Боловсроа
Өмнөх Үг
Боловсролтой холбоотой номыг өөрчлөгдөн шинэчлэгдэж буй нийгэм, цаг үед шинэ арга барил, хэлбэр загвар гарч ирсээр байхад олон нийтээрээ амтархан унших нь ховор билээ. Энэхүү номонд дэвшүүлж буй үндсэн зарчмууд олон зуун эцэг эх, багш нарын гарын авлага болсоор ирсэн. Бо 5.1
Хүн бүр амьдралынхаа туршид бодит нөхцөл байдал, боломжууд, хүлээж буй хариуцлага, ялагдал, ялалт бүртэйгээ нүүр тулгарах шаардлагатай болдог. Эдгээр бодит байдлуудтай нүүр тулж, амьдралын нөхцөл байдлыг удирдах уу эсвэл боолчлогдох уу гэдэг нь амьдралын бэлтгэл болох боловсролыг хэр базааснаас ихээхэн шалтгаалдаг. Бо 5.2
Жинхэнэ боловсрол гэдэг бол амьдралын бүх хүчин зүйлсээ өөр хооронд нь нийцтэйгээр хөгжүүлэхийг хэлдэг ба энэ бол өнөөгийн болон ирээдүйн мөнхийн амьдралын бүрэн бэлтгэл байх ёстой. Бага балчир хүүхдийн оюун ухаан гэр орон болон хичээл сургуулиар дамжин төлөвшиж, амьдралын хэв маяг нь зүгширч, зан чанар нь бүрэлдэн тогтдог. Бо 5.3
Энэхүү номын зохиолч жинхэнэ боловсролыг бүрэлдүүлэгч хүчин зүйлсийн хоорондын уялдаа, урт удаан хугацааны ач холбогдлын талаар өргөн хүрээтэй харьцуулалт хийж, боловсролыг зөвөөр ойлгох арга замыг танилцууж өгсөн. Зохиолч жинхэнэ боловсрол оюун ухааныг зөв хөгжүүлж, гарын ур чадварыг Бо 5.4
хөгжүүлэн, ашиг тустай, ур чадвартай болгох зорилготойг товч тодорхой харуулсан. Жинхэнэ боловсрол Бурханыг бүх мэргэн ухаан болон ойлголтын үндэс гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бо 6.1
Зохиолч боловсролтой холбоотой зарчмуудыг уйгагүй хичээл зүтгэл гарган бичих болсон нь амьдралд хөл гишгэн орж байгаа залуучууд өөрсдийгөө сайн иргэн болгоход бэлтгэж, бодит амьдралын арга ухаанд сургагдсан, бие мах бодийн хувьд бүрэн хөгжсөн, Бурханаас эмээгч, бузартаж доройтоогүй зан чанар, зарчимч зүрх сэтгэлтэй байхад оршиж байсан. Энэхүү ном гэр орон болон сургуулийн нөхцөлд хүүхэд залуучуудыг удирдан чиглүүлж буй хүмүүст зориулсан зарчмуудыг танилцуулсан бүтээлүүдээс хамгийн гоц бүтээл нь болж чадсан билээ. Бо 6.2
Зохиолч залуу охид хөвгүүдийн дотны найз байв. Тэрээр олон жилийн туршид боловсролын байгууллагатай холбогдон, залуучуудын амьдралд тусламж дэмжлэг үзүүлэхийн тулд тэдний асуудлуудтай нь ойртон дотносож, танилцдаг байлаа. Тэрээр ер бусын мэдлэгээр ивээгдсэн гайхамшигтай зохиолч, номлогч байв. Бо 6.3
Хичээлийн хөтөлбөр, боловсролын тогтолцоонуудын ашиг тусад анхаарал хандуулахаас илүү боловсролын гол зарчмуудад анхаарал хандуулсан энэхү ном дэлхийн эргэн тойронд нөлөө үзүүлсээр байгаа учир тив дэлхийн түгээмэл хэлүүдэд хөрвүүлэгдсэн. Тиймээс эрхлэн гаргагч бидний зүгээс энэ ном та бүхэнд боловсролын агуу зарчмуудыг гүн гүзгийгээр ойлгуулж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байна. Бо 6.4
Элен Уайтын бичээсийн өвийг хариуцсан зөвлөл