Хүүхдийн Хүмүүжил
Арван Наймдугаар Бүлэг - Цэвэрч Нямбай, Эмх Цэгцтэй, Тууштай Байх
Эмх Цэгц болон Зөв Амтлах Чадварыг Дасгалжуул.— Эмх цэгц болон амтлах чадварыг дасгалжуулах нь хүүхдийн хүмүүжлийн нэн чухал хэсэг юм. (хх 110.1) XX 115.1
Үр хүүхдээ асран хамгаалагч та нар гэр орондоо өчүүхэн жижиг зүйл бүхнийг гоё сайхан, эмх цэгцтэй гүйцэтгэх үүрэгтэй. Хүүхдүүддээ хувцсаа цэвэр нямбай байлгах үнэтэй хичээлийг заа. Өөрсдөө цэвэр, сайхан, хүндэтгэл төрүүлэхүйцээр хувцаслаарай. (хх 110.2) XX 115.2
Та нар Бурханы өмнө гэр орондоо эмх журмын үлгэр дууриалал болох үүрэгтэй. Диваажинд эмх замбараагүй байдал оршдоггүйг санаж, гэр орноо газар дээрх диваажин болго. Өдөр бүр гэр орныхоо жижиг сажиг ажлуудыг итгэмжтэйгээр хийх нь Бурхантай хамтран зүтгэж, Христтэй адил зан чанарыг төлөвшүүлж байгаа хэрэг болохыг санаарай. (хх 110.3) XX 115.3
Эцэг эхчүүдээ, та нар үр хүүхдүүдийнхээ авралын төлөө зүтгэж байгаагаа үргэлж бодоорой. Хэрэв та нар цэвэрч нямбай ба эмх цэгцтэй байж, бие махбодь, оюун санаа болон сэтгэл зүрхээ ноён нуруутай, зөвт, ариун байлгах юм бол Аврагчийнхаа «Та нар бол дэлхийн гэрэл” гэж хэлснийг жинхэнэ утгаар нь биелүүлж байгаа хэрэг. (хх 110.4) XX 115.4
Цэвэрч Нямбай Дадал Зуршлыг Төлөвшүүл.—Айл өрх бүхэн цэвэрч нямбай хийгээд бүрэн гүйцэд байдалд суралцах шаардлагатай. Үнэнд итгэдэг бид үнэн хийгээд зөвт байдлын зарчим бохир заваан, бүдүүлэг, хайш яайш болон эмх цэгцгүй болгодоггүйг дэлхий дахинд харуулах XX 115.5
Бурханыг хайрлах хайр гэр бүлд үр хүүхдүүдээ хайрлах хайраар илэрдэг. Жинхэнэ хайр амар хялбар амьдралыг хайсан, залхуу, эмх замбараагүй болгодоггүй, харин ч эцэг эхчүүд хүүхдүүддээ зөв үлгэр дууриалал үзүүлж, ажилч хичээнгүй зан чанарыг төлөвшүүлэхийн тулд эелдэг боловч хатуу зарчмаар үр хүүхдүүдээ сахилга баттай болгон хүмүүжүүлэх болно. (хх 111.1) XX 116.1
Хүүхдүүдээ Хувцаслалтандаа Анхаарахыг Заагаарай.— Өмссөн хувцсандаа гамтай хандахыг бяцхан үрсдээ эртхэн заагаарай. Хүүхдүүдийг эд зүйлээ эмхлэн хураах газартай болгож, хувцсаа нямбай эвхэж, байранд нь тавиулж сурга. Хэрэв та нар хямдхан шүүгээ худалдан авах бэл бэнчингүй бол цаасан хайрцагаар тавиур хийж, ямар нэгэн гэгээлэг, хээ хуартай даавуугаар бүтээ. Цэвэрч нямбай хийгээд эмх цэгцтэй байхыг зааж сургахад өдөр бүр бага хугацаа шаардах боловч үр хүүхдийн чинь ирээдүйд ашигаа өгч, таны цагийг хэмнэн, санаа зовох зүйлсийг тань багасгах болно. (хх 111.2) XX 116.2
Өрөөндөө Цэвэрхэн Байхыг Заах.—Хэрэв хүүхдүүдэд өрөө гаргаж өгөөд өрөөгөө цэвэр, сайхан байлгахыг заах юм бол өөриймсгөөр хандаж, сэтгэл төрж, гэр орон дотроо өөрсдийн гэсэн гэр оронтой болсон мэт төсөөлж өрөөгөө цэвэр цэмцгэр, сайхан байлгахдаа сэтгэл хангалуун байх болно. Ээж нь мэдээж тэдний ажлыг хянаж, заавар, зөвлөгөө өгдөг байх шаардлагатай. Энэ бол эх хүний хийх чухал ажил. (хх 111.3) XX 116.3
Унтах Тогтмол Цагтай Байх.— Өдрийг шөнө, шөнийг өдөр болгох ямар хэрэгтэй юм бэ? Олон хүүхдүүд жиргэх шувуудтай хамт сэрж, байгаль дэлхийг хөгжөөх цагтаа хурхиран унтаж байдаг. (хх 111.4) XX 116.4
Зарим хүүхдүүд эмх цэгц, сахилга батыг хүчтэй эсэргүүцдэг. Тэд тогтоосон цагт босох гэр орны журмыг дагадаггүй. Тэд хүн бүхний идэвхитэй байх үед үд хүртэл орондоо хэвтдэг. Тэд тогтсон цагт гийдэг байгалийн гэрлийн оронд гэрэл чийдэнд найдан эрчим хүч их үрдэг. Ингэх нь ховор нандин боломжуудыг алдагдуулж, нэмэгдэл өртөг үүсгэдэг. Эцэг эхчүүд хүүхдээ эрт унтахыг шаардах «Би ажлаа дуусгаж чадахгүй байна. Надад хийх юм их бий, Би эрт унтаж чадахгүй» гэсэн хариултыг өгдөг. ... Эмх цэгцтэй байдлын үнэт дадал зуршил эвдэгдэж, өглөө эрт дэмий өнгөрүүлсэн цаг мөч бүр бүхэл өдрийн чиг хандлагыг тодорхойлдог. (хх 111.5) XX 116.5
Бидний Бурхан бол эмх цэгцийн Бурхан бөгөөд Тэрээр үр хүүхдүүдээ эмх цэгцтэй байж, зааврыг нь мөрдөөсэй гэж хүсдэг. Тиймээс шөнийг өдөр болгож, өглөөний сэрүүн цагийг шөнө болгодог энэхүү буруу зуршлыг эвдэх нь зүйтэй биш гэж үү? Хэрэв залуус эмх цэгцтэй, тогтмол цагт амардаг хэвшилд суралцвал, эрүүл мэнд, сэтгэл санаа, ой тогтоолт болон дур сонирхол нь сайн байдлаар нэмэгдэх болно. (хх 112.1) XX 117.1
Амьдралын дадал зуршлуудаа чанд дүрэм журамд захируулах нь хүн бүхний үүрэг. Эрхэм залуу минь, энэ бүхэн чиний бие, сэтгэлд л хэрэгтэй. Өглөө эртлэн босохдоо болж өгвөл өдөртөө амжуулах ажлуудаа төлөвлө. Хэрэв шаардлагатай бол хэрэгтэй зүйлсээ бичих тэмдэглэлийн дэвтэртэй болж, тэдгээрийг амжуулах цагийн хувиарыг гарга. (хх 112.2) XX 117.2