Боловсроа
Амьдралын Хүмүүжилтэй Учрах нь
Хүн бүр гэр бүл болон сургуулийн боловсролоос илүү амьдралын хатуу хүмүүжлээр хүмүүжих шаардлагатай болдог. Хүүхэд залуучууд бүрт энэхүү сургамжаас ухаалгаар суралцах арга барилыг маш энгийнээр зааж сургах хэрэгтэй. Бурхан биднийг хайрлан, бидний сайн сайхны төлөө ажилладаг нь үнэн боловч Түүний хуулийг байнга дагаж байсан бол бид бэрхшээл зовлонг эдлэхгүй байх байсан; үүнтэй адил бидний гэм нүглийн үр дүнд дэлхийн амьдрал маань бэрхшээл, өвчин зовлон, сэтгэлийн дарамттай болж хувирсан. Бид хүүхдүүд, залуучуудад эдгээр бэрхшээл зовлон, дарамтуудыг даван гарах аргуудыг зааж сургаснаар амьдралын маш том тусламжийг үзүүлэх боломжтой болно. Бид тэднийг өрөвдөн хайрлах ёстой боловч өөрсдийгөө өрөвдүүлэх занг хөхүүлэн дэмжиж болохгүй. Хүмүүст сул дорой болгох бус харин эрчимжүүлж, хүчирхэгжүүлэх зүйлс хэрэгтэй байна. Бо 348.1
Хүүхэд залуучуудад дэлхийн амьдралыг баярын жагсаал биш харин дайны талбар болохыг нь ойлгуулж өгөх хэрэгтэй. Хүн бүр сайн дайчин адил бэрхшээлийг даван гарахаар урамшуулагдах ёстой. Тэд эр зоригтойгоор биеэ хянаж, хүч чадлыг эзэмшсэн байх ёстой. Зан чанарын жинэхэн шалгуур нь нэр алдар, гавъяа шагналыг өгөхгүй боловч бэрхшээлийг даван гарах зүрх зориг, биеийн амрыг харахгүй байх, ажилдаа хариуцлагатай байх зан байдлуудыг илрэн харагдахад тус болдгийг зааж сургаарай. Бо 348.2
Бэрхшээлийг даван гарах зөв арга нь бэрхшээлээс зугатах арга хайхад бус харин нөхцөл байдлыг өөрчилхөд оршдог. Энэ нь бага нас болон насанд хүрсэн хүний хүмүүжилтэй холбоотой. Бага насны хүүхдийн боловсролыг үл тоомсорлон, буруу хүсэл бодлыг нь хөхүүлэн дэмжих нь дараа үеийн хүүхдүүдийн хүмүүжилд бэрхшээл учруулж, сурган хүмүүжүүлэх ажлыг бэрхшээл зовлонгоор дүүргэдэг. Оюун ухаанаар удирдуулахаа больсон хүнд бие махбодын зуршил, хүслийг эсэргүүцэхэд бэрхшээл учирдаг, харин тэнгэрлэг баяр хөөрийг хүлээн авснаар бэрхшээлд түүртэхгүй болно. Бо 348.3
Хүүхэд залуучууд бүрт алдаа дутагдал, гэм буруу, бэрхшээл бүрээ даван гарах нь илүү сайн, өндөрлөг рүү гарах тулгуур болдгийг ойлгуулж өгөөрэй. Амьдралын жинхэнэ утгыг мэдрүүлэхүйцээр амьдарч чадсан хүмүүс амжилтанд хүрдэг. Бо 349.1
“Агуу хүмүүс гэнэтийн оролдлогоор
өндөрлөгүүдэд хүрч, оршин сууж байгаа бус,
Бусад хүмүүс унтаж байх хойгуур,
Шөнө дөлөөр тэд урагш тэмцсээр байсан.”
“Бид хөл доор тулах зүйлтэй учир өгсдөг;
Бардам зан, бузар хүслээ газарт уландаа гишгэснээр,
Цаг тутам бэрхшээл зовлонг даван туулснаар.
Чадвар, ашиг тусыг эзэмшиж чадсан.”
мЦаг бүр эхлэн төгсөж байдаг
Өдөр бүрийн жирийн зүйлс, үйл явдлууд,
Эргэн хөрвөх баяр хөөр, гутрал,
Уул ороон өгсөх зам адил бидний өндөрлөгт аваачна.”
Бо 349.2
«Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол түр зуурынх, харин үл үзэгдэх юмс бол мөнх билээ.” 2 Коринт 4:18. Хувийн бузар хүсэл, мөрөөдлөө үл тоомсорлож сурах нь түр зуурын, үнэ цэнэгүй зүйлсээ үнэ цэнэтэй, үүрдийн зүйлсээр сольж байна гэсэн үг. Энэ бол золиос бус харин ч үүрд мөнхийн ашиг тус юм. Бо 349.3
“Илүү сайн сайхан’ болох гэсэн утга санаан дээр боловсрол үндэслэгддэг байх ёстой, энэ нь бүх жинхэнэ, амьд зарчмаар удирдуулсан бүхний хууль юм. Христ бусдаас аливаа зүйлийг татгалзахыг шаардахын оронд илүү дээр зүйлсийг санал болгодог. Залуучууд бузар биш мэт санагдах эд зүйлс, хүсэл зорилго, зугаа цэнгэлийг сэтгэлдээ нандигнадаг, эдгээр нь хамгийн шилдэг хэмээн тооцогдохооргүй зүйлс байдаг. Эдгээр зүйлс амьдралыг хамгийн эрхэм зорилгоос сарниулан холдуулдаг. Залуучуудын зүрх сэтгэл татагдаж буй ямар ч зүйлсийг харилцан ярилцалгүй бие даан, шууд буруутгаж үгүйсгэснээр ямар ч амжилтанд хүрдэггүй. Залуучуудын оюун ухааныг өнгөц, хувийн хүслийг өдөөсөн, хүсэлдээ захирагдсан зүйлсээс илүү сайн сайхан зүйлс рүү чиглүүлэх хэрэгтэй. Залуучуудыг жинхэнэ үзэсгэлэн гоо сайхан, ариун шударга зарчмууд, эрхэм нандин амьдралтай холбож өгөөрэй. «Бүх талаар үзэсгэлэнтэй» Нэгэнийг олж харахад нь туслаарай. Бурхан руу хараагаа чиглүүлж чадсан хүний амьдрал чухал зорилгоо олдог. Бурханыг таньж мэдсэнээр залуусын баяр хөөр, бүхнээ харамгүй зориулах сэтгэл, гал халуун идэвх жинхэнэ зорилгоо олдог. Үүрэг даалгавраа биелүүлэх нь баяр хөөр, өөрийгөө золиослох нь баяр жаргал болон хувирдаг. Христийг хүндлэн дээдлэх, Түүний төлөө ажилаж хөдөлмөрлөх нь амьдралын хамгийн агуу зорилт, баяр хөөр юм. Бо 349.4
“Христийн хайр биднийг албаддаг.” 2 Коринт 5:14. Бо 350.1
*****