэг нь «Та нар ... Миний төлөө захирагчид болон хаадын өмнө хүргэгдэх болно.... Учир нь хэлэх зүйл чинь тэр цагт та нарт өгөгдөнө. Яригч бол та нар бус, та нарын дотор яригч Эцэгийн чинь Сүнс юм» гэж сануулав. Шүүх хурлын үед Христийн үгийг дэлхийн агуу хүмүүс Бурханы зарцыг хүчирхэгжүүлэхээр ашигласан юм.{АМ 155 2} Aм 131.1
Тэд Лютерыг хаан суудлын өмнө зогсоов. Хурсан олон чимээгүй болов. Энэ үед хааны албат босож, Лютерын бичээсүүдийн цуглуулга руу заагаад Шинэчлэгчийг дараах хоёр асуултанд хариулахыг шаардав. Нэгдүгээрт өмнөө байгаа бичээсийг өөрийн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх, хоёрдугаарт бичээсүүдээрээ дэвшүүлж буй үзэл санаануудаа бурууттаж, үгүйсгэх ямар нэгэн зүйл байгаа эсэхэд байв. Ийнхүү номуудын нэрсийг уншихад Лютер бичээсүүдийг бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрөв. Тэрээр «Хоёр дахь асуултын тухайд бол энэ нь итгэл бишрэл ба хүмүүсийн аврал хийгээд, тэнгэр газар дээрх хамгийн агуу нандин эрдэнэ болсон Бурханы үгтэй холбоотой асуулт учраас би бодож үзэхгүй хариулах аваас мунхаг хэрэг болно. Би нөхцөл байдлаас болж үнэнийг дутуу ярьж эсвэл илүү зүйлсийг нэмж ярихгүйн тулд, Христийн ‘Намайг хүмүүсийн өмнө үгүйсгэсэн хэнийг ч болов Би тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө үтүйсгэнэ’ гэсэн үгсийн эсрэг гэм үйлдмээргүй байна (Матай 10:33). Иймээс би туйлын даруухнаар эрхэм дээд хаанаас надад цаг гарган өгч, Бурханы үгийн эсрэг нүгэл үйлдэхгүйгээр хариулах бололцоо олгохыг гуйж байна” хэмээв.—Ibid., b. 7, ch. 8.{АМ 155 3} Aм 131.2
Лютерын хүсэлт тун мэргэн шийдэл байв. Энэ үйлдэл түүнийг сэтгэл хөдлөл, хүсэл зорилгодоо хэт хөтлөгдөөгүй болохыг хүмүүст харуулж байлаа. Үргэлж зоригтой, эргэж буцдаггүй байсан тэрээр дөлгөөн тайван зан, өөрийгөө захирах чадварыг харуулснаар хүч нөлөөг нь нэмэгдүүлж, хожим болгоомжтой, шийдэмгий, мэргэн ухаан, хайр энэрлээр ярьж, дайснуудаа барьц алдуулж, сэтгэлээр унагаж, гутамшигт үйлдэл, бардам занг нь буруутгах боломжийг олгосон юм.{АМ 156.1} Aм 131.3
Лютер маргааш нь эцсийн хариултаа өгөх ёстой байлаа. Тэрээр нэг хэсэг үнэний эсрэг нэгдсэн хүчнүүдийн тухай бодож зүрх шимширч байв. Түүний итгэл алдарч, айдас, түгшүүр нөмрөн авч, аймшигтай бодолд сүрдэж байв. Өмнө нь тулгарч болох аюул заналхийлэл отож байв. Дайснууд нь ялж, харанхуйн хүчнүүд дийлэх гэж байгаа мэт бодогдож байлаа. Түүний эргэн тойронд өтгөн үүл хуралдаж, тэрээр Бурханаас холдож, хөндийрсөн мэт санагдав. Тэрээр түмэн цэргийн Эзэнтэй хамт байгаа эсэхээ мэдэхийг туйлын их хүсэж байв. Тэрээр зүрх сэтгэлдээ шаналж нүүрээрээ газар унан, зөвхөн Бурханаас өөр хэний ч ойлгохгүй айдас хүйдэс, зовлон шаналлаа хуваалцаж байлаа.,{АМ 156.2} Aм 132.1
Тэрээр «Хамгаас хүчит, мөнхийн Бурхан минь ээ, энэ дэлхий юутай аймшигтай вэ! Намайг залгихаар амаа ангайж байгааг, Танд итгэх итгэл маань ямар өчүүхэн болохыг хараач. ... Хэрэв би зөвхөн энэ дэлхийн хүчинд найдах ёстой бол би өнгөрчээ. ... Миний төгсгөл ирж, миний ял тодорхой болжээ. ... Бурхан минь, дэлхийн бүх мэргэн ухааныг эсэргүүцэхэд Та надад туслаач. Эзэн, ... Та зөвхөн үүнийг биелүүлж чадна, учир нь энэ бол миний ажил биш харин Таных билээ. Надад энд хийх зүйл алга, надад дэлхийн агуу хүмүүстэй сөргөлдөх хүсэл алга. ... Харин энэ үйл хэрэг Таных билээ, ... энэ бол зөвт байдал, мөнх амьтай холбоотой асуудал. Эзэн, надад туслаач! Итгэмжит, хувиршгүй Бурхан минь, би өөр хэнд ч итгэдэггүй.... Хүний бүтээсэн зүйлс ямар ч барьцгүй, хүнээс гарсан бүхэн сүйрдэг. ... Та намайг энэ үйлсийн төлөө сонгосон. ... Миний цорын ганц хамгаалалт, бамбай, миний хүчит цамхаг болсон хайрт Хүү Есүс Христийн төлөө миний дэргэд байгаач.»—Ibid., b. 7, ch. g {AM 156.3} Aм 132.2
Мэргэн Туслагч Лютерыг өөрийн хүч чадалд найдаж, аюул уруу мунхаглан яаран орохгүй, нөхцөл байдлаа ухаарч ойлгохыг хүсэж байв. Үнэндээ тэр удахгүй ирэх зовлон зүдгүүр, эрүү шүүлт, үхлээс эмээгээгүй юм. Тэрээр хүч нөлөөгүй, сул доройгоо мэдрээд сэтгэлээр унажээ. Лютер сул дорой байдлаасаа болж үнэнийг тунхаглах ажил нь бүтэлгүйтэж магадгүй байв. Тэрээр аюулгүй байдлынхаа төлөө бус гагцхүү сайн мэдээний төлөө Бурханд хандан ярилцаж байв. Голын эрэгт шөнөжин тэмцэлдсэн Израильтай адил асуудал Лютерын зүрх сэтгэлийг зовоож байлаа. Тэрээр Израиль шиг Бурхантай хамт ялалт байгуулж чадсан юм. Өчүүхэн дорой байдлаа ухаарсан Шинэчлэгч агуу Чөлөөлөгч болох Христэд итгэж найдаж байв. Тэрээр зөвлөлийн өмнө ганцаараа очихгүй гэдгээ мэдээд хүч чадалтай болжээ. Түүний зүрх сэтгэл амар тайван болж, үндэстнүүдийн удирдагчдын өмнө Бурханы үгийг тунхаглах болсондоо баярлан талархах сэтгэлтэй болсон байв.{АМ 157.1} Aм 132.3
Ийнхүү Бурханд найдсан Лютер тэмцэлдээ бэлтгэж эхэллээ. Тэрээр ямар хариулт өгөх төлөвлөгөөгөө боловсруулж, бичээсүүдээ нягтлан шалгаж, Ариун Бичээсүүдээс үзэл санаагаа нотлох эшлэлүүдээ нэгтгэв. Тэгээд зүүн гараа дэлгээстэй буй Ариун Бичээс дээр тавьж, баруун гараа тэнгэр өөд өргөөд «Сайн мэдээнд үнэнч байж, итгэлээ хүлээн зөвшөөрч, цусаа урсгасан ч хамаагүй, итгэлтэйгээр гэрчилнэ» хэмээн тангараглав. —Ibid., b. 7, ch. 8. {АМ 157.2} Aм 133.1
Лютер Дээд Шүүхийн өмнө дахин очихдоо ямар ч айж, балмагдсан зүйлгүй байлаа. Тэрээр дэлхийн агуу хүмүүсийн өмнө Бурханыг гэрчлэхээр төлөв түвшин, амар амгалан, зориг зүрх, итгэл дүүрэн байв. Хааны албат түүнээс номлолуудаасаа татгалзах хүсэлтэй байгаа эсэхийг асууж шалгав. Лютер намуухан, даруу дуу хоолойгоор уур хилэнгүй, улайран дайрахгүйгээр хариултаа өглөө. Лютер урьд өдрийнхөөс огт өөр, хүндлэлтэй хандаж, итгэл төгс хийгээд баяр баясгалантай байсан тул зөвлөл гайхан алмайрч байв.{АМ 158.1} Aм 133.2
Лютер «Амар амгалан хаан, эрдэм номт түшмэд, нигүүлсэнгүй ноёдоо, өчигдөр надад өгсөн тушаалын дагуу би та бүхний өмнө зогсож байгаа бөгөөд Бурханы нигүүлслээр эрхэм дээдэс, эрх мэдэлтэн та бүхэн миний шударга, үнэн гэж итгэж байгаа хариултыг минь таалан сонсоно уу? Хэрэв мэдэхгүйн харгайгаар би шүүхийн дэг жаяг, зан заншлыг зөрчин эвдэх аваас намайг өршөөн соёрх, учир нь би хаадын ордонд бус, сүмд өсөж, хүмүүжсэн билээ” гэжээ.—Ibid., b. 7, ch. 8.{АМ 158.2} Aм 133.3
Ийнхүү асуултуудад хариулахдаа өөрийн бүтээлүүдээ өөр өөр сэдвээр бичигдсэнийг онцлов. Зарим бүтээл нь итгэл болон сайн үйлсийн тухай байсан тул энэ бичээсүүдийг дайснууд нь хүртэл гэмгүй төдийгүй хэрэгтэй зүйл гэж үзсэн билээ. Эдгээр бичээсүүдийг ашиглах нь бүх талуудын дэмжиж байгаа үнэнийг эсэргүүцэж байгаа мэт болох юм. Дараагийн сэдэв нь папын засаглалын завхрал, хүчирхийллүүдийг илчилсэн бүтээлүүд байв. Эдгээр бүтээлүүдээ үгүйсгэх нь Ромын дарангуйллыг хүлээн зөвшөөрч, үй түмэн, үзэшгүй муухай үйл явдлуудыг дэмжсэн хэрэг болно. Гуравт бузар булай үйл явдлыг хаацайлж буй хувь хүмүүсийн эсрэг дайрсан бүтээлүүд байв. Т эрээр үнэхээр хүмүүсийг хатуу ширүүнээр буруутгаснаа ил тод хүлээн зөвшөөрөв. Лютер өөрийгөө ямар ч алдаа гаргаагүй гэж хэлээгүй. Бүтээлүүдээ ч үгүйсгээгүй. Учир нь ингэх нь үнэний дайснуудыг өөгшүүлсэн хэрэг болж, Бурханы хүмүүсийг илүү хэрцгийгээр хавчин гарах боломжийг нээх байв.{АМ 158.3} Aм 133.4
Тэрээр цааш үргэлжлүүлэн «Гэвч би Бурхан биш, мөхөс хүн учир өөрийгөө Христтэй адил хамгаалах болно. Хэрэв би бузар үгсийг ярьж, буруу гэрчлэл хийж байгаа бол ... амар амгалан хаан, эрдэм номтой түшмэд, бүх түвшний хүн ардаа, алдаа дутагдлыг минь эш үзүүлэгчид хийгээд элч нарын бичээсүүдээр баталж өгөөч гэж Бурханы нигүүлслээр та нараас гуйя. Би гэмээ ойлгосон даруйдаа, гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, ном зохиолуудаа, хамгийн түрүүнд галд шатаах болно.(АМ 159.1) Aм 133.5
«Би өөртөө тулгарч болох аюул бүрийг сайтар бодож, дэнсэлж үзсэн гэдгийг хэлсэн үгс маань тодорхой илтгэж байгаа. Би айж, ичихийн оронд сайн мэдээ урьдын адил хагарал, тэмцлийн шалтгаан болж буйг хараад туйлын баяртай байна. Энэ бол Бурханы үгийн мөн чанар бөгөөд хувь тавилан юм. Есүс Христ ‘Би энх тайвныг бус харин илд авчрахаар ирсэн юм’ гэж айлдсан юм. Бурханы зөвлөгөө гайхамшигтай бөгөөд айдас төрүүлэм. Хагарал тэмцлийг арилгахын тулд Бурханы ариун үгийг хавчиж, аюул, энэ биеийн мөхөл болон мөнхийн сүйрлийн аймшигт автахаас болгоомжил. ... Би Бурханы Бичээсүүдээс олон жишээ татаж болно. Би ноёрхлоо хүчирхэгжүүлэхээр мэргэн ухаантнуудын зөвлөгөөг авч, өөрсдийгөө сүйрүүлсэн Фараон, Вавилон болон Израилийн хаадыг дурдаж болох юм. Тэд ‘Бурхан уулыг хөдөлгөдөг гэдгийг ухаараагүй’” хэмээн хэлжээ.—Ibid., b. 7, ch. 8.{АМ 159.2} Aм 134.1
Лютер Германаар ярихад түүнээс ярьсан зүйлсээ Латинаар дахин хэлж өгөхийг хүсэв. Тэрээр ядарсан хэдий ч хүсэлтийг нь биелүүлж, урьдынх шигээ тодорхой, хүчтэй илтгэв. Бурхан түүнд тусалж байлаа. Анхны илтгэлээс Лютерын тунхаглалын хүчийг мэдрээгүй, алдаа, мухар сүсэгтээ сохорсон олон тайж язгууртнууд үгийг нь дахин сонссоноор хэлж буй санааг нь тодорхой ойлгож авсан юм.{АМ 159.3} Aм 134.2
Харин гэрлийг харахгүйн тулд нүдээ аньж, үнэнийг үл ойшоохоор шийдсэн хүмүүс Лютерын хүч нөлөөтэй үгсэд уурсан хилэгнэв. Түүнийг яриагаа дуусахад Дээд Шүүхийн дарга «Чи асуусан асуултанд хариулсангүй. ... Чи тодорхой, ойлгомжтой хариулах ёстой. ... Чи үзэл санаанаасаа буцах уу, үгүй юу?” хэмээн ууртайгаар асуув.{АМ 1б0.1} Aм 134.3
Шинэчлэгч хариуд нь «Эрхэм дээдэс болон эрхэм түшмэд надаас тодорхой, ойлгомжтой хариулт шаардаж байгаа бол би хариулъя. Би пап эсвэл зөвлөлд итгэл бишрэлээ даатгаж чадахгүй. Тэдний алдаа, бие биетэйгээ зөрчилдөж байгаа нь гэгээн өдөр шиг тодорхой байгаа тул Бичээсүүд эсвэл эрүүл ухаанаар бурууг маань нотолж, эш татсан эшлэлүүдээр намайг сэнхрүүлтэл, ухамсрыг маань Бурханы үгээр ятгах хүртэл би бууж өгөхгүй. Учир нь Христэд итгэгч хүн итгэл үнэмшлээ бурууттаж, эсэргүүцэх нь аюултай. Миний байр суурь ийм байна, би өөрөөр үйлдэж чадахгүй. Бурхан надад туслах болтугай. Амен.” —Ibid., Ъ. 7, ch. 8. {АМ 160.2} Aм 134.4
Ийнхүү зөвт хүн Бурханы үгийн бат суурин дээр зогссон байв. Тэнгэрийн гэрэл царайг нь гийгүүлж байлаа. Лютер худал хуурмагийн хүчийг эсэргүүцэж, дэлхийг ялан дийлсэн итгэлээ гэрчлэхдээ агуу бөгөөд ариун зан чанар, зүрх сэтгэлийнх нь амар тайван, баяр хөөр бүх хүмүүст ил тод харагдав.(АМ 160.3) Aм 134.5
Зөвлөлийн гишүүд нэг хэсэгтээ гайхширч хэсэг зуур чив чимээгүй болов. Лютер анхандаа намуүн, хүндэтгэлтэй, итгэлээсээ няцах гэж бүй мэт байв. Ромын талынхан түүнийг зориг нь мохож хэмээн боджээ. Тэд бодох цаг хүсэхэд нь түүнийг бууж өгөх гэж байна гэж эндүүрчээ. Чарльс түүний түйлдсан царай, энгийн даруу хувцас, эгэл хэл яриаг нь тоомжиргүй харж, «Энэ санваартан намайг буруутгаж чадахгүй» гэж хэлэв. Гэвч түүний итгэлтэй, хатуу байр суурь, хүчтэй болон тодорхой үгийг сонсоод бүгд гайхав. Сэтгэл нь хөдөлсөн хаан «Энэ санваартан аймшиггүйгээр, мятаршгүйгээр ярилаа» гэж дуу алдав. Германы олон язгууртан улс үндэстнээ төлөөлж буй Лютерыг баяр бахдалтайгаар харж байлаа.{АМ 160.4} Aм 135.1
Ромыг дэмжигчид хүнд байдалд орж, үйл хэрэг нь нурж байгааг мэдрэв. Тэд Бичээсүүдэд найдах бус харин Ромын айлган сүрдүүлэх уламжлагдсан аргаар асуудалд хандахыг хичээж байлаа. Шүүхийг удирдагч «Хэрэв чи бууж өгөхгүй бол хаан болон мужийн захирагчид засраагүй тэрс үзэлтэнд ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэх болно” гэжхэлэв. {AM 161.1} Aм 135.2
Лютерын эрхэм үгсийг үлэмжийн баяр хөөртэйгөөр сонсож байсан анд нөхөд нь дээрх үгийг сонсоод эмээв. Гэвч Лютер тайвнаар, «Би үнэнийг эсэргүүцэж чадахгүй учир Бурхан надад туслах болно” хэмээв. —Ibid., Ъ. 7, ch. 8. {АМ 161.2} Aм 135.3
Тайжууд зөвлөлдөхөөр түүнд Шүүхийн танхимаас гарахыг тушаав. Зөвлөл хямралд оржээ. Лютер бууж өгөхөөс татгалзсан явдал сүмд үеийн үед нөлөөлөхөөр байв. Зөвлөл үзлээсээ буцаж дахин боломж олгохоор болов. Ийнхүү Түүнийг эцсийн удаа чуулганы өмнө авчрав. Тэгээд номлолуудаа үгүйсгэж, буруугаа хүлээх эсэхийг дахин асуув. Тэрээр «Надад өмнө хэлснээс өөр хэлэх зүйл байхгүй” гэж хариуллаа. Түүнийг ямар ч амлалт, сүрдүүлгээр Ромын эрх мэдлийг хүлээн зөвшөөрүүлэх боломжгүй нь тодорхой болов.{АМ 161.3} Aм 135.4
Папын удирдагчид хаад ноёдыг чичрүүлдэг эрх мэдлийг нь нэг санваартан үл тоомсорлож байгаад дургүйцэв. Тэд түүнийг тамлан зовоож, аминд нь хүрэх хүсэлтэй байлаа. Харин энэ аюул заналхийллийг мэдэж байсан Лютер Христэд итгэгчийн цог жавхаатай, дөлгөөн тайван байдлаар хариулж байв. Түүний үгс бардамнал, уур бухимдал, салаа утгагүй байлаа. Тэрээр цугласан алдар нэр хүндтэй хүмүүсийг умартаж, пап, хамба, хаадаас ч хязгааргүй агуу Нэгэний оршихуйд байгаа гэдгээ мэдэж байлаа. Лютерыг анд нөхөд болон заналт дайснуудаа гайхшруулан эрх мэдэл, цог жавхлантайгаар үгээ хэлэхэд Христ тусалж байв. Бурханы Сүнс зөвлөл дээр байж, хаант улсын тэргүүлэгчдийн зүрх сэтгэлд нөлөөлж байлаа. Ихэнх тайжууд Лютерыг зөв шударга болохыг зоригтойгоор хүлээн зөвшөөрч байв. Олон хүн үнэнийг ойлгосон ч тэрхүү мэдрэмжээ удаан хадгалж чадаагүй. Зарим нь тухайн үедээ байр сууриа илэрхийлээгүй ч, хожим бичээсүүдийг судлаад Өөрчлөн Шинэчлэлтийг зоригтойгоор дэмжиж эхлэв.{АМ 161.4} Aм 135.5
Лютерыг Шүүхийн өмнө очиход түгшиж байсан Фредрик захирагч Лютерын үгийг сэтгэл хөдлөн сонсож байлаа. Тэрээр докторын эр зориг, тууштай байдал, биеэ хянах чадварыг хараад баярлан, бахдаад түүнийг өмгөөлөхөөр шийджээ. Тэрээр хоёр талыг харьцуулж үзээд, пап, хаад, хамба нарын мэргэн ухаан үнэний хүчинд бут цохигдохыг харжээ. Папын засаглал бүх үндэстнүүдийн өмнө, үеийн үед нөлөөлөх ялагдал хүлээжээ.{АМ 1б2.1} Aм 136.1
Лютерын үг ямар үр дагавартайг мэдсэн папын зөвлөх Ромын эрх мэдлийн төлөө санаа зовж, Шинэчлэгчийг түлхэн унагаахын тулд чадах бүхнээ хийхээр шийдэв. Тэрээр хаанд хандан, уран яриа, дипломат ур чадвараа шавхан өчүүхэн санваартнаас болж хүчирхэг Ромын эрх баригчдын эсрэг тэрсэлж дэмжлэгээ алдах нь мунхаг хэрэг болно хэмээн ухуулж ЭХЛЭВ. {АМ 162.2} Aм 136.2
Түүний үгс нөлөөгүй байсангүй. Лютерыг үгээ хэлсний маргааш нь Чарльс Шүүхэд мэдэгдэл хийж, урьдын хаадын заншил ёсоор Католик шашныг дэмжин, хамгаалахаар шийдсэнээ зарлан тунхаглав. Мөн Лютер буруугаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан учир түүнийг болон үзэл, сургаалуудынх нь эсрэг хүчтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой болов. «Мунхаглалдаа хөтлөгдсөн ганц санваартан Христийн шашны эсрэг бослого гаргажээ. Ийм явдлыг таслан зогсоохын төлөө би хаанчлал, алт эрдэнэс, анд нөхөд, бие махбод, зүрх сэтгэл, амь насаа зориулна. Би Аугустин Лютерыг ард түмний дунд эмх замбраагүй байдал үүсгэхийг хориглож байна. Би түүнийг болон түүнийг дэмжигчдийг тэрс үзэлтнүүд хэмээн тунхаглаж, сүмээс хөөж, хориг тогтоож, тэднийг устгах бүх аргыг хэрэглэх болно. Би муж улсуудаас ирсэн зөвлөлийн гишүүдийг төлөвшсөн Христэд итгэгчид шиг байгаасай хэмээн уриалж байна гэв.»—Ibid., b. 7, ch. 9. Гэсэн хэдий ч хаан Лютерт батлан даалт гаргаснаа хүлээн зөвшөөрч, түүнийг гэртээ эсэн мэнд хүрэх хүртэл ямар нэгэн арга хэмжээ авч болохгүй гэж тушаав.{АМ 162.3} Aм 136.3
Шүүхийн гишүүд зөрчилдөж, хоёр санал гарав. Папын элч нар Шинэчлэгчийн батлан даалтыг хэрэгсэхгүй болгохыг шаардаж байлаа. Тэд «Нэг зууны өмнө Жонн Хассын чандрыг Рейн мөрөнд цацсан шиг хандах ёстой” гэв. Гэвч Германы тайжууд папын талыг баримтлагчид, Лютерын заналт дайснууд байсан боловч ард түмний итгэлийг эвдэх нь хаанчлалын нэр хүндэд сэв суулгана гэж үзэж байв. Тэд Хассын үхлийн уршгаас үүссэн муу нөлөө, гамшгуудыг дурдаж, Герман улс болон залуу хаандаа аймшигт үйл явдалд нэрвэгдэхийг зөвшөөрч чадахгүй гэдгээ зарлан тунхаглажээ.{АМ 163.1} Aм 136.4
Гэвч Чарльс Лютерын үгийг эсэргүүцэн «Нэр хүнд итгэл найдвар бүх дэлхийгээс арчигдан хаягдсан ч, тайжууд тэдгээрийг сэтгэл зүрхэндээ хадгалж үлдэх учиртай” хэмээн өгүүлэв.—Ibid., b. 7, ch. 9. Папыг дэмжигчид Сигизмунд хаан Хасст хэрхэн хандсаны адил Лютерыг сүмийн эрх мэдэлд тушаахыг хүчтэй шаардаж байлаа. Гэвч Хасс олон нийт цуглаан дээр гав гинжээ заагаад, хаан нь баттай байр суурьтай биш байгааг анхааруулж байсныг санаад V Чарльс хаан «Би Сигизмунд шиг хулчийх ёсгүй” гэж хэлсэн байдаг.—Lenfant, vol. 1, р. 422.[AM 163.2] Aм 137.1
Чарльс хаан Лютерын заасан үнэнийг нээлттэй эсэргүүцэж, «Би өвөг дээдсийнхээ үлгэр дуурайлыг дагахаар шийдсэн” гэж бичсэн байдаг.— D’Aubigne, b. 7, ch. 9. Тэрээр үнэн, зөв шударгын замаар замнахаас илүү уламжлалтыг дагахаас өчүүхэн ч хазайхгүй хэмээн сэтгэл шулуудсан байв. Тэрээр өвөг дээдсийнхээ жишгийг дагаж папын бүх харгислал, завхралыг дэмжихийг хүсчээ. Тэрээр эцэг өвгөдөөсөө илүү гарах ямар ч үнэний гэрлийг хүлээн авалгүй, тэдний биелүүлээгүй ямар ч үүргийг гүйцэтгэхгүй гэсэн байр суурьтай байлаа.{АМ 163.3} Aм 137.2
Өнөөдөр олон хүн эцэг өвгөдийн уламжлал, зан заншлыг баримталж байна. Эзэн үнэний гэрлээ тусгахад тэд түүнийг хүлээн авахаас татгалзаж, эцэг өвгөдийнхөө хүлээн аваагүйг хүлээн авахгүй гэж хэлж байна. Үүрэг хариуцлагаа үнэний үгнээс өөрсдөө суралцахгүй өвөг дээдсийн уламжлалыг дагах нь Бурханы таалалд нийцдэггүй. Бид өвөг дээдсээсээ нлүү үүрэг хүлээсэн юм. Бид өвөг дээдсийнхээ хүлээн авсан, өвлүүлж үлдээсэн үнэнд гэрлийн төлөө хариуцлага хүлээхээс илүү Бурханы үгсээс цацарч буй шинэ үнэнд хариуцлага хүлээх болно.{АМ 164.1} Aм 137.3
Христ үл итгэгч Иудейчүүдэд хандан «Хэрэв Би ирж, тэдэнд хэлээгүйсэн бол, тэд гэм буруугүй байх байсан. Харин одоо тэд өөрсдийн нүгэлд шалтаг байхгүй боллоо» гэж хэлэв. Иохан 15:22. Христ Лютерээр дамжуулан Германы хаан ихэс дээдсүүдэд үгээ айлдсан билээ. Бурханы үгнээс гэрэл цацрах үед Бурханы Сүнс зөвлөлийн гишүүдэд эцсийн удаа ханджээ. Олон зууны өмнө бардам зан, олон нийтийн дэмжлэг авах хүсэлдээ удирдуулсан Пилат Аврагчийн эсрэг зүрхээ хатууруулсантай адил үнэний элчид «Одоохондоо явж бай. Завтай үедээ би чамайг дуудна» хэмээн тушааж байсан аймхай Фелик шиг, «Чи чинь намайг Христийнх болгох нь ээ» (Үйлс 24:25; 26:28) хэмээн уулга алдсан бардам Агрийп хаан шиг V Чарльс хаан Тэнгэрээс илгээсэн үгийг үл тоомсорлож, дэлхийн бардамнал, ёс журамд буун өгч үнэний гэрлээс татгалзав.{АМ 164.2} Aм 137.4
Лютерын эсрэг янз бүрийн цуурхал тарж, хотод үлэмжийн самуурал үүсгэжээ. Ичгүүрийг нь илчилсэн хүмүүст Ром хэрхэн харгис ханддагийг гадарлаж, түүнийг Ромын золиос болгохгүй гэж шийдсэн олон хүн Шинэчлэгчтэй танилцаж, анд нөхөд болцгоосон байв. Олон зуун язгууртан түүнийг хамгаалахаа андгайлав. Ромын дарангуй эрх мэдлийн өмнө бууж өгч байгаагаа зарласан хааны зарлигийг цөөнгүй хүмүүс ил тод эсэргүүцэж байлаа. Барилгын хана, олон хөлийн газруудад Лютерыг бурууггасаи мөн дэмжсэн ухуулах хуудсаар дүүрэв. Тэдгээрийн нэг Соломоны «Хаан нь балчир,... газар нутаг хөөрхийлөлтэй!» гэсэн үгийг эш татсан байлаа. Номлогчийн үгс 10:16. Герман даяар Лютерыг дэмжсэн олон түмэн хаан болон Шүүхийн аль алинд нь Лютерт ямар нэгэн байдлаар шударга бус хандах нь энх тайван, хаан ширээ тогтвортой байх эсэхэд нөлөөлнө гэдгийг ягштал ойлгуулжээ.{АМ 1б4.3} Aм 138.1
Саксоны хаан Фредрик Шинэчлэгчид хэрхэн хандаж байгаагаа нууцалж байсан ч түүнийг үргэлж далдуур хамгаалж, дайснуудынх нь үйлдэл бүрийг тагнаж, нууцлаг байдлаа хадгалсаар байлаа. Гэвч Лютерыг дэмжиж байгаагаа нуугаагүй олон хүн байв. Тайжууд, гүн, барон болон бусад өндөр зиндааны хар болон санваартан хүмүүс түүн дээр байнга айлчлан ирж байлаа. Энэ талаар Спалатин «Докторын давчуу өрөө зорин ирсэн зочдыг багтааж чадахгүй байлаа» гэж бичсэн байдаг.—Martyn 1:404. Хүмүүс түүнийг хүнээс илүү агуу нэгэн мэтээр ширтэн харж байв. Түүний сургаалуудыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс хүртэл итгэл бишрэлээ хамгаалахаар үхлийг сөрөн зогссон түүний урам зоригийг бишрэхээс өөр аргагүй байдалд орж байлаа.{АМ 165.1} Aм 138.2
Лютерыг Ромд хүлээн зөвшөөрүүлэхээр янз бүрийн хүчтэй оролдлогууд гарч байв. Язгууртан, тайжууд түүнийг сүм болон зөвлөлийг шүүмжилсээр байвал улс орноосоо хөөгдөж, өмгөөлж хамгаалах хүнгүй болно хэмээн ятгав. Лютер тэдний ятгалгад «Христийн сайн мэдээг эсэргүүцэлд авталгүй тунхаглах боломжгүй. ... Айдас хүйдэс намайг Эзэнээс, цорын ганц үнэн болох тэнгэрлэг үгсээс яагаад холдуулах ёстой гэж? Үнэнээс урваснаас алд бие, халуун цус, алтан аминаасаа татгалзсан нь дээр» гэжхэлэв.—D’Aubigne, b. 7, ch. 10.{АМ 1б5.2} Aм 138.3
Түүнд хааны шийдвэрийг хүлээн зөвшөөрч айх зүйлгүй амьдрахыг мөн шаардсан юм. Тэрээр үүнд, «Би хаан, тайжууд, тэр бүү хэл хамгийн дорд Христэд итгэгчийг Бурханы үгийг үнэний жишиг гэж хүлээн зөвшөөрсний дараа миний бүтээлүүдийг шалгаж, шүүмжлэхийг хүсэж байна. Бурханы үгийг дагахаас өөр замгүй билээ. Ариун Бичээст буун өгч, боолчлогдсон үзэл санааг маань бүү үймүүлээч.»—Ibid., b. 7, ch. 10. {АМ 166.1} Aм 138.4
Лютер өөр нэгэн шаардлагад «Би батлан даалтаасаа татгалзаж, амь биеэ хааны гарт даатгаж чадна. Харин Бурханы үгийг үгүйсгэж хэзээ ч чадахгүй!” гэж хэлсэн.»—Ibid., b. 7, ch. 10. Тэрээр ерөнхий зөвлөлийн шийдвэрийг зөвхөн Бичээсүүд дээр үндэслэсэн тохиолдолд л биелүүлнэ гэдгээ мэдэгдэв. Тэрээр мөн «Бурханы үг болон итгэл бишрэлийн хувьд Христэд итгэгч бүр сая сая зөвлөлийн дэмжлэгтэй паптай эн тэнцүү шийдвэр гаргах эрхтэй» гэж хэлжээ.—Martyn 1:410. Ийнхүү түүний анд нөхөд, дайснуудын аль аль нь цаашид түүнийг эвлэрүүлэх ямар ч оролдлого хийгээд нэмэргүй гэдгийг ойлгов.{АМ 166.2} Aм 138.5
Шинэчлэгч ганц зүйл дээр л буулт хийсэн бол Сатан болон түүний албатууд бүрэн ялах байв. Түүний эргэж буцаагүй байр суурь сүмийг цэвэршүүлж, шинэ, гэгээлэг ирээдүйн эхлэлийг тавьсан юм. Өөрийнхөөрөө итгэл бишрэлээ тунгаан бодож, хэрэгжүүлсэн энэхүү ганц хүний нөлөө сүм болон дэлхий дахинд зөвхөн тухайн үед бус ирээдүйн бүх цаг үед хүчтэй нөлөө үзүүлжээ. Түүний хатуу байр суурь, үнэнч шударга зан чанар дэлхийн төгсгөлд адил нөхцөлд байгаа хүмүүсийг хүчирхэгжүүлэх болно. Бурханы хүч чадал болон сүр жавхлан нь хүмүүсийн зөвлөл, Сатаны хүч чадлаас илүү хүч нөлөөтэй байв.{АМ 166.3} Aм 139.1
Хаан Лютерыг гэртээ харихыг тушаасан бөгөөд удахгүй түүнийг буруутгасан шийдвэр гарна гэдгийг мэдэж байлаа. Өмнөх зам нь түгшүүртэй байсан хэдий ч тэрээр Вормс хотоос явахдаа сэтгэл нь баяр хөөр, магтаал талархлаар дүүрэн байв. Тэрээр «Папын цайзыг буг чөтгөр хамгаалж байсан боловч, Христ чөтгөрийн цамхгийн зарим хэсгийг нурааж, Сатан Эзэнийг илүү агуу гэдгийг нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болсон» гэж бичжээ.—D’Aubigne, b. 7, ch. 11.{AM 166.4} Aм 139.2
Лютер буцах замдаа байр суурийг нь эсэргүүцэл бослого хэмээн андуурахгүй байгаасай гэсэндээ хаанд захидал бичжээ. Тэрээр «Эрхэм дээдэс минь, хүнд амьдрал бэлэглэгч Бурханы үгийг зөрчихөөс бусад үед би таныг нэр хүнд, гутамшиг, амьдрал, үхлийн алинд ч чин үнэнчээр дагахад бэлэн гэдгийг зүрх сэтгэлийг нягтлагч Бурхан гэрчилнэ. Алдсан ч, оносон ч авралд нөлөөлөхгүй энэ амьдралын бүх тал дээр би танд хэзээ ч үнэнч байх болно. Гэвч хүн мөнхийн хувь тавилангаа хүнд даатгахгүй байхыг Бурхан хүсдэг билээ. Сүнслэг байдлаа Бурханд даатгах нь жинхэнэ мөргөл юм. Ийм мөргөлийг зөвхөн Бүтээгчид зориулах ёстой хэмээжээ.—Ibid., b. 7, ch. 11.{АМ 167.1} Aм 139.3
Лютер Вормс руу буцахдаа ирж байснаасаа илүү нэр хүндтэй болжээ. Сүмийн язгууртнууд удирдагчид сүмээс хөөгдсөн санваартныг, улс орноосоо хөөгдсөн хүнийг баяр хөөртэйгөөр угтан авчээ. Түүнийг хаан буруутгасан ч номлол айлдахыг хүсчээ. Тэрээр индэр дээрээс, «Би Бурханы үгийг гинжлэх шийдвэр гаргаагүй, цаашид ч гаргахгүй” гэв.— Martyn 1:420.{АМ 167.2} Aм 139.4
Түүнийг Вормс хотоос яваад удаагүй байхад папын талыг баримтлагчид хаанаас, түүний эсрэг зарлиг гаргуулж амжсан байв. Тэр зарлигт Лютерыг «Хүний дүрд хувилсан, санваартны дүртэй Сатан мөн” гэж буруутгажээ.—D’Aubigne, b. 7, ch. 11. Түүний батлан даалт дуусмагц, ажлыг нь нэн даруй зогсоох тушаал гарсан байв. Түүнийг орогнуулж, идэж, уух юм өгөх, ил тодоор эсвэл далдуур түүнтэй үг болон үйл хөдлөлөөр хамтрах, түүнд туслах, хамгаалахыг бүх хүнд хоригложээ. Мөн түүнийг байгаа газраас нь баривчилж, эрх мэдэлтнүүдэд тушааж түүний дагалдагчдыг баривчилж, эд хөрөнгийг нь хурааж, бүтээлүүдийг нь устгаж, хааны зарлигийг зөрчсөн хүмүүсийг мөн яллахыг тушаасан байв. Лютерыг явсны дараа Саксоны хун тайж болон Лютерын дотны тайжууд Вормс хотыг орхин явсан бөгөөд хааны зарлигийг Шүүх дэмжсэн юм. Ийнхүү Ромыг дэмжигчид баяртай байлаа. Тэд Өөрчлөн Шинэчлэлтийг гарах гарцгүй болгосон гэсэн итгэл дүүрэн байв.{АМ 167.3} Aм 140.1
Бурхан энэ хэцүү цагт зарцаа аврагдан, хамгаалах боломжоор хангасан юм. Тэрээр Лютерыг гярхай ажиглан, хамгаалж байсан бөгөөд чин үнэнч, зөв шударга тэрээр хамгаалагдсандаа бүрэн итгэж найдаж байлаа. Түүнийг үхүүлэхээс нааш Ромын санаа амрахгүй гэдэг нь тодорхой байсан бөгөөд түүнийг зөвхөн нууснаар арслангийн амнаас аварч болох байв. Бурхан Шинэчлэгчийн амийг аврах мэргэн ухааныг Саксоны Фредрикт өгчээ. Үнэнч нөхдийнхөө дэмжлэгтэйгээр хун тайж төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, Лютерыг анд нөхөд, заналт дайснуудаас нь амжилттай нууж чадсан байна. Түүнийг нутаг руугаа буцах замд нь саатуулж, дагалдан яваа хүмүүсээс нь салгаж, ... ой мод, алсын ууланд орших Вартбургийн цайзад хүргэжээ. Түүнийг маш нууцлагаар авч явсан тул Фредрик хүртэл хэсэг хугацаанд түүнийг хаашаа аваачсаныг мэдэж чадахгүй байв. Ийм нөхцөл байдал цаанаасаа учиртай байлаа. Хэрэв Фредрик Лютерын байгаа газрыг мэдэхгүй бол хэнд ч зааж өгч чадахгүй байх байв. Тэрээр Шинэчлэгчийг аюулгүй гэдгийг мэдээд сэтгэл хангалуун байлаа.{АМ 168.1} Aм 140.2
Хавар, зун, намар өнгөрч өвөл болоход Лютер нуугдсан хэвээр байв. Алеандр болон түүний гар хөл бологчид сайн мэдээний гэрэл бөхөж буйг хараад баярлав. Гэвч Шинэчлэгч дэнлүүгээ үнэний тосоор дүүргэж байсан бөгөөд энэ дэнлүү улам хурц гэрэлтэх боломжтой болсон юм.(АМ 168.2} Aм 140.3
Вартбургийн аюулгүй орчинд Лютер хурц тэмцлээс хэсэг зуур ангижирсандаа баяртай байв. Гэвч анир чимээгүй, алслагдсан газарт удаж байгаадаа дуртай биш байв. Үргэлж идэвхтэй, ширүүн тэмцэлд дассан тэрээр идэвхгүй амьдралд дасахгүй байлаа. Алсад байхдаа тэрээр сүмийн нөхцөл байдлыг илүү тодоор харж, цөхөрсөндөө «Эзэний уур хилэнгийн эцсийн өдрүүдэд Түүний өмнө хана мэт зогсож чадах, Израилийг хамгаалах өөр хэн ч алга уу!” хэмээн уулга алдсан байна. —D’Aubigne, b. 9, ch. 2. Тэрээр бухимдал нь тайлагдах үед тэмцлээс зугтаж байгаа нь хувиа бодсон хэрэг гэж тооцогдохоос эмээж эхлэв. Ийнхүү тэрээр өөрийгөө тууштай биш, биеийн амрыг хайдаг хэмээн буруутгаж байлаа. Гэвч тэрээр өдөр бүр ганц хүний хийж чадахаас илүүг амжуулж байсан юм. Түүний үзэг үргэлж завгүй байв. Дайснууд нь түүний амыг тагласан гэж бардамнаж байсан ч түүнийг эсэн мэнд байгаа нотолгоог хараад гайхаж, яахаа мэдэхгүй болов. Түүний бичсэн маш олон ухуулах хуудас Герман даяар тарж байлаа. Тэр мөн Шинэ Гэрээг Герман хэлнээ орчуулж, улс орондоо маш том гавьяа байгуулсан юм. Патмын хадан арлаас тэрээр бараг бүтэн жилийн турш сайн мэдээг тунхаглаж, тухайн цаг үеийн гэм нүгэл, алдаа дутагдлуудыг шүүмжилсээр байв.{АМ 168.3} Aм 140.4
Бурхан зарцаа нийгмийн идэвхтэй амьдралаас холдуулсан нь Лютерыг дайсны савраас аврах болон чухал бүтээлүүдээ туурвих орчин гаргаж өгөхөөс илүү өөр зорилготой байв. Алс уулын нөмөрт, ганцаардсан Лютер дэлхийн үйл явдлаас ангижирч, хүмүүсийн магтаалаас хол байв. Тэрээр амжилт ололтоор бий болдог бардамнал, биеэ тоох явдлаас аврагдсан юм. Тэрээр зовлон, гутамшгийг амсахдаа агшин зуур өгссөн өндөр оргилоор аюулгүй аялах бэлтгэлээ базаасан байв.{АМ 169.1} Aм 141.1
Үнэний хүчээр эрх чөлөөтэй болсон хүмүүс худал хуурмаг, мухар сүсгийн гав гинжийг таслахад нөлөөлсөн Бурханы сонгосон хүмүүсийг өргөмжлөх хандлагатай байдаг. Сатан хүмүүсийн бодол, сэтгэлийг Бурханаас холдуулж, анхаарлыг нь хүнд төвлөрүүлж, Бурханы зэмсэг болох хүнийг алдаршуулж, бүхнийг мэргэн ухаанаараа удирдаж буй хүчит Нэгэнийг үл ойшооход нөлөөлдөг. Ийнхүү магтаал, хүндэтгэлд автсан шашны удирдагчид ихэнх тохиолдолд Бурханаас хараат байдлаа алдаж, өөрсдөдөө хэт итгэж эхэлдэг ажээ. Тэд Бурханаар удирдуулахын оронд Бурханы үг руу биш харин хүний оюун ухаан болоод ухамсарт удирдуулдаг. Дэмжигчдийн магтаалаас болж Өөрчлөн Шинэчлэлтийн үйл хэрэг устаж, сарнидаг. Бурхан өөрчлөн шинэчлэлтийг ийм аюулаас аварсан юм. Тэрээр энэхүү үйл хэргийг хүний хүч нөлөө бус харин Бурханы хүч чадлаар удирдуулахыг хүсчээ. Лютер үнэнийг тунхаглах үед хүмүүс түүнийг харж байсан, гэвч одоо үнэний мөнхийн Эх үүсвэр лүү хүмүүсийг харуулахын тулд тэрээр далд орсон байв.{АМ 169.2} Aм 141.2