Хүүхдийн Хүмүүжил

11/86

III Xэсэг - Сайтар Бэлтгэгдсэн Багш Нар

Наймдугаар Бүлэг - Бэлтгэл Хэрэгтэй

Эхчүүдийн Бэлтгэл Орхигдож Байна.—Хүүхдийн анхны багш бол эх хүн. Хүний амьдралын хамгийн эгзэгтэй, хамгийн хурдацтай хөгжиж, боловсрох нас нь эхийн мэдэлд байдаг. Түүнд зан чанарыг сайн эсвэл муу болгон төлөвшүүлэх хамгийн анхны боломж өгөгджээ. Тэрээр өөрт ноогдсон энэхүү боломжийн үнэ цэнийг бусад сурган хүмүүжүүлэгч нараас илүүтэй ухаарч, чадлынхаа хирээр зөв зүйтэй ашиглахад бэлтгэгдэх ёстой. Эхчүүдийн сургалтаас илүү орхигдсон зүйл гэж алга. Тэд хүүхдийн хүмүүжилд хамгийн хүчтэй, далайцтай нөлөө үзүүлэхэд бэлдэхэд өчүүхэн ч чармайлт гаргахгүй байна. (хх 63.1) XX 65.1

Бэлтгэлийг Анхааралтай, Бүрэн Хангах Зайлшгүй Шаардлага.—Бяцхан үрсийг асран хамгаалах үүрэг хүлээсэн хүмүүс тэдний бие махбодийн хэрэгцээг ихэнхдээ мэддэггүй. Тэд эрүүл мэндийн хуулиуд хийгээд өсөлт, хөгжлийн зарчмуудыг тэр бүр мэддэггүй. Тэд оюуны хийгээд сүнслэг өсөлтийг хангахад бүр тэнцэхгүй. Тэд бизнест амжилт гаргаж, нийгэмд байр сууриа эзэлсэн байж болох юм. Тэд уран зохиол, шинжлэх ухаанд гарамгай байж болох юм. Гэвч хүүхдийн хүмүүжлийн талаар дэндүү бага зүйлсийг мэдэж байна. (ХХ 63.2) XX 65.2

Хүүхдийн анхны болон хожмын сургалт, хүмүүжилд эцэг эхчүүдийн аль аль нь үүрэг хүлээдэг учир эцэг эх хоёр хоёулаа бэлтгэлээ тун хянамгай, бүрэн хангасан байх зайлшгүй шаардлагатай. Эцэг эх болох тухай ярихаасаа өмнө эрчүүд, бүсгүйчүүд бие махбодийн өсөлт хөгжил, анатоми физиологи, хувийн ариун цэвэр, төрөхийн өмнө эхийн үзүүлэх нөлөө, удамшлын хуулиуд, эмх цэгц, хувцаслалт, дасгал хөдөлгөөн болон өвчнийг анагаах зэрэгтэй сайтар танилцах ёстой. Тэд мөн оюуны хөгжил болон ёс зүйн төлөвшлийн тухай сайн ойлгосон байх шаардлагатай. (хх 63.3) XX 65.3

Эцэг эхчүүд үүргээ бүрэн ухамсарлаж, энэхүү ариун үйлсийн төлөө бэлтгэхээс нааш хүүхдийн хүмүүжил хэзээ ч зохих хэмжээнд явагдаж, үр дүнгээ үзүүлэхгүй. (ХХ 64.1) XX 66.1

Эцэг эхчүүд байгадийн хуулиудыг судлах ёстой. Тэд хүний бие организмтай танилцах хэрэгтэй. Тэд тодорхой эрхтний үйл ажиллагаа, уялдаа холбоог ойлгох шаардлагатай. Тэд оюун ухаан, бие махбодь хоёрын харилцан шүтэлцээ, тус бүрийн эрүүл мэндэд шаардагдах нөхцлүүдийг мэдэх ёстой. Ийм бэлтгэлийг хангаагүй байж эцэг эх болох нь гэм нүгэл. (ХХ 64.2) XX 66.2

«Хэн Тэнцэх Вэ?”—Эцэг эхчүүд «энэ бүхэнд хэн тэнцэх юм бэ? » хэмээн асууж болох юм. Бурхан ганцаараа тэднийг тэнцүүлэгч учир хэрэв Түүнийг үл тоож, Түүний тусламж, зөвлөгөөг эрж хайхгүй бол тэд нарт ямар ч найдвар байхгүй болно. Гэвч эцэг эхчүүд энэхүү ариун үүргийг биелүүлэхэд залбирал, Библи судлал хийгээд хичээл зүтгэлээр амжилт олж болох бөгөөд зарцуулсан цаг, үзүүлсэн халамжийнхаа төлөө зуу дахин эргүүлэн үр шимийг нь хүртэнэ. ... Энэ талаар шаардлагатай бүх мэдлэгийг олж авах мэргэн ухааны эх үүсвэр бид бүхэнд үргэлж нээлттэй байдаг. (хх 64.3) XX 66.3

Та зарим үед шантарч болох юм, гэвч хайртай үрсийн тань өнөөгийн болон ирээдүйн аз жаргалд заналхийлж буй аюулуудыг анзаарах нь Христэд итгэгч эцэг эхчүүдийг хүч чадал хийгээд мэргэн ухааны эх үүсвэрээс бүр ихээр тусламж гуйх шаардлагатайг ойлгуулах болно. Энэ нь тэднийг хариуцаж буй үр хүүхдүүдээ асрахдаа илүү чамбай, шийдэмгий, дөлгөөн боловч хөдлөшгүй бат болгоно. (ХХ64.4) XX 66.4

Хүүхдийн Хүмүүжил Бурханы Хүслийг Ойлгохыг Шаарддаг.—Эцэг эхчүүд Бурханы хаанчлалын хуулиудыг дагахаар дуудагдсан бол Түүний хүслийг бүрэн ойлгож чадаагүй гэх шалтаггүй. Зөвхөн тэд л хүүхдүүдээ тэнгэр өөд чиглүүлж чадна. Ах, эгч дүү нараа Бурханы шаардлагуудыг ойлгох нь та бүхний үүрэг. Та зөв бурууг ялгадаггүй, дуулгавартай байх нь мөнх амь, дуулгаваргүй байх нь мөнхийн үхэл гэдгийг ухаараагүй байж хэрхэн хүүхдүүддээ Бурханы хүслийг сургах юм бэ? (ХХ 65.1) XX 66.5

Бид насан туршдаа Бурханы хүсдийг ойлгож амьдрах хэрэгтэй. Зөвхөн бид л өөрсдөө хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж чадна. (ХХ 65.2) XX 67.1

Сургамжаар Дүүрэн Бурханы Гарын Авлага.— Бурханы Үгийг амьдралынхаа удирдамж болгохоос нааш, эрдэнэт хүнийг мөнхийн амьтай болгохын тулд зан чанарыг нь төлөвшүүлж, сурган хүмүүжүүлэх ёстойг ухаарахаас нааш эцэг эхчүүд хэзээ ч үүрэг хариуцлагаа зөв зохистойгоор биелүүлж чадахгүй. (XX 65.3) XX 67.2

Сургамжаар дүүрэн Библийн судар тэдний сурах бичиг болох ёстой. Хэрэв тэд үр хүүхдүүдээ Библийн сургаалаар хүмүүжүүлэх юм бол тэд хүүхдүүдийнхээ хөлийг зөв замаар замнуулаад зогсохгүй, өөрсдийгөө энэхүү хамгийн ариун үйлсээр хүмүүжүүлэх болно. (ХХ 65.4) XX 67.3

Эцэг эхчүүдийн үүрэг бол тун чухал эрхэм үүрэг бөгөөд тэдний хүлээх хариуцлага өндөр билээ. Гэвч хэрэв Бурханы үгийг анхааран судлах юм бол тэд ариун үүргээ итгэмжтэй, сайн биелүүлэхэд тус болох олон сургамж хийгээд амлалтуудыг олох болно. (хх 65.5) XX 67.4

Эцэг Эх Болон Хүүхүүдийн Дүрэм.—Бурхан эцэг эх болоод хүүхдүүдийн мөрдөх дүрмийг өгчээ. Тэдгээрийг чандлан мөрдөх ёстой. Хүүхдүүдийг эрхлүүлж, тэдэнд эцэг эхийн зөвшөөрөлгүй хүссэнээ хийж болно гэсэн ойлголтыг өгч болохгүй. ... (ХХ 65.6) XX 67.5

Эцэг эх болон хүүхдүүдэд өгсөн Бурханы дүрмүүдээс гэм нүгэлд авталгүйгээр хөндийрөх боломжгүй. Бурхан эцэг эхчүүдээс хүүхдүүдээ Үгэнд нь орших зарчмуудаар сургаж байхыг шаарддаг. Итгэл, үйлс хоёрыг хослуулах ёстой. Гэрт, сургуульд хаана ч бүхнийг зүй зохистой, зохион байгуулалттай хийх ёстой. (ХХ 66.1) XX 67.6

Хууль Хийгээд Гэрчлэл.—Үр хүүхдүүдээ гэртээ сургах хүмүүжүүлэх ажлыг Бурханы зорилгын дагуу хийхийн тулд эцэг эхчүүд Бичээсийг тууштай судалдаг байх ёстой. Тэд их Багшаас суралцах ёстой. Хайр хийгээд эелдэг үгс өдөр бүр амнаас гарч байх ёстой. Тэд амьдралаараа Эзэний амьдралаас харагдах нигүүлсэл ба үнэнийг харуулах ёстой. Тэгвэл эцэг эхчүүд үр хүүхэдтэйгээ ариун хайраар холбогдож, залуу үеийнхэн Бурханы хайранд үндэслэн, батжиж, итгэл дотор өсөх болно. (хх 66.2) XX 68.1

Бурханы зам болон Түүний хүсэл Долоо дахь өдрийн Адвентист эцэг эхчүүдийн арга зам хийгээд хүсэл бодол болсон цагт хүүхдүүд нь Бурханыг хайрлаж хүндэтгэж сурна. Сатан хүүхдүүдийн тань оюун ухааныг эзэмдэж чадахгүй. Учир нь тэд Эзэний үгийг дээдлэн өөрсдөд нь тохиолдох аливаа зүйлсийг хууль болон гэрчлэлээр шүүн тунгаахад сургагдсан байх болно. (хх 66.3) XX 68.2

Хэрэв Үл Ойшоодог Бол Цаг Бүү Алд.—Эцэг эхчүүд Бурханы үгийг өөрсөддөө болон гэр бүлээрээ уншдаг байх ёстой. Гэвч олон хүүхдүүд сургагдалгүй хараа хяналтгүй орхигдсон байдалтай өсдөг. Иймээс эцэг эхчүүд орхигдсон хүүхдүүдээ аварч тэднийг хамгийн сайн нөлөө бүхий газар байлгахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. (хх 66.4) XX 68.3

Эцэг эхчүүдээ бичээсүүдийг судал. Зөвхөн сонсогчид төдийгүй үгийг үйлдэгчид бай. Хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ Бурханы шаардлагыг биелүүл. (хх 67.1) XX 68.4

Удирдах Зарчим: Эзэн Юу Гэж Сургасан бэ—Үр хүүхдүүдээ Эзэний замд сургах нь бүх эцэг эхчүүдийг үүрэг. Энэ үүргээс Бурханы дургүйцдийг төрүүлэхгүй зайлах мултрах боломжгүй. Бид бусдын явах замыг шийдэх аль эсвэл амар хялбар амьдрал хайхын тулд дуудагдаагүй. Харин Эзэний хэлснийг гүйцэтгэх гэж дуудагдсан. Эцэг эхчүүд болон үр хүүхдүүдийн аль аль нь ямар ч буруу замд амар тайван хийгээд аз жаргалтай байж чадахгүй. Гэвч Бурханаас эмээх айдас зүрхэнд ноёлж Есүсийг хайрлах хайр байгаа цагт амар тайван, баяр хөөр үргэлж дагалдах болно. (ХХ 67.2) XX 68.5

Эцэг эхчүүдээ та бүхний зүрхийг болон нууц бүхнийг чинь нэвтлэн харагч Түүний өмнө Бурханы үгийг буюу бичээст юу гэж бичигдсэн байгааг дэлгэрүүлэн судал. Энэ нь таны амьдралыг удирдах зарчим байх ёстой. Хүмүүсийг хайрладаг хүн хүүхдүүдээ аюулд өртөөд байгааг хараад чимээгүй байхгүй нь лавтай. Зөвхөн Бурханы үнэн үг эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ харилцаж удирдан чиглүүлэхэд тус болж чадна гэдэгт итгэлтэй байж болно. (хх 67.3) XX 69.1

Хувийн Бэлтгэл.— Оюун ухааны боловсрол болон бие сэтгэлийн эрүүл мэнд, хүчин чадлыг хамгаас ихээр шаардсан үүрэг даалгавар гэж байдаг бол энэ нь хүүхдийн хүмүүжил юм. (ХХ 67-4) XX 69.2

Эх хүний хүлээх хувийн үүрэг хариуцлага бол эмэгтэй хүн бүр өв тэгш оюун ухаан, цэвэр зан чанарыг төлөвшүүлж, үнэн сайн сайхан үзэсгэлэнт зан байдлыг харуулах үүрэг юм. Эх болон эхнэр хүн нөхөр хүүхдүүдээ эелдэг үг, дөлгөөн байдал дотор тууштай хайрлан, зүрх сэтгэлдээ уяж ойртуулдаг. Тэгвэл үр хүүхдүүд нь түүнийг даган дуурайх болно. (ХХ67’5) XX 69.3

Эх Хүний Үүрэг Бол Хамгийн Ариун Нандин Үүрэг.— Эгч, дүү нар минь, Христ та бүхэнд үр хүүхдүүддээ Түүний тушаалаас зааж сургах ариун үүрэг оноожээ. Энэ ажилд тэнцэхийн тулд та нар Түүний бүх тогтоолуудад дуулгавартай амьдар. Үг, үйлдэл бүхнээ анхааралтай хяна. Хэлэх үгсээ уйгагүй цэнэ. Бүх овилгогүй зангаа ялан дийл, учир нь хэрэв дийлэхгүй бол, тэвчээргүй зан чанар тань заналт дайсанд гэр бүлийн тань амьдралыг үр хүүхдүүдэд тань тэвчишгүй, таагүй болгоно. (ХХ 68.1) XX 69.4

Бурхантай Хамтран Зүтгэ.—Эхчүүдээ, Бурханы хүсдийг биелүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах ёстой гэдгээ ямагт санаж, Бурханы сургамжийг хүлээн авахад зүрх сэтгэлээ нээлттэй байлга. Та Бурханыг удирдагчаа хэмээн хүлээн зөвшөөрч, Түүний хамтран зүтгэгч болохоо ухаарч, хэрхэн амьдрахаа заалгахын тулд өөрийгөө үргэлж гэрэлд гаргаж, Бурханаас мэргэн ухааныг эрж хайх ёстой. Тэнгэрлэг зүйлсийг бодож зүрх сэтгэлээ уужруул. Бурханаас эх хүнд өгсөн үүргийг гүйцэтгэхийн тулд Түүнээс авсан авъяас чадваруудаа дайчилж, тэнгэрлэг бүтээлүүдтэй хамтран ажил. «Идэж, уусан ч, юу ч хийсэн, Бурханы алдрын төлөө бүхнийг” хийж, ухаалгаар хөдөлмөрлө. (ХХ 68.2) XX 69.5

Эх хүн өөрийгөө болон үр хүүхдүүдээ өршөөлт Аврагчийн халамжинд даатгах ёстой. Хүүхдийнхээ хүмүүжилд оюуны чадавхаа дээд зэргээр, зөв дайчлахын тулд чин сэтгэлээсээ, тэвчээр гарган, урам зоригтойгоор чадвараа хөгжүүлэхийг хичээх хэрэгтэй. Эх хүн Бурханы таалалд нийцсэн боловсролыг хүүхэддээ олгохыг хамгийн дээд зорилгоо болгох ёстой. Тэд үүргээ ухамсарлан гүйцэтгэх үедээ үүргээ биелүүлэх хүчийг олж авна. (хх 68.3) XX 70.1

Эзэний зам хийгээд хүсэлд жинхэнээсээ өөрийгөө зориулахын тулд эх хүн Ариун Сүнсний удирдамж хэрэгтэйг ухаарах хэрэгтэй. Тэгвэл Христийн нигүүлслийн хүчээр тэр хүүхдүүдийнхээ ухаалаг, эелдэг хайр булаам багш нь болж чадна. (хх 69.1) XX 70.2

Хэрэв Та Үүргээ Буруу Эхэлсэн Бол.—Хүүхдүүдээ буруу хүмүүжүүлж эхэлсэн эцэг эхчүүдэд би бүү шантар гэж хэлэх байна. Та Бурханыг чин сэтгэлээсээ хүлээн авах хэрэгтэй. Танд Бурханы Үгийг дуулгавартай дагах чин сэтгэл хэрэгтэй. Та амьдралаа Бурханы хуулийн авралын зарчмуудад нийцүүлэн дадал зуршлууд хийгээд заншсан үйлдлүүдээ шийдвэртэйгээр өөрчлөх ёстой. Ингэснээр та Бурханыг хайрлан, Түүний хууль Бурханы зан чанарыг нь төлөөлдгийг хүлээн зөвшөөрснөөр Христийн зөвт байдал хуулийн заалтыг даван гарна. Христийн хүчинд чин сэтгэлээсээ итгэх нь хоосон зүйл биш. Христийн зан чанарыг амьдрал хийгээд зан чанараараа харуулж, үр хүүхдүүдээ Бурханы хуулиудад дуулгавартай болгон сургахаар тууштай зүтгэх нь танд хамгаас илүү чухал. «Эзэн ингэж хэлсэн юм» гэсэн үгс таны сурган хүмүүжүүлэх төлөвлөгөөг бүхэлд нь удирдах ёстой. (хх 69.2) XX 70.3

Бурханы өмнө чин сэтгэлээсээ бүрэн гэмш. Жил бүрийг эхлэхдээ ... нигүүлсэл хийгээд өнгөрсөн үеийнхээ алдаа зөрчлүүдийг олж илрүүлэх сүнслэг харааг авахаар Бурханыг чин сэтгэлээсээ хай. Гэртээ сайн мэдээг дэлгэрүүлэх үүргээ үл хайхарсаны төлөө Бурханы өмнө гэмш. (ХХ 69.3) XX 71.1

Өнөөдөр Эзэн итгэл, үүрэг хариуцлага хүлээлгэж байгаа бөгөөд энэ нь танд байгаа боломж юм. Удалгүй таны шагналаа авах өдөр ирнэ. Чин сэтгэлийн залбирал болоод итгэл даахуйц хичээл зүтгэлээр ажлаа хий. Хүүхдүүддээ Ариун Сүнсний баптисм хүртэх боломжийг зааж өг. Христийн зорилгыг гүйцэлдүүлэх Түүний гар хөл болцгоо. Хүүхдүүдийнхээ төлөө хийсэн үйлчлэлээ залбирлаар бүрэн амжилт болгох хэрэгтэй. (хх 69.4) XX 71.2