Хүүхдийн Хүмүүжил
XIX Xэсэг - Эвлэрүүллийн Өдөр
Наян Хоёрдугаар Бүлэг - Цаг Орой Болсон Байна
Сатан Цэргүүдээ Давшилтанд Оруулж Байна.— Сатан цэргүүдээ давшилтанд оруулж байгаа тул бид айсуй аймшигтай тэмцэлд хувь тус бүрдээ бэлтгэл хангасан байх ёстой байна уу? Бид дайсны байр суурь, тэдний арга барилыг өөрсдөө болон гэр бүлийнхэндээ зааж сургасан байна уу? Үр хүүхдүүд маань зарчим, үүргээ бүрэн ухамсарлаж, тууштайгаар хэрэгжүүлж, зөв шийдвэр гаргах зуршлуудыг төлөвшүүлж байна уу? Бид бүхэн төгсгөлийн цаг үеийн шинж тэмдгийг ойлгож, тэмцлийн цаг үед Бурханыг хамгаалалт, тусламжаа болгоход өөрсдийгөө болон үр хүүхдүүдээ бэлтгэсэн байхын төлөө залбиран гуйж байна.(хх 555.1) XX 589.1
Гэнэтийн Үйл Явдалд Бэлэн Байгаарай.— Гэм нүгэл хэрээс аль хэдийн хэтэрсэн байна. Самуурал дэлхий дахиныг нөмөрч, хүн төрөлхтөн удахгүй агуу аймшигтай тулгарна. Төгсгөл маш ойрхон болжээ. Бурханы хүмүүс дэлхий дахинд гэнэт тулгарах үйл явдалд бэлтгэсээр байна. (XX 555.2) XX 589.2
Бидний цаг үе их онцгой юм. Бидэнд ирээдүйн, мөнхийн амьдралд бэлтгэх маш цөөхөн, дэндүү цөөхөн хоногууд үлдсэн байна. (хх 555.3) XX 589.3
Олон Гэр Бүлүүд Бэлэн Биш Байна.— Би Шаббат болон Ням гарагийн шөнийн үзэгдлээр хүмүүсийн өмнө гэрчлэл хийж байгаагаа харсан. Би хоёр үзэгдлээрээ маш олон хүмүүс цугларсан том хэмжээний асрыг олж харсан. Эзэн надад сүүлчийн цаг үеийн мэдээг өгсөн. Би Эзэнтэй уулзах бэлтгэлээ хангаагүй гэр бүлүүдийн төлөө санаа зовниж эхэлсэн. Би хүмүүстээ Эзэнийг эрэн хайж, зүрх сэтгэлээ болон амьдралын зорилгоо хянах мэдээг дамжуулах ёстой байсан. ... (хх 555.4) XX 589.4
Амьдралаа Бурханы Үгэнд даатгасан эцэг эхчүүд жинхэнээсээ гэр бүлийн амьдралаа өөрчилж чадсан хүмүүс байх болно.... Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ зөв хүмүүжүүлэх нь амьдралын хамгийн чухал ажил үйлс нь байх болно. (хх 556.1) XX 590.1
Эцэг Эхчүүдээс Асуух Чухал Асуулт.—Эцэг эхчүүдээ та нарын түүх намтар ямар байдалтай байна вэ? Та бүхэн итгэл бишрэлтэй байсан уу? Хүүхдүүд тань бузар бодол, үйлдэл рүү чиглүүлэхүйц замаар замнахыг хичээх үед та эхлээд Бурханаас тусламж хүсэж, аюулаас сэрэмжлүүлэх гэж хичээсэн үү? Та хүүхдүүддээ хүслээ дагасан зам ямар аюултай болохыг зааж сургасан уу? Эхчүүдээ та бүхэн мөхөс хүнд Бурханаас даалгаж өгсөн хамгийн чухал үүргээ үл тоомсорлосон уу? Та бүхэн Бурханаас өгсөн үүргээ гүйцэтгэхээс татгалзсан уу? Бидний өмнө тулгараад буй бэрхшээлтэй цаг үед цэвэр ариун, шударга бус хүмүүс дээр Бурханы шүүлт буухад үр хүүхдүүд тань буруу хүсэл мөрөөдөлдөө захирагдаж байгааг тань хараад таныг хараах болов уу? (ХХ 556.2) XX 590.2
Үнэний Мэдээг Сонсоод Удаагүй Байгаа Эцэг Эхчүүдэд Тусламж Хэрэгтэй.—Дэлхий дахинд өршөөл нигүүлслийн сүүлчийн мэдээг түгээж буй хүмүүс эцэг эхчүүдэд гэр бүлийн итгэл бишрэлийн талаар зааж сургах үүрэгтэй. Тэд эцэг эхчүүд болон хүүхдүүдэд Бурханы хуулинд зааж сургасан зарчмуудыг танилцуулж эхлэх хэрэгтэй. Бурханы хуультай холбоотой амлалтуудыг танилцуулах үед эрэгтэй эмэгтэй хүмүүс дуулгавартай байх үүргээ ухамсарладаг. Энэ үед зөвхөн эцэг эхчүүдэд бус харин үр хүүхдүүдийн гаргаж буй шийдвэрт хариуцлагатай хандахыг зааж өгөөрэй. Мөн Бурханы Үгэнд дуулгавартай хандах нь дэлхий дахиныг сүйрүүлж: буй бузар муугаас хамгаалах цорын ганц хамгаалалт гэдгийг танилцуулаарай. (хх 556.3) XX 590.3
Залуучуудад Тусламж, Урамшуулал Хэрэгтэй.— Одоо залуучуудын төлөө ажиллах цаг болон боломж ирчихээд байна. Тэд нарт хүнд бэрхшээлтэй цаг үе ирсэн ба жинхэнэ Бурханлаг байдлыг хэрхэн ялгаж танихыг мэдүүлээрэй. Залуучуудад зөв байдлаар туслах, дэмжих, урамшуулах хүмүүс хэрэгцээтэй байна. Гэхдээ тэдний хүсэлдээ захирагдах бус харин ариуссан оюун ухаантай байхад туслах хэрэгтэй. Тэд нарт юунаас ч илүү сайн, ариуссан итгэл бишрэл хэрэгцээтэй байна. (хх 556.4) XX 591.1
Цаг Бүү Алдаарай.— Болох гэж буй үйл явдлууд бидний замд сүүдэрлэн, харанхуйлж байна. Эцэг эхчүүдээ би та бүхэнд хүүхдүүдийнхээ төлөө хамгийн тууштай хичээл зүтгэлийг гаргаасай гэж хүсэж байна. Хүүхдүүддээ өдөр бүр итгэл бишрэлийн сургамжийг өгөөрэй. Тэд нарт Бурханыг хайрлаж, зөвийн зарчмуудад үнэнч хандахыг зааж сургаарай. Ариун Сүнсний нөлөөгөөр удирдуулж буй сүрлэг, чин сэтгэлийн итгэл бишрэлээр ажиллаад бай, зүтгээд байгаарай. Нэг өдөр болон нэг цагийг ч бүү алдаарай. (ХХ 557.1) XX 591.2
Бүрэн Гүйцэд Ажил Үйлсийг Хийж Гүйцэтгээрэй.— Эцэг эхчүүдээ Бурханы өмнө зүрх сэтгэлээ даруу болгоорой. Та бүхэн хүүхдүүдтэйгээ тууштай ажилладаг болоорой. Бурханы Үгээр хүүхдүүдээ, зөв замаар удирдан чиглүүлэх үүргээ үл тоомсорлосонд Эзэнээс уучлал хүсэн гуйгаарай. Гэрэл гэгээ, удирдамж, зөв ухамсар, оюун ухаан болон алдаа, дутагдлыг харж чадах зөв, сайн ойлголтыг хүсэн гуйгаарай. Бурхан даруу, чин сэтгэлээс хандаж буй зүрх сэтгэлийн залбирлыг сонсох болно. (хх 557.2) XX 591.3
Гэмших Шаардлага Гарч Магадгүй.—Та гэр бүлдээ үйлчлэх үүргээ гүйцэтгээгүй бол гэм буруугаа Бурханы өмнө гэмшээрэй. Хүүхдүүдээ дуудан ирүүлээд алдаа дутагдал, үл тоомсорлолоо хүлээн зөвшөөрөөрэй. Та гэр бүлдээ өөрчаөат шинэчаэаийг бий боагож, гэр орноо зөв хүсэадээ, нийцүүлэхэд туслахыг тэд нараас хүсээрэй. Бурханы Үгэнд бичигдсэн зааварчилгааг уншиж өгөөд, хамтдаа залбираарай. Та Бурханаас амь амьдралыг нигүүлсэж, Түүний хаанчлалд гэр орноо бэлтгэхэд туслахыг хүсээрэй. Ингэснээр та өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлж, Эзэний арга замыг дагаарай. (хх 557.3) XX 591.4
Хүүхдүүддээ Бүрэн Дуулгавартай Байх Жишээг Үзүүлээрэй.— Эцэг эхчүүд Бурханд дуулгавартай байх нь амьдралын бүх цаг үед чухал болохыг заахын тулд Бурханы хуулийг тодорхой болгож, хүүхдүүдээсээ дуулгавартай байхыг шаардах чухал ажлыг гүйцэтгэх үүрэгтэй. Мосе энэ үүргийг гүйцэтгэдэг байсан. Тэрээр эцэг эхчүүдэд хүүхдүүдээ бүрэн дуулгавартай байх жишээг үзүүлэх ёстой гэж заадаг байсан. Энэхүү ажлыг өнөөгийн гэр бүлүүд заавалчгүй хийж гүйцэтгэдэг байх ёстой болоод байна. Энэ үүргийг гурван элчийн мэдээтэй цуг тунхаглах ёстой. Эцэг эхчүүд мэдээгүйгээс болж Бурханы хуулийг зөрчих нь юунд хүргэдэгийг хүүхдүүддээ зааж сургаж чадаагүй гэсэн шалтгийг тоочих боломжгүй. Бидэнд хангалттай гэрэл гэгээ өгөгдсөн ба хэн ч харанхуйгаар, үнэний мэдлэггүй өнгөрөх ёсгүй. Бурхан Израилийн үр хүүхдүүдэд зааж сургаж байсантай адил өнөөдөр ч гэсэн бидэнд сургасаар байна. Хүн бүр Түүний хуулийг дагах ариун үүрэгтэй болсон. (хх 558.1) XX 592.1
Хүүхдүүдийнхээ Авралын Төлөө Залбиран, Хичээж Зүтгэ.— Та бүхэн хүүхдүүддээ зүрх сэтгэл өөрийгөө хянах, хувиа үл хичээх байдалд сургагдсан байх ёстойг зааж өгөөрэй. Амьдралын зорилго Бурханы хуультай нийцдэг байх ёстойг заагаарай. Хүүхдүүдээ Христээс хөндий өсөж хүмүүжихэд хэзээ ч сэтгэл ханамжтай байж болохгүй. Хүүхдүүдээ хүйтэн, үл нийцсэн байдалтай байхад санаа амарсан байдалтай байж болохгүй. Өдөр, шөнөгүй Бурханд хандан гуйн залбираарай. Хүүхдүүдийнхээ зүрх сэтгэлийг аврахын тулд залбиран, хичээж зүтгээрэй. “Эзэнээс эмээх нь мэргэн ухааны үндэс.” Эмээх зүрх сэтгэл бол зан чанарыг тэнцвэржүүлэгч, гол чухал зүйл. Эзэнээс эмээлгүйгээр бид бүтээгдсэн зорилгоо хэрэгжүүлж чадахгүй. (хх 558.2) XX 592.2
Зан Чанарыг Төлөвшүүлэгч Адил Үйлд.—Долоо дахь өдрийн Адвентист эцэг эхчүүд зан чанарыг төлөвшүүлэгч хэмээх үүргээ бүрэн ухамсарласан байх ёстой. Бурхан хүүхдүүдийнх нь хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэлээр Өөрийн зорилгыг хүчирхэгжүүлэх боломжийг нээж өгдөг. Бурхан гэр орныхоо Бурханлаг нөлөөнд автагдан, зүрх сэтгэлээ Түүнд зориулж, амьдралынхаа хамгийн чухал үйлчлэлийг Түүнд зориулахаар шийдсэн олон тооны залуучуудыг хаанчлалдаа тосон авахыг хүсэж байгаа. Гэр бүлийн зааварлагчдын өглөө болон оройн залбирал, Бурханаас эмээж, хайрладаг эцэг эхийн чиглүүлж, сургасны дагуу тэд багш нартайгаа адил Бурханд бүхнээ даатгахыг суралцаж, итгэлтэй хөвгүүд охид адил Түүнд тааламжтай үйлчлэлийг үзүүлэхэд бэлтгэгдсэн байх болно. Ийм залуучууд дэлхий дахинд Христийн хүч болон нигүүлслийг танилцуулахад бэлтгэгдсэн байдаг. (хх 558.3) XX 593.1