Хүүхдийн Хүмүүжил

13/86

IV Xэсэг - Хамгийн Чухал Хүмүүжил Болох Дуулгавартай Байдал

Аравдугаар Бүлэг - A3 Жаргал Ба Амжилтанд Хүрэх Түлхүүр

Аз Жаргал Дуулгавартай Байдлаас Хамаардаг.— Эцэг, эхчүүд болон сургуулийн багш нар маань хүүхдүүдэд дуулгавартай зан байдлыг зааж өгөх нь боловсролын хамгийн өндөр салбар гэдгийг санаж явах хэрэгтэй. Бид боловсролын энэ чиглэлийг дэндүү багаар үнэлж байна. (ХХ 79.1) XX 81.1

Зөв зохистой сахилгажуудалт дор хүүхдүүд гэнэн томоогүй зангаараа дураараа дургихаас илүү баяртай болдог. (ХХ 79.2) XX 81.2

Эцэг эхийн мэргэн удирдамжийг дуулгавартайгаар, байнга дагах нь хүүхдүүдэд өөрсдөд нь баяр хөөр, Бурханд алдрыг, бас нийгэмд сайн сайхныг авчрах болно. Хүүхдүүд гэр бүлийн хуулиудад сайн дураараа захирагдах нь тэдний бүрэн эрх чөлөө гэдгийг суралцах хэрэгтэй. Христэд итгэгчид ч мөн адил Бурханы хуулинд дуулгавартай захирагдах нь тэдний бүрэн эрх чөлөө гэдгийг сурах ёстой. (XX 79.3) XX 81.3

Бурханы хүсэл бол тэнгэрийн хууль юм. Тэр хууль амьдралын журам хэвээрээ байсан цагт, Бурханы гэр бүл бүхэлдээ ариун, аз жаргалтай байх байсан. Харин тэнгэрийн хууль зөрчигдсөнөөс болж дайсагнал, атаархал хийгээд тэмцэл бий болж, тэнгэрийн оршин суугчдын зарим нь уналтанд орсон. Бид Бурханы хуулийг гэр орондоо сахиж байгаа цагт, гэр бүл маань аз жаргалтай байх болно. (ХХ 79.4) XX 81.4

Хууль Зөрчсөнөөс Болж Еденийг Орхисон.—Энэ дэлхийн түүхийн эхэнд Адам, Ева хоёрын хууль зөрчсөн талаар тун тодорхой өгүүлсэн байдаг. Бид бүхний хамгийн анхны эцэг эх хуулийг зөрчсөн ганц үйлдлээс болж үзэсгэлэнт гэр орон болох Еденийг алдсан билээ. Тэр өчүүхэн зүйлээс болж шүү! Тухайн зүйл өчүүхэн зүйл биш байсанд бид талархах хэрэгтэй, учир нь хэрэв тэр том зүйл байсан бол үл ялих дуулгаваргүй байдлыг хүмүүс үл ойшоох байсан. Энэ нь Еден дэх ариун хосод Бурханы өгсөн өчүүхэн шалгуур байв. (ХХ 79.5) XX 81.5

Хууль зөрчих хийгээд дуулгаваргүй байдал нь Бурханы хувьд үргэлж үлэмжийн дайсагнал байсаар иржээ. Өчүүхэн зүйлд итгэлгүй хандах байдлыг дариухан засаж, залруулахгүй бол удалгүй агуу зөрчил рүү хөтөлдөг. Дуулгаваргүй байдлын их бага байх нь чухал биш, хамгийн гол нь дуулгаваргүй байдал гэдэг бол гэмт хэрэг. (хх 80.1) XX 82.1

Түр Зурын Болон Сүнслэг Хөгжлийн Үндэс.—Түр зуурын хийгээд сүнслэг хөгжил дэвшил нь Бурханы хуулинд дуулгавартай байхаас шалтгаалдаг. Гэвч бид Бурханы Үгийг уншдаггүй, мөн Бурханы хуулийг тууштай сонсож, гэр бүлдээ туйлбартай заан сургагч бүх хүмүүсийн хүртдэг ивээлүүдийн нэрийг ч мэддэггүй. Бурханы Үгэнд дуулгавартай хандах нь бидний амьдрал, аз жаргал юм. Бид дэлхийг харах юм бол дэлхий Бурханы хуулийг уландаа гишгэдэг хүмүүсийн бузар үйлс, хүчирхийллээс болж гашуудаж байгааг олж хардаг. Тэрээр элбэг баян бүрд хийгээд усан үзмийн талбайгаас ивээлээ авчээ. Түүний хуулийг сахьдаг хүмүүс дэлхийд байдаггүй байсан бол Тэрээр гэсгээн цээрлүүлэхээ хойшлуулахгүй байх байсан. Тэрээр Бурханыг хайрлан, Түүнээс эмээдэг зөвт хүмүүст өршөөлөө үзүүлсээр байдаг. (XX 80. 2) XX 82.2

Хүүхдүүдийг Дуулгавартай Байх Зам руу Дагуул.—Үр хүүхдүүдээ дуулгавартай байдлын зам руу удирдан дагуулах ариун үүргийг эцэг эхчүүд хүлээж авсан. Энэ амьдрал хийгээд ирээдүйн амьдралын жинхэнэ аз жаргал «Эзэний хэлснийг» дуулгавартай дагахаас шалтгаалдаг. Эцэг эхчүүдээ Христийн амьдралыг жишиг болго. Сатан бурханлаг байдлын энэхүү өндөр жишгийг хэт туйлшрал хэмээн эвдэн нураах бүх аргыг сүвэгчлэх болно. Үр хүүхдүүддээ бага насанд нь Бурханы дүрээр бүтээгдсэн болохыг ухааруулах нь та нарын үүрэг. Христ тэднийг ямар байх ёстойг нь биеэрээ үзүүлэхээр энэ дэлхийд ирсэн бөгөөд, үнэнд итгэдэг хэмээгч эцэг эхчүүд яг энэ үед хүүхдүүддээ Бурханыг хайрлаж, Түүний тушаалыг сахихыг заан сургах ёстой. Энэ нь эцэг, эхчүүдийн хийж чадах хамгийн агуу үйлс билээ. ... Хүүхэд залуучууд хүртэл зөвт байдал ба гэм нүгэл хоёрыг, дуулгавартай болон дуулгаваргүй байдлыг ялгаж салгадаг болохын тулд Бурханы шаардлагыг ухааран ойлгох нь Бурханы хүсэл мөн. (XX 80.3) XX 82.3

Дуулгавартай Байдал Баяр Хөөр Байх Естой.—Эцэг эхчүүд хүүхдүүддээ Бурханы хуулийг үл ойшоох явдал өчүүхэн ч болов гаргахыг зөвшөөрч болохгүй, мөр мөрөөр, бага багаар, заалт бүхнийг зааж сургах ёстой. Тэд үр хүүхдүүдээ үнэнч бус, дуулгаваргүй хүмүүсийг Бурханд итгэх итгэлд нь буцаан авчрахын тулд Эзэнээс цорын ганц Хүүгээ өгсөн Түүнд үнэнч байлгахад нь туслахыг хүсэн гуйж тэнгэрийн хүч чадалд найдах хэрэгтэй. Бурхан бүх хүмүүсийн дээр эр, эм гэлтгүй хайраа хүчтэйгээр цутгахыг хүсдэг. Тэрээр хүслийг нь биелүүлэхдээ баяр хөөртөй байж, үйлчлэлд нь хүч чадлаа дайчлан, нөлөөлж чадах бүх хүнд Христээр зөвт шударга гэж тооцуулах зам бол хуулийг сахих арга зам гэдгийг заахыг хүсдэг. (хх 81.1) XX 83.1