Агуу Мэтгэлцээн
24—Ариунаас Ариун Газарт
1844 оны СЭТГЭЛЭЭР унасан үйл явдлын нууцыг тайлах гол түлхүүр .нь Ариун ордны талаар судалгаа хийх явдал байв. Энэ ойлголт Бурхан, агуу Адвент хөдөлгөөнийг удирдаж байсныг гэрчилсэн төдийгүй тэдний цаашдын үүргийг зааж сурган, хоорондоо холбоотой нийцтэй үнэний тогтолцоог нээж өгсөн юм. Энэ судалгаа нь Түүний хүмүүсийн эзлэх байр суурь, үйлсийг тодорхой болгож өгсөн билээ. Есүсийн дагалдагчид шаналж, цөхөрсөн аймшигт шөнийг өнгөрөөгөөд «Эзэнийг хараад ихэд» баярласантай адил Есүсийн дахин ирэхийг итгэлтэйгээр хүлээж байсан хүмүүс бас маш их баяртай болсон юм. Тэд Есүсийг зарц нартаа шагналаа өгөхөөр алдраа гэрэлтүүлэн үзэгдэнэ гэж найдаж байлаа. Гэтэл найдвар нь тасарч Есүст итгэх итгэлээ алдах шахсан тэд Мариатай адил уйлан «Тэд Эзэнийг минь авчихсан байна. Тэд түүнийг хаана тавьсныг би мэдэхгүй» хэмээцгээж байв. Удахгүй хааны алдраа дуурсган, ирэх гэж буй Есүс бол Ариунаас ариун газарт байгаа Тэргүүн Тахилч болохыг тэд олж харсан ба ордны үнэн өнгөрсөн, одоо, ирээдүйг нь гэрэлтүүлж өгчээ. Тэд Бурхан хүмүүсээ мэргэн ухаанаараа маргаангүйгээр удирдаж байсныг мэдэж авсан юм. Тэд анхны дагалдагчид адил тунхаглаж байсан мэдээгээ ойлгоогүй боловч Бичээс алдаа мадаггүй болохыг ойлгожээ. Тэд дахин эрэлтийг тунхаглан, Бурханы зорилгыг биелүүлж байсан нөр их хөдөлмөр нь Эзэний хувьд хоосон зүйл байгаагүй юм. «Амьд найдвар уруу» дахин төрсөн итгэгчид үгээр хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөртэй болцгоов. ^4231} Даниел 8:14 дээрх «Хоёр мянга гурван зуун өглөө ба үдшийн туршид тэгсний дараа ариун газар зохистойгоор дахин сэргээгдэнэ” гэсэн эш үзүүллэг болон анхны тэнгэр элчийн «Бурханаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө. Яагаад гэвэл түүний шүүх цаг ирчхээд байна” гэсэн мэдээ Христийн хүмүүсээ аварч, бузар муу хүмүүсийг сөнөөхөөр дахин ирэх бус харин шүүлт явуулахаар хамгийн ариун газар луу орсныг зааж байв. Эш үзүүллэгийн цаг хугацааг тооцоход алдаа гарсан бус харин хоёр мянга гурван зуун өдрийн дараа ямар үйл явдал болохыг буруу ойлгосонтой холбоотой байв. Энэ буруу ойлголтоос болж итгэгчид сэтгэлээр унасан ба эш үзүүллэгийн зөгнөлд сэтгэлээр унах явдал тохионо гэж Бичээст амласны дагуу биеллээ олсон юм. Дахин ирэлтийг хүлээгчид найдлага тасран, гашуудаж байсан ч Бичээст зөгнөн хэлсний дагуу Эзэнийг зарц нартаа шагналаа өгөхөөр ирэхээс өмнө тохиолдох үйл явдал биелсэн юм. {AM 424.1} Aм 343.1
Христ хүмүүсийн найдаж байснаар дэлхий дээр ирэх бус харин зөгнөлийн дагуу тэнгэрийн Бурханы ариун ордны ариунаас ариун газарт шилжин орсон юм. Эш үзүүлэгч Даниел тэр цаг үед Есүс эртний нэгэн дээр очих тухай «Би шөнийн үзэгдлийг харсаар байсан бөгөөд, Харагтун, Хүний хүү шиг Нэгэн тэнгэрийн үүлсийг хөлөглөн ирж” дэлхийд бус харин «Эртний Нэгэнд очоод, Түүнд бараалхав” гэж зөгнөсөн байдаг. Даниел 7:13. {АМ 424.2} Aм 344.1
Энэ тухай эш үзүүлэгч Малахи «Та нарын хайдаг Эзэн гэнэт Өөрийн сүмд ирэх болно. Тэр ч байтугай та нарын баярлан таашаах гэрээний Элч, харагтун! Тэр ирж байна” гэж зөгнөжээ. Малахи 3:1. Эзэн сүмдээ залран ирэх нь Түүний ард түмний хувьд гэнэтийн санаандгүй үйл явдал байв. Тэд түүнийг ирнэ гэж хүлээгээгүй. Тэд түүнийг дэлхий дээр «Бурханыг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайн мэдээг дагадаггүй хүмүүсээс өшөө авахаар” (2 Тесалоник 1:8) ирнэ гэж найдаж байлаа. {АМ 424.3} Aм 344.2
Үнэхээр, хүмүүс Эзэнтэйгээ уулзахад бэлэн бус байсан ба бэлтгэлээ хангах шаардлагатай байв. Тэдэнд гэрэл өгөгдөж, тэдний анхаарал тэнгэр дэх Бурханы ариун ордонд хандаж, Тэргүүн тахилчийн тэнгэрийн үйлчлэлд итгэж найдах үедээ шинэ үүргээ ухамсарлах шаардлагатай байлаа. Сүм өөр анхааруулга, сануулгыг дэлхийд тунхаглах ёстой байв. {AM 424.4} Aм 344.3
Энэ тухай эш үзүүлэгч «Гэвч түүний ирэх өдрийг хэн тэсвэрлэж чадах вэ? Түүнийг үзэгдэхэд хэн зогсож чадах вэ? Учир нь тэр цэвэршүүлэгчийн гал шиг, угаагчийн саван шиг юм. Тэр мөнгийг хайлуулагч ба цэвэршүүлэгч мэт сууж, Үерийн хөвгүүдийг цэвэршүүлэх болно. Тэр тэднийг алт ба мөнгө шиг цэвэршүүлнэ. Тэгснээр тэд зөв шударга байдал дотор Эзэнд өргөлүүдийг өргөх юм» хэмээжээ. Малахи 3:2,3. Тэнгэр дэх ариун ордонд гүйцэтгэж байгаа зуучлал төгсөхөд дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс Бурханы өмнө ямар ч зуучгүй зогсох ёстой байв. Түүнээс гадна нүглээс тахилын цусаар цэвэршүүлэгдсэн толбогүй зан чанартай байх ёстой. Тэд Бурханы нигүүлсэл, тууштай зүтгэлээрээ бузар муутай хийж буй дайнд ялалт байгуулах ёстой. Шүүх ажиллагаа тэнгэрт явагдаж, нүгэлдээ гэмшсэн итгэгчдийн нүд ариун газраас цэвэршүүлэгдэхийн зэрэгцээ дэлхий дээрх хүмүүсийн гэм нүглийг зайлуулах, Бурханы ариусгалын онцгой ажил хэрэгжих ёстой. Энэ үйл ажлын талаар Илчлэлт 14-р бүлэгт тодорхой дурдсан байна.{АМ 425.1} Aм 344.4
Бурханы даалгасан ажил хэрэгжсэний дараа Христийн дагалдагчид Түүний ирэлтэд бэлэн болох болно. «Тэгээд Иуда ба Иерусалимын өргөл нь эртний өдрүүдийнх шиг, урьдын жилүүдийнх шиг Эзэнд тааламжтай байх болно.» Малахи 3:4. Ийнхүү Эзэн дахин ирэхдээ «Ямар ч толбогүй, ямар ч үрчлээсгүй бөгөөд тиймэрхүү ямар ч зүйлгүй” (Ефес 5:27) сүмээ хүлээн авах болно. Сүм «Үүрийн туяа мэт өссөн, тэргэл саран мэт үзэсгэлэнтэй, наран мэт цэвэр, тугт цэргүүд мэт айдас төрүүлэм» (Соломоны Дуун 6:10) харагдах болно.{АМ 425.2} Aм 345.1
Малахи Эзэн сүмдээ залран ирэхээс гадна Түүний шүүх шийдвэрээ хэрэгжүүлэхээр дахин ирэх тухай зөгнөсөн байна. «Дараа нь шүүлтийг хийхээр би та нарт ойртох болно. Би мэргэлдэг хүмүүс, садарлагчид, хуурамчаар тангараглагчид, хөлсний ажилчны хөлсийг нь луйвардагч, бэлэвсэн эмэгтэй ба өнчин хүүхдийг дарлагчид, харь хүнийг дарамталдаг хүмүүс болон надаас эмээдэггүй хүмүүсийн эсрэг шуурхай гэрч байх болно гэж түмэн цэргийн Эзэн айлдаж байна.» Малахи 3:5. Иуда энэ үзэгдлийн талаар «Харагтун. Эзэн мянга мянган ариун нэгэнтэйгээ ирэв. Энэ нь бүгдийн дээр шүүх ажиллагаа явуулж бүх бурханлаг бусчуудыг бурханлаг бус замаар үйлдсэн бүх бурханлаг бус үйлсээр нь ... буруутгахын тулд юм» гэж бичжээ. Иуда 14,15. Есүсийн дахин ирэлт болон Эзэний сүмдээ залран ирэх үйл явдлууд нь тус тусдаа ялгаатай үйл явдлууд ЮМ. {AM 425.3} Aм 345.2
Бидний тэргүүн тахилч Христ ариунаас ариун газарт орж ариун ордныг цэвэршүүлэхээр ирэх талаар Даниел 8:14 дээр өгүүлжээ. Даниел 7:13 дээр хүний хүүг эртний нэгэнд очих тухай дурдсан байна. Малахи эш үзүүлэгч Эзэн сүмдээ залран ирнэ гэсэн зөгнөл дээрх үйл явдлыг хэлсэн ажээ. Үүнийг Матай 25-р бүлэг дээрх Христийг хуриманд ирэх хүргэн хүү адил бэлгэдэн харуулжээ.{АМ 42б.1} Aм 345.3
1844 оны зун болон намар «Хараач, Хүргэн ирлээ” гэсэн тунхаглал хийгджээ. Ухаалаг болон мунхаг охидоор төлөөлүүлсэн хоёр төрлийн хүмүүс тэр үед тодорхой болсон юм. Нэг хэсэг нь Эзэний ирэхийг баярлан хүлээж түүнтэй уулзах бэлтгэлээ хичээнгүйлэн базааж байсан бол нөгөө хэсэг нь айдаст болон сэтгэлийн хөөрөлд автан үнэний онолд сэтгэл ханаад, Бурханы уучлал, нигүүлслийг аваагүй байв. Сургаалт үлгэрт хүргэн ирэх үед «Бэлэн болсон хүмүүс хүргэний хамт хуримын найрт орсон.» Хүргэн хурим болохоос өмнө ирэх ёстой байв. Хурим нь Христ хаанчлалаа хүлээн авахыг бэлгэдэж байна. Хаанчлалын нийслэл, төлөөлөл болсон ариун хот шинэ Иерусалимыг «Хурганы эхнэр болох сүйт бүсгүй» хэмээн нэрлэжээ. Тэнгэр элч Иоханд хандан «Нааш ир. Би чамд хурганы эхнэр болох сүйт бүсгүйг үзүүлье” гэсэн байдаг. Тэр үед эш үзүүлэгч «Тэр намайг сүрлэг өндөр уулан дээр сүнс дотор аваачаад Бурханаас гарч тэнгэрээс буун ирж буй ариун хот Иерусалимыг үзүүллээ» гэж бичжээ. Илчлэлт 21:9,10. Сүйт бүсгүй ариун хот болон хүргэнийг угтахаар цугласан охидоор сүмийг бэлгэдэж байв. Илчлэлт номонд Бурханы хүмүүсийг хуримын зоогонд уригдсан зочид хэмээн тодорхойлжээ. Илчлэлт 19:9. Хэрэв тэд зочид юм бол сүйт бүсгүй гэж тооцогдох боломжгүй. Эш үзүүлэгч Даниел Христ эртний нэгнээс «Эрх мэдэл, сүр жавхлан ба хаанчлалыг хүлээж авах болно гэж зөгнөсөн юм. Тэрээр хаанчлалынхаа нийслэл шинэ Иерусалимыг «Нөхөртөө очихоор гоёсон сүйт бүсгүй мэт” хүлээн авах болно. Даниел 7:14; Илчлэлт 21:2. Тэрээр хаанчлалыг хүлээн аваад хурганы хуримын зоогонд «Абрахам, Исаак болон Иаков нартай хамт» түүний хаанчлалын ширээнд суух хүмүүсээ аврахын тулд яруу алдраа гэрэлтүүлэн, хаадын Хаан эздийн Эзэн болж залран ирнэ. Матай 8:11; Лук 22:30.{АМ 426.2} Aм 345.4
1844 оны зун тунхагласан «Хараач, хүргэн ирлээ” гэсэн мэдээ олон мянган хүнд Эзэн удахгүй дахин ирэх найдварыг өгсөн юм. Товлосон цаг болоход хүргэн хүмүүсийн найдаж байснаар дэлхийд бус харин хаанчлалаа хүлээн авахаар хуримандаа буюу эртний нэгэн дээр очсон ажээ. «Бэлэн болсон хүмүүс, хүргэний хамт хуримын найрт оров. Тэгээд хаалгаа хаажээ.” Бурханы хүмүүс хуриманд биеэрээ оролцоогүй. Учир нь хурим тэнгэрт болсон бөгөөд тэд дэлхий дээр байжээ. Христийн дагагчид «Хуримын найраас эргэн ирэх Эзэнээ хүлээх» (Лук 12:36) ёстой. Бурханы хүмүүс түүний үйлчлэлийн талаар мэдээлэлтэй болж, Бурханы өмнө очиход нь Түүнийг итгэлээрээ дагах ёстой. Ийм учраас Бурханы хүмүүс хуриманд явсан гэж тооцогдсон юм. {AM 427 1} Aм 346.1
Сургаалт үлгэр дээр тосоо дэнлүүтэй хамт базаасан хүмүүс хуриманд оролцдог. Бичээсээс үнэний мэдлэгийг олж авсан хүмүүс Бурханы сүнс болон уучлал нигүүлслийг авсан байв. Тэд гашуун сорилтоор дүүрсэн шөнө тэвчээртэйгээр байж, илүү гэрлийг авахын тулд Библиэ судалжээ. Тэд тэнгэрийн ариун ордонд Аврагч үйлчлэлийг эхлүүлсэн тухай олж мэдээд, Христийг бидний талаар Бурханы өмнө эцсийн зуучлалаа хийж дуусгах үйлчлэлээ гүйцээгээд хаанчлалаа хүлээн авах хүртэл Түүнийг итгэлээрээ дагана. Ийм хүмүүс бүгд хуриманд явж байгаа хүмүүсийн бэлгэдэл юм. {АМ 427.2} Aм 346.2
Матай 22-р бүлэг дээрх сургаалт үлгэрт хуримын тухай бэлгэдэл ашиглагддаг бөгөөд хуримын өмнө шүүлт болж байгааг тун тодорхой харуулжээ. Хурим болохоос өмнө хаан, зочид хурганы цусаар угааж цагаан болгосон зан чанарыг бэлгэдсэн хуримын хувцас өмссөн эсэхийг шалгахаар оржирнэ. Матай 22:11; Илчлэлт 7:14. Зохисгүй хүмүүсхөөгдөж, харин хуримын хувцас өмссөн нь Бурханд хүлээн зөвшөөрөгдөж түүний хаанчлалд орж, түүний хаан суудал дээр залрах ёстойд тооцогдоно. Бурханы хаанчлалд хэн бэлэн байгааг тодорхойлох зан чанарыг шүүх ажиллагаа бол тэнгэр дэх ариун ордны сүүлчийн үйлчлэл болон сүүлчийн шүүлт билээ. (AM 428 1) Aм 346.3
Сүүлчийн шүүлт дуусах үе буюу цаг үеийн туршид Христийн дагалдагчид гэж тооцогдох хүмүүс шүүгдэж, эцсийн шийдвэр гарах үед аврагдах боломж дуусгавар болж, өршөөлийн хаалга хаагдана. «Бэлэн болсон хүмүүс хүргэний хамт хуримын найрт оров. Тэгээд хаалгаа хаажээ» гэсэн ганц богино өгүүлбэр Аврагчийн эцсийн үйлчлэл хүний авралын төлөөх агуу үйлс төгсөх цаг хугацаатай болохыг танилцуулж байна. {АМ 428.2} Aм 347.1
Бид дэлхийн ариун ордны үйлчлэл нь тэнгэрийн ариун ордны үйлчлэлийн загвараар явагддаг гэдгийг судалсан. Тэргүүн тахилч Эвлэрүүлгийн өдөр хамгийн ариун газарт орох үед ариун ордны эхний үйлчлэл дуусжээ. Бурхан «Түүнийг ариунаас ариун газарт эвлэрүүллийг хийхээр дотогш орох үед нь ... хэн ч хурлын майханд байх ёсгүй” гэж тушаасан. Левит 16:17. Түүнчлэн Христ ариунаас ариун газарт эвлэрүүллийн үйлчлэл хийхээр орохдоо ариун ордонд явуулж байсан үйлчлэлээ дуусгажээ. Харин ариун ордны үйлчлэл төгсөхөд ариунаас ариун ордны үйлчлэл эхэлнэ. Дэлхий дээрх бэлгэдлийн үйлчлэл хийж байгаа тэргүүн тахилч Эвлэрүүллийн өдөр ариун ордноос ариунаас ариун ордон руу орохдоо чин үнэнээр гэм нүглээ гэмшсэн бүх Израильчуудын гэм нүглийн тахилын цусыг Бурханы өмнө авчирдаг байв. Үүнтэй адил Христ бидний төлөө зуучлал хийж дуусаад, ариун ордны эхний үйлчлэлээ төгсгөсөн боловч гэм нүгэлтнүүдийн төлөө Эцэгийн өмнө цусаараа өмгөөлөх дараагийн үйлчлэлдээ орсон байна.(АМ 428.3) Aм 347.2
1844 онд Адвентистууд энэ сэдвийг ойлгоогүй байлаа. Аврагчийг ирнэ гэж хүлээж байсан цаг хугацаа биелэлгүй өнгөрсний дараа ч гэсэн Түүнийг удахгүй ирнэ гэж итгэсээр байв. Тэд тун ноцтой хямрал буюу хүний төлөө Бурханы өмнө хийх Христийн зуучлал дууссан гэж ойлгож байлаа. Тэд хүнийг аврах боломж Эзэний тэнгэрийн үүлэн дээр залран ирэх үйл явдлаас өмнө дуусна гэдгийг Библиэс тодорхой судалсан. Хүмүүс өршөөлийн хаалгыг эрж хайж, тогшин хашхирсан боловч онгойхгүй цаг үе ирнэ гэдэг нь Бичээст тодорхой бичигдсэн билээ. Тэд Эзэн ирнэ хэмээн найдаж байсан цаг хугацаа нь Түүнийг ирэхийн өмнө авралын хаалга хаагдах үеийн эхлэл мөн үү, биш үү гэсэн асуулттай байв. Удахгүй шүүлт болно гэж анхааруулсан итгэгчид дэлхийг аврах ажил дууссан гэж үзээд, гэм нүгэлтнүүдийн авралын төлөө санаа зовохоо больжээ. Итгэл бишрэлгүй хүмүүсийн Бурханыг басамжилсан, эрээ цээргүй доромжлол тэдэнд Бурханы өршөөлөөс татгалзсан хүмүүс Бурханы сүнсийг мэдрэхээ больдгийн баталгаа болж байв. Энэ бүхэн тэдэнд аврагдах боломж дууссан буюу «Өршөөлийн хаалга хаагдсаныг баталгаажуулж өгсөн мэт байв.{АМ 429 1} Aм 347.3
Гэвч ариун ордны тухай судалснаар нөхцөл байдал илүү тодорхой болов. Хоёр мянга гурван зуун өдрийн төгсгөл буюу 1844 онд ноцтой хямрал болно гэсэн тэдний ойлголт зөв байв. Хүмүүсийн арван найман зууны туршид Бурханаас өршөөл, уучлал, итгэл найдвараа олж авч байсан хаалга хаагдсан нь үнэн боловч Христийн ариунаас ариун ордонд дахь зуучлалаар гэм нүглээ уучлуулах өөр хаалга нээгдсэн байна. Түүний үйлчлэлийн нэг хэсэг дууссан нь өөр үйлчлэлд байраа тавьж өгөх зорилготой байв. Христийн гэм нүгэлтний төлөө үйлчилж байгаа тэнгэрийн ариун ордны өөр «Хаалга нээлттэй» байв.{АМ 429.2} Aм 348.1
Илчлэлт номонд тухайн үеийн сүмд хандан хэлсэн Христийн үг биелжээ. «Нээхэд нь хэн ч хаахгүй, хаахад нь хэн ч нээхгүй, Давидын түлхүүртэй, үнэн бөгөөд ариун Нэгэн үүнийг айлдаж байна. «Би чиний үйлсийг мэднэ. Харагтун, хэн ч хааж үл чадах нээлттэй хаалгыг Би чиний өмнө тавьсан” гэжээ. Илчлэлт 3:7,8.{АМ 430.1} Aм 348.2
Эвлэрүүллийн агуу үйлчлэлд Есүсийг итгэлээрээ дагасан хүмүүс Есүсийн явуулж байгаа зуучлалын үр дүн бөгөөд энэхүү үйлчлэлийг танилцуулагч үнэний гэрлээс татгалзсан хүмүүс ямар ч үр дүн хүртэхгүй. Христийг анх ирэхдээ илгээсэн үнэний гэрлийг хүлээж аваагүй, Түүнийг дэлхийн Аврагч гэдэгт итгэхийг хүсээгүй Иудейчүүд уучлал өршөөлийг хүртэж чадаагүй. Есүс дээш өргөгдөн, дагалдагчдадаа зуучлалынхаа ивээлүүдийг цутгаж өгөхөөр урсгасан цусаараа тэнгэрийн ариун ордонд орж байх үед Иудейчүүд хэрэгцээгүй болсон тахил болон өргөлүүдээ өргөсөөр харанхуйд хоцорчээ. Ариун ордны бэлгэдэл болон сүүдэр цаашид шаардлагагүй болжээ. Урьд өмнө хүмүүсийн Бурханд хүрдэг байсан үүд хаалга дахин нээгдэхгүй боллоо. Иудейчүүд түүнийг таньж мэдэж болох байсан цорын ганц зам болох Аврагчийг эрж хайхаас татгалзсан юм. Тэд Бурхантай ямар ч харилцаагүй болов. Тэдний өмнө хаалга хаагджээ. Иудейчүүд Христ жинхэнэ тахил Бурханд зуучлах цорын ганц зууч болохыг таньж мэдсэнгүй. Тиймээс тэд Есүсийн зуучлалын үр шимийг хүртэж чадаагүй юм. {АМ 430.2} Aм 348.3
Үл итгэгч Иудейчүүдийн нөхцөл байдал нь Тэргүүн тахилчийн уучлал өршөөлийг санаатай үл хайхардаг, тоомжиргүй, итгэлгүй Христэд итгэгчдийн үнэн дүр төрхийг дүрслэн харуулдаг юм. Дэлхий дээрх ариун ордны үйлчлэлд тэргүүн тахилч ариунаас ариун ордонд ороход бүх Израильчууд ариун ордныг тойрон цуглаж, таслагдахгүйн тулд гэм нүглээ уучлуулахын тулд гүн хүндэтгэлтэйгээр Бурханы өмнө зүрхээ даруусгадаг байв. Тэгвэл жинхэнэ Эвлэрүүллийн өдөр амьдарч байгаа бид Тэргүүн тахилчийн үйлчлэлийг хэр сайн ойлгож, ямар үүрэг шаардагдаж байгааг мэдэх шаардлага бий юу? {АМ 430.3} Aм 348.4
Хүмүүс нигүүлслээр дамжуулан Бурханы илгээсэн анхааруулгыг шийтгэл хүртэхгүйгээр үл ойшоож чадахгүй. Ноагийн өдрүүдэд Бурхан хүмүүст анхааруулга өгсөн бөгөөд тэдний аврал анхааруулгын мэдээнд хэрхэн хандахаас шалтгаалж байв. Анхааруулгыг үл ойшоосон учир Бурхан гэмт хүн төрөлхтөнд мэдрэгдэхээ больж хүмүүс үерийн усанд мөхсөн билээ. Абрахамын цаг үед Содомын гэм буруутай хүмүүст өгсөн өршөөл төгсгөл болж, Лотын эхнэр, хоёр хүүхдээс бусад ер нь бүх хүмүүс тэнгэрээс бууж ирсэн галд өртөж сүйрчээ. Христийн өдрүүдэд ч гэсэн ийм байх болно. Бурханы Хүү тэр үеийн үл итгэгч Иудейчүүдэд хандан «Гэр чинь та нарт хоосон үлдэж байна” хэмээсэн байна. Матай 23:38. Эцсийн едрүүдзд хязгааргүй хүчтэй Бурхан болон аврагдахын тулд үнэнийг хайрлаагүй хүмүүсийн талаар «Тиймээс Бурхан тэдний дээр төөрөгдлийн ажиллагааг илгээдэг. Тэгээд тэд худал хуурмагт итгэх болно. Ингэснээр үнэнд итгээгүй, харин бузар мууг таалсан бүх хүн яллагдах юм» гэжээ. Тесалоник 2:10-12. Хүмүүс Бурханы үгнээс татгалзах үед Бурхан сүнсээ татан авч, тэднийг хайрлаж буй төөрөгдөл дотор нь орхидог. {АМ 431.1} Aм 349.1
Гэвч Христ хүний төлөө зуучилсаар байгаа бөгөөд үнэнийг эрж хайсан хүмүүст гэрэл өгөгдөнө. Үүнийг Адвентистууд анх ойлгоогүй байсан ч үнэн байр суурийг тодорхойлогч Бичээсүүдийг судлах үед ойлгомжтой болсон юм.{AM 431.2} Aм 349.2
1844 оны товлосон цаг хугацаа өнгөрч, Адвент итгэлдээ үнэнч үлдсэн хүмүүст үлэмж сорилтийн цаг иржээ. Тэд жинхэнэ байр сууриа тодорхойлохоор судалгаа хийж, тэнгэрийн ариун ордноос олж авсан үнэний гэрэл тэдний сэтгэлд цорын ганц тайтгарал болсон юм. Зарим нь эш үзүүллэгийн товлосон цаг хугацаанд итгэхээ больсон ч Адвент хөдөлгөөнийг Ариун Сүнс удирдаж байсан гэдэгт бат итгэлтэй байлаа. Тэд Бурханы хүслийг мэдэхээр хүлээн, ажиглан залбирч байхдаа агуу Тэргүүн Тахилч үйлчлэлийнхээ дараагийн шатанд орсныг мэдсэн бөгөөд түүнийг итгэлээ дагаснаар сүмд өгсөн эцсийн цаг үеийн үүргээ олж харсан юм. Тэд анхны болон хоёр дахь тэнгэр элчийн мэдээг илүү тодорхой ойлгож, улмаар Илчлэлт 14-р бүлэг дээрх гурав дахь тэнгэр элчийн чухал мэдээг хүлээн авч, дэлхийд тунхаглах бэлтгэлээ хангасан билээ.{АМ 431.3} Aм 349.3