Хүүхдийн Хүмүүжил
XIII Xэсэг - Амин Чухал Биеийн Хөгжил
Тавин Долдугаар Бүлэг - Дасгал Хөдөлгөөн Ба Эрүүл Мэнд
[ТАЙЛБАР: АДВЕНТИСТ ГЭР БҮЛ, 493-530 ХУУДСЫГ СУДЛААРАЙ, XVII дугаар бүлэг, “АМРАЛТ БА ЗУГАА ЦЭНГЭА”] XX 365.1
Сайн Зохицуулж, Удирдаж Буй Үйл Ажил, Зугаа Цэнгэл.—Хүүхэд залуучуудыг эрүүл, баяр хөөртэй, хөдөлгөөнтэй, булчин шөрмөс, уураг тархийг нь хөгжүүлэхүйц байлгахын тулд эрүүл агаарт сайн зохион байгуулж буй үйл ажиллагаа, зугаа цэнгэлийг нээж өгдөг байх хэрэгтэй. (хх 339.1) XX 365.2
Хүүхэд цагаа зөв зохистойгоор өнгөрөөх ёстой. Оюун ухааныг дайчилсан, цэвэр агаарт бие махбодийг хөдөлгөөнтэй байлгах дасгал хүүхдийн хүмүүжил, зан чанарт муугаар нөлөөлөхгүй. Ашиг тустай хөдөлмөр, гэр орны ажил үүрэгтэй танилцах нь охидод тань ашиг тусаа өгнө, мөн гадаа агаарт тоглон наадах нь эрүүл мэнд болон зан чанарт зөв сайн нөлөөг бий болгоно. (хх 339.2) XX 365.3
Дасгал ба Эрүүл Агаар.— Өдөр бүр үе мөчөө хөдөлгөх дасгал, хөдөлгөөн хийдэггүй хүмүүс дасгал хөдөлгөөн хийх гэж хичээх үедээ сул дорой байгаагаа мэдэрдэг. Тэдний судас, булчин шөрмөс ажил хийж гүйцэтгэж, бие махбодь хэмээх амьд хөдөлгүүр болон эрхтэн бүр эрүүл саруул байлгах, бие махбодийг дэмжин тэтгэх үүргээ гүйцэтгэх чадваргүй болдог. Хөл гараа ашиглах тусам хүчирхэгждэг. Зөв ачаалал бүхий дасгал хөдөлгөөнийг өдөр бүр хийж гүйцэтгэснээр дасгал хөдөлгөөнгүйгээр суларч, хүчгүй болж байсан булчин шөрмөс хүчирхэгжиж эхэлдэг. Өдөр бүр гадаа, агаарт идэвхтэй дасгал хийснээр элэг, бөөр, уушиг ч үүргээ сайтар гүйцэтгэх эрч хүчээр хангагддаг. (хх 339.3) XX 365.4
Хүйтнийг эсэргүүцэж, мэдрэлийн тогтолцоонд шаардлагатай эрч хүчийг өгөхийн тулд сэтгэлийн хатуужлаа ашиглах хэрэгтэй. Та богинохон хугацаанд дасгал хөдөлгөөн, эрүүл агаарын ашиг тусыг ойлгож, эдгээр ивээлийг авалгүйгээр амьдрахаа болино. Уушиг агаар дутагдсанаар хоол хүнсгүй байсан хүн шиг доройтох болно. Бид хоолгүйгээр агааргүй байгаагаас илүү удаан амьдрах боломжтой. Агаар бол Бурханы уушгинд бэлдэн өгч буй хоол хүнс юм. (хх 339.4) XX 366.1
Ялангуяа Сурагчдад Дасгал Хөдөлгөөн Чухал Шаардлагатай Байдаг.— Хөдөлгөөнгүй байдал бие эрхтнийг сулруулдаг. Бурхан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хөдөлгөөнтэй, ашиг тустай байлгахаар бүтээсэн. Ашиг тустай ажил хөдөлмөрөөр дамжуулан булчин шөрмөсөө дасгалжуулахаас илүү залуу хүүхдийн хүч чадлыг нэмэгдүүлдэг зүйл гэж байхгүй. (хх340.1) XX 366.2
Дасгал Хөдөлгөөнөөр Бүх Бие Махбодь Хүчирхэгждэг.— Сургуульд хашиж, зөвхөн ном судалж буй хүүхэд залуучууд бие махбодь болон зан чанарын хувьд эрүүл саруул байж чадахгүй. Биеийн хөдөлмөр, дасгалгүйгээр уураг тархиа ажиллуулан хичээл судлах нь тархины цусан хангамжийг нэмэгдүүлж, цусны эргэлт бүхэлдээ тэнцвэргүй болдог. Тархинд хэт их цус хуралдаж, биеийн хол орших эрхтнүүдэд цусны хангамж багасдаг. Хүүхдүүд, залуучуудыг тодорхой цагийн туршид хичээлд шамдуулан суралцуулах хэрэгтэй, ингэснээр тодорхой цаг хугацааг биеийн хүчний хөдөлмөр хийхэд чиглүүлж болох юм. Мөн хүүхдүүдийн идэх, хувцаслах, унтаж амрах зуршлууд бие махбодийн хуультай нийцэх юм бол хүүхдүүд бие махбодь болон оюун ухааныхаа эрүүл мэндийг золиосонд гаргалгүй боловсрол эзэмших боломжтой. (хх 340.2) XX 366.3
Хүүхдүүдийг бага байхаас нь эхлэн амьдралын зарим нэгэн үүрэг хариуцлагад гар бие оролцдогоор сургаснаар хүүхдийн ашиглагдаж буй бие эрхтэн дасгал хөдөлгөөнтэй байх юм. Ийнхүү залуучууд маань Эзэний яваандаа дуудагдах агуу ажил үйлсэд идэвхтэй байж, ач тусаа үзүүлэх юм. ... (XX 340.3) XX 367.1
Маш цөөхөн хүүхэд ашигтай ажил хөдөлмөр, тууштай, халамжтай байх аргуудад сургагдсан байна. Цагаа дэмий үрэх, хөдөлгөөнгүй байх нь хүүхдүүдэд ихээхэн хараал болдог. Зөв шударга, ашиг тустай хөдөлмөр зөв сайн зуршлыг болон эрхэм нандин зан чанарыг төлөвшүүлэхэд тус дэм болох болно.(хх 340.4) XX 367.2
Олон Төрлийн, Өөрчлөгдөж Байхуйц Ажил Хийлгэхээр Төлөвлө.— Залуу хүүхдүүдийн идэвхтэй оюун ухаан болон гар хөлийг ямар нэгэн зүйл хийхэд дайчлах ёстой. Хэрэв хүүхдээр ашиг тустай, хүүхдийг хөгжүүлж, бусдад ивээл болох ажил үйлс хийлгэхээр удирдахгүй бол бие махбодь болон оюун ухаандаа муугаар нөлөөлөх ажил үйлсийг хийж гүйцэтгэх болно. (хх 341.1) XX 367.3
Задуучууд эцэг эхтэйгээ хамтран амьдралын үүргээс баяртайгаар хуваалцдаг байх хэрэгтэй. Ингэснээр тэд бие махбодь болон ёс зүйн эрүүл саруул байдлыг хадгалахуйц сэргэг оюун ухаантай болох юм. Тэгэхээр хүүхдүүдийг зөвхөн нэг чиглэлээр хөгжүүлэхэд хэт их цаг зарцуулахаас хамгаалж, сэрэмжлүүлэх хэрэгтэй. Хэрэв хүүхдүүдээр нэг төрлийн ажил үйлсийг гүйцэтгүүлэх юм бол ажил үйлс нь шаналгаатай болж, өөр ажлуудыг хослуулж, зөв амрааж байснаар хийж гүйцэтгэж болох байсан амжилтуудыг гаргаж чаддаггүй. Хэрэв оюун ухааныг хэт ачаалалд оруулах юм бол оюун ухаан эрч хүчээ алдан, сульдаж доройтдог. Ажлаа өөрчилснөөр эрүүл мэнд болон эрч хүч сулардаггүй. Ингэснээр ёс зүйд аюул учруулах хувиа хичээсэн зугаа цэнгэл буюу хэрэгцээтэй зүйлсээр хэрэггүй зүйлсээ солих шаардлагагүй болно. (хх 341.2) XX 367.4
Ядарч, ЦуцахБолАжилХөдөлмөрөөс ҮүсэхЖирийн Үр Дагавар.—Эхчүүдээ, охиныхоо хүнд дарамтаас нимгэлэхийн тулд ямар ч ажил хийлгэхгүй байж, хүссэнээ хийж гүйцэтгэн жижиг сажиг дэмий, гоёж гоодсон байдлаар завгүй болгох шиг бузар муу үйлдэл гэж байдаггүй. Хүүхдүүддээ үе мөч, булчингаа хөдөлгөн, дасгал хийх боломжийг өгөөрэй. Хэрэв хүүхдүүд тань ядарч байгаа бол, үүнээс өөрөөр яах ёстойг бодоод үз дээ? Та ч гэсэн ажил хийх үедээ ядардаггүй гэж үү? Бага зэргийн ядралт хүүхдэд тань муугаар нөлөөлөх үү, хэтрүүлчихгүй л бол хүүхэд тань таны зовж шаналахаас илүүтэй зовж шанална гэж үү? Яавч үгүй. (хх 341.3) XX 368.1
Тэд бага зэрэг ядарч болох юм, гэвч хангалттай ажил үүрэг гүйцэтгэсний дараагаар ямар сайхан унтаж амардаг гэж бодно. Нойр бол байгалийн гайхамшигтай сэргээх хүчийг бэлэглэгч ба ядарсан биеийг эрч хүчээр сэлбэж дараа өдрийн ажил, үйлсэд бэлтгэдэг. (хх 341.4) XX 368.2
Ядуу Байдал Яагаад Ихэвчлэн Ивээл Болдог вэ.— Зарим хүмүүс эд баялаг, хөдөлгөөнгүй байдлыг ивээл гэж боддог, гэвч байнга завгүй, баяр хөөртэйгөөр өдөр тутмын ажлаа гүйцэтгэж байгаа хүмүүс хамгаас аз жаргалтай байж, хамгаас илүү эрүүл саруул байдаг ... Хүнд өдөр бүр идэх талхныхаа төлөө хөдөлмөрлөх болон ирээдүйн аз жаргал, алдрыг авна гэсэн амлалтууд аль аль нь нэг л сэнтийнээс, бид нарт ивээл болохоор өгөгдсөн. (хх 342.1) XX 368.3
Ядуу зүдүү байдал бол ихэнхдээ ивээл юм; ядуу байдал хүүхэд залуучуудыг хөдөлгөөнгүй байх сүйрэлд оруулдаггүй. Бие махбодь болон оюун ухааны хүчийг зөв ашиглаж, хөгжүүлэх ёстой. Эцэг эхийн хамгийн анхны болон байнга хийх ёстой зүйл бол хүүхдээ зөв сайн эрэгтэй, эмэгтэй болгохын тулд хэрхэн тууштай зан чанарыг суулгахад анхаарал хандуулах асуудал байдаг. Бие махбодийн дасгал хөдөлгөөнгүйгээр энэхүү хүсэж буй үр дүнд хүрэх боломжгүй. (ХХ 3422) XX 368.4
Хүүхдүүдийн бие махбодийн эрүүл мэнд болон ёс суртахууны сайн сайхны төлөө ямар нэгэн асуудалд автагдахаас өмнө хэрхэн ажил хийхийг зааж сургах хэрэгтэй. Хэрэв хүүхдүүдийг ариун, зөв шударга зан чанартай болгохыг хүсэж байгаа бол тэднийг сайтар удирдан зохион байгуулсан, бүх булчин шөрмөсийг ажиллагаанд оруулахуйц ажил хөдөлмөрөөр хүмүүжүүлээрэй. Ашиг тустай хөдөлмөрт туслалцаа үзүүлж, бусдын төлөө өөрсдийгөө огоорохоос авах сэтгэлийн таашаал нь урьд хэзээ ч мэдэрч байгаагүй хамгийн эрүүл таашаал байх юм. (хх 342.3) XX 369.1
Оюун Ухаан Болон Бие Махбодийн Үйл Ажиллагааг Тэнцвэржүүлэх.— Сурагчдад биеийн тамирын дасгал хийх цаггүй болтлоо олон хичээл судлахыг зөвшөөрч болохгүй. Өдрийн тодорхой цаг хугацааг эрүүл агаарт булчин шөрмөсөө ажиллуулах ажилд зориулахгүй бол сурагчид зрүүл байж чадахгүй. Өдрийн тодорхой зарим нэгэн цагийг биеийн бүх хэсгийг хөдөлгөөнд оруулахуйц, ямар нэгэн биеийн хөдөлмөрт зориулах хэрэгтэй. Ингэснээр оюун ухаан болон бие махбодийн эрч хүч тэнцвэржиж, сурагчийн оюун ухаан сэргэнэ. Сурагч өвдсөн бол биеийн тамирын дасгал эрүүл саруул болоход бие эрхтэнд туслалцаа үзүүлнэ. Оюутнууд дээд сургуулиа төгсөх үедээ сургуульд анх элсэн орж байснаа бодоход эрүүл саруул амьдрал, амьдралын хууль дүрмийн талаар илүү ойлголттой болсон байх ёстой. Эрүүл мэндийг зан чанар адил нандигнан хамгаалах хэрэгтэй. (ХХ 342.4) XX 369.2
Залуучуудын Эрч Хүч Ямар ч Бодлогогүй Үрэн Таран Болж Байна вэ.—Эрч хүч, цовоо сэргэг байгаа хүүхэд залуучууд халгин цалгиж буй эрч хүчээ ямар үнэ цэнэтэй болохоо ойлгож ухаардаггүй. Алтнаас ч үнэтэй, боловсрол, мэдлэг, эд баялагаас илүү үнэ цэнэтэй энэхүү эрдэнэсийг дутуу үнэлэх нь ямар харамсалтай вэ! Ямар харамсалтайгаар үрэн таран хийнэ вэ! ... (хх 343.1) XX 369.3
Сурагчид хүний бие махбодийг судлахдаа амьдралын хамгийн агуу тэмцэлд амжилт гаргаж, хамгийн шилдгээр ашиглахын тулд бие махбодийн эрч хүч болон эрч хүчээ хэрхэн нөөж, хөгжүүлж болохыг судлах хэрэгтэй. (хх 343.2) XX 370.1
Үйл Хөдөлгөөнийг Хязгаарлах Бус Харин Зөв Чиглүүлэх Хэрэгтэй.— Хүүхдүүд маань хоёр замын уулзвар дээр зогсож байгаа мэт үед ирсэн. Дэлхийн хувиа хичээсэн, хүслээ хангахыг хүсэж буй уруу татлага Эзэний амиа өгсөн хүмүүст зориулсан замаас хөндийрүүлэхээр хаа сайгүй оршсоор байна. Хүүхдүүдийн амьдрал ивээл болох уу, хараал болох уу гэдэг тэдний гаргах шийдвэрээс ихээхэн шалтгаалах болно. Хүүхдүүдэд бялхан цалгиж байгаа эрч хүчээр ашиглаж, соригдож үзээгүй чадваруудаа ашиглах хүсэлдээ автагдан, эрч хүчээ дайчлах шаардлага гардаг. Хүүхдүүд нэг бол сайны төлөө нэг бол муугийн төлөө идэвх санаачлагаа зарцуулна. (хх 343.3) XX 370.2
Бурханы Үгэнд үйл хөдөлгөөнийг хязгаарладаггүй харин зөв тийш нь чиглүүлэхийг заадаг. Бурхан залуучуудыг хүсэл зориггүй, хөдөлгөөнгүй байхыг шаарддаггүй. Жинхэнэ амжилттай, бусдын хүндэтгэл хүлээсэн хүн болоход туслах сайн сайхны төлөө шантралгүй, ялагдашгүй хүслээр удирдуулах, зарчмаа амьдралдаа хэрэгжүүлэх, цуцашгүй тэвчээр зэргийн зан чанарыг хөхүүлэн дэмжих хэрэгтэй. Хүүхдүүдийг Бурханы нигүүлслээр газар тэнгэр хоёртой адил ялгаатай, хувийн болон дэлхийн хүсэл мөрөөдлөөр олж авах боломжгүй агуу өндөр хүсэл мөрөөдөлд хүргэхийн тулд чиглүүлэх хэрэгтэй.(хх 343.4) XX 370.3