Хүүхдийн Хүмүүжил

82/86

Далан Есдүгээр Бүлэг - Шаббат Бол Баяр Хөөртэй Өдөр

Шаббатыг Хэрэгсэхгүй Болгоно.— Өнөө үеийн чухал мэдээг хүлээн зөвшөөрсөн гэх олон эцэг эхчүүд хүүхдүүдээ Бурханд зориулан сургаагүйг би үзэгдлээрээ харсан. Тэд өөрсдийгөө хязгаарлаагүй ба хязгаарлах гэж оролдсон бусад хүмүүст ундуйцаж байна. Тэд амьд итгэлээр өдөр бүр хүүхдүүдээ Эзэний тахилын ширээнд ойртуулан ирүүлдэггүй байв. Эдгээр гэр бүлд өсөж хүмүүжиж буй хүүхдүүдэд Дөрөв дэх Хуулийг зөрчихийг зөвшөөрч, тэд Бурханы ариун өдөр өөрсдийн хүслийг хангахыг хичээж байлаа. Тэд Шаббат өдөр гудамжаар зугаа цэнгэл эрэн явах үедээ ухамсар нь өвдөж, шаналдаггүй. Тэд хүссэн газраараа явж хүссэнээ хийдэг, харин эцэг эхчүүд нь тахилч Ели шиг хүүхдүүдээ тав тухгүй болгочих вий хэмээн хүүхдүүддээ зааварчилгаа өгдөггүй. (хх 527.1) XX 561.1

Эдгээр хүүхдүүд эцэстээ Шаббатыг хүндэтгэхээ бодьж, итгэл бишрэлтэй холбоотой цуглаан, ариун, мөнхийн зүйлсийг хүсэн мөрөөдөхөө больдоггүй. (хх 527.2) XX 561.2

Дөрөв дэх Тушаалын Эхний Үгэнд Анхаарал Хандуул.— “Санагтун” гэсэн үг Дөрөв дэх Тушаалын эхний чухал үг юм. Эцэг эхчүүдээ та бүхэн өөрсдөө Шаббатыг ариунаар сахихаа санах ёстой. Хэрэв та энэ тушаалыг санаж байгаа бол хүүхдүүддээ зөв зааварчилгаа өгч, тэд нар Бурханы ариун өдрийг хүндэтгэнэ гэсэн үг. ... Танай гэр бүлд Христэд итгэгч боловсрол шаардлагатай байна. Та бүхэн долоо хоногийн туршид Эзэний ариун Шаббатыг сахих талаар тунгаан бодож, Шаббат өдөр өөрсдийгөө Бурханы Үйачлэлд зориулдаг байгаарай. Энэ өдөр бид дэлхийн ажил үйлсээ хийхээ больж, зүрх сэтгэлдээ илүү анхаарал тавих хэрэгтэй. (XX 527.3) XX 561.3

Шаббат өдрийг ийнхүү санан дурсах юм бол түр зуурын зүйлс сүнслэг зүйлсийг эзэлж, дарангуйлахгүй. Долоо хоногийн зургаан өдөрт хийгддэг ажил үйлсийг Шаббатад хийж гүйцэтгэхгүй болно. Бид долоо хоногийн дундуур зуурдын ажилдаа хэт их түүртэж Эзэний өдөр амарч, тэнхэрдэг байж болохгүй. Эс тэгвээс бид Эзэний үйлчлэлд оролцохдоо хэт ядарсан байх юм.(хх 528.1) XX 562.1

Баасан Гарагийг Бэлтгэлийн Өдөр Болго.— Баасан гарагт Шаббатын бэлтгэлээ бүрэн хангаж заншаарай. Бүх хувцсаа бэлтгэж, хоол ундаа ч бүгдийг нь бэлтгэсэн байх хэрэгтэй. Мөн гутлаа тослоод, бүгд усанд орсон байх хэрэгтэй. Та бүхэн бүх боломжоо ашиглан эдгээрийг хийж гүйцэтгэх хэрэгтэй. Шаббатад бэлтгэл хангах ёстой гэсэн дүрэм гаргах юм бол та энэ бүгдийг гүйцээж чадна. Шаббат өдрийг хувцсаа эмхлэх, хоол хүнс хийх, зугаацах болон дэлхийн ажил үйлсийг хийхэд зориулж болохгүй. Нар жаргахаас өмнө итгэл бишрэлтэй холбоогүй бүх ажил үйлсээ хойш тавьж, Бурханлаг бус бичиг цаасаа далд хийсэн байх ёстой. Эцэг эхчүүд Шаббатын тушаалыг хэрэгжүүлэхийн тулд ямар бэлтгэл хангах, ямар ажил хийж гүйцэтгэх, түүний зорилгыг нь үр хүүхдүүддээ тайлбарлаж өгөх хэрэгтэй. (хх 528.2) XX 562.2

Шаббатад олон гэр бүлүүд Баасан гарагт амжуулаагүй жижиг сажиг ажлаа гүйцээх гэж гутлаа тосолж, өнгөлж, хувцсаа нөхөж байна. Тэд «Шаббат өдрийг ариунаар сахихаа” санаагүй улсууд юм ... (хх 528.3) XX 562.3

Баасан гарагт хүүхдүүдийнхээ хувцсыг бэлтгээрэй. Долоо хоногийн дундуур эхчүүд хүүхдүүдээ удирдан хувцсыг нь бэлтгүүлэх хэрэгтэй, ингэснээр Шаббат өдөр хүүхдүүд яарч сандарч, бие биендээ бухимдсан үгс хэлэлгүй, самууралгүйгээр хувцаслах боломжтой болно. (хх 528.4) XX 562.4

Бэлтгэлийн өдөр бид өөр бусад ажилд анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ өдөр гэр бүл болон сүмийн гишүүд бие биентэйгээ үл нийцэх байдлыг хойш тавих хэрэгтэй. (хх 528.5) XX 563.1

Шаббат Өдрийг Гэр Бүлийн Залбирлын Цагаар Эхлүүлж Заншаарай.— Гэр бүлийн гишүүд нар жаргахаас өмнө хамтдаа цуглан Бурханы Үгийг уншиж, дуулж, залбирах хэрэгтэй. Энэ тал дээр олон хүмүүс анхааралгүй хандаж байгаа тул өөрчлөлт хийх хэрэгтэй. Бид Бурхан болон бие биенийхээ өмнө гэмээ гэмших хэрэгтэй. Гэр бүлийн гишүүн бүр Бурханы ивээж, ариусгасан өдрийг хүндэтгэлтэй өнгөрөөхийн тулд тусгай бэлтгэлүүдийг хангасан байх ёстой. (хх 529.1) XX 563.2

Шаббатын Цагууд Биднийх Бус Харин Бурханых.— Бурхан бид бүхэнд бүх ажил төрлөө гүйцэтгэх зургаан өдрийг өгөөд зөвхөн нэг өдрийг Өөртөө зориулсан. Энэ өдөр нь бид бүхэнд бүх ажил төрлөө хойш тавьж, бодол санаагаа диваажингийн Бурханд хандуулах ивээл болох ёстой өдөр юм.(хх 529.2) XX 563.3

Шаббат өдөр болоход бид Эзэний тусгай цаг хугацааг өөрсөддөө зориулан ашиглахаас хамгаалан тусгайчлан хэлж буй үг, үйлсээ хянах хэрэгтэй. Бид Шаббат өдөр амь амьдралаа залгуулах, долоо хоногийн зургаан өдөр амжуулж болох байсан ямар ч ажил үйлсийг өөрсдөө болон үр хүүхдүүдээрээ хийлгэж болохгүй. Баасан гараг бол бэлтгэлийн өдөр. Бид Шаббат өдөрт шаардлагатай бэлтгэлийг хангахын тулд цаг гаргаж, Шаббатын талаар урьдчилан бодож, ярьдаг байх хэрэгтэй. Диваажингийнханд ариун Шаббатын тушаалыг зөрчсөн хэмээн тооцогдохуйц үгсийг хэлж, үйлдлийг гүйцэтгэхгүй байгаарай. Бурхан биднийг Шаббат өдөр зөвхөн бие махбодийн ажлаас хөндийрөхийг шаардаагүй харин оюун ухаанаа ариун, зөв сэдвүүдэд хандуулахыг шаарддаг. Хүмүүс дэлхийн зүйлс болон хөнгөмсөг, үнэ цэнэгүй зүйлсийн талаар ярьж Дөрөв дэх Тушаалыг зөрчдөг. Оюун санаандаа буусан бүхнийг, юуг ч дур зоргоороо ярихыг өөрийн хүслээр ярьж байна гэж үзэх ёстой. Зөвөөр хөндийрч буй бүхэн биднийг боолчилж, буруутгадаг. (XX 529.1) XX 563.4

Шаббатын Цагийг Унтаж Өнгөрөөх Есгүй.—Хэн ч долоо хоногийн туршид зуурдын хүсэлдээ автагдахыг өөрсөддөө зөвшөөрч, дэлхийгээс ажил үйлсдээ хэт ТҮҮРТСЭНЭЭС болж Шаббат өдөр Бурханы үйлчлэлд хүч чадал, эрч хүчээ зориулах боломжгүй болж болохгүй. Бид Түүний ариун өдөр Түүнд магтаалыг өргөх чадваргүй болж байгаа бол Эзэний чухал зүйлсийг хулгайлсанд тооцогдоно. Бид бусадтай уулзахдаа эрч хүч, дулаан уур амьсгалыг бүрэлдүүлэх эрч хүчээ алдаж, бусад Христэд итгэгчдээс мэргэн ухаан, амьдралын туршлагыг суралцах эрч хүчгүй болсон байх болно. (ХХ 530.1) XX 564.1

Шаббатын тусгай цаг хугацааг орондоо үрэн таран хийж болохгүй. Шаббатын өглөө гэр бүл эрт босдог байх ёстой. Хэрэв тэд оройтож босох юм бол өглөөний цайгаа бэлтгэн, Шаббат хичээлдээ амжихын тулд самуурал, яарч ундуйцах байдал бий болно. Бүгд яарч, цухалдаж, тэвчээргүй зан гаргана. Ингэснээр гэр бүлд ариун бус мэдрэмж бий болно. Шаббатыг үл тоомсорлож, уландаа гишгэснээр Шаббат өдөр хүсэн мөрөөдөх бус харин үзэн ядах, эцээж цуцаасан өдөр болон хувирна. (ХХ 530.2) XX 564.2

Сүмийн Цуглаанд Хүүхдүүдтэйгээ Оролцоорой.—Эцэг эхчүүд хүүхдүүдээ Шаббатын цуглаанд оролцох дүрмийг гаргаж, энэхүү дүрмээ өөрсдөө үлгэрлэдэг байх ёстой. Бид Абрахамтай адил гэр бүл, үр хүүхдүүдээ өөрсдийн үлгэр жишээг дагуулдаг байх үүрэгтэй. Бид жишээ болон дүрэм заавраар итгэл бишрэлтэй холбоотой сургаалууд чухал болохыг ойлгуулах ёстой. Баптисмын тангараг өргөсөн хүн бүр өөрсдийгөө Бурханы үйлчлэлд зориулсан байдаг; тэд өөрдсийгөө болон үр хүүхдээ Христэд итгэгчийн амьдралд ирдэг бүхий л урамшуулал, боломжуудыг авах гэрээнд нэгдүүлэх хэрэгтэй. (хх 530.3) XX 564.3

Бид Бурханыг магтан хүндэтгэж буй үйлдлээ зовлон шаналал гэж бодож, төсөөлж болохгүй. Эзэний Шаббат бид болон бидний үр хүүхдүүдэд ивээл болох ёстой. Тэд Шаббат өдрийг баяр хөөр, Бурханы ариусгасан өдөр гэж тооцох хэрэгтэй. Хэрэв тэд нарт зөв зааж сургасан бол тэд Шаббатыг зөвөөр тунгаах болно. (хх 531.1) XX 565.1

Бурханы Өргөө нд И рэхдээ Т ааламжтай Хувцаслаарай.— Олон хүмүүс Шаббатад Бурханыг хүндэтгэхээр ирэхдээ хэрхэн хувцаслах талаар заалгах хэрэгтэй байна. Тэд Бурханы оршихуйд долоо хоногийн турш өмсдөг жирийн хувцастайгаа ирэх ёсгүй. Бүх хүмүүс Бурханы өргөөнд үйчлэхээр ирэхдээ өмсдөг Шаббатын тусгай өмсгөлийг өмсдөг байх хэрэгтэй. Бид дэлхийн хэв загварыг хөөцөлдөх ёсгүй ч жирийн өдөр өмсдгөөсөө өөрөөр хувцасласан байх ёстой. Бид элдэв чимэглэлгүй эмх цэгцтэй, цэвэрхэн хувцаслах хэрэгтэй. Бурханы хүүхдүүд дотоод гадаад байдлаараа цэвэр цэмцгэр байх ёстой.(хх 531.2) XX 565.2

Шаббатын Сургаал Номлолыг Хүүхд үүддээ Т айлбарлаж Өг.— Сургаал номлогчид ариун, чухал ажил үүргийг гүйцэтгэдэг, харин сургаал сонсож байгаа хүмүүст ариун үүрэг хариуцлага гэж бий. Хүүхдүүд мөнхийн амийг авахыг хүсч байгаа хүн бүрийн хэрэгжүүлэх үүргийг тодорхой заалгаж, сонссон байх ёстой. Сургаал сонсож байгаа хүн бүр танилцуулагдаж буй Библийн үнэнийг Бурханаас ирсэн мэдээ хэмээн ойлгохыг хичээж, итгэлээрээ зааварчилгааг өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлэх ёстой. Эцэг эхчүүд хүүхдүүддээ индэр дээрээс сургасан үгсийг тайлбарлаж өгч, нигүүлсэл, амар тайвныг хэрхэн бүрэн дүүрнээр амьдралдаа хэрэгжүүлж болох ойлголт, мэдлэгийг өгдөг байх хэрэгтэй. (XX 531.3) XX 565.3

Шаббатад Тусгай Хоол Бэлтгээрэй.— Бид Шаббат өдөр бусад өдрөөс хэт элбэг дэлбэг, олон төрлийн хоол хүнсийг бэлтгэн өгдөг байх ёсгүй. Үүний оронд оюун ухааанаа эрч хүчтэй, сүнслэг ойлголтыг авах боломжтой байлгахын тулд энгийн хоол бэлтгэж, хэтрүүлэн хооллохгүй байх хэрэгтэй. Хэт их хооллох нь уураг тархийг саатуулдаг. Оюун ухаан хэт буруу хооллосноос болж хамгийн нандин сайхан үгсийг сонсолгүй, ойлголгүй өнгөрдөг. Шаббат өдөр хэт их хооллосноор олон хүмүүс Бурханыг үл хүндэтгэхээс илүү бузар үйлдлийг хийсэн гэж тооцогддог. (хх 532.1) XX 565.4

Болж ӨГВӨА Шаббат өдөр хоол хийхээс татгалзах ёстой ч хүйтэн хоол идэх шаардлагагүй. Хүйтэн улиралд маргаашийнхаа хоолыг урьдчилан бэлтгэж болно. Хоолыг энгийн, амархан шингэхүйц, тааламжтайгаар бэлтгээрэй. Гэр бүлдээ өдөр бүр идээд байдаггүй тусгай зүйлийг бэлтгэж заншаарай.(хх 531.2) XX 566.1

Шаббатын Үлдсэн Цаг Хугацаа Ариун Юм Шүү.— Шаббат хичээл болон залбирлын цуглаан Шаббат өдрийн талыг л эзэлдэг. Шаббатын үлдсэн цаг хугацааг гэр бүлүүд хамгаас ариун, нандин цаг болгох ёстой. Эцэг эхчүүд энэхүү цагийн ихэнхийг хүүхдүүдтэйгээ өнгөрөөх хэрэгтэй. (хх 531.3) XX 566.2

Зөв Зүйлсийг Уншиж, Ярихаар Төлөвлөөрэй.— Шаббат өдрийг хамгийн тааламжтай, долоо хоногийн хамгийн ивээлтэй өдөр болгоорой. ... (хх 532.4) XX 566.3

Эцэг эхчүүд хүүхдүүддээ цаг гаргаж, Библийн түүхийн хамгийн анхаарал татахуйц хэсгүүдийг уншиж өгч, Шаббат өдрийг хүндэтгэхийг зааж сургаж, Бурханы тушаалын дагуу Шаббат өдрийг сахих хэрэгтэй. Хэрэв эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ өмнө хариуцлага хүлээх хүсэлгүй бол үүнийг гүйцэтгэх боломжгүй. Хэрэв тэд зөв зарчмыг хэрэгжүүлэх юм бол Шаббат өдрийг баяр хөөртэй цаг болгож болно. Хүүхдүүд авралын талаарх сонирхолтой ишлэл, харилцан ярианд анхаарлаа хандуулж чаддаг. Гэвч тэднийг энэхүү байдалд сургаж, хүмүүжүүлсэн байх ёстой. Хүний зүрх сэтгэл Бурхан, диваажин, тэнгэрлэг зүйлсийг хайрлахыг хүсдэггүй. Бид дэлхийн хүсэл, бузар муугийн сорилтуудыг байнга холдуулж, тэнгэрийн гэрлийг тусгах хичээл зүтгэлийг гаргадаг байх хэрэгтэй. (хх 532.5) XX 566.4

Хүүхдийн Ажил Үйасэд Ялгавартай Хандаж Болохгүй.— Би Шаббат өдөр олон хүмүүс хүүхдүүдээ хаана байгаа, юу хийж байгааг мэдэхгүй, бусад өдрөөс ялгаагүйгээр өнгөрөөж байгааг ажиглан харсан. (хх 533.1) XX 567.1

Эцэг эхчүүдээ юуны түрүүнд Шаббатад хүүхдүүдээ харж халамжлаарай. Хүүхдүүдээ гэртээ болон гадаа тоглуулснаар Бурханы ариун хуулийг бүү зөрчүүлээрэй. Та хүүхдээ Шаббатыг зөрчүүлэхийн оронд өөрөө зөрчсөн нь илүү дээр байх болно. Та хүүхдүүдээ зөнд нь орхиж, Шаббатыг доог тохуу болгохыг зөвшөөрөх үед Бурхан таныг Шаббат зөрчигч хэмээн харах юм. (хх 533.2) XX 567.2

Хүүхдүүдтэйгээ Гадагш Гараарай.—Эцэг эхчүүд хүүхдүүдээ гадагш дагуулан гарч, Бурханы байгалийг мэдрүүлж болох юм. Дэлбээлж буй цэцэгс, нахиалж буй мөчир, сүрлэг өндөр мод, үзэсгэлэнтэй зүлэг ногоог зааж Бурхан энэ бүхнийг зургаан өдөрт бүтээж, долоо дахь өдрөө амран, энэ өдрийг ариун болгосон гэж заагаарай. Ингэснээр эцэг эхчүүд заавар, зөвлөгөөгөөр хүүхдүүдээ удирдаж, хүүхдүүд байгалийн бүтээлийг хараад бүхнийг бүтээгч агуу Бүтээгчийг санан дурсдаг болно. Хүүхдүүд Бурханы бүтээсэн байгалиас дэлхийг хэрхэн бүтээж, Шаббатыг анх хэзээ тогтоон өгсөн, Бурханы үр хүүхдүүд хэрхэн баяр хөөртэйгөөр дуугаа өргөсөн талаар тунгаан бодох болно. Хүүхдүүдийн оюун ухаан ийм бодол, заавраар хөтлүүлсэн байх ёстой. (хх 533.3) XX 567.3

Бид хүүхдүүддээ Шаббат өдөр аз жаргалгүй байх ёстой, гадаа гарах нь буруу хэмээн ойлгуулах ёсгүй. Энэ бол үнэхээр буруу зүйл. Христ Шаббат өдөр дагалдагч нараа нуурын эрэг рүү дагуулан очоод сургаалаа айлддаг байсан. Түүний Шаббатад номлосон сургаал дөрвөн хананы дунд номлогддоггүй байсан.(хх 533.4) XX 567.4

Байгалиас Суралцах Бидний Чухал Хичээл.— Хүүхдүүддээ Христийг байгалиас хэрхэн олж харахыг нь зааж сургаарай. Хүүхдүүдээ эрүүл агаарт, сүрлэг өндөр модны доор, цэцэрлэгт хүрээлэнд дагуулан аваачаад бүтээлийн гайхамшгуудыг зааж сургаж, энэ бүхнээс Бурханы хайрыг олж харахыг зааж өгөөрэй. Мөн Бурхан бүх амьд зүйлс, байгалийг удирдаж буй бүх хуулийг бидний төлөө бүтээж, хуулиуд нь биднийг аз жаргалтай, баяр хөөртэй байлгах зорилготой байсан гэж заагаарай. Хүүхдүүдээ удаан залбирал, ядаргаатай тайлбар, заавруудаар ядраах бус харин байгалийн бодит хичээлээр Бурханы хуулинд дуулгавартай байхыг зааж өгөөрэй. (хх 534.1) XX 567.5

Бурханы Зан Чанарын Талаар Зөв Ойлголт Өгөөрэй.— Хүүхдүүд эцэг эхтэйгээ хэсэг хугацааг агаарт тоглон наадахаас илүү Бурханы талаар зөв мэдлэгтэй болж, оюун ухаанаа сэргээж болох зүйлс байдаг гэж үү? Хүүхдүүдийн оюун ухаан байгалийн үзэсгэлэнтэй дүр төрхөөр дамжин Бурхантай холбогдож, бүтээлээр дамжуулан хүмүүст хайр энэрлээ хэрхэн харуулсныг харснаар Бурханыг сонирхож, татагдах болтугай. Тэд Бурханы зан чанарыг хатуу, хэрцгий хэмээн төсөөлөх аюулд автагдахаа больж, харин Түүний бүтээсэн үзэсгэлэнтэй бүтээлийг хүний аз жаргалын төлөө бүтээснийг ойлгож Түүнийг энхрий зөөлөн, хайраар дүүрэн Эцэг хэмээн тооцож эхэлдэг. Тэд Бурханы хориглож, буруутгаж буй зүйлс нь эрх мэдэл, хүчээ харуулах гэсэн хоосон оролдлого бус харин үр хүүхдүүдээ аз жаргалтай байлгахыг хүссэн зааварчилгаа хэмээн ойлгодог. Хүүхдүүд Бурханы зан чанарыг хайр, энэрэл, үзэсгэлэнтэй, сэтгэл татагдахуйц хэмээн төсөөлөх үедээ Түүнд улам хайртай болдог. Та хүүхдийнхээ оюун ухааныг тэнгэрийн аялгуугаар чимэж буй шувууд, агаарыг цэвэршүүлж, анхилам үнэртэй болгож буй ногоон зүлэг, уян налархай цэцэгс рүү хандуулаарай. Энэ бүхэн тэнгэрийн Зураачийн хайр, агуу чадварыг харуулж, Бурханы алдрыг тунхагладаг. (хх 534.2) XX 568.1

Эцэг эхчүүдээ та бүхэн байгаль хэмээх номоор дамжуулан үзүүлж буй Бурханы ариун нандин хичээлийг судалж, хүүхдүүддээ Бурханы зан чанарын талаар зөв ойлголт өгөх ёсгүй гэж үү? Хэв загварт энгийн даруу зангаа золиослуулж, байгалийн үзэсгэлэнгээс өөрсдийгөө холдуулсан хүмүүс сүнслэг оюун ухаантай байж чаддаггүй. Тэд Бурханы бүтээлээр дамжин ойлгогддог Бурханы агуу чадвар, хүчийг ойлгож чаддаггүй. Тиймээс тэдний зүрх сэтгэл шинэ хайр, сонирхолд автагдаж, татагдаж чаддаггүй ба тэд байгалиас Бурханы хүчийг мэдэрсэн ч Түүнд хүндэтгэл, алдрыг өргөдөггүй. (хх 535.1) XX 568.2

Едений Амьдралаар Амьдрах Өдөр.— Шаббатын боловсрол олгох нь хязгааргүй үнэ цэнийг агуулдаг. Бурхан бидэнд өгсөн бүхнээ буцаан өргөл болгохыг хүсдэг боловч Тэрээр эдгээрийг ихээр баяжуулж, өөрчлөн шинэчлээд, агуу алдар, гэрэл гэгээтэй болгон буцаан өгдөг. ... (ХХ 535.2) XX 569.1

Бурхан Шаббат болон гэр бүлийг Еденд байгуулж өгсөн ба эдгээр нь хоорондоо салшгүй зорилгоор холбогдсон байдаг. Энэ өдөр бид бүхэн өөр бусад өдрөөс илүүтэй Едений амьдралаар амьдрах боломжтой болдог. Бурхан гэр бүлийн гишүүдийг энэ өдөр хамтдаа ажиллаж, Библи судалж, залбирч, амраасай гэж хүссэн. Эцэг хүн гэр бүлийн тахилчийн хувьд, эцэг эхчүүд хамтрагчид, багш, сурган хүмүүжүүлэгчийн хувьд эдгээр үүргийг гүйцэтгэх ёстой. Харамсалтай нь гэмийн үр дүн амьдралын нөхцөл байдлыг өөрчилж, дээрх зорилгыг хэрэгжүүлэхэд саад болдог. Эцгүүд ихэвчлэн хүүхдүүдийнхээ царайг долоо хоногийн туршид хардаггүй. Тэрээр хүүхдүүдтэйгээ нөхөрлөж, заавар зөвлөгөө өгөх боломжоос бүрэн хөндийрсэн байдаг. Харин Бурханы хайр зовлон бэрхшээлд хэмжээ хязгаар тавьсан. Бурхан Шаббатаар дамжуулан өршөөл нигүүлслээ үзүүлсэн. Бурхан тусгай өдрийг тогтоож өгснөөр гэр бүлийн дотно нөхөрлөлөөр Өөртэйгөө, байгаль болон бие биетэйгээ холбох боломжийг НЭЭЖ ӨГСӨН. (ХХ 535.3) XX 569.2

Шаббат Өдрийг Баяр Хөөр Болгоорой.— Бурханыг хайрладаг хүмүүс Шаббатыг баяр баясал, ариун, хүндэтгэлтэй өдөр болгохын тулд чадах бүхнээ хийдэг байх хэрэгтэй. Тэд гэм нүгэлтэй, хориотой зугаа цэнгэлийг эрэлхийлснээр үүнийг хэрэгжүүлж чадахгүй. Тэд гэр бүлээрээ Шаббат өдрийг долоо хоногийн хамгийн сонирхолтой өдөр болгосноор Шаббатыг өндөрт өргөж чадна. Бид хүүхдийнхээ сонирхлыг татахын тулд цагаа зарцуулдаг байх хэрэгтэй. Өөрчлөлт тухайн хүмүүст аз жаргалыг мэдрүүлнэ. Бид хүүхдүүдтэйгээ зрүүл агаарт алхаж, зүлэг ногоон дээр, нарны гэрэлд хамтдаа сууж, Бурханы бүтээлийн талаар ярилцан эцэж цуцашгүй оюун ухаанд нь зөв тэжээлийг өгч, байгалийн үзэсгэлэнтэй бүтээлүүдэд анхаарлыг нь хандуулан хайр, хүндэтгэлийг нь татаж болно. (хх 536.1) XX 569.3

Шаббат өдөр гэр бүлүүдийн хувьд маш сонирхолтой байх ёстой ба гэр бүлүүд дараа долоо хоногоо баяр хөөртэйгөөр угтдаг байх хэрэгтэй. Эцэг эхчүүд гэр бүлдээ зөв зааварчилгааг өгч, гэр бүлээ сүнслэг зүйлсэд сонирхолтой болгож, Бурханы зан чанарын талаар зөв ойлголттой болгож, төгс зан чанар, мөнх амьтай байлгахын тулд Бурхан ямар шаардлага тавьсныг зөв, сонирхолтойгоор зааж сургахаас өөрөөр Шаббатыг хүндэтгэлтэй, өндөрт өргөх боломжгүй. Эцэг эхчүүдээ Шаббатыг үнэхээр баяр хөөртэй өдөр болгож, хүүхдүүд тань зүрх сэтгэлээрээ энэ өдрийг хүсэн хүлээдэг болгоорой.(ХХ 536.2) XX 570.1

Шаббатын Төгсгөлд Залбирал, Дуу Дуулаарай.— Нар жаргах үед ариун, тусгай цаг хугацааг төгсгөж байгааг илэрхийлсэн магтаал, залбирлыг өргөөрэй. Та бүхэн дараагийн долоо хоногийн ажил үйлсэд тусламж, халамжаа үзүүлээрэй хэмээн Бурханы оршихуйг урин ирүүлээрэй. (хх 536.3) XX 570.2

Ингэснээр эцэг эхчүүд Шаббат өдрийг долоо хоногийн хамгийн баяр хөөртэй өдөр болгох боломжтой болох юм. Ингэснээр хүүхдүүд тань Шаббатыг хамгийн баяр баясгалантай, Эзэний ариун, хүндэтгэл үзүүлэх өдөр хэмээн ойлгох болно. (хх 537.1) XX 570.3