Хүүхдийн Хүмүүжил

24/86

Хорин Нэгдүгээр Бүлэг - Ажилсаг Зан Чанар

Залуу Хүмүүсийн Хамгаалалт.— Залуу хүний хамгийн найдвартай хамгаалалтуудын нэг бол хэрэгцээт ажил үүрэг юм. Ажилч хичээнгүй зан чанарт сургагдсан хүүхдүүд ихэнх цагаа хэрэгтэй, таатай зүйлсэд зарцуулдаг учир тэдэнд элдэвийн хэрэг түвэгт орооцолдох сонирхол, дэмий гиюүрэх цаг зав байдаггүй. Тэдэнд буруу зуршилтай болох эсвэл буруу нөхөдтэй нийлэх аюул тун бага байдаг. (XX 122.1) XX 129.1

Ажилсаг зан чанарт үгээр дүрслэхийн аргагүй үнэ цэнэ байдаг. Хүүхдүүдэд ямар нэгэн хэрэгтэй зүйлс хийлгэж сурга. Үр хүүхдүүдээ энэ дэлхийд үр бүтээлтэй, жаргалтай амьдралд, ирэх дэлхийн илүү эрхэм үйлчлэл, агуу баяр баясгаланд бэлтгэхийн тулд тэднийг хэрхэн хүмүүжүүлэх ёстойгоо ухаарахад эцэг эхчүүдэд хүнийхээс илүү мэргэн ухаан хэрэгтэй. (хх 122.2) XX 129.2

Нас ба Чадварт нь Тохирсон Үүрэг Оноо.—Хүүхдүүд хар нялхаасаа өөрсдийн нас ба чадварт тохирсон ажил үүргийг гүйцэтгэхэд сургагдах ёстой. Эцэг эхчүүд хүүхдүүдийг улам бүр бие даахад нь урамшуулах хэрэгтэй. Дэлхийд тун удахгүй үнэхээр ярвигтай асуудлууд үүсэх бөгөөд хүүхдүүдийг тэдгээртэй нүүр тулах чадвартай болгон хүмүүжүүлэх шаардлагтай. (хх 122.3) XX 129.3

Хүүхдүүдээ үр бүтээлтэй, насандаа тохирсон ачааг үүрч чаддаг байхад сурга. Тэгвэл хөдөлмөрч зан чанар тэдний хоёр дахь эрхэм зан чанар болж, үр бүтээлтэй хөдөлмөр тэдэнд хэзээ ч хүнд хүчир мэт санагдахгүй. (хх 122.4) XX 129.4

Дэмий Суухын Үр Жимс.—Эцэг эхчүүдэд Бурханаас хүлээн авсан үүргээ умартаж, хүүхдүүдээ хийх үүрэггүй орхихоос илүү хүнд гэм нүгэл гэж байхгүй. Учир нь тэдний хүүхдүүд удалгүй зүгээр суухыг хүсэж, ямар ч хүсэл зориггүй, хэрэгцээгүй хүмүүс болж хүмүүжих болно. Тэд ажил хийж, хоолоо олж идэх насанд хүрэх үедээ хоосон ярьж, ажилдаа хойрго хандаж, зүгээр суучихаад хичээл зүтгэл гаргасан ажилчинтай адил цалин авахыг хүсдэг хүмүүс болно. Ийм төрлийн ажилчид болон итгэлтэй нярав байх ёстойгоо ойлгодог хүмүүсийн хооронд асар том ялгаа бий. Залуу хүмүүс ямар ч ажил хийсэн «хичээл зүтгэлтэй, Эзэнд үйлчлэн, сүнс дотор шат»-даг байх ёстой. Учир нь бага зүйлд итгэмжгүй хүн их зүйлд ч итгэмжгүй байх болно. (XX 122.5) XX 130.1

Хэрэв хүүхдүүдийг зөв сурган хүмүүжүүлэх юм бол тэд гудамжинд гарч, олонх хүмүүстэй адил хөнгөмсөг боловсролыг олж авна. Үр хүүхдүүддээ үнэхээр хайртай эцэг эхчүүд хүүхдүүдээ залхуу хойрго, гэр орны ажил хийж мэддэггүй хүмүүс болгон өсгөх ёсгүй. Мэдэхгүй гэсэн шалтагийг Бурхан хүлээж авдаггүй бөгөөд энэ шалтаг Түүний ажлыг хийж гүйцэтгэхэд тохиромжгүй. (хх 123.1) XX 130.2

Цагаа Ухаалгаар Зарцуул.— Сатан ихээхэн хугацааг дэмий суун өнгөрөөдөг хүмүүсийн амьдрал хийгээд зан чанарыг бусниулахын тулд уруу татдаг. Хэрэв залуучуудыг бүтээлч ажил хөдөлмөрт сургаагүй бол тэд баян ч бай, ядуу ч бай аюулд өртөнө. Учир нь Сатан тэдэнд зөвхөн бузар сэтгэлдээ нийцсэн зүйлсийг хийх ажлыг олж өгөх болно. Дэглэмд захирагдаж сураагүй хүүхэд цаг заваа Бурханы өгсөн, үнэ цэнэтэй эрдэнэс хэмээн хайрладаггүй бөгөөд энэ тал дээр хүн бүхэн эргэж тайлагнах ёстой гэдгийг ухаардаггүй. (хх 123.2) XX 130.3

Хүүхдүүдийг эцэг эхдээ тустай, биеэ даах чадвартай болгохын тулд цагаа зөв ашигладаг болгон хүмүүжүүлэх хэрэгтэй. Өөрсдийгөө ямар ч ажил хийх шаардлагагүй хүнд тооцож бардамнахыг тэдэнд бүү зөвшөөр. (хх 123.3) XX 130.4

Цагийн үнэ цэнийг үнэлж баршгүй билээ. Дэмий үрсэн цагийг эргүүлэн олох боломжгүй. ... Үр дүнгүй цаг мөчүүдийг аврах нь эрдэнэс юм. (хх 123.4) XX 131.1

Лазан Зуршлуудаа Бүхнийг Ялан Дийл.— Бурхан Үгэндээ хүүхдүүдийг хүмүүжүүлэх төлөвлөгөөг зааж өгсөн байдаг бөгөөд энэ төлөвлөгөөг эцэг эхчүүд дагах учиртай. Тэд хүүхдүүддээ лазан зуршил бүхнээ ялан дийлэхийг зааж сургах ёстой. Хүүхэд болгон энэ дэлхийд хийх ажилтай гэдгээ мэдэх ёстой. (хх 124.1) XX 131.2

Задхуу, лазан гэдэг бол Христийн модонд ургадаг үр жимс лав биш. (хх 124.2) XX 131.3

Лазан гэдэг бол айхтар том хараал. Бурхан хүмүүст мэдрэлийн эс, дотор эрхтэн болон булчин шөрмөсийг хайрласан бөгөөд тэдгээрийг идэвхгүй орхиж элэгдүүлэх ёсгүй, харин дасгал хийн хүчирхэгжүүлж, эрүүл байлгах ёстой. Хийх юмгүй байна гэдэг бол том эмгэнэл, учир нь зүгээр суух нь хүн төрөлхтөнд хараал болсоор ирсэн, болсоор ч байх болно. (хх 124.3) XX 131.4

Хүүхдүүдээ хэзээ ч гэртээ суусан итгэмжгүй нярав бүү болго. Хэзээ ч үүргээсээ бүү зайлсхий. Зөв, хүнд хүчир хөдөлмөр булчин шөрмөсийг чангалдаг. Орон гэрээ өөд татахад тусалсанаар та нар өөрсдөө хамгийн баялаг ивээлийг хүртэнэ. (хх 124.4) XX 131.5

Яагаад Тоглохоосоо Өмнө Ажиллах Естой Вэ?— Ээж маань намайг ажилд сургасан. Би ээжээсээ «Би тоглохоосоо өмнө яагаад дандаа ийм их ажил хийх ёстой вэ? » гэж асуухад, тэр надад « энэ нь нэгдүгээрт чиний оюун санааг үр бүтээлтэй ажилд сургахын тулд, хоёрдугаарт чамайг хор хөнөөлөөс хамгаалахын тулд юм. Чи том болсон хойноо надад талархах болно” гэж хариулдаг байв. Миний бяцхан охидын нэг нь надад «Би яагаад юм нэхэх ёстой вэ? Эмээ нар л юм нэхдэг шүү дээ” гэж хэлэхэд нь би түүнд «Эмээ нар яаж юм нэхэж сурсаныг надад хэл дээ. » «Эмээ нар жаахан охин байхдаа юм нэхэж эхэлсэн учраас» гэж хариулсан. (хх 124.5) XX 131.6

Өдрийн Дэглэмийн Ач Холбогдол.— Өдөрт юу амжуулах ёстойгоо чадах чинээгээрээ тооцоолдог байвал сайн. Хийх шаардлагатай ажил үүргүүдээ жагсаан бичиж, тэр бүхнийг амжуулах цагаа товло. Бүхий л зүйлийг бүрэн дүүрэн, нягт нямбай, шалавхан хий. Хэрэв чамд өрөөгөө цэвэрлэх ажил оногдсон бол, өрөөг сайтар агааржуулж, ор дэрийг наранд тавьсан эсэхийг шалга. Ажлаа хэдэн минутанд амжуулахаа товлож, нүдэнд чинь өртсөн ном сонинг уншихаар бүү сатаар, харин өөртөө «үгүй ээ, надад ажлаа амжуулах хэдхэн минут л байгаа, би товлосон цагтаа ажлаа амжуулах ёстой” гэж хэлээрэй. (хх 124.6) XX 132.1

Угаасаа удаан хүмүүс элч Паулын хэлсэн «хичээл зүтгэлд бүү хойрго бай, Эзэнд үйлчилж, сүнс дотор шат” гэсэн үгийг санаж, идэвхтэй, хурдан, эрч хүчтэй байхыг хичээ. (хх 125.1) XX 132.2

Хэрэв чамд хоод хийх үүрэг оногдвол, ажлаа нарийвчлан тооцоолж, хоол бэлтгэх хангалттай цаг гарга, тэгээд хоолны орцыг ширээн дээрээ эмх замбраатай бэлтгэж, цагтаа амжуул. Хоолоо товлосон цагаасаа таван минутын өмнө бэлэн болгох нь хугацаанаасаа таван минутын хойно хийж дуусгахаас илүү дээр. Гэвч хэрэв та удаан сунжирсан хөдөлгөөнтөй, хойрго дадал зуршилтай бол өчүүхэн ажилд урт цаг зарцуулах болно. Өөрсдийгөө өөрчилж, хурдан шаламгай болох нь удаан хүмүүсийн үүрэг юм. Хэрэв тэгж чадвал тэд өөрсдийн уймраа, хойрго зангаа ялж чадна. Аяга таваг угаахдаа болгоомжтой атлаа шалавхан ажиллах хэрэгтэй. Энэ тал дээр өөрийгөө дайчилж, гараа шаламгай хөдөлгө. (хх 125.2) XX 132.3

Биеийн Хөдөлмөрийг Оюуны Хөдөлмөртөй Хослуул.— Манайд түр амьдрахаар ирсэн хүүхдүүд «Ээж маань надаар хувцас угаалгадаггүй юм» гэж хэлэхэд би «3а, тэгвэл бид чиний хувцсыг чинь угааж өгье, тэгээд чи манайд амьдарч буй түрээсийнхээ хөлсийг хагас доллараар нэмж болно биз дээ?» гэдэг. Тэд «Үгүй ээ, Ээж маань надад илүү хөлс төлөхийг зөвшөөрөхгүй л болов уу» гэхэд нь би «за тэгвэл чи өглөө эрт босоод өөрөө хувцсаа угаа. Бурхан биднийг чамд үйлчлүүлэхээр хэзээ ч бүтээгээгүй. Эхийгээ өглөө эртлэн босоод хоол цай бэлдэхэд нь орондоо унтаж хэвтэхийн оронд чи «Ээжээ, та өглөө эртлэн босоод хэрэггүй. Бид нар харин энэ ачааг үүрч, эдгээрийг хийе» гэж хэлдэг байх хэрэгтэй. Та нар үс нь бууралтаж байгаа эхчүүдээ өглөө амрааж байх ёстой. (хх 125.3) XX 132.4

Яагаад ингэдэг юм болоо? Гол асуудал чухам юунд байна вэ? Гол асуудал нь хүүхдүүдээ гэрт нь ямар ч ачаа үүрүүлэлгүй өсгөсөн эцэг эхчүүдэд байна. Эдгээр хүүхдүүд сургуулвд орохдоо «Ээж надаар ажил хийлгэх дургүй» гэж хэлэх болно. Ийм эхчүүд мунхаг хүмүүс юм. Тэд хүүхдүүдээ гэртээ эрхлүүлдэг бөгөөд тэднийг бас л эрхлүүлэх гэж сургуульд сургадаг. ... Тэдний өгч болох хамгийн шилдэг хүмүүжил бол ажил. Энэ нь эхчүүдийн үүрч байгаа хариуцлагаас илүү хүнд байхгүй. Биеийн хөдөлмөрийг оюуны хөдөлмөртэй хослуул, тэгвэл оюуны хүч чадал хавьгүй илүү хөгжих болно. (хх 126.1) XX 133.1

Шинийг Санаачил.—Эцэг эхчүүд хүүхдүүдээ үр бүтээлтэй, завгүй байлгах шинэ арга, замуудыг санаачлах хэрэгтэй. Хүүхдэд ногоо тарих хэсэгхэн газар өг, тэд чин сэтгэлийн өргөлд өргөх ямар нэгэн юмтай болох болно. (хх 126.2) XX 133.2

Тэдэнд чадах чинээгээрээ туслахыг нь зөвшөөрч, тэдний хүргэсэн тусыг сайшааж байгаагаа илэрхийл. Тэдэнд гэр орны аж ахуйд хувь нэмрээ оруулах нэгэн хэсэг гэдгийг нь мэдрүүл. Тэдэнд ажлаа хурдан шаламгай, бүрэн гүйцэд хийх төлөвлөгөө гаргахын тулд толгойгоо аль болох ихээр ажиллуулахыг заа. Тэднийг ажилд гаргууд, эрч хүчтэй байж, ажилд зориулах цагаас ганц ч минутыг алдахгүй байхад сурга. (хх 126.3) XX 133.3

Ажил Хөдөлмөр Бол Эрхэм.— Бяцхан үрстээ гар нь жижиг, хүч нь сул байх үед эцэг эхдээ тус болохыг заацгаая. Бид хүүхдүүдийнхээ сэтгэхүйд ажил хөдөлмөр Бурханаас хүнд заяасан эрхэм зүйл бөгөөд энэ нь бие махбодь, ухааны хөгжилд зайлшгүй шаардлагатай байсан учир Адамыг Еден цэцэрлэгт байхад нь өгөгдсөнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэдэнд их ажлын дараа зохистой хэмжээнд тоглож наадах нь хэзээ ч сэтгэлийг бүрэн хөгжөөхөд саад болдоггүйг заан сургацгаая. (хх 127.1) XX 134.1