Хүүхдийн Хүмүүжил

44/86

X Хэсэг - Хүмүүжил Ба Удирдамж

Дөчин Нэгдүгээр Бүлэг - Хүмүүжаийн Зориатууд

Өөрийгөө Захирах Чадвар Бол Хамгийн Чухал Зорилт юм.—Хүмүүжлийн гол зорилго бол хүүхдүүдийг биеэ захирах чадварт сургах юм. Хүүхдүүд биеэ даах ба өөрийгөө захирах чадварт сургагдах ёстой. Хүүхдийг аливааг ойлгох чадвартай болонгуут оюун ухаан нь дуулгавартай байх шийдвэрийг гаргахад сургах хэрэгтэй. Хүүхэдтэй харьцаж байгаа хэн ч болов дуулгавартай байдлыг шударга, зөв гэж таниулахад анхаарах ёстой. Түүнд бүх зүйлс дүрэм, журамтай ба дуулгаваргүй байдал эцэстээ сүйрэл, зовлон бэрхшээл рүү удирддагийг харахад туслах хэрэгтэй. Бурхан, “Бүү...,” гэж тушаахдаа дуулгаваргүй зангийн үр дүнгээс хайр энэрлээрээ сануулга өгч байгаа гэсэн үг ба Тэрээр биднийг аюул, ослоос хамгаалахын тулд ийн тушаадаг. (хх 221.1) XX 235.1

Чөлөөт Сонголтыг Ойлгуулах.— Буруутгал зөвхөн бурууг үйлдсэн хүнд алдаа дутагдлыг нь харуулж, засагдах өөрчлөгдөх хүсэлтэй болгох тохиолдолд жинхэнэ зорилгоо биелүүлдэг. Энэ зорилго хэрэгжсэн тохиолдолд түүнийг уучлал болон засрах хүч чадлыг өгөгч рүү чиглүүлээрэй. (хх 223.2) XX 235.2

Хариуцаж байгаа хүүхдүүддээ эзэмшиж байгаа хүч чадлыг нь мэдрүүлж чадсанаар тухайн хүмүүс нэр хүндтэй, бусдад ашиг тустай хүмүүс болж хувирах ба ийм хүмүүс үргэлжид амжилтаар дүүрэн байх болно. (хх 223.3) XX 235.3

Зуршил, Хандлага, Бузар Муу Хүслүүдийг Засаж Залруулаарай.—Эцэг эхчүүд хүүхдүүдээ хязгаарлаж, чиглүүлж, удирдах үүрэгтэй. Тэд хүүхдүүддээ төлөвшөөгүй хүсэл, мөрөөдлөө хангаж, бузар хүсэлдээ захируулахыг нь зөвшөөрөхөөс илүү аймшигтай бузар мууг өвлүүлэх боломжгүй. Эцэг эхчүүд хүүхдүүдээ өөрсдийн төсөөлөл, бодолдоо удирдуулж, тэд нарт өөрсдийн хүслийг хангаж, хүссэнээрээ байхыг, хүссэнээрээ амьдарч, дуртай хүсэл, найз нөхдөө өөрөө сонгох ёстой гэсэн сэтгэгдлийг төрүүлэхээс илүү муу нөлөөг үзүүлж чадахгүй. ... Залуучуудад хүмүүжүүлж, зааварлах, буруу зуршил, хүслийг нь засаж, бузар муу хүсэл мөрөөдлийг нь тайрч хаях эцэг эхчүүд хэрэгтэй. (ХХ 223.4) XX 235.4

Сатаны Хана Хэрмийг Нураагаарай.—Эхчүүдээ, хүүхдүүдийн тань хувь заяа ихэнхдээ таниас шалтгаалж байдаг. Хэрэв та үүргээ гүйцэтгэхгүй бол тэднийг Сатаны дагалдагчдын эгнээнд оруулж, бусад хүмүүсийн зүрх сэтгэлийг сүйрүүлэх хүн болгох юм. Харин хэрэв та итгэл дээр үндэслэсэн хүмүүжил, Бурханлаг жишээг үлгэрлэн харуулах юм бол хүүхдүүд тань бусдад нөлөөлж, олон хүмүүс таны үйлдлээр, нөлөөгөөр аврагдах боломжтой болно. (ХХ 224.1) XX 236.1

Хамтдаа асууддыг шийдвэрлэх үйл явцдаа няхуур хандаж, үүргээ хариуцлагатайгаар хэрэгжүүлье. Хамтдаа дайсны хана хэрмийг нураацгаая. Харин хайртай үр хүүхдүүддээ энэрэнгүйгээр зааварлаж, дайсны бузар муу хүчээс холдуулцгаая. Та бүхэн сэтгэлээр унаж болохгүй щүү. (хх 224.2) XX 236.2

Эцэг Эх болон Бурханы Эрх Мэдэлд Хүндэтгэлтэй Байхыг Заагаарай.—Хүүхдүүд ... эцэг эхдээ дуулгавартай хандах хүртлээ сургагдаж, зааварлуулж, хүмүүжүүлэгдэх ёстой. Ингэснээр тэдний зүрх сэтгэлд Бурханы эрх мэдлийг хүндэтгэх сэтгэгдэл төрж, гэр бүлийн хүмүүжил диваажингийн гэр бүлийн харилцаанд бэлтгэх бэлтгэл болдог. Хүүхдүүд болон залуучуудыг хүмүүжүүлэх ажил тэднийг итгэл бишрэлийнхээ үүргийг итгэлтэйгээр гүйцэтгэх, тэнгэрийн улсад ороход бэлтгэлийг хангахад бэлдэхүйц байх ёстой. (хх 224.3) XX 236.3

Бүх мэдлэгийн ундрага болох Нэгэн бидэнд гэрэл гэгээтэй диваажинд орох нөхцөл, шаардлагыг зааж сурган, “Түүний тушаалыг сахигчид ерөөлтэй еэ, тэд амийн модноос идэх эрхтэй байх болно. Тэд хотын хаалгаар орох боломжтой болно” гэж хэлсэн. Бурханы тушаалд дуулгавартай хандсанаар бид диваажинг шагнал болгон авах ба бүх хүүхдүүд Эзэний дотор эцэг эхдээ дуулгавартай байх зааварчилгааг авсан байх хэрэгтэй. (хх 224.4) XX 237.1

Дуулгавартай Байх Зарчмыг Зааж, Хүчлэн Тулгахгүй Байх.—Та хүүхдүүдээсээ юу шаардаж байгаагаа тодорхой хэлж өгөөрэй. Дараагаар нь өөрийн үгийг хууль, тушаал ба заавалчгүй дагах ёстойг ойлгуулаарай. Та ийнхүү хүүхдүүддээ энгийнээр «Бүү... » «... болохгүй, » гэсэн Бурханы тушаалыг хүндэтгэх сургамжийг өгнө. Хүү тань байнга хүчлүүлснээс дуулгавартай байх зарчмыг дагаж сурах нь хавьгүй илүү билээ. (ХХ 225.1) XX 237.2

Дотно ИТГЭАЦАЭЭС Сурах Сургамж.— Исаак Бурханы тушаасныг дагахаар өр зүрхэндээ шаналж, хайрлаж буй эцгийнхээ чичирч, элбэрлээ мэдрүүлж буй гараар хүлүүлсэн. Хүү эцэгтээ бүрэн итгэж найдаж байсан тул өөрийгөө золиос болгуулахаар хүлүүлсээр зогссон. ... (хх 225.2) XX 237.3

Абрахамын энэхүү итгэл бишрэлтэйгээр үйлдсэн үйлдэл бид нарт зориулагдан бичигдсэн. Энэ түүх хэдийгээр аюултай, сэрдхийм боловч Бурханы тушаалд итгэлтэй хандах агуу сургаалыг зааж өгдөг. Энэ түүх хүүхдүүдэд Бурхан болон эцэг эхдээ төгс дуулгавартай байх зарчмыг заадаг. Бид Абрахамын дуулгавартай байдлаас Бурханд зориулах өргөлөөс илүү нандин өргөл гэж байдаггүйг сургадаг. (хх 225.3) XX 237.4

Залуу Охид Хөвгүүд Итгэл Даалгахад Нааштай Ханддаг.— Залуучуудад итгэж найдаж байгаа мэдрэмжийг ТӨРҮҮЛЭХ нь чухал. Тэд нэр хүндийг мэдэрдэг ба бусдаар хүндлүүлэх хүсэл мөрөөдөлтэй байдаг. Энэ нь ч тэдний хүсэж шаардах эрх дарх мөн. Хэрэв сурагчид орж гарах, сууж босох, хаашаа ч явсан, гэр орондоо байхдаа байнга шүүмждүүлж, тайлан тавьж, хараа хяналтан дор байх юм бол ёс суртахууны хувьд доройтож, өнгөрөөж байгаа цаг хугацаа нь ямар ч баяр баяслыг өгөхөө болино. Үргэлж харж, хянаж байгаа мэдрэмжийг хүүхдүүд эцэг эхийн халамж бус харин аймшигтай үйлдэл хэмээн тусган авна. Харин ухаалаг эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ гадаад байдлаас нь завгүй оюун ухаан, бага насны олон төрлийн хүсэл мөрөөдлийг болгоомжтойгоор шүүн тунгааж уруу таталтын хүчинд автагдаж байгаа эсэхийг мэдэрч, хүүхдүүдийнхээ хөлийг бузар мууг эсэргүүцэх зам руу чиглүүлж өгдөг. Үргэлжийн хараа хяналт зохистой байдаггүй ба хүүхдүүдийн холдон зайлах хүсэлтэй байгаа бузар муу үр дүнг бий болгодог. Бага залуу хүүхдүүд хөдөлгөөнтэй, баяр хөөртэй, аз жаргалтай байж, тавлаг уур амьсгалаар хүрээлүүлэх шаардлагатай байдаг ба эдгээр нь эрүүл бие махбодь, зөв төлөвшсөн зан чанарыг хөгжүүлэхэд нөлөөлдөг. (хх 225.4) XX 237.5

Өөрийгөө Удирдан Хянах ба Туйлын Эрх Мэдэл.— Олон тооны гэр бүл хүүхдүүд хүмүүжиж байх үедээ зөв хүмүүжиж байгаа мэт харагддаг. Гэвч дүрэм журмаар хазгаарлагдаж буй хүмүүжлийн тогтолцоо нь байхгүй болох үед тэд тунгаан бодож, өөрсдийгөө удирдаж, шийдвэр гаргах чадваргүй мэт болдог. Ийм хүүхдүүд оюун ухааны төлөвшилтөнд зайлшгүй шаардлагатай өөрсдийн хүслээр бодож, үйлдэх боломжоо алдаж, төмөр мэт хатуу зааварчилгаан дор удаан хүмүүжсэн байдаг. Ийм хүүхдүүд өөрсдөө шүүн тунгааж, өөрийн гэсэн бодолтой байж чаддаггүй байхаас гадна өөртөө итгэлгүй ханддаг болдог. Эдгээр хүүхдүүд эцэг эхчүүдээсээ холдож, амьдралаа удирдах үедээ бусдын буруу шийдвэрт амархан бууж өгч, тэднийг дагадаг болон хувирдаг. Тэдний зан чанар тогтвортой байх боломжоо алддаг. Тэд өөрсдийн бодлыг хэрэгжүүлж, тунгаан бодох боломжгүй байсан учраас оюун ухаан нь бүрэн хүчирхэгжиж, хөгжөөгүй байдаг. Тэд эцэг эхдээ хэт удаан, хэт их удирдуулснаас болон эцэг эхдээ бүх талаар найддаг. Эцэг эхчүүд нь тэдний оюун ухаан, шүүн тунгаах оюун ухаан нь болсон байдаг. (хх 226.1) XX 238.1

Хүүхэд залуучууд эцэг эх болон багш нарын нөлөөгүйгээр, биеэ даан бодож тунгаах боломжоор хангагдсан байх ёстой. Хүүхдүүд туршлага, мэдлэгтэй хүний санааг хүндэтгэж, эцэг эх болон багш нарынхаа зааврыг дагахад сургагдсан байх ёстой.... Тэд эцэг эх, багш нарынхаа оюун ухаантай нэгдэн, нийцэхэд сургагдах хэрэгтэй. Ийн заалгасан хүүхдүүд бусдын зөвлөгөөг сонсох шаардлагатайг ойлгож ухаардаг. Хүүхдүүд эцэг эх болон багш нарынхаа хөтөлж буй гарыг тавихдаа зан чанарын хувьд салхинд найгаж буй зэгс шиг байхгүй. (хх 226.2) XX 239.1

Залуучуудын Хатуу Хүмүүжлийн Талаар —Хүүхэд залуучуудад өөрсдийн чадварт найдан, оюун ухаанаа удирдахыг зөв зааж сургаагүй нөхцөлд, ийм байдлаар оюун ухааныг нь хөгжүүлж, өөртөө итгэх итгэлийг нь төлөвшүүлж, өөрсдийн чадвар, мэдлэгт найдах чадварыг зааж сургаснаар ёс зүй болон оюун ухаанаар сул дорой хүмүүсийг сурган хүмүүжүүлсээр байх юм. Тэд дэлхийн амьдралдаа өөрсдийн эрх ашгийг хамгаалахаар зогсох үедээ араатан амьтан адил, зөв боловсроогүй болохоо харуулдаг. Тэдний хүсэл мөрөөдөл зөв чиглүүлэгдэхийн оронд эцэг эх, багш нарын хатуу хүмүүжлээр хүчлүүлсэн байдаг. (хх 227.1) XX 239.2

Бусдаар Удирдуулсан Оюун Ухаан Бузар Муу Үр Нөлөө Бий Болдог.—Хүмүүжил олгохоор даалгасан хүүхдийнхээ оюун ухаан, хүсэл мөрөөдлийг бүрэн удирдаж байгаа гэж хэлж буй эцэг эх, багш нар айдас болон хатуу хүч хэрэглэн дуулгавартай болгосон хүүхдийнхээ ирээдүйн амьдралыг судлан үзэх юм бол үйлсээрээ бахархаж чадахгүй. Ийм хүүхдүүд амьдралын хэцүү хариуцлагыг үүрэх ямар ч бэлтгэлгүй болдог. Эдгээр залуучууд эцэг эх, багш нарынхаа удирдлагаас холдон, өөрсөддөө анхаарал хандуулан, шийдвэр гаргах болоход буруу замаар замнаж, УРУУ татлагад автагддаг. Тэд хорвоогийн амьдралдаа амжилт гаргадгүйгээс гадна итгэл бишрэлийн амьдралын хувьд ч дутагдалтай болдог. Хүүхэд залуучуудыг хүмүүжүүлэгчид хүүхдүүдийн ирээдүйд ямар хүмүүжил нүүрлэж байгааг олж харах юм бол боловсрол олгож буй төлөвлөгөөгөө өөрчлөн шинэчлэх болно. Сурагчдын хүслийг бүрэн удирдаж байгаа багш нар тухайн үедээ амжилттай байгаа мэт сэтгэл ханамжтай байдаг боловч үнэндээ үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа биш юм. (хх 227.2) XX 239.3

Бурхан хэзээ ч хэн нэгэн хүний оюун ухаан өөр нэгэн хүний оюун ухаанаар удирдуулдаг байхаар хүнийг бүтээгээгүй. Сурагчдын хувийн зан чанарыг өөрсдийнхтэй нэгтгэж, тухайн хүүхдүүдийн оюун ухаан, хүсэл мөрөөдөл, дотоод сэтгэлийг эзэмдэж байгаа хүмүүс аюултай хариуцлага үүрч байна гэсэн үг. Ийм байдлаар хүмүүжсэн сурагчид тодорхой хугацаанд сайтар сургагдсан цэргүүдтэй адил байх болно. Хүүхдүүд хатуу хяналтанд байхаа болих тохиолдолд сэтгэлд оршиж буй зарчмуудаас чөлөөлөгдөх хүсэлд автагдах байдал ажиглагдах юм. (ХХ 228.1) XX 240.1

Чадвар Болон Тууштай Хичээл Зүтгэлээр Хүмүүжүүлээрэй.—Залуу хүүхдүүдийг зөв үйлдэлтэй болгоход чадвар, хичээл зүтгэл шаардагддаг. Бузар мууг буюу эцэг эхийнхээ гэм нүглийн үр дүнг өвлөн дэлхийд мэндэлж буй хүүхдүүдийн оюун ухаан болон ёс зүйг маш анхаарал болгоомжтойгоор хөгжүүлж, хүчирхэгжүүлсэн байх ёстой. Үүнээс үзэхэд эцэг эхийн хариуцлага маш өндөрт тооцогддог. Бузар мууг үйлдэх хандлагыг анхааралтайгаар хянаж, эелдэг зөөлнөөр буруутгах хэрэгтэй. Оюун ухаанд нь зөвийг хүсэж мөрөөдөх хүслийг төрүүлж. Хүүхдүүдэд өөрийгөө захирч сурахыг урамшуулах хэрэгтэй. Энэ бүхнийг зөвөөр шүүн тунгаахгүй бол хүсэж буй зорилгодоо хүрэх боломжгүй болно. (хх 228.2) XX 240.2