Хүүхдийн Хүмүүжил
Гучин Есдүгээр Бүлэг - Хүсэл Бол Амжилтанд Нөлөөлөх Хүчин Зүйл
Хүүхэд Бүр Хүслийн Хүч Чадлыг Ойлгох Ёстой.— Хүсэл бол хүний бүх авъяас чадвар нэгтгэдэг удирдах хүч чадал юм. Хүсэл бол дуршил юм уу тэмүүлэл биш харин хүний хөвгүүдийг Бурханд дуулгавартай байх эсэхийг нь шийдвэрлэх хүч чадал юм. (хх 209.1) XX 221.1
Хүүхэд бүр хүсэд мөрөөдлийн жинхэнэ хүч чадлыг ойлгох ёстой. Энэхүү чадварт ямар их хариуцлагтай хандах ёстойг хүүхэддээ ухааруулах ёстой. Хүсэл бол шийдвэр гаргах, сонголт хийх хүч чадал юм. (хх 209.2) XX 221.2
Хүслээ Бурханд Тавьж Өгөх Үед Амжилт Ирдэг.— Ухамсартай хүн бүхэнд зөвийг сонгох хүч чадал бий. Амьдралын асуудал бүрт Бурханы үг «хэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр сонго” гэж захиж байдаг (Иошуа 24:15). Хүн бүр хүслээ Бурханы хүслийн өмнө сөгдүүлж, Түүнийг хүндэтгэхээр сонгон, тэнгэр элч нартай холбогдож чадвал бузар мууг үйлдэхэд юу ч уруу татаж чадахгүй. Залуу хүн бүрт, хүүхэд бүрт Бурханы тусламжтайгаар хүндэтгэл хүлээхүйц зан чанарыг төлөвшүүлж, үр дүнтэй амьдралаар амьдрах хүч чадал бий. (ХХ 209.3) XX 221.3
Хүүхдээ өөрийгөө захирах чадварт сургаж чадсан эцэг эх болон багш нар ажилдаа хамгийн өндөр үр бүтээлтэй байсан гэсэн үг тэд үргэлж амжилтанд хүрэх болно. Өнгөцхөн харсан хүнд түүний ажил хамгийн сайнд тооцогдохгүй, хүүхдийнхээ оюун ухаан, хүсэл зорилгыг гартаа бүрэн оруулсан хүнийхээс илүү биш юм шиг санагдаж болох боловч тухайн хожмын амьдрал илүү үр дүнтэй хүмүүжлийн арга барил байсан нь харагдах болно. (хх 209.4) XX 221.4
Хүүхдийн Хүсэл Зоригийг Бүү Мохоо, Харин Чиглүүл.—Хүнд хүсэл зориг бүхэн дүүрнээр хэрэгтэй байдаг тул хүсэл зоригийн хүч чадлыг гамнаж, зөв зохистойгоор удирд. Үүнд нандин эрдэнэ мэт ухаалаг, эелдэгээр ханд. Хүсэл зоригийг бүү няцаа, харин үг болон үйлдлээрээ хүүхдийг хариуцлага хүлээх насанд хүртэл нь ухаалгаар удирдан, хэвшүүл. (ХХ 210.1) XX 222.1
Хүүхдүүд багаасаа хүсэл зоригоо эцэг эхийнхээ хүсэл, эрх мэдэлд захируулж сурах ёстой. Энэхүү сургамжийг хүүхдүүддээ зааж буй эцэг эхчүүд үнэндээ тэднийг Бурханы хүсэлд захирагдан, Түүний тушаалуудыг биелүүлэхэд сургаж, тэднийг Христийн гэр бүлийн гишүүн болоход тэнцүүлж буй хэрэг юм. (хх 210.2) XX 222.2
Няцаалгүй, Чиглүүлэх Естой.—Хүүхдийн хөгжлийг шаардлагагүй хориг тавин сааруулалгүй удирдахыг эцэг эх болон багш нарын аль аль нь судлах хэрэгтэй. Хэтэрхий их хориг тавих нь хориг огт тавихгүйтэй адил муу үр дагавартай. Хүүхдийн «хүслийг мохоох» оролдлого бол том алдаа. Хүүхэд бүрийн оюун ухаан өөр өөр байдаг бөгөөд гадаад байдлаараа дуулгавартай мэт харагдавч зүрх сэтгэлдээ улам бүр дайсагнах сэтгэлтэй олон хүүхдүүд байсаар байна. Эцэг эх болон багш нар ч хүүхдэд хор хөнөөлгүй байхын тулд удирдагыг амжилттайгаар гартаа оруулсан байх хэрэгтэй. (XX 210.3) XX 222.3
Зарим сурагчид бусадтай харьцуулахад хүслээ захируулахдаа хэцүү байдаг тул багш аль болох биелүүлэхэд амархан шаардлага тавих ёстой. Хүслийг залж, хэвшүүлэх ёстой болохоос үгүйсгэж, няцаах ёсгүй. (хх 210.4) XX 222.4
Удирд, Харин Хэзээ ч Бүү Жолоод.—Асарч байгаа хүүхдүүддээ болон өөртөө бие даах боломжийг өг. Тэднийг байнга удирдан чиглүүл, харин хэзээ ч бүү жолоод. (хх 210.5) XX 222.5
Хүслийг Дасгалжуулснаар Оюун Ухаан Тэлж, Хүчирхэгждэг.—Хүүхдийг ... өөрийн гэсэн ямар ч хүсэл зорилгогүй болгон хүмүүжүүлж болох юм. Хүүхдийн хувийн зан чанар асран хамгаалж буй хүндээ уусаж, хүсэл нь бүхэлдээ багшийнхаа эрхшээлд орсон байж болно. Ингэж хүмүүжсэн хүүхдүүд ямагт ёс суртахууны хүч чадлын хувьд сул дорой, хувийн үүрэг хариуцлага султай хүмүүс болон хүмүүждэг. Тэд ухамсар, зарчмыг дагаж суралгүй, хүслээ бусдаар захируулж заншсан учир, оюун ухаан нь өргөжин тэлж, хүчирхэгжих хэмжээнд өдөөгддөггүй аж. Тэд өөрсдийн өвөрмөц зан чанар хийгээд оюуны чадавхийн дагуу удирдуулж, хэрэгтэй үед бүх хүч чадлаа дайчилж сурдаггүй. (ХХ 210.6) XX 222.6
Хүсэл Зөрчилдөх Үед.—Хэрэв эх нь хүүхдээ зөрүүд зантайг ойлгосон бол үүргээ ухамсарлдаг юм бол зөрүүд зан өөрөөс нь өвлөгдсөнийг ухаарах ёстой. Тэрээр хүүхдийнхээ хүслийг мохоох ёстой гэж бодохгүй. Эхийнх нь хатуу шийдэмгий зан хүүхдийнхээ гөжүүд зантай тохирч, эхийнх нь бат, хэрсүү хүсэл хүүхдийнхээ ухамсаргүй хүсэлтэй нийцэх үе байдаг бөгөөд эх нь нас, туршлагаараа илүүрхэх юм уу ахмад нь залуугаа сургах байдлаар сахилгагүй хүүхдийн хүслийг удирдан жолоодож болдог. Ийм үед мэргэн ухаан их хэрэгтэй, учир нь хатуу албадлага бүхий мунхаг удирдлага хүүхдийг энэ амьдрал болон мөнхийн улсад хүрэх замыг нь алдуулдаг. Мэргэн ухаан дутагдсанаас болж бүхнээ алдаж болох юм. (хх 211.1) XX 223.1
Эх хүүхэд хоёр хатуу тэмцэлдэх зөрчлийг үүсгэж болохгүй. Ийм нөхцөл байдлыг гаргахгүйн тулд асар их анхаарал тавих хэрэгтэй. Гэвч нэгэнт ийм нөхцөл үүссэн бол эцэг эхчүүд хүүхдээ мэргэн ухаанаар буулгаж авах хэрэгтэй. Тиймээс эх хүн хэл амаа бүрэн захирах ёстой. Эхчүүд дуугаа өндөрсгөн захирах ёсгүй. Хүүхдийн эгдүүцлийг хөдөлгөх ямар ч зүйлийг хийх ёсгүй. Эх хүн хүүхдээ хэрхэн Есүс рүү тэмүүлэх сэтгэлтэй болгох ёстойгоо сайтар судлах ёстой. Тэрээр хүүхдийнхээ хүсэл зоригийг Сатанд алдахгүйн тулд итгэлээр залбирах ёстой. Тэнгэрлэг элч нар бүх үйл явцыг ажиглан харж байгаа. (хх 211.2) XX 223.2
Эх хүн Бурхан бол цорын ганц туслагч бөгөөд хайр бол эх хүний хүч чадал, амжилт гэдгийг ухаарах ёстой. Хэрэв тэр ухаалаг Христэд итгэгч мөн бол хүүхдээ хүчээр буулгаж авах гэж оролдохгүй. Тэрээр залбирч, залбирах явцдаа сүнслэг амьдралаа өөрчлөгдөж байгааг мэдрэх болно. Тэрээр мөн яг адилхан хүч хүүхдийг нь өөрчилж буйг мэдрэх болно. Хүүхдийг албадан шахахын оронд чиглүүлэн, зөөллөж, ялан дийлж болно. Эелдэг бодол, тэвчээртэй үйлс, ухаалаг хориглолт бүхэн мөнгөн хээ угалзны дунд шигтгэсэн шигтгээ алим мэт буюу. Ийм эх хүн үгээр илэрхийлж боломгүй үнэ цэнэтэй ялалтыг байгуулдаг. Тэрээр мэдлэгээ нэмж, туршлагаа ахиулжээ. «Ертөнцөд ирж хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл” түүний хүслийг буулган авчээ. Хүчтэй тэмцлийн дараа амар тайван, борооны дараа гийх нар мэт ирдэг. (хх 212.1) XX 224.1
Эцэг Эхчүүд Бага Насаа Санах Хэрэгтэй.—Хатуу ширүүн, хүүхдийг ойдгодоггүй зан чанартай болохгуйн тулд бага насныхаа мэдрэмжүүдийг чадах чинээгээрээ хадгалах ёстойгоо ухаардаг хүн тун ховор. Хэрэв эцэг эхчүүд хүүхдийн эгэл жирийн байдлыг насанд хүрсэн хүний хүч чадал, мэргэн ухаан хийгээд хэрсүү зан чанартай хослуулж чадвал энэ нь Бурханы таалалд нийцэх болно. Зарим хүмүүс хэзээ ч жинхэнэ хүүхэд насыг мэдрэлгүй өссөн байдаг. Тэд хэзээ ч эрх чөлөөтөй, эгэл жирийн байж, дэлбээлж буй амьдралын шинэ соргогийг мэдэрч үзээгүй. Тэд занчуулж, зэмлүүлж, буруушаагдаж хүүхэд насаа айх, хардах, хууран мэхлэх байдлаар өнгөрөөжэээ. Ийм байдлаар хүмүүжсэн хүмүүст бяцхан үрсийг нь жаргалтай болгох хүүхэд насны зан чанар барагтай байдаггүй. (хх 211.2) XX 224.2
Том Алдаа.—Эцэг эх удирдлагаа хүүхдийн гарт алдаж, тэднийг гэртээ дураараа дургин, эцэг эхээ захирахыг зөвшөөрөх нь том алдаа. Энэ нь хүүхдийн хүслийн гайхамшигтай хүч чадлыг буруу зүгт чиглүүлж байгаа хэрэг. Гэвч эцэг эхчүүдийн зөв бурууг ялгах чадвар сохорч, тооцоолох чадвар дутсанаас болж ийм явдал гарч ирээдүйд, гарсаар байх болно. (хх 213.1) XX 224.3
Уйланхай Хүүхэддээ Бууж Өгсөн Эх.—Таны хүүхдэд ... зөв чиглүүлэх мэргэн гар хэрэгтэй байна. Түүнд хүссэн зүйлээ нулимсаараа дийлэн авахыг зөвшөөрснөөр энэ нь зан чанар болон төлөвшдөг. Түүнд ааваа даган уйлахыг зөвшөөрсөн байна. Түүний чихэнд бусад хүмүүс дахин дахин түүний хэрхэн аавыгаа даган уйлдаг болохыг ярьсаар эцэст хүүхэд санаатай уйлдаг болсон. Хэрэв таны хүүхэд над дээр гуравхан долоо хоног байх юм бол өөр хүн болон хувирах болно. Би түүнд өөрийн үгийг хууль болохыг ойлгуулж, эелдэг боловч тууштайгаар зорилгоо биелүүлэх болно. Би хүүхдийнхээ хүсэлд бууж өгөхгүй. Тиймээс танд гүйцэтгэх чухал үүрэг байна. Та үүнийг өмнө нь хийж гүйцэтгээгүй учир ихийг алджээ. (хх 213.2) XX 225.1
Эрх Хүүхдийн Зовлонтой Амьдрал.—Хайхрамжгүй, залбиралгүй өсгөсөн хүүхэд бүхэн энэхүү сорилтын цаг мөчийг зовлон шаналалтай гэтэлж, Эзэний тэнгэр дэх гэр бүлд хүлээн зөвшөөрөгдөшгүй, сайн биш зан чанарыг төлөвшүүлэх болно. Эрх хүүхэд насан туршдаа асар хүнд ачаа үүрдэг. Зовлон, гутрал, сорилт ирэхэд тэрээр сахилгажаагүй, жолоодлогогүй хүслээ дагах болно. (хх 213.3) XX 225.2
Дураараа байж заншсан хүүхдүүд жаргалтай байдаггүй. Дуулгаваргүй зүрх сэтгэлд нь амар тайван, сэтгэл ханамжтай байдаггүй. Зан чанараа бидний бүх бие махбодийг удирдаж байдаг мэргэн хуулиудтай нийцүүлэхийн тулд оюун ухаан болон зүрх сэтгэлийг зохистойгоор захируулж, сахилгажуулах ёстой. Амар тайван бус, сэтгэл ханамжгүй байдал, эрхэлж хувиа хичээсэн зангийн үр жимс юм. (хх 213.4) XX 225.3
Олон Сорилтын Үндэс.— Сүмийн ирээдүйн хөгжилд аюул учруулж, үл итгэгчдийг бүдрүүлж, эргэлзүүлж, сэтгэлийг нь гонсойлгосон эмгэнэлт хэргүүдийг эцэг эхчүүд хүүхдүүдээ багаас нь эрхлүүлэн өсгөсний үр дүнд төлөвшин бий болжээ. Энэ бүхэн захирагдаж сураагүй, дайсагнагч зүрх сэтгэлээс үүдэлтэй. Зүрх сэтгэл нь зөв зүгт амархан татагдаж, эхийнхээ хүсэлд захирагдах боломжтой, оюун ухаан нь нээлттэй байхад нь засаж болох байсан түргэн занг засаагүйн уршгаар ямар олон амь нас эрсдэж, ямар олон гэмт хэрэг гарсан бол. Хүүхдийн хүмүүжлийн доголдол бол өнөө үеийн ёс суртахууны асар их доройтлын үндэс суурь мөн. (ХХ 214.1) XX 225.4