Боловсроа
Итгэл Дааж Сурах нь
“Харин одоо араатан амьтдаас асуу, тэд чамд сургаг. Мөн тэнгэрийн шувуудаас асуу, тэд чамд хэлж өгөг. Далайн загас чамд тунхаглаг. » Залхуу минь, чи яв, шоргоолж юу хийдгийг ажиглан хар... Тэнгэрийн шувуудыг хар... Хон хэрээг хар.м Иов 12:7, 8; Сургаалт үгс 6:6; Матай 6:26; Лук 12:24. Бо 134.1
Бид хүүхдүүдэд зөвхөн дээр өгүүлсэн Бурханы бүтээсэн амьтдын талаар зааж өгөх нь хангалтгүй. Амьтад хүүхдүүдийн хувьд амьдралын зарчмыг зааж сургах багш нар нь болох ёстой. Шоргоолж тууштайгаар ажлаа гүйцэтгэх, бэрхшээл, асуудлыг даван гарч сурах, ирээдүйнхээ төлөө санаа тавин ажиллах байдлуудыг тус тус зааж сургадаг. Тэнгэрт дүүлэх шувууд итгэл найдварын талаар маш сайхан сургамжийг бид нарт өгдөг. Тэнгэрийн Эцэг маань тэдний бүх л хэрэгцээг хангаж өгдөг боловч шувууд өөрсдөө хоол хүнсээ цуглуулж, үүрээ барьж, зулзагануудаа өсгөн үржүүлдэг. Тэд өөрсдийг нь устгахаар эрж хайх дайснуудтай мөч бүртээ тулгардаг. Гэвч тэд өөрсдийн амьдралынхаа үүргийг баяр хөөртэйгөөр гүйцэтгэж, тэдний жиргээн баяр хөөрөөр ямар гайхамшигтай дүүрэн байдаг гээч! Бо 134.2
Бурханы хараа хяналтанд ой шугуйд амьдрагч амьтдыг дуулаач ямар гайхамшигтайгаар дүрсэлсэн гэж бодно— Бо 134.3
“Өндөр уулс янгирт зориулагдсан.
Хадан цохио доргоны хоргодох газар болдог.”
Бо 134.4
Дуулал 104:18.
Бурхан уул, довнуудын дундаас булаг шандны усыг урсгаж, шувуудыг тэр газраа нутагшуулдаг, тэд “мөчрүүдийн дунд дуулан жиргэж байдаг.” Дуулал 104:12. Ой шугуйн, уул талын араатан амьтад бүгд Бурханы агуу гэр бүлийн нэг хэсэг. Тэрээр, «мутраа дэлгэн, Бүх амьтны хүслийг хангадаг юм. » Дуулал 145:16. Бо 134.5
Альпийн уулан дахь бүргэд заримдаа хүчтэй шуурганд цохиулан уулын нарийн хавцал руу орох шаардлагатай болдог. Ой тайгын хүчирхэг шувуудын гэр орон болсон нарлаг уулын өндөрлөгийг өтгөн хар үүлс халхалж, хүчтэй шуурганаас зугатан гарах гэсэн оролдлого нь үр дүнгүй болдог боловч бүргэд нааш цааш нисэж, хүчтэй далавчаараа агаарын урсгалыг цохиж, чанга дуугаараа уул талын цуурайг сэргээнэ. Бүргэд ийнхүү удаан тэмцсэний эцэст урагш цойлж үүл зүсч байдаг чадлаараа үүлэн дээр нисэн гарч нарны тод гэрэлд гарч ирдэг. Харанхуй үүл, хүчтэй шуурга бүгд ард нь үлдэн хоцорно. Бид бэрхшээл, сэтгэлийн дарамт, гүн харанхуй байдлаар хүрээлүүлсэн байж болох юм. Худал хуурмаг, гамшиг зовлон, шударга бус зүйлс биднийг хар үүл мэт бүрхэн авдаг. Бид зарим хар үүлийг ор мөргүй арилгаж чадахгүй ч дэмий л амьдралын асуудлаа шийдвэрлэхээр хичээн зүтгэдэг. Гэвч энэ бүхнээс зайлан гарч болох ганц л арга байдаг. Уур, манан газарт наалдан, ойртдог, харин үүлсийн дээгүүр Бурханы гэрэл гэрэлтэж байдаг. Бид итгэлийн далавчаараа Бурханы оршихуйн гэрэл рүү цойлон нисэх боломжтой. Уулын энгэр болон талд ургаж буй мод газрын гүнд үндсээ суулгаж, хүчтэй шуурганы хүчийг эсэргүүцэж чаддаг ба бид энэ бүхнээс бусдаас хамааралгүй, амьдралаа зохицуулах сургамжийг суралцдаг болно. Зулзаган мод байхдаа зангиралдан холтосноос болж нэгэнт нугарсан модыг байгалийн ямар ч хүчээр тэнийлгэх боломжгүй болсон нь бага насанд олж авсан нөлөө ямар их нөлөө үзүүлдэг болохыг зааж сургаж байдаг. Зууралдсан шавар хөрсөнд, хогийн ургамал болон хогоор хүрээлүүлсэн ч гэсэн үндэс мөчрөө цөөрмийн гүнд орших цэвэр элсэнд шингээж, амь амьдралыг авч анхилуун үнэрт, ямар ч хир тортоггүй цэвэр ариун байдлыг харуулан ургаж буй бадамлянхуа цэцэг ариун шударга амьдралын нууц юунд оршдгийг заан сургаж байдаг. Бо 135.1
Хүүхдүүд болон залуучууд багш нар болон ном сурах бичгээс мэдлэгээ олж авдаг боловч байгалиас үнэн болон заавар сургамжийг авдаг болоход сурган, хүмүүжүүлээрэй. Хүүхдүүдээс цэцэрлэг, ургамал ногоо арчлан хамгаалж байхад нь ямар сургамжийг суралцаж байгааг нь асуугаарай. Байгалийн үзэсгэлэнт дүр зургийг харж байх үед нь Бурхан уул, талыг яагаад маш үзэсгэлэнтэй, олон төрлийн өнгөөр бүрхсэн байдгийг асуугаарай. Яагаад бүхнийг дүнсгэр, бараан хүрэн өнгөөр бүрхэж болоогүй юм бол? Талын цэцэгсийг түүж байхад Едений үзэсгэлэнт байдлаас холдож хөндийрсөн бид нарт яагаад гайхалтай үзэсгэлэнтэй байгалийг өгсөн талаар бодож тунгаахыг хүсээрэй. Бурхан байгалийн бүх бүтээлүүдээр дамжуулан аз жаргал, амьдралын хэрэгцээг маань хангахыг хүсэж, хаа сайгүй орших бидний төлөө маш их санаа тавьдаг баталгааг анзаарч сурахыг хүүхэд залууст зааж сургаарай. Бо 136.1
Бурханы гарын бүтээлийг байгалиас харж мэддэг, дэлхийн баян тансаг, үзэсгэлэнтэй бүтээлүүдээс Бурханы гар бичмэлийг олж уншиж чаддаг хүн байгалийн гүн гүнзгий сургамжуудыг ойлгож мэдэрч, байгалийн ашиг тусыг авах бүрэн боломжтой болдог. Ийм хүн л уул толгод, тал, гол горхи, далай тэнгис Бурханы бодол санааны илэрхийллийг олж хардаг ба, эдгээр нь Бурханыг таниулж өгч байдгийг бид ойлгон ухаардаг. Бо 136.2
Библийг бичигч хүмүүс байгалиас олон жишээг татан авсан байдаг. Бид байгаль дэлхийг ажиглан харснаар, Ариун Сүнсний удирдлаганд орж Бурханы үгэн дэх сургамжуудыг улам илүү ойлгон ухаарах боломжтой болно. Ийнхүү байгаль Бурханы үгсийн эрдэнэсийн санд нэвтрэн орох түлхүүр болдог. Бо 136.3
Хүүхдүүдэд байгалиас Библийн сургамжуудыг олж харах, Библи дээр байгалиар дамжуулан ямар сургамжийг бичиж тэмдэглэснийг нээж олох аргыг зааж сургах хэрэгтэй. Хүүхдүүд байгаль болон Ариун Бичээсээс Христийг төлөөлж байгаа жишээг олж судлах, Есүсийн жишээ болгон ашигласан байгалийн сургамжуудыг судлахыг хөхүүлэн дэмжих хэрэгтэй. Ийнхүү тэд Христийг ой мод, сараана болон сарнай, нар болон од гаригсаас олж харах боломжтой болох юм. Тэд шувуудын жиргээ, найгаж буй модод, тэнгэрт цахиж буй аянга, далайн аялгуут түрлэгээс Түүний дуу хоолойг сонсож сурах юм. Байгаль дахь бүх зүйлс Христийн ариун нандин сурамжуудыг давтан зааж өгдөг. Бо 136.4
Христийг таньж мэдсэн хүмүүсийн хувьд газар дэлхий орь ганц, хоосон хөндий газар хэмээн төсөөлөгдөхөө больж, газар дэлхий хүн төрөлхтний дунд бодитойгоор оршиж байсан Бурханы оршихуй бүрэн харагдах Эцэгийн гэр орон болон хувирах юм. Бо 137.1
*****