Боловсроа

13/66

Үнэнч, Шударга Хүмүүс

Иосеф болон Даниел мэргэн ухаан, шударга, ариун байдал, өдөр тутмын амьдралаа бусдын төлөө зориулж, хүмүүсийн хүсэл сонирхолд анхаарлаа хандуулснаар хуурамч шүтээн шүтэгчдэд бага наснаасаа сурч мэдсэн зарчмуудаа амьдралд хэрэгждэг болохыг нь батлан харуулж чадсан. Тэд өөрсдийн төлөөлж байсан Бурхандаа эцсээ хүртэл үнэнч байсан. Энэхүү хоёр хүнийг Египет болон Вавилонд бүх улс үндэстнээрээ хүндлэн дээдэлсэн. Мөн хуурамч шүтээнд шүтэгч ард иргэд болон тухайн улс үндэстэнтэй харилцаатай байсан бүх үндэстнүүд Христийн хайр ивээлийг дүрслэн харуулдаг Бурханы нинжин сэтгэл, сайн сайхныг олж харсан. Бо 65.2

Эдгээр Еврейчүүд амьдралаараа ямар агуу үйлсийг бүтээсэн гэж бодно. Өсөж төрсөн гэрээсээ салгагдан явахдаа өндөр хэргэм зэргэмтэй болно гэж мөрөөдөөгүй байх. Итгэлтэйгээр, тууштайгаар Бурханы удирдлагыг дагаснаар Бурхан Өөрийн зорилгыг тэд нарын төлөө биелүүлэх боломжтой болсон. Бо 66.1

Бурхан өнөөгийн хүүхэд, залуучуудаар дамжуулан эдгээр хүмүүсээр дамжуулан гайхамшигтай үнэнийг үзүүлэхийг хүсэж байна. Иосеф, Даниелийн түүх Бурханы удирдлаганд дуулгавартай хандан, Түүний зорилгыг биелүүлэхийг хүсдэг хүмүүсээр дамжуулан Бурхан юу хийхийг хүсэж байгааг тод томруунаар харуулдаг. Бо 66.2

Дэлхий дахинд хамгаас чухал шаардлагатай зан чанар бол ямар ч үнээр худалдагдаж, худалддаггүй, зүрх сэтгэлийн гүнээс шударга, үнэнийг баримталдаг, гэм нүглийг үнэнээр нь илрүүлэн буруутгахаас айдаггүй, луужингийн зүү нэгэн зүгт байнга чиглүүлдгийн адил үүрэг хариуцлагадаа сэтгэл зүрхээрээ үнэнч ханддаг, тэнгэр бүхэлдээ нурж унасан ч үнэн зөвийн төлөө зогсох чадвартай хүн хэрэгцээтэй байна. Бо 66.3

Дээрх зан чанар санаандгүй бий болдоггүй. Дээрх зан чанар сайн бүхнийг Хангагч тусгайчлан ивээж, хангаснаар бий болдоггүй. Тэнгэрлэг зан чанар нь хувийн хүмүүжил, дорд нэгэн дээд нэгэнд бүрэн захирагдсанаар, өөрийн сэтгэлийг Бурхан болон хүнд үйлчлэхээр зориулснаар бий болдог. Бо 66.4

Залуус өөрсдийн хүсэл зан чанараас тэр бүр олдоод байдаггүй үнэнийг таньж мэдэх хэрэгтэй. Эрч хүч, цаг хугацаа, оюун ухаан бол үр дүнгүйгээр ашиглах эрдэнэс биш. Эдгээр нь Бурханы эзэмшил бөгөөд залуу хүн бүр энэхүү бэлгүүдийг хамгийн чухал зүйлсэд л ашиглах шийдвэрийг гаргах ёстой. Залуучууд бол Бурханаас салаалан гарсан мөчир ба Тэрээр үр жимстэй байхыг хүсдэг, бид Бурханы өв хөрөнгийг хадгалж байгаагийн хувьд өсгөн нэмэгдүүлэх ёстой, мөн харанхуй дэлхийг гэрэлтүүлэх гэрэлтэй адилаар ашиглах ёстой. Бо 66.5

Залуу хүн, балчир хүүхэд бүр Бурханы алдрын төлөө, хүн төрөлхтнийг өндөрт өргөхөөр ажиллах хэрэгтэй. Бо 67.1