Боловсроа

35/66

Арван Тавдугаар Бүлэг - Худалдаа Наймаа Эрхлэх Зарчим Болон Арга Барилууд

“Замаасаа гаждаг хүн
баригдах болно.”

Библи ямар ч хууль ёсны худалдаа наймаа, ажил төрөлд бүрэн шаардлагатай бэлтгэлийг хангаж өгөх чадвартай. Жинхэнэ амжилтын нууц тууштай, үнэнч шударга, ариг гамтай байх, бузар мууг тэвчих тэвчээр, ариун, зөвт байдлыг хөхүүлэн дэмжигч зарчмуудад нууцлагдаж байдаг. Сургаалт үгс номонд бичсэн зарчмууд бодит амьдралд хэрэглэгдэхүйц мэргэн ухааны эрдэнэсийн авдрыг бид нарт нээж өгдөг. Мэргэн цэцэн хүнээр дамжуулан өгөгдсөн эдгээр үгсээс өөр худалдаа наймаа эрхлэгч, гарын ур дүйгээ ашиглагч, худалдаа, аж үйлдвэрийн ямар ч хэлтсийг удирдагч хүнд нэгэн зэрэг тохирох дүрэм өөр хаа ч байхгүй. Бо 157.1

“Ажилдаа чадмаг хүнийг чи харсан уу? Тийм хүн хаадын өмнө зогсоно. Тэр нэр төргүй хүмүүсийн өмнө зогсохгүй. » Сургаалт үгс 22:29. Бо 157.2

“Хөдөлмөр бүхэн ашиг авчирна. Харин дэмий хоосон яриа ядууралд л хүргэнэ.” Сургаалт үгс 14:23. Бо 157.3

«Залхуу хүн хүсдэг боловч юуг ч хүртдэггүй. » «Дарсыг хэтрүүлж уугсад ба цадахаа эс мэдэгсэд нь үгүйрэн хоосрох бөгөөд нойрмог байдал тэднийг ноорхой хувцастай хоцрооно. » Сургаалт үгс 13:4; 23:21. Бо 157.4

“Цуурхал тарааж явдаг хүн нууцыг задруулдаг. Тиймээс хов живтэй бүү орооцолд.” Сургаалт үгс 20:19. Бо 157.5

«Хэлж буй үгэндээ хянамгай хүн мэдлэгтэй юм. » «Харин ямар ч мунхаг хүн хэрүүл хийнэ. » Сургаалт үгс 17:27; 20:3. Бо 158.1

«Хар санаатнуудын жимд хөлөө бүү тавь. » «хөлөө түлэхгүйгээр халуун нүүрсэн дээгүүр явж чадна гэж үү?” Сургаалт үгс 4:14; 6:28. Бо 158.2

«Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно. » Сургаалт үгс 13:20. Бо 158.3

“Дэндүү олон найзтай хүн сүйрэлд өртдөг ч, Ах дүүгээс чинь ч дотно байж чадах анд нөхөр бий шүү.м Сургаалт үгс 18:24. Бо 158.4

Бидний өөр хоорондоо хүлээсэн үүргийг Христ, “Тиймээс та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ л өөрсдөө ч тийнхүү тэдэнд ханд.м гэсэн цөөхөн хэдэн үгээр танилцуулсан. Матай 7:12. Бо 158.5

Библи дээр байнга үргэлжид, онцгойлон заадаг сургамжуудыг даган мөрдөж байсан бол олон хүмүүс санхүүгийн алдагдал, сүйрлээсээ өөрсдийгөө хамгаалж болох байсан: Бо 158.6

“Харин баяжих гэж яарч тэвддэг хүн гэм буруугүй байхгүй. » Сургаалт үгс 28:20. Бо 158.7

“Луйвраар олсон эд хөрөнгө хорогдоно. Харин хүч хөдөлмөр шингэсэн бол арвижна.” Сургаалт үгс 13:11. Бо 158.8

“Худалч хэлээр эрдэнэсийг олж авах явдал нь нүүгээд өнгөрөх үүл ба үхлийн занга мэт буюу.м Сургаалт үгс 21:6. Бо 158.9

“Өртөн зээлдүүлэгчийнхээ зарц болдог.” Сургаалт үгс 22:7. Бо 158.10

мХарь хүний төлөө батлан даагч нь үүнийхээ төлөө үнэхээр зовно. Харин даалт гаргахыг үл хүсэгч нь аюулгүй байна.” Сургаалт үгс 11:15. Бо 158.11

“Урьдын хил заагаа бүү өөрчил. Өнчин өрөөсөн хүний газарт халдаж үл болно. Учир нь тэдний Золигч үлэмж хүчтэй. Тэрээр тэдний өмнөөс чамайг эсэргүүцнэ. » «Өөртөө илүүг олохын тулд ядууг зовоодог хүн болон баянд бялдуучлагч хүн үгүйрэн хоосорно. » «Нүхийг ухагч хүн өөрөө түүн уруугаа унана. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр унана.” Сургаалт үгс 23:10, 11; 22:16; 26:27. Бо 158.12

Эдгээр зарчмууд хэрэгжсэнээр нийгэм, олон нийтийн болон шашны байгууллагуудад сайн нөлөө үзүүлэх маш нааштай, сайн үр дүнгийн үндэс бүрэлдэн бий болдог. Эдгээр зарчмууд амь амьдрал болон эд хөрөнгөний баталгааг бий болгож өгдөг. Дэлхий дахин Бурханы Үгээр дамжуулан өгөгдсөн хуулиар дамжуулан өөр хоорондоо итгэлцэж, хамтран ажиллах боломжтой болсон. Харамсалтай нь эдгээр хууль, дүрэм хүмүүсийн зүрх сэтгэлээс балран арилж, алга болохоо шахсан. Бо 159.1

Дуулаач, мТаны амнаас гарсан хууль надад мянга мянган алт мөнгөнөөс ч хавьгүй илүү юм” (Дуулал 119:72) гэж дуулахдаа зөвхөн шашин шүтлэгээс гадна жирийн амьдралын үнэнийг өгүүлж байсан. Библийн зарчим бол худалдаа, аж үйлдвэр эрхлэгчдийн хүлээн зөвшөөрөх туйлын үнэнийг өгүүлж байдаг. Мөнгө олох хүсэлдээ хэт автагдсан, маш хатуу өрсөлдөөнд, шударга бус арга барил хэрэглэж байгаа өнөө үед ч залуу хүн нэр хүндээ хадгалсан, тууштай, бузар муугаас өөрийгөө хамгаалж тэвчээртэй ханддаг, шударга ариун, арвич хямгач байдлыг төлөвшүүлэх нь ямар ч хэмжээний мөнгөнөөс илүү үнэтэй хэмээн нийгмийн өргөн хүрээнд тооцогдож, хүлээн зөвшөөрөгдсөөр байна. Бо 159.2

Библи эдгээр зан чанаруудын үнэ цэнийг ойлгон, энэхүү зан чанаруудыг төлөвшүүлдэг болохыг мэддэг хүмүүс дотор цөөхөн хэд нь Библийн зарчмууд дээр амьдралаа үндэслэх ёстойг хүлээн зөвшөөрч байна. Бо 159.3

Бурхан бүхнийг эзэмшдэг болохыг хүлээн зөвшөөрөхөөс жинхэнэ амжилт болон нэр хүндтэй худалдаа, аж үйлдвэр эрхлэх үндэс төлөвшин бий болдог. Бүхнийг бүтээн бий Болгогч бол бүх зүйлсийн анхны эзэмшигч нь юм. Бид Түүний эд өмчийг хариуцаж авсан. Бид нарт байгаа бүх зүйлс Бурханы даалгаж өгсөн эд зүйлс юм, тиймээс бид байгаа бүхнээ Түүний удирдамж заавраар ашиглах ёстой. Бо 159.4

Энэ үүрэг хариуцлага хүн бүрт ноогдсон хариуцлага юм. Энэ нь хүний бүх төрлийн ажил үйлсэд хамааралтай байх ёстой. Бид хүлээн зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй Түүний эд өмчийг хариуцагчид юм. Бурхан бид нарт Өөрийн тогтоож өгсөн ажлыг хийлгүүлэхийн тулд авъяас чадвар, эд өмчийг өгсөн. Бо 160.1

Бурхан мхүн бүрд хийх ажлыг нь оноож” (Марк 13:34) өгөхдөө чадварынх нь дагуу, өөртөө болон бусдад хамгийн сайн нөлөөг үзүүлэх, Бурханыг гайхамшигтайгаар алдаршуулах ажлыг даалгасан. Бо 160.2

Бидний худалдаа, ажил үүрэг, дуудлага бол Бурханы агуу төлөвлөгөөний нэг хэсэг ба Түүний хүслийн дагуу үүрэг хариуцлагаа гүйцэтгэх үед Бурхан Өөрийн биеэр гарах үр дүнг нь хариуцдаг. мБид Бурханы хамтран зүтгэгчид” (1 Коринт 3:9) тул Түүний удирдамжийг итгэлтэйгээр дагах ёстой. Тиймээс бид юунд ч дэмий санаа зовох хэрэггүй. Харин тууштай, чин шударга, анхаарал халамж, ариг гамтай, анхаарал болгоомжтой байдлыг байнгад эрхэмлэх хэрэгтэй. Бүх боломж, эд зүйлсээ дээд цэгт нь хүртэл, зөв шударгаар ашиглах шаардлагатай. Бид өөрдсийн хичээл зүтгэлийн үр дүнд амжилт гарна гэж найдах бус харин Бурханы амлалтанд итгэж найдах хэрэгтэй. Израильчуудыг элсэн цөлөөр аялах туршид хооллон ундаалж байсан үг, Елиаг ган гачигтай үед хооллосон. Энэ үг өнөөдөр ч гэсэн агуу хүчтэй хэвээр байгаа. “Тиймээс мБид юу идэх билээ?м, мЮу уух билээ?м, эсвэл мЮу өмсөх билээ” гэж санаа зовж болохгүй... Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.” Матай 6:31-33. Бо 160.3

Эд хөрөнгөтэй болох хүчийг өгдөг Бурхан бид нарт бэлэг өгөхдөө дагалдуулан амлалтаа өгдөг. Тэрээр олсон орлого болгоны тодорхой хувийг Өөртөө авахыг шаарддаг. Орлого бүрийн арван хувь бол Эзэний өмч. ‘Тазрын, эсвэл газрын үрийн, эсвэл модны үр жимсний... Бод болон бог малын сүргийн арван хувь нь... ЭЗЭНд ариун юм. » Левит 27:30, 32 Иаковын Бетелд байхдаа өгсөн амлалт бид нарын бүх олсон орлогын арван хувь Эзэнийх болохыг харуулж өгдөг. мТаны надад өгсөн бүх зүйлийн аравны нэгийг би заавал Танд өргөнө.” Эхлэл 28:22. Бо 161.1

“Өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ агуулахад авчир.” (Малахи 3:10), гэж Бурхан тушаадаг. Тэрээр бид бүгдийг талархсан эсвэл өгөөмөр сэтгэлийн хэмжээгээр өргөлөө өргө гэж хэлээгүй. Энэ бол шударга зан чанарын л илэрхийлэл болох ёстой. Арван хувь бол Эзэнийх, бид Түүнд харьяалагдах хэсгийг нь буцаан өгч байх ёстой. Бо 161.2

“Тэрээр итгэмжит байхыг нярвуудаас шаарддаг.” 1 Коринт 4:2. Худалдаа наймаа, аж үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүсийн хамгийн чухал зарчим бол шударга байдал юм. Тиймээс бүх амжилтын үндсэн зарчим болсон Бурханы өмнө хүлээсэн үүргээ бид биелүүлэх ёсгүй гэж үү? Бо 161.3

Бид Бурханы эд хөрөнгийг дааж авсан хүмүүсийн хувьд зөвхөн Бурханы өмнө бус бусад хүмүүсийн өмнө хариуцлага хүлээдэг. Хэмжээлшгүй агуу Хайр, хүн төрөлхтний Аврагчийн өмнө хүн бүр амьдралын бэлгийг хүлээж авсны хариуг барих ёстой. Хоол хүнс, хувцас хунар, байр сууц, бие махбод, оюун ухаан, сэтгэл зүрхийг маань Есүс цусаараа худалдан авсан. Христ бидний төлөө хийсэн бүхэнд талархах, үйлчлэх сэтгэлийн үйлчлэлээ бусад ахан дүүс нартаа үйлдэхийг гэж шаардсан. Тэрээр бид нарт, “Харин бие биедээ хайраар үйлчил” Галат 5:13 гэж захисан. мТа нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг.” Матай 25:40. Бо 161.4

Паул “Грекчүүд болон бусад үндэстнүүд, мэргэн болон мунхаг хүмүүсийн хэн хэнд нь би өртэй” гэж тунхагласан.” Ром 1:14. Бид ч гэсэн бусдад өртэй. Бусдаас илүүгээр ивээгдсэн бүх төрлийн ивээлүүд маань бусад хүмүүст ивээл, тусламж болж очихоор бид нарт өгөгдсөн. Тиймээс бид бусдад ивээл буулгах үүрэгтэй болсон гэсэн үг. Бо 162.1

Энэхүү бусдад туслах зарчим зөвхөн илүүдээ гарсан эд зүйлстэй холбоотой бус харин ч хэрэгцээтэй байгаа бүхнээрээ бусдад туслах зарчим болж байдаг. Бидэнд байгаа эд, өмч бүхэн биднийх бус, бид энэхүү зарчмыг мартсанаар өөрсдийгөө хэзээ ч аюулаас хамгаалж чадахгүй учир, дээрх зарчмыг хэзээ ч мартаж болохгүй. Бид Бурханы даамлуудын хувьд Бурхан болон ахан дүүс нарынхаа өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлснээр хажуудаа байгаа хүмүүсийн сайн сайхан амьдрах нөхцлийг хангаж, өнөөгийн энэ болон ирээдүйн амьдралынхаа хувь заяаг тодорхойлдог. Бо 162.2

“Харамгүйгээр өгдөг атлаа илүүг хүртдэг хүн бий. Харин нарийлагч хүн тэр хэрээрээ хоосордог. » «Өөрийн талхыг усны гадаргуу дээр хая! Учир нь олон хоногийн хойно чи түүнийгээ эрж олох болно шүү дээ. » Сургаалт үгс 11:24, 25; Номлогчийн үгс 11:1. Бо 162.3

мБаян болохын тулд... зүтгэх хэрэггүй. Нүд чинь эд хөрөнгөнд тусмагц тэр нь алга болно. Учир нь эд хөрөнгөнд жигүүр ургадаг бөгөөд Тэр нь тэнгэрт нисэн дүүлэх бүргэд мэт ажгуу. » Сургаалт үгс 23:4, 5. Бо 162.4

“Өгөгтүн, тэгвэл чамд өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн мөн бялхсан хэмжээтэйгээр хормой дээр чинь асгарах болно. Учир нь өөрсдийнхөө хэмжүүрийн жишгээр та нар хариуд нь хэмжигдэх болно гэлээ.” Лук 6:38. Бо 162.5

мБүх бүтээгдэхүүнийхээ дээжээр болон эд хөрөнгөөрөө ЭЗЭНийг дээдэл. Тэгвэл агуулах чинь пиг дүүрч, Торхнууд чинь шинэ дарсаар бялхана.” Сургаалт үгс 3:9, 10. Бо 162.6

“Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. мБи та нарын төлөө цөлмөгчийг зэмлэх болно. Тэгвэл тэр газрын үр жимсийг устгахгүй, талбай дахь усан үзмийн мод чинь жимснүүдээ унагахгүй байх юм» ... Та нар баяр хөөртэй нутаг болох учраас бүх үндэстнүүд та нарыг ерөөгдсөн гэж дуудах болно.” Малахи 3:10-12. Бо 163.1

“Хэрэв та нар Миний тогтоолууд дотор алхаж, Миний тушаалуудыг сахин, тэдгээрийг биелүүлбэл, Би та нарт цаг улиралд нь бороог өгөх болно. Ингэснээр газар нь үр шимээ өгч, талбайн модод нь жимслэх юм. Үнэхээр та нарын тариа цайруулалт чинь усан үзмийн хураалт хүртэл үргэлжилж, усан үзмийн хураалт чинь тариалалтын цагийг хүртэл үргэлжлэх болно. Ингэж та нар хүнсээ цадтал идэж, нутаг дээрээ аюулгүйгээр амьдрах болно. Бас та нарыг айлгах нэгэнгүй та нарыг хэвтүүлэхийн тулд Би нутагт чинь амар тайвныг соёрхох болно. » Левит 26:3-6. Бо 163.2

“Сайныг үйлдэхэд суралц. Шударга ёсыг эр. Хэрцгий догшныг зэмлэ. Өнчнийг хамгаал. Бэлэвсэнг өмгөөлөгтүн.” Дорой хүмүүсийг анхааран халамжлагч нь юутай ерөөлтэй вэ! Зовлонгийн өдөрт ЭЗЭН түүнийг аварна. » «ЭЗЭН түүнийг хамгаалан, амьдруулах бөгөөд Тэрээр газар дэлхий дээр ерөөлтэй хэмээгдэх болно. Та түүнийг дайсных нь хүсэлд бүү өгөөч. » «Ядуу хүнд харамгүйгээр өгөгч хүн ЭЗЭНд зээлүүлж байгаа хэрэг. Тэр хүний сайн үйлийнх нь төлөө ЭЗЭН буцааж төлнө.” Исаиа 1:17; Дуулал 41:1, 2; Сургаалт үгс 19:17. Бо 163.3

Дээр өгүүлсэнтэй адил хөрөнгө оруулалт хийсэн хүн эд хөрөнгө, эрдэнэсээ хоёр дахин нэмэгдүүлнэ. Мэргэн ухаанаар дамжуулан амьдрал ахуй сайжрахын сацуу, мөнхийн мөнхөд хэрэглэгдэх баялгийг их хэмжээтэйгээр хураах болно. Хамгаас үнэтэйд тооцогдох зан чанарын төлөвшилт энэ дэлхийн болон диваажингийн хамгийн үнэтэй баялаг хэмээн тооцогддог. Бо 164.1