Хүүхдийн Хүмүүжил
Тавин Нэгдүгээр Бүлэг - Сүмийн Хариуцлага
Сүм Сүнслэг Харгалзагч Байх Ёстой.—Эзэн сүмийн сургуулийг эцэг эхчүүдэд боловсрол олгож, өнөө үед өөрсдийгөө бэлдэхэд зориулан тусламж болгон ашиглана. Сүм сургуулийн ажлыг чин сэтгэлээсээ дэмждэг, Эзэний хүслийн дагуу байлгахыг хичээдэг байх хэрэгтэй. (хх 312.1) XX 335.1
Бурхан сүмийг хүүхэд залуучуудыг бузар муугаас чин сэтгэлээс хамгаалах сүнслэг харгалзагч, дайсныг гэтэн ирж буйг харуулдаж, аюулаас сэргийлэх манаачаар томилсон. Харамсалтай нь сүм энэ нөхцөл байдлаа ухамсарлахгүй байна. Сүм маань манаан дээрээ унтаж байна. Өнөө үеийн асуудал бэрхшээлтэй цаг үед эцэг эхчүүд амьдралын чухал ажлаа хийхээр сэрэх хэрэгтэй, ингэснээр олон залуучууд маань үүрдийн сүйрлээс хамгаалагдана. (хх 312.2) XX 335.2
Бурханы Хуулийг Өндөрт Өргөх нь.— Сүм сургуульд сурснаар, найз нөхдөөсөө олж авах боломжгүй, сул дорой зуршлын нөлөөнд автагдсан хүүхдийн боловсрол, хүмүүжилтэй холбоотой тусгай ажлыг гүйцэтгэх ажлыг хүлээн авсан. Дэлхий дахин гэм нүгэл болон Бурханы хууль тушаалыг үл тоомсорлох байдлаар дүүрсэн байна. ... (хх 312.3) XX 335.3
Протестант сүмүүд Попын санаачлага болох хуурамч Шаббатыг хүлээн зөвшөөрч, түүнийгээ Бурханы ариусгаж, ерөөсөн өдрөөс илүүд тооцох болсон. Бид хүүхдүүддээ жинхэнэ Шаббат өдөр нь аль өдөр болохыг таньж мэдэгдүүлсэн гэрлийг хүлээн авснаар долоо хоногийн эхний өдөр бол жинхэнэ Шаббат биш ба энэ өдрийг сахихгүй байх ёстойг энгийнээр ойлгуулах хэрэгтэй. (хх 312.4) XX 335.4
Чадварлаг Ажилчид Христийн Төлөө Сургагдах Хэрэгтэй.— Бид сүм болон хувь хүмүүсийн хувьд шүүлтийн үед гэм буруугүй байхыг хүсэж байгаа бол залуу хүмүүсээ сургах ажилд илүү чин сэтгэлээс хичээн зүтгэж, хүүхдүүдээ Бурханы даалгаж өгсөн олон төрлийн ажил үйлсэд сайтар бэлтгэх хэрэгтэй. Авъяас чадвар, хэрсүү ухаантай хүүхдүүдийг эрхэм дээд зарчмын дагуу хүчирхэгжүүлж, хүмүүжилтэй, зүлгэгдэж өнгөлөгдсөн байлгахын тулд ухаалаг төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Ингэснээр Христийн үйлс чин сэтгэл болон итгэлтэйгээр үйлчлэх, чадвартай ажилчид хомсдолтой байгаагаас хохирохгүй байх юм. (хх 312.5) XX 336.1
Хүн Бүр Зардалд Дэмжлэг Үзүүлэх Хэрэгтэй.—Хүн бүр гарч буй зардлыг хамтран төлдөг байх хэрэгтэй. Сүмийн хамт олон сургуулийн ашиг тусыг хүртэх хүүхдүүд сургуульд сурч байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн байх хэрэгтэй. Ядуу зүдүү гэр бүлд тусламж үзүүлэх хэрэгтэй. Бид хаалган дээр маань байгаа ядуус, хүмүүжил олох хамгийн чухал насандаа байгаа, Бурханы үйлчлэлд бэлтгэгдэхийн тулд мэдлэг, туршлага авах шаардлагатай хүүхдүүдэд туслахгүй байгаа нөхцөлд өөрсдийгөө жинхэнэ баярын мэдээ түгээгчид гэж нэрлэх ёсгүй. (хх 313.1) XX 336.2
Тусламж Хэрэгтэй Хүүхдийг Сургахад Тулгарах Санхүүгийн Дарамтаас Чөлөөл.— Сүм хүүхэд залуучуудыг сургаж, баярын мэдээний ажилд оролцохуйц чадварыг суулгах хүндтэй үүрэг хариуцлагыг олон газруудад гүйцэтгэх ёстойгоо хүлээн зөвшөөрсөн байх хэрэгтэй. Сүмийн хамт олон Бурханы ажилд нэмэр болохуйц хэдий ч сургуулийн зардлаа төлж чадахааргүй хүүхдүүдийг дааж авч сүмийн сургуулвд сургах үүргийг хүлээх хэрэгтэй. Сүмүүдэд байгаа гайхамшигтай авьяастнуудыг үйлчлэлд ашиглах шаардлага байна. Эзэний усан үзмийн талбайд сайтар үйлчлэх хүмүүс байгаа боловч тэд нар шаардагдаж буй боловсролыг эзэмшихийн тулд туслалцаа авах хэрэгтэй байна. Сүмүүд ийм хүмүүсийн зардлыг гаргаж байгаагаа сайхан боломж гэж тооцоорой. (хх 313.2) XX 336.3
Зүрх сэтгэлээрээ үнэнийг хүлээн авсан хүмүүс үргэлж хэрэгцээтэй үед тусламж үзүүлж байдаг. Тэд тусламж үзүүлэх ажлыг манлайлж, бусад хүмүүс жишээг нь дагадаг. Сургууль» сурсны ашиг тусыг авахуйц боловч сургуулийнхаа төлбөрийг төлж чадахгүй хүн байвал сүмүүд ийм хүмүүст харамгүйгээр тусламж үзүүлж байгаарай.(хх З14.2) XX 337.1
Адвентист Боловсрол Олгоход Шаардлагатай Сургуулнйи Төсөв.— Боловсролын ажлыг хөгжүүлэхийн тулд сургуулиудыг байгуулахад харамгүй хандив өгч болохуйц мөнгөн санг байгуулах хэрэгтэй. Бидэнд сүмийн ашиг сонирхлын төлөө ажиллах сайтар сургагдаж, боловсрол эзэмшсэн хүмүүс хэрэгтэй байна. Тэд өөрсдийн хүүхэд залуучуудаа бусад сүмийн урсгалуудын байгуулсан дээд сургуулв, шашны сургуулиудад итгэл найдвар тавин сургах боломжгүйгээ танилцуулах хэрэгтэй. Бид залуучуудаа итгэл бишрэлийг нь үгүйсгэхээргүй сургуулиудад сургах хэрэгтэй. (XX 314.2) XX 337.2
Баярын Мэдээний Ажилд Тусламж Өг, Гэхдээ Гэр Оронд Байгаа Хүүхдүүдээ Битгий Үл Тоомсорлоорой.— Сүмийн гишүүд бусдад Христийн талаарх баярт мэдээ түгээх ажилд тусламж үзүүлсэн боловч үр хүүхдүүдээ Сатанд үйлчилж, ажиллуулахаар зөнд нь орхих ёстой гэж үү? (XX 314.3) XX 337.3
Бид эргэн тойронд байгаа үлэмж их хүмүүсийн төлөө чин сэтгэлээсээ үйлчилж, ариун улсад ажлуудаа эхлүүлэх ёстой боловч энэ ажил өөрсдийн хүүхэд залуучуудын боловсролд анхаарал тавихгүй байх ямар ч шалтгийг бий болгох ёсгүй. Тэд Бурханы ажилчид болон сургагдсан байх хэрэгтэй. Эцэг эх болон багш нар зааварчилгаа, жишээгээрээ залуучууд хүүхдүүдийн зүрх сэтгэл, оюун ухаанд үнэн болон шударга байдлын зарчим, тушаалуудыг суулгасан байх хэрэгтэй. Ингэснээр хүүхэд залуучууд маань Бурхан болон Түүний хүсэл зорилгод болд мэт хатуу тууштайгаар ханддаг эмэгтэй, эрэгтэйчүүд болон хүмүүжнэ. (ХХ 314.4) XX 337.4
Итгэлтэйгээр Залбир. Бурхан Үүдийг Нээнэ.— Зарим хүмүүс, «Ийм сургуулиудыг хэрхэн байгуулах вэ?” гэж асууж болох юм. Бид хэдийгээр баян биш хэдий ч итгэлээрээ залбирч, Эзэнийг эрх ашгийнхаа төлөө ажиллахыг зөвшөөрөх юм бол, Тэрээр бидний өмнө олон арга замуудыг нээж, залуучуудын боловсролд зориулан зөвхөн Библи болон ном бичиг сурах бус харин биеийн хөдөлмөр хийж гүйцэтгэх боломжтой хөл хөдөлгөөнөөс зайдуу, жижиг Сургууль байгуулах боломжийг нээж өгнө. (хх З14.5) XX 338.1
“Хамтдаа босож, бүтээн босгоцгооё.” [ТАИЛБАР: ЭНЭХҮҮ ГАРЧИГ ЭЛЕН УАЙТЫН ГЭРТЭЙГЭЭ ОЙРОЛЦОО СҮМИЙН БАЙР БАРИГДАХ ШААРДЛАГАТАЙ БАЙГАА ТАЛААР 1902 ОНЫ 7 САРЫН 14 НД ХЭЛСЭН ҮГНЭЭС АВСАН ХЭСЭГ ЮМ.]~ Бид Кристал Сприйнгэд [Калифорни дахь сувилал] ажил үйлсээ зөв чиглэлтэй эхлэх хэрэгтэй байна. Хүүхдүүд маань бидний эргэн тойронд сууж байна. Бид гэм нүгэл болон Бурханы хуулийг үл тоомсорлох байдалдаа бузартсан дэлхийгээр хүүхдүүдээ бузарлуулахыг зөвшөөрнө гэж үү? Би бохирлогдож, асуудалтай байгаа нийтийн сургуульд хүүхдээ явуулахаар төлөвлөж байгаа эцэг эхчүүдээс, Та бүхэн яаж ийм эрсдлийг гаргаж байна вэ? гэж асуумаар байна. (ХХ 315.1) XX 338.2
Бид хүүхдүүдийнхээ төлөө сүмийн сургууль барьж босгох хүсэлтэй байна. Хүмүүс олон төрлийн ажлыг эхлүүлэх санал, хүсэлтийг тавьж байгаа тул жижиг боловч тав тухтай сургуулийн барилга барихад зориулах хангалттай мөнгө, сонирхлыг өдөөх нь хэцүү мэт санагдаж магадгүй. Би сургуулийн зөвлөлд сургуулийн зориулалттай ашиглах тохиолдолд хүссэн хугацаагаараа ашиглаж болох газрыг эзэмшүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилсан. Энэхүү хүсэлт хүүхдүүддээ Бурханы Хүүгийн бие махбодь болон амин судас болсон Бурханы Үгийг зааж сургаж болох сургуулийн байшинг босгох хангалттай хүслийг төрүүлнэ гэж найдаж байна. ... Та бүхэн Бурханы Үг заагдах сургуулийн барилга босгохыг хүсэхгүй гэж үү? Би нэгэн хүнээс сургууль баригдах тохиолдолд хэр их туслалцаа үзүүлэх хүсэлтэй байгаа талаар асуухад, тэрээр надад байр, хоол болон өдөрт гурван доллар өгөх юм бол тэрээр тусална гэж хэлсэн. Бидэнд ийм төрлийн тусламж хэрэггүй. Бидэнд тусламж ирнэ. Бид Библийг зааж сургаж, Бурханд залбирал хийж, хүүхдүүдэд Библийн зарчмуудыг зааж сургаж болохуйц сургуулийн барилгатай болохыг хүсэж байна. Бид нартай нэгдэхийг хүсэж байгаа хүн бүр энэ барилгыг босгоход хувь нэмрээ оруулаасай гэж хүсэж байна. Бид энэхүү уулын энгэрт багахан ажилчдын армийг зохион байгуулна гэж бодож байгаа. (хх 315.2) XX 338.3
Хийгдэх Ажилд Туслахаас Гадна Мөнгө Санхүүгээр Туслаарай.— Бид хүн бүр энэ ажлыг амжилттай байлгахыг хүсэж байгааг мэдэж байгаа. Цаг зав гаргах боломжтой хүмүүс сургуулийн барилгыг барилцахад хэдэн хоногийг ч болов гаргах боломжийг өгөөрэй. Барилгын шаардлагатай материалыг худалдан авахад хангалттай байж чадахааргүй мөнгө орж ирсэн байна. Бид цугласан мөнгөнд баяртай байгаа ч хүн бүр энэхүү ажилд анхаарал хандуулаасай гэж хүсэж байна, ингэснээр удахгүй хүүхдүүддээ жинхэнэ боловсролын үндэс болох Библийг судлах боломжтой газрыг олж харна. Эзэнээс эмээх маань бидний анхлан суралцах сургамж ба мэргэн ухааны эхлэл юм. (хх 316.1) XX 339.1
Энэ асуудалд удаан, хүлээзнэсэн байдлаар хандах шаардлагагүй. Сургуулийн байшин баригдаж дуустал хүн бүр тусламж үзүүлэхээ зогсоохгүй байж, тууштайгаар анхаарал хандуулсаар байгаасай гэж хүсэж байна. Хүн бүр чадах ядахаараа туслах хэрэгтэй. Зарим нь тусламж үзүүлэхийн тулд өглөө дөрвөн цагаас ч босож болох юм. Би өглөөний дөрвөөс өмнө ажлаа эхлүүлдэг. Зарим нь үүр цайнгуут барилгын ажлаа эхлүүлж, өглөөний цайнаас нэг хоёр цагийн өмнө хэсэг зуур ажиллаж болох юм. Зарим нь ийм байдлаар тусалж чадахгүй ч хүн бүр хүүхдүүдээ Бурханы үйлчлэлд сургаж, хүмүүжүүлэх сургууль бий болохын төлөө анхаарал тавин, бага ч болов хувь нэмэр оруулах боломжтой шүү дээ. ... (хх 316.2) XX 339.2
Ах, эгч дүүс минь ээ, та бүхэн сүмийн сургуулийг барихад юу хийж туслах хүсэлтэй байна вэ? Хүн бүр сүмийн сургуулийн байртай байхыг сайхан боломж, ивээл хэмээн тооцно гэдэгт итгэлтэй байна. Би та бүхнийг хамтдаа, босоод, барьцгаая, гэсэн урам зоригтой болоосой гэж хүсэж байна. Хэрэв бид бүхэн хамтдаа энэ ажлаас хамтран зууран авах юм бол удахгүй өдөр бүр Эзэний арга замыг зааж сургах сургуулийн байртай болох юм. Бид чадах бүхнээ хийж эхлэх үед Бурхан бид нар дээр ивээлийг буулгах болно. Хамтдаа босоод, барьж босгохыг та хүсэхгүй байна гэж үү? (хх 316.3) XX 340.1