Боловсроа
Зургадугаар Бүлэг - Эш Үзүүлэгчдийн Сургуулиуд
“Тэд хөл доор чинь сууж, хүн
бүр үгийг тань хүлээн авна.”
Израильд Бурханы боловсролын төлөвлөгөө амжилттай хэрэгжүүлэгдэх бүрт боловсролыг Үүсгэн бий болгогч алдаршуулагддаг байсан. Маш олон гэр бүлд Диваажингаас тогтоож өгсөн сургалт, төлөвшиж, хөгжсөн зан чанар барагтаа л ажиглан харагдахгүй байлаа. Гэсэн хэдий ч Бурханы хүсэл төгс бусаар, хагас дутуу биеллээ олсоор байв. Израильчууд Эзэний удирдлагыг үл тоомсорлон, итгэлгүй хандан уруу татлага, сорилтуудад автагдан, цөөхөн хэд нь сорилтуудыг эсэргүүцэх чадвартай байсан. Тэд Канаан дахь суурынсан газраа мЭЗЭНий тэдэнд тушаасны дагуу тэд ард түмнүүдийг устгаагүй, харин үндэстнүүдтэй хутгалдаж, Тэдний үйлсээс суралцан, өөрсдөд нь урхи болсон шүтээнүүдэд нь үйлчилсэн. » Тэд зүрх сэтгэлээрээ Бурхантай таарч, тохироогүй байсан, мтэдний зүрх Түүнд хандахдаа бат байгаагүй, Тэд ч Түүний гэрээнд үнэнч байгаагүй. Харин Тэр өршөөнгүй байн гэм бурууг уучилж, тэднийг устгаагүй. Тэр Өөрийн уурыг олонтаа барьж, Өөрийн бүхий л хилэнгээ хөдөлгөөгүй. Ийнхүү Тэр тэднийг зөвхөн махан бие, өнгөрөн одоод дахин ирдэггүй салхи болохыг нь санажээ. » Дуулал 106:34-36; 78:37-39. Израилийн эцэг эхчүүд Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээ больсоноор үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахаа больсон. Еврей залуучууд итгэл бишрэлээс хөндийрсөн гэр бүл, хуурамч шүтлэгийн нөлөөнд автагдсан хүрээлэн буй гадаад орчны нөлөөнөөс Бурханы төлөвлөгөөнөөс их хэмжээний ялгаатай боловсролыг авах болов. Тэд харийн үндэстнүүдийн арга замуудаас суралцаж эхэлсэн. Бо 51.1
Бурхан өдөр тутам хүчээ авч буй бузар муутай тэмцэх эцэг эхчүүдийн боловсролын ажилд туслуулахаар өөр хүчин зүйлсийг өгсөн. Эш үзүүлэгчид эрт цагаас Бурханаар томилогдсон багш нар хэмээн олонд танигдсан байсан. Эш үзүүлэгчид нь үнэндээ Бурханаас шууд ирсэн Сүнслэг онгодоор хүлээн авсан мэдээг хүмүүст хуваалцах үүрэгтэй байсан. Мөн Бурханы шууд онгодыг хүлээн аваагүй ч Бурханы ажил үйлс, хүслийг зааж өгөхөөр Бурханаар дуудагдсан хүмүүсийг ч гэсэн эш үзүүлэгчид хэмээн дууддаг байсан. Самуел Эзэний удирдлагаар дээр дурьдсан багш нарыг бэлтгэхийн тулд эш үзүүлэгчдийн сургуулийг байгуулсан. Бо 52.1
Эдгээр сургуулиуд нь нийгэмд маш хурдацтай тархаж буй завхрал, ялзралд саад болох, залуучуудын оюун ухаан болон сүнслэг сайн сайхны төлөө ажилладаг, улс орны хөгжил дэвшлийг дэмжихэд шаардлагатай Бурханаас эмээн үйлчилдэг удирдагч, зөвлөхүүдийг бий болгох зорилготой байсан. Самуел ийм зорилгоор итгэл шүтлэг сайтай, ухаалаг, тууштай залуучуудыг цуглуулсан. Эдгээр залуусыг эш үзүүлэгчдийн хөвгүүд гэж нэрлэдэг байв. Сурагчид Бурханы үг болон үйлсийг судлах үедээ Бурханы амьдралыг тэтгэгч хүчээр оюун ухаан, сүнслэг байдлаа сэргээж, дээрээс ирдэг мэргэн ухааныг авч байсан. Сургуулийн багш нар Бурханы үнэнийг зөвхөн мэдээд зогсохгүй, Бурхантай дотны харилцаа үүсгэж чадсан ба Бурханы Сүнсээр тусгай ивээлийг авдаг байжээ. Багш нар итгэл бишрэлтэй, боловсорсон хүмүүсийн итгэл, хүндэтгэлийг дааж чадсан хүмүүс байсан. Самуелийн үед эш үзүүлэгчдийн нутаг гэж нэрлэгддэг Рамад болон Киржат-жеарим гэдэг газруудад хоёр сургууль байгуулагдсан. Дараагаар нь өөр бусад эш үзүүлэгчдийн сургуулиуд нэмж байгуулагдсан. Бо 52.2
Эдгээр сургуулийн сурагчид амьжиргаагаа залгахын тулд газар хагалж, гарын ур дүй шаардсан ажил эрхэлж байсан. Израильд эдгээр ажил хөдөлмөрийг гажууд, дорой хэмээн үзэлгүй, харин ч хүүхдийг өсөж торних үед ажил хөдөлмөр хийлгэлгүй хаацайлахыг гэм нүгэл гэж үздэг байжээ. Эцэг эх нь баян ч бай, ядуу ч бай залуус бүр ямар нэгэн гарын ур дүйд суралцдаг байв. Сурагчид ариун үйл хэргийг гүйцэтгэхээр сургагдаж байгаа ч жирийн амьдралын арга ухааныг суралцах нь тухайн хүнийг үр дүнтэй байхад маш чухал хэмээн тооцогддог байсан. Сургуулийн ихэнх багш нар ч гэсэн гарын ур дүй шаардсан ажил төрөл эрхлэн амьдралаа залгуулж байв. Бо 53.1
Еврейчүүд сургууль болон гэр бүлийн боловсролыг амнаас ам дамжуулан зааж сургадаг байсан ба залуучууд Еврей бичээсүүдийг уншихад суралцан, Хуучин Гэрээний үйсэн дээрх Бичээсүүдийг нээн судалдаг байсан. Эдгээр сургуулиудад Мосед өгсөн Бурханы хууль, ариун түүх, хөгжим, уран зохиолыг голчлон зааж сургадаг байжээ. Ариун түүхийн хичээлээр Ехува Бурхан түүхэн үйл явдлуудыг хэрхэн удирдаж байсан талаар судалдаг байлаа. Сургуулиудад Ариун Ордны үйлчлэлүүдээр дамжуулан өгөгдсөн агуу үнэнийг зааж мэдүүлдэг байсан ба авралын тогтолцооны хамгийн чухал үндэс болох дэлхий дахины гэмийг авах Бурханы Хургыг танилцуулан, итгэлээр ойлгож ухаарах боломжийг олгож байв. Сургуульд итгэл бишрэлийг хөхүүлэн дэмждэг байлаа. Сурагчид залбирах үүргийн талаар заалгаад зогсохгүй, хэрхэн яаж залбирах, Бүтээгчтэйгээ хэрхэн ойртон дотносох, Түүнд итгэх итгэлээ хэрхэн амьдрал дээр хэрэгжүүлэх, Бурханы Сүнсний зааварчилгааг хэрхэн ойлгож, дагахыг заалгадаг байлаа. Ариуссан оюун ухаан болон Бурханы эрдэнэсийн өргөөнөөс шинэ болон хуучин бүхнийг ил гаргаж, зөгнөл болон ариун дууллаар дамжуулан Бурханы Сүнс мэдрэгддэг байсан. Бо 53.2
Эдгээр сургуулиуд «улс үндэстнийг алдаршуулах” зөв шударга байдлыг сурталчлан, дэлгэрүүлэх хамгийн үр дүнтэй арга болохыг харуулж өгч байлаа. Сургаалт үгс 14:34. Эдгээр нь Давид болон Соломоны хаанчлалын үеийн гайхамшигтай хөгжил цэцэглэлийг бий болгох үндсийг их бага хэмжээгээр тавилцсан. Бо 54.1
Эш үзүүлэгчдийн сургуульд зааж сургадаг зарчмуудтай адил зарчмууд Давидын зан чанар, амьдралыг төлөвшүүлсэн. Бурханы үг түүнийг төлөвшүүлж байсан. мТаны тушаалуудаас би ухаарлыг авдаг - Би Таны зарлигуудыг гүйцэлдүүлэхээр зүрхээ мөнхөд, эцэс хүртэл зориулсан. » Дуулал 119:104-112. Тийм ч учраас Эзэн Давидыг залуу байхад нь хаан ширээн дээр суулгахаар дуудахдаа, «Бүх хүслийг минь биелүүлэх Миний зүрх сэтгэлийн дагуух хүн” Үйлс 13:22 гэж нэрлэсэн. Бо 54.2
Соломоны бага наснаас эхлэн Бурханы боловсрол олгох арга барил ажиглагдан харагддаг. Соломон залуу насандаа Давидын гаргасан сонголтыг өөрийн сонголт болгон хүлээн авсан. Тэрээр Бурханаас дэлхий дээрээс олж болох бүхнээс мэргэн, ухаалаг зүрх сэтгэлийг өгөхийг гуйсан. Эзэн түүний эрж хайж байсан зүйлийг нь өгөөд зогсоогүй харин ч эрж хайгаагүйг байсан эд баялаг, алдар нэрийг өгсөн. Түүний аливааг ойлгон ухаарах хүч чадал, мэдлэгийн хэмжээ хязгаар, хаанчлалын алдар суу дэлхий дахины гайхамшиг болон үеийн турш дуурьсагдсан. Бо 54.3
Давид болон Соломоны хаанчлалуудын үед Израиль ард түмэн алдар суу, амжилтын оргилд хүрч чадсан. Бурханы Абрахамд өгсөн амлалт Мосегээр дамжуулан дахин өгөгдөж биеллээ олсон: мТа нар хэрэв миний та нарт тушааж буй энэ бүх тушаалыг сахин, үйлдэж, ЭЗЭН Бурханаа хайрлаж, Түүний бүх замаар явж, Түүнээс зууран байвал ЭЗЭН эдгээр бүх үндэстнийг та нарын өмнөөс хөөн гаргаж, та нар өөрсдөөсөө илүү хүчтэй, илүү том улсуудыг эзэмших болно. Та нарын хөлийн ул гишгэх газар бүхэн чинь та нарынх болно. Танай хил хязгаар нь цөлөөс Ливан хүртэл, Евфрат мөрнөөс баруун тэнгис хүртэл үргэлжлэх болно. ЭЗЭН Бурхан чинь та нарт айлдсан ёсоороо та нарын хөл хүрсэн бүх л газрын хүмүүсийг та нараас айх айдас хүйдсээр хучна. Тиймээс та нарын эсрэг хэн ч босож чадахгүй. » Дэд хууль 11:2225. Бо 54.4
Хөгжил цэцэглэлийн хажуугаар аюул гэтэн ирж байв. Давидын нас хэвийх үедээ үйлдсэн гэм нүгэл хэдийгээр чин сэтгэлийн гэмшил, хатуу шийтгэлийн үр дүнгээр шийдэгдсэн боловч хүмүүст Бурханы хуулийг зөрчих сэтгэлийг бий болгоход нөлөөлсөн. Соломоны амьдрал гайхамшигтай амлалтаар эхэлсэн боловч буруу сургаалаар гэрэл гэгээгүй болсон. Улс төрийн хүч, хувийн хүслээ дөвийлгөх бодол нь түүнийг буруу шашин шүтлэгтэй улс үндэстнүүдтэй нэгдэхэд хүргэсэн. Тэрээр нэр хүндээ золиослон байж, ариун итгэл үнэмшлээсээ урван байж Таршишийн мөнгө, Офирын алтыг цуглуулсан. Хуурамч шүтээн шүтэгчидтэй нөхөрлөж, хуурамч шүтлэгтэй эхнэрүүдтэй гэрлэснээр итгэл бишрэл нь доройтон буурсан. Бурханы хүмүүсээ хамгаалахаар барьж босгосон байсан хаалтууд ийнхүү нураагдаж, Соломон хуурамч бурхадуудад мөргөн шүтэхэд өөрийгөө зориулж эхэлсэн. Олив уулын оройд Ехувагийн Ариун Ордны өмнө харийн хуурамч бурхдуудын үйлчлэлд зориулан агуу том баримал, тахилын ширээнүүдийг босгон байгуулсан. Соломон Бурхантай тогтоосон харилцаагаа хаяснаас хойш өөрийгөө удирдах чадвараа алдсан. Түүний гайхамшигтай мэдрэмжүүд алдагдсан. Хаанчлалын анхны үед байсан бусдыг энэрэн хайрлах, шударга үнэнч зан байдал өөрчлөгдсөн. Бардамнал, хувийн бузар хүсэл, тансаглах, үрэлгэн байдал зэрэг нь харгислал, дарангуйллын үр жимсийг гаргаж байлаа. Бурханаас эмээдэг, шударга үнэнч, энэрэнгүй удирдагч уур уцаартай, дарангуйлсан хүн болон хувирсан. Ариун Ордныг ивээх үедээ өөрийн хүмүүсийг Эзэнийг бүх зүрх сэтгэлээсээ дагахын төлөө залбирч байсан хүн бусдыг уруу татдаг хүн болон хувирсан. Соломон өөрийгөө, Израилийг, Бурханыг доромжлон гутаасан. Бо 55.1
Бахархал болж байсан энэхүү үндэстэн Соломоны амьдралын зарчмыг дагаж эхэлсэн. Хэдийгээр Соломон сүүлд гэмшсэн боловч гэмшил нь түүний тарьсан бузар мууг үндэстэн дотор урган гарч ирэхээс сэргийлж чадаагүй. Бурханы Израильчуудад зааж өгсөн сургалт, хүмүүжил Израильчуудын амьдралын бүх арга замыг бусад улс үндэстнүүдээс өөр болгон өөрчлөх байсан. Тусгай эрх дарх, ивээл хэмээн тооцогдох ёстой байсан энэхүү онцгой байдлыг Израильчууд өөрсөддөө бий болгохыг хүсээгүй. Хэмжээлшгүй хөгжилд хөтлөн аваачих энгийн даруу байдал болон хувийн хүслээ барих чадварыг Израильчууд хуурамч шүтээнд шүтдэг харийн үндэстнүүдийн ихэрхэн бардамнах, хувийн бузар хүсэлдээ захирагдах байдлаар сольсон. Тэд «бусад улсуудын адил» (1 Самуел 8:5) болохыг хүсэн, Бурханы боловсролын төлөвлөгөөг үл ойшоож, Бурханы эрх мэдлийг хүлээж авахаас татгалзсан. Бо 56.1
Бурханы зааж өгсөн арга замыг голж хүний арга замыг дагаснаар Израиль уруудаж эхэлсэн. Ийнхүү арга барилыг нь дагахаар шийдвэр гаргасан Еврей үндэстэн тэрхүү улс үндэстнүүдийн олз, идэш нь болж хувирсан. Бо 56.2
Израилийн үр хүүхдүүд улс үндэстний хувьд Бурханы өгөхийг хүсэж байсан ашиг тусыг авч чадахааргүй болсон. Тэд Бурханы зорилгыг ойлгож ухааралгүй, энэхүү зорилгыг нь хамтран биелүүлэхээс татгалзсан. Хувь хүмүүс болон хүмүүс өөрсдийгөө Бурханаас холдуулж болох боловч, Бурханы Өөрт нь итгэж найддаг хүмүүст зориулсан зорилго нь өөрчлөгдөөгүй. “Бурханы хийсэн болгон үүрд мөнхөд үлддэг. » Номлогчийн үгс 3:14. Бо 56.3
Хөгжин дэвжих хэмжээ болон хүмүүсийн хэрэгцээг хангах Бурханы хүч мэдрэгдэх арга цаг үе бүрт өөр өөр байдаг боловч Бурхан бүх л цаг үеийн туршид адил хэмжээгээр үйлчилдэг. Бид урьдын адил Багшаар заалгаж байгаа. Бурханы төлөвлөгөө болон зан чанар адил хэвээр байгаа. Түүнд «өөрчлөлт ч байхгүй, өөрчлөгдөх сүүдэр ч байхгүй. » Иаков 1:17. Бо 57.1
Израильчуудад тохиолдсон түүхийг бид нарт зааварчилгаа болгохын тулд бичиж үлдээсэн. «Энэ бүхэн жишээ болон тэдэнд тохиолдсон бөгөөд үүнийг энэ үеийн эцэст амьдарч буй бидэнд сануулга болгон бичжээ. » 1 Коринт 10:11. Эртний Израиль болон бидний хувьд боловсролдоо гаргах амжилт Бүтээгчийн төлөвлөгөөг хэр чин шударгаар биелүүлэхээс шалтгаалдаг. Бурханы үгэнд бичигдсэн зарчмыг үнэн сэтгэлээсээ даган биелүүлэх нь Еврей хүмүүст өгөгдөх байсан агуу ивээлүүдийг бид нарт ч өгнө. Бо 57.2
*****