Агуу Мэтгэлцээн
39—Бэрхшээлийн Цаг Үе
ППэр үед чинь ард түмний хөвгүүдийг хамгаалдаг агуу жонон Михаел ** 1 босно. Энэ үндэстэн үүссэн цагаас тэр үе хүртэл хэзээ ч байгаагүй хүнд цаг болно. Тэр үед чиний ард түмний дундаас номд бичигдсэн бүгд аврагдах болно” Даниел 12:1.(АМ 613.1) Aм 499.1
Гурав дахь тэнгэр элчийн мэдээ дэлхийд түгэж дуусахад гэм буруутай хүмүүс өршөөл гуйх боломжгүй болно. Бурханы хүмүүс үүргээ гүйцэтгэж дуусна. Тэд «Сүүлчийн хур бороо” «Эзэний оршихуйгаас ирэх сэргэлтийг» хүлээн авч, өмнөө тулгарч буй хавчлага, бэрхшээлд бэлтгэх болно. Тэнгэрийн элчүүд диваажинд нааш цааш сүлжилдэн явах болно. Дэлхийгээс буцан ирэх тэнгэр элч дэлхий дээрх үүргээ гүйцэтгэж дууссанаа зарлана. Ингэснээр дэлхий эцсийн сорилтонд орж, Бурханы хуульд үнэнч хүмүүс «Амьд Бурханы тамгыг» авсан байна. Үүний дараа Есүс ариун ордонд явуулж байсан зуучлалын ажлаа зогсоох юм. Тэрээр гараа өргөн, чанга дуугаар, «Бүгд дууслаа” гэж хэлэх ба диваажин дахь бүх тэнгэр элчүүд «Бурууг үйлддэг нэгэн нь буруугаа үйлдсээр л байг. Бузар муу нэгэн нь бузар муу чигээрээ л байг. Зөвт нэгэн нь зөвт байдлаа хэрэгжүүлсээр л байг. Ариун нэгэн нь өөрийгөө ариунаар сахисаар л байг» Илчлэлт 22:11 гэсэн Есүсийн ариун үгсийг сонсоод, титмээ тайлах болно. Хүн бүр нэг бол амийн шагнал, нэг бол үхлийн шийтгэлийг авах болно. Христ хүмүүсийнхээ төлөө золиос болж, гэм нүглийг нь арилгасан байна. Христэд дуулгавартай хүмүүсийн тоо тодорхой болж, авралыг өвлөн авагчдад, «Бүх л тэнгэрийн доорх хамаг хаанчлалын дээд засаг, эрх мэдэл болон агуу байдал нь Дээдийн Дээд Нэгэний хүмүүсийн ард түмэнд» өгөгдөж, Есүс хаадын Хаан, эздийн Эзэний хувьд хаанчлах болно. {AM 613.2} Aм 499.2
Есүс ариун ордныг орхиход дэлхийн оршин суугчдыг харанхуй нөмрөн авна. Энэхүү аймшигтай цаг үед зөвт хүмүүс Ариун Бурханы мэлмийн өмнө зуучлах, харанхуй байх шаардлагатай болно. Бузар мууг хамгаалах хүч үйлчлэхээ болиход Сатан эцсийн цаг үеийн итгэлгүй хүмүүсийг бүрэн удирдах боломжтой болно. Бурханы хэмжээлшгүй тэвчээр төгсөв. Дэлхий өршөөл уучлалыг эсэргүүцэж, хайрыг нь үзэн ядаж, хуулийг нь уландаа гишгэсэн юм. Бузар муу хүмүүс өршөөл уучлалын хэр хэмжээнээс хэтэрч, Бурханы Сүнсийг тууштайгаар эсэргүүцсэн тул боломжоо бүрэн алджээ. Тэд Бурханы нигүүлслээр хамгаалуулах боломжгүй болсон тул бузар муугаас хамгаалагдах боломжоо ч алджээ. Сатан дэлхийн оршин суугчдыг эцсийн, хамгийн агуу гамшиг руу түлхэнэ. Бурханы тэнгэр элчүүд хүний бузар хүслийн асар хүчтэй салхийг хязгаарлахаа больсноор бүх төрлийн зовлон шаналал жолоо цулбуураа алдана. Дэлхий бүхэлдээ эртний Иерусалим дээр бууснаас илүү аймшигтай сүйрэлд автана. (AM 614.1) Aм 499.3
Ганц тэнгэр элч Египетийн бүх ууган хөвгүүдийг үхүүлж, газар нутгийг уй гашууд автуулсан билээ. Давид хүмүүсээ тоолж Бурханы эсрэг нүгэл үйлдэхэд гэм нүглийн шийтгэл болох ганц тэнгэр элч аймшигтай сүйрлийг буулгаж байв. Бурханы тушаалаар ариун тэнгэр элч сүйрэл буулгаж байсантай адил Бурханыг зөвшөөрөх үед бузар муу элчүүд ч аймшигтай сүйрлийг буулгах болно. Бузар хүчнүүд хаа сайгүй, бүхнийг сүйрүүлэхийн тулд Бурханы зөвшөөрлийг хүлээж байна. {АМ 614.2} Aм 500.1
Тэд Бурханы хуулийг дагадаг хүмүүсийг дэлхийд самууралд ороход нөлөөлсөн хэмээн гүтгэж, Бурханы хүмүүсийг дэлхийг зовлонгоор дүүргэж буй байгалийн гамшиг, хүмүүс хоорондын цус урсгах шалтгаан хэмээн тооцох юм. Эцсийн сануулгатай ирэх хүч нөлөө, бузар хүмүүсийн уур бухимдлыг өдөөх шалтгаан болж, тэд Бурханы анхааруулгуудыг хүлээн зөвшөөрсөн хүний эсрэг уурлан бухимдахад Сатан үзэн ядах хавчин гадуурхах хүслийг нь өдөөх болно.{АМ 614.3} Aм 500.2
Бурханы оршихуй Еврей үндэстнээс бүрмөсөн холдоход тахилчид, ард түмэн юу болж байгааг гадарлах сөхөөгүй байв. Тэд Сатаны удирдлагад орж хамгийн аймшигтай, бузар муу хүсэл, бодолдоо удирдуулж байсан ч өөрсдийгөө Бурханы сонгогдсон ард түмэн гэж бодсоор байв. Ариун ордны үйлчлэлээ үргэлжлүүлэн, бузартсан тахилын ширээн дээр тахилуудаа өргөж, Бурханы хүүгийн цусыг урсгасан гэм буруутай хүмүүс өдөр тутам Бурханы ивээлийг хүсэн залбирахдаа Түүний үйлчлэгч элч нарын амийг хороохыг хичээж байв. Ийнхүү тэнгэрийн ариун ордны шийдвэр дэлхий дахинд эргэлт буцалтгүйгээр тунхаглагдахад дэлхийн хувь тавилан мөнхөд шийдэгдсэн байх болно. Үүнийг дэлхийн оршин суугчид анхаарахгүй. Бурханы сүнсэнд удирдуулахаа больсон хүмүүс олон төрлийн шашны үйл ажиллагааг үргэлжлүүлж, бузар муугийн ханхүүгийн зааж сургасны дагуу хорон муу төлөвлөгөөгөө сатантай адил зорилгоор Бурханы төлөө бүхнээ хийж байна хэмээн гүйцэлдүүлнэ. (AM 615.1) Aм 500.3
Христэд итгэгчдийн дунд Шаббатын сургаал хагарал үүсгэх гол сэдэв болсон тул шашны болон иргэний удирдлага Ням гаргийг хамтран Бурханы хэмээн тогтоохыг хичээнэ. Ард түмний цөөнх олон нийтийн шаардлагыг хүлээн зөвшөөрч чадахгүй учир дэлхийн бүх хүний үзэн ядалтанд өртөнө. Тэр үед хүмүүс сүм болон улс орны хуулийг эсэргүүцэж байгаа цөөнхийг хүлцэн, тэвчиж болохгүй гэж шаардах ба улс үндэстнийг самууруулж, хууль ёсыг үл тоосон гэж буруутган үхсэн нь дээр гэж ухуулна. «Ард түмний удирдагчид» олон зууны өмнө дээрхтэй адил ярьж байсан юм. Ухуулагчдын уран мэхлэгч Кайаф, «Бүх үндэстнээрээ мөхөхгүйн тулд ард түмний төлөө нэг хүн үхэх нь дээр» Иохан 11:50 гэж хэлсэн юм. Энэ үг тухайн үеийнхэнд зөв мэт санагдах ба тэд эцэстээ Бурханы дөрөв дэх хууль болох Шаббатыг ариунаар сахидаг хүмүүсийг эсэргүүцэж, Бурханы хуулийг сахигчдад хамгийн хүнд шийтгэлийг оноож, хэсэг хугацааны дараа аминд нь хүрч болохыг ард түмнээр хүлээн зөвшөөрүүлнэ. Шинэ үеийн хуурамч үзэлд автсан Протестантууд Бурханы хуулийг бүгдийг нь хүндэтгэдэг хүмүүстээ эрт цагийн Ромын шүтлэгтнүүдтэй адил хандах болно.(АМ 615.2) Aм 501.1
Тэр үед Бурханы ард түмэн Иаковт тохиолдсон бэрхшээл болон сэтгэлийн дарамтанд унах болно. Ийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би аймшиг, айдсын дууг сонссон бөгөөд амар амгалан үгүй. Асуугаад, эрэгтэй хүн хүүхэд төрүүлж чадах эсэхийг хар. Яагаад хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг эрэгтэй хүн бүр гараа бүсэлхий дээрээ тавьсан байхыг Би харж байна вэ? Яагаад бүх царайнууд нь цонхигор болов? Аяа! Тэр өдөр агуу бөгөөд түүнтэй адил өдөр байхгүй билээ. Энэ бол Иаковын зовлонгийн үе боловч тэр үүнээсээ аврагдана” Иеремиа 30:5-7. {AM616.1} Aм 501.2
Иаковын Есаваас хамгаалахыг хүсэн гуйж шөнийн туршид санаа зовж байсан тэмцэл (Эхлэл 32:24-30), Бурханы хүмүүсийн зовлон шаналлыг үүрэх түүний цаг үеийг бэлгэдэж байв. Иаков Есавт оногдох эцгийн өв хөрөнгө ивээлийг авахын тулд түүнийг хууран мэхэлсэн тул ахынхаа аминд хүрнэ гэсэн сүрдүүлгээс эмээн, амиа хамгаалахаар зугтсан билээ. Тэрээр ийнхүү гэр орноосоо цөлөгдөн, олон жил болсны эцэст Бурханы тушаалын дагуу эхнэр, хүүхэд, мал адгуусаа аван төрөлх нутаг руугаа буцсан билээ. Тэрээр нутгийнхаа хил дээр ирэхдээ ах нь цэргүүдээ дагуулан ирж буйг сонсоод, өшөөгөө авах нь хэмээн айдаст автаж байлаа. Иаковын албатууд өөрсдийгөө хамгаалах боломжгүй, зэвсэггүй байсан тул өшөө авалтыг эсэргүүцэж чадахааргүй байв. Иаков санаа зовж айснаас гадна өөрийгөө буруутгаж хүнд дарамтанд оржээ. Тэрээр санаатай гэм нүгэл үйлдсэн учраас аюулд орсон юм. Иаков зөвхөн Бурханы нигүүлсэлд найдахаас өөр аргагүй болж залбирлаар хамгаалалт хийхээс өөр замгүй болов. Тэрээр ахынхаа эсрэг өдүүлсэн хэргээ цайруулж ойртон ирж буй аюулаас зайлахын тулд бүх арга хэмжээг авчээ. Христийн дагалдагчид ч гэсэн зовлонгийн цагт ард түмэндээ өөрсдийгөө зөвөөр ойлгуулж, үзэн ядалтыг багасгаж, үзэл бодлын эрх чөлөөг таслан зогсоох бүх оролдлогоороо өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй болно. {АМб16.2} Aм 501.3
Иаков зовж шаналж буйгаа харуулахгүйн тулд гэр бүлээ түрүүлж явуулаад Бурханд залбирахаар үлджээ. Тэрээр гэм нүгэлдээ гэмшиж, урьд мэдэрч байсан Бурханы нигүүлсэлд талархаж, даруу зангаар эцэг өвгөдтэйгөө хийсэн Бурханы гэрээ, ахаасаа дутааж байхдаа Бетелд шөнийн үзэгдлээр үзсэн амлалт, харийн газар цөлөгдөж явахдаа авсан амлалтуудаа санан залбирчээ. Тэрээр хямралд орж, амь нас нь дээсэн дөрөөн дээр тогтож байв. Тиймээс тэрээр шөнийн харанхуйд ганцаар Бурханд хандан залбирч, сэтгэлээ даруу болгосон байв. Гэтэл нэгэн хүн мөрөн дээр нь дарав. Иаков амийг нь хороох дайсан ирлээ гэж бодоод түүнийг бүх хүчээрээ зуурч, тэмцэлдэж эхлэв. Ийнхүү ноцолдсоор үүр цайлгахад үл таних хүн жирийн хүнээс хэтэрсэн хүчээр биед нь хүрэхэд Иаковын бие нь хөшиж хөдлөх чадваргүй болов. Т эрээр хэдийгээр хөдлөх боломжгүй болж, өвчиндөө шаналан байсан ч зорилгоосоо няцсангүй. Иаков гэм нүглээсээ болж, олон жил бэрхшээлийг туулж, үзэн ядагдаж, зовж шаналсан учраас уучлуулсан гэдгээ бүрэн мэдрэхийг хүсэж байв. Тэнгэрийн зочин явахыг завдахад Иаков түүнээс зууран, ивээлээ өгөөч хэмээн гуйжээ. Тэнгэрийн элч, «Үүр цайж байгаа тул намайг явуул” гэхэд, «Та надад ивээлээ өгөхөөс нааш би таныг явуулахгүй» гэж хариулав. Иаков энэ үед итгэл, тууштай байдал, тэвчээрийг ямар ихээр харуулсан гэж бодно. Хэрэв Иаков бардамнаж, өөртөө итгэсэн бол шууд устгагдах байв. Гэвч тэрээр сул дорой, үнэ цэнэгүй гэдгээ ойлгож, чин сэтгэлээсээ гэмшиж, амлалтаа сахигч Бурханы амлалтанд итгэж найдсан юм.{АМ 616.3} Aм 502.1
«Тийм ээ, тэр тэнгэр элчтэй барилдан» Хосеа 12:4, ноёрхсон гэм нүгэлтэй, алдаа дутагдалтай мөхөс хүн даруу сэтгэл, гэмшил, өөрийгөө огоорсон зүрх сэтгэлээрээ диваажингийн Агуу Нэгэнийг ятгаж чадсан юм. Иаков мөхөс гараараа Бурханы амлалтуудаас тууштайгаар зуурсан тул Хэмжээлшгүй Агуу Хайр гэмтний гуйлтыг үл тоомсорлоогүй юм. Бурхан түүний ялалтыг олонд зарлаж, жишээг нь бусад хүмүүс дагаасай гэсэндээ гэм нүглийг нь сануулсан ялалтыг тунхагласан нэрээр нэрлэжээ. Иаков Бурханыг ятгаж дийлсэнээр бусад хүмүүсийг дийлсэн юм. Тэрээр Эзэний хамгаалалтанд орсон тул уур хилэндээ автагдсан ахтайгаа нүүр тулахаас айхаа больжээ.{АМ 617.1} Aм 502.2
Сатан Иаковыг тэнгэр элч нарын өмнө буруутгаж, гэм нүтэлтэй учир устгах хэрэгтэй хэмээн ятгаж, Есавыг Иаковын эсрэг болгосон ч тэр итгэлийн өвөг эцэг болж чадсан юм. Иаковыг шөнийн туршид тэмцэлдэхэд сэтгэлээр унагааж, Бурханаас зуурсан итгэлийг нь нураахын тулд гэм буруутай мэдрэмжтэй болгохыг хичээж байв. Иаков сэтгэлээр унасан энэ үедээ диваажингаас тусламж авахгүй л бол үхэж үрэгдэхээс өөр замгүй гэдгээ ойлгож байлаа. Тэрээр аймшигтай гэм нүгэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж, Бурханы уучлал өршөөлийг хүсэн гуйв. Иаков зорилгоосоо буцалгүй, Тэнгэр элчээс зуурсаар, ивээлийг чин сэтгэлээсээ хүсэн, ялалт байгуулах хүртлээ шаналан уйлж байлаа. (AM 618.1) Aм 502.3
Сатан Есавыг Иаковын эсрэг илгээсэн шиг зовлонгийн цагт Сатан Бурханы ард түмнийг устгуулахаар бузар муу хүмүүсийг илгээнэ. Тэрээр Иаковыг буруутгасан шиг Бурханы ард түмнийг ч гэсэн эсэргүүцэж, буруутгана. Сатан дэлхийг эзэмшлээ гэж тооцдог ч Бурханы тушаалуудыг сахидаг цөөн тооны хүн эрх мэдлийг нь эсэргүүцсээр байна. Сатан энэ хүмүүсийг дэлхийгээс бүрмөсөн зайлуулбал дэлхийг бүрэн эзэмших болно. Сатан итгэлтэй хүмүүсийг ариун тэнгэр элчүүд хамгаалж, гэм нүглүүдийг нь уучилсныг мэдэрч ойлгодог боловч тэдний гэм нүглийг тэнгэрийн ариун ордонд аль хэдийн бүрэн цэвэршүүлсэн гэдгийг мэддэггүй. Сатан хүмүүсийг уруу татан үйлдүүлсэн бүх гэм нүглүүдийг маш сайн санаж байдаг ба Бурханы өмнө хүмүүсийн гэм нүглийг хэтрүүлэн ярьдаг юм. Сатан өөрийгөө Бурханы таалалд нийцэх боломжгүй болсонтой адил тэднийг ч гэсэн Бурханы таалалд нийцэх боломжгүй гэж зүтгэдэг ажээ. Тэрээр Эзэн Бурхан хүмүүсийн гэм нүглийг уучилсан мөртлөө өөрийг нь болон бузар тэнгэр элчүүдийг устгах ёсгүй гэж маргадаг. Сатан гэмт хүмүүсийг өөрийн олз хэмээн тунхаглаж, тэднийг устгахыг зөвшөөрөх ёстой гэж шаарддаг юм.{АМ 618.2} Aм 503.1
Сатан Бурханы хүмүүсийг гэм нүгэлтэй гэж буруутгах үед Эзэн тэдэнд сорихыг зөвшөөрнө. Энэ үед итгэгчдийн Бурханд итгэж найддаг эсэх, тууштай байгаа эсэх нь шалгагдана. Тэд өнгөрснөө эргэцүүлж, итгэл найдвараа гээдэг, учир нь тэд амьдралынхаа туршид ямар ч сайныг үйлдээгүйгээ мэдэрнэ. Тэд сул болон ямар ч үнэ цэнэгүй гэдгээ ойлгоно. Сатан Бурханы хүмүүсийг ямар ч найдваргүй, бузар гэм нүглийнх нь толбо тортог хэзээ ч угаагдаж цэвэршүүлэгдэхгүй гэж айлгахыг хичээнэ. Сатан тэднийг уруу татаж, Бурханд дуулгаваргүй байлгахыг хичээсээр байна. (AM 618.3) Aм 503.2
Бурханы хүмүүс дайснууддаа хүрээлүүлж, үнэний төлөө хавчигдан гадуурхагдсандаа бус харин гэм нүгэл бүртээ гэмшиж, гэм нүглээ орхиж чадсан эсэхдээ санаа нь зовох болно. Тэд алдаа дутагдлаасаа болж Аврагчийнхаа, «Миний тэвчээрийн үгийг чи сахисан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагчдыг сорихын тулд бүх дэлхий дээр ирэх гэж буй тэр цагаас хамгаалах болно” Илчлэлт 3:10 гэсэн амлалтанд багтахгүй болчих вий хэмээн зовж шаналдаг ажээ. Гэхдээ тэд уучлал өршөөлийн баталгааг авсан бол эрүү шүүлт, үхлээс айх ёсгүй. Тэд зан чанарын доголдлоосоо үүдэн, аврагдах эрхгүй болж, амиа алдах нь Бурханы ариун нэрийг гутаан доромжилсон хэрэг болно хэмээн эмээдэг ЮМ. {АМ 619.1} Aм 503.3
Тэд хаа сайгүй урвалт, буруутгах хуйвалдаан болж байгааг хараад сэтгэлийг эзэмдэгч худал хуурмаг сургаал устаж, бузар муу хүмүүсийн үйлс төгсгөл болоосой хэмээн хүсэн мөрөөдсөөр байна. Тэд Бурханаас хавчлагыг зогсоож өгөөч гэж гуйх боловч бузар муугийн хүч, өөрсдийгөө бурууттах аймшигтай мэдрэмжийг махан биеэрээ дийлж чадахгүй. Тэд чадвараа Христийн үйлчлэлийн төлөө ашиглавал өдөр ирэх тусам хүчирхэгжиж, Сатаны хүчнүүд тэднийг дийлэх боломжгүй болж, хүч нь суларна гэж бодно. {AM 619.2} Aм 504.1
Бурханы хүмүүс Бурханы өмнө ирж урьд өмнө нь хийсэн олон гэм нүгэлдээ гэмшиж, зүрх сэтгэл нь зовж Аврагчийн, «Тэр Миний хамгаалалтанд түшиг. Тэр Надтай энхийг тогтоодог. Тэр Надтай энхийг тогтоог” Исаиа 27:5 гэсэн амлалтаас зуурах болно. Тэдний залбирал шууд хариултаа авахгүй ч гэсэн итгэл бишрэл нь суларч доройтохгүй. Тэд ихээхэн зовж шаналан, айж эмээж, сэтгэлээр унах боловч зуучлан залбирахаа зогсоохгүй. Тэд Иаков, Тэнгэрийн элчээс зуурсантай адил байж, зүрх сэтгэлийнхээ гүнээс, «Ивээлийг тань авахаас нааш би Таныг явуулахгүй» гэж гуйн залбирна. {АМ 619.3} Aм 504.2
Хэрэв Иаков эцгийнхээ эрхээ алдаж, авсан гэм нүгэлдээ гэмшээгүй байсан бол Бурхан залбирлыг нь сонсож уучлал үзүүлэн аврахгүй байх байв. Ийнхүү зовлон шаналлын цагт айдас, сэтгэлээр унаж буй Бурханы хүмүүс гэмшиж, уучлалт гуйгаагүй гэм нүгэлтэйгээ мэдрээд сэтгэлээр унах болно. Тэд сэтгэл зүйн дарамтаас болж итгэлээсээ хагацаж, Бурханаас хамгаалалт хүсэх итгэл найдваргүй болно. Тэд өөрсдийгөө үнэлэхээ больж, сэтгэлээр унах боловч нууж хаасан гэм бурууг нь Бурханд шийдсэн байх юм. Тэдний гэм нүгэл урьдчилсан шүүлтээр юу ч үгүй арчигдаж, дахин тэрхүү гэм нүглүүдээ санан дурсах шаардлагагүй болсон байна.{АМ 620.1} Aм 504.3
Бурхан хүмүүсийн жижиг алдаа, итгэлгүй байдлыг өршөөдөг гэж Сатан мэхэлдэг боловч Эзэн Иаковтай харьцахдаа ямар ч бузар мууг хүлээн зөвшөөрч, үл тоодоггүй гэдгээ харуулсан юм. Гэм буруугаа шалтаг тоочиж, нуун далдалж, гэм нүглээ диваажингийн номонд бичээстэй үлдээхийг зөвшөөрч, гэмшээгүй, уучлалыг аваагүй хүмүүс Сатаны өмнө ялагдах болно. Хүмүүс өндөр алба хаших олны хүндэтгэл хүлээх, эрх дарх эдлэх тусам Бурханы өмнө үлдсэн гэм буруу нь төдий чинээ бузар муу хэмээн тооцогдох ба ийм хүмүүсийн дайсанд ялагдах боломж төдий чинээ ихэснэ. Бурханы өдөрт бэлтгээгүй залхуурч буй хүмүүс зовлон бэрхшээлийн цагт бэлтгэл хангах боломжгүй болно. Ийм хүмүүст ямар ч итгэл найдвар байхгүй.{AM 620.2} Aм 504.4
Хүсэл зорилгоо Бурханд бүрэн даатгаж чадаагүй, Христэд итгэдэг нэр зүүсэн хүмүүс сүүлчийн аймшигтай тэмцлийн өдрүүдэд бузар муу нэгний дарангуйлалд автаж, шаналахдаа гэм нүглүүддээ гэмших болно. Тэд Есав болон Иудас адил гэмших болно. Ийм гэмшил гэм нүглээс үүсэн бий болсон үр дүнд харамсдаг болохоос гэм буруутай үйлдэлдээ гэмшдэггүй. Тэд гэм бурууд чин сэтгэлээсээ харамсаж, бузар мууг үзэн яддаггүй. Тэд эрт цагийн Фараонтой адил шийтгэл хүлээхээс айсандаа гэм нүглээ хүлээн зөвшөөрдөг ба хэрэв шүүгдээгүй бол Диваажинг эсэргүүцэх эсэргүүцлээ дуртайяа үргэлжлүүлнэ.{АМ 620.3} Aм 505.1
Иаковын түүх хууртагдаж, уруу татагдаж, гүтгэгдсэн боловч Бурхан дээр чин сэтгэлээсээ гэмшин ирсэн хүмүүсийг Бурхан орхидоггүйг баталгаажуулдаг юм. Сатан ийм хүмүүсийг сүйрүүлэхийг хичээдэг боловч Бурхан бэрхшээлийн цаг үед тэднийг тайвшруулж, хамгаалахаар тэнгэр элч нараа илгээдэг юм. Сатан хүчтэй, шийдэмгийгээр дайрч довтлох ба түүний хууран мэхлэлт аймшигтай байх болно. Гэвч Эзэн ард түмнээ нүд цавчилгүй хамгаалж, уйлах дуу чимээг нь сонсоно. Тэд галтай зууханд шатаж байгаа мэт аймшигтай зовлонг туулах боловч бүхнийг Шинэчлэгч маань тэднийг ариусган цэвэршүүлсэн алт мэт шинэчлэн, өөрчлөх болно. Бурхан хүүхдүүдээ аймшигтайгаар соригдоход нарны гэрэл адил элбэг дэлбэг өдрүүд адил хайр энэрлээ үзүүлсээр байх болно. Бурханы хүүхдүүд Христийг төгс дуурайхын тулд дэлхийн үзэл баримтлалаа үхүүлэхээр галт зууханд шидэгдэх шаардлагатай болдог ЮМ. {AM621.1} Aм 505.2
Сэтгэлээр унаж, зовж шаналж, уналтанд орж, эцэж цуцаж, эргэлзэж, өлсөж цангахгүй байхад итгэл бишрэл шаардагдана. Хүнд цаг хугацаанд бэлтгэх боломжийг хүн бүхэнд өгнө. Иаков тууштай, зоригтой байсан тул ялалт байгуулжээ. Түүний ялалт шаргуу залбирлын хүчийг гэрчлэх баталгаа юм. Иаковтой адил Бурханы амлалтаас чин сэтгэлээсээ, хичээл зүтгэлтэйгээр, тууштай зуурсан хүмүүс ялах болно. Бурханд найдаж өөрсдийгөө огоорч, зовж шаналахыг хүсдэггүй, Бурханы ивээлийг авахын тулд чин сэтгэлээсээ, тууштай залбирах сонирхолгүй хүмүүс ивээлийг авч чадахгүй. Бурханаас тавихгүй зуурна гэдэг юу гэсэн үг болохыг ямар цөөхөн хүн бүрэн ойлгоно вэ! Ямар цөөн хүн бүх хүч чадлаа шавхан, Бурханыг хүсэн мөрөөдөхийг мэдэрч байна вэ? Гуйн залбирч байхад үгээр зүйрлэшгүй шаналал сэтгэлийг нь нөмрөн авахад ямар цөөн хүн Бурханы амлалтуудаас тавихгүй зуурсаар байна вэ! {AM 621.2} Aм 505.3
Өчүүхэн итгэл бишрэлээ амьдралдаа ашиглаж байгаа хүмүүс Сатаны хууран мэхлэлт, тушаалуудад оюун ухаанаа удирдуулах аюулд автагдах болно. Тэд сорилтыг даван гарсан ч бэрхшээлийн цаг үед ихэд зовж шаналан, сэтгэлийн гунигт автагдах болно. Учир нь тэд Бурханд итгэж найдахыг дадал болгож чадаагүй юм. Тэд итгэлийн сургамжуудаас үл тоомсорлосон учраас сэтгэлээр унахуйц аймшигтай нөхцөлд хүчээр суралцах болно.{АМ б22.1} Aм 505.4
Бид Бурханы амлалтууд баттайг сорьж үзсэнээр Түүнтэй дотно болох болно. Тэнгэр элчүүд чин сэтгэлийн, үнэнч залбирал бүрийг бичиж тэмдэглэнэ. Бид Бурхантай тогтоох харилцаагаа гээхийн оронд хувиа хичээх хүслээ гээсэн нь дээр. Бурханы тааллыг олсон үгээгүй ядуу, өөрийгөө огоорсон амьдрал нь хөрөнгө, алдар нэр, амар жимэр, найз нөхдөөр хүрээлүүлсэн амьдралаас хамаагүй дээр юм. Бид залбирах цаг гаргах хэрэгтэй. Хэрэв бид дэлхийн ашиг сонирхолд оюун ухаанаа эзэмдүүлсээр байвал Эзэн алт эрдэнэс, байшин сав, үржил шимтэй газар хэмээх шүтээнүүдээс сал гэж тунгаан бодох цаг хугацааг өгөх болно.{АМ 622.2} Aм 506.1
Залуучууд Бурханы ивээлийг хүсэн гуйвал гэм нүгэл хийх уруу татлагад автахгүй. Дэлхийд сүүлчийн чухал мэдээ дамжуулж байгаа хүмүүс хүйтэн хөндий, эмх цэгцгүй, залхуурсан бус, харин Иаков шиг Бурханы ивээлийг эцэж цуцалтгүй, итгэлтэйгээр хүсэн гуйвал, «Би Бурхантай нүүр нүүрээрээ уулзсан боловч, миний амь нас эсэн мэнд үлдсэн» Эхлэл 32:30 гэж гэрчлэх боломжтой болно. Ийм хүмүүс Бурхан болон хүмүүстэй хамт ялалт байгуулж, диваажингийн ханхүү болох эрхтэй болно.{АМ 622.3} Aм 506.2
«Урьд өмнө хэзээ ч болж байгаагүй бэрхшээлтэй цаг” удахгүй ирэх тул бид хараахан мэдрээгүй, хүмүүсийн олж авахаас залхуурч, хойш сууж буй туршлагыг олж авах хэрэгтэй байна. Хүмүүс бэрхшээлийн цаг үеийг хэт хүндээр төсөөлдөг боловч хямрал төсөөлснөөс илүү байх болно. Ирээдүйг хичнээн тодорхой дүрсэлсэн бай нөхцөл байдал хүнд байх болно. Сорилтын цаг үед хүн бүр Бурханы өмнө хариуцлага хүлээнэ. «Ноа, Даниел, Иов нар тэнд байсан ч, Би амьд буйгаараа тангараглая, тэд өөрсдийн хөвгүүдийг ч, охидыг ч аварч үл чадна. Тэд өөрсдийн зөвт байдлаар зөвхөн өөрсдийгөө л аварч чадах байсан хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж” байна. Езекиел 14:20.{АМ б22.4} Aм 506.3
Агуу Тэргүүн Тахилч маань бидний төлөө эвлэрүүллийн ажлыг явуулж байгаа энэ үед бид Христтэй төгс харилцаатай болохыг хүсэн мөрөөдөх хэрэгтэй. Бидний Аврагч бодол санаагаараа ч уруу таталтыг хүлээн зөвшөөрч байгаагүй. Сатан хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэж болох бүх боломжийг хайж, гэм нүглийг хүсэн мөрөөдүүлж, уруу татах бүх боломжийг эрж хайна. Гэвч Христ, «Би та нартай олон юм дахиж ярихгүй. Учир нь ертөнцийн захирагч ирж байна. Түүний юу нь ч Миний дотор байхгүй” Иохан 14:30 гэж тунхаглажээ. Бурханы Хүү зүрх сэтгэлийг эзэмдүүлэн, ямар ч боломж өгөхгүй байгааг Сатан мэдэрчээ. Христ Эцэгийнхээ тушаалуудыг сахиж, Сатанд бузар аргаа ашиглаж, гэм нүгэлд турхирах боломжийг өгөөгүй юм. Хүнд хэцүү цаг үеийг эсэргүүцэж буй хүмүүс Христтэй адил байх болно.{АМ б23.1} Aм 506.4
Бид энэ амьдралдаа Христийн эвлэрүүлэгч цусанд итгэх итгэлээр дамжуулан, гэм нүглээс салж хагацах ёстой. Нигүүлсэнгүй Аврагч маань биднийг Өөртэйгөө холбогдохыг урьж, сул дорой байдлаа хүч чадлаар, харанхуй байдлаа мэргэн ухаанаар, үнэ цэнэгүй байдлаа зөвт сайн, үнэ цэнээр солихыг уриалж байна. Бурханы ивээл хайр Есүсийн даруу, дөлгөөн зан чанараас суралцах сургууль юм. Эзэн амар хялбар, зугаатай арга замыг бус харин амьдралын жинхэнэ зорилгыг ойлгуулж мэдрүүлэхийг хүсэж байна. Бурханы зарчмын дагуу оюун ухаанаа хөгжүүлэх, Диваажингийн арга барилуудыг хүлээн зөвшөөрөх эсэх нь биднээс шалтгаална. Энэхүү сургалтыг үл тоомсорлож, хойшлуулсан хүмүүс зүрх сэтгэлдээ аймшигтай аюул учруулж байна гэсэн үг.{АМ 623.2} Aм 507.1
Элч Иохан диваажингаас чанга дуугаар «Тиймээс тэнгэр ээ, тэнд нутаглагчид аа, баярлан хөөрөгтүн. Газар ба тэнгис золгүй еэ! Яагаад гэвэл диавол үлэмж их уур хилэнтэйгээр та нар уруу бууж ирсэн. Өөрт нь богинохон хугацаа байгааг тэр мэдэж байгаа» Илчлэлт 12:12 гэж хэлэхийг сонсчээ. Диваажингаас ирсэн дээрх үгс аймшигтай үйл явдлыг зөгнөж байна. Сатан сүйрэх цаг нь ойртох тусам уур хилэндээ автагдах ба агуу сорилтын үед хууран мэхлэлт, сүйрэл дээд цэгтээ тулна.{АМ б23.3} Aм 507.2
Удахгүй тэнгэрт гайхамшиг үйлдэгч чөтгөрүүд ер бусын зүйлсийг аймшигтайгаар харуулах болно. Бузар чөтгөрийн сүнснүүд бүх, газар дэлхийн хаад дээр очиж, диваажингийн хаанчлалыг эсэргүүцэх эцсийн тулаанд Сатантай нэгдэхийг ятгана. Энэ хүчнүүд удирдагчид болон боолуудыг ялгалгүй хууран мэхэлнэ. Өөрсдийгөө Христ гэж хэлэх хүмүүс олноор гарч, Аврагчийн нэр хүнд, хүндэтгэлийг авах ёстой гэж тунхаглана. Тэд хүмүүсийг ер бусын аргаар эдгээж, Библитэй үл нийцэх зөгнөлийг Бурханаас хүлээн авсан гэж зааж сургана. (AM 624 1) Aм 507.3
Сатан Христийн дүрээр гарч ирэх нь агуу хууран мэхлэлтийн оргил хэсэг байх болно. Бурханы сүм Аврагч дахин ирж, итгэл найдвар нь бүрэн биелэгдэнэ гэж итгэж найдсаар ирсэн юм. Агуу мэхлэгч Христийг дахин ирсэн хэмээн хүмүүсийг хууран мэхлэх болно. Сатан дэлхийн олон газар нутгуудад Илчлэлт номонд Иохан Бурханы Хүүг агуу гэрлээ цацруулан ирсэн мэт үзэгдэнэ. Илчлэлт 1:13-15. Сатаны цацруулж буй алдрын гэрэл нь мөхөс хүний урьд хожид харж байгаагүй хачирхалтай зүйл байх болно. Агаарт ялалтын дуу хадаж хүмүүс «Христ ирсэн байна!» хэмээн орилолдох болно. Хүмүүс хуурамч Христийг хүндэтгэн сунан мөргөх үед тэрээр гараа өргөн, Христ дагалдагчдаа ивээж байсан шиг ивээх болно. Түүний дуу хоолой уян зөөлөн, бусдыг эрхшээлдээ оруулахуйц байх бөгөөд аялгуут дуу мэт сонсогдоно. Тэрээр Аврагчийн зааж сургаж байсан тэнгэрлэг үнэнээс эелдэг, уучлал өршөөлөөр дүүрэн дуу хоолойгоор зааж сургана. Тэрээр өвчтэй хүмүүсийг эдгээж, дараа нь Христийн дүрд хувилсан дүрээрээ Шаббат өдрийг Ням гаргаар сольж Ням гаргийг ариунаар сахихыг тушаана. Хуурамч Христ долоо дахь өдрийг сахихыг хичээж байгаа хүмүүсийг гутаан доромжилж, үнэн болон гэрлийг түгээхээр илгээгдсэн тэнгэр элчийн үгэнд орохгүй байна хэмээн бурууттаиа. Сатаны мэхлэлт маш хүчтэй, бүх хүмүүсийг эрхшээлдээ оруулахуйц мэхлэлт байх болно. Симон Магус Самаричуудыг мэхэлж байсантай адил энгийн ардаас эхлээд агуу хүмүүс хуурамч мэргэ төлөгчийн үйлдлийг хараад энэ бүхэн бол агуу Бурханы хүч” гэж хэлж байв. Үйлс 8:10. (АМ б24.2) Aм 507.4
Гэвч Бурханы хүмүүс хууртагдаагүй. Хуурамч христийн зааж буй сургаал Библийн сургаалтай нийцэхгүй. Хуурамч христ Бурханы цэвэр уур хилэн буух хүмүүс буюу араатны хөрөг шүтдэг хүмүүсийг ивээж туслах болно.{АМ б25.1} Aм 508.1
Сатанд Христийн дахин ирэлтийг хуурамчаар дуурайх боломж дахин өгөгдөхгүй. Аврагч Сатаны хууран мэхлэлтийн талаар сануулга өгч, Христ хэрхэн дахин ирэх талаар маш тодорхой зөгнөсөн билээ. «Хуурамч христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, хэрэв боломжтой бол сонгогдогчдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд агуу тэмдгүүд, гайхамшгуудыг харуулах болно. Үзэгтүн. Би та нарт урьдаас хэлсэн. Тиймээс хэрэв тэд та нарт «Хараач, Тэр цөлд байна” гэвэл бүү оч, эсвэл «Хараач, Тэр дотоод өрөөнд байна” гэвэл бүү итгэ. Аянга зүүн зүгээс цахиж, баруун зүгт ч гялбуулдаг шиг, Хүний Хүүгийн заларч ирэх нь тийм байх болно” гэж хэлсэн. Матай 24:24-27,31; 25:31; Илчлэлт 1:7; 1 Тесалоник 4:16,17. Христийн ирэлтийг хуурамчаар дуурайх боломж байхгүй. Христийн ирэлт дэлхий дахинд гэрчлэл болж, орчлон ертөнц бүхэлдээ энэ үйл ЯВДЛЫГ МЭДЭХ болно. {AM 625.2} Aм 508.2
Зөвхөн Библийг хичээнгүйлэн сурагчид болон үнэнийг хайрлан, хүлээн зөвшөөрсөн хүмүүс л дэлхийг хамарч буй аймшигтай хууран мэхлэлтээс хамгаалагдана. Ийм хүмүүс Библиэс мэхлэгчийн худал хуурмагийг таньж мэдэх юм. Хүн бүр сорилттой нүүр тулах болно. Жинхэнэ Христэд итгэгчид уруу татлагыг нарийн нягталснаар үнэн төрхийг нь мэднэ. Бурханы хүмүүс Библийн үгэнд баттай суурилж мэдрэмжиндээ найдахгүй байх боломжтой байна уу? Тэд хүнд хэцүү хямрал ын үед зөвхөн Библиэс зуурч, найд аж чад ах уу ? Сатан бүх чадлаараа Бурханы хүмүүсийг сорилтыг давах боломжгүй болгохыг хичээнэ. Тэрээр Бурханы хүмүүсийн амьдралыг олон төрлийн асуудлаар дүүргэж, сэтгэлийг нь дэлхийн эд баялгаар уруу татаж, хүнд бэрхшээлүүдийг үүрүүлж, зүрх сэтгэлийг нь хорвоогийн асуудлаар зовоох ба хүмүүс дээр сорилт хулгайч адил санаандгүй ирэх болно.(АМ 625.3) Aм 508.3
Христийн олон урсгалын сүмүүдийн удирдлагууд Бурханы хуулийг сахигчдын эсрэг зарлиг гаргаснаар Бурханы ард түмэн улс орны хамгаалалтаас гарч, амийг нь хороохыг хүсэж буй хүмүүсийн гарт орох аюул нүүрлэж, хот тосгодуудаас дүрвэж, бүлэг үүсгэн алслагдмал, нууцлагдмал газруудад амьдран суух болно. Тэдний ихэнх нь өндөр уулсаар хамгаалуулах юм. Тэд Пиедмонт уулын бэлд амьдарч байсан Христэд итгэгчидтэй адил сүрлэг уулсын оройг ариун ордноо болгож, Бурханд хандан, «Хоргодох газар нь хадан бэхлэлт” Исаиа 33:16 байгаад талархах болно. Гэвч олон үндэстний бүх төрлийн анги давхаргын, өндөр, дорд, баян, ядуу, хар, цагаан хүмүүс шударга бус байдлаар харгис хэрцгийгээр шоронд хоригдож, цаазлуулах шийтгэл авч, зарим нь харанхуйд, үзэн ядалтаар дүүрэн шоронд өлсөж үхэхээр хаягдана. Тэдний ёолох дууг сонсох, тусламжийн гараа сунгах хүн олдохгүй.{АМб2б.1} Aм 509.1
Эзэн хүмүүсээ хамгийн их соригдож буй цаг мөчид орхих уу? Үерийн өмнө дэлхий дээр шүүлт буух болоход зөвт Hoar үл тоомсорлож, мартсан уу? Эзэн талд орших хотуудыг тэнгэрийн галаар шатаах гэж байхдаа Лотыг мартсан уу? Эзэн хуурамч шүтлэгтэй Египетчүүдээр хүрээлүүлсэн Иосефыг умартсан уу? Эзэн Баалын тахилчдын үхлийг Елиад мэдрүүлнэ гэж Иезебелийг тангараглаж байхад Елиатай хамт байсан уу? Иеремиа хар нүхэн гэрт хоригдож байхад Эзэн түүнийг мартсан уу? Эзэн тууштай гурван залуусыг галт зууханд хаяхад, Даниелыг арслангийн нүхэнд хаягдахад мартсан уу?{АМ 626.2} Aм 509.2
«Гэвч Сион «ЭЗЭН намайг хаясан. Эзэн намайг мартсан” гэв. Эх хүн хөхүүл хүүхдээ мартаж чадах уу? Төрүүлсэн үрээ энэрэхгүй байж чадах уу? Хэдийгээр тэр мартаж болох ч, Би чамайг мартахгүй. Үзэгтүн, Би алгандаа чамайг сийлсэн. Чиний хэрмүүд үргэлж Миний өмнө байдаг.” Исаиа 49:14-16. Чуулганы Эзэн «Учир нь та нарт хүрэгч нь Түүний мэлмийн цэцгийд хүрдэг» Зехариа 2:8 гэжээ.{AM 626.3} Aм 509.3
Дайснууд тэднийг шоронд хорьсон ч зүрх сэтгэлийг нь Христтэй дотно болоход саад хийж чадахгүй. Хүмүүсийн дутагдлыг хардаг сорилт бэрхшээл бүрийг мэддэг Нэгэн дэлхийн ямар ч хүчнээс илүү агуу хүчтэй. Тэнгэр элчүүд шоронгийн өрөөнүүдээр зочилж, диваажингийн гэрэл, амар тайвныг мэдрүүлнэ. Итгэгчдийн хувьд шорон нь хааны өргөө адил болж, тэнд итгэлээр баян хүмүүс амьдрах болно. Паул, Силас нар Филиппойн шоронд шөнө дунд залбирч, магтан дуулах үед диваажингийн гэрлээр гэрэлтсэн шиг шорон гэрэлтэнэ.(АМ 627.1) Aм 509.4
Бурханы хүмүүсийг хавчиж, устгахыг оролдож буй хүмүүс дээр Бурханы шүүлт бууна. Бурхан бузар муутай удаан тэвчээртэй хандсан тул бузар хүмүүс гэм нүглийг зоригтой үйлдэх болсон юм. Гэвч удаан хойшлуулсан шийтгэл заавал буух ба аймшигтай байх болно. «ЭЗЭН Перазим уулан дээр боссон шиг босож, Гибеоны хөндийд хилэгнэсэн шиг хилэгнэн, Өөрийн үйлийг, ер бусын үйлийг үйлдэнэ. Тэр Өөрийн ажил, гайхамшигт ажлыг хийнэ.» Исаиа 28:21. Нигүүлсэнгүй Бурханы хувьд шийтгэл оноох нь их тавгүй үйлс байх болно.» «Би Өөрийн амьд буйгаар тангараглая” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.» Езекиел 33:11. Эзэн бол «Өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам билээ.» Тэр энэрэл хайрыг мянган өдрийн турш хадгалж, гэмт хэрэг, гэм буруу, нүглийг уучилна. Гэсэн ч Тэр гэмтнийг шийтгэлгүй орхихгүй. Эцгүүдийн гэм бурууг гурав, дөрөв дэх үеийг хүртэл үр хүүхэд, ач нарт нь буулгадаг гэж тунхаглав.» Египетээс гарсан нь 34:6,7; Нахум 1:3. Бурхан аймшигтай боловч зөв шударга шийтгэлээрээ буруутгагдсан хуулийнхаа эрх мэдлийг сэргээнэ. Эзэний шударга ёсыг тогтоох хүсэл гэм нүгэлтэнд оноох шийтгэлийн хэмжээг тодорхойлно. Бурханы эсрэг өдүүлсэн гэм нүгэл нь хэрээс хэтрэх хүртэл Бурхан тэвчээртэй хандаж байсан ба эцэстээ нигүүлслээр шингэлээгүй дарсыг уур хилэнгийн аяганаас уух болно.{АМ б27.2} Aм 510.1
Христ ариун ордны гэмт хүмүүсийг Бурхантай эвлэрүүлэх зуучлалаа зогсооход араатны тамгыг авсан хүмүүс дээр (Илчлэлт 14:9,10) Бурханы ямар ч хольцгүй, цэвэр уур хилэн буух болно. Израильчуудыг чөлөөлөх үед Египет дээр буулгасан гамшиг Бурханы ард түмнийг чөлөөлөх үед буух болно. Энэ нь эцсийн шийтгэл байх болно. Эш үзүүлэгч энэхүү сэтгэл сэрдхийм үйл явдлыг «Эхнийх нь явж аягатайгаа дэлхий дээр асгав. Араатны тэмдэгтэй болон түүний хөрөгт мөргөсөн хүмүүст муухай, хортой яр гарав.» Тэнгис «Үхсэн хүний цус мэт болоход түүн доторх амьд юм бүхэн үхэв.” Мөн «Усны ундаргууд дээр асгасанд, тэдгээр нь цус боллоо» гэж өгүүлжээ. Эдгээр үйл явдлууд айдас хүйдэс дагуулахуйц байх ба энэ үед Бурханы шударга байдал бүрэн цагаатгагдана. Бурханы тэнгэр элч «-Өө, Ариун Нэгэн минь, Та эдгээрийг шүүсэн тул, байгаа, байсан Та зөвт юм. Яагаад гэвэл тэд ариун хүмүүсийн ба эш үзүүлэгчдийн цусыг урсгав. Та тэдэнд уулгахаар цус өгсөн. Тэднийг ингэвэл зохино» гэх болно. Илчлэлт 16:2-6. Бурханы хүмүүсийг цаазлах яг оноосон хүмүүс цус урсгасан хэргээр буруутгагдах юм. Христ Еврейчүүдийг Абелийн едрүүдззс хойших ариун хүмүүсийн цусыг урсгасан хэмээн буруутгаж байв. Учир нь тэд эш үзүүлэгчдийн аминд хүрэхээр завдаж, амийг нь хороож байсан хүмүүстэй адил зүрх сэтгэлтэй байсан юм.(АМ б27.3} Aм 510.2
Бузар хүмүүс дээр буух гамшгийн үед нар нь «Хүмүүс шатам халуунаар төөнөгдсөн» Эшлэл 8,9. Энэ аймшигтай цагийн талаар эш үзүүлэгчид «Дөрөв дэх нь аягатайгаа наран дээр асгалаа. Хүмүүсийг галаар төөнөхийг түүнд зөвшөөрчээ. Тариалангийн талбай бусниулагдаж, газар ч гашуудна. Учир нь тариа бусниулагдаж, усан үзмийн шинэ дарс ширгэн, шинэхэн тос ч хатсан юм. Тариачид аа, ичицгээгтүн. Усан үзэм тариалагчид аа, улаан буудай болон талбайн бүх модод хувхайран хатав. Хүний хөвгүүдээс баяр баясгалан алга болов. Тэр өдөр ордны дуунууд орилооноор солигдоно гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. Олон нь үхдэл болж, бүх газарт тэрээр тэднийг чимээгүйгээр гаргаж хаяна” Иоел 1:10-12,17-20; Амос 8:3 гэж зөгнөжээ. {AM 628.1} Aм 511.1
Эдгээр гамшгууд бүх дэлхийг хамрахгүй, эс тэгвээс дэлхийн бүх оршин суугчид амиа алдах болно. Гамшгууд мөхөс хүний мэдэрсэн хамгийн аймшигтай, сүрдэм байх болно. Эцсийн шүүлт дуусахаас өмнөх шийтгэлүүд Бурханы нигүүлслээ харуулж буй шүүлт байв. Христ цусаараа гэм нүгэлтнүүдийг уучлахын тулд шийтгэлээс хамгаалсаар ирсэн юм. Харин эцсийн шүүлтийн үед Бурханы уур хилэн, уучлал нигүүлсэлгүйгээр буух болно.{АМ 628.2} Aм 511.2
Тэр өдөр олон хүн удаан хугацааны туршид үзэн ядаж байсан Бурханы нигүүлслээр хамгаалуулахыг хүсэх болно. «Харагтун, Би газар дээр өлсгөлөнг илгээх өдрүүд ирж байна” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Талхаар өлсөх, усаар цангах бус, харин ЭЗЭНий үгийг сонсохын төлөө өлсгөлөн байх юм. Ард түмэн далайгаас далай уруу, умардаас бүүр дорно зүг хүртэл гэлдрэх болно. Тэд Эзэний үгийг эрэн цааш, нааш явах боловч түүнийг олохгүй.» Амос 8:11,12.{АМ б29.1} Aм 511.3
Бурханы хүмүүс жаргалтай байхгүй. Тэд хэдийгээр хавчигдаж, сэтгэлээр унаж, гадуурхагдаж, өлсөж цангах боловч амь үрэгдэхгүй. Елиагийн төлөө санаа тавьсан Бурхан золиос гаргаж буй хүүхдүүдээ орхихгүй. Хүмүүсийнхээ үсний ширхэг бүрийг тоогоор нь мэддэг Нэгэн тэдний төлөө анхаарал тавих тул Бурханы хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэхийн даваан дээр цатгагдах болно. Бузар муу хүмүүс өлсгөлөн, тахалд нэрвэгдэн үхэх бол тэнгэр элчүүд Бурханы хүмүүсийг хамгаалж, хэрэгцээг нь хангана. «Зөв шударгын замаар алхаж буй хүнд» амлалт өгөгдсөн. Түүнд талхыг нь өгч, ус нь элбэг байх болно. «Үгээгүй, ядуус ус эрсэн боловч байсангүй. Цангаснаас болж тэдний хэл хатжээ. ЭЗЭН би Өөрөө тэдэнд харуулж, Израилийн Бурхан Би тэднийг мартахгүй.» Исаиа 33:15,16; 41:17. {AM 629.2} Aм 511.4
«Хэдийгээр инжирийн мод цэцэглэлгүй, усан үзмийн мод үр жимсгүй болж, чидун модны ургац гарахгүй, талбайд ямар ч хүнс ургахгүй байсан ч, мөн хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч, би ЭЗЭНий дотор баясан хөөрч, авралынхаа Бурхан дотор баярлах” ба тэд Бурханаас эмээж «Эзэнд баяр хөөртэй хандана.» Тэд авралын Бурханд баяр талархалтай байх болно. Хабаккук 3:17,18.{АМ 629.3} Aм 511.5
-Харагтун, Израилийг хамгаалагч Тэрээр үүрэглэх ч үгүй, унтах ч үгүй. ЭЗЭН бол чамайг хамгаалагч. ЭЗЭН бол чиний баруун гар тал дахь чиний сүүдэр юм. «Өдрөөр нар ч чамайг хорлохгүй, шөнөөр cap ч хөнөөхгүй. ЭЗЭН бол чамайг хамгаалагч. ЭЗЭН бол чиний баруун гар тал дахь чиний сүүдэр юм. Өдрөөр нар ч чамайг хорлохгүй, шөнөөр cap ч хөнөөхгүй. ЭЗЭН чамайг бүх хор хөнөөлөөс сахин хамгаална. Тэр чиний сэтгэлийг сахина. Учир нь чамайг анчны урхинаас, бас үхлийн тахлаас авардаг нэгэн бол Тэр юм. Тэр чамайг өдөөрөө хучих бөгөөд Түүний жигүүр дор чи хоргодох болно. Түүний итгэлтэй байдал бол бамбай болон бэхлэлт юм. Чи шөнийн аймшгаас ч, өдөр исгэрэх сумнаас ч айхгүй. Мөн харанхуйд явагч тахлаас ч, үд дунд цөлжүүлэх мөхлөөс ч айхгүй. Мянган хүн чиний дэргэд, түмэн хүн чиний баруун гар талд унавч, энэ нь чамд халдахгүй. Чи зөвхөн нүдээрээ хараад л хорон муу хүнд өгөх хариуг үзэх болно. Учир нь чи миний хоргодох газар болох ЭЗЭНийг буюу Хамгийн Дээд Нэгэнийг орших газраа болгосон юм. Ямар ч хор хөнөөл чамд учрахгүй, ямар ч гамшиг чиний майханд ойртохгүй.» Дуулал 121:5; 91:3-10 {АМ 629.4} Aм 512.1
Дэлхийн хүмүүст Бурханы хүмүүс эрт үеийн үнэний төлөө амиа алдсан хүмүүстэй адил амиа алдах гэж байгаа мэт санагдах болно. Бурханы хүмүүс ч гэсэн Эзэн дайснуудынх нь гарт өгч, зөнд нь орхих гэж байгаа мэт санагдана. Энэ үе аймшигтай айдас хүйдэстэй байх болно. Тэд өдөр шөнөгүй Бурханы хамгаалалтыг хүсэн уйлан залбирах болно. Бузар муу хүмүүс баярлан хөөрч «Та нарын итгэл бишрэл чинь хаачив? Хэрэв та бүхэн Бурханы ард түмэн юм бол Бурхан та нарыг бидний гараас яагаад хамгаалахгүй байна вэ?” гэж тавлах болно. Гэвч Бурханы амлалтыг хүлээж буй хүмүүс тэргүүн тахилчид, удирдагчид Есүсийг Калварын загалмай дээр амь тавьж байхад, «Тэр бусдыг аварсан боловч Өөрийгөө аварч чаддаггүй. Тэр бол Израилийн Хаан. Тэр одоо загамайнаасаа бууг» Матай 27:42 гэж доромжилж байсныг санах болно. Гэвч тэд бүгд Иаковтой адил Бурханаас зуурсаар байх болно. Тэдний дүр төрх дотоод сэтгэлийнх нь тэмцлийг илтгэн харуулна. Бурханы хүмүүсийн дүр төрх цонхийсон байх болно. Гэвч тэд чин сэтгэлийн зуучлан залбирахаа зогсоохгүй. {АМ 630.1} Aм 512.2
Хэрэв хүмүүс диваажингаас үзэгдлийг харж чаддаг байсан бол Христэд итгэх итгэлээ тэвчээртэй сахиж буй хүмүүсийг агуу тэнгэр элчүүд хамгаалж буйг олж харах байв. Тэнгэр элчүүд итгэгчдийн зовлон шаналлыг өрөвдөн харж, залбирлуудыг нь сонсох болно. Тэд Бурханы хүмүүсийг хамгаал ах тушаалыг Агуу У дир д агчаас хүлээх бол но. Т энгэрлэг хамгаалагчид хэсэг зуур тэвчих шаардлагатай болно. Бурханы хүмүүс Аврагчийн уусан зовлонгийн аяганаас ууж, Түүний хүртсэн баптисмыг хүртэх ёстой. Зовж шаналсан үедээ Эзэнийг хүлээж байгаа цаг хугацаа нь залбирлын хамгийн шилдэг хариулт байх болно. Тэд Эзэний тусламжийг хүлээж байхдаа хэрэгжүүлж чадаагүй итгэл, найдвар, тэвчээрээ амьдрал дээрээ турших боломжтой болно. Гэвч сонгогдсон хүмүүсийн төлөө зовлонгийн цаг хугацааг богинохон болгоно. «Бурхан Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашхирах сонгосон хүмүүсээ өмгөөлөхгүй гэж үү? Тэр тэднийг удтал хойшлуулна гэж үү? Би та нарт хэлье. Тэр даруйд Бурхан тэднийг өмгөөлөх болно. Харин Хүний Хүү ирэхдээ, газар дээр итгэл олох олов уу?” Лук 18:7,8. Дэлхийн төгсгөл хүмүүсийн төсөөлж байснаас илүү хурдан ирэх болно. Бурхан боловсорч гүйцсэн тариагаа хураан баглаж, хогийн ургамлыг сүйрлийн галаар шатаахаар цуглуулна.{AM 630.2} Aм 512.3
Үүргээ итгэлтэйгээр гүйцэтгэгч диваажингийн харгалзагчид хүмүүст анхаарал тавина. Бурханы тушаалыг сахигчдын амийг хороох хугацаа товлох үед Бурханы ард түмний дайснууд товлосон цагаас өмнө тушаалыг биелүүлэхийг шаардах болно. Тэд цаг нь болоогүй байхад Бурханы хүмүүсийн амийг хороохыг хичээнэ. Гэвч итгэл бишрэлтэй хүнийг хамгаалж буй агуу хамгаалагчдыг сөрөх чадалтай хүн олдохгүй. Итгэгчдийг хот, тосгодоос дутааж байхад нь довтлоход тэдний эсрэг далайсан илднүүд сүрэл адил хугарах болно. Итгэгчдийг хамгаалж буй тэнгэр элч дайчны дүртэйгээр гарч ирнэ. {AM 631.1} Aм 513.1
Бурхан бүх цаг үеийн туршид ариун тэнгэр элч нараа ашиглан ард түмнээ хүнд цаг үед дэмжиж, хамгаалсаар ирсэн юм. Тэнгэрийн бүтээлүүд хүний амьдралд бодитойгоор тусалсаар байлаа. Гэрэл цацруулсан тэнгэрийн бүтээлүүд хэрэн тэнүүчилж буй үгээгүй ядуу хүний дүртэйгээр харагдаж байв. Тэнгэр элчүүд Бурханы хүмүүст хүний дүр төрхтэйгөөр үзэгддэг. Тэд үдийн наранд түүртсэн мэт царс модны дор амарч байгаагаар харагддаг. Тэд айлын гэрт уригдан, зочлуулдаг. Тэд тахилын ширээний галыг ноцоодог. Тэд шоронгийн хаалгыг онгойлгож, Эзэний зарц нарыг чөлөөлдөг. Тэд мөн диваажингийн хувцсаар хувцаслан Аврагчийн булшийг хаасан чулууг холдуулдаг байв.{АМ 631.2} Aм 513.2
Хүний дүр төрхөд хувилсан тэнгэр элчүүдийг зөвт хүмүүсийн дундаас олж болно. Тэд Содомд очсонтой адил бузар хүмүүсийн дунд айлчлан очиж, хийж буй үйлдлийг нь тэмдэглэж, Бурханы тэвчээрийн хэм хэмжээнээс давсан эсэхийг шалгана. Эзэн уучлал нигүүлсэлд баярлан хөөрдөг тул Өөрт үйлчилж буй хүмүүс дээр бууж байгаа хямралыг зогсоож, олон түмний төлөө амар тайвныг тогтооно. Гэвч Бурханыг эсэргүүцэж буй гэмт хүмүүс үзэн ядаж, доромжилж буй итгэл бишрэлтэй цөөн хүмүүсийн ачаар амь хэлтрүүлэгдэж байгаагаа ойлгодоггүй.{АМ 631.3} Aм 513.3
Дэлхийн удирдагчид зөвлөлдөж байхад тэнгэр элчүүд үгээ зүрх сэтгэлд нь хэлж байсныг тэд анзаараагүй. Хүмүүс тэнгэр элч нарыг нүдээрээ харж, тавьж буй шаардлагыг нь сонсож байсан ч саналыг нь эсэргүүцэж, тэднийг доромжилж, гар биеэрээ эсэргүүцэл үзүүлэн, тэднийг зовоон тарчлааж байв. Тэнгэр элчүүд зөвлөлийн болон шүүхийн танхимд үгээ хэлж байхдаа хүн төрөлхтний түүхийг маш сайн мэддэг, чадварлаг, уран цэцэн үгтэй өмгөөлөгчдөөс илүү гэдгээ харуулж, хавчигдаж буй хүмүүсийг өмгөөлөх чадвартай гэдгээ батлан харуулж байв. Тэд Бурханы ажилд саад болж, Түүний хүмүүсийг тарчлаан зовоохыг зорьж буй зорилгыг нь эсэргүүцэж, Бурханы хүмүүсийг бузар муугаас хамгаалж байлаа. Бэрхшээл, сэтгэлийн дарамттай цагт, «ЭЗЭНий тэнгэр элч Түүнээс эмээгчдийн эргэн тойронд байж, тэднийг авардаг байв.” Дуулал 34:7.(АМ 632.1) Aм 514.1
Бурханы хүмүүс Хааны ирэлтийн шинж тэмдгийг чин сэтгэлээсээ хүлээх болно. Харгалзагч чанга дуугаар, «Шөнийн хэдэн цаг вэ?” гэж асуухад, «Өглөө болж байна, гэвч шөнө болно” Исаиа 21:11,12 гэсэн тодорхой хариулт ирнэ. Уулын оройг нөмөрсөн үүлс дээр гэрэл туссан харагдана. Бурхан удахгүй алдрын гэрлээ тусгах болно. Зөв шударгын Нар удахгүй гэрлээ тусгана. Зөв шударга хүмүүсийн мөнхийн цаг хугацааг, бузар муу хүмүүсийн мөнхийн харанхуйг эхлүүлэхээр өглөө болон шөнийг тогтоож өгнө.” {AM632.2} Aм 514.2
Бурханаас зуурсан хүмүүс Бурханд залбирахад үл үзэгдэх ертөнцийг халхалсан хөшиг арилан алга болно. Мөнхийн амьдралын эхлэлийг бэлгэдэх диваажингийн гэрэл цацарч, тэнгэр элч нарынх шиг дуу сонсогдож, «Харьяалагддаг Эзэндээ үнэнч бай. Тусламж ирж байна” гэсэн үгс хүмүүсийн чихэнд сонсогдоно. Агуу хүчит Ялагч болох Христ туйлдсан цэргүүддээ мөнхийн алдрын титмийг гардуулна. Энэ хотын хаалганаас Түүний «Бүү ай, Би та нартай хамт байна. Би шаналлыг чинь ойлгож байна. Би зовлон гунигийг чинь үүрсэн. Та бүхэн үл ялагдах дайсантай тэмцээгүй гэдгээ ойлгоорой. Би та нарын өмнөөс тулалдсан. Та бүхэн Миний нэрээр ялалт байгуулагчид юм» гэсэн үгс сонсогдоно. {АМ 632.3} Aм 514.3
Ариун Аврагч хэрэгцээтэй цагт нь тусламжаа илгээнэ. Диваажин хүрэх зам Түүний хөлийн мөрөөр ариусгагджээ. Бидний хөлийг өвтгөж шархлуулж байгаа өргөс Түүний хөлийг ч хатгасан юм. Бидний үүрэх загалмайг Христ бидний өмнөөс үүрсэн билээ. Эзэн зүрх сэтгэлийг маань амар тайван болгохын тулд хямралд өртөхийг зөвшөөрдөг. Агуу сорилтын цаг үе Бурханы хүмүүсийн хувьд аймшигтай үйл явдлаар дүүрзи байх болно. Жинхэнэ итгэгч бүр итгэлээрээ тэнгэрт амлалтын солонго татсан байхыг харах болно. {AM 633 1} Aм 514.4
«ЭЗЭНий зольсон хүмүүс буцаж, баяртайгаар дуулан, Сион уруу ирнэ. Тэдний магнай дээр мөнхийн баяр хөөр байна. Тэд зугаа цэнгэл, баяр хөөртэй байх бөгөөд гашуудах, санаа алдах нь зугтан одно. «Би, зөвхөн Би өөрөө та нарыг Тайвшруулагч мөн. Үхмэл хүнээс айн, өвс мэт бүтээгдсэн хүний хөвгүүнээс айдаг чи хэн бэ? Тэнгэрийг дэлгэж, газрын суурийг тавигч Бүтээгч ЭЗЭНээ чи мартсан уу? Устгахад бэлэн байгаа дарлагчийн уур хилэнгээс чи өдөржингөө, бүр үргэлж айж байдаг уу? Гэвч дарлагчийн уур хилэн хаана байна вэ? Удахгүй гинжлэгдсэн нэгэн чөлөөтэй тавигдана. Тэд гянданд үхэхгүй, талхаар дутагдахгүй. Учир нь Би бол далай тэнгис болон түүний нүргээнт давалгааг хөдөлгөгч ЭЗЭН, чиний Бурхан байна. (Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН мөн.) Би тэнгэрийг байрлуулж, газрын суурийг тавин, Сионд хандан «Чи бол Миний ард түмэн” гэж айлдахын тулд Өөрийн үгийг чиний аманд тавьж, Өөрийн мутрын сүүдрээр чамайг халхалсан.» Исаиа 51:11-16.{АМ 633.2} Aм 515.1
«Тиймээс дарснаас өөр юманд согтсон, зовсон хүмүүс ээ, үүнийг сонсооч. Өөрийнхөө ард түмний төлөө тэмцэлдэгч, чиний Эзэн, чиний Бурхан ЭЗЭН үүнийг айлдаж байна. «Үзэгтүн. Би чиний гараас согтуурлын аягыг авсан. Миний хилэнгийн хул аяганаас чи дахин хэзээ ч уухгүй. «Доош хэвт. Бид чам дээгүүр алхана» гэж чамд хэлж байсан, чамайг тамлагчдын гарт Би түүнийг өгнө. Дээгүүр чинь алхагчдад чи иуруугаа газар мэт, гудамж мэт болгосон.” 21-23-р эшлэл.{АМ 633.3} Aм 515.2
Олон зууны турш Бурхан ард түмнийхээ туулах хямралыг, дэлхийн хүчнүүд тэднийг эсэргүүцэж байгааг гярхай ажигласаар ирсэн юм. Тэд олзлогдоно, хүмүүстэй адил өлсөж, хүчирхийлэлд автан амиа алдах айдаст автах болно. Гэвч Израильчуудын төлөө Улаан Тэнгисийг хуваасан Ариун Нэгэн агуу хүч чадлаа харуулж, ард түмнээ чөлөөлнө. «Би Өөрийн эзэмшлийг байгуулах өдөр тэд Минийх байх болно. Өөрт нь үйлчилдэг хүүгээ хүн өршөөдгийн адил Би тэднийг өршөөх болно” гэж түмэн цэргийн Эзэн айлдаж байна” Малахи 3:17. Эрт цагийн Христэд итгэгчдийн цус урсахад олон хүн итгэлтэй болдог байсан бол дэлхийн сүүлчийн үед итгэгчид амиа алдахад өөр байна. Тэдний итгэл бишрэл бусдыг үнэнд итгүүлэх зорилготой байхгүй. Учир нь зөрүүд хүмүүс уучлалын давлагааг дахин ирэхээргүй болтол буцаан түрсэн юм. Зөв шударга хүмүүс дайсныхаа гарт орж, амь алдахад харанхуйн ханхүү ялалт байгуулж байгаа мэт харагдана. Дуулаач, «Учир нь зовлонгийн өдөр Тэр намайг Өөрийн асарт даллах болно. Өөрийн майхны нууц газарт Тэр намайг нуух болно. Тэр намайг хадан дээр гаргана” Дуулал 27:5 гэжээ. Христ «Миний ард түмэн ирцгээ. Өрөөндөө ороод хаалгаа хаагтун. Уур хилэн өнгөртөл, түр зуур нуугдагтун. Учир нь ЭЗЭН дэлхийн оршин суугчдыг нүглийнх нь төлөө шийтгэхээр Өөрийнхөө газраас ирэх гэж байна. Дэлхийн асгарсан цусыг илчлэн, алагдагсдыг дахин далдлахгүй» Исаиа 26:20,21 гэж тунхаглана. Есүсийн ирэлтийг тэвчээртэйгээр хүлээж, амийн номонд нэрээ бичүүлсэн хүмүүс сүр алдартайгаар аврагдах болно. {AM 634.1} Aм 515.3